mn GB
Mobile menu

ГААЛИЙН БАЙГУУЛЛАГА АРХИВ, АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТ, ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН АЖЛЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН УЛСЫН ҮЗЛЭГЭЭР 95 ХУВЬ БУЮУ “А” ҮНЭЛГЭЭ АВЛАА

72562807 1104036559805247 4147196214581919744 n

     Монгол Улсын Засгийн газрын 2019 оны “Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг явуулах тухай” 150 дугаар тогтоол, Монгол Улсын Ерөнхий сайдын 2019 оны 46 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах төв комисс нь Гаалийн ерөнхий газарт 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс 10 дугаар сарын 02-ны өдрүүдэд ажиллаа.

     Тус улсын үзлэгээр архив, албан хэрэг хөтлөлт, төрийн байгууллагын ажлын зохион байгуулалтад гарч буй ололт, дутагдлыг үнэлэхээс гадна илэрсэн зөрчил, алдаа дутагдлыг засч сайжруулах, мэргэжил арга зүйн заавар, зөвлөгөөгөөр хангаж, архив, албан хэрэг хөтлөлт, төрийн байгууллагын ажлын зохион байгуулалтын явц байдлыг тогтоосон юм.
Тухайлбал Гаалийн ерөнхий газар Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлт болон мэдээллийн технологи нэвтрүүлж буй байдал гэсэн 4 үндсэн шалгуур үзүүлэлтээр шалгуулж 95 хувь буюу /А/ үнэлгээтэй үнэлэгдлээ.
     Дээрх үнэлгээг авахад хүчин зүтгэл гаргаж ажилласан гаалийн байгууллагын нийт ажилтнуудад цаашдын ажилд нь улам их амжилт гаргахыг хүсэн ерөөе.