mn GB
Mobile menu

ОЛОН УЛСЫН АХМАДЫН ӨДРӨӨР АХМАД ГААЛЬЧДАА ХҮЛЭЭН АВЧ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

71378777 975900706080580 1891908324811603968 n

Олон улсын ахмадын баярын өдрийг тохиолдуулан Гаалийн ерөнхий газраас 2019 оны 10-р сарын 02-ны өдөр ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. Уулзалтанд ГЕГ-аас өндөр насны тэтгэвэрт гарсан ахмадууд хүрэлцэн ирсэн юм. 

Уулзалтыг нээж ГЕГ-ын дэд дарга Б.Батхишиг үг хэлж, Төрийн захиргааны удирдлагын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Гэндэнцэвээн, Үйлчилгээ, аж ахуйн албаны дарга Ц.Отгонжаргал нар Гаалийн байгууллагад олон жилийн хөдөлмөрөө зориулж ирсэн ахмадууддаа талархал илэрхийлэн олон улсын ахмадын баярын мэндчилгээ дэвшүүллээ.
Мөн ГЕГ-ын даргаар ажиллаж байсан Д.Цэвээнжав, Ахмадын хорооны дарга Д.Амарсайхан нар нийт ахмадууддаа баярын мэнд дэвшүүлэн ГЕГ-ын удирдлагуудад талархалаа илэрхийлсэн юм.
Энэ жил гаалийн байгууллага “Захиргаа дотоод ажлын систем програм”-ийн Хүний нөөцийн хэсэгт "Ахмадын цэс" шинээр нэмж өндөр насны тэтгэвэрт гарсан ахмадын судалгааг гарган бүртгэлжүүлэх ажлыг эхлүүлээд байна. Одоогийн байдлаар 16 газар хороодоос нийт 256 ахмад ажилтан, албан хаагчийн мэдээлэл уг программд оржээ. Ингэснээр харьяа гаалийн газар, хороодын ахмадуудтай холбогдох бусад үйл ажиллагаанд ахмадууд хоцролгүй оролцох боломжийг бүрдүүлэх ач холбогдолтой ажил болсныг танилцуулсан байна.

71311898 2757956420884197 7373682218360635392 n 1

71341854 605366276664512 4914275157444395008 n

71676490 2757956300884209 8784020431779659776 n