mn GB
Mobile menu

ГААЛИЙН БАЙГУУЛЛАГА ҮҮСЧ ХӨГЖСӨНИЙ 107 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫГ ТОХИОЛДУУЛАН ЗАРИМ ГААЛИЙН АЖИЛТНУУДЫГ ШАГНАЛАА

74918020 750532462076063 3076400394549592064 n

Монгол улсад шинэ үеийн Гаалийн байгууллага үүсч хөгжсөний 107 жилийн ойн баярыг тохиолдуулан Гаалийн байгууллагад идэвх зүтгэлтэй, үнэнч шударга, үр бүтээлтэй ажилласан нэр бүхий гаалийн ажилтнуудыг шагнаж урамшуулах арга хэмжээ 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Гаалийн ерөнхий газарт зохион байгуулагдлаа.

Шагналыг Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралт болон Гаалийн байгууллагын удирлагууд гардуулж, цаашдын ажил үйлсэд нь улам өндөр амжилтыг хүссэн юм. Үүнд:

Гаалийн хяналт, шалгалт гүйцэтгэхдээ Гаалийн тухай хуулийг зөрчсөн үйлдлийг мэргэжлийн ур чадвар гарган илрүүлж, их хэмжээний ангийн бууны сумыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг таслан зогсоож ажилласан ГЕГ-ын харьяа Шивээхүрэн дэх гаалийн газрын ГУБ Ц.Батбилэгтэд “Гаалийн итгэмжит зөвлөх” цол

DSC 7866

Гаалийн хяналт, шалгалт гүйцэтгэхдээ Гаалийн тухай хуулийг зөрчсөн үйлдлийг мэргэжлийн ур чадвар гарган илрүүлж их хэмээний ангийн бууны сумыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг таслан зогсоож ажилласан Улаанбаатар хот дахь гаалийн газрын эрэлч нохой хариуцсан ГУБ Б.Б, их хэмжээний валют улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг таслан зогсоож ажилласан Буянт-Ухаа дахь гаалийн газрын ГУБ Ж, Н, Э, А, Н, их хэмжэний алтыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг таслан тогсоож ажилласан Замын-Үүд дэх гаалийн газрын ГУБ нарт тус тус “Гаалийн зөвлөх” цол олголоо.

Гаалийн байгууллага үүсч хөгжсөний 107 жилийн ойн баярыг тохиолдуулан өнөөдөр гаалийн системийн хэмжээнд “Гаалийн зөвлөх” цолоор 67, “Итгэмжит зөвлөх” цолоор 32, “Хүндэт гаальчин 23, Хүндэт өргөмжлөлөөр 66, “Эх орны төлөө” хүндэт тэмдгээр 6 албан хаагчийн шагнасан юм.

Мөн Улсын хил хамгаалалтад дэмжлэг үзүүлж, хамтран ажилладаг ГЕГ-ын ЗТХБГ-ын орлогч дарга Л.Очгэрэл, Эрэлч нохойн сургалтын төвийн дарга Н.Наранбадрах нарыг “Онц хилчин” тэмдгээр тус тус шагнав.

IMG 0217