mn GB
Mobile menu

САНГИЙН САЙДЫН НЭРЭМЖИТ ТЭМЦЭЭНЭЭС ГЕГ-ЫН БАГ ТАМИРЧИД ТЭРГҮҮН БАЙР ЭЗЭЛЖ, ШИЛЖИН ЯВАХ ЦОМЫН ЭЗЭД БОЛЛОО.

2

Сангийн сайдын нэрэмжит Спорт наадам-2014 тэмцээнд М.Батбаяр ахлагчтай ГЕГ-ын баг тамирчид амжилттай оролцож Тэргүүн байр, Шилжин явах Цомын эзэд боллоо. Тэмцээнд Сангийн яам, Эдийн засгийн хөгжлийн яам, Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар,  Монгол банк, Төрийн банк, Санхүүгийн зохицуулах хороо зэрэг байгууллага оролцлоо.


ГЕГ-ын баг тамирчид Эрэгтэй гар бөмбөгийн төрөлд алтан медаль, эмэгтэй гар бөмбөгийн төрөлд алтан медаль, эмэгтэй сагсан бөмбөгийн төрөлд мөнгөн медаль, холимог теннисний төрөлд хүрэл медаль тус тус хүртсэн бөгөөд ганцаарчилсан спортын төрлөөр эрэгтэй шатрын төрөлд алтан медаль, билльярдын төрөлд алт, хүрэл медаль,  эрэгтэй теннисний ганцаарчилсан төрөлд хүрэл медаль, эмэгтэй теннисний ганцаарчилсан төрөлд хүрэл медаль хүртэж спортын бахдам сайхан амжилт гаргалаа.


Гаальчид бидний итгэлийг алдалгүй амжилт гаргасан спорт хамтлагийн зорилго нэгт нөхдүүддээ ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөе.

1

3

4