mn GB
Mobile menu

НИЙСЛЭЛ ХОТ ДАХЬ ГААЛИЙН ГАЗРУУД ХАМТРАН АЖИЛЛАЖ, ГААЛИЙН ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛНЭ.

darga nar

Гаалийн байгууллага 2014 оныг “Мэдээлэл солилцоог идэвхжүүлж, хамтын хариуцлагыг өндөржүүлэх жил” болгон зарлаж, уг зорилтын хүрээнд нийслэл хотод үйл ажиллагаа явуулж буй Улаанбаатар хот дахь гаалийн газар, Буянт-Ухаа дахь гаалийн газар, Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрууд гаалийн хэрэг зөрчил, эрсдэлийн мэдээ мэдээллийг шуурхай солилцон хамтран ажиллахаар боллоо.


Нэр дурдсан Гаалийн газруудын удирдах албан тушаалтнууд болон гаалийн улсын ахлах байцаагч нар гаалийн шинэчлэлийг эрчимжүүлэх, хууль сахилтын түвшинг цогцоор нь сайжруулахад удирдах ажилтнуудын манлайлал, гаалийн ажилтны сэтгэлгээний өөрчлөлт, удирдлага зохион байгуулалт, гаалийн байгууллага хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх сэдвээр  уулзалт, семинарыг 2014 оны 03дугаар сарын 13-ны өдөр зохион байгууллаа.


Уулзалт, семинарын үеэр урилгаар Нийслэлийн захирагч бөгөөд Улаанбаатар хотын Засаг дарга Э.Бат-Үүл “Нийслэлийн бүтээн байгуулалтад Гаалийн байгууллагын үүрэг, оролцоо” сэдвээр үг хэлж санал солилцлоо. Засаг дарга Э.Бат-Үүл хэлэхдээ: “Төрийн үйлчилгээг сайжруулах, иргэндээ үйлчилдэг төрийн тогтолцоог бүрдүүлэхийн тулд төрийн хүнд суртал, хүйтэн хөндий байдлыг халж шинэчлэхээр ажиллаж байна. Удахгүй төрийн үйлчилгээний стандартыг хуульд нийцүүлэн боловсруулж, журам гаргаж мөрдүүлнэ. Тиймээс Гаальчид та бүхэн үйлчилгээний стандартыг мөрдөж ажиллах хэрэгтэй” хэмээн онцолж байлаа.


Мөн уулзалт семинарт Сангийн дэд сайд С.Пүрэв хүрэлцэн ирж нийт Гаальчидад хандаж төрийн үйлчилгээг түргэн шуурхай, соёлтой боловсон явуулж, улсын төсвийн орлогыг биелүүлэхийн төлөө өөрсдөөсөө шалтгаалах бүхий л ажлыг зохион байгуулж ажиллахыг үүрэг болгосон юм.
Эцэст нь Нийслэл хот дахь Гаалийн газруудын хамтын ажиллагааны төлөвлөгөөг баталж, санамж бичигт гарын үсэг зурлаа. Ингэснээр хэрэг зөрчилтэй тэмцэх ажил сайжирч, зөрчлийн талаарх мэдээллийг хурдан солилцож, гаалийн газруудын хамтын ажиллагаа шинэ шатанд хүрэх юм.

Dursgaliin zurag 13

gariin useg