mn GB
Mobile menu

НОМЫН НЭЭЛТ БОЛЛОО

1403210002
Доктор (Sc.D) профессор Г.Цэрэнбалжидын “МОНГОЛ ОРНЫ НЭН ХОВОР, ХОВОР, ГОЦ АШИГТ УРГАМЛЫН ҮР ЖИМС, ҮРИЙН ӨНГӨТ ЦОМОГ”, Доктор (Sc.D), профессор Ш.Дариймаагийн “МОНГОЛЫН УРГАМЛЫН АЙМАГ” номын нээлт өнөөдөр 12.00 цагаас ШУА-ийн хурлын танхимд болж өнгөрлөө.


Зохиогч  “Монголын ургамлын аймаг” энэхүү бүтээлээ Монгол орны байгалийн олон янз байдлыг илэрхийлж чадах газар нутгуудыг хамруулан, 100 000 гаруй км замаар аялж, ургамлын аймгийн бүтэц, бүрэлдэхүүн, цуглуулсан судалгааны материалаа боловсруулж, бусад судлаачдын материалаар баяжуулан, нэгтгэн дүгнэн гаргасан байна.


Доктор (Sc.D) профессор Г.Цэрэнбалжидын “МОНГОЛ ОРНЫ НЭН ХОВОР, ХОВОР, ГОЦ АШИГТ УРГАМЛЫН ҮР ЖИМС, ҮРИЙН ӨНГӨТ ЦОМОГ” ном нь нэн ховор, гоц ашигт ургамлын үр жимс, үрийн талаар өнгөт зургаар тайлбарлан оруулсан танин мэдэхүйн болон шинжлэх ухааны ач холбогдолтой ном юм.


Эдгээр хоёр номыг Гаальчид та бүхэн уншиж судалж өөрийн мэдлэг боловсролоо дээшлүүлсэнээр гаалийн хяналт бүрдүүлэлтийн үйл ажиллагаанд чухал нэмэр болох юм.

nom 2