mn GB
Mobile menu

ОЛОН УЛСЫН АХМАДЫН ӨДРӨӨР ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН УДИРДЛАГУУД АХМАД ГААЛЬЧДАА ХҮЛЭЭН АВЧ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

nuur

Гаалийн ерөнхий газрын удирдлагууд олон жил үр бүтээлтэй ажиллаж өндөр насны тэтгэвэрт гарсан ахмад настнуудаа өнөөдөр хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүллээ.

Дэлгэрэнгүй: ОЛОН УЛСЫН АХМАДЫН ӨДРӨӨР ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН УДИРДЛАГУУД АХМАД ГААЛЬЧДАА ХҮЛЭЭН АВЧ ХҮНДЭТГЭЛ...

"ТӨРИЙН АЛБАНЫ УДИРДАХ АЖИЛТНЫ УЛСЫН ЗӨВЛӨГӨӨН-2018"

230614-20092018-1537416175-770115557-0

Төрийн албаны удирдах ажилтны улсын анхдугаар зөвлөгөөн өнөөдөр (9-р сарын 21, 22-нд) төрийн ордонд эхэллээ. Уг зөвлөгөөнийг Монгол Улсын Их Хурал, Төрийн албаны зөвлөл, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Удирдлагын академи, Нэгдсэн үндэстний байгууллагын Хөгжлийн хөтөлбөр (НҮБХХ) хамтран зохион байгуулав.

Дэлгэрэнгүй: "ТӨРИЙН АЛБАНЫ УДИРДАХ АЖИЛТНЫ УЛСЫН ЗӨВЛӨГӨӨН-2018"

"ИТГЭМЖЛЭГДСЭН АЖ АХУЙН НЭГЖ” ХӨТӨЛБӨРИЙГ ШУУДАНГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЭЛДЭГ АЖ АХУЙН НЭГЖҮҮДЭД ТАНИЛЦУУЛЛАА

1-r zuarag

Гадаад худалдааг хөнгөвчлөх чиглэлээр Дэлхийн банкнаас хэрэгжүүлж байгаа төслийн хүрээнд "Итгэмжлэгдсэн Аж ахуйн нэгж” хөтөлбөрийг танилцуулах уулзалтыг Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газраас 2018 оны 09-р сарын 06-ны өдөр зохион байгууллаа.

Дэлгэрэнгүй: "ИТГЭМЖЛЭГДСЭН АЖ АХУЙН НЭГЖ” ХӨТӨЛБӨРИЙГ ШУУДАНГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЭЛДЭГ АЖ АХУЙН НЭГЖҮҮДЭД...

ИТГЭМЖЛЭГДСЭН АЖ АХУЙН НЭГЖИЙН ХӨТӨЛБӨРТ ГАДААД ХУДАЛДААНД ОРОЛЦОГЧИД САЙН ДУРААРАА НЭГДЭЖ, ХАМРАГДАХ БОЛОМЖТОЙ

050 AEO Logo ORG 2018 06 12

Итгэмжлэгдсэн аж ахуйн нэгжийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилго нь гадаад худалдааг хөнгөвчлөх, худалдааны аюулгүй байдлыг хангах, Гааль-Бизнесийн түншлэлийг хөгжүүлэхэд чиглэгдсэнюм. Энэхүү хөтөлбөрт гадаад худалдаанд оролцогч аж ахуйн нэгж нь сайн дураараа нэгдэж, хамрагдах боломжтой. Тус хөтөлбөрийн хүрээ нь олон улсын бараа нийлүүлэлтийн сүлжээнд чухал үүрэг гүйцэтгэж оролцдог экспортын, импортын, улс хоорондын тээвэрлэгчийн, тээвэр зуучийн, баталгаат бүсийн, гаалийн зуучлагчийн үйл ажиллагааг эрхэлдэг аж ахуйн нэгж хамрагдах юм.

Дэлгэрэнгүй: ИТГЭМЖЛЭГДСЭН АЖ АХУЙН НЭГЖИЙН ХӨТӨЛБӨРТ ГАДААД ХУДАЛДААНД ОРОЛЦОГЧИД САЙН ДУРААРАА НЭГДЭЖ,...

ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН АЛБАН ХААГЧДАД ТӨРИЙН АЛБАНЫ ТУХАЙ ХУУЛИЙН ХАРЬЦУУЛАЛТААР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

IMG 0145

2018.08.31-ны өдөр Гаалийн ерөнхий газрын Хуулийн хэлтсийн ГУАБ Ч.Тамираа “Төрийн албаны тухай хуулийн харьцуулалт” сэдвээр нийт 135 гаалийн улсын байцаагчид сургалт зохион байгууллаа.

Дэлгэрэнгүй: ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН АЛБАН ХААГЧДАД ТӨРИЙН АЛБАНЫ ТУХАЙ ХУУЛИЙН ХАРЬЦУУЛАЛТААР СУРГАЛТ ЗОХИОН...

МОНГОЛ УЛС, БНХАУ-ЫН БООМТУУДЫН НЭВТРЭХ ХҮЧИН ЧАДЛЫГ НЭМЭГДҮҮЛНЭ

IMG

      Монгол Улсын Гаалийн ерөнхий газар болон БНХАУ-ын ӨМӨЗО-ны Боомтын алба хоорондын уулзалт 2018 оны 8-р сарын 31-нд Сангийн яамны уулзалтын танхимд боллоо. Уулзалтад Монгол Улсын Сангийн сайд, Хилийн боомтын үндэсний зөвлөлийн дарга Ч.Хүрэлбаатар, Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралт болон бусад албаны хүмүүс, БНХАУ-ын талаас ӨМӨЗО-ны Худалдааны танхимын дэд дарга, боомтын албаны дарга Си Чинь тэргүүтэй төлөөлөгчид оролцлоо.

Дэлгэрэнгүй: МОНГОЛ УЛС, БНХАУ-ЫН БООМТУУДЫН НЭВТРЭХ ХҮЧИН ЧАДЛЫГ НЭМЭГДҮҮЛНЭ

ХБНГУ-ЫН ГААЛИЙН ТӨВ БАЙГУУЛЛАГААС “УЯЛДУУЛСАН СИСТЕМ, ГААЛИЙН ҮНЭЛГЭЭ” СЭДЭВТ СУРГАЛТ-СЕМИНАРЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

IMG 0092

          Монгол Улсын Гаалийн ерөнхий газар, ХБНГУ-ын Холбооны Сангийн яам хооронд 2016 оны 11 дүгээр сард байгуулсан “Хамтран ажиллах тухай тунхаг бичиг”, Монгол Улсын Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралт, ХБНГУ-ын Гаалийн төв байгууллагын орлогч дарга Ханс Йосеф Хаас нар хамтран баталсан “Хамтран ажиллах төлөвлөгөө”-ний хүрээнд “Уялдуулсан систем, Гаалийн үнэлгээ” сэдэвт Сургалт-семинарыг 2018 оны 8-р сарын 28-30-ны өдрүүдэд Улаанбаатар хот дахь гаалийн газарт зохион байгууллаа.

Дэлгэрэнгүй: ХБНГУ-ЫН ГААЛИЙН ТӨВ БАЙГУУЛЛАГААС “УЯЛДУУЛСАН СИСТЕМ, ГААЛИЙН ҮНЭЛГЭЭ” СЭДЭВТ СУРГАЛТ-СЕМИНАРЫГ...

“ШАЛГАЛТ-2018” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

546564

Буянт-Ухаа дахь Ди Эйч Эл ХХК-ны гаалийн хяналтын бүсэд Гаалийн ерөнхий газрын Гаалийн зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх газар, Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газар, Цагдаагийн ерөнхий газрын хар тамхитай тэмцэх газар, Албаны нохойн сургалтын төв хамтран “ШАЛГАЛТ-2018” арга хэмжээг зохион байгууллаа. Гаалийн хяналтын бүсэд буусан 2135 ширхэг илгээмжийг цагдаагийн 3 эрэлч нохой, 2 эрүүгийн мөрдөгчийн хамтаар гадна байдлаас үнэр өгч шалгасан байна. Мөн хар тамхи илрүүлэх HBI-120, TRUNARC, IONSCAN-600 аппаратуудаар 20 боодол, захидал, илгээмжийг шалгаж тус газрын гаалийн улсын байцаагч нарт “Хар тамхи мансууруулах бодис, түүний төрөл” сэдвээр сургалт зохион байгуулж мэдээлэл өгчээ.

Дэлгэрэнгүй: “ШАЛГАЛТ-2018” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

МОНГОЛ, ХЯТАДЫН ГААЛИЙН БАЙГУУЛЛАГУУД ХУУЛЬ САХИУЛАХ ХАМТАРСАН АРГА ХЭМЖЭЭГ ТОГТМОЛЖУУЛАХААР САНАЛ НЭГДЛЭЭ

ChinaaaaaМонгол Улсын Гаалийн ерөнхий газрын дарга Б. Асралтын урилгаар БНХАУ-ын Гаалийн ерөнхий газрын Гаалийн цагдаагийн газрын дэд дарга Чэн Тао тэргүүтэй төлөөлөгчид 2018 оны 08 дугаар сарын 21-нээс 25-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо ажлын айлчлал хийлээ.

Дэлгэрэнгүй: МОНГОЛ, ХЯТАДЫН ГААЛИЙН БАЙГУУЛЛАГУУД ХУУЛЬ САХИУЛАХ ХАМТАРСАН АРГА ХЭМЖЭЭГ ТОГТМОЛЖУУЛАХААР...

ГЕГ-ЫН НИЙТ АЛБАН ХААГЧДЫН ДУНД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

nuurend

ГЕГ-ын дэргэдэх Хэвлэл мэдээлэл, сургалт, судалгааны төвөөс “Гаалийн мэргэжлийн сүр хүч, гаальчдын чадавхыг дээшлүүлэх нь” сэдвээр ГЕГ-ын нийт албан хаагчдад 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдөр сургалт зохион байгууллаа. Сургалтаар төрийн албан хаагчийн баримтлах ёс зүй, сахилгын асуудал, төрийн албаны захирах, захирагдах ёсны зарчмын асуудлаас гадна гаалийн байгууллагын нэр хүнд, хувь хүний харизма, стресс менежмент зэрэг сэдвээр ярилцлаа.dund

end

Дэлгэрэнгүй: ГЕГ-ЫН НИЙТ АЛБАН ХААГЧДЫН ДУНД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

МАНСУУРУУЛАХ БОДИС ИЛРҮҮЛЛЭЭ

butan-hash-oil      Гаалийн ерөнхий газрын Гаалийн зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэх газрын Хар тамхины хяналтын алба, Тагнуулын ерөнхий газартай хамтран ажиллаж харилцан мэдээлэл солилцсоны үр дүнд Монгол улсын нэр бүхий иргэд АНУ-аас "Hash oil” буюу каннабийн охь байж болзошгүй мансууруулах бодис улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн үйлдлийг илрүүллээ. Уг бодисыг гоо сайхны бүтээгдэхүүнээр халхавчлан нууж карго илгээмжээр улсын хил нэвтрүүлсэн гэмт этгээдүүдийг 2018 оны 08-р сарын 17-ны өдөр саатуулж харьяаллын дагуу хуулийн байгууллагад шилжүүллээ.

Дэлгэрэнгүй: МАНСУУРУУЛАХ БОДИС ИЛРҮҮЛЛЭЭ