mn GB
Mobile menu

ШИНЭ ЖИЛИЙН МЭНДЧИЛГЭЭ

c61a9973c52c96b44f04d40f1fe5a7aa

           Хүн төрөлхтний түүхийн нэгэн жил улиран одож, баяр бахдал, амжилт бүтээл арвин, эрүүл энх бат байх хүсэл мөрөөдөл дүүрэн шинэ оноо угтах торгон мөчид Монгол Улсын Гаалийн албанд мөр зэрэгцэн ажиллаж буй нийт ажиллагсаддаа шинэ жилийн баярын чин сэтгэлийн мэндийг хүргье.

Дэлгэрэнгүй: ШИНЭ ЖИЛИЙН МЭНДЧИЛГЭЭ

Албан тушаалтны ХАСХОМ-ийг хэрхэн бөглөх, ашиг сонирхлын зөрчлийн мэдэгдэл, тайлбар гаргах талаар сургалт зохион байгууллаа

2014-12-30-atg

2014 оны 12 дугаар сарын 30-ний өдөр Гаалийн ерөнхий газар болон дэргэдэх байгууллагуудын гаалийн улсын байцаагч нарт Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шижилгээний хэлтсийн ажилтан, комиссар Л.Анхныбаяр нь Албан тушаалтны ХАСХОМ-ийг хэрхэн бөглөх, ашиг сонирхлын зөрчлийн мэдэгдэл, тайлбар гаргах талаарх сургалтыг амжилттай зохион байгуулав. Сургалтанд гаалийн улсын байцаагч нар идэвхтэй оролцож, комиссар Л.Анхныбаяраас сургалттай холбоотой сэдвээр асуулт тавьж чөлөөт хэлбэрээр оролцсон онцлог сургалт боллоо.

Гаалийн байгууллагын хэрэглэгчийн үнэлгээний судалгаа

2014-12-14

Гаалийн байгууллагын үйл ажиллагаанд гарч буй хүндрэл, ажиллагсдын ёс зүй, мэдлэг чадвар, харилцааны соёлын байдалд хэрэглэгчийн үнэлгээг тогтоох зорилгоор судалгаа авч байгаа тул үйлчлүүлэгч та бүхэн судалгаанд идэвхтэй хамрагдана уу.

Дэлгэрэнгүй: Гаалийн байгууллагын хэрэглэгчийн үнэлгээний судалгаа

ХӨВСГӨЛ АЙМГИЙН ХАНХ ДАХЬ ГААЛИЙН ХОРООНЫ АЛБАН ХААГЧДЫН 8 АЙЛЫН ОРОН СУУЦНЫ БАРИЛГА АШИГЛАЛТАНД ОРЛОО.

Huvsgul 2

Гаалийн Ерөнхий газрын харьяа Хөвсгөл аймаг дахь Ханхын боомтод Гаалийн ажилчдын найман айлын орон сууц ашиглалтанд орлоо. Тус орон сууцыг “Сант-Өндөр” ХХК улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьж гүйцэтгэсэн бөгөөд энэ сарын 10-нд барилгыг хүлээн авсан байна. Уг арга хэмжээнд Гаалийн байгууллагаас Гаалийн ерөнхий газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Ч.Энхээ, Хөвсгөл аймгийн Ханх боомт дахь Гаалийн хорооны дарга Ч.Саранхүү нар оролцлоо.

Дэлгэрэнгүй: ХӨВСГӨЛ АЙМГИЙН ХАНХ ДАХЬ ГААЛИЙН ХОРООНЫ АЛБАН ХААГЧДЫН 8 АЙЛЫН ОРОН СУУЦНЫ БАРИЛГА АШИГЛАЛТАНД...

“САЛЮТ” НЭГДСЭН АЯН АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖИЖ БАЙНА.

salut

Шинэ жил болох гэж байгаатай холбогдуулан ГЕГ-ын харьяа Замын-Үүд дэх гаалийн газраас пиротехникийн хэрэгслийг /салют/ улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хяналтыг сайжруулах зорилгоор “Салют” сэдэвт аяныг 2014 оны 12 сарын 01-нээс нэг сарын хугацаатайгаар зохион байгуулж байна. Аяны хүрээнд дараах ажлуудыг хийж гүйцэтгэж байна.

Дэлгэрэнгүй: “САЛЮТ” НЭГДСЭН АЯН АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖИЖ БАЙНА.

ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖИХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ГААЛИЙН БАЙГУУЛЛАГААС ОРОЛЦЛОО.

10425490 918635801488048 7745396578227021862 n

Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд өнөөдөр /2014 оны 12 сарын 11/ Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслөөр нээлттэй хэлэлцүүлэг хийв. Хэлэлцүүлгийг  Ерөнхийлөгчийн Амьдрах орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Л.Эрхэмбаяр хөтөлж явууллаа.

Дэлгэрэнгүй: ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖИХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ГААЛИЙН БАЙГУУЛЛАГААС ОРОЛЦЛОО.

ГАШУУНСУХАЙТ ДАХЬ ГААЛИЙН ГАЗАР, БНХАУ-ЫН ГАНЦ МОДНЫ ГААЛИЙН БАЙГУУЛЛАГА ХООРОНДЫН 4-Р УЛИРЛЫН УУЛЗАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛАВ.

china 2

2014 оны ээлжит 4-р улирлын Гашуунсухайт дахь Гаалийн байгууллага, БНХАУ-ын Ганц модны Гаалийн байгууллагын хамтарсан уулзалтыг Ганцмодны Гаалийн газарт амжилттай зохион байгуулагдлаа.

Дэлгэрэнгүй: ГАШУУНСУХАЙТ ДАХЬ ГААЛИЙН ГАЗАР, БНХАУ-ЫН ГАНЦ МОДНЫ ГААЛИЙН БАЙГУУЛЛАГА ХООРОНДЫН 4-Р УЛИРЛЫН...

ГААЛИЙН БАЙГУУЛЛАГА ГАДААД ХУДАЛДААНД ОРОЛЦОГЧДЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

zurag 1

 Гаалийн байгууллага гадаад худалдааг хөнгөвчлөх чиглэлд авч хэрэгжүүлж буй үйл ажиллагааныхаа хүрээнд “Хууль сахилтын хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын эхлэл болгож 2014 оны 12 дугаар сарын 8-ны өдөр ГЕГ-ийн Эрсдэлийн удирдлагын хэлтсээс гадаад худалдаанд оролцогчдын төлөөлөлтэй уулзалт зохион байгууллаа.

         Гаалийн байгууллагаас авч хэрэгжүүлж байгаа гадаад худалдааг хөнгөвчлөх үйл ажиллагаанд хэрхэн хамрагдах, аж ахуйн нэгжүүд хууль сахилтын түвшинг яаж сайжруулах, үйл ажиллагаандаа юуг анхаарч ажиллах талаар чиглэл зөвлөмж өгсөн үр дүнтэй уулзалт болж өнгөрлөө.

Дэлгэрэнгүй: ГААЛИЙН БАЙГУУЛЛАГА ГАДААД ХУДАЛДААНД ОРОЛЦОГЧДЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

ДОРНОДЫН ГААЛИЙН ГАЗАР, МАНЖУУРЫН ГААЛИЙН ЦАГДААГИЙН АНХДУГААР УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

china deligations 2

Дорнод аймаг дахь Гаалийн газар, БНХАУ-ын Манжуурын Гаалийн байгууллага хооронд хамтарч ажиллах гэрээнд 2014 оны 10 дугаар сарын 14-ны өдөр гарын үсэг зурсан билээ. Энэхүү ажлын хүрээнд Дорнод аймаг дахь Гаалийн газар, Манжуурын Гаалийн цагдаагийн газрын анхдугаар уулзалт 12 дугаар сарын 09-ний өдөр БНХАУ-ын Хайлаар хотод Хайлаарын Гаалийн газарт зохион байгууллагдав.

Дэлгэрэнгүй: ДОРНОДЫН ГААЛИЙН ГАЗАР, МАНЖУУРЫН ГААЛИЙН ЦАГДААГИЙН АНХДУГААР УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

ХУУЛЬД НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ АСУУДЛААР САНАЛ АВЧ БАЙНА

logo blue

       2008 оны 7 сарын 1-ээс үйлчилж эхэлсэн ГААЛИЙН ТАРИФ, ГААЛИЙН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛЬД нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар санал авч байна. Нийт гаалийн харилцаанд оролцогч та бүхэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлттэй холбоотой санал хүсэлтээ Гаалийн ерөнхий газрын доорх утсаар болон цахим шуудангаар ирүүлнэ үү.

This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

Утас: 350962

 

ЭНД ДАРЖ ТАТАЖ АВНА УУ

“МЭДҮҮЛГИЙГ БҮРТГЭХ, ХЯНАХ, ХАДГАЛАХ ЭРХ БҮХИЙ АЛБАН ТУШААЛТНУУДЫГ ЧАДАВХИЖУУЛАХ НЬ” СЭДЭВТ БҮСЧИЛСЭН СУРГАЛТАД ОРОЛЦОВ

ATG surgalt

Нийслэлийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон нутгийн захиргааны байгууллага, тэдгээрийн салбар, нэгжийн эрх бүхий албан тушаалтныг хамруулсан сургалтыг 2014 оны 12 дугаар сарын 01-ны өдөр Авлигатай тэмцэх газраас зохион байгууллаа.

Дэлгэрэнгүй: “МЭДҮҮЛГИЙГ БҮРТГЭХ, ХЯНАХ, ХАДГАЛАХ ЭРХ БҮХИЙ АЛБАН ТУШААЛТНУУДЫГ ЧАДАВХИЖУУЛАХ НЬ” СЭДЭВТ...