
ТӨРИЙН МЭДЭЭЛЭЛ
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН АЛБАН МЭДЭЭЛЭЛ Улаанбаатар хот 2005 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр ТУСГАЙ ДУГААРЫН II БОТЬ
ГАРЧИГ
Гурав. НЭГДСЭН ҮНДЭСТНИЙ БАЙГУУЛЛАГА, ТҮҮНИЙ ТвРӨЛЖСӨН БАЙГУУЛЛАГУУДЫН ЭРХ ЗҮЙН Б\ЙД\Л
- Нэгдсэн Үндэстний Байгууллагын дүрэм ……………………………………………………….. 270
- Олон улсын шүүхийн дүрэм…………………………………………………………………………. 302
- Олон улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрэм…………………………………………………. 319
Дөрөв. ДИПЛОМАТ, КОНСУЛЫН ЭРХ ЗҮЙ
- Дипломат харилцааны тухай Венийн конвенц…………………………………………………. 405
- Консулын харилцааны тухай Венийн конвенц…………………………………………………. 420
Тав. ОЛОН УЛСЫН ГЭРЭЭНИЙ ЭРХ ЗҮЙ
Зургаа. ОЛОН УЛСЫН ХУДАЛДААНЫ ЭРХ ЗҮЙ
- Далайд гарцгүй улсын дамжин өнгөрөх худалдааны тухай конвенц……………………. 481
- Бараа худалдах-худалдан авах олон улсын гэрээний тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенц 492
- Хөрөнгө оруулалтыг баталгаажуулах олон талт агентлагийг үүсгэн байгуулах конвенц 520
- Дэлхийн худалдааны байгууллага байгуулах тухай Марракешийн хэлэлцээр…55б
- Гадаадын арбитрын шийдвэрийг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх тухай конвенц…….. 568
- Улс болон гадаад улсын иргэний хооронд хөрөнгө оруулалтын маргааныг шийдвэрлэх тухай конвенц 573
- Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай конвенц…………………………………………….. 593
Гурав. НЭГДГЭН ҮНДЭГТНИЙ БАЙГУУЛПАГА, ТҮҮНИЙ ТвРвЛЖГӨН БАЙГУУЛЛАГУУЛЫ1Н ЭРХ ЗҮЙН БАЙЛАИ
- НЭГДГЭН ҮНДЭГТНИЙ БАЙГУУЛЛАГЫН ДҮРЭМ
ТАЙЛБАР
Энэхүү Нэгдсэн Үндэстний Байгууллагын дүрэмд Олон улсын байгууллага үүсгэн байгуулах асуудлаархи Нэгдсэн Үндэстнүүдийн бага хурлын төгсгөлийн хуралдаан дээр 1945 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Сан Франциско хотноо гарын үсэг зурж, уг дүрэм 1945 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүчин төгөлдөр болсон. Олон улсын шүүхийн дүрэм нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын дүрмийн бүрэлдэхүүн хэсэг мөн.
Дүрмийн 23, 27, 61 дүгээр зүйлд оруулсан нэмэлт өөрчлөлт нь 1963 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Ерөнхий Ассамблейгаар батлагдаж, 1965 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүчин төгөлдөр болсон. 61 дүгээр зүйлд хожим оруулсан нэмэлт өөрчлөлт нь 1971 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Ерөнхий Ассамблейгаар батлагдаж, 1973 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр хүчин төгөлдөр болсон. 109 дүгээр зүйлд оруулсан нэмэлт өөрчлөлт нь 1965 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Ерөнхий Ассамблейгаар батлагдаж, 1968 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хүчин төгөлдөр болсон.
23 дугаар зүйлд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр Аюулгүйн Зөвлөлийг өргөтгөж, гишүүдийн тоог арван нэг байсныг арван тав болгосон. Нэмэлт өөрчлөлт оруулсан 27 дугаар зүйл ёсоор Аюулгүйн Зөвлөлөөс гаргах шийдвэр нь дэгийн асуудлаар есөн гишүүн (хуучин долоо байсан), бусад бүх асуудлаар Аюулгүйн Зөвлөлийн байнгын таван гишүүнийг оролцуулан нийт есөн гишүүн (хуучин долоо байсан) тус тус дэмжих санал өгвөл хүчин төгөлдөр болно.
61 дүгээр зүйлийн 1965 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүчин төгөлдөр болсон нэмэлт өөрчлөлтийн дагуу Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн гишүүдийн тоог арван наймаас хорин долоо болгон нэмэгдүүлсэн. Тэрхүү зүйлийн 1973 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр хүчин төгөлдөр болсон дараагийн нэмэлт өөрчлөлтийн дагуу Зөвлөлийн гишүүдийн уг тоог тавин дөрөв болгон нэмсэн.
109 дүгээр зүилийн эхний хэсэгт оруулсан нэмэлт өөрчлөлтийн дагуу, дүрмийг хянан үзэх зорилго бүхий гишүүн улсуудын Ерөнхий бага хурлыг Ерөнхий Ассамблейн гишүүдийн гуравны хоёр болон Аюулгүйн Зөвлөлийн аль ч есөн гишүүний (хуучин долоо байсан) саналаар тогтоон товлосон газар, хугацаанд хийж болно. Дүрмийг хянан үзэх бага хурал хуралдуулах асуудлыг Ерөнхий Ассамблейн ээлжит аравдугаар чуулганаар хэлэлцэх тухай дүрмийн 109 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу Ерөнхий Ассамблей, Аюулгүйн Зөвлөл 1955 онд авч хэлэлцээд уг 3 дахь хэсгийн “Аюулгүйн Зөвлөлийн аль ч долоон гишүүний саналаар” гэсэн анхны томъёоллыг хэвээр үлдээсэн болно.
НЭГДСЭН ҮНДЭСТНИЙ БАЙГУУЛЛАГЫН ДҮРЭМ
1945 оны 6 дугаар сарын 26-ны өдөр баталж, 1945 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүчин төгөлдөр болсон[1]
НЭГДСЭН ҮНДЭСТНИЙ УЛС ТҮМЭН БИД,
бидний үед хүн төрөлхтөнд хоёр удаа өгүүлшгүй гай зовлон учруулсан дайны гамшгаас хойч үеийнхнийг ангижруулах,
хүний үндсэн эрх, хувь хүний нэр төр, үнэ цэнд итгэх итгэл болон эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд түүнчлэн том, жижиг үндэстэн адил тэгш эрхтэй хэмээх итгэлийг дахин нотлох,
шударга ёсыг сахих, гэрээ болон олон улсын эрх зүйн бусад эх сурвалжаас үүдэн гарах аливаа үүргийг хүндэтгэн мөрдөх нөхцлийг бүрэлдүүлэх,
илүү эрх чөлөөтэй байдалд нийгмийн дэвшлийг урагшлуулах, амьдралын түвшинг сайжруулахад тус дөхөм үзүүлэх
ЗОРИЛГЫН ҮҮДНЭЭС
хүлээцтэй байх, найрсаг хөршийн ёсоор эв эеийг сахин хамтдаа аж төрөх,
олон улсын энх тайван, аюулгүй байдлыг сахиулахын төлөө хүчээ нэгтгэх,
зарчим батлах, арга тогтоох замаар зэвсэгт хүчнийг гагцхүү нийтийн ашиг тусынхаас бусад зорилгод хэрэглэхгүй байлгах,
олон улсын арга хөшүүргийг бүх улс түмний эдийн засаг, нийгмийн дэвшилд тус дөхөм үзүүлэхэд ашиглах
ШИЙДВЭР ТӨГС БАЙГАА БӨГӨӨД
ЭДГЭЭР ЗОРИЛГЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХИЙН ТУЛД ХҮЧ ЧАРМАЙЛТАА НЭГТГЭХЭЭР ШИЙДВЭРЛЭВ.
Үүний учир манай холбогдох засгийн газрууд, Сан Франциско хотноо хуран цугларсан зохих хэлбэрээр ёсчлон үйлдсэн, бүрэн эрхийн үнэмлэх бичиг бүхий төлөөлөгчдөөрөө уламжлан Нэгдсэн Үндэстний Байгууллагын энэхүү дүрмийг
батлахаар тохиролцож, “Нэгдсэн Үндэстэн” үүгээр үүсгэн байгуулав.
I бүлэг ЗОРИЛГО, ЗАРЧИМ
- дүгээр зүйл
Нэгдсэн Үндэстний Байгууллага дараахь зорилгыг эрхэмлэнэ:
- Олон улсын энх тайван, аюулгүй байдлыг сахиулах, энэ зорилгын үүднээс энх тайванд учрах аюул заналыг сэрэмжлэн зайлуулах, түрэмгийлэл буюу энх тайвныг бусниулах бусад явууллагыг дарахын тулд үр нөлөөтэй хамтарсан арга хэмжээ авах, олон улсын маргаан буюу энх тайвныг бусниулахад хүргэж болзошгүй байдлыг шударга ёс, олон улсын эрх зүйн зарчмын дагуу эв зүйгээр зохицуулах буюу шийдвэрлэж байх;
- Улс үндэстний хооронд улс түмний тэгш эрх, өөртөө засан тохинох зарчмыг хүндэтгэсэн найрсаг харилцааг хөгжүүлэх түүнчлэн бүх нийтийн энх тайвныг бэхжүүлэх үүднээс бусад зохистой арга хэмжээ авч байх;
- Эдийн засаг, нийгэм, соёл болон хүмүүнлэгийн шинж чанартай олон улсын асуудлыг шийдвэрлэх, арьсны өнгө, хүйс, хэл, шашин шүтлэгээр үл ялган хүний эрх, хэн бүхний үндсэн эрх чөлөөг хүндэтгэх явдлыг хөхиүлэн дэмжиж, хөгжүүлэх талаар олон улсын хамтын ажиллагааг хэрэгжүүлэх;
- Эдгээр нийтлэг зорилгыг хэрэгжүүлэхэд улс үндэстний үйл ажиллагааг уялдуулан зохицуулах төв болж байх.
- дугаар зүйл
дүгээр зүилд заасан зорилгоо биелүүлэхийн тулд тус Байгууллага, түүний гишүүд доорхи зарчмыг баримтлан ажиллана:
- Тус Байгууллага нь гишүүн бүрийнхээ илүү бүрэн эрхт тэгш байдлын зарчим дээр үндэслэсэн болно.
- Нэгдсэн Үндэстний Байгууллагын бүх гишүүн нь гишүүн байхаас үүдэн гарах эрх болон ашиг тусыг бүгдээрээ эдлэхийн тулд энэхүү дүрмээр хүлээсэн үүргээ үнэнч шударгаар биелүүлнэ.
гэдэг нэр бүхий олон улсын байгууллагыг |
- Нэгдсэн Үндэстний Байгууллагын бүх гишүүн нь улс хоорондын маргаанаа олон улсын энх тайван, аюулгүй байцал, шударга ёсонд хор хүргэхгүйгээр эв зүйгээр шийдвэрлэж байна.
- Нэгдсэн Үндэстний Байгууллагын бүх гишүүн нь олон улсын харилцаандаа аливаа улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал буюу улс төрийн тусгаар тогтнолын эсрэг хүчээр сүрдүүлэх болон хүч хэрэглэх, түүнчлэн Нэгдсэн Үндэстний зорилгод харшлах ямарваа бусад үйлдлийг цээрлэнэ.
- Нэгдсэн Үндэстний Байгууллагын бүх гишүүн нь тус Байгууллагаас энэхүү дүрмийн дагуу авах аливаа арга хэмжээг хэрэгжүүлэхэд бүхий л талаар туслахын хамт Нэгдсэн Үндэстний Байгууллагын зүгээс сэргийлэх буюу албадах арга хэмжээ авч байгаа аливаа улсад туслахыг цээрлэнэ.
- Олон улсын энх тайван, аюулгүй байдлыг сахиулахад тус Байгууллагын гишүүн бус улс ч эдгээр зарчмыг баримтлах шаардлагатай байж болохыг харгалзан Нэгдсэн Үндэстний Байгууллага нь тийм улсын үйл ажиллагааг тэдгээр зарчимд нийцүүлэх явдлыг хангана.
- Энэхүү дүрмийн ямар ч заалт аливаа улсын дотоод эрх мэдэлд гарцаагүй хамаарах асуудалд хөндлөнгөөс оролцох эрхийг Нэгдсэн Үндэстний Байгууллагад олгохгүй бөгөөд тийм асуудлыг энэхүү дүрэмд заасан журмаар шийдвэрлүүлэхээр мэдүүлэхийг гишүүн улсуудаас үл шаардана. Гэхдээ энэ зарчим VII бүлэгт заасан албадах арга хэмжээ хэрэглэхийг үл хөндөнө.
II бүлэг БАЙГУУЛЛАГЫН ГИШҮҮД
- дугаар зүйл
Олон улсын байгууллага байгуулах Сан Францискогийн Бага хуралд оролцсон эсхүл 1942 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийн Нэгдсэн Үндэстний тунхаглалд урьд нь гарын үсэг зурсан бөгөөд энэхүү дүрмийн 110 дугаар зүйлд заасанчлан түүнд гарын үсэг зурж, соёрхон батласан улсууд Нэгдсэн Үндэстний Байгууллагын анхдагч гишүүд байна.
- дүгээр зүйл
- Энэхүү дүрэмд заасан үүргүүдийг хүлээн зөвшөөрсөн, Байгууллагын үзэж байгаагаар тэдгээр үүргийг биелүүлж чадах, биелүүлэхийг хүсч байгаа энхийг эрхэмлэгч бусад бүх улс тус Байгууллагад гишүүнээр элсэж болно.
- Аливаа тийм улсыг Байгууллагад гишүүнээр элсүүлэх асуудлыг Аюулгүйн Зөвлөлийн зөвлөмжийг үндэслэн Ерөнхий Ассамблейн тогтоолоор шийдвэрлэнэ.
- дугаар зүйл
Байгууллагын аль нэг гишүүний эсрэг Аюулгүйн Зөвлөлөөс сэргийлэх буюу албадах арга хэмжээ авсан бол гишүүнийхээ хувьд эдлэх тэр улсын эрх дархыг нь Ерөнхий Ассамблей, Аюулгүйн Зөвлөлийн зөвлөмжөөр түр зогсоож болно. Уг эрх дархыг Аюулгүйн Зөвлөлөөс сэргээн эдлүүлж болно.
- дугаар зүйл
Энэхүү дүрэмд заасан зарчмуудыг удаа дараа зөрчиж байгаа гишүүнийг Аюулгүйн Зөвлөлийн зөвлөмжөөр Ерөнхий Ассамблей Байгууллагаас хасч болно.
- бүлэг БАЙГУУЛЛАГУУД
- дугаар зүйл
- Нэгдсэн Үндэстний Байгууллагын гол байгууллагууд болгож Ерөнхий Ассамблей, Аюулгүйн Зөвлөл, Эдийн засаг, нийгмийн зөвлөл, Асрамжийн зөвлөл, Олон улсын шүүх, Нарийн бичгийн дарга нарын газрыг тус тус байгуулав.
- Шаардлага гарвал туслах чанарын байгууллагуудыг энэхүү дүрэмд нийцүүлэн байгуулж болно.
- дугаар зүйл
- дугаар зүйл
Нэгдсэн Үндэстний Байгууллагын гол болон туслах чанарын байгууллагуудад эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд ямар ч албан тушаалд адил тэгш нөхцлөөр оролцох эрхийн талаар Байгууллага ямар нэгэн хязгаарлалт үл тогтооно.
- бүлэг ЕРӨНХИЙ АССАМБЛЕЙ
Бүрэлдэхүүн
- дүгээр зүйл
- Ерөнхий Ассамблей нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын бүх гишүүнээс бүрэлдэнэ.
- Байгууллагын гишүүн бүр Ерөнхий Ассамблейд таваас дээшгүй тооны төлөөлөгчтэй байна.
Чиг үүрэг, эрх мэдэл
- дугаар зүйл
Ерөнхий Ассамблей энэхүү дүрмийн хүрээнд буюу дүрэмд заасан ямар ч байгууллагын эрх мэдэл, чиг үүрэгт хамаарах аливаа асуудал буюу хэргийг хэлэлцэх, аль ч тийм асуудал, хэргийн талаар 12 дугаар зүйлд зааснаас бусад тохиолдолд Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүдэд буюу Аюулгүйн Зөвлөлд эсхүл тэдгээрийн аль алинд нь зөвлөмж өгөх эрхтэй.
- дүгээр зүйл
- Ерөнхий Ассамблей зэвсэг хураах болон зэвсэглэлийн зохицуулалтыг тодорхойлох зарчмуудыг оролцуулан олон улсын энх тайван, аюулгүй байдлыг сахиулах талаархи хамтын ажиллагааны ерөнхий зарчмуудыг авч үзэх, эдгээр зарчмын талаар Байгууллагын гишүүд буюу Аюулгүйн Зөвлөлд эсхүл тэдгээрийн аль алинд нь зөвлөмж өгөх эрхтэй.
- Ерөнхий Ассамблей Байгууллагын аль ч гишүүн буюу Аюулгүйн Зөвлөл, эсхүл 35 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ёсоор Байгууллагын гишүүн бус улсаас тавьсан олон улсын энх тайван, аюулгүй байдлыг сахиулахтай холбогдол бүхий ямар ч асуудлыг авч хэлэлцэх, аливаа тийм асуудлын талаар холбогдох улс буюу улсуудад эсхүл Аюулгүйн Зөвлөлд эсхүл тэдгээрийн аль алинд нь 12 дугаар зүйлд зааснаас бусад асуудлаар зөвлөмж өгөх эрхтэй. Арга хэмжээ авбал зохих аливаа тийм асуудлыг Ерөнхий Ассамблей хэлэлцэхээсээ өмнө буюу хойно Аюулгүйн Зөвлөлд шилжүүлнэ.
- Ерөнхий Ассамблей олон улсын энх тайван, аюулгүй байдалд хор хүргэхүйц байдал руу Аюулгүйн Зөвлөлийн анхаарлыг хандуулж болно.
- Энэ зүйлд заасан Ерөнхий Ассамблейн бүрэн эрх 10 дугаар зүйлд заасан үйлчлэх хүрээг хязгаарлах ёсгүй.
- дугаар зүйл
- Ямарваа нэг маргаан буюу байдлыг зохицуулах талаар Аюулгүйн Зөвлөл энэхүү дүрмээр хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлж байгаа үед тухайн маргаан буюу байдлын талаар Ерөнхий Ассамблей Аюулгүйн Зөвлөлийн хүсэлтгүйгээр ямар нэг зөвлөмж гаргаж болохгүй.
- Ерөнхий нарийн бичгийн дарга олон улсын энх тайван, аюулгүй байдлыг сахиулахтай холбогдол бүхий бөгөөд Аюулгүйн Зөвлөлд авч үзэж байгаа бүх асуудлын талаар тус зөвлөлийн зөвшөөрснөөр Ерөнхий Ассамблейд чуулган бүр дээр нь мэдээлж байх бөгөөд тийм асуудлыг Аюулгүйн Зөвлөл авч үзэхээ зогсоосон бол тэр тухай Ерөнхий Ассамблейд, хэрэв Ерөнхий Ассамблей хуралдаагүй байвал Байгууллагын гишүүдэд нэн даруй дээрхийн адил мэдэгдэж байна.
- дугаар зуйл
- Ерөнхий Ассамблей дараахь зорилгоор судалгааны ажил зохион байгуулж зөвлөмж гаргана:
- улс төрийн салбар дахь олон улсын хамтын ажиллагаанд дөхөм үзүүлэх, олон улсын эрх зүйг дэвшүүлэн хөгжүүлэх, түүнийг төрөлжүүлэн хуульчлах явдлыг хөхиүлэн дэмжих;
- эдийн засаг, нийгэм, соёл, боловсрол, эрүүл мэндийн салбар дахь олон улсын хамтын ажиллагаанд дөхөм үзүүлэх, арьсны өнгө, хүйс, хэл, шашин шүтлэгийг үл харгалзан хүний эрх, хэн бүхний үндсэн эрх чөлөөг хэрэгжүүлэхэд дөхөм үзүүлэх;
- Энэ зүйлийн 1 дэх хэсгийн (b) дэд хэсэгт дурдсан асуудлуудын талаар Ерөнхий Ассамблейн цаашдын хүлээх үүрэг, гүйцэтгэх чиг үүрэг, эдлэх бүрэн эрхийг IX, X бүлэгт тусгасан болно.
- Ерөнхий Ассамблей дараахь зорилгоор судалгааны ажил зохион байгуулж зөвлөмж гаргана:
- дугээр зуйл
Ерөнхий Ассамблей 12 дугаар зүйлийн заалтыг дагаж мөрдөхийн хамт энэхүү дүрмийн Нэгдсэн Үндэстний зорилго, зарчмыг тодорхойлсон заалтуудыг зөрчсөний уршгаар үүсэх байдлыг оролцуулан нийтийн сайн сайхан байдал буюу улс түмний хоорондын найрсаг харилцааг бусниулж болзошгүй гэж Ассамблейн үзсэн ямар ч байдлыг үүслийг нь үл харгалзан эв зүйгээр зохицуулах арга хэмжээ авах зөвлөмж гаргах эрхтэй.
- дугаар зуйл
- Ерөнхий Ассамблей нь Аюулгүйн Зөвлөлийн жил тутмын болон тусгай тайланг хүлээн авч хэлэлцэнэ. Эдгээр тайланд олон улсын энх тайван, аюулгүй байдлыг сахиулах талаар Аюулгүйн Зөвлөлөөс авсан буюу авахаар шийдвэрлэсэн арга хэмжээнүүдийн тухай тайлагнасан байх ёстой.
- Ерөнхий Ассамблей Нэгдсэн Үндэстний Байгууллагын бусад байгууллагын тайланг хүлээн авч үзнэ.
- дугаар зуйл
Ерөнхий Ассамблей нь стратегийн бус газар нутгийг асрамжлах тухай хэлэлцээрийг батлах зэрэг олон улсын асрамжийн тогтолцооны талаар XII, XIII бүлгийн дагуу түүнд ногдсон чиг үүргийг хэрэгжүүлнэ.
- дугаар зуйл
- Ерөнхий Ассамблей Нэгдсэн Үндэстний Байгууллагын төсвийг хэлэлцэж батлана.
- Нэгдсэн Үндэстний Байгууллагын зардлыг түүний гишүүд Ерөнхий Ассамблейн тогтоосон ногдол хувийн дагуу хариуцан гаргана.
- Ерөнхий Ассамблей 57 дугаар зүйлд дурдсан төрөлжсөн байгууллагуудтай байгуулах санхүү, төсвийн ямар ч хэлэлцээрийг авч үзэж батлах бөгөөд холбогдох байгууллагуудад зөвлөмж өгөх зорилгоор тэдгээрийн захиргааны төсвийг хянаж шалгана.
Санал хураалт
- дугаар зүйл
- Ерөнхий Ассамблейн гишүүн бүр нэг саналтай байна.
- Чухал асуудлаархи Ерөнхий Ассамблейн шийдвэрийг санал хураалтад байлцаж оролцсон Ассамблейн гишүүдийн гуравны хоёр болох олонхийн саналаар гаргана. Үүнд олон улсын энх тайван, аюулгүй байдлыг сахиулах талаар гаргах зөвлөмжүүд, Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүдийн сонгууль, Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн гишүүдийн сонгууль, 86 дугаар зүилийн 1 дэх хэсгийн (с) дэд хэсэгт заасны дагуу явуулах Асрамжийн зөвлөлийн гишүүдийн сонгууль, Нэгдсэн Үндэстний Байгууллагад шинэ гишүүн элсүүлэх, Байгууллагын гишүүдийн эрх дархыг түр зогсоох, Байгууллагаас түүний гишүүдийг хасах, асрамжийн тогтолцооны үйл ажиллагаанд хамаарах болон төсвийн асуудал тус тус багтана.
- Бусад асуудал, тэдгээрийн дотор гуравны хоёр болох олонхийн саналаар шийдвэрлэвэл зохих нэмэлт асуудлуудыг тодорхойлох шийцвэрийг санал хураалтад байлцаж оролцсон гишүүдийн олонхийн саналаар гаргана.
- дүгээр зүйл
Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүн улс тус Байгууллагад төлөх мөнгөн татварын өртэй бөгөөд өрийн хэмжээ нь урьдахь хоёр бүтэн жилийн татварын хэмжээтэй тэнцэх буюу түүнээс илүү байвал Ерөнхий Ассамблейн санал хураалтад оролцох эрхээ алдана. Гэвч төлбөр хожимдоон нь тухайн гишүүнээс үл хамаарах шалтгаанаас болсон гэж Ерөнхий Ассамблей үзвэл санал хураалтад оролцохыг түүнд зөвшөөрч болно.
Дэг
- дугаар зүйл
Ерөнхий Ассамблей жил бүр ээлжит чуулган хийхээс гадна цаг үеийн шаардлагаар тусгай чуулган хуралдуулна. Тусгай чуулганыг Аюулгүйн Зөвлөлийн буюу Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүдийн олонхийн шаардсанаар Ерөнхий нарийн бичгийн дарга зарлан хуралдуулна.
- дүгээр зүйл
Ерөнхий Ассамблей дэгийнхээ горимыг өөрөө тогтооно. Ерөнхий Ассамблей чуулган бүрийнхээ даргыг сонгоно.
- дугаар зүйл
Ерөнхий Ассамблей чиг үүргээ хэрэгжүүлэхэд хэрэгтэй гэж үзсэн туслах чанарын байгууллагуудыг байгуулах эрхтэй.
V бүлэг
АЮУЛГҮЙН ЗӨВЛӨЛ Бүрэлдэхүүн
- дугаар зүйл
- Аюулгүйн Зөвлөл нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын арван таван гишүүнээс бүрэлдэнэ. Бүгд Найрамдах Хятад Улс, Франц, Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Улс, Их Британи ба Умард Ирландын Нэгдсэн Вант Улс, Америкийн Нэгдсэн Улс нь Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүд байна. Ерөнхий Ассамблей тус байгууллагын бусад арван гишүүнийг юуны өмнө, ялангуяа олон улсын энх тайван, аюулгүй байдлыг сахиулах хийгээд Байгууллагын бусад зорилгыг хэрэгжүүлэх үйлст оруулж байгаа хувь нэмэр болон мөн газар зүйн шударга тэгш хуваарилалтын зарчмыг зохих ёсоор анхаарч үзсэний үндсэн дээр Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүнээр сонгоно.
- Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүдийг хоёр жилийн хугацаагаар сонгоно. Аюулгүйн Зөвлөлийн гишүүдийн тоог арван нэгээс арван тав болгож өргөтгөсний дараахь анхны сонгуулиар нэмж сонгох дөрвөн гишүүний хоёрыг нь нэг жилийн хугацаагаар сонгоно. Хугацаа нь дуусаж байгаа Аюулгүйн Зөвлөлийн гишүүнийг шууд улируулан сонгохгүй.
- Аюулгүйн Зөвлөлийн гишүүн тус бүр нэг төлөөлөгчтэй байна.
Чиг үүрэг, эрх мэдэл
- дүгээр зүйл
- Нэгдсэн Үндэстний Байгууллагын шуурхай бөгөөд үр нөлөөтэй ажиллагааг хангахын тулд түүний гишүүд олон улсын энх тайван, аюулгүй байдлыг сахиулах гол хариуцлагыг Аюулгүйн Зөвлөлд хүлээлгэж, уг Зөвлөл энэ хариуцлагаас үүдэн гарах үүргээ биелүүлэхдээ гишүүдийн нэрийн өмнөөс ажиллаж байхыг зөвшөөрөв.
- Энэхүү үүргээ хэрэгжүүлэхдээ Аюулгүйн Зөвлөл Нэгдсэн Үндэстний Байгууллагын зорилго, зарчмыг баримтлан ажиллана. Энэхүү үүргийн биелэлтийг хангуулахын тулд Аюулгүйн Зөвлөлд олгосон тодорхой эрхийг VI, VII, VIII, XII бүлэгт тусгасан болно.
- Аюулгүйн Зөвлөл Ерөнхий Ассамблейд танилцуулахаар жил тутмын тайлан, шаардлагатай үед тусгай илтгэлийг оруулж байна.
- дугаар зүйл
Байгууллагын гишүүд энэхүү дүрмийн дагуу Аюулгүйн Зөвлөлийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч, биелүүлж байхаар тогтов.
- дугаар зүйл
Дэлхийн хүн хүчний болон эдийн засгийн нөөц баялгаас зэвсэглэлд аль болох бага хэмжээгээр зарцуулж, олон улсын энх тайван, аюулгүй байдлыг тогтоон сахиулахад дөхөм үзүүлэх зорилгын үүднээс зэвсэглэлийг зохицуулах тогтолцоо тогтоох төлөвлөгөөг 47 дугаар зүйлд заасан Цэргийн штабын хорооны туслалцаатайгаар томъёолон боловсруулах хариуцлагыг Аюулгүйн Зөвлөл хүлээх бөгөөд энэхүү төлөвлөгөөгөө Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүдэд өргөн мэдүүлнэ.
Санал хураалт
- дугаар зүйл
- Аюулгүйн Зөвлөлийн гишүүн бүр нэг саналтай байна.
- Аюулгүйн Зөвлөлөөс дэгийн асуудлаар гаргах шийдвэрийг тус Зөвлөлийн есөн гишүүн дэмжиж санал өгснөөр батлагдсанд тооцно.
- Бусад бүх асуудлаар Аюулгүйн Зөвлөлөөс гаргах шийдвэрийг байнгын гишүүдийн дэмжих саналыг оролцуулаад тус Зөвлөлийн нийт есөн гишүүн дэмжиж санал өгснөөр батлагдсанд тооцох бөгөөд харин VI бүлэг болон 52 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу шийдвэр гаргахад маргаанд оролцогч тал санал хураалтад оролцохоос түдгэлзэх ёстой.
Дэг
- дугаар зүйл
- Аюулгүйн Зөвлөл тасралтгүй ажиллаж байхаар зохион байгуулагдана. Энэ зорилгын үүднээс Аюулгүйн Зөвлөлийн гишүүн бүр Нэгдсэн Үндэстний Байгууллагын байрлаж байгаа газарт төлөөлөгчөө байнга байлгах ёстой.
- Аюулгүйн Зөвлөл үе үе хуралдах бөгөөд эдгээр хуралдаанд Зөвлөлийн гишүүн аль ч улс өөрийн үзэмжээр засгийн газрын гишүүн буюу тусгайпан томилсон төлөөлөгчөө оролцуулж болно.
- Аюулгүйн Зөвлөл зөвхөн Байгууллагын байрлаж байгаа газар төдийгүй ажилдаа илүү дөхөмтэй гэж үзсэн өөр ямар ч газар хуралдаж болно.
- дүгээр зүйл
Аюулгүйн Зөвлөл чиг үүргээ биелүүлэхэд нь хэрэгтэй гэж үзсэн туслах чанарын байгууллагуудыг байгуулж болно.
- дугаар зүйл
Аюулгүйн Зөвлөл даргаа сонгох журмыг багтаасан дэгийнхээ горимыг өөрөө тогтооно.
- дүгээр зүйл
Аюулгүйн Зөвлөлийн гишүүн бус Нэгдсэн Үндэстний Байгууллагын аль ч гишүүний ашиг сонирхол тухайпан хөндөгдсөн гэж Аюулгүйн Зөвлөл үзсэн бүх тохиолдолд Зөвлөлд оруулсан ямар ч асуудлыг хэлэлцэхэд тэрхүү гишүүн санал өгөх эрхгүйгээр оролцож болно.
- дугаар зүйл
Аюулгүйн Зөвлөлийн бүрэлдэхүүнд ороогүй Нэгдсэн Үндэстний Байгууллагын аль нэг гишүүн эсхүл Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүн бус аль нэг улс Аюулгүйн Зөвлөлийн авч үзэж байгаа маргаанд оролцогч этгээд байвал уг маргааныг хэлэлцэхэд тухайн улсыг санал өгөх эрхгүйгээр урьж оролцуулна. Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүн бус улсын хуралд оролцох тухайд Аюулгүйн Зөвлөл шударга гэж үзсэн болзол нөхцлөө тогтооно.
VI бүлэг
МАРГААНЫГ ЭВ ЗҮЙГЭЭР ШИЙДВЭРЛЭХ
- дугаар зүйл
- Цаашид үргэлжлэх нь олон улсын энх тайван, аюулгүй байдлыг сахихад заналхийлж мэдэхүйц аливаа маргаанд оролцогч талууд маргаанаа юуны өмнө яриа хэлэлцээ, судалгаа, зуучлал, эвлэрэл, арбитр, шүүх зэрэг аргыг хэрэглэх түүнчлэн бүсийн байгууллагуудад хандах, бүсийн гэрээ хэлэлцээрийг баримтлах, эсхүл өөрсдийн сонгосон эв зүйн бусад аргаар зохицуулан шийдвэрлэхийг эн тэргүүнд чармайх ёстой.
- Аюулгүйн Зөвлөл шаардлагатай гэж үзвэл хоорондын маргаанаа дээрх аргаар шийдвэрлэхийг холбогдох этгээдүүдээс шаардана.
- дүгээр зүйл
Аюулгүйн Зөвлөл олон улсын сөргөлдөөнд хүргэх буюу маргаан үүсгэж мэдэх аливаа маргаан буюу байдлыг тэдгээр нь цаашдаа үргэлжилбэл олон улсын энх тайван, аюулгүй байдлыг сахиулахад заналхийлэх эсэхийг тодорхойлох зорилгоор шалган магадлах эрхтэй.
- дугаар зүйл
- Нэгдсэн Үндэстний Байгууллагын аль ч гишүүн 34 дүгээр зүйлд заасан шинж чанартай аливаа маргаан буюу байдлын тухай Аюулгүйн Зөвлөл буюу Ерөнхий Ассамблейн сонорт хүргэж болно.
- Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүн бус улс холбогдож байгаа аль ч маргаанаа энэхүү дүрэмд заасан ёсоор эв зүйгээр шийдвэрлэх үүрэг өөртөө урьдчилан авсан бол тэрхүү маргааныхаа тухай Аюулгүйн Зөвлөл буюу Ерөнхий Ассамблейн сонорт хүргэж болно.
- Ерөнхий Ассамблей энэ зүйлийн дагуу сонорт нь хүргэсэн асуудлыг 11, 12 дугаар зүйлийн заалтыг харгалзан шийдвэрлэнэ.
- дугаар зүйл
- Аюулгүйн Зөвлөл 33 дугаар зүйлд заасан шинж чанартай маргаан буюу тийм шинжийн аливаа байдлыг зохицуулах зохистой дэг буюу аргыг маргааны аль ч шатанд зөвлөмж болгох эрхтэй.
- Энэхүү маргааныг таслан шийдвэрлэх талаар маргаанд оролцогч этгээдүүдийн нэгэнт харилцан тогтсон аливаа дэгийг Аюулгүйн Зөвлөл анхаарч үзнэ.
- Аюулгүйн Зөвлөл энэ зүйлийг баримтлан зөвлөмж гаргахдаа эрх зүйн чанартай маргааныг түүнд оролцогч этгээдүүд Олон улсын шүүхэд тус шүүхийн дүрэмд заасан ёсоор шилжүүлэх ёстой гэдгийг мөн анхаарч үзнэ.
- дугаар зүйл
- 33 дугаар зүйлд заасан шинж чанартай маргааныг оролцогч этгээдүүд нь мөнхүү зүйлд заасан аргаар шийдвэрлэж чадахгүй бол тэд уг асуудлаа Аюулгүйн Зөвлөлд шилжүүлнэ.
- Тухайн маргаан үргэлжилбэл олон улсын энх тайван, аюулгүй байдлыг сахиулахад бодитоор заналхийлж мэднэ гэж Аюулгүйн Зөвлөл үзвэл 36 дугаар зүйлийг баримтлан ажиллах эсхүл маргааныг таслан шийдвэрлэхэд тохиромжтой гэж үзсэн нөхцлөө зөвлөмж болгох эсэхээ Зөвлөл өөрөө шийднэ.
- дугаар зуйл
Аливаа маргаанд оролцогч этгээдүүд хүсэлт гаргасан бол Аюулгүйн Зөвлөл уг
и и Л Л Л Я (J и
маргааныг эв зүйгээр шиидвэрлэх зорилгын үүднээс 33-37 дугаар зүилийн заалтад хор уршиг учруулахгүйгээр холбогдох этгээдүүдэд зөвлөмж өгөх эрхтэй.
VII бүлэг
ЭНХ ТАЙВАНД ЗАНАЛХИЙЛЭХ, ЭНХ ТАЙВНЫГ БУСНИУЛАХ, ТҮРЭМГИЙЛЭЛ ҮЙЛДЭХ ТУХАЙД АВАХ АРГА ХЭМЖЭЭ
- дугээр зуйл
Энх тайванд учирч байгаа аливаа заналхийлэл, энх тайвныг бусниулж байгаа аливаа зөрчил буюу түрэмгийлсэн үйвдэл байгааг Аюулгүйн Зөвлөл тодорхойпох бөгөөд олон улсын энх тайван, аюулгүй байдлыг сахиулах буюу сэргээн тогтоох талаар 41, 42 дугаар зүйлийн дагуу ямар арга хэмжээ авбал зохих тухай шийдэх буюу зөвлөмж гаргана.
- дугээр зуйл
Аюулгүйн Зөвлөл тухайн байдлыг цаашид даамжруулахгүйн тулд 39 дүгээр зүйлд заасан арга хэмжээг авах тухай шийдэх буюу зөвлөмж гаргахынхаа өмнө өөрийн шаардлагатай буюу зүйтэй гэж үзэж байгаа түр арга хэмжээг биелүүлэх шаардлагыг холбогдох этгээдүүдэд тавих эрхтэй. Тийм түр арга хэмжээ нь холбогдох этгээдүүдийн эрх, шаардлага буюу байр суурьт хор уршиг учруулах ёсгүй. Ийм түр арга хэмжээг биелүүлэхгүй бол Аюулгүйн Зөвлөл зохих ёсоор харгалзан үзнэ.
- дугээр зуйл
Аюулгүйн Зөвлөл шийцвэрээ биелүүлэхийн тулд зэвсэгт хүч хэрэглэхгүйгээр ямар арга хэмжээ авбал зохихыг шийдэх эрхтэй бөгөөд тийм арга хэмжээ авахыг Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүдээс шаардаж болно. Тэдгээр арга хэмжээнд эдийн засгийн харилцаа болон төмөр зам, усан зам, агаарын зам, шуудан, телеграф, радио зэрэг харилцаа холбоог бүрэн буюу хэсэгчлэн таслан зогсоох түүнчлэн дипломат харилцаа таслах явдал орж болно.
- дугаар зуйл
Аюулгүйн Зөвлөл 41 дүгээр зүйвд заасан арга хэмжээг хангалтгүй байж мэдэх буюу нэгэнт хангалтгүй болсон гэж үзвэл олон улсын энх тайван, аюулгүй байдпыг сахиулах буюу сэргээн тогтооход шаардагдах арга хэмжээг агаар, ус, хуурай замын хүч хэрэглэн авах эрхтэй. Тийм арга хэмжээнд Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүдийн агаар, ус, хуурай замын цэргийн хүчээр далайлгах, бүслэн хаах болон бусад ажиллагаа багтаж болно.
- дугаар зүйл
- Нэгдсэн Үндэстний Байгууллагын бүх гишүүн олон улсын энх тайван, аюулгүй байдлыг сахиулах үйп хэрэгт хувь нэмрээ оруулахын тулд Аюулгүйн Зөвлөлийн шаардсанаар түүнд тусгай нэг буюу багц хэлэлцээрийн дагуу олон улсын энх тайван, аюулгүй байдлыг сахиулахад шаардагдах зэвсэгт хүч гаргаж өгөх, тусламж үзүүлэх, түүнчлэн нутгаар нь дамжин өнгөрөх эрх олгох зэрэг үйлчилгээний холбогдох арга хэмжээ авах үүрэг хүлээнэ.
- Дурдсан нэг буюу багц хэлэлцээрт цэргийн тоо, төрөл, тэдгээрийн бэлэн байдлын түвшин, ерөнхий байрлалт болон үзүүлэх үйлчилгээ, тусламжийн шинж чанарыг тодорхойлон тогтооно.
- Нэг буюу багц хэлэлцээр байгуулах тухай хэлэлцээг Аюулгүйн Зөвлөлийн санаачлагаар хийх бөгөөд аль болох богино хугацаанд явуулна. Хэлэлцээрийг Аюулгүйн Зөвлөл болон Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүдийн хооронд эсхүл Аюулгүйн Зөвлөл болон Нэгдсэн Үндэстний Байгууллагын хэсэг гишүүний хооронд байгуулах бөгөөд гарын үсэг зурсан улсууд тус тусын холбогдох хууль тогтоомжийн дагуу соёрхон батлах ёстой.
- дүгээр зүйл
Аюулгүйн Зөвлөл хүч хэрэглэхээр шийдвэрлэсэн бол Аюулгүйн Зөвлөлийн гишүүн бус Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүнээс 43 дугаар зүйлээр хүлээсэн үүргийнх нь дагуу зэвсэгт хүч нийлүүлэхийг шаардахын өмнө түүний зэвсэгт хүчний анги нэгтгэлүүдийг ашиглах тухай Аюулгүйн Зөвлөлөөс шийдвэр гаргах ажиллагаанд уг гишүүн оролцохыг хүсвэл түүнийг урьж оролцуулна.
- дугаар зүйл
Нэгдсэн Үндэстний Байгууллагыг цэргийн яаралтай арга хэмжээ авах бололцоогоор хангах үүднээс Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүд үндэсний нисэх хүчний ангиудаа олон улсын хамтарсан албадах ажиллагаанд нэн даруй оролцуулах бэлэн байдалд байлгаж байх ёстой. Аюулгүйн Зөвлөл тэдгээр ангийн тоо, бэлэн байдлын түвшин болон тэдний хамтран явуулах ажиллагааны төлөвлөгөөг 43 дугаар зүйлд дурдсан тусгай нэг буюу багц хэлэлцээрт заасан хүрээнд Цэргийн штабын хорооны тусламжтайгаар тодорхойлон тогтооно.
- дугаар зүйл
Зэвсэгт хүч хэрэглэх төлөвлөгөөг Аюулгүйн Зөвлөл Цэргийн штабын хорооны тусламжтайгаар зохионо.
- дугаар зуйл
- Олон улсын энх тайван, аюулгүй байдлыг сахиулахтай холбогдсон Аюулгүйн Зөвлөлийн цэрэг зэвсгийн хэрэгцээг тодорхойлох, Аюулгүйн Зөвлөлийн мэдэлд шилжүүлсэн зэвсэгт хүчнийг хэрэглэх, удирдах болон зэвсэглэлийг зохицуулах түүнчлэн болзошгүй зэвсэг хураахтай холбогдсон бүх асуудлаар тус Зөвлөлд зөвлөгөө өгүүлэх, туслуулах зорилгоор Цэргийн штабын хороог байгуулна.
- Цэргийн штабын хороо нь Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүдийн штабын дарга нараас буюу тэдний төлөөлөгчдөөс бүрдэнэ. Цэргийн штабын хороо үүргээ үр нөлөөтэй хэрэгжүүлэх үүднээс тус хороонд байнга төлөөлөгдөөгүй Нэгдсэн Үндэстний Байгууллагын аль нэг гишүүнийг ажилдаа оролцуулах шаардлагатай байвал тухайн гишүүнийг урьж хамтран ажиллана.
- Цэргийн штабын хороо Аюулгүйн Зөвлөлд захирагдах бөгөөд Аюулгүйн Зөвлөлийн мэдэлд шилжүүлсэн аливаа зэвсэгт хүчнийг стратегийн удирдлагаар хангах үүрэг хариуцлага хүлээнэ. Дараа нь тийм хүчнийг удирдах тухай асуудлыг боловсруулах ёстой.
- Цэргийн штабын хороо Аюулгүйн Зөвлөлийн зөвшөөрөлтэйгээр, түүнчлэн бүс нутгийн зохих байгууллагуудтай зөвлөлдсөний дараа бүс нутгийн салбар хороодыг байгуулж болно.
- дугаар зуйл
- Олон улсын энх тайван, аюулгүй байдлыг сахиулах зорилгоор Аюулгүйн Зөвлөлөөс гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэхэд шаардагдах арга хэмжээг Нэгдсэн Үндэстний Байгууллагын бүх буюу нэг хэсэг гишүүн Аюулгүйн Зөвлөлийн тодорхойлсноор хэрэгжүүлнэ.
- Тийм шийдвэрийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүд шууд түүнчлэн гишүүн нь болсон олон улсын зохих байгууллагууддаа үйл ажиллагаа явуулах замаар хэрэгжүүлнэ.
- дугээр зуйл
Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүд Аюулгүйн Зөвлөлөөс шийдвэрлэсэн арга хэмжээг хэрэгжүүлэхэд харилцан туслах үүднээс нэгдэцгээх ёстой.
- дугаар зуйл
Аюулгүйн Зөвлөлөөс аль нэг улсын эсрэг урьдчилан сэргийлэх буюу албадах арга хэмжээ авах үед Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүн, гишүүн бус аливаа бусад улс уг арга хэмжээнээс үүдсэн эдийн засгийн жич асуудлуудтай тулгарвал тэдгээрийг шийдвэрлэх талаар Аюулгүйн Зөвлөлтэй зөвлөлдөх эрхтэй.
- дүгээр зүйл
Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүн улс зэвсэгт халдлагад өртвөл олон улсын энх тайван, аюулгүй байдлыг сахиулахад шаардагдах арга хэмжээг Аюулгүйн Зөвлөлөөс авах хүртэл өөрийгөө бие даан буюу бусадтай хамтран хамгаалах салшгүй эрхийг энэхүү дүрэм хэрхэвч хөндөхгүй. Өөрийгөө хамгаалах энэхүү эрхээ хэрэгжүүлэх талаар Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүдийн авсан арга хэмжээг Аюулгүйн Зөвлөлд нэн даруй мэдэгдэх ёстой бөгөөд тэрхүү арга хэмжээ нь олон улсын энх тайван, аюулгүй байдлыг сахиулах буюу сэргээн тогтоохын тулд шаардлагатай гэж үзсэн арга хэмжээгээ энэхүү дүрэм ёсоор хэдийд ч авч хэрэгжүүлэх Аюулгүйн Зөвлөлийн эрх, үүрэг хариуцлагыг хэрхэвч хөндөх ёсгүй.
VIII бүлэг БҮС НУТГИЙН ХЭЛЭЛЦЭЭР
- дугаар зүйл
- Олон улсын энх тайван, аюулгүй байдлыг сахиулахтай холбогдсон, тэр үүднээс бүсийн хэмжээний үйп ажиллагаа явуулбал зохистой асуудлуудыг шийдвэрлэх зорилго бүхий бүсийн аливаа хэлэлцээр буюу байгууллага байж болохыг энэхүү дүрэм хэрхэвч үгүйсгэхгүй бөгөөд гагцхүү ийм хэлэлцээр буюу байгууллага, тэдгээрийн үйл ажиллагаа нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын зорилго, зарчимд нийцсэн байх ёстой.
- Тийм хэлэлцээр байгуулсан буюу тийм байгууллагыг бүрэлдүүлж байгаа Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүд орон нутгийн маргаанаа Аюулгүйн Зөвлөлд шилжүүлэхийн өмнө түүнийг бүсийн тухайн хэлэлцээр буюу байгууллагынхаа тусламжтайгаар эв зүйгээр шиИцвэрлэхийн төлөө бүхий л хүч чармайлт тавих ёстой.
- Орон нутгийн маргааныг бүсийн тийм хэлэлцээр буюу байгууллагын тусламжтайгаар эв зүйгээр шийдвэрлэх явдлыг хөгжүүлэх, холбогдох улсуудын санаачлагаар буюу Аюулгүйн Зөвлөлөөс өөрөө санаачлан хөгжүүлэхийг Зөвлөл хөхиүлэн дэмжих ёстой.
- Энэ зүйп 34, 35 дугаар зүйлийг хэрэглэхийг хэрхэвч хөндөхгүй.
- дугаар зүйл
- Аюулгүйн Зөвлөл тохиромжтой үед бүсийн тийм хэлэлцээр буюу байгууллагыг өөрийн удирдлагын дор албадах арга хэмжээнд ашиглана. Гэвч Аюулгүйн Зөвлөлийн зөвшөөрөлгүйгээр бүсийн хэлэлцээрийн дагуу буюу бүсийн байгууллагаас энэ зүйпийн 2 дахь хэсэгт тодорхойлсон дайсан аль нэг улсын эсрэг 107 дугаар зүйлд буюу эсхүл тийм улс хойшид түрэмгийлэл үйлдэх явдлаас сэргийпэх үүрэг хариуцлагыг холбогдох засгийн газруудын хүсэлтээр Нэгдсэн Үндэстний Байгууллагад тохоон оноох хүртэл аль нэг дайсан улсын зүгээс түрэмгий бодлогоо сэргээхийн эсрэг чиглэсэн бүсийн хэлэлцээрт заасны дагуу авах арга хэмжээнээс бусад албадах арга хэмжээ авах ёсгүй.
- Энэ зүйлийн 1 дэх хэсэгт хэрэглэсэн “дайсан улс” гэдэг нэр томъёо дэлхийн хоёрдугаар дайны турш, энэхүү дүрэмд гарын үсэг зурсан улсуудын аль нэгний нь дайсан байсан аливаа улсад хамаарна.
- дүгээр зүйл
Олон улсын энх тайван, аюулгүй байдлыг сахиулахын тулд бүсийн хэлэлцээрийн дагуу буюу байгууллагаас явуулсан эсхүл явуулахаар төлөвлөж байгаа ажиллагааны тухай Аюулгүйн Зөвлөлд цаг ямагт бүрэн мэдээлж байх ёстой.
IX бүлэг
ОЛОН УЛГЫН ЭДИЙН ЗАГАГ, НИЙГМИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА
- дугаар зүйл
Улс түмний эрх тэгш байх, өөртөө засан тохинох зарчмыг хүндэтгэх үндсэн дээр улс үндэстнүүдийн хоорондын энх тайван, найрсаг харилцаанд зайлшгүй хэрэгтэй тогтвортой байдал, сайн сайхан аж байдлын нөхцлийг бүрдүүлэх үүднээс Нэгдсэн Үндэстний Байгууллага:
- амьжиргааны түвшинг дээшлүүлэх, хүн амыг ажлын байраар бүрэн хангах, эдийн засаг, нийгмийн дэвшил, хөгжлийн нөхцлийг сайжруулахад;
- олон улсын эдийн засаг, нийгэм, эрүүл мэндийн салбарын болон тэдгээртэй холбогдох асуудлуудыг шийцвэрлэх, соёл, боловсролын салбар дахь олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд;
- арьсны өнгө, хүйс, хэл, шашин шүтлэгээр үл алагчилан хүний эрх, хэн бүхний үндсэн эрх чөлөөг бүх нийтээр хүндэтгэн сахихад
тус тус дөхөм үзүүлнэ.
- дугаар зүйл
Нэгдсэн Үндэстний Байгууллагын бүх гишүүн 55 дугаар зүйлд заасан зорилгыг биелүүлэхийн тулд хамтарсан буюу бие даасан арга хэмжээг Байгууллагатай хамтран хэрэгжүүлж байх үүрэгтэй.
- дугаар зүйл
- Засгийн газар хоорондын хэлэлцээрээр байгуулагдсан бөгөөд үүсгэн байгуулах гол баримт бичгийнхээ дагуу эдийн засаг, нийгэм, соёл, боловсрол, эрүүл мэндийн болон тэдгээртэй холбогдох салбаруудад олон улсын өргөн үүрэг хариуцлага хүлээсэн янз бүрийн төрөлжсөн байгууллага нь 63 дугаар зүйлийн заалтын дагуу Нэгдсэн Үндэстний Байгууллагатай харилцаа холбоонд орох ёстой.
- Тийнхүү Нэгдсэн Үндэстний Байгууллагатай харилцаа холбоонд орсон
f— KJ KJ СС f— KJ 11
баигууллагуудыг хоишхи зүилүүдэд төрөлжсөн баигууллагууд гэж нэрлэнэ.
- дугаар зүйл
Төрөлжсөн байгууллагуудын бодлого, үйл ажиллагааг уялдуулах талаар Нэгдсэн Үндэстний Байгууллага зөвлөмж гаргаж байна.
- дүгээр зүйл
55 дугаар зүйлд заасан зорилгыг биелүүлэхэд шаардагдах ямар нэг төрөлжсөн байгууллагыг шинээр байгуулах хэрэг гарвал сонирхогч улсуудын хооронд хэлэлцээ хийлгэх талаар Нэгдсэн Үндэстний Байгууллага санаачлага гаргаж байна.
- дугаар зүйл
Энэ бүлэгт заасан Нэгдсэн Үндэстний Байгууллагын чиг үүргийг биелүүлэх хариуцлагыг Ерөнхий Ассамблей, түүнчлэн Ерөнхий Ассамблейн удирдлага дор Эдийн засаг, нийгмийн зөвлөл хүлээх бөгөөд энэ үүднээс Эдийн засаг, нийгмийн зөвлөлд X бүлэгт заасан эрхийг олгож байна.
Х бүлэг
ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙН ЗӨВЛӨЛ Бүрэлдэхүүн
- дүгээр зүйл
- Эдийн засаг, нийгмийн зөвлөл нь Ерөнхий Ассамблейгаас сонгосон Нэгдсэн Үндэстний Байгууллагын тавин дөрвөн гишүүнээс бүрэлдэнэ.
- Энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн арван найман гишүүнийг жил бүр гурван жилийн хугацаатай сонгоно. Хугацаа дуусч байгаа гишүүнийг Зөвлөлд шууд улируулан сонгож болно.
- Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн гишүүдийн тоог хорин долоогоос тавин дөрөв болгож өргөтгөсний дараахь анхны сонгуулиар тухайн оны эцсээр эрхийнх нь хугацаа дуусч байгаа есөн гишүүний оронд сонгох гишүүд дээр нэмж хорин долоон гишүүнийг сонгоно. Ийнхүү нэмж сонгосон хорин долоон гишүүнээс, Ерөнхий Ассамблейн гаргасан тогтоолын дагуу тийнхүү сонгогдсон хоёр дахь жилийн эцсээр есөн гишүүний эрхийн хугацаа эхний жилийн эцсээр, нөгөө есийнх нь эрхийн хугацаа хоёр жил болоод тус тус дуусна.
- Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн гишүүн бүр нэг төлөөлөгчтэй байна.
Чиг үүрэг, эрх мэдэл
- дугаар зуйл
- Эдийн засаг, нийгмийн зөвлөл олон улсын эдийн засаг, нийгэм, соёл, боловсрол, эрүүл мэнд болон тэдгээртэй холбогдох асуудлаар судалгаа хийх, тайлан боловсруулах буюу санаачлах, түүнчлэн эдгээр аль ч асуудлын талаар Ерөнхий Ассамблей, Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүд болон холбогдох төрөлжсөн байгууллагуудад зөвлөмж гаргах эрхтэй.
- Зөвлөл хүний эрх ба хэн бүхний үндсэн эрх чөлөөг хүндэтгэн сахих явдлыг дэмжих зорилгоор зөвлөмж гаргах эрхтэй.
- Зөвлөл эрх хэмжээнийхээ хүрээний асуудлаар Ерөнхий Ассамблейд оруулахаар конвенцийн төсөл бэлтгэх эрхтэй.
- Зөвлөл Нэгдсэн Үндэстний Байгууллагаас тогтоосон журмын дагуу эрх хэмжээнийхээ хүрээний асуудлаар олон улсын хурал чуулганыг зарлан хуралдуулах эрхтэй.
- дугаар зуйл
- Эдийн засаг, нийгмийн зөвлөл 57 дугаар зүйлд заасан аль ч байгууллагатай тухайн байгууллагын Нэгдсэн Үндэстний Байгууллагатай харилцаа холбоонд орох нөхцлийг тодорхойлсон хэлэлцээр байгуулах эрхтэй. Тийм хэлэлцээрийг Ерөнхий Ассамблейгаар батлах ёстой.
- Зөвлөл төрөлжсөн байгууллагуудтай зөвлөлдөх, тэдгээрт зөвлөмж өгөх болон Ерөнхий Ассамблей, Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүдэд хандан зөвлөмж гаргах замаар төрөлжсөн байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулан зохицуулж байх эрхтэй.
- дүгээр зүйл
- Эдийн засаг, нийгмийн зөвлөл төрөлжсөн байгууллагуудаас тогтмол хугацаанд тайлан гаргуулан авч байхын тулд шаардлагатай арга хэмжээ авах эрхтэй. Зөвлөл өөрийн гаргасан болон түүний эрх хэмжээний хүрээний асуудлаар Ерөнхий Ассамблейн гаргасан зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх талаар авсан арга хэмжээний тухай тайлан гаргуулан авч байх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүд болон төрөлжсөн байгууллагуудтай хэлэлцээр байгуулах эрхтэй.
- Зөвлөл эдгээр тайлангийн талаархи санал дүгнэлтээ Ерөнхий Ассамблейд мэдээлж байх эрхтэй.
- дугаар зүйл
Эдийн засаг, нийгмийн зөвлөл Аюулгүйн Зөвлөлд мэдээлэл өгөх эрхтэй бөгөөд Аюулгүйн Зөвлөлд хүсэлтийх нь дагуу туслах үүрэгтэй.
- дугаар зүйл
- Эдийн засаг, нийгмийн зөвлөл Ерөнхий Ассамблейн зөвлөмжийг биелүүлэхтэй холбогдуулан эрх хэмжээнийх нь хүрээнд багтах чиг үүргийг хэрэгжүүлнэ.
- Зөвлөл Ерөнхий Ассамблейн сайшааснаар Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүдийн болон төрөлжсөн байгууллагуудын хүсэлт болгосон ажлыг гүйцэтгэх эрхтэй.
- Зөвлөл энэхүү дүрмийн бусад бүлэг, зүйлд заасан буюу Ерөнхий Ассамблейгаас түүнд даалгах бусад чиг үүргийг биелүүлж байх ёстой.
Санал хураалт
- дугаар зүйл
- Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн гишүүн бүр нэг саналтай байна.
- Эдийн засаг, нийгмийн зөвлөл шийдвэрээ санал хураалтад байлцаж оролцсон гишүүдийн олонхийн саналаар гаргана.
Дэг
- дугаар зуйл
Эдийн засаг, нийгмийн зөвлөл эдийн засаг, нийгмийн салбарын болон хүний эрхийг сахиулах асуудал эрхлэх комиссууд, түүнчлэн чиг үүргээ биелүүлэхэд шаардагдах бусад комиссыг байгуулна.
- дугээр зуйл
Эдийн засаг, нийгмийн зөвлөл Нэгдсэн Үндэстний Байгууллагын аль нэг гишүүнд онцгой холбогдол бүхий аливаа асуудал хэлэлцэхдээ тэрхүү гишүүнийг уг хэлэлцүүлэгт санал өгөх эрхгүйгээр оролцуулахаар урина.
- дугаар зуйл
Эдийн засаг, нийгмийн зөвлөл дотроо болон байгуулсан комиссууддаа асуудал хэлэлцэхэд төрөлжсөн байгууллагуудын төлөөлөгчдийг санал өгөх эрхгүйгээр оролцуулах, түүнчлэн төрөлжсөн байгууллагуудад асуудал хэлэлцэхэд төлөөлөгчдөө оролцуулах арга хэмжээ авах эрхтэй.
- дугээр зуйл
Эдийн засаг, нийгмийн зөвлөл түүний эрх хэмжээний хүрээний тодорхой асуудлыг сонирхож байгаа засгийн газрын бус байгууллагуудтай уг асуудлаар зөвлөлдөх талаар зохих арга хэмжээ авах эрхтэй. Тийм арга хэмжээг олон улсын байгууллагуудтай тохиролцож болох бөгөөд мөн шаардлагатай бол Нэгдсэн Үндэстний Байгууллагын холбогдох гишүүн улстай зөвлөлдсөний дараа тухайн улсын үндэсний байгууллагуудтай тохиролцож болно.
- дугаар зуйл
- Эдийн засаг, нийгмийн зөвлөл даргаа сонгох журмыг багтаасан дэгийнхээ горимыг өөрөө тогтооно.
- Эдийн засаг, нийгмийн зөвлөл дэгийнхээ дагуу шаардлагатай үед хуралдаж байх бөгөөд тэрхүү дэгд нь гишүүдийнхээ олонхийн шаардлагаар хуралдаан зарлан хуралдуулж байх тухай заалт орсон байх ёстой.
XI бүлэг
ӨӨРИЙГӨӨ ЭС УДИРДАХ НУТАГ ДЭВСГЭРИЙН ТУХАЙ ТУНХАГЛАЛ
- дугаар зүйл
Ард түмэн нь бүрэн өөрийгөө удирдах ёс хараахан тогтоогүй байгаа нутаг дэвсгэрийг удирдах хариуцлага хүлээсэн буюу хүлээн авч байгаа Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүд тэдгээр нутаг дэвсгэрт оршин суугаа хүн амын эрх ашгийг тэргүүн зэрэгт үзэх зарчмыг хүлээн зөвшөөрөхийн хамт тэдгээр нутаг дэвсгэрийн хүн амын сайн сайхан аж байдалд энэхүү дүрмээр тогтоосон олон улсын энх тайван, аюулгүй байдлын тогтолцооны хүрээнд дээд зэргээр тус дөхөм болохыг, түүнчлэн энэхүү зорилгын үүднээс:
- дурдсан ард түмнүүдийн соёлыг зохих ёсоор хүндэтгэн, тэдгээрийн улс төр, эдийн засаг, нийгэм, боловсролын хөгжил дэвшлийг хангах, тэдгээртэй шударгаар харьцах, тэдгээрийг хортойгоор ашиглахаас хамгаалах явдлыг хангах;
- өөрийгөө удирдах ёсыг хөгжүүлэх, тэдгээр ард түмний улс төрийн хүсэл эрмэлзлийг зохих ёсоор харгалзан үзэх, тухайн нутаг дэвсгэр болон тэнд оршин суугаа ард түмний өвөрмөц нөхцөл байдал, хөгжлийн түвшинд нийцүүлэн улс төрийн чөлөөт байгууллагын дэвшилтэт хөгжилд туслах;
- олон улсын энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэх;
- хөгжлийн бүтээн байгуулах арга хэмжээг хөгжүүлэх зорилт, судалгаа шинжилгээг хөхиүлэн дэмжих, энэ зүйвд дурдсан нийгэм, эдийн засаг, шинжлэх ухааны зорилгыг амьдралд хэрэгжүүлэхийн тулд өөр хоорондоо болон тохиромжтой газарт, тохиромжтой үед олон улсын төрөлжсөн байгууллагуудтай хамтран ажиллах;
- XII, XIII бүлгийн заалтуудад хамаарах нутаг дэвсгэрээс бусад хариуцлага хүлээсэн холбогдох нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгэм, боловсролын салбар дахь нөхцөл байдалд хамаарах тоо бүртгэлийн болон бусад техникийн шинж чанартай бөгөөд уг нутаг дэвсгэрийн аюулгүй байдал, хуулийн дэг ёсонд үл харшлах мэдээ сэлтийг Ерөнхий нарийн бичгийн даргад мэдээллийн журмаар тогтмол хүргүүлж байхыг
ариун үүргээ гэж үзэж байна.
- дүгээр зүйл
Энэ бүлэгт хамаарах нутаг дэвсгэрийн талаар Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүдийн баримтлах бодлого нь тэдгээр нутаг дэвсгэрийг хариуцсан эзэн улсуудын хувьд явуулах бодлогоос дутуугүйгээр дэлхийн бусад хэсгийн нийгэм, эдийн засаг, худалдааны ашиг сонирхол, сайн сайхан байдлыг зохих ёсоор харгалзсан сайн хөршийн ерөнхий зарчимд суурилах ёстой гэж Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүд мөн тохиролцов.
XII бүлэг
ОЛОН УЛГЫН АГРАМЖИЙН ТОГТОЛЦОО
- дугаар зүйл
Тухайлсан дараагийн хэлэлцээрээр асрамжийн тогтолцоонд нэгтгэж болох нутаг дэвсгэрийг удирдах, тэдгээрийг ажиглан хянаж байх зорилгоор Нэгдсэн Үндэстний Байгууллага өөрийн удирдлагын дор олон улсын асрамжийн тогтолцоог бий болгоно. Тийм нутаг дэвсгэрийг хойшид асрамжийн нутаг дэвсгэр гэж нэрлэнэ.
- дугаар зүйл
Энэхүү дүрмийн 1 дүгээр зүйлд дурдсан Нэгдсэн Үндэстний Байгууллагын зорилгоос үүдэн асрамжийн тогтолцоо нь дараахь гол зорилттой болно:
- олон улсын энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэх;
- асрамжийн нутаг дэвсгэрийн хүн амын улс төр, эдийн засаг, нийгэм, боловсролын хөгжил дэвшилд дөхөм үзүүлэх, тухайн нутаг дэвсгэрийн болон хүн амын онцлог нөхцөл байдал, хүн амынх нь чөлөөтэй илэрхийлсэн хүсэл зориг, асрамжийн тухай холбогдох хэлэлцээр тус бүрийн заалтыг тус тус харгалзан үзэх үндсэн дээр өөрийгөө удирдах ёсыг тогтоох буюу тусгаар тогтнох дэвшилтэт хөгжилд нь нэг адил дөхөм үзүүлэх;
- арьсны өнгө, хүйс, хэл, шашин шүтлэгээр үл алагчилан хүний эрх болон хэн бүхний үндсэн эрх чөлөөг хүндэтгэхийг хөхиүлэн дэмжих, мөн дэлхийн улс түмнүүд харилцан хамааралтайг хүлээн зөвшөөрөхийг хөхиүлэн дэмжих;
- нийгэм, эдийн засаг, худалдааны салбарт Нэгдсэн Үндэстний Байгууллагын бүх гишүүн улс, тэдгээрийн иргэдийн адил тэгш харьцах байдлыг хангах, түүнчлэн дээр дурдсан зорилгод хүрэхэд хор уршиг учруулахгүйгээр 80 дугаар зүйлийн заалтыг баримтлан шүүн таслах ажиллагаанд иргэдийн адил тэгш харьцах байдлыг мөн хангах.
- дугаар зүйл
- Асрамжийн тухай хэлэлцээрээр асрамжийн тогтолцоонд оруулж болох дор дурдсан ангилалд багтах нутаг дэвсгэрийн хувьд уг тогтолцоо үйпчилнэ:
(а) одоо мандатад байгаа нутаг дэвсгэр;
- дэлхийн хоёрдугаар дайны үр дүнгээр дайсан улсуудаас салган авч болох нутаг дэвсгэр;
- удирдах хариуцлага хүлээсэн улсууд асрамжийн тогтолцоонд сайн дураараа оруулсан нутаг дэвсгэр.
- Дээр дурдсан ангилалд багтах нутаг дэвсгэрээс чухам алийг нь ямар нөхцлөөр асрамжийн тогтолцоонд хамруулахыг хожим байгуулах хэлэлцээрээр шийдвэрлэнэ.
- дугаар зүйл
Асрамжийн тогтолцоо Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүн болсон нутаг дэвсгэрт үл хамаарах бөгөөд тийм гишүүдийн хоорондын харилцаа нь бүрэн тэгш эрхт байдлын зарчмыг хүндэтгэх үндсэн дээр суурилах ёстой.
- дүгээр зүйл
Асрамжийн тогтолцоонд хамруулбал зохих нутаг дэвсгэр бүрийн талаархи асрамжийн нөхцөл болон түүнд оруулах нэмэлт, өөрчлөлтийг энэ асуудалд шууд холбогдох улсууд, тэдгээрийн дотор Нэгдсэн Үндэстний Байгууллагын аль нэг гишүүний мандатад орших нутаг дэвсгэр байгаа бол тийнхүү мандат эдлэгч улсын оролцон байгуулах хэлэлцээрээр тогтоох бөгөөд 83, 85 дугаар зүйлд заасан ёсоор батлана.
- дугаар зүйл
- 77, 79, 81 дүгээр зүйлийн дагуу тухайн нутаг дэвсгэр бүрийг асрамжийн тогтолцоонд хамруулах талаар тухайлан байгуулсан хэлэлцээрээр тохиролцож болох түүнчлэн цаашид тийм хэлэлцээр байгуулахаас бусад тохиолдолд энэ бүлгийн аль ч заалтыг аливаа улс буюу улс түмний аливаа эрхийг эсхүл Нэгдсэн Үндэстний Байгууллагын холбогдох гишүүн улсын нэгдэн орсон олон улсын хүчин төгөлдөр хэлэлцээрийн нөхцлийг ямар нэг байдлаар өөрчилж орлох мэтээр тайлбарлах ёсгүй.
- Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасныг 77 дугаар зүйлд заасанчлан мандатад байгаа болон бусад нутаг дэвсгэрийг асрамжийн тогтолцоонд хамруулах тухай хэлэлцээ хийх, хэлэлцээр байгуулах ажлыг саатуулах буюу хойшлуулах үндэслэл болох мэтээр тайлбарлах ёсгүй.
- дүгээр зүйл
Асрамжийн тухай хэлэлцээр бүрт асрамжийн нутаг дэвсгэрийг удирдах болзол нөхцлийг болон удирдах засгийг заан тодорхойлох ёстой. Удирдах засаг гэж хойшид нэрлэгдэх тийм засаг нь нэг буюу хэсэг улс эсхүл Нэгдсэн Үндэстний Байгууллага өөрөө байж болно.
- дугаар зуйл
Асрамжийн тухай аль ч хэлэлцээрт 43 дугаар зүйлийн дагуу байгуулсан аливаа нэг буюу багц тусгай хэлэлцээрт хор уршиг учруулахгүйгээр тухайн хэлэлцээрээр асрамжилж буй нутаг дэвсгэрийг бүхэлд нь буюу хэсэгчлэн хамарсан стратегийн газар нутаг буюу нутгуудыг заан тодорхойлж болно.
- дугаар зуйл
- Асрамжийн тухай хэлэлцээрийн болзол нөхцөл, түүний нэмэлт өөрчлөлтийг батлах зэрэг стратегийн газар нутгуудын талаархи Нэгдсэн Үндэстний Байгууллагын бүх чиг үүргийг Аюулгүйн Зөвлөл гүйцэтгэн явуулна.
- 76 дугаар зүйлд дурдсан үндсэн зорилтууд стратегийн газар нутаг бүрийн ард түмэнд хамаарна.
- Аюулгүйн Зөвлөл асрамжийн тухай хэлэлцээрийн заалтыг сахин, аюулгүй байдлын шаардлагад хор уршиг учруулахгүйгээр асрамжийн тогтолцоо ёсоор стратегийн газар нутгуудын улс төр, эдийн засаг, нийгэм, боловсролын асуудлуудтай холбогдох Нэгдсэн Үндэстний Байгууллагын чиг үүргийг гүйцэтгэн явуулахдаа Асрамжийн зөвлөлийн тусламж авна.
- дугээр зуйл
Олон улсын энх тайван, аюулгүй байдлыг сахиулахад асрамжийн нутаг дэвсгэр өөрийн хувь нэмрийг оруулах явдлыг хангах нь удирдах засгийн үүрэг мөн. Энэ зорилгоор удирдах засаг энэ талаар Аюулгүйн Зөвлөлийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх түүнчлэн орон нутгийг батлан хамгаалах болон асрамжийн нутаг дэвсгэр дээр хууль, хэв журмыг сахиулахын тулд асрамжийн нутаг дэвсгэрийн сайн дурын зэвсэгт хүч, үйлчилгээний хэрэгсэл, тусламжийг ашиглах эрхтэй.
- дугаар зуйл
- Асрамжийн тухай хэлэлцээрүүдийн болзол нөхцөл, түүний нэмэлт өөрчлөлтийг батлах зэрэг стратегийн бус газар нутгийн асрамжийн хэлэлцээрийн талаархи Нэгдсэн Үндэстний Байгууллагын чиг үүргийг Ерөнхий Ассамблей гүйцэтгэн явуулна.
- Ерөнхий Ассамблейн удирдлага дор ажиллах Асрамжийн зөвлөл дээрх чиг үүргийг гүйцэтгэхэд нь Ерөнхий Ассамблейд туслана.
XIII бүлэг АСРАМЖИЙН ЗӨВЛӨЛ Бүрэлдэхүүн
- дугаар зуйл
- Асрамжийн зөвлөл Нэгдсэн Үндэстний Байгууллагын дор дурдсан гишүүдээс бүрдэнэ:
- асрамжийн нутаг дэвсгэр удирддаг гишүүд;
- асрамжийн нутаг дэвсгэр удирддаггүй гэж 23 дугаар зүйлд нэр дурдсан гишүүд;
- Асрамжийн зөвлөлийн гишүүдийн дотор асрамжийн нутаг дэвсгэр удирддаг, үл удирддаг Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүдийн тоог адил тэнцүү байлгах үүднээс шаардагдах тоогоор Ерөнхий Ассамблейгаас гурван жилийн хугацаагаар сонгосон бусад гишүүд.
- Асрамжийн зөвлөлийн гишүүн бүр тус Зөвлөлд өөрийгөө төлөөлөх тусгайлан мэргэшсэн нэг хүнийг томилно.
- Асрамжийн зөвлөл Нэгдсэн Үндэстний Байгууллагын дор дурдсан гишүүдээс бүрдэнэ:
Чиг үүрэг, эрх мэдэл
- дугаар зуйл
Ерөнхий Ассамблей, түүний удирдлага дор ажиллах Асрамжийн зөвлөл чиг үүргээ хэрэгжүүлэхдээ:
- удирдах засгаас оруулах тайланг авч үзэх;
- өргөдөл гомдол хүлээн авч, тэдгээрийг удирдах засагтай зөвлөлдөн хянан
үзэх;
- удирдах засагтай нь тохиролцсон хугацаанд асрамжийн нутаг дэвсгэрийг үе үе эргэж байх;
- асрамжийн тухай хэлэлцээрийн болзол нөхцөлд нийцүүлэн дээр дурдсан болон бусад төрлийн үйл ажиллагаа явуулах;
тус тус эрхтэй.
88 дугаар зүйл
Асрамжийн зөвлөл асрамжийн нутаг дэвсгэр бүрийн хүн амын улс төр, эдийн засаг, нийгэм, боловсролын хөгжил дэвшлийн талаар асуулгын хуудас боловсруулах бөгөөд түүнийг үндэслэн удирдах засаг Ерөнхий Ассамблейн эрх хэмжээний хүрээнд багтах асрамжийн нутаг дэвсгэр бүрийн тухай жил тутам тайлан бэлтгэж Ерөнхий Ассамблейд оруулж байна.
Санал хураалт
- дүгээр зүйл
- Асрамжийн зөвлөлийн гишүүн бүр нэг саналтай байна.
- Асрамжийн зөвлөл шийдвэрээ санал хураалтад байлцаж оролцсон Зөвлөлийн гишүүдийн олонхийн саналаар гаргана.
Дэг
- дүгээр зүйл
- Асрамжийн зөвлөл даргаа сонгох журмыг багтаасан дэгийнхээ горимыг өөрөө тогтооно.
- Асрамжийн зөвлөл дэгийнхээ дагуу шаардлагатай үед хуралдах бөгөөд уг дэгд гишүүдийнхээ олонхийн шаардсанаар хуралдаан зарлан хуралдуулж байх заалт орсон байна.
- дүгээр зүйл
Асрамжийн зөвлөл шаардлагатай үед Эдийн засаг, нийгмийн зөвлөл болон төрөлжсөн байгууллагуудаас тэдгээрт холбогдох асуудлаар тусламж авна.
XIV бүлэг ОЛОН УЛСЫН ШҮҮХ
- дугаар зүйл
Олон улсын шүүх бол Нэгдсэн Үндэстний Байгууллагын шүүхийн гол байгууллага мөн. Тус шүүх энд хавсаргасан дүрмийн дагуу ажиллах бөгөөд Олон улсын шүүхийн Байнгын Танхимын дүрэмд үндэслэсэн Олон улсын шүүхийн дүрэм нь энэхүү Нэгдсэн Үндэстний Байгууллагын дүрмийн салшгүй хэсэг мөн.
- дугаар зүйл
- Нэгдсэн Үндэстний Байгууллагын бүх гишүүн Олон улсын шүүхийн дүрэмд ipso factoоролцогч талууд болно.
- Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүн бус улс Аюулгүйн Зөвлөлийн зөвлөмжийг үндэслэн Ерөнхий Ассамблейгаас тухайн улсын хувьд тогтоох нөхцлийн дагуу Олон улсын шүүхийн дүрэмд оролцогч тал болж болно.
- дүгээр зүйл
- Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүн бүр өөртөө холбогдох хэргийн талаар Олон улсын шүүхээс гаргасан шийдвэрийг биелүүлэх үүрэг хүлээнэ.
- Хэрэгт холбогдох аль нэг тал шүүхийн шийдвэрээр хүлээлгэсэн үүргийг эс биелүүлбэл нөгөө этгээд нь Аюулгүйн Зөвлөлд хандаж болох бөгөөд Аюулгүйн Зөвлөл шаардлагатай гэж үзвэл шүүхийн шийдвэрийг гүйцэтгүүлэхийн тулд авах арга хэмжээний талаар зөвлөмж буюу шийдвэр гаргаж болно.
- дугаар зүйл
Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүн өнөө хүчин төгөлдөр байгаа буюу хойшид байгуулагдаж болох хэлэлцээрүүдийн хүрээнд гарч болох санал зөрөөтэй асуудлаа өөр шүүхэд өгч шийдвэрлүүлэхэд энэхүү дүрмийн ямар ч заалт саад болох ёсгүй.
- дугаар зүйл
- Ерөнхий Ассамблей буюу Аюулгүйн Зөвлөл эрх зүйн аливаа асуудлаар зөвлөх санал гаргуулахаар Олон улсын шүүхээс хүсч болно.
- Нэгдсэн Үндэстний Байгууллагын бусад байгууллага болон төрөлжсөн байгууллагууд Ерөнхий Ассамблейгаас хэдийд ч олгох зөвшөөрлийн үндсэн дээр өөр өөрийн үйп ажиллагааны хүрээнд үүссэн эрх зүйн асуудлаар зөвлөх санал дүгнэлт гаргуулахаар Олон улсын шүүхээс нэг адил хүсч болно.
XV бүлэг
НАРИЙН БИЧГИЙН ДАРГА НАРЫН ГАЗАР
- дугаар зүйл
Нарийн бичгийн дарга нарын газар нь Ерөнхий нарийн бичгийн дарга болон Нэгдсэн Үндэстний Байгууллагад шаардагдах хэмжээний орон тооны ажилтнуудаас бүрэлдэнэ. Ерөнхий нарийн бичгийн даргыг Аюулгүйн Зөвлөлийн зөвлөмжөөр Ерөнхий Ассамблей томилно. Ерөнхий нарийн бичгийн дарга бол Нэгдсэн Үндэстний Байгууллагын захиргааны дээд албан тушаалтан мөн.
- дугаар зүйл
Ерөнхий нарийн бичгийн дарга ийм албан тушаалтны хувьд Ерөнхий Ассамблей, Аюулгүйн Зөвлөл, Эдийн засаг, нийгмийн зөвлөл, Асрамжийн зөвлөлийн бүх хуралдаанд оролцож ажиллах бөгөөд эдгээр байгууллагаас түүнд хүлээлгэх бусад чиг үүргийг хэрэгжүүлнэ. Ерөнхий нарийн бичгийн дарга Нэгдсэн Үндэстний Байгууллагын ажлын тухай жил тутам тайлан гаргаж Ерөнхий Ассамблейд оруулна.
- дүгээр зүйл
Ерөнхий нарийн бичгийн дарга олон улсын энх тайван, аюулгүй байдлыг сахиулахад заналхийпж болзошгүй гэж үзсэн аливаа асуудлыг Аюулгүйн Зөвлөлд сонордуулж байх эрхтэй.
- дугаар зүйл
- Ерөнхий нарийн бичгийн дарга түүнчлэн Нарийн бичгийн дарга нарын газрын ажилтнууд нь үүрэгт ажлаа гүйцэтгэхдээ аливаа засгийн газраас буюу Нэгдсэн Үндэстний Байгууллагад үл хамаарах ямарваа захиргаанаас зааварчилгаа хүсэх буюу авах ёсгүй. Тэд зөвхөн Нэгдсэн Үндэстний Байгууллагын өмнө хариуцлага хүлээсэн олон улсын албан тушаалтны хувьд байр суурьт нь нөлөөлж болох аливаа үйвдэл хийхээс зайлсхийх ёстой.
- Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүн бүр Ерөнхий нарийн бичгийн дарга болон Нарийн бичгийн дарга нарын газрын ажилтнуудын үүрэг хариуцлага гагцхүү олон улсын шинж чанартай гэдгийг хүндэтгэж, энэхүү үүрэг хариуцлагаа хэрэгжүүлэхэд нь тэдэнд нөлөөлөхийг оролдохгүй байх үүрэгтэй.
- дүгээр зүйл
- Нарийн бичгийн дарга нарын газрын ажилтныг Ерөнхий Ассамблейн тогтоосон журмын дагуу Ерөнхий нарийн бичгийн дарга томилно.
- Зохих орон тооны ажилтнуудыг Эдийн засаг, нийгмийн зөвлөл, Асрамжийн зөвлөл болон шаардлагатай үед Нэгдсэн Үндэстний Байгууллагын бусад байгууллагад байнга ажиллуулахаар томилно. Ийм ажилтнууд Нарийн бичгийн дарга нарын газрын бүрэлдэхүүнд багтана.
- Ажилд авах болон алба хаших болзол нөхцлийг тогтоохдоо үр бүтээлтэй, ажлын өндөр чадвартай, үнэнч шударга үйл ажиллагааны өндөр түвшинг хангах шаардлагыг нэн чухалчилбал зохино. Ажилтнуудыг газар зүйн хувьд аль болох өргөн хүрээнээс сонгож авахыг чухалчлан анхаарвал зохино.
XVI бүлэг
БУСАД ЗААЛТ
- дугаар зуйл
- Энэхүү дүрэм хүчин төгөлдөр болсноос хойш Нэгдсэн Үндэстний Байгууллагын аль ч гишүүний байгуулсан аливаа гэрээ болон олон улсын хэлэлцээрийг Нарийн бичгийн дарга нарын газарт аль болохоор шуурхай бүртгүүлж, тэндээс хэвлэн нийтлүүлж байвал зохино.
- Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу бүртгүүлээгүй аливаа гэрээ буюу олон улсын хэлэлцээрт оролцогч этгээд Нэгдсэн Үндэстний Байгууллагын аль ч байгууллагад тийм гэрээ буюу хэлэлцээрийг иш татах ёсгүй.
- дугаар зуйл
Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүдийн энэхүү дүрмээр хүлээсэн үүрэг олон улсын өөр ямар нэг хэлэлцээрээр хүлээсэн үүрэгтэй нь харшлах тохиолдолд энэхүү дүрмээр хүлээсэн үүрэг нь давуу хүчинтэйд тооцогдоно.
- дугээр зуйл
Нэгдсэн Үндэстний Байгууллага гишүүн бүрийнхээ нутаг дэвсгэр дээр чиг үүрэг, зорилгоо биелүүлэхэд шаардагдах эрхийн чадвараар хангагдана.
- дугаар зуйл
- Нэгдсэн Үндэстний Байгууллага гишүүн бүрийнхээ нутаг дэвсгэр дээр зорилгоо биелүүлэхэд шаардагдах эрх ямба, дархан эрхийг эдэлнэ.
- Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүдийн төлөөлөгчид болон Нэгдсэн Үндэстний Байгууллагын албан тушаалтнууд Нэгдсэн Үндэстний Байгууллагын үйл ажиллагаатай холбоотой өөрсдийн чиг үүргийг бие даан хэрэгжүүлэхэд шаардагдах эрх ямба, дархан эрхийг нэг адил эдэлнэ.
- Ерөнхий Ассамблей энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг хэрэглэх талаар нарийвчилсан зүйлийг тодорхойлон зөвлөмж гаргаж болох бөгөөд мөн энэ зорилгоор конвенц боловсруулан Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүдэд санал болгож болно.
- бүлэг
ШИЛЖИЛТИЙН ҮЕИЙН АЮУЛГҮЙН БАЙДЛЫН АРГА ХЭМЖЭЭНҮҮД
- дугаар зүйл
Аюулгүйн Зөвлөлийн үзэж байгаагаар 42 дугаар зүйлд заасан үүрэг хариуцлагаа хэрэгжүүлж эхлэх боломжийг өөрт нь олгох ёстой 43 дугаар зүйлд дурдсан тусгай хэлэлцээрүүд хүчин төгөлдөр болтол 1943 оны 10 дугаар сарын 30-нд Москва хотноо гарын үсэг зурсан Дөрвөн гүрний тунхаглалд оролцогчид болон Франц улс уг тунхаглалын 5 дахь хэсэгт заасан ёсоор олон улсын энх тайван, аюулгүй байдлыг сахиулахад шаардагдаж болох хамтарсан арга хэмжээг Байгууллагын өмнөөс авах зорилгоор өөр хоорондоо, түүнчлэн тухайн нөхцөлд шаардлагатай бол Нэгдсэн Үндэстний Байгууллагын бусад гишүүнтэй зөвлөлдөнө.
- дугаар зүйл
Энэхүү дүрэмд гарын үсэг зурсан аль ч улсын хувьд дэлхийн хоёрдугаар дайны туршид дайсан байсан аливаа улсын талаар ямар нэг арга хэмжээ авах хариуцлага бүхий засгийн газруудаас дэлхийн хоёрдугаар дайны үр дүнд хэрэгжүүлсэн буюу зөвшөөрөгдсөн арга хэмжээг энэхүү дүрэм ямар нэг байдлаар хөндөх буюу цуцлахгүй.
- бүлэг НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ
- дугаар зүйл
Ерөнхий Ассамблейн гишүүдийн гуравны хоёрын саналаар энэхүү дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах бөгөөд тэдгээр нь Аюулгүйн Зөвлөлийн байнгын бүх гишүүдийг оролцуулан Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүдийн гуравны хоёр нь тус тусын хууль тогтоомжийн дагуу соёрхон батласны дараа Нэгдсэн Үндэстний Байгууллагын бүх гишүүдийн хувьд хүчин төгөлдөр болно.
- дүгээр зүйл
- Энэхүү дүрмийг хянаж үзэх зорилгоор Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүдийн Ерөнхий бага хурлыг Ерөнхий Ассамблейн гишүүдийн гуравны хоёр болон Аюулгүйн Зөвлөлийн аль ч есөн гишүүний саналаар тогтоон товлосон хугацаа, газарт хийж болно. Бага хурал дээр Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүн бүр нэг саналтай байна.
- Бага хуралд оролцогчдын гуравны хоёрын саналаар энэхүү дүрэмд оруулахаар зөвлөмж болгосон аливаа өөрчлөлт нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүдийн гуравны хоёр, тэдгээрийн дотор Аюулгүйн Зөвлөлийн Байнгын бүх гишүүд тус тусын хууль тогтоомжийн дагуу соёрхон батласнаар хүчин төгөлдөр болно.
- Ийм бага хурал энэхүү дүрэм хүчин төгөлдөр болсноос хойшхи Ерөнхий Ассамблейн ээлжит аравдугаар чуулганаас өмнө хуралдаагүй бол түүнийг зарлан хуралдуулах тухай саналыг Ерөнхий Ассамблейн дурдсан чуулганы хэлэлцэх хэргийн төлөвлөгөөнд оруулах бөгөөд Ерөнхий Ассамблейн гишүүдийн олонх ба Аюулгүйн зөвлөлийн аль ч долоон гишүүний саналаар бага хурлыг хийхээр шийдвэл тийнхүү хуралдуулна.
XIX бүлэг
СОЁРХОН БАТЛАХ, ГАРЫН ҮСЭГ ЗУРАХ
- дугаар зүйл
- Энэхүү дүрмийг түүнд гарын үсэг зурсан улсууд тус тусын хууль тогтоомжийн дагуу соёрхон батлана.
- Батламж жуух бичгүүдийг Америкийн Нэгдсэн Улсын Засгийн газарт хадгалуулах ёстой бөгөөд тус Засгийн газар батламж жуух бичиг бүрийг хадгалахаар хүлээн авсан тухайгаа дүрэмд гарын үсэг зурсан бүх улсад, түүнчлэн Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга томилогдсон цагт түүнд тус тус мэдэгдэж байна.
- Энэхүү дүрэм Бүгд Найрамдах Хятад Улс, Франц Улс, Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Улс, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улс, Америкийн Нэгдсэн Улс болон дүрэмд гарын үсэг зурсан бусад улсын олонхи нь батламж жуух бичгээ тус тус хадгалуулснаар хүчин төгөлдөр болно. Үүний дараа Америкийн Нэгдсэн Улсын Засгийн газар батламж жуух бичгүүдийг түүнд хадгалуулсан тухай протокол үйлдэж, хувийг нь дүрэмд гарын үсэг зурсан бүх улсад хүргүүлнэ.
- Энэхүү дүрэмд гарын үсэг зураад хүчин төгөлдөр болсноос нь хойш соёрхон батласан улсууд зохих батламж жуух бичгээ хадгалуулсан өдрөөс эхлэн Нэгдсэн Үндэстний Байгууллагын анхдагч гишүүд болно.
111 дугээр зуйл
Англи, испани, орос, франц, хятад хэлээр үйлдсэн эх бичвэрүүд нь адил хүчинтэй энэхүү дүрэм Америкийн Нэгдсэн Улсын Засгийн газрын архивт хадгалагдаж байх болно. Тус Засгийн газар дүрмийн зохих ёсоор батламжилсан хувийг түүнд гарын үсэг зурсан бусад бүх улсын Засгийн газарт хүргүүлнэ.
Хэмээснийг нотлон Нэгдсэн Үндэстний засгийн газруудын төлөөлөгчид энэхүү дүрэмд гарын үсэг зурав.
Сан Франциско хотноо нэг мянга есөн зуун дөчин таван оны зургаадугаар сарын хорин зургааны өдөр үйлдэв.
- ОЛОН УЛСЫН ШҮҮХИЙН ДҮРЭМ
1945 оны 6 дугаар сарын 26-ны өдөр баталж, 1945 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хучин төгөлдөр болсон
- дугээр зуйл
Нэгдсэн Үндэстний Байгууллагын дүрмээр Нэгдсэн Үндэстний шүүхийн гол байгууллага гэж тогтоосон Олон улсын шүүх нь энэхүү дүрмийн дор дурдсан заалтуудын дагуу байгуулагдаж ажиллана.
I бүлэг ШҮҮХИЙН БҮТЭЦ
- дугаар зуйл
Шүүх нь тухайн улсынхаа шүүхийн байгууллагын дээд албан тушаалд томилогдоход тавьдаг ёс суртахууны эрхэм чанарыг дээдэлдэг чигч шударга хүмүүс болон олон улсын эрх зүйн салбарт нэрд гарсан хуульчдын дотроос тэдний иргэний харьяаллыг үл харгалзан сонгосон бие даасан шүүгчдийн багаас бүрдэнэ.
- дугаар зуйл
- Шүүх арван таван гишүүнтэй байх бөгөөд тэдгээрийн дотор нэг улсын хоёр иргэн байж үл болно.
* Монгол Улс 1961.10.27-нд хүлээн зөвшөөрсөн
- Шүүхийн бүрэлдэхүүнд нэгээс илүү улсын харьяат гэж тооцогдох хүн байвал түүнийг иргэний болон улс төрийн эрхээ ердийн байдлаар эдэлдэг улсынх нь иргэн гэж үзнэ.
- дүгээр зүйл
- Доорх заалтуудын дагуу шүүхийн гишүүдийг Хөндлөнгийн шүүхийн байнгын танхимын үндэсний бүлгүүдийн санал болгосон нэрсийн жагсаалт дотроос Ерөнхий Ассамблей болон Аюулгүйн Зөвлөл сонгоно.
- Хөндлөнгийн шүүхийн байнгын танхимд төлөөлөлгүй Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүдийн хувьд, нэр дэвшигчид нь энэ зорилгоор тухайн улсын засгийн газраас байгуулсан үндэсний бүлгээс сонгогдох бөгөөд чингэхдээ олон улсын мөргөлдөөнийг эв зүйгээр шийдвэрлэх тухай Гаагийн 1907 оны конвенцийн 44 дүгээр зүйлийн дагуу тогтоосон Хөндлөнгийн шүүхийн байнгын танхимын гишүүдийг сонгодог нөхцлийг баримтална.
- Энэхүү шүүхийн дүрэмд оролцогч Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүн бус улс шүүхийн гишүүдийг сонгоход оролцох болзлын тухайд тусгайлан заасан хэлэлцээр байхгүй тохиолдолд Аюулгүйн Зөвлөлийн зөвлөмжийн дагуу Ерөнхий Ассамблей тогтооно.
- дугаар зүйл
- Сонгууль болох өдрөөс доод тал нь гурван сарын өмнө Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга энэхүү дүрэмд оролцогч улсын харьяат Хөндлөнгийн шүүхийн байнгын танхимын гишүүд болон 4 дүгээр зүйлийн 2 дэх хэсэгт заасан журмын дагуу томилогдсон үндэсний бүлгийн гишүүдэд хандаж шүүхийн гишүүний үүргийг тохоож болох хүмүүсийг үндэсний бүлэг бүрээс заасан хугацааны дотор нэр заан дэвшүүлэх тухай санлыг албан ёсоор бичгээр тавина.
- Ямар ч бүлэг дөрвөөс илүү хүний нэр дэвшүүлж болохгүй бөгөөд хоёроос илүүгүй нь тухайн бүлгийн харьяалагдах улсын иргэн байх ёстой. Бүлгээс нэр дэвшсэн хүний тоо, түүнд оногдох суудлын тооноос ямар ч нөхцөлд хоёр дахинаас илүү байж болохгүй.
- дугаар зүйл
Тухайн бүлэг ийнхүү нэр дэвшүүлэхийнхээ өмнө өөрийн орны шүүхийн дээд шатны байгууллага, хуулийн дээд сургууль, салбар сургууль, үндэсний академи болон эрх зүйн судалгаа явуулдаг олон улсын академиудын үндэсний салбарын саналыг авсан байвал зохино.
- дугаар зүйл
- Ерөнхий нарийн бичгийн дарга нэр дэвшсэн хүмүүсийн нэрсийн жагсаалтыг
и и 1 л и и л
цагаан толгойн үсгийн дарааллаар гаргана. 12 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаас бусад тохиолдолд гагцхүү энэ жагсаалтад орсон хүмүүс л сонгогдож болно.
- Ерөнхий нарийн бичгийн дарга энэ жагсаалтыг Ерөнхий Ассамблей болон Аюулгүйн Зөвлөлд оруулна.
- дугаар зүйл
Ерөнхий Ассамблей болон Аюулгүйн Зөвлөл нь шүүхийн гишүүдийн сонгуулийг тус тусдаа бие даан явуулна.
- дүгээр зүйл
Сонгогчид сонголт хийхдээ тухайн хүн тавигдаж буй бүх шаардлагыг хангасан эсэхийг бодолцохоос гадна шүүгчдийн баг бүхэлдээ дэлхийн соёл иргэншлийн гол хэлбэрүүд болон эрх зүйн үндсэн тогтолцоонуудыг төлөөлсөн байх ёстойг бодолцсон байвал зохино.
- дугаар зүйл
- Ерөнхий Ассамблей болон Аюулгүйн Зөвлөлийн аль алинд үнэмлэхүй олонхийн санал авсан нэр дэвшигчийг сонгогдсонд тооцно.
- Шүүгчдийг сонгох эсхүл 12 дугаар зүйлд заасан зөвшилцөх комиссын гишүүдийг томилох талаархи Аюулгүйн Зөвлөлд аливаа санал хураалтыг байнгын ба байнгын бус гишүүн гэж ялгаварлахгүйгээр явуулна.
- Ерөнхий Ассамблей болон Аюулгүйн Зөвлөлд үнэмлэхүй олонхийн санал авсан нэг улсын иргэн нэгээс илүү байвал насаар ахмадыг нь сонгогдсонд тооцно.
- дүгээр зүйл
Сонгууль явагдасан анхны хуралдааны дараа нэг буюу хэд хэдэн орон тоо сул үлдсэн байвал хоёр дахь хуралдааныг, шаардлагатай бол гурав дахь хуралдааныг хийнэ.
- дугаар зүйл
- Хэрэв гурав дахь хуралдааны дараа нэг буюу хэд хэдэн орон тоо сул хэвээр үлдвэл орон тоо тус бүрд Ерөнхий Ассамблей болон Аюулгүйн Зөвлөлөөр хэлэлцэгдэж, үнэмлэхүйн олонхийн саналаар сонгогдох нэг хүний нэр дэвшүүлэх зорилгоор Ерөнхий Ассамблейгээс гурав, Аюулгүйн Зөвлөлөөс гурав нийт зургаан гишүүний бүрэлдхүүнтэй зөвшилцөх комиссыг Ерөнхий Ассамблей, эсхүл Аюулгүйн Зөвлөлийн шаардлагаар хэдийд ч байгуулж болно.
- Хэрэв зөвшилцөх комисс, тавигдаж буй шаардлагыг хангасан боловч 7 дугаар зүйлд заасан нэр дэвшигчдийн жагсаалтад нэр нь ороогүй хүнийг санал нэгтэйгээр зөвшөөрсөн тохиодолд түүний нэрийг уг жагсаалтад оруулж болно.
- Хэрэв зөвшилцөх комисс сонгууль үр дүнд хүрэхгүй гэсэн дүгнэлтэд хүрвэл түрүүвд нь шүүхийн гишүүдээр сонгогдсон шүүгчид Ерөнхий Ассамблей буюу Аюулгүйн Зөвлөлд явуулсан сонгуульд санал авсан хүмүүсийн дотроос сул орон тоонд сонгох ажлыг Аюулгүйн Зөвлөлөөс тогтоосон хугацаанд гүйцэтгэнэ.
- Шүүгчдийн санал тэнцүү хуваагдвал сонгуулийг насаар ахмад шүүгчийн саналаар шийдвэрлэнэ.
- дугаар зуйл
- Шүүхийн гишүүд есөн жилийн хугацаатай сонгогдох бөгөөд улиран сонгогдож болно. Чингэхдээ шүүхийн анхны бүрэлдэхүүнд орсон таван шүүгчийн бүрэн эрхийн хугацаа гурван жилийн дараа, дахиад таван шүүгчийн бүрэн эрхийн хугацаа зургаан жилийн дараа тус тус дуусна.
- Анхны сонгууль дууссан даруйд шүүгчдийн хэн нь дээр дурдсан эхний гурван жил болон зургаан жилийн хугацаагаар сонгогдсонд тооцогдохыг Ерөнхий нарийн бичгийн дарга шодож тогтооно.
- Шүүхийн гишүүд орных нь хүн сонгогдож ажилдаа орох хүртэл албан үүргээ гүйцэтгэх бөгөөд шүүхийн бүрэлдэхүүнээс гарсан ч өмнө нь нэгэнт шүүж эхэлсэн аливаа хэрэг байвал түүнийгээ дуусгах үүрэгтэй.
- Шүүхийн гишүүн огцрох тохиолдолд энэ тухай өргөдлөө Ерөнхий нарийн бичгийн даргад уламжлуулахаар шүүхийн даргын нэр дээр гаргана. Өргөдлийг Ерөнхий нарийн бичгийн дарга хүлээж авснаар тухайн гишүүний орон тоо суларна.
- дугээр зуйл
- дугаар зуйл
Суларсан орон тоог нөхөхдөө анхны сонгуулийг явуулах талаар тогтоосон журмыг баримтлахаас гадна дараахь дүрмийг мөрдөнө: Орон тоо суларснаас хойш
I—1 (J U ‘ U F и s— ‘ и
сарын дотор Ерөнхий нарийн бичгийн дарга 5 дугаар зүйлд заасан албан бичгийг илгээж эхлэх бөгөөд сонгуулийн өдрийг Аюулгүйн Зөвлөл тогтооно.
- дугаар зуйл
Бүрэн эрхийнхээ хугацаанаас өмнө огцорсон гишүүний оронд сонгогдсон шүүхийн гишүүн урьдах хүний бүрэн эрхийн хугацааг дуусах хүртэл уг албан тушаалд үлдэнэ.
- дугаар зуйл
- Шүүхийн гишүүд улс төр буюу захиргааны аливаа үүрэг гүйцэтгэх болон мэргэжлийн чанартай өөр ажил эрхлэхийг хориглоно.
- Энэ асуудлаар эргэлзээтэй зүйл гарвал шүүх магадлан шийдвэрлэнэ.
- дугаар зуйл
- Шүүхийн гишүүн аливаа хэрэгт төлөөлөгч, итгэмжит буюу өмгөөлөгчийн хувиар оролцохыг хориглоно.
- Шүүхийн гишүүн урьд өмнө аль нэг талын төлөөлөгч, итгэмжит буюу өмгөөлөгчөөр эсхүл үндэсний буюу олон улсын шүүх, мөрдөн байцаах комиссын гишүүний хувьд болон өөр ямар нэгэн хэлбэрээр тухайн хэрэгт оролцож байсан тохиолдолд хэргийг таслан шийдвэрлэхэд оролцож үл болно.
- Энэ асуудлаар эргэлзээтэй зүйл гарвал шүүх магадлан шийдвэрлэнэ.
- дугаар зуйл
- Шүүхийн гишүүнийг тавигдаж буй шаардлагад нийцэхээ больсон гэж бусад гишүүд санал нэгтэйгээр үзэхээс бусад тохиолдолд албан тушаалаас нь огцруулахыг хориглоно.
- Энэ тухай шүүхийн нарийн бичгийн дарга Ерөнхий нарийн бичгийн даргад албан ёсоор нотолгоо илгээнэ.
- Энэхүү нотолгоог хийснээр тухайн гишүүний орон тоог суларсанд тооцно.
- дугээр зуйл
Шүүхийн гишүүд шүүхийн ажил үүргээ гүйцэтгэж байхдаа дипломат эрх ямба, дархан эрх эдэлнэ.
- дугаар зүйл
Шүүхийн гишүүн бүр албан тушаалаа хүлээн авахын өмнө, үүргээ аль нэг талыг барилгүй, үнэнч шударгаар гүйцэтгэнэ гэдгээ шүүхийн нээлттэй хуралдаан дээр ёс төртэйгөөр мэдэгдэнэ.
- дүгээр зүйл
- Шүүх гурван жилийн хугацаатайгаар дарга, дэд даргыг сонгоно. Тэд улиран сонгогдож болно.
- Шүүх нарийн бичгийн даргыг томилох бөгөөд шаардлагатай гэж үзвэл бусад албан тушаалтан нарыг томилох арга хэмжээ авч болно.
- дугаар зүйл
- Шүүх Гааг хотод байрлана. Шүүх зохимжтой гэж үзсэн үедээ хаа ч, хэдийд ч хуралдаж, үйл ажиллагаагаа явуулахад энэ байдал саад болохгүй.
- Шүүхийн дарга, нарийн бичгийн дарга шүүх байрлаж буй газар байнгын оршин сууна.
- дугаар зүйл
- Шүүн таслах ажиллагаа түр завсарлахаас бусад үед шүүх байнга ажиллана. Шүүн таслах ажиллагаа хэзээ, ямар хугацаагаар завсарлахыг шүүх өөрөө тогтооно.
- Шүүхийн гишүүд ээлжийн амралт эдлэх эрхтэй бөгөөд амралтын хугацаа, товыг Гааг хотоос шүүгчийн эх орондоо байнга оршин суудаг газар хүртэлх зайг харгалзан үзээд шүүх тогтооно.
- Ээлжийн амралтаа эдлэх, өвчний улмаас чөлөө авах болон даргад зохих ёсоор мэдэгдсэн, хүндэтгэн үзэх өөр шалтгаанаар эзгүй байх бусад тохиолдолд шүүхийн гишүүд шүүхийн ажилд оролцоход байнга бэлэн байна.
- дүгээр зүйл
- Шүүхийн гишүүн ямар нэг онцгой шалтгаанаар тухайн хэргийг шийдвэрлэхэд өөрийгөө оролцох ёсгүй гэж үзсэн бол энэ тухай даргад мэдэгдэнэ.
- Дарга шүүхийн аль нэг гишүүнийг ямар нэг онцгой шалтгаанаар тухайн хэргийг таслах шүүх хуралдаанд оролцох ёсгүй гэж үзвэл энэ тухайгаа түүнд урьдчилан сануулна.
- Ийм тохиолдолд шүүхийн гишүүн даргатай санал нийлэхгүй бол асуудлыг шүүх магадлан шийдвэрлэнэ.
- дугаар зүйл
- Энэхүү дүрэмд тусгайлан зааснаас бусад тохиолдолд шүүх бүрэн бүрэлдхүүнтэйгээр хуралдана.
- Шүүхийг бүрдэл болгох шүүгчдийн тоо арван нэгээс доошгүй байвал тухайн нөхцөл байдлаас шалтгаалан нэг буюу хэд хэдэн шүүгч ээлжээр шүүх хуралдаанд оролцохоос чөлөөлөгдөж болохыг шүүхийн дэгийн горимд тусгаж болно.
- Шүүхийн есөн гишүүн оролцсон хуралдааныг хүчин төгөлдөрт тооцно.
- дугаар зүйл
- Хөдөлмөрийн асуудал, дамжин өнгөрөх тээвэр, харилцаа холбоо зэрэг тодорхой ангилалд хамаарах хэргийг хянан шийдвэрлэх зорилгоор шүүх өөрийн үзэмжээр гурав буюу түүнээс дээш тооны шүүгчийн бүрэлдэхүүнтэй танхимуудыг зохих шаардлагыг харгалзан байгуулж болно.
- Шүүх хэргийг тусгайлан хянан шийдвэрлэх танхимыг хэдийд ч байгуулж болно. Тийм танхимыг бүрдүүлэх шүүгчдийн тоог тухайн хэрэгт оролцогч талуудын сайшаан зөвшөөрснөөр шүүх тогтооно.
- Хэрэв талууд хүсэлт гаргавал тухайн хэргийг энэ зүйлд заасан танхимууд авч хэлэлцэн шүүнэ.
- дугаар зүйл
26, 29 дүгээр зүйлд дурдсан аль нэг танхимын гаргасан шийдвэрийг шүүхийн өөрийнх нь гаргасан шийдвэр гэж үзнэ.
- дугаар зүйл
Талуудын зөвшөөрснөөр 26, 29 дүгээр зүйлд дурдсан танхимууд Гааг хотоос өөр газар хуралдаж, чиг үүргээ хэрэгжүүлж болно.
- дүгээр зүйл
Хэрэг шийдвэрлэх явцыг хурдасгах зорилгоор шүүх жил бүр таван шүүгчийн бүрэлдэхүүнтэй танхим байгуулах бөгөөд тэр нь талуудын хүсэлтээр хялбарчилсан журмаар хэргийг хянан шийдвэрлэж болно. Танхимын хуралдаанд өөрсдийгөө оролцох боломжгүй гэж үзэх шүүгчид гарвал оронд нь ажиллуулах зорилгоор хоёр шүүгчийг нэмж томилно.
- дугаар зүйл
- Шүүх чиг үүргээ биелүүлэх журмыг тодорхойлсон дэгээ зохиох бөгөөд тухайлбал, шүүх үйл ажиллагаа явуулах дүрмийг тогтооно.
- Шүүх болон түүний танхимын хуралдаанд шинжээчийг шүүн таслах эрхгүйгээр оролцуулах тухай шүүхийн дэгд зааж болно.
- дүгээр зүйл
- Талуудын иргэний харьяатад байгаа шүүгчид шүүхээр тухайн хэргийг хэлэлцэх хуралдаанд оролцох эрхтэй.
- Хэрэв шүүх хуралдааны бүрэлдхүүнд нэг талын харьяат шүүгч байлцаж байгаа бол нөгөө тал шүүх хуралдааны бүрэлдэхүүнд шүүгчээр байпцуулахаар дурын хүнээ сонгон авч болно. Гэхдээ тийм хүнийг 4, 5 дугаар зүйлд заасан журмаар нэр дэвшигдэж байсан хүмүүсээс голчлон сонгоно.
- Хэрэв шүүх хуралдааны бүрэлдэхүүнд орсон шүүгчдийн дотор талуудын
f— (J и (J U U /Л
харьяат нэг ч иргэн байхгүй байвал талууд энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу шүүгчээ сонгож болно.
- Энэ зүйлийн заалтуудыг 26, 29 дүгээр зүйлд дурдсан тохиолдлуудад мөрдлөг болгоно. Тийм тохиолдолд сонирхогч талуудын харьяат шүүхийн гишүүдэд, хэрэв тийм шүүгчид байхгүй буюу байгаа нь шүүх хуралдаанд байпцах боломжгүй үед талуудын тусгайлан сонгосон шүүгчдэд байраа тавьж өгөхийг танхимын бүрэлдэхүүнд орсон шүүхийн нэг буюу шаардлагатай бол хоёр гишүүнд дарга хүсэлт болгоно.
- Хэрэв хэд хэдэн талууд нийтлэг асуудалтай байгаа бол энэ нь нэгэнт өмнөх заалтуудад хамаарах тул тэдгээрийг нэг тал гэж тооцно. Энэ асуудлаар ямар нэг эргэлзээтэй зүйп гарвал шүүх магадлан шийдвэрлэнэ.
- Энэ зүйлийн 2, 3, 4 дэх хэсэгт заасан ёсоор сонгогдсон шүүгчид нь энэхүү дүрмийн 2 дугаар зүйл, 17 дугаар зүйлийн 2 дахь хэсэг мөн 20, 24 дүгээр зүйлээр тогтоогдсон болзлуудыг хангах ёстой. Тэд шийдвэр гаргахад бусад шүүгчидтэй адил тэгш эрхтэйгээр оролцоно.
- дугаар зүйл
- Шүүхийн гишүүн жилийн цалин авна.
- Дарга жилийн тусгай нэмэгдэл авна.
- Дэд дарга даргын үүрэг гүйцэтгэсэн өдөр бүрээр тусгай нэмэгдэл авна.
- 31 дүгээр зүйлд заасан журмаар сонгогдсон бөгөөд шүүхийн гишүүн биш шүүгчид чиг үүргээ гүйцэтгэсэн өдөр бүрээр шан хөлс авна.
- Цалин, нэмэгдэл болон шан хөлсний хэмжээг Ерөнхий Ассамблей тогтооно. Нэгэнт тогтоосон хэмжээг шүүгчдийн алба хаах хугацааны туршид багасгаж үл болно.
- Шүүхийн нарийн бичгийн даргын цалинг шүүхээс оруулсан саналаар Ерөнхий Ассамблей тогтооно.
- Шүүхийн гишүүд, шүүхийн нарийн бичгийн даргыг халагдах үед тэтгэвэр олгох, түүнчлэн шүүхийн гишүүд, шүүхийн нарийн бичгийн дарга замын зардлаа нөхөн авах болзлуудыг Ерөнхий Ассамблейн тогтоосон журмаар тодорхойлно.
- Дээр дурдсан цалин, нэмэгдэл, шан хөлс аливаа татвараас чөлөөлөгдөнө.
- дугаар зүйл
Шүүхийн зардлыг Ерөнхий Ассамблейн тогтоосон журмаар Нэгдсэн Үндэстний Байгууллага хариуцна.
II бүлэг ШҮҮХИЙН ЭРХ МЭДЭЛ
- дүгээр зүйл
- Шүүхээр хэргээ хянан шийдвэрлүүлэх тал нь гагцхүү улс байна.
- Шүүх нь хянан үзэж байгаа хэргүүддээ хамаарах мэдээллийг олон улсын олон нийтийн байгууллагуудаас дэгийнхээ болзол шаардлагыг баримтлан хүсч гаргуулан авахаас гадна дурдсан байгууллагуудаас өөрсдийн санаачлагаар өгсөн мэдээллийг хүлээн авна.
- Шүүхийн хянан үзэж байгаа хэрэгтэй холбогдуулан олон улсын ямар нэг байгууллагыг үүсгэн байгуулсан баримт бичиг буюу тийм баримт бичгийн дагуу байгуулсан олон улсын конвенцийн тухайд шүүхээс тайпбар гаргах шаардлагатай болвол шүүхийн нарийн бичгийн дарга тэрхүү олон улсын байгууллагад энэ тухай мэдээлж, хэргийн шүүн таслах бүх хуралдаануудын тэмдэглэлийн хуулбарын хамт хүргүүлнэ.
- дугаар зуйл
- Шүүх нь энэхүү дүрэмд оролцогч улсуудад нээлттэй байна.
- Бусад улсад шүүх нээлттэй байх болзлыг мөрдөгдөж буй гэрээнүүдэд орсон тусгай заалтуудыг баримтлан Аюулгүйн Зөвлөл тогтоох бөгөөд ийм болзол нь талуудын шүүхийн өмнө тэгш биш байдалд оруулж хэрхэвч үл болно.
- Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүн бус улс хэргийн тал байвал шүүхийн зардалд төлөх түүний мөнгөний хэмжээг шүүх тогтооно. Хэрэв тухайн улс шүүхийн зардлыг гаргахад оролцож ирсэн бол энэ заалтыг баримтлахгүй.
- дугаар зуйл
- Талуудын мэдүүлсэн аливаа хэрэг болон Нэгдсэн Үндэстний Байгууллагын дүрэм, хүчин төгөлдөр байгаа гэрээ, конвенцуудад тусгайлан тогтоосон бүх асуудал шүүхийн эрхлэн шийтгэх хүрээнд багтна.
- Эрх зүйн маргаантай байгаа доор дурдсан асуудлын талаар Олон улсын шүүхээс гаргах аливаа шийдвэрийг энэхүү дүрэмд оролцогч улс бусад оролцогч нарын хувьд ижил үүрэг хүлээх хэлбэрээр, тусгай хэлэлцээр байгуулахгүйгээр ipso facto зайлшгүй даган мөрдөх болсноо дуртай үедээ зарлан мэдэгдэж болно:
- гэрээнд тайлбар хийх;
- олон улсын эрх зүйн аливаа асуудал;
- шалган үзэхэд олон улсын хэмжээнд хүлээсэн үүргийг зөрчсөн гэж тогтоогдох үйлдэл;
- олон улсын хэмжээнд хүлээсэн үүргийг зөрчсөний төлөө төлөх нөхвөрийн төрөл ба хэмжээ.
- Дээр дурдсан мэдэгдлийг болзол нөхцөлгүйгээр, эсхүл хэд хэдэн улсын зүгээс харилцан адил байх зарчим дээр мөн тодорхой хугацаанд үргэлжлэх хэлбэрээр хийж болно.
- Тийм мэдэгдлийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад хадгалуулах бөгөөд тэдгээрийн хуулбарыг Ерөнхий нарийн бичгийн дарга энэхүү дүрэмд оролцогч улсууд болон шүүхийн нарийн бичгийн даргад илгээж байна.
- Олон улсын шүүхийн байнгын танхимын дүрмийн 36 дугаар зүйлийн дагуу хийсэн мэдэгдэл хүчин төгөлдөр хэвээр байгаа тохиолдолд тухайн мэдэгдлийг хийсэн, энэхүү дүрэмд оролцогч улсыг Олон улсын шүүхийн аливаа шийдвэрийг сахин мөрдөхөө хүлээн зөвшөөрсөн гэж үзэж болох бөгөөд чингэхдээ тухайн мэдэгдэлд заасан хугацаа, тогтоосон нөхцлийг баримтална.
- Шүүхэд тухайн хэрэг харьяалагдах эсэх талаар маргаан гарвал шүүх магадлан шийдвэрлэнэ.
- дугаар зуйл
Хүчин төгөлдөр гэрээ буюу конвенцид хэргийг Үндэстнүүдийн холбооноос байгуулах ёстой байсан шүүх эсхүл Олон улсын шүүхийн байнгын танхимаар шийдвэрлүүлэх тухай заасан бөгөөд уг хэргийн талууд энэхүү дүрэмд оролцогч улс байвал түүнийг Олон улсын шүүхэд шилжүүлнэ.
- дугаар зуйл
- Олон улсын эрх зүйн дагуу өөрт нь шилжүүлсэн маргааныг шийдвэрлэхдээ шүүх дараахь зүйлийг үндэслэж шийдвэр гаргана:
- маргалдагч улсууд тодорхой байдлаар хүлээн зөвшөөрсөн горим журмыг тогтоосон олон улсын нийтлэг ба тусгай шинж чанартай конвенцууд,
- түгээмэл практикийн нотолгоо болох эрх зүйн хэм хэмжээ гэж хүлээн зөвшөөрөгдсөн олон улсын хэв заншил,
- соёл иргэншилт улс үндэстнүүдийн хүлээн зөвшөөрсөн эрх зүйн нийтлэг зарчмууд,
- 59 дүгээр зүйлд заасан тайлбар хийн, эрх зүйн хэм хэмжээг тогтоох туслах чанарын арга хэрэгсэл болгон шүүхийн шийдвэр болон олон улсын түгээмэл эрх зүйгээр нарийн мэрэгшсэн янз бүрийн улс үндэстний мэргэжилтнүүдийн номлол.
- Энэхүү заалт нь холбогдогч талууд зөвшөөрсөн бол хэргийг ех aequo et bono- гоор шийдвэрлэх шүүхийн эрхийг үл хязгаарлана.
- Олон улсын эрх зүйн дагуу өөрт нь шилжүүлсэн маргааныг шийдвэрлэхдээ шүүх дараахь зүйлийг үндэслэж шийдвэр гаргана:
III бүлэг ШҮҮН ТАСЛАХ АЖИЛЛАГАА
- дугээр зуйл
- Шүүхийн албан ёсны хэл нь франц, англи хэл байна. Талууд хэргийг франц хэлээр хэлэлцэхийг зөвшөөрсөн бол шийдвэрийг франц хэлээр гаргана. Талууд хэргийг англи хэлээр хэлэлцэхийг зөвшөөрсөн бол шийдвэрийг англи хэлээр гаргана.
- Ямар хэл хэрэглэх тухай тохиролцоо байхгүй бол шүүхийн хуралдааны үед талууд тус бүр дээрх хоёр хэлний аль илүүд үзсэнээ хэрэглэж болох бөгөөд шүүхийн шийдвэр франц, англи хоёр хэлээр гарна. Чингэсэн нөхцөлд хоёр хэлээр үйвдсэн шийдвэрийн алиныг нь эх бичвэр гэж үзэхийг шүүх тодорхойлно.
- Шүүх аль нэг талын хүсэлтээр франц, англиас өөр хэл хэрэглэх эрхийг түүнд олгоно.
- дүгээр зүйл
- Талууд тухайн нөхцөл байдлаас шалтгаалан тусгай хэлэлцээр байгуулсан мэдэгдэл хийх эсхүл нарийн бичгийн даргад өргөдөл бичих хэлбэрээр хэргийг шүүхэд мэдүүлнэ. Энэ хоёр хэлбэрийн аль алинд нь маргааны агуулга болон талуудыг заасан байна.
- Нарийн бичгийн дарга дээрх мэдэгдэл буюу өргөдлийг сонирхогч бүх талуудад нэн даруй мэдээлнэ.
- Тэрээр Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргаар уламжлан Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүн болон шүүхийн ажиллагаанд оролцох эрх бүхий бусад улсад нэг адил мэдээлнэ.
- дүгээр зүйл
- Шүүх нь тухайн нөхцөл байдлаас үүдэн шаардлагатай гэж үзвэл аль аль талуудын эрхийг хангахын тулд авбал зохих ямарваа түр арга хэмжээг заах эрхтэй.
- Эцсийн шийдвэр гаргахаас өмнө авахаар зэхэж байгаа арга хэмжээнийхээ тухай талууд болон Аюулгүйн Зөвлөлд нэн даруй мэдээлнэ.
- дугаар зүйл
- Талуудыг төлөөлөгч нь төлөөлнө.
- Төлөөлөгч нь шүүн хэлэлцэх явцад итгэмжит буюу өмгөөлөгчийн туслалцааг авч болно.
- Шүүх хуралдаанд талуудыг төлөөлж буй төлөөлөгч, итгэмжит болон өмгөөлөгч нар үүргээ бие дааж биелүүлэхэд шаардлагатай эрх ямба, дархан эрхийг эдэлнэ.
- дугаар зүйл
- дүгээр зүйл
- Шүүн таслах ажиллагаа бичгээр, амаар гэсэн хоёр хэсгээс бүрдэнэ.
- Бичгээр явуулах шүүн таслах үйл ажиллагаа нь шүүх болон оролцогч талуудад илгээх санамж бичгүүд, сөрөг санамж бичгүүд, шаардлагатай бол тэдгээрт өгөх хариу түүнчлэн тэдгээрийг нотлох бүх бичиг баримтаас бүрдэнэ.
- Эдгээр мэдээллийг шүүхийн тогтоосон журам, заасан хугацаанд нарийн бичгийн даргаар уламжлан хийнэ.
- Талуудын аль нэгээс оруулсан аливаа баримт бичгийн батламжилсан хувийг нөгөө талд хүргүүлэх ёстой.
- Амаар явуулах шүүн таслах ажиллагаа нь шүүх гэрч, мэргэжилтэн, төлөөлөгч, итгэмжит болон өмгөөлөгч нарын мэдүүлгийг сонсохоос бүрдэнэ.
- дүгээр зүйл
- Төлөөлөгч, итгэмжит, өмгөөлөгч нараас бусад хүмүүст аливаа мэдэгдлийг хүргэхдээ нутаг дэвсгэр дээр нь гардуулах улсын засгийн газарт шүүх шууд илгээнэ.
- Газар дээр нь нотлох баримт цуглуулах арга хэмжээ авах шаардлагатай болсон үед дээрхийн адил журмыг баримтлана.
- дугаар зүйл
- дүгээр зүйл
Хэргийн мэдүүлэг сонсох хуралдааныг дарга удирдах ёстой бөгөөд хэрэв тэрбээр даргалах боломжгүй бол дэд дарга хуралдааныг удирдана. Хэрэв тэд хоёул даргалж чадахгүй болвол хуралдаанд оролцогч шүүгчдийн ахмад нь даргална.
- дугаар зүйл
Хэрэв шүүх өөрөөр заагаагүй буюу эсхүл талууд олон нийтийг оролцуулахгүй байхыг шаардаагүй бол шүүх хуралдааныг нээлттэй хийнэ.
- дугаар зүйл
- Шүүх хуралдаан бүрт тэмдэглэл хөтлөх бөгөөд түүнд нарийн бичгийн дарга, дарга хоёр гарын үсэг зурна.
- Гагцхүү тийм тэмдэглэл л жинхэнэ эх бичвэр болно.
- дугаар зүйл
Шүүх нь хэргийг аль нэгэн шатанд шилжүүлэх тухай шийдвэр гаргах бөгөөд талуудын үндэслэл, тайлбараа бүрэн гаргах арга хэлбэр болон хугацааг тодорхойлж, нотлох баримт бүрдүүлэхтэй холбогдох бүхий л арга хэмжээг авна.
- дүгээр зүйл
Шүүх нь хэргийг сонсож хэлэлцэхээсээ өмнө ч төлөөлөгчдөөс холбогдох аливаа баримт бичиг буюу тайлбар өгөхийг шаардаж болно. Татгалзах тохиолдолд албан ёсны тэмдэглэл үйлдэнэ.
- дугаар зүйл
Шүүх нь хянан шалгах буюу мэргэжлийн дүгнэлт гаргуулах ажлыг өөрийн үзэмжээр ямар ч хувь хүн, баг, товчоо, комисс буюу өөр байгууллагад дуртай цагтаа даалгаж болно.
- дүгээр зүйл
Хэргийг шүүн хэлэлцэх явцад түүнд холбогдох аливаа асуултыг 30 дугаар зүйлийн дагуу шүүхээс тогтоосон дэгийг баримтлан гэрч, шинжээч нарт тавина.
- дугаар зүйл
Шүүх товлосон хугацаандаа баримт нотолгоог хүлээн авснаас хойш, талуудын бие биенийхээ зөвшөөрөлгүйгээр амаар буюу бичгээр гаргасан шинэ нотолгоог хүлээн авахаас татгалзаж болно.
- дугаар зүйл
- Хэрэв талуудын аль нэг нь шүүх хуралдаанд ирээгүй буюу үндэслэл тайлбараа мэдүүлээгүй бол нөгөө тал нь хэргийг өөрт нь ашигтайгаар шийдэж өгөхийг хүсч болно.
- Шүүх нь тийм хүсэлтийг ёсоор болгохын өмнө 36, 37 дугаар зүйлийн дагуу тухайн хэрэг өөрийнх нь эрх мэдэлд хамаарах эсэхийг заавал тогтоохоос гадна хүсэлт баримтын болон эрх зүйн талаасаа үндэслэлтэй эсэхийг тогтоох ёстой.
- дүгээр зүйл
- Шүүх удирдан явуулсны дагуу төлөөлөгч, өмгөөлөгч, итгэмжит нар хэргийн талаар тайлбар хийсний дараа дарга мэдүүлэг сонсох хуралдаан хаасныг зарлан мэдэгдэнэ.
- Шүүхийн гишүүд шийдвэрээ хэлэлцэхээр гарцгаана.
- Шүүхийн зөвлөлдөөнийг хаалттай хийж нууцыг хадгална.
- дугаар зүйл
- Бүх асуудлыг шүүх хуралдаавд оролцсон шүүгчдийн олонхийн саналаар шийдвэрлэнэ.
- Санал адил тэнцүү хуваагдвал дарга буюу түүнийг орлож байгаа шүүгчийн саналаар шийднэ.
- дугаар зүйл
- Шийдвэрт тухайн шийдвэрийг гаргах болсон үндэслэлийг заана.
- Шийдвэрт тухайн шийдвэрийг гаргахад оролцсон шүүгчдийн нэрсийг оруулна.
- дугаар зүйл
Хэрэв шийдвэр бүхэлдээ буюу зарим талаараа шүүгчдийн нэгдмэл саналыг тусгаагүй бол шүүгч бүр үзэл бодлоо тусгайлан илэрхийпэх эрхтэй.
- дугаар зүйл
Шийдвэрт шүүхийн дарга, нарийн бичгийн дарга хоёр гарын үсэг зурна. Шийдвэрийг талуудын төлөөлөгчдөд зохих ёсоор мэдэгдсэний дараа шүүхийн нээлттэй хуралдаанд зарлана.
- дүгээр зүйл
Шүүхийн шийдвэр нь зөвхөн тухайн талуудад зөвхөн тухайн хэргийн хувьд л заавал биелүүлэх хүчинтэй.
- дугаар зуйл
Шийдвэр эцсийн бөгөөд давж заалдаж үл болно. Шийдвэрийн утга санаа буюу хамрах хүрээний талаар маргаан гарсан тохиолдолд аль нэг талын хүсэлтээр шүүх тайлбар хийнэ.
- дугээр зуйл
- Шийдвэрийг дахин хянан үзэх хүсэлтийг гагцхүү хэргийн шийдэлд чухал нөлөө үзүүлж болохуйц баримтыг нээн илрүүлсэн нөхцөлд л тавьж болох бөгөөд тэрхүү баримтын талаар шүүх болон шийдвэрийг дахин хянан үзэхийг хүсэгч тал урьд өмнө нь мэдээгүй байх ёстой. Чингэхдээ хүсэлт гаргагч талын мэдээгүй өнгөрсөн нь түүний хайхрамжгүй байдлаас үүдсэн байх ёсгүй.
- Дахин хянан үзэх ажиллагааг шүүх тодорхойлолт гарган нээх бөгөөд түүнд шинээр баримт илэрсэн тухай болон тэр нь хэргийг дахин хянан үзэх үндэс бүрдүүлэх шинж чанартай гэдгийг хүлээн зөвшөөрч буй энэ үүднээс хянан үзэх тухай хүсэлтийг хүлээн авч буйг заасан байна.
- Шүүх хэргийг дахин хянан үзэх ажиллагааг эхлэхээсээ өмнө уг асуудлаар гаргасан шийдвэрээ биелүүлэхийг шаардаж болно.
- Дахин хянан үзэх тухай хүсэлтийг шинэ баримт илрүүлснээс хойш зургаан сарын дотор тавьсан байх ёстой.
- Шийдвэр гарснаас хойш арван жил өнгөрсний дараа дахин хянан үзэх тухай ямар ч хүсэлт тавигдах ёсгүй.
- дугаар зуйл
- Хэрэв аль нэг улс, тодорхой хэргийн талаархи шийдвэр эрх зүйн ашиг сонирхлыг нь хөндөж мэднэ гэж үзвэл уг хэрэгт оролцох зөвшөөрөл эрж шүүхэд хандаж болно.
- Тийм хүсэлтийг хэрхэхийг шүүх шийднэ.
- дугаар зуйл
- Хэрэгт холбогдох талуудаас гадна бусад улс оролцдог конвенцид тайлбар хийх тохиолдолд энэ тухай шүүхийн нарийн бичгийн дарга тэдгээр бүх улсад нэн даруй мэдээлнэ.
- Тийм мэдээлэл хүлээн авсан улс бүр тухайн хэрэгт оролцох эрхтэй бөгөөд хэрэв энэ эрхээ эдэлбэл шүүхийн шийдвэрт тусгагдсан тайлбар тэрхүү улсын хувьд нэгэн адил заавал биелүүлэх хүчинтэй.
- дүгээр зүйл
Шүүх өөрөөр шийдээгүй бол талууд шүүхийн зардлаа өөрөө хариуцна.
IV бүлэг ЗӨВЛӨХ ДҮГНЭЛТ
- дугаар зүйл
- Шүүх нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын дүрэмд заасанчлан, эсхүл энэхүү дүрмийн дагуу хүсэлт гаргах эрх бүхий аливаа байгууллагын хүсэлтээр эрх зүйн ямар ч асуудлаар зөвлөх дүгнэлт өгч болно.
- Шүүхийн зөвлөх дүгнэлт гаргуулах асуудлуудыг шүүхэд бичгээр мэдэгдэх бөгөөд тэдгээрийн утга учрыг нарийн тодорхойлсон байвал зохино. Уг бичигт асуудлыг тодруулахад хэрэг болохуйц бүх баримт бичгийг хавсаргана.
- дугаар зүйл
- Зөвлөх дүгнэлт гаргуулах тухай хүсэлтийг шүүхийн нарийн бичгийн дарга шүүхэд хандах эрх бүхий бүх улсад нэн даруй мэдээлнэ.
- Үүнээс гадна нарийн бичгийн дарга шүүхийн даргын товлосон хугацаанд тухайн асуудлын талаар илтгэл мэдээллийг бичгээр хүлээн авах буюу уг асуудлыг хэлэлцэх зорилгоор хуралдуулах шүүхийн нээлттэй хуралдаанаар холбогдох мэдээллийг сонсоход бэлэн байна гэдгийг шүүхэд хандах эрх бүхий аливаа улсад түүнчлэн шүүхийн үзсэнээр (эсхүл шүүх ажиллаагүй бол даргын үзсэнээр) уг асуудлын талаар мэдээлэл өгч чадахуйц олон улсын байгууллагад тусгай эсхүл шууд мэдэгдэл илгээх хэлбэрээр мэдэгдэнэ.
- Хэрэв шүүхэд хандах эрх бүхий тодорхой улс энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан тусгай мэдэгдлийг аваагүй бол бичгээр илтгэл гаргах буюу амаар сонсгол хийх хүсэлтээ илэрхийлж болно. Энэ асуудлыг шүүх шийднэ.
- Шүүхэд бичгээр буюу амаар эсхүл аль алинаар нь мэдэгдэл гаргаж өгсөн улс болон байгууллагууд бусад улс, байгууллагын хийсэн мэдэгдлийг хэлэлцэхэд оролцохдоо шүүх эсхүл шүүх хуралдаагүй бол шүүхийн даргаас тухай бүр тогтоосон хэлбэр, хүрээ хязгаар, цаг хугацааг баримтална. Энэ зорилгоор шүүхийн нарийн бичгийн дарга бичгээр үйлдсэн аливаа тийм мэдэгдлийг өөрсдөө мөн бичгээр мэдэгдэл гаргаж өгсөн улс болон байгууллагуудад зохих хугацаанд нь мэдээлнэ.
- дугаар зүйл
Шүүх зөвлөх дүгнэлтээ нээлттэй хуралдаан дээр зарлах бөгөөд энэ тухай Ерөнхий нарийн бичгийн дарга болон уг асуудалд шууд хамаарах Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүн улсууд түүнчлэн бусад улс, олон улсын байгууллагын төлөөлөгчдөд урьдчилан мэдэгдэнэ.
- дугаар зүйл
Шүүх нь зөвлөх дүгнэлт гаргах үүргээ хэрэгжүүлэхдээ дурдсан зүйлээс гадна энэхүү дүрмийн маргаантай асуудлуудад хамаарах заалтуудыг ямар хүрээнд хэрэглэхийг өөрөө тогтоосон хэмжээгээр удирдлага болгоно.
V бүлэг НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ
- дүгээр зүйл
Энэхүү дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах журам Нэгдсэн Үндэстний Байгууллагын дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах талаар заасантай адил тогтоох бөгөөд шүүхийн дүрэмд оролцдог боловч Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүн бус улсууд хэрхэн оролцох талаар Аюулгүйн Зөвлөлийн зөвлөмжийн дагуу Ерөнхий Ассамблейгаас тогтоосон бүх журмыг дагаж мөрдөнө.
- дугаар зүйл
Шүүх нь энэхүү дүрэмд шаардлагатай гэж үзсэн нэмэлт өөрчлөлт оруулах тухай санал дэвшүүлэх эрхтэй бөгөөд уг саналаа 69 дүгээр зүйлд заасан журмын дагуу хэлэлцүүлэхээр Ерөнхий нарийн бичгийн даргад бичгээр мэдэгдэнэ.
- ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ШҮҮХИЙН РОМЫН ДҮРЭМ
1998 оны 7 дугаар сарын 18-ны өдөр баталж, 2002 оны 7 дугаар сарын 1-ний өдөр хүчин төгөлдөр болсон
Удиртгал
Энэхүү дүрмийн оролцогчид
нийт улс түмэн нийтлэг шижимээр холбогдсон бөгөөд тэдгээрийн соёл харилцан сүлжилдсэн хамтын өвийг бий болгож, энэхүү нарийн шилтгээ нь ямар ч үед сүйтгэгдэж болохыг ухамсарлаж,
* Монгол Улс 2002.04.05-нд соёрхон батласан
энэ зуунд сая сая хүүхэд, эмэгтэй, эрэгтэйчүүд хүн төрөлхтөний сэтгэл зүрхийг гүнээ шимшрүүлсэн санаанд багтамгүй хорон үйлдлийн золиос болсныг эргэн санаж,
тэдгээр хүнд ноцтой гэмт хэрэг нь дэлхий нийтийн энх тайван, аюулгүй байдал болон сайн сайханд аюул заналхийлэл учруулж байгааг хүлээн зөвшөөрч,
олон улсын нийт хамтын нийгэмлэгийн сэтгэлийг түгшээж байгаа хамгийн хүнд ноцтой гэмт хэрэг ял шийтгэлгүй үлдэх ёсгүй бөгөөд тэдгээрийг жинхэнэ ёсоор мөрдөн шалгах явдлыг хангах арга хэмжээг үндэсний түвшинд хэрэгжүүлэх, олон улсын хамтын ажиллагааг идэвхжүүлэх замаар хангах ёстой болохыг батлан илэрхийлж,
ийм гэмт хэрэг үйлдсэн этгээд ял шийтгүүлэхгүй байх явдлыг эцэс болгож, ингэснээрээ тийм төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар тус дөхөм үзүүлэхэд шийдвэр төгс байж,
олон улсын гэмт хэрэг үйлдсэний төлөө хариуцлага хүлээх этгээдэд өөрийн улс орны эрүүгийн шүүн таслах ажиллагааг хэрэгжүүлэх нь улс тус бүрийн үүрэг болохыг умарталгүй санаж,
Нэгдсэн Үндэстний Байгууллагын дүрмийн зорилго болон зарчим, ялангуяа бүх улс хүч хэрэглэхээр заналхийлэхээс буюу түүнийг аливаа улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, улс төрийн тусгаар тогтнолын эсрэг, эсхүл ямар нэгэн өөр хэлбэрээр Нэгдсэн Үндэстний Байгууллагын зорилгод үл нийцэх байдлаар хэрэглэхээс татгалзана гэдгийг дахин баталж,
үүнтэй холбогдуулан энэхүү дүрмийг зэвсэгт мөргөлдөөн буюу аливаа улсын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцох эрхийг алив нэгэн оролцогч улсад олгож байгаа хэмээн яагаад ч ойлгож болохгүй гэдгийг онцлон тэмдэглэж,
энэ зорилгоор буюу өнөөгийн болон хойч үеийн тусын тулд Нэгдсэн Үндэстний Байгууллагын тогтолцоотой холбоо бүхий, олон улсын нийт хамтын нийгэмлэгийн сэтгэлийг түгшээсэн хамгийн ноцтой гэмт хэргийг шүүн шийдвэрлэх эрх бүхий, бие даасан, байнгын үйл ажиллагаатай Олон улсын эрүүгийн шүүх байгуулах шийдвэр төгс болж,
энэхүү дүрмийн үндсэн дээр байгуулагдсан Олон улсын эрүүгийн шүүх нь эрүүгийн шүүн таслах үндэсний байгууллагад нэмэлт хөшүүрэг болно гэдгийг онцлон тэмдэглэж,
олон улсын шүүн таслах ажиллагааг хэрэгжүүлэхэд хүндэтгэлтэй хандах, түүнийг сахин биелүүлэх явдлыг хангах бат бэх баталгааг бий болгох шийдвэр төгс байж,
дараахь зүйлийг хэлэлцэн тохиролцов:
1 ДҮГЭЭР ХЭСЭГ ШҮҮХ ҮҮСГЭН БАЙГУУЛАХ
- дүгээр зүйл
Шүүх
Үүгээр Олон улсын эрүүгийн шүүх (“Шүүх”)-ийг үүсгэн байгуулж байна. Энэ нь олон улсын хамтын нийгэмлэгийн сэтгэлийг түгшээсэн, энэхүү дүрэмд дурдсан хамгийн ноцтой гэмт хэргийн төлөө хариуцлага хүлээх ёстой этгээдийн хувьд хэргийг нь шүүн шийдвэрлэх эрх бүхий байнгын байгууллага бөгөөд эрүүгийн шүүн таслах үндэсний шүүх байгууллагад нэмэлт хөшүүрэг болно. Шүүхээс шүүн шийдвэрлэх хэрэг болон гүйцэтгэх чиг үүргийг энэхүү дүрмийн заалтаар зохицуулна.
- дугаар зүйл
Шүүхээс Нэгдсэн Үндэстний Байгууллагатай харьцах
Шүүх энэхүү дүрмийг оролцогч улсуудын Ассамблей баталсны үндсэн дээр Шүүхийн нэрийн өмнөөс Шүүхийн даргаас байгуулсан хэлэлцээрийн дагуу Нэгдсэн Үндэстний Байгууллагатай харилцаа тогтооно.
- дугаар зүйл Шүүхийн байрлах газар
- Шүүхийн байрлах газар (“байрлах улс”) нь Нидерланд Улсын Гааг хот байна.
- Шүүх нь оролцогч улсуудын Ассамблей сайшаасны үндсэн дээр байрлах улстай төв байрны тухай хэлэлцээ хийж, дараа нь Шүүхийн дарга Шүүхийн нэрийн өмнөөс хэлэлцээр байгуулна.
- Хэрэв Шүүх шаардлагатай гэж үзвэл энэхүү дүрэмд заасны дагуу аливаа өөр газар хуралдаж болно.
- дүгээр зүйл
Шүүхийн эрх зүйн байдал болон бүрэн эрх
- Шүүх нь олон улсын эрх зүйн субъектын чадвартай байна. Тэрээр мөн өөрийн чиг үүрэг болон зорилгыг хэрэгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай тийм эрх зүйн чадвартай байна.
- Шүүх өөрийн чиг үүрэг болон бүрэн эрхийг энэхүү дүрэмд заасны дагуу оролцогч аливаа улсын нутаг дэвсгэрт болон тусгай хэлэлцээрийн дагуу аливаа бусад улсын нутаг дэвсгэрт хэрэгжүүлж болно.
2 ДУГААР ХЭСЭГ
ШҮҮН ШИЙДВЭРЛЭХ ХЭРЭГ, АВЧ ҮЗЭЖ БОЛОХ БОЛОН ХЭРЭГЛЭХ ХУУЛЬ
- дугаар зүйл
Шүүхээс хэрэг шийдвэрлэхэд хамааруулах гэмт хэрэг
- Шүүхээс шүүн шийдвэрлэх хэрэг нь олон улсын нийт хамтын нийгэмлэгийн сэтгэлийг түгшээсэн хамгийн ноцтой гэмт хэргээр хязгаарлагдана. Энэхүү дүрмийн дагуу Шүүх дараахь гэмт хэргийг шүүн шиИцвэрлэнэ:
- төрлөөр устгах гэмт хэрэг;
- хүн төрөлхтөний эсрэг гэмт хэрэг;
- дайны гэмт хэрэг;
- түрэмгийплийн гэмт хэрэг.
- Шүүх түрэмгийллийн гэмт хэргийн хувьд энэ гэмт хэргийг шүүн шийдвэрлэх талаар энэ гэмт хэргийн тодорхойполт болон зохих нөхцлийг агуулсан заалтыг 121 болон 123 дугаар зүйпийн дагуу батласны дараа Шүүх хэргийг шүүн шийдвэрлэнэ. Тийм заалт нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын дүрмийн холбогдох заалтуудтай нийцсэн байх ёстой.
- дугаар зүйл Төрлөөр усгах
Энэхүү дүрмийн зорилгоор “төрлөөр устгах” гэмт хэрэг гэж аль нэгэн үндэстэн, угсаатан, арьсны өнгө болон шашин шүтлэг нэгтэйнх нь хувьд тийм бүлэг хүнийг бүхэлд нь буюу хэсэгчлэн устгах зорилгоор үйлдсэн дараахь үйлдлийн аль нэг мөн:
- тийм бүлгийн гишүүдийг алах;
- тийм бүлгийн гишүүдийн бие махбодид ноцтой гэмтэл учруулах буюу ухаан санааг сарниулах;
- тийм бүлгийг бүхэлд нь буюу зарим хэсгийг нь устгахад чиглэсэн амьдралын нөхцлийг санаатайгаар зориуд бий болгох;
- тийм бүлгийн дунд төрөлтийг зогсооход чиглэсэн арга хэмжээ авах;
- хүүхдийг нэг бүлгээс нөгөөд хүчээр шилжүүлэх.
7 дугаар зуйл Хүн төрөлхтөний эсрэг гэмт хэрэг
- Энэхүү Дүрмийн зорилгоор “хүн төрөлхтөний эсрэг гэмт хэрэг” нь энгийн аливаа хүмүүст өргөн хүрээтэй буюу байнга халдах байдлаар санаатай үйлдэж байгаа дараахь үйвдлийн аль нэг болно:
- алах,
- устгах;
- боолчлох;
- хүн амыг албадан гаргах буюу хүчээр нүүлгэн шилжүүлэх;
- шоронд хорих буюу бусад байдлаар олон улсын эрх зүйн үндсэн хэм хэмжээг зөрчих замаар хүний бие махбодийн эрх чөлөөг харгис, хэрцгийгээр хасах;
- эрүүдэн шүүх;
- хүчиндэх, бэлгийн боолчлолд оруулах, биеэ үнэлэхэд тулган хавчих, албадан жирэмслүүлэх, хүчээр засаж хөнгөлөх буюу адилтган үзэж болох бусад хүнд хэлбэрийн бэлгийн аливаа хүчирхийпэл;
- аливаа тодорхой бүлэг буюу нэгдлийг 3 дахь хэсэгт тодорхойлсон улс төр, арьсны өнгө, үндэс, угсаа, соёл, шашны, хүйсийн болон олон улсын эрх зүйн дагуу тэвчиж үл болох хэмээн хүлээн зөвшөөрсөн бусад үндэслэлээр энэ хэсэгт дурдсан аливаа үйлдэл буюу Шүүхийн шүүн шийдвэрлэх харьяалалд хамаарах аливаа гэмт хэрэгтэй холбоотойгоор мөрдөн мөшгих;
- хүмүүсийг хүчээр сураггүй алга болгох;
(j) арьсны өнгөөр алагчилах гэмт хэрэг;
(k) хүчтэй зовиур шаналгаа учруулах буюу бие махбодид нь ноцтой гэмтэл учруулах, эсхүл санаа сэтгэлийн буюу бие махбодийн эрүүл мэндийн хувьд ноцтой хохирол санаатай учруулсан шинж чанартай хүмүүнлэг бус бусад үйвдэл.
- 1 дэх хэсгийг тайлбарлах зорилгоор:
/ \ СС \J If 1 о
- аливаа энгийн хүмүүст халдах гэж 1 дэх хэсэгт заасан үйлдэл нь ийм халдлагыг үйвдэхэд чиглэгдсэн төрийн буюу байгууллагын бодлогыг хэрэгжүүлэх буюу ийм бодлогод тус дөхөм үзүүлэхэд чиглэгдсэн аливаа энгийн хүмүүсийн эсрэг хийгдсэн олон удаагийн үйлдэл бүхий зан үйпийн чиг шугамыг хэлнэ;
- “устгах” гэж хүн амын хэсгийг устгахад чиглэсэн амьдралын нөхцлийг санаатайгаар бий болгох, түүнчлэн хүнс болон эмийн зүйпийг авах боломжгүй болгосныг хэлнэ;
- “боолчлох” гэж хувь хүний хувьд өмчлөх эрхтэй холбогдсон аливаа буюу бүхий л бүрэн эрхийг хэрэгжүүлэх хүмүүсийг, ялангуяа эмэгтэйчүүд болон хүүхдийг худалдаалах явцад тийм эрх мэдэл хэрэгжүүлэхийг хэлнэ;
- “хүн амыг албадан гаргах буюу хүчээр шилжүүлэх” гэж хүмүүсийг хууль ёсоор оршин суугаа газраас нь олон улсын эрх зүйгээр хүлээн зөвшөөрсөн ямар нэг үндэслэлгүйгээр шилжүүлэн нүүлгэх буюу хүч хэрэглэсэн бусад үйлдэлд өртөж буй хүмүүсийг хүчээр шилжүүлэхийг хэлнэ;
- “эрүү шүүлт тулгах” гэж цагдан хоригдож байгаа этгээд буюу хараа хяналтад яллагдагчид хүчтэй өвдөлт буюу бие махбодийн болон сэтгэл санааны зовиур шаналгаа учруулсныг хэлнэ. Гагцхүү хууль ёсны шийтгэлийн үр дүнд үүссэн зовиур нь энэхүү шийтгэлтэй салшгүй холбоотой буюу тохиолдлын чанартай бий болсныг эрүү шүүлт гэж үзэхгүй;
- “албадан жирэмслүүлэх” гэж ямар нэг хүн амын үндэс угсааны бүрэлдэхүүнийг өөрчлөх буюу олон улсын эрх зүйг өөр байдлаар ноцтой зөрчих зорилгоор аль нэгэн эмэгтэйн эрх чөлөөг хууль бусаар хасан албадлагын журмаар жирэмсэн болгохыг хэлнэ. Энэ нэр томъёог ямар ч тохиолдолд жирэмслэлттэй холбогдсон үндэсний хууль тогтоомжийг хөндөх байдлаар тайлбарлах ёсгүй;
- “мөрдөн мөшгих” нь ямар нэгэн бүлэг буюу нийтлэгт харьяалагдах шинж
f— и и и и и s— и
байдлаар нь олон улсын эрх зүйг зөрчин хүний үндсэн эрхийг санаатай ба ноцтой хассан үйлдэл юм;
- “арьс өнгөөр алагчилах гэмт хэрэг” гэж өөрийн шинж чанараар 1 дэх хэсэгт дурдсантай адил арьсны нэг өнгө бүхий бүлгээс арьсны өөр өнгө бүхий бүлгийг байнга дарлах болон ноёрхох тогтолцооны дэглэмтэй холбоотойгоор болон тийм дэглэмийг хэвээр хадгалах зорилгоор үйлдэж буй хүмүүнлэг бус үйлдлийг хэлнэ;
- “хүмүүсийг хүчээр сураггүй алга болгох” гэж төрийн болон улс төрийн байгууллага, эсхүл тэдгээрийн зөвшөөрлөөр буюу дэмжлэгтэйгээр хүмүүсийг баривчлах, албадан саатуулах буюу хулгайлах, цаашдаа эрх чөлөөг нь тийнхүү хассаныг хүлээн зөвшөөрөхгүй буюу урт удаан хугацааны туршид хуулийн зүгээс хамгаалалтгүй орхих зорилгоор эдгээр хүний хувь заяа, эсхүл байгаа газрын талаар мэдээлэхээс татгалзахыг хэлнэ.
- Энэхүү дүрмийн зорилгоор “хүйс” гэсэн нэр томьёо нь нийгмийн утгаараа эрэгтэй буюу эмэгтэй хоёр хүйст хамаарна. “Хүйс” гэсэн нэр томьёо нь дээр дурдсанаас ялгаатай ямар нэг өөр утга санааг илэрхийлэхгүй.
8 дугаар зүйл Дайны гэмт хэрэг
- Шүүх нь дайны гэмт хэргийн хувьд тухайлбал тэдгээрийг төлөвлөгөө буюу бодлогын хүрээнд, эсхүл тийм гэмт хэргийг өргөн хэмжээгээр үйлдсэн тохиолдолд шүүн шийдвэрлэх харьяалалд хамааруулна.
- Энэхүү дүрмийн зорилгоор “дайны гэмт хэрэг” гэж:
- Женевийн 1949 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн конвенцийн ноцтой зөрчил, ялангуяа Женевийн холбогдох конвенцийн заалтын дагуу хамгаалагдвал зохих хүмүүс буюу эд хөрөнгийн эсрэг үйлдсэн дараахь үйлдлийн аль нэг:
- бусдыг санаатай алах;
- эрүү шүүлт тулгах буюу биологийн туршилт хийх зэргээр хүнлэг бус харьцах;
- санаатайгаар хүчтэй зовоон шаналгах, бие махбодид нь буюу эрүүл мэндэд нь ноцтой гэмтэл учруулах;
- цэрэг дайны заилшгүй шаардлага байхгүй байхад эд хөрөнгийг хууль бусаар, утга учиргүй буюу их хэмжээгээр устгах болон завших;
- цэргийн олзлогдогч буюу хамгаалалтад байгаа бусад хүнийг дайсагнагч гүрний зэвсэгт хүчинд хүчээр алба хаалгах;
- цэргийн олзлогдогч буюу хамгаалалтад байгаа бусад хүний шударга болон хэвийн шүүн таслах ажиллагаагаар хэргээ шийцвэрлүүлэх эрхийг нь санаатай хасах;
- хууль бусаар албадан гаргах буюу шилжүүлэх, эсхүл эрх чөлөөг нь хууль бусаар хасах;
- хүнийг барьцаанд авах.
- олон улсын эрх зүйгээр тогтсон олон улсын зэвсэгт мөргөлдөөнд хэрэглэх хууль болон заншлыг өөрөөр ноцтой зөрчсөн, ялангуяа дараахь үйвдлийн аль нэг:
- дайны ажиллагаанд шууд оролцоогүй энгийн хүн ам буюу энгийн тодорхой хүмүүст санаатайгаар халдан довтлох;
- иргэний байгууламж, өөрөөр хэлбэл цэргийн зориулалтгүй байгууламжид санаатайгаар халдан довтлох;
- хүмүүнлэгийн тусламж үзүүлэх буюу Нэгдсэн Үндэстний Байгууллагын дүрмийн дагуу энхийг сахиулахад оролцож байгаа ажилтан, байгууламж, материал, нэгж буюу тээврийн хэрэгсэлд тэдгээрийг зэвсэгт мөргөлдөөний эрх зүйн дагуу энгийн хүмүүс буюу иргэний байгууламжийн эдэлж байгаа хамгаалалтын эрхтэй байхад нь санаатайгаар шууд цохилт өгөх;
- тухайн халдан довтлох явдал нь энгийн хүмүүс амь насаа тохиолдлоор алдах буюу гэмтэх, эсхүл иргэний байгууламжид хохирол учруулах, эсхүл цэргийн тодорхой болон шууд тооцон хүлээж байгаа ердийн давуу байдалтай жиших аргагүй өргөн, урт хугацааны болон ноцтой хохирлыг хүрээлэн байгаа орчинд учруулахыг мэдсээр байж санаатайгаар халдан довтлох;
- хамгаалалтгүй болон цэргийн зориулалтгүй хот, тосгон, орон сууц буюу барилга байгууламжид халдан довтлох, эсхүл ямар ч хэрэгслээр хамаагүй тэдгээрийг бөмбөгдөх;
- Женевийн 1949 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн конвенцийн ноцтой зөрчил, ялангуяа Женевийн холбогдох конвенцийн заалтын дагуу хамгаалагдвал зохих хүмүүс буюу эд хөрөнгийн эсрэг үйлдсэн дараахь үйлдлийн аль нэг:
- зэвсгээ хураалгаж, цаашид хамгаалалтын хэрэгсэлгүй болон үг дуугүй бууж өгсөн цэргүүдийг алах буюу шархдуулах;
- цэргийн командлалаас дайсны талтай хэлэлцээ хийх бүрэн эрх бүхий элчийн туг болон үндэсний далбаа, дайсагнагч талын буюу Нэгдсэн Үндэстний Байгууллагын цэргийн ялгах тэмдэг болон дүрэмт хувцас, түүнчлэн Женевийн конвенцуудаар тогтоосон ялгах тэмдгийг зүй бусаар ашигласнаас хүмүүс амь насаа алдах буюу тэдгээрийн биед ноцтой гэмтэл учруулахад хүргэх;
- эзэлсэн гүрэн энгийн хүн амыг шууд буюу тойруу замаар өөрийн эзэлсэн нутаг дэвсгэрт шилжүүлэх, эсхүл эзлэгдсэн нутаг дэвсгэрийн хүн амыг бүхэлд нь буюу зарим хэсгийг энэ нутаг дэвсгэрийн хилийн дотор буюу хилийн чанадад албадан гаргах буюу шилжүүлэх;
- шашин, боловсрол, урлаг, шинжлэх ухаан буюу хүмүүнлэгийн зориулалттай барилга байгууламж, түүхийн дурсгалт газар, эмнэлэг, өвчтөн болон шархдагсад төвлөрсөн газруудад цэргийн зориулалтгүй байхад санаатай халдах;
- эсрэг талын мэдэлд байгаа хүмүүсийн биед гэмтэл учруулах буюу тухайн хүний эмнэлгийн, шүдний эмчийн буюу хэвтүүлж эмчлэх шаардлагад нийцээгүй болон тухайн хүний эрх ашигт нийцээгүй бөгөөд тийм хүн буюу хүмүүсийг үхэлд хүргэж болох буюу эрүүл мэндэд нь ноцтой аюул занал учруулахад хүргэх аливаа төрлийн эмнэлгийн буюу шинжлэх ухааны туршилт хийх;
- дайсагнагч үндэстэн буюу армид хамаарах хүмүүсийг итгэл эвдэн алах, эсхүл шархдуулах;
- юуг ч өршөөж хайрлахгүй хэмээн зарлах;
- устгах буюу булаан авах нь цэрэг дайны зайлшгүй шаардлага байхгүй үед дайсагнагч талын эд хөрөнгийг устгах буюу булаан авах;
- эсрэг талын иргэдийн шүүхэд хандах эрх болон нэхэмжлэлийг хүчингүй болгосон, түдгэлзүүлсэн буюу хүлээж авахгүй гэж зарлах;
- дайн эхлэхээс өмнө дайтагч талынх нь албанд байсан ч гэсэн дайсагнагч талын иргэнийг өөрийнх нь орны эсрэг дайны ажиллагаанд хүчээр татан оролцуулах;
- дайралтаар эзэлсэн ч гэсэн хот буюу хүн амын суурин газрыг тонон дээрэмдэх;
- хорт буюу хордуулах зэвсэг хэрэглэх;
- амьсгал боогдуулах, хортой буюу бусад хий болон аливаа ижил төрлийн шингэн, материал буюу хэрэгсэл хэрэглэх;
- хүний биеийг шууд задлах сум хэрэглэх;
- тухайн зэвсэг, сум, материал болон дайн хийх арга нь бүх нийтээр хориглосон зүйл бөгөөд 121 болон 123 дугаар зүйлд дурдсан холбогдох заалтын дагуу хийсэн нэмэлт өөрчлөлтийн байдлаар энэхүү дүрмийн хавсралтад орсон тохиолдолд өөрийн мөн чанараараа зэвсэгт мөргөлдөөний тухай олон улсын эрх зүйн хэм хэмжээг зөрчих бөгөөд үлэмж гэмтэл буюу шаардлагагүй зовиурт хүргэх зэвсэг, сум болон материал түүнчлэн дайн хийх аргыг хэрэглэх;
- хүний нэр төрд халдах, ялангуяа доромжлох буюу гутаан басамжлах байдлаар харьцах;
- хүчиндэх, бэлгийн боолчлолд оруулах, биеэ үнэлэхэд тулган хавчих, 7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн (е) дэд хэсэгт тодорхойлсны дагуу албадан жирэмслүүлэх, хүчээр засаж хөнгөлөх болон Женевийн конвенцуудыг ноцтой зөрчсөн бэлгийн хүчирхийллийн аливаа бусад төрөл;
- энгийн болон хамгаалалтад байгаа бусад хүний оролцоог тодорхой суурин, бүс нутаг буюу зэвсэгт хүчний цэргийн үйл ажиллагаанаас хамгаалахад ашиглах;
- барилга байгууламж, материал, эмнэлгийн байгууллага болон тээврийн хэрэгсэл, түүнчлэн Женевийн конвенцоор тогтоосон ялгах тэмдгийг олон улсын эрх зүйн дагуу хэрэглэж байгаа хүмүүст санаатайгаар халдах;
- Женевийн конвенцид заасны дагуу тусламж үзүүлэхэд санаатайгаар саад тотгор учруулах зэрэг амьд үлдэхэд шаардлагатай зүйлээр гачигдуулах замаар дайн хийх арга болгон энгийн хүмүүсийг өлсгөлөнд нэрвэгдүүлэхэд чиглэсэн үйп ажиллагааг санаатайгаар явуулах;
- арван тав хүртэлх насны хүүхдийг үндэсний зэвсэгт хүчний бүрэлдэхүүнд элсүүлэх буюу тэдгээрийг цэргийн үйп ажиллагаанд идэвхтэй оролцуулах замаар ашиглах.
(c) Женевийн 1949 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн дөрвөн конвенцийн хувьд
u Л и и и и
нийтлэг 3 дугаар зүйлийг олон улсын шинж чанаргүй зэвсэгт мөргөлдөөний үед ноцтой зөрчих, ялангуяа зэвсгээ хураалгасан цэргийн албан хаагч болон өвчтөн, шархтан, албадан саатуулагдсан болон аливаа бусад шалтгааны улмаас цэргийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцоогүй хүмүүсийн хувьд үйлдсэн дараахь үйлдлийн аль нэг:
- амь нас болон бие махбодид нь халдах, тухайлбал аливаа хэлбэрээр алах, эрхтнээс нь хагацуулах, харгис хэрцгий харьцах болон эрүү шүүлт тулгах;
- хүний нэр төр, алдар хүндэд халдах, тухайлбал, доромжлох буюу
гутаах;
- хүмүүсийг барьцаанд авах;
/• \ «J KJ KJ KJ KJ
- зайлшгүй болохыг нь бүх нийтээр хүлээн зөвшөөрсөн шүүхийн бүхий л баталгааг сахин хангасан шүүхээс тогтоосон журмын дагуу байгуулсан шүүхийн шинэчилсэн хуралдаангүйгээр шийтгэх тогтоол гаргах буюу түүний гүйцэтгэлийг хангах.
- 2 дахь хэсгийн (c) дэд хэсгийг олон улсын шинж чанаргүй зэвсэгт мөргөлдөөнд хэрэглэх бөгөөд тийнхүү үүнийг эмх замбараагүй байдал, хүчирхийллийн тодорхой болон тохиолдлын үйлдэл буюу тийм шинж байдал бүхий бусад үйвдэл зэрэг дотоодын дэг журам зөрчигдөх болон түгшүүртэй байдал үүсэхэд хэрэглэхгүй.
- олон улсын эрх зүйн хүрээвд тогтоосон олон улсын шинж чанаргүй зэвсэгт мөргөлдөөнд хэрэглэх хууль болон заншлыг өөрөөр ноцтой зөрчих гэдэгт, ялангуяа дараахь үйлдлүүдийн аль нэг хамаарна:
(1) энгийн хүн амд санаатайгаар цохилт өгөх, түүнчлэн цэргийн үйл ажиллагаанд шууд оролцоогүй энгийн хүмүүст халдан довтлох;
(ii) барилга байшин, материал, эмнэлгийн байгууламж болон тээврийн хэрэгсэл, түүнчлэн Женевийн конвенцуудад дурдсан ялгах тэмдгийг олон улсын эрх зүйн дагуу ашиглаж байгаа ажилтанд санаатайгаар шууд цохилт өгөх;
(111) Нэгдсэн Үндэстний Байгууллагын дүрмийн дагуу хүмүүнлэгийн тусламж үзүүлэх буюу энхийг сахиулах үүрэг гүйцэтгэж байгаа ажилтан, байгууламж, материал, нэгж буюу тээврийн хэрэгсэлд зэвсэгт мөргөлдөөний холбогдолтой эрх зүйгээр энгийн хүмүүс буюу иргэний байгууламжийн эдэлдэг хамгаалалтын эрхтэй байхад нь санаатайгаар шууд цохилт өгөх;
- шашин, боловсрол, урлаг, шинжлэх ухаан болон буяны зориулалттай барилга байгууламж, түүхийн дурсгалт зүйлс, эмнэлэг буюу цэргийн зориулалтгүй нөхцөлд өвчтөн болон шархдагсад төвлөрсөн газарт санаатайгаар шууд цохилт өгөх;
- дайралтаар эзэлсэн ч гэсэн хот буюу хүн амын суурин газрыг тонон дээрэмдэх;
- хүчиндэх, бэлгийн боолчлолд оруулах, биеэ үнэлэхэд тулган хавчих, 7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн (f) дэд хэсэгт тодорхойпсны дагуу албадан жирэмслүүлэх, хүчээр засаж хөнгөлөх болон Женевийн дөрвөн конвенцийн
и л \J \J и s— и и и
хувьд нийтлэг 3 дугаар зүйлийг ноцтой зөрчсөн бэлгийн хүчирхийллийн аливаа бусад төрөл;
- арван тав хүртэлх насны хүүхдийг зэвсэгт хүчний бүрэлдэхүүнд буюу бүлэглэлд элсүүлэх, эсхүл тэдгээрийг цэргийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцуулах замаар ашиглах;
- энгийн холбогдох хүн амын аюулгүй байдлын үүднээс буюу цэргийн шинжтэй зайлшгүй шаардлага гарснаас бусад тохиолдолд мөргөлдөөнтэй холбоотой шалтгаанаар энгийн хүн амыг нүүлгэн шилжүүлэх захирамж өгөх;
- дайсны цэргийг итгэл эвдэн алах буюу шархдуулах;
- юуг ч өршөөж хайрлахгүй хэмээн зарлах;
- мөргөлдөөнд оролцогч нөгөө талын эрхшээлд байгаа хүмүүсийн биед гэмтэл учруулах буюу тухайн хүний эмнэлгийн, шүдний эмчийн буюу хэвтүүлж эмчлэх шаардлагад нийцээгүй болон тухайн хүний эрх ашигт нийцээгүй бөгөөд тийм хүн буюу хүмүүсийг үхэлд хүргэж болох буюу эрүүл мэндэд нь ноцтой аюул занал учруулахад хүргэх аливаа төрлийн эмнэлгийн буюу шинжлэх ухааны сорилт,туршилт хийх;
- тийнхүү устгах буюу булаан авах нь мөргөлдөөний зайлшгүй нөхцөл байдлаар шаардагдахгүй үед дайсагнагч талын эд хөрөнгийг устгах буюу булаан авах.
(f) 2 дахь хэсгийн (e) дэд хэсгийг олон улсын шинж чанаргүй зэвсэгт мөргөлдөөнд хэрэглэх бөгөөд тийнхүү үүнийг эмх замбараагүй байдал, хүчирхийллийн тодорхой болон тохиолдлын үйлдэл буюу тийм шинж байдал бүхий бусад үйлдэл зэрэг дотоодын дэг журам зөрчигдөх болон түгшүүртэй байдал үүсэх үед хэрэглэхгүй. Түүнийг оролцогч аль нэг улсын нутаг дэвсгэрт болж байгаа зэвсэгт мөргөлдөөний хувьд, чингэхдээ засгийн газрын байгууллагууд буюу зохион байгуулалттай бүлэглэлүүдийн хооронд, эсхүл тийм бүлэглэлүүдийн өөр хооронд болж байгаа удаан хугацааны зэвсэгт мөргөлдөөнд хэрэглэнэ.
- 2 дахь хэсгийн (e) болон (c) дэд хэсгийн аль нь ч улс орондоо хууль болон дэг журам сахиулах буюу сэргээн тогтоох, эсхүл хууль ёсны бүхий л арга хэрэгслээр улс орныхоо эв нэгдэл болон нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалах талаар засгийн газрын хүлээх хариуцлагыг хөндөхгүй.
9 дугээр зуйл Гэмт хэргийн бүрэлдэхүүн
- Гэмт хэргийн бүрэлдэхүүн нь 6, 7 болон 8 дугаар зүйлийг хэрэглэх болон тайлбарлахад Шүүхэд дөхөм үзүүлнэ. Түүнийг оролцогч улсуудын Ассамблейн гишүүдийн гуравны хоёрын саналаар батлана.
- Гэмт хэргийн бүрэлдэхүүнд оруулах нэмэлт өөрчлөлтийг:
- оролцогч аливаа улс, орон;
- дийлэнх олонхийн саналаар шийдвэр гаргаж байгаа шүүгчид;
- прокурор санал болгож болно.
Тийм нэмэлт өөрчлөлтийг оролцогч улсуудын Ассамблейн гишүүдийн гуравны хоёрын саналаар батлана.
- Гэмт хэргийн бүрэлдэхүүн болон түүнд оруулсан нэмэлт өөрчлөлт нь энэхүү дүрэмтэй нийцсэн байна.
- дугаар зүйл
Хохирол учруулахгүй байх тухай заалтыг энэхүү бүлэгт ямар ч байдлаар олон улсын эрх зүйн өнөөгийн даган мөрдөж байгаа буюу тогтсон хэм хэмжээг ямар нэг байдлаар хязгаарлах буюу энэхүү дүрмийн зорилгоос өөр зорилгоор тэдгээрт хохирол учруулах байдлаар тайлбарлах ёсгүй.
- дүгээр зүйл
Ratione temporis шүүх хэрэг шүүн шийдвэрлэх
- Шүүх зөвхөн энэхүү дүрмийг хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш үйлдэгдсэн гэмт хэргийн хувьд Шүүх хэргийг шүүн шийдвэрлэх эрх эдэлнэ.
- Хэрэв ямар нэгэн улс хүчин төгөлдөр болсноос нь хойш энэхүү дүрмийн оролцогч болбол гагцхүү тухайн улс 12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн дагуу мэдэгдэл хийгээгүй бол энэ улсын хувьд энэхүү дүрэм хүчин төгөлдөр болсноос хойш үйлдэгдсэн гэмт хэргийн хувьд л зөвхөн Шүүх өөрийн хэрэг шүүн шийдвэрлэх эрхээ хэрэгжүүлж болно.
- дугаар зүйл
Хэрэг шүүн шийдвэрлэх нөхцөл
- Энэхүү дүрмийн оролцогч болж байгаа улс 5 дугаар зүйлд дурдсан гэмт хэргийн хувьд тийнхүү Шүүх хэргийг шүүн шийдвэрлэхийг хүлээн зөвшөөрнө.
- 13 дугаар зүйлийн (a) буюу (c) хэсгийн хувьд, хэрэв дор дурдсан нэг буюу хэд хэдэн улс энэхүү дүрмийн оролцогч байх буюу 3 дахь хэсгийн дагуу Шүүхийн хэрэг шүүн шийдвэрлэхийг хүлээн зөвшөөрч байвал Шүүх хэрэг шүүн шийдвэрлэх явдлыг хэрэгжүүлж болно:
- тухайн үйлдэл нутаг дэвсгэрт нь гарсан улс буюу хэрэв гэмт хэргийг далайн буюу агаарын хөлгийн бүхээгт үйлдсэн бол энэхүү далайн буюу агаарын хөлгийг бүртгэсэн улс;
- гэмт хэрэг үйлдсэнд яллагдаж байгаа этгээд иргэн нь байгаа улс.
- Хэрэв 2 дахь хэсгийн дагуу энэхүү дүрмийн оролцогч биш улс хэрэг шүүн шийдвэрлэхийг хүлээн зөвшөөрөх шаардлагатай бол тухайн улс нарийн бичгийн даргад өргөдөл гаргах замаар тухайн гэмт хэргийг шүүн шийдвэрлэх эрхийг хэрэгжүүлэхийг хүлээн зөвшөөрч болно. Хүлээн зөвшөөрч байгаа улс 9 дүгээр хэсгийн дагуу ямар нэгэн саатал буюу ялгаваргүйгээр Шүүхтэй хамтран ажиллана.
- дугаар зүйл
Хэрэг шүүн шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлэх
Шүүх 5 дугаар зүйлд заасан аливаа гэмт хэргийн хувьд дараахь тохиолдолд энэхүү дүрмийн заалтын дагуу өөрийн шүүн шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлж болно:
- нэг буюу хэд хэдэн тийм гэмт хэрэг үйлдэгдсэн тохиолдолд 14 дүгээр зүйлийн дагуу оролцогч улс Прокурорт шилжүүлэх нөхцөл байдал;
- нэг буюу хэд хэдэн тийм гэмт хэрэг үйлдэгдсэн тохиолдолд Нэгдсэн
7″ U I—1 (J (J A (J
Үндэстний Байгууллагын дүрмийн 9 дүгээр хэсгийн үндсэн дээр үйл ажиллагаа явуулж байгаа Аюулгүйн Зөвлөлөөс Прокурорт шилжүүлэх нөхцөл байдал;
- Прокурор 15 дугаар зүйлийн дагуу тухайн гэмт хэргийн хувьд мөрдөн байцаалт эхэлсэн.
- дугээр зуйл Оролцогч улс нөхцөл байдлыг дамжуулах
- Оролцогч улс Шүүхийн хэрэг шүүн шийдвэрлэх харьяалалд хамаарах нэг буюу хэд хэдэн тийм гэмт хэрэг үйлдэгдсэн гэж үзэх нөхцөл байдлыг Прокурорт дамжуулж болох бөгөөд ингэхдээ нэг буюу хэд хэдэн тодорхой этгээдэд тийм гэмт хэрэг үйлдсэн хэмээн ял тулгаж болох эсэхийг тодорхойлохын тулд энэ нөхцөл байдлыг мөрдөн байцаах хүсэлтээ Прокурорт гаргаж болно.
- Дамжуулахдаа холбогдох тодорхой нөхцөл байдлыг боломжийн хэрээр тусгах бөгөөд нөхцөл байдлыг дамжуулж буй улсын мэдэлд байгаа тийм батлах баримт бичгийг хавсаргана.
- дугаар зуйл Прокурор
- Прокурор proprio motuмөрдөн байцаалтыг Шүүхээс хэрэг шүүн шийдвэрлэх хүрээнд хамрагдаж байгаа гэмт хэргийн тухай мэдээллийг үндэслэн явуулж болно.
- Прокурор хүлээн авсан мэдээллийнхээ ноцтой эсэхэд үнэлэлт өгнө. Энэ зорилгоор тэрээр улс орнууд, Нэгдсэн Үндэстний Байгууллагын байгууллагууд, засгийн газар хоорондын болон засгийн газрын бус байгууллагууд буюу зохимжтой гэж үзсэн бусад найдвартай эх сурвалжаас нэмэлт мэдээлэл авах буюу Шүүхийн байрлаж байгаа газарт бичгээр буюу амаар мэдүүлэг авч болно.
- Хэрэв Прокурор мөрдөн байцаалт явуулах хангалттай үндэслэл байна гэсэн дүгнэлтэд хүрсэн бол тэрээр Урьдчилсан ажиллагааны танхимд хандаж мөрдөн байцаалт явуулах зөвшөөрөл хүсэх бөгөөд ингэхдээ энэхүү хүсэлтийг бататган цуглуулсан материалаа өгнө. Хохирогч дэгийн болон нотолгооны журамд нийцүүлэн Урьдчилсан ажиллагааны танхимд мэдүүлэг гаргаж болно.
- Хэрэв энэхүү хүсэлт болон түүнийг баталгаажуулсан материалыг судалсны дараа Урьдчилсан ажиллагааны танхим мөрдөн байцаалт явуулах хангалттай үндэслэлтэй, Шүүхээс хэрэг шүүн шийдвэрлэх харьяалалд тохирч байна гэж үзвэл Шүүхээс шүүн шийдвэрлэх болон хэргийн ажиллагааг хүлээн авах явдлыг цаашид тодорхойлоход хохирол учруулахгүйгээр мөрдөн байцаалт явуулах зөвшөөрөл олгоно.
- дугээр зуйл Оролцогч улс нөхцөл байдлыг дамжуулах
- Урьдчилсан ажиллагааны танхим мөрдөн байцаалт явуулах зөвшөөрөл олгохоос татгалзсан нь энэ нөхцөл байдалтай холбоо бүхий шинэ баримт буюу мэдүүлгийн үндсэн дээр Прокурорт дараагийн хүсэлт гаргах боломжийг хязгаарлахгүй.
- Хэрэв 1 болон 2 дахь хэсэгт дурдсан урьдчилсан судалгааны дараа Прокурор гаргаж өгсөн мэдээлэл нь мөрдөн байцаалт явуулах хангалттай үндэслэл болохгүй гэсэн дүгнэлтэд хүрвэл тэрээр энэ мэдээллийг гаргаж өгсөн этгээдэд энэ тухай мэдэгдэнэ. Энэ нь шинэ баримт буюу гэрчийн мэдүүлгийн дагуу тухайн нөхцөл байдлын хувьд түүнд гаргаж өгсөн дараагийн мэдээллийг авч үзэх боломжийг хязгаарлахгүй.
- дугаар зүйл
Мөрдөн байцаалт болон эрүүгийн мөрдөн мөшгөлтийг хойшлуулах
Ямар ч мөрдөн байцаалт болон эрүүгийн мөрдөн мөшгөлт нь энэ тухай Аюулгүйн зөвлөл Нэгдсэн Үндэстний Байгууллагын дүрмийн 7 дугаар хэсгийн үндсэн дээр батласан тогтоолын дагуу Шүүхэд хүсэлт гаргаснаас хойш арван хоёр сарын туршид энэхүү дүрмийн дагуу эхлэх буюу явагдаж болохгүй тухайн нөхцөлд Аюулгүйн Зөвлөл энэхүү хүсэлтийг давтан гаргаж болно.
- дугаар зүйл Авч үзэх асуудал
- Удиртгал хэсгийн 10 дахь догол мөр болон 1 дүгээр зүйлийн дагуу Шүүх дараахь тохиолдолд хэргийг ажиллагаанд хүлээн авах боломжгүй гэж тодорхойлж болно:
- хэрэв тухайн улс зохих ёсоор мөрдөн байцаалт явуулах болон эрүүгийн мөрдөн мөшгөлт үүсгэх хүсэлгүй буюу үнэхээр чадваргүй байгаагаас бусад тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх харьяалал бүхий улс тухайн хэргийн талаар мөрдөн байцаалт явуулах буюу эрүүгийн мөрдөн мөшгөлт явуулж болно;
- хэргийг шүүн шийдвэрлэх харьяалал бүхий улс мөрдөн байцаалт явуулах хүсэлгүй буюу чадваргүйн үр дүн болохоос бусад тохиолдолд үүнд холбогдох этгээдийг эрүүгийн журмаар мөрдөн мөшгөхөөр энэ улс шийдээгүй бол;
- энд холбогдож байгаа этгээд тухайн гомдлын зүйл болох хэрэгт өмнө нь шийтгүүлсэн болон 20 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн үндсэн дээр Шүүхээс шүүн таслахыг зөвшөөрөөгүй бол;
- хэрэг нь Шүүхээс цаашид үйл ажиллагаа явуулахад хангалттай ноцтой биш
- Удиртгал хэсгийн 10 дахь догол мөр болон 1 дүгээр зүйлийн дагуу Шүүх дараахь тохиолдолд хэргийг ажиллагаанд хүлээн авах боломжгүй гэж тодорхойлж болно:
бол.
- Ямар нэгэн тодорхой хэрэгт хүсэлгүй байгааг тогтоохын тулд олон улсын эрх зүйгээр хүлээн зөвшөөрсөн байцаан шийтгэх ажиллагааны зарчимд анхаарал хандуулж, Шүүх хэрэв хэрэглэх боломжтой гэж үзвэл дараахь хүчин зүйлийн нэг буюу хэд хэд байгаа эсэхийг харгалзан үзнэ:
- шүүхийн хуралдаан явагдсан буюу явагдаж байгаа, эсхүл 5 дугаар зүйлд дурдсан энэхүү Шүүхийн хэрэг шүүн шийдвэрлэх харьяалалд хамаарч байгаа гэмт хэрэгт хүлээлгэх эрүүгийн хариуцлагаас холбогдох этгээдийг хаацайпах зорилгоор үндэсний шийдвэр гарсан;
- тухайн нөхцөл байдалд холбогдох этгээдийг шүүн таслах ажиллагаанд шилжүүлэх эрмэлзэлтэй үл нийцэх байдлаар шүүхийн ажиллагаанд үндэслэлгүй саатал учирсан;
- шүүхийн хуралдаан хараат бус буюу шударгаар явагдаагүй буюу явагдаж байгаа болон түүний явагдсан журам нь тухайн нөхцөл байдалд холбогдох этгээдийг шүүн таслах ажиллагаанд шилжүүлэх эрмэлзэлтэй нийцэхгүй байгаа бол.
- Ямар нэгэн тодорхой хэргийг авч үзэх чадваргүй байгааг тогтоохын тулд Шүүх тухайн улсын өөрийнх нь шүүхийн үндэсний тогтолцоо бүрэн буюу ноцтой уналтад орсон буюу байхгүй болсонтой холбоотойгоор яллагдагч буюу шаардлагатай нотлох баримт болон гэрчийн мэдүүлгийг өөрийн мэдэлд авах боломжтой эсэх буюу ямар нэгэн шалтгаанаар шүүн таслах ажиллагаа явуулах боломжгүй болсон эсэхийг анхааран үзнэ.
18 дугаар зүйл Авч үзэж болохтой холбогдсон урьдчилсан тогтоол
- 13 дугаар зүйлийн (а) хэсгийн дагуу нөхцөл байдлыг Шүүхэд шилжүүлсэн бөгөөд мөрдөн байцаалт эхлэх хангалттай үндэслэл байна гэж Прокурор тодорхойлсон буюу 13 дугаар зүйлийн (c) хэсэг болон 15 дугаар зүйлийн дагуу Прокурор мөрдөн байцаалтыг эхэлсэн тохиолдолд Прокурор оролцогч бүх улс болон байгаа мэдээллийн үндсэн дээр тухайн гэмт хэргийн хувьд шүүн таслах ажиллагаагаа хэвийн хэрэгжүүлэх улсуудад мэдэгдэл илгээнэ. Прокурор тэдгээр улсад нууцлалын үндсэн дээр мэдээлэл хийж болох бөгөөд хэрэв Прокурор хүмүүсийн хамгаалалтыг хангах, нотлох баримтыг устгахаас сэргийлэх буюу хүмүүс нуугдахад саад учруулах шаардлагатай гэж үзвэл улсуудад хийх мэдээллийн хэмжээг хязгаарлаж болно.
- Тийм мэдэгдлийг хүлээж авснаас хойш нэг сарын туршид тухайн улс Шүүхэд тэрээр өөрийн орны иргэд буюу түүний шүүн таслах ажиллагааны харьяалалд хамаарч байгаа бусад этгээдийн хувьд 5 дугаар зүйлд дурдсан гэмт хэрэг болон тухайн улсаас илгээсэн мэдэгдэлд дурдсан мэдээлэлд холбогдол бүхий эрүүгийн ял хүлээлгэвэл зохих үйлдлийнх нь хувьд мөрдөн байцаалт явуулж байгаа буюу явуулсан тухайгаа мэдээлж болно. Энэ улсын хүсэлтээр Прокурор эдгээр этгээдэд хамаарах мөрдөн байцаалтыг Урьдчилсан ажиллагааны танхим Прокурорын хүсэлтээр мөрдөн байцаалт явуулахыг зөвшөөрөхөөр шийдвэрлэснээс бусад тохиолдолд тухайн улсад шилжүүлнэ.
- Мөрдөн байцаалтыг тухайн улсад шилжүүлэх тухай Прокурорын зөвшөөрлийг Прокурор шийдвэр гаргаснаасаа хойш зургаан сарын туршид буюу тухайн улс мөрдөн байцаалтыг зохих ёсоор явуулах хүсэлгүй буюу чадваргүйн улмаас нөхцөл байдал мэдэгдэхүйц өөрчлөгдсөнөөс хойш ямар ч үед өөрчилж болно.
- Холбогдох улс буюу Прокурор нь Урьдчилсан ажиллагааны танхимын шийдвэрийг 82 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн дагуу Давж заалдах шатны танхимд давж заалдаж болно. Давж заалдах өргөдлийг хялбаршуулсан журмаар хэлэлцэж болно.
- Прокурор 2 дахь хэсгийн дагуу мөрдөн байцаалтыг шилжүүлж байгаа бол тэрээр холбогдох улсаас энэ улсын явуулж байгаа мөрдөн байцаалтын явц, шүүхийн мөрдөн мөшгөлтийн дараагийн аливаа арга хэмжээний талаар түүнд тогтмол мэдээлж байхыг хүсч болно. Оролцогч улсууд тэдгээр хүсэлтэд хариулахдаа зүй бусаар саад учруулах ёсгүй.
- Урьдчилсан ажиллагааны танхим тогтоол гаргахаас өмнө буюу Прокурор энэ зүйлийн дагуу ямар нэг мөрдөн байцаалтыг шилжүүлснээс хойш ямар ч үед Прокурор онцгой тохиолдолд чухал нотлох баримт олж авах таатай боломж байгаа болон тийм нотлох баримтыг цаашид авах боломжгүйд хүргэх ноцтой аюул байгаа тохиолдолд нотлох баримтыг хадгалах зорилгоор шаардлагатай мөрдөн байцаах арга хэмжээ авах зөвшөөрлийг Урьдчилсан шүүх ажиллагааны танхимаас хүсэж болно.
- Энэ зүйлийн дагуу Урьдчилсан ажиллагааны танхимын тогтоолтой маргаж байгаа улс нэмэлт зайлшгүй баримт буюу нөхцөл байдал үлэмж өөрчлөгдсөний үндсэн дээр 19 дүгээр зүйлийн дагуу хэргийг шүүн таслахаар авч үзэж болохыг эсэргүүцэж болно.
19 дүгээр зүйл
Шүүхээс хэрэг шүүн шийдвэрлэх буюу хэргийн ажиллагааг хүлээн авахаас татгалзах
- Шүүхийн авч үзэж буй хэрэг түүний шүүн шийдвэрлэх харьяалалд байгаа эсэхийг нягтлан магадлах байх ёстой. Шүүх өөрийн шийдвэрээр хэргийг 17 дугаар зүйлийн дагуу шүүн таслахаар хүлээн авах боломжийг тодорхойпж болно.
- Хэргийг 17 дугаар зүйлд дурдсаны дагуу шүүн таслахаар хүлээн авах боломж буюу Шүүхээс хэрэг шүүн шийдвэрлэх явдлыг дараахь субьект эсэргүүцэж болно:
- яллагдагч буюу 58 дугаар зүйлийн дагуу гаргасан баривчлах тогтоол буюу хүрэлцэн ирэх захирамж хүлээн авсан этгээд;
- хэрэг шүүн шийдвэрлэх эрх бүхий улс хэргийн талаар мөрдөн байцаалт болон эрүүгийн мөрдөн байцаалт явуулж байгаа буюу мөрдөн байцаалт явуулсан гэсэн үндэслэлээр; буюу
- 12 дугаар зүйлд заасан шаардлагын дагуу хэргийг шүүн шийдвэрлэхийг хүлээн зөвшөөрөх хүсэлт хүлээн авсан улс.
- Прокурор хэрэг шүүн шийдвэрлэх буюу авч үзэх боломжийн тухай асуудлаар тогтоол гаргахыг Шүүхээс хүсч болно. Хэрэг шүүн шийдвэрлэх буюу авч үзэх боломжийн тухай асуудлыг хэлэлцэхэд 13 дугаар зүйлийн дагуу нөхцөл байдлыг шилжүүлсэн, түүнчлэн хохирогч тал Шүүхэд өөрийн тайлбарыг мөн гаргаж болно.
- Хэргийг шүүн таслахаар хүлээн авах боломж буюу хэрэг шүүн шийдвэрлэх 2 дахь хэсэгт дурдсан аливаа этгээд буюу улс зөвхөн нэг удаа эсэргүүцэж болно. Эсэргүүцэж байгаа тухайгаа шүүх хуралдаан эхлэхээс өмнө буюу түүний эхэнд нь зарлах ёстой. Онцгой тохиолдолд Шүүх нэгээс илүү удаа буюу шүүх хуралдаан эхэлснээс хойш эсэргүүцэхийг зөвшөөрч болно. Шүүх хуралдааны эхэнд буюу Шүүхийн зөвшөөрлөөр шүүх хуралдаан эхэлснээс хойш хүлээн авч үзэх боломжийг эсэргүүцэх нь зөвхөн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн (c) дэд хэсгийн үндсэн дээр хийгдэнэ.
- 2 дахь хэсгийн (b) болон (c) дэд хэсэгт дурдсан улс эсэргүүцлээ боломжтой ойрын үед илэрхийлнэ.
- Хэргийг шүүн таслахаар хүлээн авах боломж буюу хэрэг шүүн шийдвэрлэх талаарх эсэргүүцлийг ялын дүгнэлт батлахаас өмнө Урьдчилсан ажиллагааны танхимд илгээнэ. Ялын дүгнэлт батлагдсанаас хойш түүнийг Шүүхийн танхимд илгээнэ. Шүүх хэрэг шүүн шийдвэрлэх буюу авч үзэх боломжийн талаархи шийдвэрийг 82 дугаар зүйлийн дагуу Давж заалдах шатны танхимд давж заалдаж болно.
- Хэрэв 2 дахь хэсгийн (b) болон (c) дэд хэсэгт заасны дагуу улс татгалзсан бол Прокурор 17 дугаар зүйлийн дагуу Шүүхээс тодорхойлолт гаргах хүртэл мөрдөн байцаалтыг түр зогсооно.
- Шүүхийн тогтоол гарахаас өмнө Прокурор дараахь асуудлаар Шүүхээс зөвшөөрөл хүсч болно:
- 18 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт дурдсан шаардлагатай мөрдөн байцаах ажиллагаа явуулах;
- тайлбар буюу гэрчийн мэдүүлэг авах буюу эсэргүүцлээс өмнө эхэлсэн нотлох баримтыг цуглуулах болон шалгах ажлыг дуусгах;
- 58 дугаар зүйлийн дагуу Прокурор баривчлах тушаалыг нь гаргуулах тухай хүсэлтийг гаргаж, тухайн хүмүүс оргон зайлахыг улсын холбогдох байгууллагатай хамтран таслан зогсоох.
- Эсэргүүцэл илэрхийлэх нь Прокуророос авч хэрэгжүүлсэн аливаа үйлдлийн буюу эсэргүүцэл илэрхийлэхээс өмнө Шүүхээс гаргасан аливаа тушаал буюу захирамжийн хүчинтэй байдлыг хөндөхгүй.
- Хэрэв Шүүх хэргийг 17 дугаар зүйлийн дагуу авч үзэх боломжгүй гэж шийдвэрлэсэн үед Прокурор шинэ нөхцөл байдал бий болсон бөгөөд түүний улмаас 17 дугаар зүйлийн дагуу хэргийг авч үзэх боломжгүй гэж урьд нь үзсэн үндэслэл алга болсон гэдэгт бүрэн итгэлтэй байвал энэ шийдвэрийг эргэж харах хүсэлт гаргаж болно.
- Хэрэв Прокурор 17 дугаар зүйлд дурдсан асуудлыг бодолцон мөрдөн байцаалтыг шилжүүлж байгаа бол тэрээр тухайн хэргийн шүүх ажиллагааны тухай мэдээллийг Прокурорт гаргаж өгөх хүсэлтийг тухайн оронд гаргаж болно. Тухайн орны хүсэлтээр мэдээллийн нууцлалыг хангана. Хэрэв Прокурор цаашид мөрдөн байцаалтыг үргэлжүүлэх шийдвэр гаргавал энэ тухай тухайн хэргийн шүүх ажиллагааг шилжүүлсэн улсад мэдэгдэнэ.
- дугаар зүйл Ne bis in idem
- Энэхүү дүрэмд зааснаас бусад тохиолдолд Шүүхээс тухайн хүнийг гэм буруутай болохыг хүлээн зөвшөөрөх буюу цагаатгахаас өмнө гэмт хэргийн бүрэлдэхүүний үндэс болсон үйлдлийн төлөө ямар ч хүнийг шийтгэж болохгүй.
- Ямар ч хүнийг 5 дугаар зүйлд дурдсан гэмт хэрэг үйлдсэнтэй холбогдуулж Шүүхээс нэгэнт гэм буруутайг нь нотолсон буюу цагаатгасан бол түүнд өөр шүүхээс ял ногдуулж болохгүй.
- Хэрэв өөр шүүхээс явуулсан шүүх ажиллагаа нь дараахь тохиолдолд бус бол, түүнчлэн 6, 7 болон 8 дугаар зүйлд заасан үйлдлийн төлөө өөр шүүхээр шийтгэгдсэн ямар ч хүнийг тухайн үйлдлийн төлөө Шүүхээс шийтгэл ногдуулж болохгүй:
- Шүүхийн шүүн шийдвэрлэх харьяалалд хамрагдах гэмт хэргийн төлөө тухайн хүнийг эрүүгийн хариуцлага хүлээхээс хаацайлахад зориулагдсан; буюу
- өөр шалтгаанаар олон улсын эрх зүйгээр хүлээн зөвшөөрөгдсөн хуулийн зүй ёсны журам, хэм хэмжээний дагуу хараат бус буюу шудрага байдлаар явагдаагүй бөгөөд тийнхүү байгаа нөхцөл байдалд тухайн хүнийг шүүн таслах ажиллагаанд шилжүүлэх зорилго хангагдаагүй байдлаар явагдсан.
- дүгээр зүйл Хэрэглэх хууль
- Шүүх дараахь хуулийг хэрэглэнэ:
- нэгдүгээрт, энэхүү дүрэм, Гэмт хэргийн бүрэлдэхүүн болон өөрийн Дэгийн болон нотолгооны журам;
- хоёрдугаарт, холбогдох тохиолдолд зэвсэгт мөргөлдөөний олон улсын эрх зүйн тогтсон зарчмыг оролцуулан хэрэглэх олон улсын гэрээ болон олон улсын эрх зүйн зарчим, хэм хэмжээ;
- хэрэв боломжгүй бол эдгээр зарчим нь энэхүү дүрэм болон олон улсын эрх зүй болон олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээ болон стандарттай зөрчилдөөгүй тохиолдолд тухайн гэмт хэргийн хувьд ердийн нөхцөл байдалд хэрэг шүүн шийдвэрлэж болох улсуудын үндэсний зохих хуулийг оролцуулан дэлхий нийтийн эрх зүйн системийн үндэсний хуулиас авсан эрх зүйн үндсэн зарчмыг Шүүх хэрэглэнэ.
- Шүүхийн өөрийн өмнөх шийдвэрүүдэд тайлбарласны дагуу эрх зүйн зарчим буюу хэм хэмжээг хэрэглэж болно.
- Хуулийг энэхүү зүйлийн дагуу хэрэглэх болон тайлбарлах нь олон улсын
- Шүүх дараахь хуулийг хэрэглэнэ:
- дүгээр зүйл Хэрэглэх хууль
U U U S— я и и л
хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн хүний эрхтэй нийцэх бөгөөд 7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тодорхойлсон хүйсийн ялгаа, нас, арьсны өнгө, хэл, шашин буюу шүтлэг, улс төрийн буюу бусад итгэл үнэмшил, иргэний, үндэсний болон нийгмийн гарал, эд хөрөнгийн, угсаатны болон бусад байдлаар зохисгүй ялгаа тогтоох явдлыг гаргахгүй байх ёстой.
3 ДУГААР ХЭСЭГ ЭРҮҮГИЙН ЭРХ ЗҮЙН НИЙТЛЭГ ЗАРЧМУУД
- дугаар зуйл Nullum crimen sine lege
- Хэрэв холбогдох үйлдэл нь түүнийг үйлдэх үед Шүүхийн хэрэг шүүн шийдвэрлэх эрхэд хамаарах гэмт хэргийг бүрдүүлээгүй бол аливаа хүнд энэхүү дүрмийн дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй.
- Гэмт хэргийг яв цав нарийн тодорхойлох бөгөөд төсөөтэй байдлаар нь хэрэглэж болохгүй. Хоёрдмол агуулгатай тохиолдолд тодорхойлолтыг мөрдөн байцаалт, шүүх ажиллагаанд байгаа буюу гэм буруутай гэж тооцогдсон хүнд ашигтай байдлаар тайлбарлана.
- Энэ нь энэхүү дүрмээс үл хамааран олон улсын эрх зүйн дагуу эрүүгийн шинжтэй хэмээн аливаа үйвдлийг тодорхойпоход нөлөөлөхгүй.
- дугаар зуйл Nulla poena sine lege
Шүүх гэм буруутай нь нотлогдсон хүнд зөвхөн энэхүү дүрмийн заалтын дагуу ял ногдуулж болно.
- дугээр зуйл
Ratione personae байдлаар буцаан хэрэглэхгүй байх
- Аливаа хүнд энэхүү дүрмийн дагуу Дүрэм хүчин төгөлдөр болохоос өмнө үйлдсэн үйвдлийн төлөө эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй.
- Эцсийн шийдвэр буюу тогтоол гаргахаас өмнө тухайн хэрэгт хэрэглэж байсан хуульд нэмэлт өөрчлөлт орсон тохиолдолд мөрдөн байцаалт, шүүх ажиллагаанд байгаа буюу гэм буруутай нь нотлогдсон хүнд илүү ашигтай хуулийг хэрэглэнэ.
- дугаар зуйл Эрүүгийн ялгамжтай хариуцлага
- Шүүх энэхүү дүрмийн дагуу хувь хүний хэргийг шүүн шийдвэрлэнэ.
- Шүүхээс шүүн шийдвэрлэхэд хамаарагдах гэмт хэрэг үйлдсэн аливаа этгээдэд ялгамжтай хариуцлага хүлээлгэх бөгөөд түүнд энэхүү дүрмийн дагуу ял ногдуулна.
- Аливаа этгээдэд энэхүү дүрмийн дагуу Шүүхээс шүүн шийдвэрлэх харьяалалд хамаарах гэмт хэрэг үйлдсэний төлөө эрүүгийн хариуцлага хүлээлгэх буюу ял ногдуулах бөгөөд хэрэв тухайн этгээд:
- тийм гэмт хэргийг өөр этгээдтэй хамтран буюу өөр этгээдээр дамжуулан үйлдсэн бол энэхүү өөр этгээд эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхээс үл хамаарна;
- тийм гэмт хэрэг үйлдэхийг тушаасан, өдөөн хатгасан буюу сэдсэн бөгөөд хэрэв тийм гэмт хэрэг үйлдсэн буюу үйлдэхийг завдсан бол;
- гэмт хэрэг үйлдэх арга хэрэгслийг нь олгох явдлыг оролцуулан тийм гэмт хэрэг үйлдэхийг хөнгөвчлөх зорилгоор хамссан, өдөөн хатгасан буюу ямар нэгэн бусад байдлаар түүнийг үйвдэх буюу үйлдэхийг завдахад тус дөхөм үзүүлсэн;
- аливаа бусад байдлаар нэгдмэл зорилгоор үйл ажиллагаа явуулж байгаа бүлэг этгээд тийм гэмт хэрэг үйлдэх буюу үйлдэхээр завдахад хүргэсэн бол. Тийнхүү тус дөхөм үзүүлэхдээ санаатайгаар хандсан болон эсхүл:
- тухайн үйл ажиллагаа буюу зорилго нь Шүүхээс шүүн шийдвэрлэх
харьяалалд хамаарах гэмт хэрэг үйвдсэнтэй холбоотой тохиолдолд гэмт үйп
ажиллагаа буюу гэмт бүлгийн зорилгыг дэмжих зорилгоор хандсан;
- бүлгийн гэмт хэрэг үйлдэх санааг мэдэж байсан;
- төрлөөр устгах гэмт хэргийн хувьд бусдыг төрлөөр устгах гэмт хэрэгт шууд болон нийтийн дунд өдөөн хатгасан;
- тухайн этгээдийн хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэргийг бүрэн гүйцэд үйлдээгүй, гэхдээ түүнийг үйвдэх талаар мэдэгдэхүйц алхамд хүргэх үйвдэл хийх замаар тийм гэмт хэрэг үйлдэхийг завдсан бол. Гэсэн хэдий ч гэмт хэрэг үйлдэхээс татгалзаж байгаа буюу өөр байдлаар гэмт хэргийг гүйцээх явдлыг таслан зогсоож байгаа этгээд хэрэв тухайн этгээд гэмт зорилгоос бүрэн буюу сайн дураар татгалзаж байгаа бол энэхүү дүрмийн дагуу тухайн гэмт хэрэг үйлдэхээр завдсаны төлөө шийтгэл хүлээхгүй.
- Хувь хүний эрүүгийн хариуцлагатай холбоотойгоор энэхүү дүрэмд тусгагдсан нэг ч заалт олон улсын эрх зүйн дагуу улсуудын хүлээх хариуцлагад нөлөөлөхгүй.
26 дугаар зүйл 18 нас хүрээгүй этгээд шүүхийн харьяалалд үл хамаарах
Гэмт хэрэг үйвдсэн гэгдэх үедээ 18 нас хүрээгүй байсан аливаа этгээдийн хувьд Шүүх шүүн таслах ажиллагаа явуулахгүй.
- дугаар зүйл
Албан тушаалын байдлаар шалтаг заахыг үл зөвшөөрөх
- Энэхүү дүрмийг албан тушаалын байдлын үндсэн дээр ямар нэг ялгавар гаргахгүйгээр бүх этгээдэд нэгэн адил байдлаар хэрэглэнэ. Түүнчлэн, төрийн буюу засгийн газрын тэргүүн, засгийн газрын буюу парламентын гишүүн, сонгогдсон төлөөлөгч буюу засгийн газрын албан хаагч зэрэг албан тушаалын байдал нь ямар ч тохиолдолд энэхүү дүрмийн дагуу эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхгүй бөгөөд энэ нь шийтгэх тогтоолыг хөнгөрүүлэх үндэслэл болохгүй.
- Үндэсний буюу олон улсын эрх зүйн дагуу байлаа ч гэсэн аливаа этгээдийн албан тушаалын байдалтай холбоотой байж болох дархан эрх буюу байцаан шийтгэх ажиллагааны тусгай хэм хэмжээ нь тухайн этгээдийн хувьд Шүүх шүүн таслах ажиллагаагаа хэрэгжүүлэхэд саад учруулах ёсгүй.
- дугаар зүйл
Командлагч ба бусад дарга нарт хүлээлгэх хариуцлага
Энэхүү дүрмийн дагуу Шүүхээс хэрэг шүүн шийдвэрлэх бүрэн эрхэд хамаарах гэмт хэргийн төлөө эрүүгийн хариуцлага хүлээх бусад үндэслэлээс гадна:
- Цэргийн командлагч буюу цэргийн командлагчийн үүргийг жинхэнэ гүйцэтгэж байгаа этгээд нь түүний жинхэнэ командлал болон хяналтын дор байгаа хүчнээс түүний жинхэнэ захиргаа болон хяналтын дор тийм хүчинд тавих хяналтыг зохих ёсоор хэрэгжүүлээгүйн үр дүнд бий болсон нөхцөл байдлаас хамааран Шүүхээс хэрэг шүүн шийдвэрлэх бүрэн эрхэд хамаарах гэмт хэрэг үйлдсэний төлөө дараахь тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээнэ:
- цэргийн тухайн командлагч буюу тухайн этгээд энэ үед бий болсон нөхцөл байдалд эдгээр хүчин нь тийм гэмт хэрэг үйлдэж буй буюу үйлдэхээр завдаж байсныг мэдсэн буюу мэдэх ёстой байсан;
- цэргийн тухайн командлагч буюу тухайн этгээд тэдгээрийг үйлдэх явдлаас сэргийлэх, таслан зогсоох буюу тухайн асуудлыг эрх бүхий байгууллагад мөрдөн байцаалт буюу эрүүгийн мөрдөн мөшгөлт явуулахын тулд эрх бүхий байгууллагад тухайн асуудлыг шилжүүлэх талаар зайлшгүй шаардлагатай бүхий л арга хэмжээ аваагүй.
- Дарга болон захирагчийн 1 дэх хэсэгт дурдаагүй харилцааны хувьд дарга нь түүний жинхэнэ захиргаа буюу хяналтын дор байгаа захирагчдаас тийм захирагдагсдад тавих өөрийн хяналтыг зохих ёсоор хэрэгжүүлээгүйн үр дүнд Шүүхээс хэрэг шүүн шийдвэрлэх бүрэн эрхэд хамаарах гэмт хэрэг захирагдагч нь үйлдсэний төлөө дараахь тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээнэ:
(i) захирагдагчид нь тийм гэмт хэрэг үйлдэж буй буюу үйвдэхээр завдаж байгааг илт харуулсан мэдээллийг дарга нь мэдэж байсан буюу зориуд зөнд нь орхигдуулсан;
- гэмт хэрэг нь даргын жинхэнэ хариуцлага болон хяналтад хамаарах үйл ажиллагааг хөндсөн; болон
- дарга нь тэдгээрийг үйлдэх явдлаас сэргийпэх буюу таслан зогсоохын тулд буюу тухайн асуудлыг эрх бүхий байгууллагад мөрдөн байцаалт буюу эрүүгийн мөрдөн мөшгөлт явуулахаар шилжүүлэх талаар зайпшгүй шаардлагатай буюу зохих бүхий л арга хэмжээ аваагүй.
- дүгээр зүйл
Хөөн хэлэлцэх хугацаа үл хэрэглэх
Шүүхээс хэрэг шүүн шийдвэрлэхэд хамаарах гэмт хэргийн хувьд ямар ч хөөн хэлэлцэх хугацаа тогтоохгүй.
- дугаар зүйл
Субъектив тал
- Хэрэв өөрөөр заагаагүй бол аливаа этгээд зөвхөн санаатайгаар болон зориуд үйлдсэнийг тодорхойлох объектив талын шинжийг агуулсан нөхцөлд Шүүхээс шүүн шийдвэрлэх гэмт хэрэг үйлдсэний төлөө эрүүгийн хүлээлгэх хариуцлага болон ял ногдуулна.
- Энэ зүйлийн зорилгоор тухайн этгээдийг дараахь тохиолдолд зориуд буюу санаатай үйлдсэн гэж үзнэ:
- хэргийн хувьд тухайн этгээд тийм хэрэг үйлдсэн;
- хор уршгийн хувьд тухайн этгээд тийм хор уршиг учруулсан буюу үйл явдлын хэвийн явцад тэр нь учрана гэдгийг мэдэж байсан.
- Энэ зүйлийн зорилгоор “зориуд” гэдэг нь нөхцөл байдал буй болж буюу хор уршиг үйл явдлын хэвийн явцад буй болно гэдийг ойлгож байхыг хэлнэ. “Мэдэх” болон “зориуд”-ыг зохих ёсоор тайлбарлах ёстой.
- дүгээр зүйл
Эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл
- Энэхүү дүрэмд дурдсан эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх бусад үндэслэлээс гадна тухайн этгээд хэрэг үйлдэх үед дараахь нөхцөл байдал байвал эрүүгийн хариуцлага хүлээхгүй:
- тухайн этгээдийн сэтгэцийн өвчин буюу сарнилт нь хууль зөрчсөн байдлыг ухамсарлах буюу өөрийн зан үйпийн шинж чанар, өөрийн үйлдлийг хуулийн шаардлагад нийцүүлэх боломжийг алдагдуулсан;
- хэрэв зөвхөн тухайн этгээд интоксикацийн үр дүнд тэрээр Шүүхээс хэрэг шүүн шийдвэрлэхэд хамаарагдах гэмт хэрэг болох үйлдэл хийж болохоо мэдэж байсан буюу тийм үйлдэл хийснийхээ эрсдлийг үгүйсгэсэн тийм нөхцөл байдалд сайн дураараа интоксикацийн байдалд орохоос бусад интоксикацид нэрвэгдсэн этгээд бөгөөд тэр нь өөрийн үйлдэл нь хууль зөрчсөн буюу шинж чанарыг ухамсарлах буюу өөрийн үйлдлийг хуулийн шаардлагатай нийцүүлэх боломжийг нь алдагдуулсан;
- цэргийн гэмт хэргийн нөхцөлд тухайн этгээд өөрийгөө буюу бусад этгээдийг мөн тухайн этгээд буюу бусад этгээдийн амьд үлдэхэд онцгой чухал эд хөрөнгө болон цэргийн шинжтэй даалгаварыг биелүүлэхэд онцгой чухал өмчийг тухайн этгээд буюу хамгаалалтад байгаа өөр этгээд буюу эд хөрөнгөд аюул занал учруулах түвшинтэй адил аргаар зайлшгүй болон хуулийн эсрэг хүч хэрэглэхээс хамгаалах талаар зүй ёсоор ажилласан. Тухайн этгээд хүч хэрэглэх замаар хамгаалах ажиллагаанд оролцсон тэр нөхцөл байдал нь өөрөө энэ дэд хэсгийн дагуу эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл биш байна;
- Шүүхээс шүүн шийдвэрлэх хэрэгт хамаарах гэмт хэрэг байж болохоор сэжиглэгдэж байгаа үйлдэл нь зайлшгүй үхэл буюу өөрийнх нь буюу бусад этгээдийн биед хүнд гэмтэл зайлшгүй учруулах буюу тийм гэмтлийг үргэлжлүүлэн учруулах аюулын аргагүй хариу үйлдэл бөгөөд энэ этгээд нь таслан зогсоохыг эрмэлзэж байснаас илүү хохирол учруулах бодолгүй байгаа нөхцөлд энэ аюулыг арилгахын тулд шаардлагатай болон ухаалаг арга хэмжээ авсан бол. Тийм аюул нь:
- өөр этгээдээс учирч болох; буюу
- тухайн этгээдээс үл хамаарах бусад нөхцөл байдлаар бий болж болно.
- Шүүх өөрийн авч үзэж байгаа хэргийн хувьд энэхүү дүрэмд заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлийг хэрэглэх эсэхийг тодорхойлно.
- Хэрэв тухайн үндэслэл нь 21 дүгээр зүйлд заасан хэрэглэх хуулиас урган гарч байгаа бол шүүх хуралдааны явцад Шүүх эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх ямар нэг үндэслэлийг авч үзэж болно. Тийм үндэслэлийг авч үзэхтэй холбогдсон журам нь Дэгийн болон нотолгооны журамд тусгагдсан байх ёстой.
32 дугаар зүйл Бодит байдлын буюу эрх зүйн алдаа
- Бодит байдлын алдаа нь тухайн гэмт хэргийн заавал байх шаардлагатай субъектив талыг үгүйсгэсэн бол эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болно.
- Эрх зүйн алдаа нь Шүүхээс шүүн шийдвэрлэх хэрэгт хамаарах гэмт хэргийн зан үйлийн тодорхой хэв маягийн хувьд яригдаж байгаа бол эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй. Гэвч эрх зүйн алдаа нь тухайн гэмт хэргийн заавал байх субъектив талыг үгүйсгэсэн буюу энэ хэсгийн 33 дугаар зүйлд дурдсан журмаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болж болно.
- дугаар зуйл Даргын тушаал буюу хуулийн заалт
- Шүүхээс шийдвэрлэх хэрэгт хамаарах гэмт хэргийг аливаа этгээд цэргийн буюу иргэний засгийн газар, эсхүл даргын тушаалаар үйлдсэн бол тэр нь тухайн этгээдийг дор дурдсанаас бусад тохиолдолд эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхгүй:
- тухайн этгээд нь хууль зүйн хувьд тухайн засгийн газар буюу даргын тушаалыг гүйцэтгэх үүрэгтэй байсан бол;
- тухайн этгээд нь тушаал хууль бус байсан гэдгийг мэдээгүй байсан; болон
- тушаал илт хууль бус байгаагүй.
- Энэхүү зүйлийн зорилгоор төрлөөр устгах буюу хүн төрөлхтөний эсрэг гэмт хэрэг үйлдэх тухай тушаалыг илт хууль бус гэж үзнэ.
- Шүүхээс шийдвэрлэх хэрэгт хамаарах гэмт хэргийг аливаа этгээд цэргийн буюу иргэний засгийн газар, эсхүл даргын тушаалаар үйлдсэн бол тэр нь тухайн этгээдийг дор дурдсанаас бусад тохиолдолд эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхгүй:
4 ДҮГЭЭР ХЭСЭГ
ШҮҮХИЙН БҮРЭЛДЭХҮҮН БА УДИРДЛАГА
- дугээр зуйл Шүүхийн байгууллагууд
Шүүх дараахь байгууллагуудаас бүрдэнэ:
- Тэргүүлэгчид;
- Давж заалдах шатны хэлтэс, Шүүхийн хэлтэс, Урьдчилсан ажиллагааны
хэлтэс;
- Прокурорын газар;
- Нарийн бичгийн дарга нарын газар.
- дугаар зуйл Шүүгчээс чиг үүргээ биелүүлэх
- Бүх шүүгчийг өөрийн чиг үүргээ байнгын үндсэн дээр биелүүлэх Шүүхийн гишүүнээр сонгох бөгөөд энэ үндсэн дээр бүрэн эрхээ хэрэгжүүлэх хугацаанаас эхлэн үүргээ гүйцэтгэхийн тулд Шүүхийн мэдэлд байна.
- Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд орсон шүүгчид сонгогдсон үеэсээ эхлэн байнгын үндсэн дээр чиг үүргээ гүйцэтгэнэ.
- Тэргүүлэгчид нь Шүүхийн ажлын ачааллыг харгалзан Шүүхийн гишүүдтэй зөвлөлдөх замаар бусад шүүгчид ямар хэмжээгээр байнгын үндсэн дээр чиг үүргээ гүйцэтгэх шаардлагатай болох тухай шийдвэрийг үе үе гаргана.
- Чиг үүргээ байнгын үвдсэн дээр гүйцэтгэх шаардлагагүй шүүгчдэд хэрэглэх санхүүгийн журмыг 49 дүгээр зүйлийн дагуу батлана.
- дугаар зуйл Шүүгчээс чиг үүргээ биелүүлэх
36 дугаар зүйл
Шүүгчдэд тавих шаардлага, шүүгчдийг нэр дэвшүүлэх ба сонгох
- 2 дахь хэсгийн заалтыг үндэслэн Шүүх 18 шүүгчээс бүрдэнэ.
- (а) Тэргүүлэгчид нь Шүүхийн нэрийн өмнөөс үйл ажиллагаагаа явуулахдаа 1 дэх хэсэгт дурдсан шүүгчдийн тоог нэмэгдүүлэх тухай санал оруулж болох бөгөөд ингэхдээ энэ нь зайлшгүй шаардлагатай гэдгийг нотлох шалтгааныг заана. Нарийн бичгийн дарга нарын газар аливаа тийм саналыг оролцогч бүх улсад нэн даруй тараана.
- Аливаа тийм саналыг дараа нь 112 дугаар зүйлийн дагуу хуралдаанд оролцогч улсуудын Ассамблейн хуралдаанаар авч хэлэлцэнэ. Хуралдаанд оролцогч улсуудын гуравны хоёрын саналаар сайшаагдсан бол тухайн саналыг батлагдсанд тооцох бөгөөд оролцогч улсуудын Ассамблейн шийдвэрээр тогтоосон хугацаанд хүчин төгөлдөр болно.
- (i) шүүгчдийн тоог нэмэгдүүлэх тухайн саналыг (b) дэд хэсгийн дагуу батласны дараа 3-8 дахь хэсэг болон 37 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн дагуу оролцогч улсуудын Ассамблейн дараагийн чуулган дээр нэмэгдэх шүүгчдийн сонгууль явагдана;
(ii) шүүгчдийн тоог нэмэгдүүлэх саналыг (b) болон (c) (i) дэд хэсгийн дагуу батласан болон хэрэгжүүлсний дараа хэрэв Шүүхийн ажлын ачаалалтай
и s— и rri и
нийцэж байвал Тэргүүлэгчид өөрийн үзэмжээр ямар ч үед 1 дэх хэсэгт зааснаас шүүгчдийн тоо буурахгүй байх нөхцөлд шүүгчдийн тоог бууруулах санал гаргаж болно. Тийм саналыг (а) болон (b) дэд хэсэгт тогтоосон дэгийн дагуу авч хэлэлцэнэ. Тийм саналыг батласан тохиолдолд шүүгчдийн тоог ажиллаж байгаа шүүгчдийн бүрэн эрхийн хугацаа дуусахын хэрээр шаардлагатай тоонд хүртэл цөөрүүлнэ.
- (а) Шүүгчдийг өөрсдийнх нь холбогдох улсуудын шүүхийн өндөр албан тушаалд томилоход тавигдах шаардлагыг хангасан шудрага болон хараат бус, өндөр ёс суртахуунтай хүмүүсээс сонгож авна.
(b) Шүүхийн бүрэлдэхүүнд сонгогдохоор нэр дэвшигч бүр дараахь шалгуурыг хангасан байх ёстой:
(i) эрүүгийн болон байцаан шийтгэх эрх зүйн салбарт хүлээн зөвшөөрөгдсөн, нэр хүндтэй бөгөөд шүүгч, прокурор, өмгөөлөгч буюу эрүүгийн шүүн таслах ажиллагааны өөр төсөөтэй зайлшгүй ажлын шаардлагатай туршлага эзэмшсэн байх;
(ii) олон улсын хүмүүнлэгийн эрх зүй болон хүний эрхийн холбогдох салбарт хүлээн зөвшөөрөгдсөн, нэр хүндтэй, түүнчлэн Шүүхийн үйл ажиллагаатай холбоо бүхий хууль зүйн үйл ажиллагааны мэргэжлийн өргөн туршлагатай байна.
(c) Шүүхийн бүрэлдэхүүнд сонгогдохоор нэр дэвшигч бүр Шүүхийн ажлын хэлний наад зах нь нэгийг нь төгс мэдэх ёстой бөгөөд түүгээр чөлөөтэй ярьдаг байна.
- (а) Шүүхийн бүрэлдэхүүнд сонгогдохоор нэр дэвшигчдийг энэхүү дүрмийн оролцогч улс бүр нэр дэвшүүлж болох бөгөөд:
- тухайн улсад шүүхийн дээд албан тушаалд томилох нэр дэвшигчийг дэвшүүлэх талаар мөрдөж байгаа журмын дагуу; буюу
- Олон улсын шүүхийн бүрэлдэхүүнд нэр дэвшүүлэх талаар Олон улсын шүүхийн дүрэмд тусгасан журмын дагуу нэр дэвшүүлнэ.
Нэр дэвшүүлэхэд нэр дэвшигч нь 3 дахь хэсэгт дурдсан шаардлагыг хэрхэн хангаж байгаа тухай шаардлагатай бүхий л мэдээллийг тодорхой тусгасан байна.
- Сонгууль явуулахад оролцогч улс бүр нэг нэр дэвшүүлж болох бөгөөд тэр нь заавал тухайн улсын иргэн байх шаардлагагүй боловч ямар ч тохиолдолд аль нэг оролцогч улсын иргэн байх ёстой.
- Оролцогч улсуудын Ассамблей шаардлагатай бол нэр дэвшүүлэх асуудлаар Зөвлөлдөх хороо байгуулах тухай шийдвэр гаргаж болно. Хорооны бүрэлдэхүүн болон эрх хэмжээг оролцогч улсуудын Ассамблей тогтооно.
- Сонгууль явуулах зорилгоор нэр дэвшигчдийн хоёр жагсаалт гаргана:
3 дахь хэсгийн (b) (i) дэд хэсэгт дурдсан шаардлагыг хангасан нэр дэвшигчдийн нэр А жагсаалтад тусгагдана;
3 дахь хэсгийн (b) (ii) дэд хэсэгт дурдсан шаардлагыг хангасан нэр дэвшигчийн нэр B жагсаалтад тусгагдана.
Хоёр жагсаалтыг хоёуланг нь хангасан хангалттай мэргэшил бүхий нэр дэвшигч аль жагсаалтад орохоо өөрөө сонгож болно. Анхны сонгуулиар Шүүхийн бүрэлдэхүүнд А жагсаалтаас есөөс доошгүй, В жагсаалтаас таваас доошгүй шүүгчийг сонгоно. Цаашдын сонгуулийг Шүүхийн бүрэлдэхүүнд А болон B жагсаалтад орсон шүүгчдийн ижил харьцааг хадгалах замаар зохион байгуулна.
- (а) Шүүгчдийг 112 дугаар зүйлийн дагуу энэ зорилгоор хуралдсан оролцогч улсуудын Ассамблейн хуралдаанаар нууц санал хураалтаар сонгоно. 7 дахь хэсгийн заалтын дагуу илүү санал авсан бөгөөд санал хураалтад оролцсон болон саналаа өгсөн оролцогч улсуудын гуравны хоёрын олонхийн санал авсан 18 нэр дэвшигч нь Шүүхийн бүрэлдэхүүнд сонгогдсонд тооцогдоно.
(b) сонгуулийн эхний шатанд хангалттай тооны шүүгчид сонгогдоогүй тохиолдолд (а) дэд хэсэгт заасан журмын дагуу үлдсэн суудлыг гүйцээх хүртэл дараагийн шатны санал хураалт явуулна.
- Шүүхийн бүрэлдэхүүнд нэг улсын хоёр иргэнийг оруулж болохгүй. Шүүхийн бүрэлдэхүүний хувьд нэгээс илүү улсын иргэн хэмээн авч үзэж болох хүн нь тухайн хүн өөрийн иргэний болон улс төрийн эрхийг гол төлөв эдэлж байгаа тэр орны иргэн гэж тооцогдоно.
- (а) Оролцогч улсууд шүүгчдийг сонгохдоо Шүүхийн гишүүдийн бүрэлдэхүүнд дараахь нөхцөл хангагдсан байх шаардлагыг анхааралдаа авна:
- дэлхийн эрх зүйн үндсэн тогтолцооны төлөөлөл;
- газар зүйн шудрага төлөөлөл; болон
- Шүүхийн бүрэлдэхүүний эрэгтэй болон эмэгтэй шүүгчдийн шудрага
төлөөлөл.
(b) Оролцогч улсууд нь Шүүхийн бүрэлдэхүүнд эмэгтэйчүүд буюу хүүхдийн хүчирхийлэлтэй холбогдсон тусгай асуудлаар хууль зүйн үйл ажиллагаа явуулах туршлага эзэмшсэн хүмүүс байх шаардлагыг анхааралдаа авах боловч зөвхөн үүгээр хязгаарлагдахгүй.
- (а) Шүүгчид (b) дэд хэсгийн дагуу 9 жил энэ албан тушаалыг хаших бөгөөд (b) дэд хэсэг болон 37 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн дагуу дахин сонгогдох эрх эдлэхгүй.
- Анхны сонгуульд шодох замаар сонгож авсан шүүгчдийн гуравны нэг нь 3 жилийн туршид, мөн шодох замаар сонгож авсан шүүгчдийн гуравны нэг нь 6 жилийн туршид, бусад шүүгчид нь 9 жилийн туршид албан тушаалаа хашина.
- Энэхүү (b) дэд хэсгийн дагуу гурван жилийн хугацаагаар сонгогдсон шүүгчид бүрэн хугацаагаар дахин сонгогдох эрхтэй байна.
- 9 дэх хэсгийн заалтаас үл хамааран Шүүхийн болон Давж заалдах шатны танхимд 39 дүгээр зүйлийн дагуу томилогдсон шүүгчид тухайн танхимд нэгэнт сонсож эхэлсэн хэргийн шүүн таслах буюу давж заалдах аливаа шүүх ажиллагаа дуустал албан тушаалдаа ажиллана.
37 дугаар зуйл Шүүгчдийн сул орон тоо
- Сул орон тоо гарсан тохиолдолд түүнийг дүүргэх сонгуулийг 36 дугаар зүйлийн дагуу явуулна.
- Сул орон тоонд сонгогдсон шүүгч өөрийн өмнөх шүүгчийн бүрэн эрхийн хугацаа дуусах хүртэл ажиллах бөгөөд хэрэв энэ хугацаа нь гурван жил буюу түүнээс бага байвал 36 дугаар зүйлийн дагуу бүрэн хугацаагаар дахин сонгогдож болно.
- дугаар зүйл Тэргүүлэгчид
- Дарга болон түүний тэргүүн буюу хоёрдугаар дэд даргыг шүүгчдийн дийлэнх олонхийн саналаар сонгоно. Тэдгээр нь өөрсдийн чиг үүргийг гурван жилийн хугацаагаар буюу шүүгчийн хувьд өөрсдийн бүрэн эрхийн хугацаа дуустал гүйцэтгэх бөгөөд ингэхдээ эдгээр хугацааны аль өмнө дуусахаас хамаарна. Тэд нэг удаа дахин сонгогдох эрхтэй байна.
- Хэрэв дарга эзгүй байгаа буюу халагдсан тохиолдолд даргыг тэргүүн дэд дарга орлоно. Хэрэв дарга буюу тэргүүн дэд дарга эзгүй байгаа буюу халагдсан тохиолдолд даргыг хоёрдугаар дэд дарга орлоно.
- Дарга тэргүүн болон хоёрдугаар дэд даргын хамт тэргүүлэгчдийг бүрдүүлэх бөгөөд тэд дараахь үүрэг хариуцлагатай байна:
- прокурорын газраас бусад Шүүхийн асуудлыг зохих ёсоор удирдах;
- энэхүү дүрмийн дагуу түүнд ногдуулсан бусад чиг үүрэг.
- 3 (а) хэсэгт дурдсан чиг үүргийг биелүүлэхдээ тэргүүлэгчид үйп ажиллагаагаа Прокурортой уялдуулах бөгөөд харилцан сонирхсон бүх асуудлаар түүний зөвшөөрлийг лавлаж байна.
- дүгээр зүйл Танхимууд
- Шүүгчдийг сонгосны дараа Шүүх боломжийн түргэн хугацаанд өөрийн бүрэлдэхүүнд 34 дүгээр зүйпийн (b) хэсэгт дурдсан хэлтсүүдийг байгуулна. Давж заалдах шатны хэлтэс дарга болон өөр дөрвөн шүүгчээс, Шүүхийн хэлтэс зургаагаас доошгүй шүүгчээс, Урьдчилсан ажиллагааны хэлтэс нь зургаагаас доошгүй шүүгчээс бүрдэнэ. Шүүгчдийг хэлтсүүдийн бүрэлдэхүүнд томилоход хэлтэс бүрт ногдуулсан чиг үүргийн шинж чанар, сонгогдсон шүүгчдийн мэргэжил болон туршлагыг харгалзан хэлтэс бүрт эрүүгийн эрх зүй болон байцаан шийтгэх ажиллагаа болон олон улсын эрх зүйн салбарын мэргэжилтэй шүүгчдийн зохистой хослол байх явдлыг анхаарна. Шүүхийн хэлтэс болон Урьдчилсан ажиллагааны хэлтэс нь гол төлөв эрүүгийн хэргийн талаар шүүн таслах ажиллагаа явуулах туршлага эзэмшсэн шүүгчдээс бүрдэнэ.
- (а) Шүүхийн шүүн таслах чиг үүргийг хэлтэс бүрт танхим гүйцэтгэнэ:
- дугаар зүйл Тэргүүлэгчид
(b) (i) Давж заалдах шатны танхим нь Давж заалдах шатны хэлтсийн бүх шүүгчдээс бүрдэнэ;
(ii) Шүүн таслах танхимын чиг үүргийг Шүүхийн хэлтсийн гурван шүүгч
гүйцэтгэнэ;
(iii) Урьдчилсан ажиллагааны танхимын чиг үүргийг Урьдчилсан
ажиллагааны хэлтсийн гурван шүүгч буюу энэхүү дүрэм болон Дэгийн болон
нотолгооны журмын дагуу энэ хэлтсийн нэг шүүгч гүйцэтгэнэ;
(c) энэ хэсэгт Шүүхийн ажлын ачааллыг үр ашигтай зохицуулах ашиг сонирхлын үүднээс шаардлагатай гэж үзвэл нэгээс илүү Шүүхийн болон Урьдчилсан ажиллагааны танхим нэгэн зэрэг байгуулах боломжийг үгүйсгэсэн зүйл байхгүй.
- (а) Шүүхийн хэлтэс болон Урьдчилсан ажиллагааны хэлтэст томилогдсон шүүгчид нь өөрийн чиг үүргийг эдгээр хэлтэст гурван жилийн хугацаагаар болон энэ хугацаа дууссанаас хойш тухайн хэлтэст аливаа хэргийн талаар нэгэнт сонсож эхэлсэн бол түүнийг хэлэлцэж дуусгах хүртэл гүйцэтгэнэ.
(b) Давж заалдах шатны хэлтэст томилогдсон шүүгчид өөрийн чиг үүргийг энэ хэлтэст өөрийн бүрэн эрхийн бүхий л хугацааны туршид гүйцэтгэнэ.
- Давж заалдах шатны хэлтэст томилогдсон шүүгчид өөрийн чиг үүргийг зөвхөн энэ хэлтэст гүйцэтгэнэ. Гэвч хэрэв тэргүүлэгчид Шүүхийн ажлын ачааллыг үр дүнтэй зохицуулах ашиг сонирхол ингэхийг шаардаж байна гэж үзээгүй ямар ч нөхцөл байдалд хэргийн урьдчилсан шүүн таслах ажилд оролцсон шүүгч тухайн хэргийг Шүүхийн танхимд сонсох хуралдаанд оролцох эрхгүй гэж үзсэн нөхцөлд энэ зүйлд Шүүхийн хэлтсийн шүүгчийг Урьдчилсан ажиллагааны хэлтэст түр томилох буюу эсрэгээр томилохыг үгүйсгэсэн зүйл байхгүй.
- дүгээр зүйл Шүүгчдийн хараат бус байдал
- Шүүгчид чиг үүргээ гүйцэтгэхдээ хараат бус байна.
- Шүүгчид өөрсдийн шүүгчийн чиг үүргээ гүйцэтгэхэд саад учруулах буюу тэдгээрийн хараат бус байдалд эргэлзээ төрүүлж болох ямар ч үйл ажиллагаанд оролцохгүй.
- Шүүхийн байрлах газарт байнгын үндсэн дээр чиг үүргээ гүйцэтгэх шаардлагатай шүүгчид мэргэжлийн шинжтэй өөр ямар ч ажил эрхлэх ёсгүй.
- Энэ 2 болон 3 дахь хэсгийг хэрэглэхтэй холбогдсон аливаа асуудлыг шүүгчдийн дийпэнх олонхийн саналаар шийдвэрлэнэ. Хэрэв тэдгээр асуудлын аль нэг нь хэн нэгэн шүүгчтэй холбоотой бол тухайн шүүгч нь шийдвэр гаргахад оролцож болохгүй.
- дүгээр зүйл Шүүгчдийг чөлөөлөх буюу татгалзах
- Тэргүүлэгчид шүүгчийг өөрийнх нь хүсэлтээр энэхүү дүрмээр түүнд ногдуулсан чиг үүргийг биелүүлэхээс Дэгийн болон нотолгооны журмын дагуу чөлөөлж болно.
- (а) Шүүгч аливаа үндэслэлээр түүний шудрага байх эсэх нь зайлшгүй эргэлзээнд хүрэх хэргийг хянан хэлэлцэхэд оролцохгүй. Хэрэв тухайн шүүгч Шүүхийн ажиллагаанд ямар ч үүрэгтэй оролцохоос үл шалтгаалан тухайн хэрэгтэй буюу үндэсний түвшинд мөрдөн байцаалтад байсан этгээдийн оролцоотойгоор тухайн хэрэгт холбогдох эрүүгийн хэрэгт урьд нь холбоотой байсан бол энэ хэсгийн дагуу шүүгчийг хэргийг хянан хэлэлцэхэд оролцохоос татгалзана. Дэгийн болон нотолгооны журамд дурдсан бусад үндэслэлээр Шүүгчийг хэрэг хянан хэлэлцэхэд оролцохоос татгалзаж болно.
- Прокурор буюу мөрдөн байцаагдаж байгаа хүн энэ хэсгийн дагуу шүүгчээс татгалзах хүсэлт гаргаж болно.
- Шүүгчээс татгалзахтай холбогдсон аливаа асуудлыг шүүгчдийн дийлэнх олонхийн саналаар шийдвэрлэнэ. Татгалзагдаж байгаа шүүгчид тухайн асуудлаар өөрийн тайлбар хийх эрх олгох боловч шийдвэр гаргах ажиллагаанд түүнийг оролцуулахгүй.
42 дугаар зүйл Прокурорын газар
- Прокурорын газар Шүүхийн бие даасан байгууллагын хувьд хараат бусаар үйл ажиллагаа явуулна. Тэрээр шилжүүлсэн нөхцөл байдал болон Шүүхээс хянан шийдвэрлэх хэрэгт хамаарах гэмт хэргийн тухай үндэслэлтэй аливаа мэдээлэл авах, тэдгээрийг судлах болон Шүүхийн өмнө мөрдөн байцаалт явуулах асуудлыг хариуцна. Газрын ажилтнууд нь гадны аливаа эх сурвалжаас заавар авахгүй бөгөөд авахыг эрмэлзэхгүй.
- Газрыг Прокурор тэргүүлнэ. Прокурор боловсон хүчин, ажлын байр болон түүний мэдэлд байгаа бусад нөөцийг оролцуулан Газрын зохион байгуулалт болон удирдлагатай холбоотой бүх бүрэн эрхийг эдэлнэ. Прокурор энэ Дүрмийн дагуу прокурорын гүйцэтгэх шаардлагатай аливаа үйлдлийг хэрэгжүүлэх эрх бүхий нэг буюу хэд хэдэн орлогчийн туслалцаа авна. Прокурор болон Прокурорын орлогчид нь өөр орны иргэд байх ёстой. Тэд орон тооны ажилтан байна.
- Прокурор болон Прокурорын орлогчид нь өндөр ёс суртахуунтай, нарийн мэргэшилтэй бөгөөд эрүүгийн хэргийн талаар мөрдөн байцаалт явуулах практикийн өргөн туршлагатай хүмүүс байна. Тэд Шүүхийн ажлын хэлний наад зах нь аль нэгийг төгс эзэмшсэн бөгөөд чөлөөтэй ярьдаг байх ёстой.
- Прокурорыг оролцогч улсуудын Ассамблейн гишүүдийн дийлэнх олонхийн саналаар нууц санал хураалтаар сонгоно. Прокурорын орлогчдыг Прокурорын санал болгосон нэр дэвшигчдийн жагсаалтаас мөн тийм журмаар сонгоно. Прокурор гурван нэр дэвшигчийг Прокурорын орлогчийн албан тушаал бүрт томилуулахаар нэр дэвшүүлнэ. Хэрэв тэдгээрийг сонгох үед бүрэн эрхийн арай богино хугацаа заасан шийдвэр гаргаагүй бол Прокурор болон Прокурорын орлогчдыг есөн жилийн хугацаагаар сонгох бөгөөд дахин сонгохгүй.
- Прокурор болон Прокурорын орлогчид прокурорын чиг үүргийг хэрэгжүүлэхэд саад учруулах буюу тэдгээрийн хараат бус байдалд эргэлзээ төрүүлж болох ямар ч үйл ажиллагаанд оролцохгүй. Тэд өөр төрлийн ямар ч мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэхгүй.
- Тэргүүлэгчид Прокурор буюу Прокурорын орлогчийг өөрийнх нь хүсэлтээр ямар нэгэн тодорхой хэрэгт оролцохоос чөлөөлж болно.
- Прокурор ч, Прокурорын орлогчид ч тэдгээрийн шудрага байдлыг аливаа үндэслэлээр, зохих эргэлзээнд оруулж болох ямар ч хэрэгт оролцохгүй. Хэрэв тэд өмнө нь Шүүхээр тухайн хэргийг авч хэлэлцэхэд аливаа нэгэн байдлаар буюу үндэсний түвшинд түүнтэй холбоотой эрүүгийн хэргийг авч хэлэлцэхэд оролцож байсан бөгөөд түүнд нь мөрдөгдөж байгаа буюу шүүхийн мөрдөлтөд өртөж байгаа этгээд холбоотой байсан бол энэ хэсгийн дагуу тэдгээрийг хэргийг хянан хэлэлцэхэд оролцохоос татгалзана.
- Прокурор буюу Прокурорын орлогчийг татгалзахтай холбогдсон аливаа асуудлыг Давж заалдах шатны танхим шийдвэрлэнэ.
- мөрдөн байцаалтад байгаа буюу өөрийнх нь хувьд шүүх ажиллагаа явагдаж байгаа этгээд ямар ч үед Прокурор буюу Прокурорын орлогчийг энэ зүйлд дурдсан үндэслэлээр татгалзах хүсэлт гаргаж болно.
- Прокурор буюу Прокурорын орлогч энэ асуудлаар өөрийн тайлбарыг хийх эрхтэй.
- Прокурор бэлгийн, хүйсийн хүчирхийлэл болон хүүхдийн хүчирхийлэлтэй холбогдсон асуудлыг оролцуулан, гэхдээ эдгээр асуудлуудаар хязгаарлагдахгүй тусгай асуудлаар хууль зүйн мэдлэг, туршлагатай зөвлөхүүдийг томилно.
43 дугаар зуйл Нарийн бичгийн дарга нарын газар
- Нарийн бичгийн дарга нарын газар нь Шүүхийн ажил хэргийг удирдах болон үйлчлэхтэй холбогдсон шүүхийн бус асуудлыг 42 дугаар зүйлийн дагуу Прокурорын чиг үүрэг болон бүрэн эрхэд хохирол учруулахгүйгээр эрхлэн хариуцна.
- Нарийн бичгийн дарга нарын газрыг Шүүхийн захиргаанд үндсэн албан тушаалтан болох нарийн бичгийн дарга тэргүүлнэ. Нарийн бичгийн дарга өөрийн чиг үүргийг Шүүхийн Даргын удирдлагын дор хэрэгжүүлнэ.
- Нарийн бичгийн дарга болон түүний орлогч нь өндөр ёс суртахуунтай, өргөн мэдлэгтэй байх бөгөөд Шүүхийн наад зах нь ажлын хэлний аль нэгийг төгс эзэмшсэн болон чөлөөтэй ярьдаг байна.
- Шүүгчид оролцогч улсуудын Ассамблейн аливаа зөвлөмжийг анхааралдаа авах замаар нарийн бичгийн даргыг дийлэнх олонхийн саналаар сонгоно. Хэрэв тийм шаардлага гарсан үед болон нарийн бичгийн даргын зөвлөмжөөр шүүгчид нарийн бичгийн даргын орлогчийг мөн тийм замаар сонгоно.
- Нарийн бичгийн дарга таван жилийн бүрэн эрхийн хугацаатай сонгогдох бөгөөд нэг удаа дахин сонгогдож болохын зэрэгцээ орон тоогоор ажиллана. Нарийн бичгийн даргын орлогч өөрийн албан тушаалд таван жилийн бүрэн эрхийн хугацаатай ажиллах буюу шүүгчдийн дийлэнх олонхийн саналаар нэлээд богино хугацаа тогтоож болох бөгөөд түүнийг нарийн бичгийн даргын орлогч зайлшгүй шаардлагын дагуу чиг үүрэг гүйцэтгэж болно гэсэн үндэслэлээр сонгоно.
- Нарийн бичгийн дарга Нарийн бичгийн дарга нарын газрын бүтцэд хохирогч болон гэрчүүдэд туслалцаа үзүүлэх ажлын хэсгийг байгуулна. Энэ хэсэг нь Прокурорын газартай зөвлөлдөн Шүүхэд хандсан гэрчүүд, хохирогчид болон тухайн гэрчүүдийн мэдүүлгийн үр дүнд аюулд учраад байгаа бусад хүнд зориулсан хамгаалалтын арга хэмжээ авах болон аюулгүйн журам тогтоох, зөвлөлгөө өгөх болон холбогдох бусад туслалцаагаар хангана. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэгтэй холбогдсон гэмтлийг оролцуулан гэмтэлд хамаарах асуудлаар ажлын туршлага бүхий ажилтнууд орно.
- дүгээр зүйл Ажилтан
- Прокурор болон Нарийн бичгийн дарга өөрсдийн байгууллагуудад шаардлагатай мэргэжлийн ажилтнуудыг томилон ажиллуулна. Прокурорын хувьд энэ нь мөрдөн байцаагчдын томилгоог багтаана.
- Ажилтнуудыг ажиллуулахдаа Прокурор болон Нарийн бичгийн дарга ажиллах чадварын өндөр түвшин, нэр хүнд болон шудрага чанарыг хангах бөгөөд түүнчлэн 36 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт дурдсан mutatis mutandisшалгуурыг харгалзан үзнэ.
- Нарийн бичгийн дарга Тэргүүлэгчид болон Прокурорын зөвшөөрөлтэйгээр Ажилтны тухай журмыг санал болгох бөгөөд тэр нь Шүүхийн ажилтныг томилох, цалин хөлс авах буюу ажлаас халах нөхцлийг тусгана. Ажилтны тухай журмыг оролцогч улсуудын Ассамблей батална.
- Шүүх онцгой нөхцөл байдалд оролцогч улсууд, засгийн газар хоорондын байгууллагууд буюу засгийн газрын бус байгууллагуудаас Шүүхийн аливаа байгууллагын ажилд туслах зорилгоор томилсон төлбөргүйгээр ажиллах мэргэжилтний үйлчилгээг ашиглаж болно. Прокурор аливаа тийм саналыг Прокурорын газрын нэрийн өмнөөс хүлээн авч болно. Төлбөргүйгээр ажиллах тийм ажилтнуудыг оролцогч улсуудын Ассамблейн тогтоосон үндсэн зааврын дагуу ажиллуулна.
- дугаар зүйл Тангараг өргөх
- дүгээр зүйл Ажилтан
Шүүгчид, Прокурор, Прокурорын орлогчид, Нарийн бичгийн дарга болон Нарийн бичгийн даргын орлогч энэхүү дүрмийн дагуу албан тушаалдаа орохын өмнө Шүүхийн нээлттэй хуралдаан дээр өөрийн холбогдох чиг үүргийг чин шударга бөгөөд үнэнчээр биелүүлэх талаар тангараг өргөнө.
- дугаар зуйл Албан тушаалаас огцруулах
- Хэрэв 2 дахь хэсгийн дагуу энэ тухай шийдвэр гарвал дараахь тохиолдолд Шүүгч, Прокурор, Прокурорын орлогч, Нарийн бичгийн дарга буюу Нарийн бичгийн даргын орлогчийг эрхэлж буй албан тушаалаас нь огцруулна;
- тухайн этгээд ноцтой хэрэг үйвдсэн буюу энэхүү дүрмийн дагуу өөрийн хүлээсэн чиг үүргээ ноцтой зөрчсөн болох нь Дэгийн болон нотолгооны журамд заасны дагуу тогтоогдсон; буюу
- тухайн этгээд энэхүү дүрмийн дагуу түүнд хүлээлгэсэн чиг үүргийг биелүүлэх чадваргүй бол.
- Шүүгч, Прокурор, Прокурорын орлогчийг албан тушаалаас нь огцруулах шийдвэрийг 1 дэх хэсгийн дагуу нууц санал хураалтаар оролцогч улсуудын Ассамблей гаргана.
- Шүүгчийн хувьд – үлдсэн шүүгчдийн саналын гуравны хоёрын саналаар батласан зөвлөмжийг үндэслэн оролцогч улсуудын гуравны хоёрын саналаар;
- Прокурорын хувьд — оролцогч улсуудын дийлэнх олонхийн саналаар;
- Прокурорын орлогчийн хувьд – Прокурорын зөвлөмжийг үндэслэн оролцогч улсуудын дийлэнх олонхийн саналаар.
- Нарийн бичгийн дарга буюу Нарийн бичгийн даргын орлогчийг албан тушаалаас огцруулах тухай шийдвэрийг шүүгчдийн дийпэнх олонхийн саналаар гаргана.
- Энэхүү дүрмийн дагуу шаардаж буй албан тушаалын чиг үүргийг биелүүлэх талаар биеэ авч яваа байдал болон чадвар нь энэ зүйлийн үндсэн дээр огцруулахад хүргэж байгаа Шүүгч, Прокурор, Прокурорын орлогч, Нарийн бичгийн дарга буюу Нарийн бичгийн даргын орлогчид нотолгоо гаргах буюу цуглуулах болон Дэгийн болон нотолгооны журмын дагуу тайлбар хийхэд чиглэсэн бүх боломжийг олгоно. Тухайн асуудлыг авч хэлэлцэхэд энэ этгээд өөрөө оролцохгүй.
- Хэрэв 2 дахь хэсгийн дагуу энэ тухай шийдвэр гарвал дараахь тохиолдолд Шүүгч, Прокурор, Прокурорын орлогч, Нарийн бичгийн дарга буюу Нарийн бичгийн даргын орлогчийг эрхэлж буй албан тушаалаас нь огцруулна;
- дугаар зуйл Сахилгын арга хэмжээ
46 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт дурдсанаас ноцтой бус шинжтэй хэрэг үйлдсэн Шүүгч, Прокурор, Прокурорын орлогч, Нарийн бичгийн дарга буюу Нарийн бичгийн даргын орлогчийн хувьд Дэгийн болон нотолгооны журмын дагуу сахилгын арга хэмжээ авна.
- дугаар зүйл Дархан эрх болон эрх ямба
- Шүүх оролцогч улс бүрийн нутаг дэвсгэрт өөрийн зорилгыг хэрэгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай дархан эрх болон эрх ямба эдлэнэ.
- Шүүгчид, Прокурор, Прокурорын орлогчид, Нарийн бичгийн дарга нь Шүүхийн үйл ажиллагаанд оролцохдоо буюу тухайн үйл ажиллагааны хувьд дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнд олгодог дархан эрх болон эрх ямбыг эдлэх бөгөөд тэдний албан үүргээ гүйцэтгэж байхдаа хэлсэн, бичсэн бүх зүйл болон үйвдсэн үйлдлийнх нь талаарх шүүх, байцаан шийтгэх ажиллагаатай холбогдсон дархан эрхийг тэдгээрийн бүрэн эрхийн хугацаа дууссанаас хойш ч үргэлжүүлэн эдлүүлнэ.
- Нарийн бичгийн даргын орлогч, Прокурорын газрын болон Нарийн бичгийн дарга нарын газрын ажилтнууд Шүүхийн дархан эрх болон эрх ямбын тухай хэлэлцээрийн дагуу тэдгээрийн чиг үүргээ биелүүлэхэд зайлшгүй шаардлагатай дархан эрх, эрх ямба болон хөнгөлөлт эдлэнэ.
- Шүүхийн байрлах газарт шаардлагатай байгаа өмгөөлөгч, мэргэжилтнүүд, гэрчүүд болон аливаа бусад хүнд Шүүхийн дархан эрх болон эрх ямбын тухай хэлэлцээрийн дагуу Шүүхийн хэвийн ажиллагаанд шаардлагатай тийм эрх зүйн байдлыг эдлүүлнэ.
- Дархан эрх болон эрх ямбыг дараахь албан тушаалтнуудад татгалзаж болно:
- шүүгч буюу прокурорын хувьд шүүгчдийн дийлэнх олонхийн саналаар;
- Нарийн бичгийн даргын хувьд – Тэргүүлэгчид;
- Прокурорын орлогчид болон прокурорын газрын ажилтнуудын хувьд — Прокурор; болон
- Нарийн бичгийн даргын орлогчийн болон Нарийн бичгийн дарга нарын газрын ажилтнуудын хувьд — Нарийн бичгийн дарга.
- дүгээр зүйл Цалин, тэтгэмж болон зардал
Шүүгчид, Прокурор, Прокурорын орлогчид, Нарийн бичгийн дарга болон Нарийн бичгийн даргын орлогчид оролцогч улсуудын Ассамблейн тодорхойпсон цалин, тэтгэмж болон зардлыг авна. Энэхүү цалин, тэтгэмжийн хэмжээг тэдгээрийн бүрэн эрхийн хугацаа дуустал бууруулж болохгүй.
- дугаар зүйл Албан ёсны ба ажлын хэл
- Шүүхийн албан ёсны хэл нь англи, араб, испани, орос, франц болон хятад хэл байна. Шүүхийн тогтоол, түүнчлэн Шүүхээр авч хэлэлцсэн үндсэн асуудлаарх шийдвэрийг албан ёсны хэлээр хэвлэн нийтлэнэ. Дэгийн болон нотолгооны журмаар тогтоосон шалгуурын дагуу Шүүхийн ямар шийдвэрийг энэ хэсгийн зорилгоор үндсэн асуудлаарх ч шийдвэр гэж үзэхийг тэргүүлэгчид тодорхойлно.
- Шүүхийн ажлын хэл нь англи болон франц хэл байна. Албан ёсны бусад хэлийг ажлын хэл болгон ашиглах тохиолдлуудыг дэгийн болон нотолгооны журмаар тодорхойлно.
- Тийнхүү зөвшөөрөх нь хангалттай үвдэслэлтэй гэж Шүүх үзсэн нөхцөлд шүүх ажиллагаанд оролцож байгаа талуудын аль нэгний буюу шүүх ажиллагаанд оролцохыг зөвшөөрсөн аль нэг улсын хүсэлтээр тухайн тал буюу тухайн улс англи буюу францаас бусад аливаа хэл ашиглахыг Шүүх зөвшөөрнө.
- дүгээр зүйл Дэгийн ба нотолгооны журам
- Дэгийн болон нотолгооны журам нь оролцогч улсуудын Ассамблей гуравны хоёрын саналаар батласны дараа хүчин төгөлдөр болно.
- Дэгийн болон нотолгооны журамд оруулах нэмэлт өөрчлөлтийг:
- аливаа оролцогч улс;
- шүүгчдийн саналын дийпэнх олонхоор; буюу
- прокурор санал болгоно.
Тийм нэмэлт өөрчлөлт нь оролцогч улсуудын Ассамблейн гишүүдийн гуравны хоёрын саналаар батласны дараа хүчин төгөлдөр болно.
- Дэгийн болон нотолгооны журмыг батласнаас хойш Шүүхийн өмнө тавигдаж буй тодорхой нөхцөл байдал гарсан бөгөөд хойшлуулалшгүй шаардлагатай тохиолдолд оролцогч улсуудын Ассамблей өөрийн дараагийн ээлжит буюу тусгай чуулган дээр тэдгээрийг батлах, нэмэлт өөрчлөлт оруулах буюу батлахаас татгалзах хүртэлх хугацаанд хэрэглэх түр дүрмийг шүүгчид гуравны хоёрын саналаар баталж болно.
- Дэгийн болон нотолгооны журам, түүнд оруулах нэмэлт өөрчлөлт болон аливаа түр журам нь энэхүү дүрэмд нийцэх ёстой. Дэгийн болон нотолгооны журамд оруулах нэмэлт өөрчлөлт, түүнчлэн түр журмыг мөрдөн байцаалтад байгаа болон өөрийнх нь хувьд шүүх ажиллагаа явагдаж байгаа буюу гэм буруутай хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн этгээдэд хохирол учруулах байдлаар буцаан хэрэглэж болохгүй.
- Дүрэм болон дэгийн болон нотолгооны журмын хооронд зөрчилдөөн гарвал Дүрэм давуу хүчинтэй байна.
52 дугаар зүйл Шүүхийн дотоод дүрэм
- Энэхүү дүрэм болон Дэгийн болон нотолгооны журмын дагуу өөрийн өдөр тутмын хэвийн ажиллагааг хангахад шаардлагатай Шүүхийн дотоод дүрмийг дийлэнх олонхийн саналаар шүүгчид батлана.
- Дотоод дүрэм боловсруулах болон түүнд оруулах нэмэлт өөрчлөлтийг боловсруулахдаа Прокурор болон Нарийн бичгийн даргатай зөвлөнө.
- Хэрэв шүүгчид өөр шийдвэр гаргаагүй бол дотоод дүрэм болон аливаа нэмэлт өөрчлөлт нь тэдгээрийг батласны дараа хүчин төгөлдөр болно. Тэдгээрийг батласны дараа санал авахын тулд оролцогч улсуудад даруй тараана. Хэрэв зургаан сарын хугацаанд оролцогч улсуудын олонхийн зүгээс эсэргүүцэл илэрхийлээгүй бол тэдгээр нь хүчинтэй хэвээр үлдэнэ.
5 ДУГААР ХЭСЭГ МӨРДӨН БАЙЦААЛТ БОЛОН ЭРҮҮГИЙН МӨШГӨЛТ
53 дугаар зүйл Мөрдөн байцаалтыг эхлэх
- Прокурор хэрэв энэхүү дүрмийн дагуу үйлдлийг хүлээн авах бодит үндэслэл алга гэж тодорхойлоогүй нөхцөлд түүнд гаргаж өгсөн мэдээллийг үнэлж үзээд мөрдөн байцаалтыг эхлэнэ. Мөрдөн байцаалт эхлэх тухай шийдвэр гаргахдаа Прокурор дараахь асуудлыг авч үзнэ:
- Прокурорын мэдэлд байгаа мэдээлэл Шүүхээс шүүн шийдвэрлэх хэрэгт хамаарч байгаа гэмт хэрэг үйлдэгдсэн буюу үйлдэгдэж байна гэж үзэх бодитой үндэслэл болж чадах эсэх;
- энэ хэргийг 17 дугаар зүйлийн дагуу хүлээн авч болохуйц эсэх; болон
- гэмт хэргийн хүнд хөнгөн байдал болон хохирогчийн эрх ашгийн үүднээс үзэхэд мөрдөн байцаалт явуулах нь шүүн таслах эрх ашигт нийцэхгүй гэж үзэх үнэмшилтэй үндэслэл болж чадах эсэх.
Хэрэв Прокурор үйлдлийг хүлээж авах бодит үндэслэл байхгүй гэж тодорхойлсон болон түүний тодорхоилолт нь зөвхөн дээр дурдсан (c) дэд хэсгийН төсөөлөл дээр үндэслэсэн бол тэрээр Урьдчилсан ажиллагааны танхимд энэ тухай мэдэгдэнэ.
- Хэрэв мөрдөн байцаалт явуулсны дараа Прокурор дараахь шалтгаанаар эрүүгийн хэргийн мөрдөн байцаалт эхлэх хангалттай үвдэслэл байхгүй гэсэн дүгнэлтэд хүрвэл:
- 58 дугаар зүйлийн дагуу зөвшөөрөл буюу захирамж хүсэх эрх зүйн бодит үндэслэл байхгүй;
- хэрэг нь 17 дугаар зүйлийн дагуу хүлээн авч болохооргүй; буюу
- гэмт хэргийн хүнд хөнгөн байдлын хэр хэмжээ хохирогчийн ашиг сонирхол, сэжиглэгдэж байгаа гэмт этгээдийн нас буюу сул дорой байдал, түүнчлэн сэжиглэгдэж буй гэмт хэрэгт түүний гүйцэтгэсэн үүргийг оролцуулан бүх нөхцөл байдлыг харгалзан үзэхэд эрүүгийн мөрдөлтийн ашиг сонирхолд нийцэхгүй бол Прокурор 13 дугаар зүйлийн (b) хэсгийн заалтад хамаарах тохиолдолд өөрийн дүгнэлт буюу тийм дүгнэлт гаргах болсон үндэслэлийнхээ тухай Урьдчилсан шүүх ажиллагааны танхим болон 14 дүгээр зүйлийн дагуу нөхцөл байдлыг шилжүүлж байгаа улс буюу Аюулгүйн зөвлөлд мэдэгдэнэ.
- (а) 14 дүгээр зүйлийн дагуу нөхцөл байдлыг шилжүүлж байгаа улс буюу Аюулгүйн зөвлөлийн хүсэлтээр, 13 дугаар зүйлийн (b) хэсгийн дагуу Урьдчилсан
I |
f— (J f— (J (J
буюу 2 дахь хэсгийн дагуу үйл ажиллагаа явуулахгүй байх тухай шийдвэрийг дахин авч үзэж болох бөгөөд өөрийн шийдвэрээ эргэж авч үзэхийг Прокуророос хүсч болно.
(b) Түүнээс гадна хэрэв тухайн шийдвэр нь зөвхөн 1 дэх хэсгийн (c) дэд хэсэг буюу 2 дахь хэсгийн (c) дэд хэсгийн заалтад тулгуурласан бол Урьдчилсан ажиллагааны танхим өөрийн санаачлагаар үйл ажиллагаа явуулахгүй байх тухай Прокурорын шийдвэрийг өөрчилж болно. Тийм тохиолдолд Урьдчилсан ажиллагааны танхим түүнийг батласан зөвхөн тэр үед Прокурорын шийдвэр хүчинтэй болно.
- Прокурор ямар ч үед шинэ баримт буюу мэдээллийн үндсэн дээр мөрдөн байцаалт буюу эрүүгийн мөрдөлт санаачлан эхлэх шийдвэрийг дахин хянан үзэж болно.
54 дүгээр зүйл Мөрдөн байцаалтад прокурорын үүрэг буюу бүрэн эрх
- Прокурор:
- үнэнийг тогтоохын тулд энэхүү дүрмийн дагуу эрүүгийн хариуцлага бий болгож байгаа эсэхийг үнэлэхэд холбогдсон бүх баримт болон нотлох баримтыг хамруулахын тулд мөрдөн байцаалтыг сунгаж явуулах бөгөөд ингэхдээ гэм буруутай буюу гэм буруугүй болохыг гэрчилсэн нөхцөл байдлыг мөн нэгэн адил мөрдөн байцаана;
- Шүүхээс шүүн шийдвэрлэх хэрэгт хамаарах гэмт хэргийг үр ашигтай мөрдөн байцаах явдлыг хангахын тулд шаардлагатай арга хэмжээ авах бөгөөд ингэхдээ хохирогч болон гэрч нарын ашиг сонирхол болон хувийн нөхцөл байдал, түүний
7 |
и и л и и и и
дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тодорхойлсон нас, хүйсийн хүчин зүйл болон
эрүүл мэндийн байдлыг баримтлан, түүнчлэн гэмт хэрэг, ялангуяа бэлгийн, хүйсийн болон хүүхдийн хүчирхийлэлтэй холбоотой гэмт хэргийг харгалзан үзэх; болон
(c) энэхүү дүрмээс урган гарах тухайн этгээдийн эрхийг бүрэн хэмжээгээр хангана.
- Прокурор ямар ч улсын нутаг дэвсгэрт мөрдөн байцаалт явуулж болох бөгөөд ингэхдээ(:
- 9 дүгээр хэсгийн заалтын дагуу; буюу
- 57 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн (d) дэд хэсгийн дагуу Урьдчилсан ажиллагааны танхимаас олгосон зөвшөөрлийн дагуу тус тус явуулна.
- Прокурор дараахь зүйлийг хийж болно:
- нотлох баримт цуглуулах болон судлах;
- мөрдөгдөж байгаа этгээд, хохирогч болон гэрч нарыг хүрэлцэн ирэхийг шаардах болон байцаалт авах;
- аливаа улс буюу засгийн газар хоорондын байгууллага буюу тэдгээрийн холбогдох бүрэн эрх болон/буюу эрх зүйн дагуу тус дэмжлэг авах;
- энэхүү дүрэмтэй зөрчилдөхгүй ямар нэгэн улс, засгийн газар хоорондын байгууллага буюу этгээдийн зүгээс хамтын ажиллагааг хөнгөвчлөхөд шаардлагатай байж болох тийм хэлэлцээр буюу тохиролцоо байгуулах;
- хэрэв зөвхөн баримт бичиг болон мэдээллийг гарган өгч байгаа хүн үүнийг зөвшөөрөөгүй бол Прокуророос нууцлалыг хадгалах нөхцлөөр авсан баримт бичиг буюу мэдээллийг мөрдөн байцаалтын аливаа шатанд задруулахгүй байхыг батлах болон тэдгээрийг зөвхөн шинэ нотлох баримт бичиг олж авах зорилгоор ашиглах;
- мэдээллийн нууцыг хангах, аливаа хүнийг хамгаалах буюу нотлох баримтын бүрэн бүтэн байдлыг хангах зорилгоор зайлшгүй шаардлагатай арга хэмжээ авах буюу авах хүсэлт гаргах.
55 дугаар зуйл Мөрдөн байцаалтын явц дахь тодорхой этгээдийн эрх
- Энэхүү дүрмийн дагуу явуулж байгаа мөрдөн байцаалтын хувьд тухайн
этгээд:
- өөрийн эсрэг мэдүүлэг өгөх буюу гэм буруугаа хүлээн зөвшөөрөхийг албадах
ёсгүй;
- аливаа хэлбэрээр албадах, дарамтад оруулах болон айлган сүрдүүлэх, эрүү шүүлт тулгах буюу бусад байдлаар харгис хэрцгий, хүнлэг бус харьцах, нэр төрийг нь гутаах буюу тийм ял хэрэглэх;
- хэрэв байцаалтыг тухайн хүн бүрэн ойпгохгүй хэлээр явуулж байгаа болон тэрээр тухайн хэлээр ярьдаггүй бол өндөр мэргэжлийн орчуулагчийн тусламжийг үнэ төлбөргүйгээр авах буюу шудрага ёсны шаардлагыг хангахад зайлшгүй орчуулгатай байх ёстой;
- Дүрэмд заасан үндэслэл буюу журмаас гадуур баривчлах буюу албадан саатуулах, түүнчлэн хорих ёсгүй.
- Аль нэгэн этгээд Шүүхээс шүүн шийдвэрлэх хэрэгт хамаарах гэмт хэрэг
и s— и Л и и и А и
үйлдсэн гэх үндэслэл байгаа болон тухайн этгээдийг энэхүү дүрмийн 9 дүгээр хэсгийн дагуу илгээсэн хүсэлтийн дагуу Прокурор буюу үндэсний эрх бүхий байгууллага байцаах ёстой тийм тохиолдолд тухайн этгээд дараахь эрх эдлэх бөгөөд энэ тухай түүнд байцаалт эхлэхээс өмнө мэдэгдэнэ:
- тухайн этгээд Шүүхээс шүүн шийдвэрлэх хэрэгт хамаарах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэл байгаа тухай байцаалт эхлэхээс өмнө мэдээлэл авсан байх;
- дуугүй байх, ингэхдээ тийм дуугүй байсныг гэм буруутай, эсхүл гэм буруугүй болохыг тодорхойлоход харгалзан үзэх ёсгүй;
- өөрийн сонголтоор эрх зүйн туслалцаа авах, эсхүл хэрэв тухайн этгээд эрх зүйн туслалцаа аваагүй бол шүүн таслах ажлын ашиг сонирхол шаардаж байгаа үед ямар ч тохиолдолд түүнд зориулсан эрх зүйн туслалцааг тухайн туслалцааны төлөө
f— (J о о s— и и
төлбөр гүйцэтгэх хангалттай чадвар тухайн этгээдэд байхгүй ч гэсэн ямар нэгэн төлбөргүйгээр авах;
/ 1\ и и О О
- хэрэв тухайн этгээд өөрийн хүсэл зоригоор өмгөөлөгчийн үйлчилгээ авах эрхээсээ татгалзаагүй бол өмгөөлөгчөө байлцуулан байцаагдах.
56 дугаар зуйл
Мөрдөн байцаалтын аятай боломжийн хувьд Урьдчилсан ажиллагааны танхимын гүйцэтгэх үүрэг
- (а) Хэрэв Прокурор мөрдөн байцаалт явуулах нь шүүх хуралдааны явцад ашиглах зорилгоор цаашид авах боломжгүй байж болох нотлох баримтыг судлах, цуглуулах, эсхүл шалгах зорилгоор гэрчийн мэдүүлэг авах аятай боломж бүрдэж байна гэж үзвэл энэ тухай Прокурор Урьдчилсан ажиллагааны танхимд мэдэгдэнэ.
- Энэ тохиолдолд Урьдчилсан ажиллагааны танхим Прокурорын хүсэлтээр шүүхийн мөшгөлтийн үр нөлөө болон бүрэн жигд байдлыг хангах, түүнчлэн өмгөөлөлийн эрхийг хамгаалахад шаардлагатай байж болох тийм арга хэмжээг авч болно.
- хэрэв Урьдчилсан ажиллагааны танхим өөр шийдвэр гаргаагүй бол (а) дэд хэсэгт дурдсан мөрдөн байцаалттай холбогдуулан тухайн этгээдийг сонсох боломжоор хангахын тулд Шүүхийн шийдвэрээр баривчлагдсан буюу шүүхэд дуудагдан ирсэн этгээдэд Прокурор холбогдох мэдээллийг өгнө.
- 1 дэх хэсгийн (b) дэд хэсэгт дурдсан арга хэмжээ нь дараахь зүйлээс бүрдэж
болно:
- дагаж мөрдөх журмын талаар зөвлөмж буюу зааварчилгаа өгөх;
- хэргийн ажиллагааны протокол хөтлөх тухай заавар өгөх;
- туслалцаа үзүүлэх шинжээч томилох;
- шүүхийн шийдвэрээр баривчлагдсан буюу шүүхэд дуудагдсан этгээдийн өмгөөлөгчид хуралдаанд оролцох зөвшөөрөл олгох, эсхүл хэрэв баривчилгаа хийгдээгүй, эсхүл тухайн этгээд ирээгүй, эсхүл өмгөөлөгч нь тодорхойлогдоогүй бол хуралдаанд оролцох болон өмгөөлөх ашиг сонирхлыг төлөөлөх өөр өмгөөлөгчийг томилох;
- Урьдчилсан ажиллагааны танхим буюу Шүүхийн хэлтэст байгаа өөрийн аль нэг гишүүнийг шаардлагатай бол өөр шүүгчийг нотлох баримт цуглуулах болон хадгалах буюу тухайн этгээдийг байцаах явдалд хяналт тавих болон зөвлөмж, заавар өгөх зорилгоор томилох;
- нотлох баримт цуглуулах буюу хадгалахад зайлшгүй шаардлагатай байж болох бусад үйл ажиллагаа.
- (а) Хэрэв Прокурор энэ зүйлийн дагуу арга хэмжээ авахыг шаардаагүй, харин Урьдчилсан ажиллагааны танхимын түүний үзэж байгаагаар шүүх ажиллагааны явцад өмгөөллийн ашиг сонирхлыг хангах зорилгоор зайлшгүй ач холбогдолтой нотлох баримтыг хадгалахын тулд тийм арга хэмжээ зайлшгүй гэж үзвэл тэрээр Прокуророос тийм арга хэмжээ авахыг шаардахгүй байгаа явдлын үндэслэлийн талаар Прокурортой зөвлөлдөнө. Хэрэв зөвлөлдөөний үр дүнд Урьдчилсан шүүх ажиллагааны танхим тийм арга хэмжээ авахыг шаардахыг Прокурор хүсэхгүй байгаа нь үндэслэлгүй гэсэн дүгнэлтэд хүрвэл Урьдчилсан ажиллагааны танхим өөрийн санаачлагаар тийм арга хэмжээ авч болно.
(b) энэ хэсгийн дагуу өөрийн санаачлагаар үйл ажиллагаа явуулах тухай Урьдчилсан ажиллагааны танхимын шийдвэрийг Прокурор давж заалдаж болно. Давж заалдах өргөдлийг нэн даруй хэлэлцэнэ.
- Энэ зүйпийн дагуу шүүх хуралдаанд зориулан хадгалсан буюу цуглуулсан нотлох баримт болон тэдгээрийн бүртгэлийг хэрэглэх эсэхийг 69 дүгээр зүйлийн дагуу явагдах шүүх ажиллагааны явцад тодорхойлох бөгөөд түүнд Шүүхийн танхимаас тодорхойлсон үнэлгээний дагуу хандана.
57 дугаар зүйл
Урьдчилсан ажиллагааны танхимын чиг үүрэг ба эрх мэдэл
- Хэрэв энэ Дүрэмд өөрөөр заагаагүй бол Урьдчилсан ажиллагааны танхим өөрийн чиг үүргийг энэ зүйлийн заалтын дагуу хэрэгжүүлнэ.
- (а) 15, 18, 19, 54 дүгээр зүйл, 61 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт болон 72 дугаар зүйлийн 7 дахь хэсгийн заалтуудын дагуу Урьдчилсан ажиллагааны танхимаас гаргах тогтоол буюу шийдвэрийг шүүгчдийн олонхийн саналаар батлана.
(b) Хэрэв Дэгийн болон нотолгооны журамд өөрөөр заагаагүй буюу Урьдчилсан ажиллагааны танхимын шүүгчдийн олонхийн саналаар өөрөөр шийдвэрлээгүйгээс бусад бүх тохиолдолд Урьдчилсан ажиллагааны танхимын нэг шүүгч энэхүү дүрэмд дурдсан үүргийг гүйцэтгэж болно.
- Энэхүү дүрмийн дагуу гүйцэтгэх өөрийн бусад үүргийн зэрэгцээ Урьдчилсан ажиллагааны танхим дараахь чиг үүргийг гүйцэтгэж болно:
- прокурорын хүсэлтээр мөрдөн байцаалт явуулах зорилгод шаардлагатай байж болох тийм зөвшөөрөл буюу захирамж гаргах;
- 58 дугаар зүйлийн дагуу баривчлагдсан буюу захирамжаар хүрэлцэн ирсэн этгээдийн хүсэлтээр 56 дугаар зүйлд дурдсан арга хэмжээг оролцуулан захирамж гаргах буюу тухайн этгээдийг өмгөөлөхөд бэлтгэх зорилгоор тухайн этгээдэд тусламж үзүүлэхэд шаардлагатай байж болох 9 дүгээр хэсэг дурдсан хамтын ажиллагааг эрэлхийлэх;
- шаардлагатай тохиолдолд хохирогч болон гэрчийн хувийн амьдралын хамгаалалт болон халдашгүй байдал, нотлох баримтын бүрэн бүтэн байдал, баривчлагдсан буюу зарлан дуудах захирамж авсан этгээдийг хамгаалах болон үндэсний аюулгүй байдалтай холбоотой мэдээллийг хамгаалах явдлыг хангах;
- хэрэв тухайн тохиолдлын хувьд Урьдчилсан ажиллагааны танхим тухайн улс
9 |
KJ и и s— и
дүгээр хэсгийн дагуу хамтран ажиллах тухай хүсэлтийг биелүүлэхэд шаардлагатай эрх бүхий байгууллага буюу шүүхийн тогтолцооны ямар нэг хэсэг, байгууллага байхгүйгээс шалтгаалан хамтран ажиллах тухай хүсэлтийг биелүүлэх ямар ч чадваргүй гэж тогтоосон бол, боломжийн хэрээр холбогдох улсын байр суурийг анхааралдаа авах замаар 9 дүгээр хэсгийн дагуу хамтран ажиллах талаар тухайн улсын зөвшөөрлийг авахгүйгээр оролцогч улсын нутаг дэвсгэрийн хүрээнд мөрдөн байцаалт явуулахтай холбогдсон тодорхой арга хэмжээ авах зөвшөөрлийг Прокурорт өгөх;
- хэрэв 58 дугаар зүйлийн дагуу баривчлах зөвшөөрөл буюу шүүхэд хүрэлцэн ирэх захирамж гарсан тохиолдолд нотлох баримтын хүчин чадал, түүнчлэн энэхүү дүрэм болон Дэгийн болон нотолгооны журамд заасан холбогдох талуудын эрхийг зохих ёсоор харгалзан үзэж, хураан авах зорилгоор, ялангуяа хохирогчийн ашиг сонирхлыг голлон хамгаалах арга хэмжээ авах талаар хамтран ажиллах боломжийг
и и ЛЛ и и 1 и / • \ и
эрэлхийлэхийн тулд 93 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн (i) дэд хэсгийн дагуу улсуудад хандах.
58 дугаар зүйл
Урьдчилсан ажиллагааны танхимаас баривчлах зөвшөөрөл болон шүүхэд хүрэлцэн ирэх захирамж гаргах
- Урьдчилсан ажиллагааны танхим нь Прокурорын хүсэлтийн дагуу, хэрэв Прокуророос гаргасан тухайн хүсэлт болон нотлох баримт буюу бусад мэдээллийг авч үзээд хангалттай гэж үзсэн тохиолдолд мөрдөн байцаалт эхэлсний дараа ямар ч үед аль нэгэн этгээдийг баривчлах зөвшөөрөл өгнө:
(а) тухайн этгээд Шүүхээс хэрэг шүүн шийдвэрлэхэд хамаарах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хангалттай үндэслэл байвал;
(b) тухайн этгээдийг доорх зорилгоор баривчлах шаардлагатай бол:
- шүүх хуралдаанд түүнийг байпцуулах явдлыг хангах зорилгоор;
- тухайн этгээд мөрдөн байцаалт буюу шүүх хуралдаанд саад буюу заналхийлэл учруулахгүй байх явдлыг хангах зорилгоор; буюу
- холбогдох тохиолдолд тухайн этгээд гэмт хэрэг буюу түүнтэй холбоотой Шүүхээс хэрэг шүүн шийцвэрлэхэд хамаарах болон тухайн нөхцөл байдлаас урган гарсан гэмт хэрэг үргэлжлүүлэн үйлдэхээс урьдчилан сэргийлэх.
- Прокурорын хүсэлтэд дараахь зүйлийг тусгана:
- тухайн этгээдийн нэр болон хувийн байдлыг тогтооход шаардлагатай аливаа бусад мэдээлэл;
- тухайн этгээд үйлдсэн гэж үзэж байгаа Шүүхээс хэрэг шүүн шийдвэрлэхэд хамаарах гэмт хэргийг тодорхой заасан байх;
- энэ гэмт хэргийг бүрдүүлж байгаа гэж үзсэн хэрэг явдлын товч тодорхойлолт;
- нотлох баримтын хураангуй болон тухайн этгээд энэ гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх зүй ёсны үндэслэлийг тогтоож байгаа аливаа бусад мэдээлэл; болон
- Прокурорын хүсэлтэд дараахь зүйлийг тусгана:
/ \ и и ‘ и и и I—I
- тухайн этгээдийг баривчлах зайлшгүй шаардлагатай гэж Прокурор үзэж байгаа шалтгаан.
- Баривчлах зөвшөөрөлд дараахь зүйлийг тусгана:
- тухайн этгээдийн нэр болон хувийн байдлыг тогтооход шаардлагатай аливаа бусад мэдээлэл;
- тухайн этгээдийг баривчлах шаардлагад хүргэсэн Шүүхээс хэрэг шүүн шийдвэрлэхэд хамаарах гэмт хэргийг тодорхой заалт; болон
- энэ гэмт хэргийг бүрдүүлж байгаа гэж үзсэн хэрэг явдлын товч тодорхойлолт.
- Баривчлах зөвшөөрөл нь Шүүхээс өөр захирамж гаргах хүртэл хүчин төгөлдөр байна.
- Баривчлах зөвшөөрлийг үндэслэн Шүүх тухайн этгээдийг урьдчилан саатуулах буюу баривчлах болон 9 дүгээр хэсгийн дагуу түүнийг хүлээлгэн өгөхийг шаардаж болно.
- Прокурор заасан гэмт хэргийг өөрчлөх буюу түүнд өөр гэмт хэрэг нэмэх замаар баривчлах зөвшөөрөлд нэмэлт өөрчлөлт оруулах хүсэлтийг Урьдчилсан ажиллагааны танхимд гаргаж болно. Хэрэв Урьдчилсан ажиллагааны танхим тухайн этгээд тийм байдлаар өөрчилсөн буюу нэмж тусгасан гэмт хэргийг үйлдоэн гэж үзэх зүй ёсны үндэслэл байна гэж үзвэл тэрээр баривчлах зөвшөөрөлд холбогдох өөрчлөлт оруулна.
- Баривчлах зөвшөөрлийг шаардахын оронд Прокурор тухайн этгээдийг хүрэлцэн ирүүлэх захирамж гаргах хүсэлтийг Урьдчилсан ажиллагааны танхимд гаргаж болно. Хэрэв Урьдчилсан ажиллагааны танхим үйлдэгдсэн гэж үзэж буй гэмт хэргийг тухайн этгээд үйлдсэн бөгөөд захирамж тухайн этгээдийг хүрэлцэн ирүүлэх нөхцлийг хангахад хангалттай арга хэмжээ болно гэж үзэх хангалттай үндэслэл байна гэж тогтоовол тэрээр хэрэв энэ тухай үндэсний хууль тогтоомжид заасан бол эрх чөлөөг хязгаарлах /саатуулахаас бусад/ тодорхой нөхцөлтэйгээр буюу тийм нөхцөлгүйгээр тухайн этгээдийг хүрэлцэн ирүүлэх захирамж гаргана. Захирамжид дараахь зүйлийг заана:
- тухайн этгээдийн нэр болон хувийн байдлыг тогтооход шаардлагатай аливаа бусад мэдээлэл;
- тухайн этгээд хүрэлцэн ирэх ёстой он, сар, өдөр;
- тухайн этгээд үйлдсэн гэж үзэж байгаа Шүүхээс хэрэг шүүн шийдвэрлэхэд хамаарах гэмт хэргийг тодорхой заасан; болон
- энэ гэмт хэргийг бүрдүүлж байгаа гэж үзэх болсон хэрэг явдлын товч мэдээлэл.
Хүрэлцэн ирүүлэх захирамжийг тухайн этгээдэд шууд өөрт нь гардуулна.
59 дугээр зуйл Урьдчилан хорьсон газрын улсад баривчлах журам
- Аливаа этгээдийг урьдчилан баривчлах буюу хорих болон шилжүүлэн өгөх тухай хүсэлтийг хүлээн авсан оролцогч улс тухайн этгээдийг өөрийн хууль тогтоомж болон 9 дүгээр хэсгийн дагуу баривчлахад чиглэсэн алхмыг нэн даруй хийнэ.
- Баривчлагдсан этгээдийг урьдчилан хорьсон газрын улсад байгаа эрх бүхий шүүхийн байгууллагад нэн даруй хүргэх бөгөөд тэрээр энэ улсын хууль тогтоомжийн дагуу дараахь зүйлийг тодорхойлно:
- зөвшөөрлийг тухайн этгээдийн хувьд гаргасан;
- тухайн этгээдийг зүй ёсны ажиллагааны дагуу баривчилсан; болон
- тухайн этгээдийн эрхийг хангасан.
- Баривчлагдсан этгээд урьдчилан хорьсон улсын эрх бүхий байгууллагад түүнийг Шүүхэд шилжүүлэхээс өмнө чөлөөлөх хүсэлт гаргах эрхтэй.
- Аливаа тийм хүсэлтийн талаар шийдвэр гаргахдаа урьдчилан хорьсон улсын эрх бүхий байгууллага нь сэжиглэж байгаа гэмт хэргийн хүнд хөнгөнийг харгалзан түр чөлөөлж болох яаралтай болон онцгой нөхцөл байдал болон урьдчилан хорьсон улс тухайн этгээдийг Шүүхэд шилжүүлэх өөрийн үүргийг биелүүлэхэд шаардлагатай баталгаа байгаа эсэхийг харгалзан үзнэ. Урьдчилан хорьсон улсын эрх бүхий байгууллага нь баривчлах зөвшөөрлийг 58 дугаар зүйлийн (а) болон (b) хэсэг, 1 дэх хэсгийн дагуу зохих ёсоор гаргасан тухай асуудлыг авч үзэхгүй.
- Урьдчилсан ажиллагааны танхимд түр чөлөөлөх тухай аливаа хүсэлтийн талаар мэдээлэх бөгөөд тэрээр урьдчилан хорьсон улсын эрх бүхий байгууллагад зөвлөмж өгнө. Урьдчилан хорьсон улсын эрх бүхий байгууллага шийдвэр гаргахаасаа өмнө тийм зөвлөмжийг, ялангуяа тухайн этгээд оргон зайлах явдлыг зогсоохтой холбогдсон арга хэмжээтэй холбоотой аливаа зөвлөмжийг бүрэн хэмжээгээр харгалзан үзнэ.
- Хэрэв тухайн этгээд түр чөлөөлөгдсөн бол Урьдчилсан ажиллагааны танхим түр чөлөөлсөн эрх зүйн байдлын тухай тогтмол илтгэлийг шаардаж болно.
- Урьдчилан хорьсон улс тухайн этгээдийг Шүүхэд хүлээлгэн өгөх тухай шийдвэр гаргасны дараа тухайн этгээдийг аль болох нэн даруй Шүүхэд хүргүүлнэ.
60 дугаар зүйл Шүүхийн шүүн таслах эхний ажиллагаа
- Тухайн этгээдийг Шүүхэд хүлээлгэн өгсөн буюу тухайн этгээд сайн дураараа буюу хүрэлцэн ирүүлэх тухай захирамжийн үндсэн дээр Шүүхэд ирсний дараа Урьдчилсан ажиллагааны танхим тухайн этгээд урьдчилсан байдлаар сэжиглэгдэж байгаа гэмт хэргийн талаар болон энэхүү дүрмийн дагуу өөрийн эрх, үүний дотор шүүн таслах ажиллагаа эхлэхээс өмнө урьдчилан хорихоос чөлөөлөх тухай хүсэлт гаргах эрхийн талаар мэдээлэл авсныг хянан үзнэ.
- Өөрийнх нь хувьд баривчлах тогтоол гарсан этгээд шүүн таслах ажиллагаа эхлэхээс өмнө хорихоос түр чөлөөлөх тухай хүсэлт гаргаж болно. Хэрэв Урьдчилсан ажиллагааны танхим 58 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж үзвэл тухайн этгээдийг урьдчилан хорих явдлыг үргэлжлүүлнэ. Хэрэв Урьдчилсан ажиллагааны танхим тэдгээр нөхцөл хангагдсан гэдэгт итгэлтэй буй бол тэрээр тухайн этгээдийг тодорхой нөхцлөөр буюу ямар нэгэн нөхцөлгүйгээр чөлөөлнө.
- Урьдчилсан ажиллагааны танхим тухайн этгээдийг чөлөөлөх буюу түүнийг урьдчилан хорьж байх тухай өөрийн шийдвэрийг Прокурор буюу тухайн этгээдийн хүсэлтээр ямар ч үед хянан үзэж болно. Тийнхүү хянан үзсэнийхээ дараа тэрээр өөрчлөгдсөн нөхцөл байдал ингэхийг шаардаж байна гэж үзвэл урьдчилан хорих буюу урьдчилан хорихоос чөлөөлөх, болзолтойгоор чөлөөлөхтэй холбоотой өөрийн шийдвэрийг өөрчилж болно.
- Урьдчилсан ажиллагааны танхим нь шүүх хуралдааныг үндэслэлгүйгээр саатуулахгүйн тулд шүүх хуралдаан хүртэл үндэслэлгүйгээр хэнийг ч удаан хугацаагаар Прокурорын зүгээс урьдчилан хорихгүй байх явдлыг хангана. Ийнхүү саатуулах явдал үүссэн тохиолдолд Шүүх тухайн этгээдийг урьдчилан хорихоос тодорхой болзолтой буюу ямар нэгэн болзолгүйгээр чөлөөлөх асуудлыг авч үзнэ.
- Шаардлагатай тохиолдолд Урьдчилсан ажиллагааны танхим урьдчилан хорихоос чөлөөлөгдсөн этгээд алга болохгүй байх явдлыг хангахын тулд баривчлах зөвшөөрөл өгч болно.
61 дүгээр зүйл Шүүх хуралдаанаас өмнө яллагааг батлах
- 2 дахь хэсгийн заалтыг харгалзан тухайн этгээдийг Шүүхэд хүлээлгэн өгснөөс хойш буюу тэрээр сайн дураараа Шүүхэд хүрэлцэн ирснээс хойш зохих хугацаанд Урьдчилсан шүүх ажиллагааны танхим Прокурорт үндэслэн шүүх хуралдаан хийхийг хүсэж байгаа яллагааг батлах тухай асуудлыг сонсоно. Ийнхүү сонсох ажиллагаанд Прокурор болон яллагдагч, түүнчлэн түүний өмгөөлөгчийг оролцуулна.
- Урьдчилсан ажиллагааны танхим нь Прокурорын хүсэлтээр буюу өөрийн санаачилгаар дараахь тохиолдолд Прокурор үндэс болгон шүүхийн шүүх хуралдааныг явуулж яллагааг батлахын тулд яллагдагчийг оролцуулахгүйгээр сонсох ажиллагаа явуулж болно:
- тухайн этгээд шүүх хуралдаанд байлцах эрхээсээ татгалзсан бол;
- тухайн этгээд оргосон буюу олдохгүй байгаа бөгөөд тухайн этгээдэд өөрийнх нь эсрэг тулгаж байгаа яллагааны тухай болон эдгээр яллагааг батлахын тулд сонсох ажиллагаа явуулах гэж байгаа тухай мэдээлэхийн тулд тухайн этгээдийг Шүүхэд хүрэлцэн ирүүлэхийн тулд боломжтой бүхий л алхам хийсэн бол. Хэрэв Урьдчилсан ажиллагааны танхим шүүх ажиллагааны шударга ёсонд нийцэж байна гэж үзвэл тийм тохиолдолд тухайн этгээдийг өмгөөлөгч нь төлөөлөн оролцож болно.
- Сонсох ажиллагаа эхлэхээс өмнө зохих хугацаанд тухайн этгээд:
- Прокуророос үндэс болсон тухайн этгээдийг шүүхэд татах санааг илэрхийлж яллагааг тусгасан баримт бичгийн хувийг авах; болон
- сонсох явцад прокурор ямар нотлох баримт ашиглах гэж буй тухай мэдээлэл
авах.
Урьдчилсан ажиллагааны танхим сонсох ажиллагааны зорилгоор мэдээллийг задруулахгүй байх тухай захирамж гаргаж болно.
- Сонсох ажиллагаа эхлэхээс өмнө Прокурор мөрдөн байцаалтыг үргэлжүүлэх болон аливаа яллагааг өөрчлөх буюу хүчингүй болгож болно. Сонсох ажиллагаа эхлэхээс өмнө боломжийн хугацаанд яллагааг аливаа байдлаар өөрчлөх буюу хүчингүй болгосон тухай яллагдагчдад мэдэгдэнэ. Яллагааг хүчингүй болгох тохиолдолд Прокурор тийнхүү хүчингүй болгосон шалтгааныхаа талаар Урьдчилсан ажиллагааны танхимд мэдэгдэнэ.
- Сонсох үйл ажиллагааны явцад Прокурор тухайн этгээд яллагдаж байгаа гэмт хэргийг үйвдсэн гэж үзэх зайлшгүй үндэслэлийг тогтооход шаардлагатай нотлох баримтаар яллагааны зүйл бүрийг батлана. Прокурор нь бичиг баримтын нотолгоо буюу нотолгооны хураангуйд үндэслэх бөгөөд шүүхэд мэдүүлэг өгөх ёстой гэрчийг дуудахгүй байж болно.
- Сонсох ажиллагааны явцад тухайн этгээд:
- яллагааны эсрэг үндэслэл гаргах;
- Прокуророос гаргасан нотлох баримтын талаар маргах;
- нотлох баримтаа танилцуулах.
- Урьдчилсан ажиллагааны танхим сонсох ажиллагааны үндсэн дээр тухайн этгээдийн яллагдаж байгаа гэмт хэргүүдийн аль нэгийг үйвдсэн гэж үзэх зайлшгүй үндэслэлийг тогтооход хангалттай нотлох баримт байгаа эсэхийг тодорхойлно.
Өөрийн тодорхойполтод тулгуурлан Урьдчилсан ажиллагааны танхим:
- хангалттай нотлох баримт байна гэж тодорхойлсон яллагааг батлах бөгөөд батлагдсан яллагаатай холбогдуулан шүүх хуралдаан хийхээр тухайн этгээдийг Шүүхийн танхимд шилжүүлнэ;
- хангалттай нотлох баримт байхгүй гэж тодорхойпсон яллагааг батлахгүй;
- сонсох ажиллагааг хойшлуулах бөгөөд дараахь боломжийг хянан үзэхийг Прокурорт хүсэлт болгоно:
- нэмэлт нотлох баримт гаргах болон өөр тодорхой яллагааны хувьд
мөрдөн байцаалтыг цаашид үргэлжүүлэх; болон
- гаргасан нотлох баримт нь Шүүхээс хэрэг хянан шийдвэрлэхэд
хамаарах өөр гэмт хэрэг үйлдсэн баримтыг тогтоовол яллагааг өөрчлөх.
- Урьдчилсан ажиллагааны танхим яллагааг батлаагүй тохиолдолд Прокурор нэмэлт нотлох баримтаар баталгаажуулан тухайн яллагааг батлуулахаар дахин хүсэлт гаргах эрхтэй байна.
- Яллагаа батлагдсаны дараа болон шүүх хуралдаан эхлэхээс өмнө Прокурор Урьдчилсан ажиллагааны танхимын зөвшөөрөлтэйгээр болон яллагдагчид мэдэгдсэний дараа яллагааг өөрчилж болно. Хэрэв Прокурор нэмэлт яллагаа тулгах болон яллагааг илүү хүнд яллагаагаар солих сонирхолтой байгаа бол энэ зүйлийн дагуу эдгээр яллагааг батлахын тулд сонсох ажиллагаа явуулах ёстой. Шүүх хуралдаан эхэлсний дараа Прокурор Шүүхийн танхимын зөвшөөрөлтэйгээр яллагааг хүчингүй болгож болно.
- Өмнө нь гаргасан аливаа тогтоолын үйлчлэл нь Урьдчилсан ажиллагааны танхим батлаагүй буюу Прокурор хүчингүй болгосон аливаа ямар ч яллагааны хувьд хүчингүй болно.
- Энэ зүйлийн дагуу яллагаа батлагдсаны дараа тэргүүлэгчид 8 дахь хэсэг болон 64 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн дагуу цаашдын шүүх хуралдаан болон тухайн шүүх хуралдаантай холбоотой, түүний явцад хэрэгжиж болох Урьдчилсан ажиллагааны танхимын аливаа үүргийг гүйцэтгэх асуудлыг хариуцсан Шүүхийн танхимыг байгуулна.
6 ДУГААР ХЭСЭГ ШҮҮХ ХУРАЛДААН
- дугаар зүйл Шүүх хуралдаан хийх газар
Хэрэв өөр шийдвэр гараагүй бол шүүх хуралдаан хийх газар нь Шүүхийн байрлаж буй газар байна.
- дугаар зүйл Яллагдагчийг байлцуулан шүүх хуралдаан хийх
- Яллагдагч нь шүүх хуралдаанд оролцоно.
- Хэрэв шүүх хуралдаанд оролцож байгаа яллагдагч нь шүүх хуралдааны явцыг үргэлжүүлэн зөрчсөөр байвал Шүүхийн танхим яллагдагчийг хуралдаанаас гаргаж болох бөгөөд хуралдааны явцыг ажиглах боломжийг түүнд олгох болон өмгөөлөгчид нь хуралдааны танхимын гадна байхдаа шаардлагатай үед холбооны хэрэгсэл ашиглах чиглэл өгч болно. Дурдсан арга хэмжээг өөр бусад зайлшгүй арга хэмжээ боломжгүй хэмээн хүлээн зөвшөөрсний дараа зөвхөн онцгой тохиолдолд авах бөгөөд энэ нь зөвхөн зайлшгүй шаардлагатай тийм хугацааны туршид үргэлжилнэ.
- дүгээр зүйл
Шүүхийн танхимын чиг үүрэг болон эрх мэдэл
- Энэ зүйвд дурдсан Шүүхийн танхимын чиг үүрэг болон эрх мэдэл нь энэхүү дүрэм болон Дэгийн болон нотолгооны журмын дагуу хэрэгжинэ.
- Шүүхийн танхим нь шүүх хуралдаан шударга бөгөөд шуурхай байх болон яллагдагчийн эрхийг бүрэн хамгаалах болон хохирогч болон гэрч нарыг хамгаалах шаардлагыг зохих ёсоор хангана.
- Хэргийг энэхүү дүрмийн дагуу сонсохоор төлөвлөснөөс хойш хэргийг хянан хэлэлцэхээр томилогдсон Шүүхийн танхим:
- талуудтай зөвлөлдөх бөгөөд шүүх хуралдааныг шударга болон шуурхай явуулахад тус дөхөм үзүүлэхэд шаардлагатай тийм дэг батлана;
- шүүх хуралдааны хэл/хэлүүдийг тодорхойпно;
- энэхүү дүрмийн аливаа бусад холбогдох заалтуудыг баримтлах замаар шүүх хуралдаан эхлэхээс өмнө энэ хүртэл задруулаагүй байсан баримт бичиг буюу мэдээллийг шүүх хуралдаанд зохих ёсоор бэлтгэх боломжтой болгохын тулд шүүх хуралдаанаас өмнө задруулах арга хэмжээ авна.
- Шүүхийн танхим өөрийн чиг үүргийг үр дүнтэй болон шударгаар биелүүлэхэд шаардлагатай бол урьдчилсан асуултуудыг Урьдчилсан шүүх ажиллагааны танхим буюу шаардлагатай бол Урьдчилсан шүүх ажиллагааны хэлтсийн харьяалалд байгаа өөр шүүгчид шилжүүлж болно.
- Шүүхийн танхим талуудад мэдэгдэл илгээхдээ холбогдох тохиолдолд нэгээс илүү яллагдагчийн эсрэг яллагааг нэгтгэх буюу тусгаарлахыг шаардаж болно.
- Шүүх хуралдаан эхлэхээс өмнө буюу шүүх хуралдааны явцад өөрийн чиг үүргийг хэрэгжүүлэхдээ Шүүхийн танхим шаардлагатай бол:
- 61 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт дурдсан Урьдчилсан ажиллагааны танхимын аливаа үүргийг хэрэгжүүлнэ;
- гэрч нарыг ирүүлэх буюу мэдүүлэг өгөх, түүнчлэн баримт бичиг болон бусад нотлох баримтыг гаргаж өгөхийг шаардах, хэрэв шаардлагатай бол энэхүү дүрэмд заасны дагуу тухайн улсын зүгээс тусламж авах;
- нууц мэдээллийг хамгаалах арга хэмжээ авах;
- шүүх хуралдаанаас өмнө нэгэнт цуглуулсан буюу талуудаас шүүх хуралдааны явцад гаргасан нотлох баримт дээр нэмэлт нотлох баримт гарган өгөх, чиглэл өгөх;
- яллагдагч, гэрч нар болон хохирогчийн хамгаалалтыг хангах; болон
- хэрэгт холбоотой аливаа бусад асуудлаар шийдвэр гаргаж болно.
- Шүүх хуралдааныг нээлттэй явуулна. Гэхдээ Шүүхийн танхим онцгой нөхцөл байдал ингэхийг шаардсан тохиолдолд зарим хуралдааныг 68 дугаар зүйлд заасан зорилгоор буюу нотлох баримт болгон гаргасан нууц буюу нарийн мэдээллийг хамгаалах ашиг сонирхлын үүднээс хаалттай явуулахаар тогтоож болно.
- (а) Шүүх хуралдааны эхэнд Шүүхийн танхим Урьдчилсан ажиллагааны танхим урьд нь батласан яллагааг яллагдагчид уншиж сонсгосон байна. Шүүхийн танхим яллагдагч нь яллагааны агуулгыг ойлгож байгаа гэдэгт эргэлзэхгүй болсон
л U ГП /” г™ KJ KJ U S—
байна. Тэрээр яллагдагчид 65 дугаар зүйлийн дагуу өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрөх буюу гэм буруугүйгээ мэдэгдэх боломж олгоно.
(b) Шүүх хуралдааны явцад хуралдаан даргалагч шүүгч хуралдааныг явуулахтай холбогдсон, үүний дотор хуралдаан шудрага болон нэг талыг барихгүй явагдах нөхцлийг хангах зорилгоор чиглэл өгч болно. Хуралдаан даргалагчийн аливаа чиглэлийг баримтлах замаар талууд энэхүү дүрмийн заалтын дагуу нотлох баримт гаргаж болно.
- Шүүхийн танхим, түүнчлэн талуудын аль нэгний хүсэлтийн дагуу буюу өөрийн санаачлагаар дараахь эрхийг эдлэнэ:
(а) нотлох баримтыг хүлээж авах эсэх буюу холбогдолтой эсэх тухай шийдвэр
гаргах;
(b) сонсох үйл ажиллагааны явцад дэг журам сахиулахад чиглэсэн шаардлагатай бүх арга хэмжээ авах.
- Шүүхийн танхим шүүх хуралдааны явцыг нарийн тусгасан тодорхой протоколыг бүрдүүлэх явдлыг хангах бөгөөд түүнийг нотлох болон хадгалах асуудлыг нарийн бичгийн дарга хариуцна.
65 дугаар зуйл
Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тохиолдолд мөрдөх дэг журам
- Яллагдагч 64 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн (а) дэд хэсгийн дагуу өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд Шүүхийн танхим дараахь зүйлийг тодорхойлно:
- яллагдагч өөрийгөөө гэм буруутай гэж үзсэн хэргийн шинж чанар болон хор уршгийг ухамсарлаж байгаа эсэх;
- яллагдагч ийнхүү хүлээн зөвшөөрсөн нь өмгөөлөгчтэйгээ хангалттай зөвлөлдсөний дараа сайн дураараа хийгдсэн эсэх;
- гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нь хэргийн дараахь баримтаар батлагдаж байгаа эсэх:
- Прокуророос тулгасан яллагаа болон яллагдагчийн хүлээн зөвшөөрсөн ялыг тусгасан баримт;
- Прокуророос ялыг баталгаажуулан гаргасан бөгөөд яллагдагч хүлээн зөвшөөрсөн аливаа материал; болон
- Прокурор буюу яллагдагчийн гаргаж тавьсан гэрчийн мэдүүлэг зэрэг аливаа бусад нотлох баримт бичиг.
- Хэрэв Шүүхийн танхим нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болон ийнхүү хүлээн зөвшөөрсөн гэмт хэрэг үйлдсэнийг нотлоход зайлшгүй шаардлагатай нэн чухал бүх нөхцөл байдлаар тогтоогдсон, аливаа нэмэлт нотлох баримтаар нотлогдсоныг хянан хэлэлцээд нэг дэх хэсэгт заасан нөхцлийг хангасан гэсэн дүгнэлтэд хүрвэл энэ гэмт хэрэг үйлдсэн яллагдагчийг шийтгэж болно.
- Хэрэв Шүүхийн танхим 1 дэх хэсэгт дурдсан нөхцлийг хангасан гэсэн дүгнэлтэд хүрээгүй бол тэрээр гэм бурууг зөвшөөрсөн гэж үзэхгүй бөгөөд энэ тохиолдолд тэрээр шүүх хуралдааныг энэхүү дүрэмд дурдсан хэргийг хянан хэлэлцэх ердийн журмын дагуу үргэлжлүүлэх шийдвэр гаргах бөгөөд энэ хэргийг Шүүхийн өөр танхимд шилжүүлж болно.
- Хэрэв Шүүхийн танхим шүүн таслах ажлын ашиг сонирхлын үүднээс, ялангуяа хохирогчийн ашиг сонирхлын үүднээс хэргийн нөхцөл байдлыг илүү бүрэн дүүрэн авч үзэх шаардлагатай гэж үзвэл Шүүхийн танхим дараахь зүйлийг хийж болно:
(а) гэрчийн мэдүүлгийг оролцуулан нэмэлт нотлох баримт гаргуулахаар Прокурорт хандах; буюу
(b) энэхүү дүрэмд заасны дагуу хэргийг хянан хэлэлцэх ердийн журмын дагуу шүүх хуралдааныг үргэлжлүүлэх шийдвэр гаргах бөгөөд энэ тохиолдолд гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй гэж үзэх бөгөөд энэ хэргийг Шүүхийн өөр танхимд шилжүүлж болно.
- Яллагааг өөрчлөх, гэм буруугаа хүлээн зөвшөөрөх буюу шийтгэвэл зохих яллагааны тухай асуудлын талаархи Прокурор болон өмгөөлөгчийн хоорондын аливаа яриа хэлэлцээ нь Шүүхийн хувьд зайлшгүй биелүүлэх зүйл бус байна.
- дугаар зуйл Нотлогдоогүй бол гэм буруугүй байх
- Хэрэглэх хуулийн дагуу гэм буруутай гэж Шүүх тогтоогоогүй бол хэн ч гэм буруугүйд тооцогдоно.
- Яллагдагчийн гэм буруутайг нотлох үүрэг Прокурорт ногдоно.
- Яллагдагчийг шийтгэхийн тулд Шүүх яллагдагч гэм буруутай гэдэгт итгэл төгс байх ёстой бөгөөд энэ нь бодит үндэслэлээр эргэлзээ төрүүлэх ёсгүй.
- дугаар зуйл Яллагдагчийн эрх
- дугаар зуйл Нотлогдоогүй бол гэм буруугүй байх
- Энэхүү дүрмийн заалтыг харгалзан аливаа яллагааг тодорхойлоход яллагдагч хэргээ нийтийн өмнө хэлэлцүүлэх, шударга, аль нэг талыг барихгүй явагдах шүүх хуралдаанд орох эрхтэй бөгөөд бүрэн тэгш эрхийн үндсэн дээр наад зах нь дараахь баталгаатай байна:
- яллагдагч бүрэн хэмжээгээр ойлгодог болон ярьдаг хэл дээр түүнд тулгаж байгаа яллагааны шинж чанар, үндэслэл болон агуулгын талаар дэлгэрэнгүй мэдээллийг нэн даруй авах;
- өөрийгөө хамгаалахад зориулсан хангалттай цаг хугацаа болон боломжтой байх, түүнчлэн сонгож авсан өмгөөлөгчтэйгээ нууцыг хадгалах нөхцөлд чөлөөтэй харилцах;
- зүй бус саадгүйгээр хэргээ хэлэлцүүлэх;
- 63 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн дагуу шүүх ажиллагаанд биечлэн оролцох бөгөөд өөрөө өөрийгөө буюу өөрийн сонгосон өмгөөлөгчөөр дамжуулан өөрийгөө өмгөөлүүлэх, хэрэв тэрбээр өмгөөлөгч аваагүй бол энэ эрхийнхээ тухай мэдээлэл авах, шүүн таслах ажиллагааны эрх ашиг шаардаж байгаа ямар ч тохиолдолд Шүүхээс түүнд томилж өгсөн өмгөөлөгчтэй байх бөгөөд төлбөрийг төлөх хангалттай эх үүсвэргүй тохиолдолд үнэ төлбөргүй өмгөөлөгч авах;
- түүний эсрэг мэдүүлэг өгч байгаа гэрчүүдээс асуух буюу эдгээр гэрчүүдийг байцаалгах эрхтэй байх, түүнчлэн эсрэг мэдүүлэг өгч байгаа гэрчүүдийн хувьд хэрэглэдэг нөхцлийн дагуу түүний талд мэдүүлэг өгч байгаа гэрчүүдийг дуудах болон байцаалгах эрхтэй. Яллагдагч, түүнчлэн өөрийгөө хамгаалах үндэслэлийг дэвшүүлэх болон энэ Дүрмийн дагуу зөвшөөрөгдөх өөр бусад нотлох баримт гаргах эрхтэй;
- Шүүхэд хэргийг хянан хэлэлцэж байгаа буюу Шүүхэд гаргасан баримт бичгийг бүрдүүлэхэд хэрэглэж байгаа хэл нь яллагдагч бүрэн хэмжээгээр ойлгодоггүй болон ярьдаггүй тохиолдолд шүүх хуралдааныг шудрага ёсны шаардлагад нийцүүлэх зорилгоор өндөр мэргэжлийн орчуулагчийн тусламжийг үнэ төлбөргүй авах бөгөөд орчуулга хийлгэх эрхтэй;
- мэдүүлгийг албадуулж өгөхгүй байх буюу өөрийгөө гэм буруутай гэж хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд дуугарахгүй байж болох бөгөөд тийнхүү дуугарахгүй байх нь гэм буруутай буюу гэм буруугүй тухай шийдвэрийг биелүүлэхэд нөлөөлөх ёсгүй;
- өөрийгөө өмгөөлөхийн тулд ам тангараг өгөлгүйгээр амаар буюу бичгээр мэдэгдэл хийх;
- эсрэг нотолгоо гаргах үүрэг болон няцаалт өгөх хариуцлага хүлээхгүй.
- Энэхүү дүрэмд заасан мэдээллийг аливаа нэгэн өөр байдлаар ил болгохоос гадна Прокурор түүний үзэж байгаагаар яллагдагчийн гэм буруугүйг гэрчилж байгаа буюу гэрчлэх ёстой, эсхүл гэм бурууг хөнгөрүүлэх нөхцөл байдпын тухай буюу яллагааны нотлох баримтын үнэн зөвд нөлөөлөх боломжтой өөрийн мэдэлд буюу хяналтад байгаа нотлох баримтыг аль болохоор нэн даруй гаргаж тавина. Энэ хэсгийг хэрэглэхтэй холбоотой аливаа эргэлзээг Шүүх шийдвэрлэнэ.
68 дугаар зүйл
Хохирогч ба гэрчийн хамгаалалт болон шүүх хуралдаанд тэдгээрийн оролцоо
- Шүүх хохирогч болон гэрчүүдийн хувийн амьдралын аюулгүй байдал, бие махбодийн болон сэтгэл санааны сайн сайхан байдал, нэр төр болон хувийн халдашгүй байдлыг хамгаалахын тулд шаардлагатай арга хэмжээ авна. Ингэхдээ Шүүх
2 |
и и л и и и и s—
дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тодорхойлсон нас, хүйсийн хүчин зүйл болон эрүүл мэндийн байдал, түүнчлэн гэмт хэргийн шинж чанар болон зөвхөн үүгээр хязгаарлахгүйгээр гэмт хэрэг нь бэлгийн, хүйсийн буюу хүүхдийн хүчирхийллийг хамарсан нөхцөл байдал зэрэг холбогдох бүх хүчин зүйлийг харгалзан үзнэ. Прокурор тийм арга хэмжээг, ялангуяа эдгээр гэмт хэрэгт мөрдөн байцаалт явуулахдаа авч хэрэгжүүлнэ. Тийм арга хэмжээ нь яллагдагчийн эрхэд хохирол учруулах буюу түүнтэй зөрчилдөх ёсгүй, түүнчлэн шудрага болон нэг талыг бариагүй шүүх хуралдаан явуулахад хохирол учруулахгүй.
- 67 дугаар зүйлд дурдсан нээлттэй сонсох зарчмыг үл хэрэглэн Шүүхийн танхим хохирогчид болон гэрчүүд буюу яллагдагчийг хамгаалах зорилгоор шүүх хуралдааны аливаа хэсгийг хаалттай (in Camera)явуулах буюу нотлох баримтыг цахилгаан буюу өөр тусгай хэрэгслийн тусламжтайгаар гаргаж тавихыг зөвшөөрч болно. Ялангуяа тийм арга хэмжээг бэлгийн хүчирхийллийн золиос болсон буюу хохирогч буюу гэрч нь хүүхэд байх тохиолдолд хэрэв Шүүх өөрөөр шийдээгүй бол бүх нөхцөл байдал, ялангуяа тухайн хохирогч буюу гэрчийн санаа бодлыг харгалзан авч хэрэгжүүлнэ.
- Шүүх зохимжтой гэж үзсэн шүүх хуралдааны шатанд хэрэв тэдгээрийн хувийн ашиг сонирхол нь хөндөгдсөн тохиолдолд хохирогчийн санаа бодол болон болгоомжлолыг гаргаж тавих буюу хянан хэлэлцэхийг зөвшөөрөх бөгөөд энэ нь яллагдагчийн эрх болон шудрага бөгөөд нэг талыг бариагүй шүүх хуралдаан хийхэд хохирол учруулахгүй байх тийм байдлаар хэрэгжинэ. Шүүх зөв гэж үзсэн тохиолдолд тийм санаа бодол болон болгоомжлолыг Дэгийн буюу нотолгооны журмын дагуу хохирогчийн хууль ёсны төлөөлөгч илэрхийлж болно.
- Хохирогч болон гэрчүүдэд тусламж үзүүлэх хэсэг 43 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт дурдсан хамгаалах, аюулгүй байдлыг хангах, зөвлөлгөө өгөх болон бусад тусламж үзүүлэх холбогдох арга хэмжээг Прокурор болон Шүүхэд зөвлөж болно.
- Энэ дүрмийн дагуу нотлох баримт буюу мэдээллийг задруулах нь аливаа гэрч буюу түүний гэр бүлийн гишүүдийн аюулгүй байдалд ноцтой заналхийлэл учруулахаар бол Прокурор хэргийг сонсож эхлэхээс өмнө болсон аливаа байцаан шийтгэх ажиллагааг хэрэгжүүлэх зорилгоор тийм нотлох баримт буюу мэдээллийг задруулахгүй байж болох бөгөөд үүний оронд тэдгээрийн хураангуйг танилцуулж болно. Дурдсан арга хэмжээ нь яллагдагчийн эрх болон шудрага болон нэг талыг бариагүй шүүх хуралдаан явуулахад хохирол учруулахгүй бөгөөд үл нийцэх ёсгүй.
- Аливаа улс түүний албан хаагчид буюу төлөөлөгчдийг хамгаалах явдлыг хангах, түүнчлэн нууц буюу нарийн мэдээллийг хангахад зайлшгүй шаардлагатай арга хэмжээ авах хүсэлт гаргаж болно.
69 дүгээр зүйл Нотлох баримт
- Мэдүүлэг өгч эхлэхээс өмнө гэрч тус бүр Дэгийн болон нотолгооны журмын дагуу үнэн зөв мэдүүлэг өгөх үүргийг хүлээнэ.
- 68 дугаар зүйл буюу Дэгийн болон нотолгооны журамд өөрөөр заагаагүй бол гэрч шүүх хуралдаанд мэдүүлгээ өөрөө биечлэн өгнө. Түүнчлэн Шүүх гэрчийн мэдүүлгийг амаар (viva voce) буюу видео буюу аудио техникийн бичлэгийн тусламжтайгаар өгөх, түүнчлэн энэхүү дүрмийн заалтыг мөрдсөн нөхцөлд болон Дэгийн болон нотолгооны журмын дагуу баримт бичиг буюу бичлэг гаргаж өгөхийг зөвшөөрч болно. Эдгээр арга хэмжээ нь яллагдагчийн эрхэд хохирол учруулах буюу түүнтэй зөрчилдех ёсгүй.
- Талууд 64 дүгээр зүйлийн дагуу хэрэгт холбогдолтой нотлох баримт гаргаж болно. Шүүх үнэнийг тогтоохын тулд зайпшгүй шаардлагатай гэж үзсэн бүх нотлох баримт гаргаж өгөхийг шаардах эрхтэй.
- Шүүх Дэгийн болон нотолгооны журмын дагуу нотлох баримтын шинж чанар, түүнчлэн шудрага шүүх хуралдаан хийх буюу гэрчийн мэдүүлгийг шударгаар үнэлэхэд хохирол учруулж болох тийм нотлох баримтыг анхааралдаа авах замаар аливаа нотлох баримтын хамаарал болон хүлээн авч болох эсэх тухай шийдвэр гаргаж болно.
- Шүүх Дэгийн болон нотолгооны журамд заасан нууцлалыг хүндэтгэн сахина.
- Шүүх нийтэд илэрхий болгон нотлохыг шаардахгүй, гэхдээ тэдгээрийг шүүхийн журмаар хэлэлцэж анхааралдаа авна.
- Дараахь тохиолдолд энэхүү дүрмийн заалт буюу олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрсөн хүний эрхийг зөрчиж авсан нотлох баримтыг хүлээн авахгүй:
- зөрчил нь нотлох баримтын үнэн зөв эсэхэд ноцтой эргэлзээ төрүүлж байгаа; эсхүл
- нотлох баримт хэмээн үзэх нь шүүх хуралдааныг шударгаар явуулахтай нийцэхгүй байгаа болон түүнд ноцтой хохирол учруулахаар байвал.
- Аливаа улсын цуглуулсан нотлох баримтыг хүлээн авах буюу хүлээн авахгүй тухай асуудлыг шийдвэрлэхдээ Шүүх тухайн улсын үндэсний хууль тогтоомжийг хэрэглэхтэй холбогдсон шийдвэр гаргах ёсгүй.
70 дугаар зүйл Шүүн таслах ажиллагааны эсрэг гэмт хэрэг
- Шүүх шүүн таслах ажиллагааны эсрэг санаатай үйвдсэн дараахь гэмт хэргийг шүүн шийдвэрлэнэ:
- үнэн зөв мэдүүлэг өгөх тухай 69 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн дагуу үүрэг хүлээсний дараа худал мэдүүлэг өгсөн;
- үзтэл худал буюу зохиомол нотлох баримт гаргасан;
- гэрчид хууль бусаар нөлөө үзүүлсэн, гэрчийн байлцах буюу түүнээс мэдүүлэг өгөхөд саад тотгор учруулсан, гэрч мэдүүлэг өгсний төлөө түүнд нөлөөлсөн буюу нотлох баримтыг устгасан, тэдгээрийг хуурамчаар үйвдэх буюу цуглуулахад саад учруулсан;
- үүргээ биелүүлэхгүй буюу зохих ёсоор биелүүлэхгүй байлгахад албадах буюу итгүүлэх зорилгоор Шүүхийн албан тушаалтанд саад тотгор учруулах, айпган сүрдүүлэх буюу хууль бусаар нөлөөлсөн;
- аливаа албан тушаалтан өөрийн үүргийг гүйцэтгэсний төлөө хариу авахын тулд далайлган сүрдүүлсэн болон Шүүхийн албан тушаалтанд нөлөө үзүүлсэн;
- Шүүхийн албан тушаалтны хувьд өөрийн албан үүрэгтэйгээ холбогдуулан хахууль авах буюу далайлган сүрдүүлсэн.
- Энэ зүйлийн үндсэн дээр үйвдэгдсэн гэмт хэргийн хувьд Шүүх хэрэг шүүн шийдвэрлэх асуудлыг зохицуулахдаа Дэгийн болон нотолгооны журамд заасан зарчим болон журмыг баримтална. Энэ зүйпийн дагуу шүүх хуралдаанаа хийхэд Шүүхэд олон улсын дэмжлэг үзүүлэх нөхцлийг хүсэлт тавьсан улсын дотоодын хууль тогтоомжоор зохицуулна.
- Хэн нэгэн этгээдийг гэм буруутай хэмээн хүлээн зөвшөөрсөн тухай шийдвэр гарсан тохиолдолд Шүүх 5 жилээс илүүгүй хугацаагаар хорих буюу Дэгийн болон нотолгооны журмын дагуу торгууль ногдуулах, эсхүл аль алиныг нь нэгэн зэрэг хэрэглэх ял ногдуулж болно.
- (а) Оролцогч улс бүр энэ зүйлд заасан мөрдөн байцаалтын болон шүүх хуралдаан явуулахын эсрэг чиглэгдсэн гэмт хэрэг, түүнчлэн шүүн таслах ажиллагааны эсрэг гэмт хэргийг тухайн улсын иргэн буюу түүний нутаг дэвсгэрт үйлдсэн бол ялын арга хэмжээ тогтоосон өөрийн эрүүгийн хууль тогтоомжоо тараана;
(b) Шүүхийн хүсэлтээр оролцогч улс шаардлагатай гэж үзвэл хэргийг шүүн мөрдүүлэхээр өөрийн эрх бүхий байгууллагад шилжүүлнэ. Эдгээр байгууллага тийм хэргийг нарийн нягт хянан хэлэлцэх бөгөөд түүнийг авч хэлэлцэх асуудал үр нөлөөтэй болоход хангалттай санхүүгийн нөөцийг гаргана.
- дүгээр зүйл
Шүүхэд үлгэргүй байдал гаргасны төлөө хүлээлгэх шийтгэл
- Шүүх шүүх хуралдаанд оролцож байгаа этгээд үлгэргүй байдал гаргах, түүний дотор шүүх хурлыг тасалдуулах, шүүхийн шаардлага биелүүлэхээс санаатайгаар татгалзах явдал гаргасны төлөө шүүх хуралдааны танхимаас түр буюу бүрэн тусгаарлах, торгууль ногдуулах буюу Дэгийн болон нотолгооны журамд заасан ижил төстэй өөр арга хэмжээ авах зэргээр хорихоос гадна захиргааны арга хэмжээ авах замаар шийтгэл ногдуулж болно.
- Энэхүү 1 дэх хэсэгт дурдсан арга хэмжээг хэрэглэх зохицуулалтын журмыг Дэгийн болон нотолгооны журмаар тогтооно.
- дугаар зүйл
Үндэсний аюулгүй байдалтай холбоотой мэдээллийн хамгаалалт
- Энэ зүйлийг аливаа улсын мэдээлэл буюу баримт бичгийг задруулах нь тухайн улсын үзэж байгаагаар түүний үндэсний аюулгүй байдлын эрх ашигт хохирол учруулах аль ч тохиолдолд хэрэглэнэ. Тийм тохиолдолд 56 дугаар зүйлийн 2 болон 3 дахь хэсэг, 61 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 64 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 67 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 68 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 87 дугаар зүйлийн 6 дахь хэсэг болон 93 дугаар зүйлийн заалтууд хамаарч байгаа тохиолдлууд, түүнчлэн шүүх хуралдааны аливаа бусад шатанд тийнхүү задруулах асуудал гарч болох тохиолдолууд орно.
- Энэ зүйлийг мөн мэдээлэл буюу нотлох баримт гаргах хүсэлт хүлээн авсан этгээд ингэхээс татгалзсан буюу задруулах нь улсын үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд хохирол урчуулна гэсэн үндэслэлээр тухайн асуудлыг улсдаа шилжүүлсэн бөгөөд холбогдох улс нь түүний үзэж байгаагаар тийнхүү задруулах нь түүний үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд хохирол учруулна гэж баталж байгаа тохиолдолд хэрэглэнэ.
- Энэ зүйлд 54 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн (d) болон (е) дэд хэсэг буюу 73 дугаар зүйлийн үндсэн дээр хэрэглэж байгаа нууцлалын шаардлагыг хөндөхгүй.
4 Хэрэв ямар нэг улсад тухайн улсын мэдээлэл буюу баримт бичгийг шүүх хуралдааны аль нэг шатанд задруулсан буюу задруулах нь тодорхой бөгөөд түүний үзэж байгаагаар ийнхүү задруулах нь түүний үндэсний аюулгүй байдалд хохирол учруулахаар бол тухайн улс энэ асуудлыг энэ зүйлийн дагуу шийдвэрлэхийн тулд хөндлөнгөөс оролцох эрхтэй.
- Хэрэв аль нэг улсын үзэж байгаагаар мэдээлэл задруулах нь түүний үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд хохирол учруулахаар байвал тухайн улс нөхцөл байдлаас шалтгаалан Прокурор, Өмгөөлөл буюу Урьдчилсан ажиллагааны танхим буюу Шүүхийн танхимтай хамтран тухайн асуудлаар хамтран ажиллах үндсэн дээр шийдвэрлэх талаар боломжтой бүхий л арга хэмжээг авна. Тийм арга хэмжээнд дараахь зүйл орж болно:
- хүсэлтийг өөрчлөх буюу тодорхой болгох;
- хүссэн мэдээлэл буюу нотлох баримтын хамаарлын асуудлаар буюу хэрэгт холбоотой ч гэсэн нотлох баримтыг хүсэлт хүлээн авсан улсаас өөр эх үүсвэрээс авч болох буюу авсан эсэх асуудлаар Шүүхээс тодорхойлолт авах;
- мэдээлэл болон нотлох баримтыг өөр эх сурвалжаас буюу өөр хэлбэрээр авах; эсхүл
- хураангуй буюу боловсруулсан мэдээлэл өгөх, мэдээлэл задруулахад хязгаарлалт тогтоох, in cameraбуюу ex parteшүүх хуралдааныг явуулах зэрэг хэлбэрийг оролцуулан энэхүү дүрэм болон журмын дагуу зөвшөөрөгдөх хамгаалалтын бусад арга хэмжээний хамт тусламж үзүүлж болох нөхцлийн талаар тохиролцох.
- Тухайн асуудлыг хамтран ажиллах үндсэн дээр зохицуулахад чиглэсэн боломжтой бүхий л арга хэмжээ авсан бөгөөд тухайн улс мэдээлэл буюу баримт бичгийг түүний үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд хохирол учруулахгүйгээр гаргах буюу задруулах тийм арга буюу нөхцөл байхгүй гэж үзвэл тийм үндэслэлийн болгоомжлол нь өөрөө тийм хохирол учруулахгүй тохиолдолд тэрээр өөрийн шийдвэрийн тодорхой үндэслэлийг Прокурор буюу Шүүхэд мэдэгдэнэ.
- Ингэсний үндсэн дээр хэрэв Шүүх тухайн нотлох баримт нь хэрэгт холбогдолтой бөгөөд яллагдагчийн гэм буруутай буюу буруугүйг тогтооход шаардлагатай гэж тодорхойлбол тэрээр дараахь арга хэмжээ авч болно:
(а) хэрэв мэдээлэл буюу баримт бичгийг задруулахыг 9 дэх хэсэгт заасны дагуу буюу 2 дахь хэсэгт дурдсан нөхцөл байдалтай холбоотойгоор хамтран ажиллах тухай хүсэлтийн дагуу хүсэмжилсэн бөгөөд тухайн улс 93 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн дагуу татгалзах шалтгаанаа дурдсан бол:
- 7 дахь хэсгийн (а) дэд хэсгийн (ii) -т дурдсан ямар нэг дүгнэлт гаргахаас өмнө Шүүх тухайн улсын үндэслэлийг сонсох зорилгоор цаашид зөвлөлдөөн хийх тухай хүсэлт гаргаж болох бөгөөд энэ нь зохих тохиолдолд in camera болон ex parte байдлаар сонсож болно;
- хэрэв Шүүх 93 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн дагуу тухайн хэргийн нөхцөл байдалд татгалзсанаар хэргийг хүсэлт хүлээн авсан улс Дүрмийн дагуу хүлээсэн үүргээ зөрчиж байна гэсэн дүгнэлтэд хүрвэл Шүүх өөрийн дүгнэлтийн үндэслэлийн хамт 87 дугаар зүйлийн 7 дахь хэсгийн дагуу тухайн асуудлыг шилжүүлж болно;
(iii) ямар нэгэн баримт байгаа буюу байхгүй гэсэн асуудлаар яллагдагчийн хэргийг шүүх хуралдааны явцад Шүүх тухайн нөхцөл байдлаас хамааран дүгнэлт гаргаж болно;
(b) бусад бүх нөхцөл байдалд:
- задруулах тухай захирамж гаргах; буюу
- задруулах тухай Шүүхийн захирамж гаргаагүй тохиолдолд ямар нэгэн баримт байгаа буюу байхгүй гэсэн асуудлаар яллагдагчийн хэргийг шүүх хуралдааны явцад тухайн нөхцөл байдлаас хамааран дүгнэлт хийх.
- дугаар зуйл
Гуравдагч этгээдийн мэдээлэл буюу баримт бичиг
Хэрэв мэдэл, эзэмшил буюу хяналтад нь байгаа болон түүвд нууцлалын нөхцлөөр ямар нэг улс, засгийн газрын хоорондын байгууллага болон олон улсын байгууллагаас өгсөн баримт бичиг буюу мэдээллийг гаргаж өгөх хүсэлтийг Шүүх оролцогч улсад тавьсан бол оролцогч тухайн улс тухайн баримт бичиг буюу мэдээллийг задруулах зөвшөөрлийг баримт бичиг буюу мэдээллийг өгсөн талаас авна. Хэрэв тийм тал нь оролцогч улс байвал тэрээр тийм мэдээлэл буюу баримт бичгийг задруулах зөвшөөрөл өгөх буюу баримт бичиг буюу мэдээллийг задруулах асуудлыг 72 дугаар зүйлийн дагуу зохицуулах үүрэг хүлээнэ. Хэрэв тийм тал нь энэхүү дүрмийн оролцогч улс биш бөгөөд тэрээр баримт бичиг буюу мэдээллийг задруулах зөвшөөрөл өгөхөөс татгалзвал хүсэлт тавьсан улс тухайн талын өмнө нууцлалыг хадгалах талаар урьд нь өөртөө хүлээсэн үүргийн улмаас тийм баримт бичиг буюу мэдээллийг гаргаж өгөх боломжгүй тухайгаа Шүүхэд мэдэгдэнэ.
- дугээр зуйл Шийдвэр гаргахад тавих шаардлага
- Шүүхийн танхимын бүх шүүгчид шүүх хуралдааны шат болгонд болон сонсох бүх ажиллагааны явцад оролцоно. Тэргүүлэгчид хэрэв танхимын тухайлсан шүүгч цаашид оролцох боломжгүй бол байгаа боломжийг харгалзан тухайн тохиолдолд нэг буюу түүнээс илүү орлон оролцох шүүгчийг томилох бөгөөд тэдгээр нь шүүх хуралдааны бүхий л шатанд оролцох бөгөөд Шүүхийн танхимд оролцох боломжгүй гишүүнийг орлоно.
- Шүүхийн танхимын шийдвэрийг нотлох баримт болон хэргийн бүхий л шүүн таслах ажиллагаанд үндэслэн гарна. Шийдвэр нь яллагааг тусгасан баримт бичиг буюу түүнд оруулсан аливаа нэмэлт өөрчлөлтөд дурдсан баримт болон нөхцөл байдлын хүрээнээс халих ёсгүй. Шүүх зөвхөн шүүх хуралдааны явцад гаргасан бөгөөд авч хэлэлцсэн нотлох баримтад тулгуурлан өөрийн шийдвэрийг гаргана.
- Шүүгчид өөрийнхөө шийдвэрийг санал нэгтэй батлахыг эрмэлзэх бөгөөд тийм боломж бүрдээгүй үед шүүгчдийн олонхийн саналаар шийдвэр гаргана.
- Шүүхийн танхимын зөвлөлгөөний нууцыг хадгална.
- Шийдвэрийг бичгээр гаргах бөгөөд нотлох баримт болон дүгнэлтийн үндсэн дээр гаргасан Шүүхийн танхимын дүгнэлтийг бүрэн болон үндэслэлтэйгээр тусгана. Шүүхийн танхим нь нэгдмэл шийдвэр гаргана. Нэгдмэл шийдвэрт хүрч чадаагүй үед Шүүхийн танхимын шийдвэр олонхи болон цөөнхийн санаа бодлыг тусгана. Шийдвэр буюу түүний хураангуйг нээлттэй хуралдаан дээр уншиж сонсгоно.
- дугаар зүйл
Хохирогч учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх
- Шүүх эрхийг нь сэргээх нөхөн төлбөр (реституц) ногдуулах болон цагаатгах зэрэг хохирогчид буюу хохирогчдын хувьд холбогдох хохирлыг нөхөн төлөхтэй холбогдсон зарчмыг тодорхойлно. Энэ үндсэн дээр Шүүх гаргасан хүсэлт буюу онцгой тохиолдолд өөрийн санаачлагаар шийдвэртээ хохирогч буюу түүний хувьд учирсан аливаа хохирол, алдагдал буюу гэм хорын хүрээ болон хэмжээг тодорхойлж болох бөгөөд өөрийн үйл ажиллагаа явуулж байгаа зарчмынхаа талаар мэдээлнэ.
- Шүүх хохирогчид буюу хохирогчдын хувьд эрхийг нь сэргээх, нөхөн төлбөр ногдуулах болон цагаатгах зэрэг хохирлыг зохих хэлбэрээр нөхөн төлүүлэх талаар ял шийтгүүлэгчид шууд хамаарах тогтоол гаргаж болно. Холбогдох тохиолдолд Шүүх хохирлыг нөхөн төлүүлэх журмаар 79 дүгээр зүйлд заасан Итгэмжлэгдсэн санд төлөх төлбөрийн хэмжээний талаар тогтоол гаргаж болно.
- Энэ зүйлийн дагуу тогтоол гаргахаас өмнө Шүүх ялтан, хохирогч, сонирхогч бусад этгээд, сонирхогч улс буюу тэдгээрийн нэрийн өмнөөс асууж тэдний хүсэлт буюу тайлбарыг анхааралдаа авч болно.
- Энэ зүйлийн дагуу өөрийн эрхээ хэрэгжүүлэхдээ Шүүх түүний шүүн шийдвэрлэх хэрэгт хамаарах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай этгээдийг гэм буруутай гэж тогтоосон шийдвэр гаргасны дараа энэ зүйпийн дагуу гаргаж болох аливаа тогтоолыг биелүүлэх зорилгоор 93 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан арга хэмжээ авахуулах шаардлага байгаа эсэхийг тодорхойлж болно.
- Оролцогч улс 109 дүгээр зүйлийн заалтыг энэ зүйлд хэрэглэхтэй нэгэн адил энэ зүйлийн үндсэн дээр гарсан шийдвэрийг биелүүлнэ.
- Энэ зүйлийг үндэсний буюу олон улсын эрх зүйн дагуу хохирогчийн эрхийг хөсөрдүүлсэн байдлаар яагаад ч тайлбарлах ёсгүй.
- дугаар зүйл
Ял ногдуулах
- Хэрэв яллагдагчийн гэм бурууг тогтоосон нөхцөлд Шүүхийн танхим холбогдох ял ногдуулах тухай асуудлыг хянан шийдвэрлэх бөгөөд шүүх хуралдааны явцад гаргаж өгсөн нотлох баримт болон ял ногдуулахад холбогдол бүхий материалыг анхааралдаа авна.
- 65 дугаар зүйлийн заалтыг хэрэглэхээс бусад тохиолдолд болон шүүх хуралдаан дуусахаас өмнө Шүүхийн танхим өөрийн санаачлагаар болон Прокурор буюу яллагдагчийн хүсэлтээр Дэгийн болон нотолгооны журмын дагуу ял ногдуулахад холбогдол бүхий аливаа нэмэлт нотлох баримт буюу тайлбарыг сонсохын тулд шүүхийн нэмэлт сонсох ажиллагаа явуулна.
- Дээрх 2 дахь хэсгийг хэрэглэж байгаа тохиодолд 75 дугаар зүйлийн дагуу хийсэн аливаа мэдэгдэл болон тайлбарыг 2 дахь хэсэгт дурдсан нэмэлт сонсох ажиллагаа буюу шаардлагатай бол аливаа шинэчилсэн сонсох ажиллагааны явцад сонсоно.
- Ялыг нийтэд болон боломжтой үед яллагдагчийг байпцуулан сонсгоно.
7 ДУГААР ХЭСЭГ ЯЛЫН АРГА ХЭМЖЭЭ
- дугаар зүйл Хэрэглэх ялын арга хэмжээ
- Шүүх 110 дугаар зүйлийг харгалзан энэхүү дүрмийн 5 дугаар зүйлд дурдсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж хүлээн зөвшөөрөгдсөн этгээдэд ялын дараахь арга хэмжээний аль нэгийг ногдуулна:
- жилээр тооцсон тодорхой хугацаанд, гэхдээ дээд хэмжээ нь 30 жилээс хэтрэхгүй тодорхой хугацаагаар хорих; эсхүл
- үйвдсэн гэмт хэргийн онцгой хүнд шинж чанар болон түүнийг үйлдсэн гэм буруутай этгээдийн хувийн нөхцөл байдлаар үүнийг зөвтгөн үзэх тийм тохиолдолд бүх насаар нь хорих.
- Хорихоос гадна Шүүхийн дараахь ял ногдуулж болно:
- Дэгийн болон нотолгооны журамд заасан шалгуурын дагуу торгох;
- санамсаргүй гуравдагч талын эрхэд хохирол учруулахгүйгээр гэмт хэргийн үр дүнд шууд буюу тойруу замаар олсон орлого, эд хөрөнгө болон үнэт зүйлийг хураан авах.
- дугаар зүйл
- Шүүх 110 дугаар зүйлийг харгалзан энэхүү дүрмийн 5 дугаар зүйлд дурдсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж хүлээн зөвшөөрөгдсөн этгээдэд ялын дараахь арга хэмжээний аль нэгийг ногдуулна:
Ялын арга хэмжээг тодорхойлох
- Шүүх ялын арга хэмжээг тодорхойлохдоо Дэгийн болон нотолгооны журмын дагуу гэмт хэргийн хүнд хөнгөн болон ял шийтгүүлэгчийн хувийн байдалд хамаарах хүчин зүйл зэргийг анхааралдаа авна.
- Хорих ял ногдуулахдаа Шүүх хэрэв тийм хугацаа байгаа бол Шүүхийн тогтоолоор урьдчилан хоригдсон хугацааг оруулан тооцно. Шүүх гэмт хэргийн үндэс болсон хэрэгт холбоотойгоор өөр байдлаар урьдчилан хоригдсон аливаа хугацааг тооцож болно.
- Хэрэв тухайн этгээд нэгээс илүү гэмт хэрэгт ял шийтгүүлж байгаа бол Шүүх үйлдсэн гэмт хэрэг бүрт ял ногдуулж, хорих ялын бүх хугацааг зааж, нийт ялыг тодорхойлно. Энэхүү хугацаа нь ногдуулахаар заасан тодорхой ялын хамгийн хүнд ялын хугацаанаас доош байж болохгүй бөгөөд 77 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн (b) дэд хэсэгт заасны дагуу 30 жил хүртэл хорих буюу бүх насаар хорих ялаас илүү байж болохгүй.
- дүгээр зүйл Итгэмжлэгдсэн сан
- Шүүхээс шүүн шийдвэрлэх хэрэгт хамаарах гэмт хэргийн улмаас хохирогч болон тийм хохирогчдын гэр бүлийнхний тусын тулд оролцогч улсуудын Ассамблейн шийдвэрээр Итгэмжлэгдсэн сан байгуулна.
- Шүүх торгох буюу эд хөрөнгө хураах замаар авсан мөнгөн эх үүсвэр болон бусад өмчийг Итгэмжлэгдсэн санд шилжүүлэхээр шийдвэрлэж болно.
- Итгэмжлэгдсэн санг оролцогч улсуудын Ассамблейгаас тодорхойпсон шалгуурын дагуу зарцуулна.
- дугаар зүйл
Үндэсний түвшингийн ялын арга хэмжээ буюу үндэсний хуулийн хэрэглээнд хохирол учруулахгүй байх
Дүрмийн энэ хэсгийн дагуу улс орнууд өөрсдийн үндэсний хууль тогтоомжоор тогтоосон ялын арга хэмжээг хэрэглэх буюу энэ хэсэгт тодорхойлсон ялын арга хэмжээ заагаагүй улсын хуулийг хөндөхгүй.
8 ДУГААР ХЭСЭГ ДАВЖ ЗААЛДАХ БУЮУ ХЯНАХ
- дүгээр зүйл
Хэрэг хэрэгсэхгүй тухай шийдвэр, гэм буруутай болохыг тогтоосон шийтгэх тогтоолыг давж заалдах
- 74 дүгээр зүйлийн дагуу гаргасан шийдвэрийг Дэгийн болон нотолгооны журмын дагуу дор дурдсаны дагуу давж заалдаж болно:
(а) Прокурор дараахь үндэслэлийн алинаар ч давж заалдах гомдол гаргаж
болно:
- байцаан шийтгэх ажиллагааны алдаа;
- баримтын талаар гаргасан алдаа; буюу
- эрх зүйн алдаа.
(b) Гэм буруутайд тогтоогдсон этгээд буюу энэ этгээдийн нэрийн өмнөөс Прокурор дараахь үндэслэлийн алины ч талаар давж заалдах гомдол гаргаж болно.
- байцаан шийтгэх ажиллагааны алдаа;
- баримтын алдаа;
- эрх зүйн алдаа; эсхүл
- шүүх хуралдаан буюу шийдвэрийн шудрага байдал, тэдгээрт итгэх итгэлд нөлөөлсөн аливаа бусад үндэслэл.
- (а) Ялыг Дэгийн болон нотолгооны журмын дагуу Прокурор буюу гэм буруутайд тооцогдсон этгээд ногдуулсан ял үйлдсэн гэмт хэрэгтэй тэнцүү бус гэсэн үндэслэлээр давж заалдаж болно;
- хэрэв давж заалдах журмаар ялыг хянан хэлэлцэх үед Шүүх гэм буруутайг тогтоосон тухай шийдвэрийг бүрэн буюу хэсэгчлэн өөрчилж болох үндэслэл байна гэж үзвэл Шүүх, Прокурор болон гэм буруутайд тооцогдсон этгээдэд 81 дүгээр зүйлийн 1 (а) болон (b) хэсгийн дагуу үндэслэлээ гаргахыг санал болгох бөгөөд гэм буруутайг
- (а) Ялыг Дэгийн болон нотолгооны журмын дагуу Прокурор буюу гэм буруутайд тооцогдсон этгээд ногдуулсан ял үйлдсэн гэмт хэрэгтэй тэнцүү бус гэсэн үндэслэлээр давж заалдаж болно;
и и и п л и и s—
хүлээн зөвшөөрөх тухай шийдвэрийг 83 дугаар зүйлийн дагуу гаргаж болно;
- мөн тийм журмыг зөвхөн гэм буруутайг хүлээн зөвшөөрөх тухай шийдвэрийг давж заалдах журмаар хянан үзэх тохиолдолд Шүүх 2 дахь хэсгийн (а) дэд хэсгийн дагуу ялыг хөнгөрүүлэх үндэслэл байна гэж үзвэл хэрэглэнэ.
- (а) Шүүхийн танхим өөр шийдвэр гаргаагүй бол давж заалдах гомдлыг хянан хэлэлцэх хүртэл гэм буруутайд тооцогдсон этгээд урьдчилан хоригдсон хэвээр байна;
- Хэрэв гэм буруутайд тооцогдсон этгээдийн урьдчилан хоригдсон хугацаа нь түүнд ногдуулсан хорих ялын хугацаанаас илүү гарсан бол Прокурор мөн давж заалдах хүсэлт гаргаснаас бусад тохиолдолд тэрбээр чөлөөлөгдөх бөгөөд үүнтэй холбогдон ийнхүү чөлөөлөх явдлыг дор дурдсан (c) дэд хэсэгт заасан нөхцлийн дагуу хэрэгжүүлнэ;
- хэрэг хэрэгсэхгүй тухай шийдвэр гарсан тохиолдолд дор дурдсан нөхцөл хангадсан бол яллагдагчийг нэн даруй чөлөөлнө:
(i) оргон зайлах тодорхой аюул, тулгасан яллагааны ноцтой байдал болон давж заалдах гомдол амжилттай шийдвэрлэгдэх магадлал зэргийг харгалзан онцгой нөхцөл байдалд Шүүхийн танхим Прокурорын хүсэлтээр яллагдагчийг урьдчилан хорих хугацааг давж заалдах гомдлыг хянан хэлэлцэх хүртэл сунгаж болно;
(ii) (^дэд хэсгийн (^-ийн үндсэн дээр гаргасан Шүүхийн танхимын
шийдвэрийг Дэгийн болон нотолгооны журмын дагуу давж заалдаж болно.
- 3 дахь хэсгийн (а) болон (b) дэд хэсгийг баримтлах замаар шийдвэр буюу таслан шийдвэрлэх тогтоолыг биелүүлэхийг давж заалдах өргөдөл гаргах болон давж заалдах журмаар шүүх хуралдаан хийх хүртэл хугацаанд түдгэлзүүлж болно.
- дугаар зүйл
Бусад шийдвэрийг давж заалдах
- Талуудын аль нь ч Дэгийн болон нотолгооны журмын дагуу дараахь шийдвэрүүдийн алиныг ч давж заалдаж болно:
- Шүүхээс шүүн шийдвэрлэх хэрэг буюу хэргийг хүлээн авч болохуйц байдлын тухай шийдвэр;
- мөрдөн байцаалтад байгаа болон өөрийнх нь хувьд шүүх ажиллагаа явагдаж байгаа этгээдийг чөлөөлөхийг зөвшөөрсөн буюу хориглосон шийдвэр;
/ \ г/” и и л и и и
- 56 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн дагуу өөрийн санаачилгаар үйл ажиллагаа явуулах талаарх Урьдчилсан шүүх ажиллагааны танхимын шийдвэр;
- шүүх хуралдааныг шудрага болон шуурхай явуулах болон түүний үр дүнд үлэмж хэмжээгээр нөлөөлөхтэй холбогдсон асуудлын шийдвэр буюу үүнтэй холбоотойгоор Давж заалдах шатны танхимын шийдвэрийг хойшлуулалгүйгээр гаргах нь Урьдчилсан ажиллагааны танхим буюу Шүүхийн танхимын үзэж байгаагаар хэргийг хянан хэлэлцэх асуудлыг үлэмж түргэтгэхэд тус дөхөм үзүүлэхүйц байдал.
- 57 дугаар зүйлийн 3 (d) хэсгийн үндсэн дээр гаргасан Урьдчилсан Ажиллагааны Танхимын шийдвэрийг сонирхогч улс буюу Прокурор Урьдчилсан байцаалтын танхимын зөвшөөрөлтэйгээр давж заалдаж болно. Тийнхүү давж заалдах гомдлыг хойшлуулахгүйгээр хянан хэлэлцэнэ.
- Хэрэв Давж заалдах шатны танхим Дэгийн болон нотолгооны журмын дагуу хүсэлтээр энэ тухай тогтоол гаргаагүй бол давж заалдах нь өөрөө түр зогсоох нөлөө үзүүлэхгүй.
- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, ял шийтгүүлэгч буюу 73 дугаар зүйлийн дагуу гаргасан шиИцвэрийн үр дүнд хохирсон bona fide өмчлөгч Дэгийн болон нотолгооны журамд дурдсаны дагуу хохирлыг нөхөн төлүүлэх тухай шийдвэрийг давж заалдаж болно.
- дугаар зүйл
Давж заалдах шатны ажиллагаа
- 81 дүгээр зүйл болон энэ зүйлийн дагуу шүүн таслах ажиллагааны зорилгоор Давж заалдах шатны танхим нь Шүүхийн танхимын бүх эрхийг эдэлнэ.
- Хэрэв Давж заалдах шатны танхим давж заалдаж байгаа шүүхийн ажиллагаа нь шудрага биш болсон бөгөөд тийм байдлаар шийдвэр буюу ялд итгэх итгэлд эргэлзээ төрүүлж байгаа буюу давж заалдаж байгаа буюу таслан шийдвэрлэх тогтоолд баримтын буюу эрх зүйн алдаа нөлөөлсөн буюу байцаан шийтгэх ажиллагааны зөрчил гарсан гэсэн дүгнэлтэд хүрсэн бол тэрээр:
- шийдвэр буюу таслан шийдвэрлэх тогтоолыг хүчингүй болгох буюу өөрчлөх;
буюу
- өөр Шүүхийн танхимаас шинээр шүүх хуралдаан хийлгэхээр шийдвэрлэх.
Энэ зорилгоор Давж заалдах шатны танхим хэргийн бодит байдалтай холбоотой асуудлыг тодруулах болон холбогдох дүгнэлтийг Давж заалдах шатны танхимд цаашид танилцуулах зорилгоор асуудлыг анхны Шүүх танхимд буцаах буюу асуудлыг тодруулахын тулд нотлох баримтыг өөрөө шаардаж болно. Хэрэв шийдвэр буюу шийтгэх тогтоолыг зөвхөн яллагдагч буюу тухайн этгээдийн нэрийн өмнөөс Прокурор давж заалдсан бол тухайн шийдвэр буюу шийтгэх тогтоолыг тухайн этгээдэд хохирол учруулах байдлаар өөрчилж болохгүй.
- Хэрэв шийтгэх тогтоолыг давж заалдсан үед ногдуулсан ял нь үйлдсэн гэмт хэрэгтэй тэнцүү биш гэсэн дүгнэлтэд Давж заалдах шатны танхим хүрвэл тэрээр ялыг 7 дугаар хэсгийн дагуу өөрчилж болно.
- Давж заалдах шатны танхимын шийдвэрийг шүүгчдийн олонхийн шийдвэрээр батлах бөгөөд нээлттэй хуралдаан дээр сонсгоно. Шийдвэрт түүнийг гаргасан үндэслэлийг заана. Давж заалдах шатны танхим санал нэгтэйгээр шийдвэрт хүрч чадаагүй тохиолдолд олонхи болон цөөнхийн санаа бодлыг дурдах бөгөөд харин шүүгч бүр эрх зүйн асуудлаар бие даасан буюу зөвшөөрөөгүй дүгнэлт гаргаж болно.
- Давж заалдах шатны танхим өөрийн шийдвэрийг хэргийг нь хэрэгсэхгүй болгосон буюу гэм буруутай хэмээн тооцогдсон этгээдийг байлцуулахгүйгээр танилцуулж болно.
84 дугээр зуйл
Шийтгэсэн буюу ял ногдуулсан шийтгэх тогтоолыг хянаж үзэх
- Гэм буруутай гэж тооцогдсон буюу түүнийг нас барсны дараа эхнэр болон нөхөр, хүүхэд нь буюу эцэг эх, эсхүл яллагдагч нас барах үед хамт амьдарч байсан бөгөөд түүнд тийм нэхэмжлэл гаргах талаар бичгээр тодорхой чиглэл өгсөн этгээд буюу гэм буруутай хэмээн тооцогдсон этгээдийн нэрийн өмнөөс Прокурор дараахь үндэслэлээр шийтгэсэн буюу ял ногдуулсан тогтоолыг буюу эцсийн шийдвэрийг хянан үзэх тухай хүсэлтийг Давж заалдах шатны танхим гаргаж болно.
(а) дор дурдсан нотлох баримт шинээр илэрсэн бол:
- шүүх хуралдааны үед байгаагүй бөгөөд тийнхүү байгаагүйн
хариуцлагыг хүсэлт гаргасан тал бүрэн буюу хэсэгчлэн хариуцах ёсгүй; бөгөөд
- хэрэв тэдгээрийг шүүх хуралдааны явцад гаргасан бол өөр шийдвэр
гаргахад хүргэх байсан нилээд чухал баримт.
- шүүх хуралдааны явцад анхааралд авсан бөгөөд түүнийг шийтгэсэн тогтоол гарахад нөлөө үзүүлсэн нотлох баримт нь худал буюу зохиомол болохыг нотолсон шинэ баримтууд илэрсэн бол;
- шийтгэх тогтоол гаргах буюу яллагааг батлахад оролцсон нэг буюу хэд хэдэн шүүгч 46 дугаар зүйлийн дагуу тухайн хэргийг хянан хэлэлцэх явцад тэр шүүгч буюу шүүгчдийг албан тушаалаас нь огцруулах үндэслэл болоход хангалттай хэмжээний хүнд байдлаар өөрийн үүргээ ноцтой зөрчсөн бол.
- Давж заалдах шатны танхим хүсэлтийг үндэслэлгүй гэж үзвэл буцаана. Хэрэв тэрээр хүсэлт нь мөн чанартай үндэслэлтэй гэж үзвэл шаардлагатай тохиолдолд дараахь зүйлийг хийж болно:
- анхны Шүүхийн танхимыг дахин хуралдуулах;
- Шүүхийн танхим шинээр байгуулах; буюу
- тухайн асуудалтай холбоотой хэргийг шүүн шийдвэрлэх эрхийг өөртөө үлдээх, ингэхдээ Дэгийн болон нотолгооны журамд заасны дагуу тийнхүү талуудыг сонсох замаар шийдвэрийг эргэн хянан үзэх эсэхийг шийдвэрлэнэ.
85 дугаар зүйл
Баривчлагдсан буюу гэм буруутай этгээдэд нөхөн төлбөр төлөх
- Хууль бусаар баривчлагдсан буюу хоригдсоны золиос болсон хүн бүр нөхөн төлбөр авах эрхтэй.
- Хэрэв ямар нэг этгээд эцсийн шийдвэрээр эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж тооцогдсон болон түүний хувьд гаргасан шийтгэх тогтоол ямар нэг шинэ буюу шинээр илэрсэн нөхцөл байдлаар шүүхийн алдаа болохыг маргаангүй нотлосны үндсэн дээр хожим нь өөрчлөгдөж, хэрэв дурдсан тодорхой бус нөхцөл байдал тухайн үедээ бүрэн буюу зарим талаар түүний гэм буруугаар илрээгүй гэдгийг тогтоогоогүй бол тэрбээр хуулийн дагуу нөхөн олговрыг авна.
- Онцгой тохиолдолд Шүүх шүүхийн бүдүүлэг бөгөөд гарцаагүй алдаа байсныг гэрчлэх маргашгүй баримт илрүүлбэл тэрээр энэ шалтгаанаар хэргийг хэрэгсэхгүй болгох буюу шүүн таслах ажиллагааг зогсоох тухай эцсийн шийдвэр гарсны дараа Дэгийн болон нотолгооны журамд заасан шалгуурын дагуу өөрийн үзэмжээр нөхөн олговор олгохоор шийдвэрлэж болно.
9 ДҮГЭЭР ХЭСЭГ
ОЛОН УЛСЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА БОЛОН ШҮҮХИЙН ТУСЛАЛЦАА
- дугаар зүйл Хамтран ажиллах нийтлэг үүрэг
Оролцогч улсууд энэхүү дүрмийн заалтуудын дагуу хэрэг шүүн шийдвэлэхэд нь хамаарах гэмт хэргийн эрүүгийн мөрдөн байцаалт болон эрүүгийн мөрдөн мөшгөлт явуулахад Шүүхтэй бүх талаар хамтран ажиллана.
- дугаар зүйл
Хамтран ажиллах тухай хүсэлт: нийтлэг заалт
- (а) Шүүх оролцогч улсуудад хамтран ажиллах хүсэлт тавих эрхтэй. Тийм хүсэлтийг оролцогч улс бүр соёрхон батлах, батлах, хүлээн зөвшөөрөх буюу нэгдэн орохдоо тодорхойлсон дипломат буюу холбогдох аливаа бусад шугамаар илгээнэ. Тийм тодорхойлолтыг цаашид өөрчлөх асуудлыг оролцогч улс бүрийн зүгээс Дэгийн болон нотолгооны журмын дагуу гүйцэтгэнэ.
(b) Бололцоотой үед (а) дэд хэсгийн заалтыг хөндөхгүйгээр хүсэлтийг, түүнчлэн Эрүүгийн цагдаагийн олон улсын байгууллага буюу бүс нутгийн аливаа холбогдох байгууллагаар дамжуулан илгээж болно.
- Хамтран ажиллах тухай хүсэлт болон эдгээр хүсэлтийг баталгаажуулсан аливаа баримт бичгийг тухайн улс соёрхон батлах, батлах, хүлээн зөвшөөрөх буюу нэгдэж орохдоо зарласан сонголтын дагуу хүсэлт хүлээн авсан улсын албан ёсны хэлний аль нэг буюу Шүүхийн ажлын хэлний аль нэгээр гаргах буюу тухайн хэлний аль нэгний орчуулгыг дагалдуулна.
Тийм сонголтыг цаашид өөрчлөх асуудлыг Дэгийн болон нотолгооны журмын дагуу гүйцэтгэнэ.
- Хүсэлт хүлээн авсан орон хамтран ажиллах тухай хүсэлт болон энэ хүсэлтийг баталгаажуулсан баримт бичгийг онцгой тохиолдолд хүсэлтийг биелүүлэхэд тэдгээрийг задруулах шаардлагатайгаас бусад тохиолдолд нууцлан хадгална.
- 9 дүгээр хэсгийн дагуу гаргаж өгсөн туслалцаа үзүүлэх тухай аливаа хүсэлттэй холбогдуулан Шүүх аливаа хохирогч, нэн чухал гэрч болж болох хүмүүс болон тэдгээрийн гэр бүлийн аюулгүй байдал болон бие мах бодийн буюу сэтгэл санааны сайн сайхныг хангахад шаардлагатай байж болох мэдээллийг хамгаалахтай холбоотой арга хэмжээг оролцуулан тийм арга хэмжээ авч болно. Шүүх 9 дүгээр хэсгийн дагуу гаргаж өгч байгаа аливаа мэдээллийг аливаа хохирогч, гэрч болж болох хүмүүс болон тэдгээрийн гэр бүлийн аюулгүй байдал болон бие бялдрын буюу сэтгэл санааны сайн сайхныг хангах тийм байдлаар дамжуулах буюу ашиглах тухай хүсэлт гаргаж болно.
- (a) Шүүх энэхүү дүрмийн оролцогч бус аливаа улсад энэ хэсгийн дагуу тухайн улсад байгуулсан тусгай тохиролцоо, хэлэлцээр буюу холбогдох бусад аливаа үндсэн дээр туслалцаа үзүүлэх санал дэвшүүлж болно.
(b) Энэхүү дүрмийн оролцогч бус бөгөөд Шүүхтэй тусгай тохиролцоонд хүрсэн улс аливаа тийм тохиролцоо буюу хэлэлцээрийн дагуу гаргасан хүсэлтийг биелүүлэх талаар хамтран ажиллахаас татгалзвал Шүүх оролцогч улсуудын Ассамблейд, хэрэв тухайн асуудлыг Шүүхэд Аюулгүйн зөвлөл шилжүүлсэн бол Аюулгүйн зөвлөлд энэ тухай мэдээлнэ.
- Шүүх олон улсын аль ч байгууллагад мэдээлэл буюу баримт бичгийг гаргуулах хүсэлт тавьж болох бөгөөд түүнчлэн өөрийн эрх хэмжээгээр хариуцдаг байгуулагатай тохиролцож болох аливаа хэлбэрээр хамтран ажиллах болон туслалцаа үзүүлэх талаар тохиролцож болно.
- Оролцогч улс энэхүү дүрмийн заалтыг зөрчин хамтран ажиллах тухай хүсэлтийг биелүүлээгүй бөгөөд ингэснээрээ Шүүхэд энэхүү дүрмийн дагуу үүрэг болон эрхээ биелүүлэх боломж олгоогүй бол Шүүх энэ асуудлаар дүгнэлт гаргаж болох бөгөөд асуудлыг оролцогч улсуудын Ассамблейд, хэрэв тухайн асуудлыг Шүүхэд Аюулгүйн Зөвлөл шилжүүлсэн бол Аюулгүйн Зөвлөлд шилжүүлж болно.
- дугаар зүйл Үндэсний хуульд заасан журамтай байх
Оролцогч улсууд энэ хэсэгт заасан хамтын ажиллагааны бүх хэлбэрийн хувьд өөрсдийн үндэсний хуульд заасан журамтай байх явдлыг хангана.
- дүгээр зүйл
Тухайн этгээдийг шүүхэд шилжүүлэх
- Шүүх нутаг дэвсгэрт нь тухайн этгээд байж болох аливаа улсад 91 дүгээр зүйлд дурдсан, энэхүү хүсэлтийг баталгаажуулсан материалын хамт тухайн этгээдийг баривчлах болон хүлээлгэн өгөх тухай хүсэлт гаргаж болох бөгөөд тухайн этгээдийг баривчлах болон хүлээлгэн өгөх талаар хамтран ажиллах хүсэлтийг энэ улсад гаргаж болно. Оролцогч улсууд энэ хэсгийн заалт болон өөрсдийн үндэсний хуульд заасан журмын дагуу баривчлах болон хүлээлгэн өгөх хүсэлтийг биелүүлнэ.
- Шилжүүлэхээр эрэн сурвалжлагдаж байгаа этгээд 20 дугаар зүйлд дурдсан ne bis in idemзарчмын үндсэн дээр үндэснийхээ шүүхэд эсэргүүцэл илэрхийлсэн тохиолдолд хэргийг хүлээн авч үзэж болох тухай холбогдох тогтоол байгаа эсэхийг тодорхойлохын тулд хүсэлт хүлээн авсан улс Шүүхтэй нэн даруй зөвлөлдөнө. Хэрэв хэргийг хүлээн авч үзэж болно гэж тогтоовол хүсэлт хүлээн авсан улс хүсэлтийг биелүүлэх ажилдаа орно. Хэрэв хүлээн авч үзэж болох тухай тогтоол хараахан гараагүй бол хүсэлт хүлээн авсан улс хэргийг хүлээн авч үзэж болох тухай Шүүхийн шийдвэр гарахаас өмнө холбогдох этгээдийг шилжүүлэх талаарх хүсэлтийг биелүүлэхийг хойшлуулж болно.
- (а) Оролцогч улс өөрийн байцаан шийтгэх хууль тогтоомжийн дагуу Шүүхэд өөр улсаас шилжүүлж байгаа этгээдийг тухайн улсаар дамжуулан тээвэрлэх нь хүлээлгэн өгөхөд саад учруулах буюу түүнийг саатахад хүргэхээс бусад тохиолдолд өөрийн нутаг дэвсгэрээр тээвэрлэх зөвшөөрөл олгоно.
- Дамжуулан өнгөрүүлэх тухай Шүүхийн хүсэлтийг 87 дугаар зүйлийн дагуу илгээнэ. Дамжуулан өнгөрүүлэх хүсэлтэд дараахь зүйлийг тусгана.
- тээвэрлэж буй этгээдийн тодорхойлолт;
- хэргийн нөхцөл байдлын тухай товч танилцуулга болон түүний эрх
- Дамжуулан өнгөрүүлэх тухай Шүүхийн хүсэлтийг 87 дугаар зүйлийн дагуу илгээнэ. Дамжуулан өнгөрүүлэх хүсэлтэд дараахь зүйлийг тусгана.
зүйн зүйлчлэл; болон
- баривчлах болон хүлээлгэн өгөх зөвшөөрөл.
- дамжуулан тээвэрлэхэд тээвэрлэж буй этгээдийг урьдчилан хорино;
- агаарын тээврээр тээвэрлэж байгаа бөгөөд дамжин өнгөрүүлэх улсын нутаг дэвсгэрт буухгүй тохиолдолд ямар ч зөвшөөрөл шаардахгүй;
- хэрэв дамжин өнгөрүүлэх улсын нутаг дэвсгэрт төлөвлөөгүй буулт хийх бол тухайн орон (b) дэд хэсгийн заалтын дагуу түүнд дамжин өнгөрүүлэх тухай хүсэлт илгээхийг Шүүхээс шаардаж болно. Дамжин өнгөрүүлэх улс дамжин өнгөрөх хүсэлтийг хүлээж авах болон дамжин өнгөртөл тээвэрлэж байгаа этгээдийг албадан саатуулах бөгөөд тийнхүү албадан саатуулах явдал нь энэ дэд хэсгийн зорилгоор энэ хугацаанд тийм хүсэлт хүлээж аваагүй бол төлөвлөгдөөгүй буулт хийснээс хойш 96 цагаас илүү үргэлжилж болохгүй.
- Хэрэв эрэн сурвалжлагдаж байгаа этгээд шүүхийн мөрдөлтөд байгаа буюу Шүүхэд шилжүүлэх тухайн өргөдөл гаргаснаас өөр гэмт хэргийн төлөө хүсэлт хүлээж авсан оронд ял эдэлж байгаа бол хүсэлт хүлээн авсан улс хүсэлтийг хангах тухай өөрийн шийдвэрийг гаргасныхаа дараа Шүүхтэй зөвлөлдөнө.
90 дугээр зуйл Зөрүүтэй хүсэлт
- Шүүхээс аливаа этгээдийг 89 дүгээр зүйлийн дагуу хүлээлгэн өгөх тухай хүсэлтийг хүлээж авсан оролцогч улс нь тухайн этгээдийг шилжүүлэх тухай өргөдлийг Шүүх хүлээн авсан гэмт хэргийн үндсийг бүрдүүлсэн тийм үйл ажиллагааны төлөө тухайн этгээдийг хүлээлгэн өгөх тухай хүсэлтийг тэрээр өөр ямар нэг улсаас нэгэн зэрэг авсан тохиолдолд энэ тухай Шүүх болон хүсэлт гаргасан улсад мэдэгдэнэ.
- Хүсэлт гаргагч улс оролцогч улс байх тохиолдолд хүсэлт хүлээн авсан улс Шүүхийн хүсэлтэд нэн тэргүүнд анхаарал тавина:
- хэрэв Шүүх 18 болон 19 дүгээр зүйлийн дагуу аливаа этгээдийг хүлээлгэн өгөхтэй холбоотой хэрэг нь хүлээн авч хянан үзэх хэрэг болно гэсэн магадлал гаргасан бөгөөд энэ магадлалд шилжүүлэн өгөх тухай түүний хүсэлттэй холбоотойгоор хүсэлт гаргагч улсаас явуулж байгаа мөрдөн байцаалтыг харгалзан үзэх бол; буюу
- хэрэв Шүүх 1 дэх хэсгийн дагуу хүсэлт хүлээн авсан улсын мэдэгдлийн үндсэн дээр (а) дэд хэсэгт тусгасан магадлал гаргасан бол.
- Хэрэв 2 дахь хэсгийн (а) дэд хэсгийн дагуу тодорхойлолт гаргаагүй тохиолдолд хүсэлт хүлээн авсан улс 2 дахь хэсгийн (b) дэд хэсгийн үндсэн дээр Шүүх магадлал гаргахаас өмнө өөрийн үзэмжээрээ хүсэлт гаргагч улсын шилжүүлж өгөх тухай хүсэлтийг хянан үзэх ажилд орох боловч хэргийг хүлээн авч хянан үзэж болох тухай Шүүхийн шийдвэр гарахаас өмнө тухайн этгээдийг шилжүүлэн өгөхгүй. Шүүхийн магадлалыг хялбаржуулсан журмаар гаргана.
- Хэрэв хүсэлт гаргагч улс нь энэхүү дүрмийн оролцогч улс бус бол хүсэлт хүлээн авсан улс, хэрэв тэрээр тухайн этгээдийг хүсэлт гаргагч улсад шилжүүлэн өгөх талаар олон улсын үүрэггүй тохиолдолд хэрэв Шүүх хэргийг хүлээн авч үзэж болно хэмээн хүлээн зөвшөөрсөн бол хүлээлгэн өгөх тухай Шүүхийн хүсэлтэд нэн тэргүүнд анхаарал тавина.
- Хэрэв 4 дэх хэсгийн дагуу хэргийг хүлээн авч хянан үзэж болох тухай магадлалыг Шүүх гаргаагүй бол хүсэлт хүлээж авсан улс өөрийн үзэмжээр хүсэлт гаргагч улсын хүлээлгэн өгөх тухай хүсэлтийг хянан үзэж болно.
- Хэрэв хүсэлт хүлээн авсан улс энэхүү дүрмийн оролцогч бус хүсэлт гаргасан улсад тухайн этгээдийг шилжүүлэн өгөх олон улсын үүргийг нэгэнт хүлээснээс бусад тохиолдолд 4 дэх хэсгийг хэрэглэх тохиолдолд хүсэлт хүлээн авсан улс энэ этгээдийг Шүүхэд хүлээлгэн өгөх, эсхүл хүсэлт гаргагч улсад шилжүүлэн өгөх тухай асуудлыг шийднэ. Шийдвэр гаргахдаа хүсэлт хүлээн авсан улс холбогдох бүх баримт, үүний дотор дараахь баримтыг авч үзнэ:
- хүсэлт гаргасан он, сар, өдөр;
- холбогдолтой бол гэмт хэргийг нутаг дэвсгэрт нь үйвдсэн эсэх, хохирогч болон шилжүүлэн өгөхийг хүсч байгаа этгээдийн харьяалал зэргийг оролцуулан хүсэлт гаргагч орны ашиг сонирхол; болон
- Шүүх болон хүсэлт гаргагч улсын хооронд цаашид хүлээлгэн өгөлцөх боломж.
- Хэрэв Шүүхээс аливаа этгээдийг хүлээлгэн өгөх тухай хүлээн авсан оролцогч улс тухайн этгээдийн гэмт хэргийн бүрэлдэхүүн болох ажиллагаанаас өөр хэргийн төлөө шилжүүлэн өгөх тухай аливаа нэгэн өөр улсын хүсэлтийг мөн хүлээж авсан тохиолдолд:
- хүсэлт хүлээн авсан улс хэрэв тэрээр тухайн этгээдийн хүсэлт гаргагч улсад шилжүүлэн өгөх олон улсын үүрэг хүлээгээгүй бол Шүүхийн хүсэлтэд нэн тэргүүнд хандана;
- хүсэлт хүлээн авсан улс, хэрэв тэрээр тухайн этгээдийг хүсэлт гаргагч улсад шилжүүлэн өгөх олон улсын үүрэг хүлээсэн бол энэ этгээдийг Шүүхэд хүлээлгэн өгөх буюу хүсэлт гаргагч улсад шилжүүлэн өгөх тухай асуудлыг шийдвэрлэнэ. Шийдвэрээ гаргахдаа хүсэлт хүлээн авсан улс 6 дахь хэсэгт дурдсан зүйлийг оролцуулан холбогдох бүх хүчин зүйлийг хянан үзэх бөгөөд, ялангуяа тухайн үйвдлийн харьцангуй чанар болон хүнд хөнгөнийг онцгойлон харгалзан үзнэ.
- Хэрэв энэ зүйлийн дагуу хийсэн мэдэгдэлд нийцүүлэн Шүүх хэргийг хүлээн авч хянан үзэх боломжгүй тухай магадлал гаргасан бөгөөд үүний үр дүнд хүсэлт гаргагч улс шилжүүлэн өгөх асуудлаар татгалзсан хариу авсан тохиолдолд хүсэлт хүлээн авсан улс энэ шийдвэрийнхээ тухай Шүүхэд мэдэгдэнэ.
91 дүгээр зүйл
Баривчлах болон хүлээлгэн өгөх тухай хүсэлтийн агуулга
- Баривчлах болон хүлээлгэн өгөх тухай хүсэлтийг бичгээр илгээнэ. Хойшлуулашгүй тохиолдолд хүсэлтийг 87 дугаар зүйлийн 1 хэсгийн (а) дэд хэсэгт заасан сувгаар энэ хүсэлтийг батлах нөхцөлд хүсэлтийг бичгийн мэдээллийг хүргэх явдлыг хангах дурын хэрэгслээр илгээж болно.
- Урьдчилсан ажиллагааны танхим 58 дугаар зүйлийн үндсэн дээр баривчлах тогтоол гаргасан этгээдийг баривчлах болон хүлээлгэн өгөх тухай хүсэлт гаргасан тохиолдолд хүсэлт нь дараахь зүйпийг тусгах буюу түүгээр баталгаажна:
- тухайн этгээдийн хувийн байдлыг тогтооход хангалттай, эрэн сурвалжилж байгаа этгээдийг тодорхойлсон болон тухайн этгээдийн байж болзошгүй газрын тухай мэдээлэл;
- баривчлах тогтоолын хуулбар;
- эдгээр шаардлага нь хүсэлт хүлээн авсан бусад улсын хоорондын гэрээ буюу бусад хэлэлцээрийн дагуу шилжүүлэн өгөх тухай хүсэлтийн хувьд хэрэглэж байгаагаас илүү дарамтай байх ёсгүй болон хэрэв тэрээр боломжтой бол Шүүхийн онцгой шинж чанараас шалтгаалан бага дарамттай байх бөгөөд хүлээлгэн өгөх журмыг биелүүлэхэд хүсэлт хүлээн авсан улсад шаардлагатай байж болох тийм баримт бичиг, мэдэгдэл буюу мэдээлэл.
- Гэм буруутайд тооцогдсон этгээдийг баривчлах болон хүлээлгэн өгөх тухай хүсэлт гаргасан тохиолдолд хүсэлт нь дараахь зүйлийг тусгах буюу түүгээр баталгаажна:
- тухайн этгээдийг баривчлах аливаа зөвшөөрлийн хуулбар;
- гэм буруутайд тооцсон шүүхийн шиИцвэрийн хуулбар;
- эрэн сурвалжлагдаж байгаа этгээдийг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрт дурдагдсан чухамхүү тэр этгээд мөн болохыг нотлох мэдээлэл;
- хэрэв эрэн сурвалжлагдаж байгаа этгээдэд ял ногдуулсан бол ялын тогтоолын хувь болон хорих ял ногдуулсан бол эдэлсэн хугацаа болон эдлээгүй үлдсэн хугацааны талаар мэдэгдэл.
- Шүүхийн хүсэлт авсны дараа оролцогч улс 2 дахь хэсгийн (c) дэд хэсгийн дагуу хэрэглэж болох өөрийн үндэсний хууль тогтоомжийн дагуух аливаа шаардлагын хувьд ерөнхий асуудал буюу ямар нэгэн тодорхой асуудлын талаар Шүүхтэй зөвлөлдөж байна. Тийм зөвлөлдөөний явцад оролцогч улс өөрийн үндэсний хууль тогтоомжийн тодорхой шаардлагын тухай Шүүхэд мэдээлнэ.
- дугаар зүйл Урьдчилан баривчлах
- Хойшлуулшгүй тохиолдолд 91 дүгээр зүйлд дурдсан Шүүх хүлээлгэн өгөх тухай хүсэлт болон энэхүү хүсэлтийг баталгаажуулсан баримт бичгийг өгөхөөс өмнө эрэн сурвалжлагдаж байгаа этгээдийг урьдчилан баривчлах тухай хүсэлт гаргаж болно.
- Урьдчилан баривчлах тухай хүсэлтийг бичгээр үйлдсэн мэдээллийг хүргэх боломжийг хангасан аливаа хэрэгслээр илгээж болох бөгөөд тэрээр дараахь зүйлийг тусгана:
- түүний хувийн байдлыг тогтооход хангалттай бөгөөд эрэн сурвалжлагдаж байгаа этгээдийг тодорхойлсон болон тухайн этгээдийн байж болзошгүй газрын тухай мэдээлэл;
- тухайн этгээдийг баривчлахыг шаардаж байгаа гэмт хэргийн тухай болон гэмт хэргийг үйлдсэн хугацаа болон газрыг боломжийн хэрээр оролцуулан энэ гэмт хэргийг урьдчилсан байдлаар бүрдүүлж байгаа хүчин зүйлүүдийн товч тодорхойлолт;
- эрэн сурвалжлагдаж байгаа этгээдийг баривчлах тогтоол байгаа эсэх буюу ял ногдуулсан тухай мэдэгдэл;
- эрэн сурвалжлагдаж байгаа этгээдийг хүлээлгэн өгөх тухай хүсэлтийг хожим нь гаргаж өгөх тухай мэдэгдэл.
- Хэрэв хүсэлт хүлээн авсан улс 91 дүгээр зүйлд дурдсан хүлээлгэн өгөх тухай хүсэлт болон энэ хүсэлтийг баталгаажуулсан баримт бичгийг Дэгийн болон нотолгооны журамд заасан тодорхой хугацаанд хүлээж аваагүй бол урьдчилан баривчлагдсан этгээдийг урьдчилан хорихоос чөлөөлж болно. Гэхдээ хүсэлт хүлээн авсан улсын хууль тогтоомж үүнийг зөвшөөрч байгаа бол энэ хугацаа дуусахаас өмнө тухайн этгээдийг хүлээлгэн өгөхийг зөвшөөрч болно. Энэ тохиолдолд хүсэлт хүлээж авсан улс тухайн этгээдийг аль болох богино хугацаанд Шүүхэд хүлээлгэн өгнө.
- Эрэн сурвалжлагдаж байгаа этгээдийг 3 дахь хэсгийн дагуу урьдчилан хорихоос чөлөөлсөн нөхцөл байдал нь хүлээлгэн өгөх тухай хүсэлт болон энэ хүсэлтийг баталгаажуулсан баримт бичгийг хожим өгөх тохиолдолд тухайн этгээдийг дараа нь баривчлах болон хүлээлгэн өгөхөд нөлөөлөхгүй.
- дугаар зүйл Хамтын ажиллагааны бусад хэлбэр
- Оролцогч улсууд энэ хэсгийн заалт болон тэдгээрийн үндэсний хууль тогтоомжид тусгасны дагуу мөрдөн байцаалт явуулахтай холбогдуулан туслалцаа үзүүлэх тухай Шүүхийн хүсэлтийг дараахь байдлаар биелүүлнэ:
(а) хүн болон эд зүйлсийн байршлыг тогтоох;
- мэдүүлэг авах, шинжээчдийн дүгнэлт, тайлан зэрэг Шүүхэд хэрэгтэй зүйлсийг оролцуулан нотлох баримт олж авах буюу цуглуулах;
- мөрдөгдөж байгаа буюу мөрдөн байцаалтад өртөж байгаа аливаа этгээдийг байцаах;
- шүүхийн баримт бичгийг оролцуулан баримт бичиг гардуулах;
- гэрч буюу шинжээчийн хувьд хүмүүс сайн дураар Шүүхэд ирэх явдалд дэмжлэг үзүүлэх;
- 7 дахь хэсэгт дурдсаны дагуу хүмүүсийг түр шилжүүлэх;
- цогцос ухаж гаргах (эксгумац) болон цогцос шалгахыг оролцуулан газрыг шалгаж үзэх;
- нэгжлэг явуулах болон эд хөрөнгийг битүүмжлэх;
- албан ёсны протокол болон баримт бичгийг оролцуулан протокол болон баримт бичиг гаргаж өгөх;
(j) хохирогч болон гэрч нарыг хамгаалах болон нотлох баримтыг хадгалах;
(k) эд хөрөнгө, түүнээс олсон орлого, гэмт хэрэг үйлдсэн хэрэгслийг санамсаргүй гуравдагч талын эрхэд хохирол урчуулахгүйгээр цаашид хураан авах зорилгоор илрүүлэх, ул мөрийг нь шалгах, битүүмжлэх буюу хураах;
(l) Шүүхийн шүүн шийдвэрлэх хэрэгт хамаарах гэмт хэргийн мөрдөн байцаалт явуулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор хүсэлт хүлээн авагч улсын хууль тогтоомжоор хориглоогүй аливаа бусад төрлийн туслалцаа үзүүлэх.
- Шүүх нь шүүхэд ирсэн гэрч буюу шинжээчдэд тухайн гэрч буюу шинжээч мөрдөн мөшгөгдөх, урьдчилан хоригдох буюу Шүүхийн зүгээс тухайн этгээд хүсэлт хүлээн авсан улсаас гарахаас өмнө тохиолдсон аливаа үйлдэл буюу эс үйвдлийн хувьд хувийн эрх чөлөөний аливаа бусад хязгаарлалтад өртөхгүй байх баталгаа олгох эрхтэй.
- Хэрэв 1 дэх хэсгийн дагуу илгээсэн хүсэлтэд дурдсан туслалцааны хүрээнд ямар нэг тодорхой арга хэмжээ авахыг нийтлэг хэрэглэх эрх зүйн мөрдөгдөж байгаа үндсэн зарчмын үндсэн дээр хүсэлт хүлээн авагч улсад хориглосон бол хүсэлт хүлээн авагч улс энэ асуудлыг шийдэх эрмэлзлийн үүднээс Шүүхтэй нэн даруй зөвлөлдөөн хийнэ. Тийм зөвлөлдөөний явцад тийм туслалцааг өөр байдлаар буюу ямар нэг нөхцлөөр үзүүлж болох эсэхийг авч үзнэ. Хэрэв тийм зөвлөлдөөний дараа энэ асуудлыг шийдэж чадаагүй бол Шүүх энэ хүсэлтэд шаардлагатай өөрчлөлт оруулна.
- Оролцогч улс 72 дугаар зүйлийн дагуу хэрэв хүсэлт нь түүний үндэсний аюулгүй байдалтай холбоо бүхий ямар нэг баримт бичгийг гаргуулах буюу баримтыг нийтэд задруулахтай холбоотой бол туслалцааны тухай хүсэлтээс бүрэн буюу хэсэгчлэн татгалзаж болно.
- Хүсэлт хүлээн авсан улс 1 дэх хэсгийн (l) дэд хэсгийн үндсэн дээр туслалцааны тухай хүсэлтийн татгалзахаас өмнө туслалцааг тодорхой тогтоосон нөхцлийн үндсэн дээр олгож болох эсэх буюу түүнийг өөр байдлаар арай хожим олгож болох боломжийг авч үзэх бөгөөд ингэхдээ хэрэв Шүүх буюу Прокурор туслалцаа тийм нөхцлөөр авна гэвэл Шүүх буюу Прокурор тэдгээрийг баримтлах ёстой.
- Хэрэв туслалцааны тухай хүсэлтээс татгалзсан бол хүсэлт хүлээн авсан улс тийнхүү татгалзсан шалтгааны талаар Шүүх буюу Прокурорт даруй мэдэгдэнэ.
- (а) Таниулах, мэдүүлэг өгөх буюу бусад туслалцаа үзүүлэхийн тулд Шүүх урьдчилан хоригдож байгаа этгээдийг түр шилжүүлэх хүсэлт гаргаж болно. Дараахь нөхцлийг хангасан үед тухайн этгээдийг Шүүхэд шилжүүлж болно:
- тийнхүү шилжүүлэх талаар өөрийн ухамсарласан зөвшөөрлийг тухайн
этгээд чөлөөтэй өгч байгаа бол;
(ii) тухайн улс болон Шүүх зөвшилцөж болох тийм нөхцлийг баримталсан үед хүсэлт хүлээн авсан улс шилжүүлэхийг зөвшөөрнө.
(b) Шилжүүлж байгаа этгээд урьдчилан хоригдсон хэвээр байна. Шилжүүлэх зорилго биелсний дараа Шүүх тухайн этгээдийг хүсэлт хүлээн авсан улсад саадгүйгээр буцааж өгнө.
- (а) Хүсэлтэд дурдсан мөрдөн байцаалтын зорилгоор шаардсанаас бусад тохиолдолд Шүүх баримт бичиг болон мэдээллийн нууцлалыг хангана.
- Шаардлагатай үед хүсэлт хүлээн авсан улс баримт бичиг буюу мэдээллийг Прокурорт нууцлалын нөхцлөөр шилжүүлж болно. Энэ тохиолдолд Прокурор эдгээр баримт бичиг болон тухайн мэдээллийг зөвхөн шинэ нотлох баримт олж авах зорилгоор ашиглаж болно.
- Хүсэлт хүлээн авсан улс өөрийн санаачлагаар буюу Прокурорын хүсэлтээр тэдгээр баримт бичиг буюу мэдээллийг задруулах зөвшөөрөл өгч болно. Үүний дараа тэдгээрийг 5 болон 6 дугаар хэсгийн заалт, түүнчлэн дэгийн болон нотолгооны журмын дагуу нотлох баримтын байдлаар ашиглаж болно.
- (а) (i) Аливаа нэгэн оролцогч улс хүлээлгэн өгөх буюу шижлүүлэн өгөх тухай хүсэлтээс өөр давхардсан хүсэлтийг Шүүх болон олон улсын ямар нэг үүргийн дагуу өөр улсаас авбал оролцогч улс Шүүх болон тухайн улстай зөвлөлдөх замаар шаардлагатай тохиолдолд аль нэгэн хүсэлтийг хойшлуулах буюу нөхцөл тавих замаар хоёр хүсэлтийг хангах арга хэмжээ авахыг эрмэлзэнэ.
- Ингээгүй тохиолдолд давхардсан хүсэлтийг 90 дүгээр зүйлд
- (а) (i) Аливаа нэгэн оролцогч улс хүлээлгэн өгөх буюу шижлүүлэн өгөх тухай хүсэлтээс өөр давхардсан хүсэлтийг Шүүх болон олон улсын ямар нэг үүргийн дагуу өөр улсаас авбал оролцогч улс Шүүх болон тухайн улстай зөвлөлдөх замаар шаардлагатай тохиолдолд аль нэгэн хүсэлтийг хойшлуулах буюу нөхцөл тавих замаар хоёр хүсэлтийг хангах арга хэмжээ авахыг эрмэлзэнэ.
тусгагдсан зарчмын дагуу хангана.
(b) Гэвч хэрэв Шүүхийн хүсэлт нь олон улсын ямар нэг хэлэлцээрийн дагуу гуравдагч улс буюу олон улсын байгууллагын хяналтад хамаарах мэдээлэл, эд хөрөнгө буюу хүнтэй холбоотой бол хүсэлт хүлээн авсан улс энэ тухай Шүүхэд мэдэгдэх бөгөөд Шүүх өөрийн хүсэлтийг гуравдагч улс буюу олон улсын байгууллагад илгээнэ.
- (а) Шүүх түүний шүүн шийдвэрлэх хэрэгт хамаарах гэмт хэрэг буюу хүсэлт хүлээн авсан улсын үндэсний хууль тогтоомжийн дагуу ноцтой гэмт хэргийг бүрдүүлж байгаа үйлдлийн хувьд мөрдөн байцаалт явуулж байгаа оролцогч улстай хамтран ажиллаж, түүнд туслалцаа үзүүлж болно.
- (i) Дээрх (а) дэд хэсгийн дагуу үзүүлэх туслалцаа нь бусад зүйлээс гадна дараахь зүйлээс бүрдэнэ:
- шүүхээс явуулсан мөрдөн байцаалт буюу шүүхийн ажиллагааны явцад авсан мэдэгдэл, баримт бичиг буюу бусад төрлийн нотлох баримтыг шилжүүлэх; болон
- шүүхийн захирамжаар саатуулсан аливаа этгээдийг байцаах.
(ii) Энэ (b) хэсгийн (i) (1) дэд хэсгийн үндсэн дээр Шүүхээс туслалцаа үзүүлэх тохиолдолд:
- Хэрэв баримт бичиг буюу бусад төрлийн нотлох баримтыг ямар нэг улсын туслалцаатайгаар олж авсан бол Шүүхээс тэдгээр материалыг шилжүүлэхийн тулд энэ улсын зүгээс зөвшөөрөл шаардана;
- Хэрэв мэдэгдэл, баримт бичиг буюу өөр төрлийн нотлох баримтыг гэрч буюу шинжээч гаргаж өгсөн бол Шүүхээс тийм материалыг шилжүүлэх асуудлыг 63 дугаар зүйпийн заалтуудаар зохицуулна.
- Шүүх энэ хэсэгт заасан нөхцлөөр Дүрмийн оролцогч бус улсын зүгээс туслалцаа үзүүлэх тухай хүсэлтийг энэ хэсгийн дагуу хангаж болно.
- дүгээр зүйл
- Шүүх энэ хэсэгт заасан нөхцлөөр Дүрмийн оролцогч бус улсын зүгээс туслалцаа үзүүлэх тухай хүсэлтийг энэ хэсгийн дагуу хангаж болно.
Мөрдөн байцаалт буюу шүүхийн мөрдөлт явагдаж байгаатай холбоотойгоор хүсэлт биелүүлэхийг хойшлуулах
- Хэрэв хүсэлтэд холбогдох хэргээс өөр хэргийн мөрдөн байцаалт буюу мөрдөлт явуулахад хүсэлтийг яаралтай биелүүлэх явдал саад учруулах бол хүсэлт хүлээн авсан улс энэ хүсэлтийг биелүүлэх ажлыг Шүүхтэй тохиролцсон хугацаагаар хойшлуулж болно. Гэвч хойшлуулах явдал нь хүсэлт хүлээн авсан улсад холбогдох мөрдөн байцаалт буюу мөрдөлтийг дуулгахаар шаардлагатай хугацаанаас хэтрэх ёсгүй. Хойшлуулах тухай шийдвэр гаргахаас өмнө хүсэлт хүлээн авсан улс тодорхой нөхцлийг биелүүлсэн тохиолдолд яаралтай туслалцаа үзүүлж болох эсэх тухай асуудлыг шийдвэрлэх ёстой.
2 |
“Ж7” U U U U 1 U
. Хойшлуулах тухай шийдвэрийг 1 дэх хэсгийн дагуу гаргасан тохиолдолд Прокурор 93 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн дагуу нотлох баримтыг хадгалахад чиглэсэн арга хэмжээ авахыг шаардаж болно.
- дугаар зүйл
Хэргийг хүлээн авч үзэхийг эсэргүүцсэнтэй холбоотой хүсэлтийг биелүүлэхийг хойшлуулах
53 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хохирол учруулахгүйгээр хэрэв Шүүх 18 болон
1 U (J (J и и
19 дүгээр зүйлийн дагуу хэргийг хүлээн авч үзэхийн хувьд гаргасан эсэргүүцлийг авч хэлэлцэж байгаа тохиолдолд хүсэлт хүлээн авсан улс, хэрэв Шүүх 18 болон 19 дүгээр зүйлийн дагуу Прокурор нотлох баримт цуглуулж эхэлж болох тухай тусгай шийдвэр гаргаагүй бол Шүүх магадлал гаргахаас өмнө энэ хэсгийн дагуу хүсэлтийг биелүүлэхийг хойшлуулж болно.
- дугаар зуйл
93 дугаар зүйлийн дагуу үзүүлэх туслалцааны бусад хэлбэрийн тухай хүсэлтийн агуулга
- 93 дугаар зүйлд дурдсан туслалцааны бусад хэлбэрийн тухай хүсэлтийг бичгээр илгээнэ. 87 дугаар зүйлийн 1 хэсгийн (а) дэд хэсэгт дурдсан шугамаар тэрээр батлагдах тохиолдолд хойшлуулшгүй нөхцөлд хүсэлтийг бичгийн мэдээлэл хүргэх явдлыг хангах аливаа хэлбэрээр илгээж болно.
- Тийм хүсэлт нь холбогдох тохиолдолд дараахь зүйлийг тусгах буюу тэдгээрээр баталгаажна:
- тухайн хүсэлтийн хууль зүйн үндэс буюу үндэслэл зэргийг оролцуулан хүсэлт болон хүсэлт болгосон туслалцааны зорилгыг товч дурдах;
- хүсэлт болгосон туслалцааг үзүүлэхийн тулд тогтоох буюу тодорхойлох шаардлагатай тухайн этгээдийн байгаа газар буюу хувийн байдлын тухай аль болох тодорхой мэдээлэл;
- хүсэлтийг үндэслэн зайлшгүй нөхцөл байдлын товч тодорхойлолт;
- хэрэгжүүлэх ёстой аливаа журам буюу шаардлагын үндэслэл болон нарийвчилсан тодорхойлолт;
- хүсэлтийг биелүүлэхийн тулд хүсэлт хүлээн авсан улсын хууль тогтоомжийн дагуу шаардагдаж болох тийм мэдээлэл;
- хүсэлт болгосон туслалцааг үзүүлэхэд шаардлагатай хэрэгт холбоотой аливаа бусад мэдээлэл.
- Шүүхийн хүсэлтээр оролцогч улс 2 дахь хэсгийн (e) дэд хэсгийн дагуу хэрэглэж болох өөрийн үндэсний хууль тогтоомжид заасан аливаа шаардлагатай холбогдуулан бүхэлд нь буюу ямар нэгэн тодорхой асуудалтай холбоотойгоор Шүүхтэй зөвлөлдөнө. Тийм зөвлөлдөөний явцад оролцогч улс өөрийн үндэсний хууль тогтоомжийн тодорхой шаардлагын талаар Шүүхэд мэдээлнэ.
- Холбогдох тохиолдолд энэ зүйлийн заалтыг мөн Шүүхэд илгээсэн туслалцааны тухай хүсэлтийн хувьд хэрэглэнэ.
- дугаар зуйл Зөвлөлдөөн
Хэрэв энэ хэсгийн дагуу хүсэлтийг хүлээж авахдаа оролцогч улс тухайн хүсэлттэй холбоотойгоор хүсэлтийг биелүүлэхэд түүнд саад тотгор учруулж болох буюу түүнийг биелүүлэх боломжийг алдагдуулах асуудал үүсч байна гэж тогтоовол тухайн улс энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд Шүүхтэй нэн даруй зөвлөлдөнө. Эдгээр асуудал нь бусад зүйлээс гадна дараахь зүйлийг агуулна:
- хүсэлтийг биелүүлэхэд чиглэсэн мэдээлэл хангалттай бус;
- хүлээлгэн өгөх тухай хүсэлтийн хувьд гаргасан бүхий л хүчин чармайлтаас үл шалтгаалан шаардаж байгаа этгээдийн байгаа газрыг тогтоох боломжгүй буюу хэрэв явуулсан мөрдөн байцаалтын үр дүн нь тухайн улсад урьдчилан хоригдож байгаа этгээд нь зөвшөөрөлд дурдсан этгээд яагаад ч биш гэж тогтоосон бол;
- хүсэлтийг түүний байгаа байдлаар биелүүлэх нь хүсэлт хүлээн авсан улсын зүгээс өөр улстай өмнө нь байгуулсан гэрээний үүргээ зөрчихийг шаардахад хүрч байгаа нөхцөл байдал.
- дугаар зүйл
Эрх ямбаас татгалзах талаар хамтран ажиллах болон хүлээлгэн өгөх зөвшөөрөл
- Хүсэлт хүлээн авсан улсад эрх ямбаас татгалзах асуудлаар гуравдагч улсын зөвшөөрлийг Шүүх авах хүртэл гуравдагч аливаа этгээд буюу эд хөрөнгийн, төрийн болон дипломат эрх ямбын хувьд олон улсын эрх зүйн дагуу түүний хүлээсэн үүрэгт харшлах тийм үйлдэл хийхийг шаардсан хүлээлгэн өгөх буюу туслалцаа үзүүлэх тухай хүсэлтийг Шүүхээс гаргаж болохгүй.
- Хэрэв Шүүх хүлээлгэн өгөх зөвшөөрөл авах асуудлаар илгээгч улсын дэмжлэгийг урьдчилан аваагүй бол ямар нэг этгээдийг Шүүхэд шилжүүлэхэд илгээгч улсын зөвшөөрлийг шаарддаг олон улсын хэлэлцээрээр түүний хүлээсэн үүрэгтэй үл нийцэх үйлдэлд хүргэж болох хүлээлгэн өгөх хүсэлтийг Шүүх гаргаж болохгүй.
- дүгээр зүйл
93 болон 96 дугаар зүйлийн дагуу гаргасан хүсэлтийг биелүүлэх
- Туслалцааны тухай хүсэлтийг хүсэлт хүлээн авсан улсын хууль тогтоомжоор тогтоосон холбогдох журмын дагуу болон хэрэв тухайн улсын хууль тогтоомжоор хориглоогүй бол хүсэлтэд заасан аливаа журмыг дагах буюу хүсэлтэд дурдсан этгээдэд хүсэлтийг биелүүлэх явцад оролцох буюу туслалцаа үзүүлэхийг зөвшөөрөх зэргийг оролцуулан хүсэлтэд дурдсан аргаар биелүүлнэ.
- Яаралтай хүсэлтийг гаргах тохиолдолд Шүүхийн хүсэлтээр бэлтгэсэн баримт бичиг буюу нотлох баримтыг нэн даруй илгээнэ.
- Хүсэлт хүлээн авсан улсын хариуг эх хувийг үйлдсэн хэлээр болон эх хувиар нь илгээнэ.
- Энэ хэсгийн бусад заалтад хохирол учруулахгүйгээр хүсэлт биелүүлэхэд зайлшгүй шаардлагатай бол хүсэлт хүлээн авсан улсын эрх бүхий байгууллагыг оролцуулахгүйгээр аливаа нэгэн нийтийн газрыг өөрчлөхгүйгээр үзэж шалгах зэргээр тухайн этгээдийг тодорхой байцаах буюу түүнээс сайн дурын үндсэн дээр нотлох баримт авах явдлыг оролцуулан ямар нэг албадлагын арга хэмжээгүйгээр биелүүлэх боломжтой хүсэлтийг амжилттай биелүүлэхэд шаардлагатай бол Прокурор тийм хүсэлтийг шууд аливаа улсын нутаг дэвсгэрт дараахь байдлаар биелүүлж болно:
- хүсэлт хүлээн авсан улс нь урьдчилан сэжиглэгдэж байгаагаар нутаг дэвсгэрт нь гэмт хэрэг үйлдэгдсэн улс бөгөөд 18, 19 дүгээр зүйлийн дагуу хэргийг хүлээн авч үзэж болохоор тодорхойлсон бол Прокурор хүсэлт хүлээн авсан улстай бүхий л боломжтой зөвлөлдөөн хийсний дараа шууд биелүүлж болно;
- бусад тохиолдолд Прокурор тийм хүсэлтийг хүсэлт хүлээн авсан улстай зөвлөлдсөний дараа болон аливаа шаардлагатай нөхцөл буюу тухайн улсын зүгээс илэрхийлсэн болгоомжлолыг бодолцон биелүүлж болно. Хэрэв хүсэлт хүлээн авсан оролцогч улс энэ дэд хэсгийн дагуу хүсэлтийг биелүүлэхтэй холбоотой хүндрэлтэй асуудал байна гэж үзвэл тэрээр энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд Шүүхтэй нэн даруй зөвлөлдөнө.
- Шүүхээс 72 дугаар зүйлийн дагуу асуугдаж байгаа болон шалгагдаж байгаа этгээдэд үндэсний батлан хамгаалах буюу аюулгүй байдалтай холбоотой нууц мэдээллийг задруулахыг зөвшөөрөхгүй байхад чиглэсэн хязгаарлалтуудад ишлэл хийхийг зөвшөөрсөн заалтуудыг энэ зүйлийн дагуу туслалцаа үзүүлэх тухай хүсэлтийг биелүүлэхэд мөн хэрэглэнэ.
100 дугаар зүйл Зардал
- Хүсэлт хүлээн авсан улсын нутаг дэвсгэрт хүсэлтийг биелүүлэхтэй холбоотой ердийн зардлыг Шүүхээс гаргах ёстой дараахь зардлаас бусдыг тухайн улс хариуцна:
- гэрч болон шинжээчдийн зорчих буюу тэдгээрийн аюулгүй байдлыг хангах
S— АЛ и и U (J и
буюу 93 дугаар зүйлийн дагуу урьдчилан хоригдож байгаа этгээдийг шилжүүлэхтэй холбогдсон ;
- бичгээр болон амаар орчуулга хийх болон бичлэг хийх зардал;
- шүүгчид, прокурор болон прокурорын орлогчид, нарийн бичгийн дарга, нарийн бичгийн даргын орлогч, Шүүхийн аль ч байгууллагын ажилтны замын болон хоолны зардал;
- Шүүхийн хүсэлтээр шинжээчийн дүгнэлт болон аливаа тайланг бэлтгэх
зардал;
- тухайн этгээдийн урьдчилан хоригдож байгаа улсаас Шүүхийн мэдэлд хүлээлгэн өгөхтэй холбогдолтой тээврийн зардал;
- зөвлөлцөөний дүнд хүсэлтийг биелүүлэхтэй холбогдон гарч болох онцгой аливаа зардал.
- 1 дэх хэсгийн заалтыг шаардлагатай тохиолдолд оролцогч улсаас Шүүхэд гаргасан хүсэлтийн хувьд хэрэглэнэ. Ийм тохиолдолд хүсэлтийг биелүүлэхтэй холбогдсон ердийн зардлыг Шүүх хариуцна.
- дугээр зуйл Өөрчлөгдөшгүй нөхцлийн тухай хэм хэмжээ
- Энэхүү дүрмийн дагуу Шүүхэд шилжиж байгаа этгээд тухайн этгээдийг шилжүүлж байгаа гэмт хэргийн үндсийг бүрдүүлж байгаа үйлдэл буюу үйвдлйин чиглэлээс өөр хүлээлгэн өгөхөөс өмнө үйвдсэн аливаа үйлдлийн төлөө байцаан шийтгэх ажиллагаа явуулж, ял шийтгэх буюу урьдчилан хорих ёсгүй.
- Шүүх тухайн этгээдийг Шүүхэд шилжүүлж байгаа улсаас 1 дэх хэсэгт дурдсан шаардлагаас татгалзахыг хүсч болох бөгөөд шаардлагатай тохиолдолд Шүүх 91 дүгээр зүйлийн дагуу нэмэлт мэдээлэл өгнө. Шүүхийн хүсэлтээр оролцогч улс шаардлагаас ийнхүү татгалзах эрхтэй бөгөөд ингэхийг эрмэлзэх ёстой.
- дугаар зуйл Нэр томъёо хэрэглэх
- дугээр зуйл Өөрчлөгдөшгүй нөхцлийн тухай хэм хэмжээ
Энэхүү дүрмийн зорилгоор:
/ \ СС 11 О \J \J
- хүлээлгэн өгөх гэж энэхүү дүрмиин дагуу аливаа улс тухаин этгээдииг Шүүхэд хүргэж өгөхийг хэлнэ.
- “шилжүүлэн өгөх” гэж нэг улс тухаИн этгээдиИг олон улсын гэрээ, конвенц буюу үндэсний хууль тогтоомжийн заалтын дагуу өөр улсад хүргэж өгөхийг хэлнэ.
10 ДУГААР ХЭСЭГ
ГҮЙЦЭТГЭЛ
- дугаар зуйл
Хорих ялыг гүйцэтгэхэд улсын гүйцэтгэх үүрэг
- (а) Хорих ялаар шийтгүүлсэн этгээдийг хүлээн авахад бэлэн байгаагаа Шүүхэд мэдэгдсэн улсуудын жагсаалтаас Шүүхийн тодорхойлсон улсад эдлүүлнэ.
- шийтгэх тогтоолтой этгээдийг хүлээн авахад бэлэн байгаа тухайгаа мэдэгдэх үед нь Шүүхтэй тохиролцсоноор болон энэ хэсгийн дагуу тийнхүү хүлээн авах нөхцлөө зааж болно.
- хорих ялыг тодорхой хэрэгт тодорхойлсон улс Шүүхтэй тохиролцож байгаа эсэх талаар Шүүхэд нэн даруй мэдэгдэнэ.
- (а) шийтгэх тогтоолыг биелүүлэх улс хорих ялыг эдлүүлэх нөхцөл болон үргэлжлэх хугацаанд бодит байдлаар нөлөөлж болох 1 дэх хэсгийн дагуу тохиролцсон аливаа нөхцлийг ороцлуулан аливаа нөхцөл байдлын тухай Шүүхэд мэдээлж байна.
Тодорхой буюу урьдчилан харж болох аливаа тийм нөхцөл байдал байгаа тухай 45-аас доошгүй хоногийн өмнө Шүүхэд мэдэгдэнэ. Энэ хугацааны туршид шийтгэх тогтоолыг гүйцэтгэх улс 110 дугаар зүйпийн дагуу өөрийн үүргийг биелүүлэхэд хохирол учруулж болох үйлдэл хийхгүй.
(b) хэрэв Шүүх (а) дэд хэсэгт дурдсан нөхцөл байдлыг зөвшөөрч чадахгүй бол шийтгэх тогтоолыг биелүүлэх улсад мэдэгдэх бөгөөд 104 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт дурдсаны дагуу ажиллана.
З |
ТТ 1 и и и и
. Дээрх 1 дэх хэсгийн дагуу гүйцэтгэх улсыг тодорхойлох өөрийн эрх хэмжээгээ хэрэгжүүлэхдээ Шүүх дараахь зүйлийг харгалзан үзнэ:
- Дэгийн болон нотолгооны журамд заасны дагуу шудрага хуваарилалтын зарчмын дагуу ногдуулсан хорих ялыг гүйцэтгэх хариуцлагыг оролцогч улсууд хуваалцах зарчим;
- хоригдолтой харьцах олон улсын гэрээний нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээг хэрэглэх;
- шийтгэх тогтоол бүхий этгээдийн санаа бодол;
- шийтгэх тогтоолтой этгээдийн иргэний харьяалал;
- гэмт хэргийн буюу шийтгэх тогтоолтой этгээд болон ялыг үр нөлөөтэй биелүүлэх улсыг томилохтой холбогдсон зайпшгүй байж болох тийм бусад хүчин зүйп.
- Хэрэв 1 дэх хэсгийн дагуу нэг ч улс томилогдоогүй бол хорих ялыг 3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тусгасан төв байрны тухай хэлэлцээрт заасан нөхцлийн дагуу байрлаж байгаа улсаас гаргаж өгсөн шоронд эдлүүлнэ. Тийм тохиолдолд хорих ялыг гүйцэтгэхтэй холбогдсон зардлыг Шүүх хариуцна.
- дүгээр зүйл
Шийтгэх тогтоол биелүүлэх улсыг өөрчлөх
- Шүүх ямар ч үед шийтгэх тогтоолтой этгээдийг өөр улсын шоронд шилжүүлэх тухай шийдвэр гаргаж болно.
- Шийтгэх тогтоолтой этгээд ямар ч үед шийтгэх тогтоолыг гүйцэтгэх улсаас түүнийг шилжүүлэх тухай өргөдлийг Шүүхэд гаргаж болно.
- дугаар зүйл Шийтгэх тогтоолыг биелүүлэх
- Аливаа улс 103 дугаар зүйлийн 1 хэсгийн (b) дэд хэсгийн үндсэн дээр тайлбар хийж болох нөхцлийг баримтлан хорих ял ногдуулсан шийтгэх тогтоол нь ямар ч нөхцөл байдалд оролцогч улсын хувьд зайлшгүй хүчинтэй бөгөөд тэрээр түүнийг өөрчилж болохгүй.
- Зөвхөн Шүүх давж заалдах буюу эргэж хянан үзэх тухай аливаа хүсэлтийн талаар шийдвэр гаргах эрх эдэлнэ. Шийтгэх тогтоолыг биелүүлж байгаа улс ийм тогтоолтой этгээдэд аливаа тийм хүсэлт гаргахад нь саад учруулахгүй.
- дугаар зүйл
Шийтгэх тогтоолын хэрэгжилт болон хорих ял эдлүүлэхэд тавих хяналт
- Хорих ялыг гүйцэтгэх явдлыг Шүүхийн хяналтын дор гүйцэтгэх бөгөөд хоригдолтой харьцах олон улсын гэрээний нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээтэй нийцэх ёстой.
- Хорих ялын нөхцлийг шийтгэх тогтоол биелүүлэх улсын хууль тогтоомжоор зохицуулж, хоригдолтой харьцах олон улсын гэрээний нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээнд нийцүүлэх бөгөөд эдгээр нөхцөл нь ямар ч тохиолдолд ижил төрлийн гэмт хэрэг үйлдсэний төлөө шийтгэх тогтоолыг биелүүлж буй улсад ял эдэлж байгаа хоригдлын нөхцлөөс илүү буюу дутуу тааламжтай байж болохгүй.
- Ял эдэлж буй этгээд болон Шүүхийн хоорондын харилцаа холбоо саадгүй буюу нууц байна.
- дугаар зүйл
Ялаа эдэлсний дараа тухайн этгээдийг шилжүүлэх
- Шийтгэх тогтоолыг биелүүлж буй улсын иргэн бус этгээдийг ялаа эдэлж дууссаны дараа хэрэв шийтгэх тогтоолыг биелүүлж буй улс тухайн этгээдэд өөрийн нутаг дэвсгэр дээрээ оршин амьдрах зөвшөөрөл олгоогүй тохиолдолд тухайн улсад шилжих ёстой этгээдийн аливаа хүсэлтийг авч үзэх замаар шийтгэх тогтоолыг биелүүлэх улсын хууль тогтоомжийн дагуу тухайн этгээдийг хүлээн авах үүрэгтэй улсад буюу тухайн этгээдийг хүлээн авахыг зөвшөөрсөн улсад шилжүүлнэ.
- Хэрэв 1 дэх хэсгийн дагуу тухайн этгээдийг шилжүүлэхтэй холбогдсон зардлыг аль нэг улс хариуцахгүй тохиолдолд эдгээр зардлыг Шүүх хариуцна.
- 108 дугаар зүйлийн заалтын дагуу буюу шүүн таслах ажиллагаа явуулах, шийтгэх тогтоолыг биелүүлэх зорилгоор тухайн этгээдийг шилжүүлэн өгөх буюу хүлээлгэн өгөх тухай хүсэлт гаргасан улсад холбогдох этгээдийг шийтгэх тогтоолыг биелүүлэх улс өөрийн хууль тогтоомжийн дагуу шилжүүлэн өгөх буюу өөр байдлаар хүлээлгэн өгч болно.
- дугаар зүйл
Эрх зүйн өөр зөрчил гаргасны төлөө мөрдөн байцаах буюу ял ногдуулах асуудлын хувьд хязгаарлалт хийх
- Шийтгэх тогтоол биелүүлэх улсад ял шийтгүүлсэн хоригдож байгаа этгээд хэрэв мөрдөн байцаалт, ял шийтгэл буюу шилжүүлэн өгөхийг шийтгэх тогтоолыг биелүүлэх улсын хүсэлтээр Шүүх батлаагүй бол шийтгэх тогтоолыг биелүүлэх улсад түүнийг шилжүүлэхээс өмнө тэрээр үйлдсэн аливаа үйлдлийн төлөө мөрдөн байцаах буюу ял шийтгэх, эсхүл гуравдагч улсад шилжүүлэн өгөхгүй.
- Шүүх шийтгэх тогтоол бүхий этгээдийн санаа бодлыг сонссоны дараа тухайн асуудлаар шийдвэр гаргана.
- Хэрэв шийтгэх тогтоол бүхий этгээд Шүүхээс ногдуулсан ялын хугацаа эдэлсэнээс хойш 30-аас илүү хоног шийтгэх тогтоолыг биелүүлэх улсын нутаг дэвсгэрт сайн дураараа байсаар байгаа буюу тэр орноос гарч явсныхаа дараа энэ улсын нутагт буцаж ирсэн бол 1 дэх хэсгийг хэрэглэхээ болино.
- дугээр зуйл
Торгууль болон эд хөрөнгө хураах арга хэмжээний тухай шийдвэрийг биелүүлэх
- Оролцогч улс 7 дахь хэсгийн үндсэн дээр санамсаргүй гуравдагч талын эрхэд хохирол учруулахгүйгээр үндэсний хууль тогтоомжид нь тусгагдсан журмын дагуу Шүүхээс ногдуулсан торгууль болон эд хөрөнгө хураах арга хэмжээний тухай шийдвэрийг биелүүлэх явдлыг хангана.
- Хэрэв оролцогч улс эд хөрөнгийг хураан авах тухай шийдвэрийг хангаж чадахгүй бол тэрээр Шүүхийн шийдвэрээр хураах ёстой орлого, эд хөрөнгө буюу түүний үнийг гаргуулах арга хэмжээг санамсаргүйгээр гуравдагч этгээдийн эрхэд хохирол учруулахгүйгээр авна.
- Эд хөрөнгө буюу үл хөдлөх хөрөнгийг борлуулснаас олсон орлого буюу зохих тохиолдолд өөр эд хөрөнгө худалдсанаас олох орлого зэрэг Шүүхийн шийдвэр гүйцэтгэснийхээ үр дүнд оролцогч улсын олсон орлогыг Шүүхэд шилжүүлнэ.
- дугаар зуйл
Шийтгэх тогтоолд заасан ялын хугацааг багасгах тухай асуудлыг шүүх хянан хэлэлцэх
- Шийтгэх тогтоолыг биелүүлэх улс Шүүхээс гаргасан таслан шийдвэрлэх тогтоолд заасан ялын хугацаа дуусахаас өмнө тухайн этгээдийг чөлөөлж болохгүй.
- Зөвхөн Шүүх хугацааг ямар нэг хэмжээгээр багасгах тухай шийдвэр гаргах эрх эдлэх бөгөөд тухайн этгээдийг сонссоны үндсэн дээр энэ асуудлаар тогтоол гаргана.
- Тухайн этгээд ялынхаа гуравны хоёрыг буюу бүх насаар нь хорих ялын тохиолдолд 25 жилийн ял эдэлсэн бол Шүүх энэ ялын талаар тогтоосон ялын хугацааг багасгах эсэхийг тодорхойлохын тулд тухайн этгээдэд ногдуулсан ялыг хянаж үзнэ. Тийнхүү хянаж үзэх ажиллагааг дээр дурдсан хугацаа дуусахаас өмнө явагдахгүй.
- Хянан үзэх ажиллагааг 3 дахь хэсгийн дагуу явуулахдаа Шүүх дараахь хүчин зүйлүүдийн нэг буюу хэд хэд нь байгаа гэж тогтоовол ялын хугацааг багасгах тухай шийдвэр гаргаж болно:
- явуулсан мөрдөн байцаалтын үед тухайн этгээд Шүүхтэй хамтран ажиллахад бэлэн байгаа тухайгаа бүр эхний шатанд эргэлт буцалтгүй илэрхийлж байсан;
- хохирогчийн ашиг сонирхолд ашиглаж болох торгууль, эд хөрөнгөө хураан авах буюу хохирлыг нөхөн төлөх, арилгах тухай тогтоолын үйлчлэлд хамаарах эд хөрөнгийн байгаа газрыг илрүүлэх зорилгоор тусламж үзүүлэх зэргээр бусад тохиолдолд Шүүхийн шийдвэр болон тогтоолыг биелүүлэх явдлыг хангахад тухайн этгээдийн зүгээс сайн дураараа туслалцаа үзүүлсэн;
- ялыг хөнгөлөх үндэслэл болоход хангалттай нөхцөл байдлын гарцаагүй болон мэдэгдэхүйц өөрчлөлтийг гэрчилж болох Дэгийн болон нотолгооны журамд заасан бусад хүчин зүйп.
- Хэрэв 3 дахь хэсэгт заасны дагуу эхний хянан үзэх ажиллагааны явцад Шүүх ялын хугацааг багасгах шаардлагагүй гэсэн дүгнэлтэд хүрвэл ялын хугацааг багасгах тухай асуудлыг тэрээр Дэгийн болон нотолгооны журамд заасан тийм хугацааны дараа болон тийм шалгуурыг хэрэглэх замаар хожим нь авч үзнэ.
- дүгээр зүйл
Оргон зугатах
Хэрэв гэм буруутайд тооцогдсон этгээд хоригдож байсан газраасаа оргосон болон шийтгэх тогтоолыг биелүүлэх улсыг орхин гарсан бол тухайн улс Шүүхтэй зөвлөлдсөний дараа мөрдөгдөж буй хоёр болон олон талын тохиролцооны дагуу тухайн этгээдийг байгаа улсаас нь хүлээлгэн өгөх тухай хүсэлт гаргах буюу тухайн этгээдийг хүлээлгэн өгөх талаар арга хэмжээ авах тухай хүсэлтийг гаргаж болно.
11 ДҮГЭЭР ХЭСЭГ ОРОЛЦОГЧ УЛСУУДЫН АССАМБЛЕЙ
- дугаар зүйл Оролцогч улсуудын Ассамблей
- Энэхүү дүрэмд оролцогч улсуудын Ассамблейг үүгээр байгуулж байна. Оролцогч улс бүр Ассамблейд нэг төлөөлөгчтэй байх бөгөөд тэр нь орлогч болон зөвлөхтэй байж болно. Дүрэм буюу Төгсгөлийн баримт бичигт гарын үсэг зурсан улсууд Ассамблейн ажиглагч байж болно.
- Ассамблей нь:
- холбогдох тохиолдолд Бэлтгэл хорооны зөвлөмжийг авч хэлэлцэж, батална;
- Шүүхийн хэргийг удирдах асуудлаар Тэргүүлэгчид, Прокурор болон Нарийн бичгийн даргад удирдлагын тойм гаргаж өгнө;
- энэхүү 3 дахь хэсгийн дагуу байгуулсан Товчооны илтгэл болон үйп ажиллагааных нь талаар авч хэлэлцэх болон үүнтэй холбогдуулан холбогдох арга хэмжээ авна;
- Шүүхийн төсвийг авч хэлэлцэн батална;
/ \ О Г\ /” О О /— О О
- шүүгчдийн тоог 36 дугаар зүйлийн дагуу өөрчлөх шаардлага байгаа эсэхийг шийдвэрлэнэ;
- 87 дугаар зүйлийн 5 болон 7 дахь хэсгийг хэрэгжүүлэхийн тулд хамтын ажиллагаа байхгүйтэй холбогдсон аливаа асуудлыг авч үзнэ;
- энэхүү дүрэм буюу Дэгийн болон нотолгооны журамтай нийцэх аливаа бусад үүргийг гүйцэтгэнэ.
- (а) Ассамблей Товчоотой байх бөгөөд түүний бүрэлдэхүүнд Ассамблейгаас 3 жилийн хугацаагаар сонгосон дарга, хоёр орлогч, 18 гишүүн байна.
- товчоо нь газар зүйн шудрага хуваарилалтын болон дэлхийн эрх зүйн үндсэн тогтолцооны зохих төлөөлөл зэргийн харгалзсан төлөөллийн шинжтэй байна.
- товчооны хурлыг шаардлагын хэрээр хуралдуулах бөгөөд гэхдээ жилд нэгээс доошгүй удаа хуралдана. Тэрээр өөрийн үүргээ биелүүлэхэд Ассамблейд туслалцаа үзүүлнэ.
- Ассамблей хяналт шалгалт, үнэлгээ болон мөрдөн байцаалт явуулахад Шүүхийн үр нөлөө болон эдийн засгийн хэмнэлттэй байдлыг дээшлүүлэх зорилгоор хяналтын хараат бус тогтолцоог бий болгох явдлыг оролцуулан шаардлагатай байж болох туслах байгууллагуудыг мөн байгуулж болно.
- Шүүхийн дарга, Прокурор, Нарийн бичгийн дарга буюу тэдгээрийн төлөөлөгчид шаардлагатай үед Ассамблей болон Товчооны хуралдаанд оролцож болно.
- Ассамблейн чуулган Шүүхийн байгаа газарт буюу Нэгдсэн Үндэстний Байгууллагын Төв байгууллагуудад жилд нэг удаа болох бөгөөд нөхцөл байдал шаардсан тохиолдолд Ассамблейн тусгай чуулган хуралдуулж болно. Хэрэв энэхүү дүрэмд өөрөөр заагаагүй бол тусгай чуулганыг Товчоо өөрийн санаачилгаар буюу оролцогч улсуудын гуравны нэгийн хүсэлтээр хуралдуулна.
- Оролцогч улс бүр нэг саналын эрхтэй байна. Ассамблей болон Товчоонд энэхүү дүрэмд өөрөөр заагаагүй бол асуудлыг санал нэгтэйгээр шийдвэрлэж болохгүй тохиолдолд шийдэлд хүрэхэд чиглэсэн бүхий л хүчин чармайлт тавина:
- оролцогч улсуудын дийпэнх олонх санал хураах ирц /кворум/-ийг хангаж байгаа нөхцөлд үндсэн асуудлын шийдвэрийг оролцож байгаа болон санал хураалтад оролцож байгаа оролцогч улсуудын гуравны хоёрын саналаар батлана;
- дэгийн асуудлаарх шийдвэрийг оролцож байгаа болон санал хураалтад оролцож байгаа оролцогч улсуудын ердийн олонхийн саналаар гаргана.
- Шүүхийн зардлыг хариуцахад зориулан татвар төлөх талаар өмнөх хоёр бүтэн жилд төлөх ёстой татвартай өр нь тэнцэж байгаа буюу түүнээс илүү гарч байгаа оролцогч улс Ассамблей болон Товчоонд санал өгөх эрхгүй болно. Хэрэв Ассамблей
s— о о о s— о
төлбөр хийгээгүй нь оролцогч улсаас хамаарахгүй нөхцөл байдлаас шалтгаалсан гэдэгт
итгэлтэй байвал дээрхийг үл харгалзан тухайн оролцогч улсад Ассамблей болон Товчоонд санал хураалтад оролцохыг зөвшөөрч болно.
- Ассамблей өөрийн дэгийн журмыг батлана.
- Ассамблейн албан ёсны болон ажлын хэл нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн хэл байна.
12 ДУГААР ХЭСЭГ
САНХҮҮЖИЛТ
- дугаар зуйл Санхүүгийн дүрэм, журам
Өөрөөр тусгайлан зааснаас бусад тохиолдолд Ассамблейн товчоо болон туслах байгууллагуудын хуралдааныг оролцуулан Шүүх болон оролцогч улсуудын Ассамблейн чуулгантай холбогдсон санхүүгийн бүх асуудлыг энэхүү дүрэм болон оролцогч улсуудын Ассамблейгаас батласан Санхүүгийн дүрэм, журмаар зохицуулна.
- дугээр зуйл
Зардлыг төлөх
Ассамблейн товчоо болон туслах байгуулагуудын хуралдааныг оролцуулан Шүүх болон оролцогч улсуудын Ассамблейн зардлыг Шүүхийн эх үүсвэрээс төлнө.
- дугаар зуйл
Шүүх болон оролцогч улсуудын Ассамблейн эх үүсвэр
Товчоо болон туслах байгууллагуудыг оролцуулан төсөвт тусгагдсан, оролцогч улсуудын Ассамблейгаас батласан Шүүхийн болон оролцогч улсуудын Ассамблейн зардлыг дараахь эх үүсвэрээс төлнө:
- оролцогч улсуудаас төлөхөөр тооцсон татвар;
- Аюулгүйн зөвлөлөөс асуудлыг шилжүүлэхтэй холбогдон гарсан зардлыг оролцуулан Нэгдсэн Үндэстний Байгууллагаас гаргасан бөгөөд Ерөнхий Ассамблей батласан эх үүсвэр.
- дугаар зуйл Сайн дурын хандив
115 дугаар зүйлийн заалтад хохирол учруулахгүйгээр Шүүх нэмэлт эх үүсвэр болгон засгийн газрууд, олон улсын байгууллагууд, хувь хүн, корпорац болон бусад аж ахуйн нэгжээс оролцогч улсуудын Ассамблей батласан холбогдох шалгуурын дагуу сайн дурын хандив авах буюу ашиглаж болно.
- дугаар зүйл
Татвар тогтоох
Оролцогч улсуудын татварыг Нэгдсэн Үндэстний Байгууллагаас түүний ердийн төсөвт зориулан батласан хэмжээн дээр үндэслэх бөгөөд энэ хэмжээг тогтооход үндэслэсэн зарчмын дагуу зохицуулалт хийсэн татварын тооцооны тохиролцсон хэмжээний дагуу тогтооно.
- дугаар зүйл
Жил бүрийн аудитын шалгалт
Жилийн санхүүгийн тайланг нь оролцуулан Шүүхийн баримт бичиг, бүртгэл болон дансыг хараат бус аудитын байгууллага жил бүр шалгаж байна.
13 ДУГААР ХЭСЭГ ТӨГСГӨЛИЙН ЗААЛТУУД
- дүгээр зүйл Маргааныг зохицуулах
- Шүүхийн чиг үүрэгтэй холбоотой аливаа маргааныг Шүүхийн шийдвэрээр зохицуулна.
- Үүссэн цагаасаа хойш гурван сарын дотор хэлэлцээний журмаар зохицуулагдаагүй энэхүү дүрмийг тайлбарлах буюу хэрэглэхтэй холбоотой хоёр буюу түүнээс дээш оролцогч улсуудын хоорондын аливаа бусад маргааныг оролцогч улсуудын Ассамблейд шилжүүлнэ. Ассамблей маргааныг шийдвэрлэх буюу маргааныг Олон улсын шүүхэд түүний Дүрмийн дагуу шилжүүлэх явдлыг оролцуулан тухайн маргааныг шийдэх хэрэгслийг цаашид хэрэглэхийн хувьд зөвлөмж гаргах хүчин чармайптыг өөрөө гаргаж болно.
- дугаар зүйл Тайлбар
Энэхүү дүрэмд ямар ч тайлбар хийж болохгүй.
- дүгээр зүйл Нэмэлт өөрчлөлт
1.Энэхүү дүрэм хүчин төгөлдөр болсноос хойш 7 жилийн дараа оролцогч аливаа улс түүнд нэмэлт өөрчлөлт оруулахыг санал болгож болно. Санал болгож байгаа аливаа нэмэлт өөрчлөлтийн эх үүсвэрийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад гардуулан өгөх бөгөөд тэрбээр түүнийг оролцогч бүх улсад даруй тараана.
- Мэдэгдэл хийснээс хойш 3-аас доошгүй сарын дараа оролцогч улсуудын дараагийн Ассамблей нь оролцогч буюу санал хураалтад оролцогчдын олонхийн саналаар тухайн саналыг авч хэлэлцэх эсэхийг шийдвэрлэнэ. Ассамблей саналыг шууд авч үзэж болох буюу хөндөгдөж байгаа асуудал ингэхийг шаардаж байгаа бол хянан үзэх бага хурлыг хуралдуулж болно.
- Нэмэлт өөрчлөлтийг оролцогч улсуудын Ассамблейн хуралдаан буюу Хянан үзэх бага хурал дээр санал нэгтэйгээр баталж чадаагүй бол түүнийг оролцогч улсуудын гуравны хоёрын саналаар батлах шаардлагатай болно.
- Энэхүү 5 дахь хэсэгт дурдсанаас бусад тохиолдолд оролцогч бүх улсын хувьд нэмэлт өөрчлөлт нь соёрхон батласан тухай батламж жуух бичиг буюу батласан тухай баримт бичгийг тэдгээрийн 8-ын 7 нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад хадгалуулахаар өгснөөс хойш нэг жилийн дараа хүчин төгөлдөр болно.
- Энэхүү дүрмийн 5 дугаар зүйлд оруулсан аливаа нэмэлт өөрчлөлт нь энэхүү нэмэлт өөрчлөлтийг батласан оролцогч улсын хувьд соёрхон батласан тухай батламж жуух бичиг буюу батласан тухай баримт бичгийг хадгалуулахаар өгснөөс хойш нэг жилийн дараа хүчин төгөлдөр болно. Нэмэлт өөрчлөлтийг батлаагүй оролцогч улсын хувьд Шүүх тухайн нэмэлт өөрчлөлтөд хамаарч байгаа тухайн оролцогч улсын иргэний үйлдсэн буюу нутаг дэвсгэрт нь үйлдэгдсэн гэмт хэргийн хувьд хэрэг шүүн шийдвэрлэхгүй.
- Хэрэв 4 дэх хэсгийн дагуу оролцогч улсын 8-ын 7 нь нэмэлт өөрчлөлтийг батласан бол түүнийг батлаагүй аливаа оролцогч улс 127 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалтаас үл хамааран Дүрмээс шууд гарч болох бөгөөд ингэхдээ тухай нэмэлт өөрчлөлт хүчин төгөлдөр болсноос хойш нэг жилээс хэтрүүлэхгүйгээр мэдэгдэл илгээх замаар 127 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн заалтыг баримтлана.
- Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга оролцогч улсуудын Ассамблейн хуралдаан буюу Хянан үзэх бага хурлаар батласан аливаа нэмэлт өөрчлөлтийг оролцогч бүх улсад тараана.
122 дугаар зуйл
Тогтолцооны шинжтэй заалтуудад нэмэлт өөрчлөлт оруулах
- Дүрмийн цэвэр тогтолцооны шинжтэй заалтууд, тухайлбал 35 дугаар зүйл, 36 дугаар зүйлийн 8 болон 9 дэх хэсэг, 37 дугаар зүйл, 38 дугаар зүйл, 39 дүгээр зүйлийн 1 /эхний хоёр өгүүлбэр/, 2, 4 дэх хэсэг, 42 дугаар зүйлийн 4-9 дэх хэсэг, 43 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг, 44, 46, 47, 49 дүгээр зүйлд хийсэн нэмэлт өөрчлөлтийг ямар ч үед аливаа оролцогч улс 121 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн заалтаас үл хамааран санал болгож болно. Санал болгож байгаа аливаа нэмэлт өөрчлөлтийн эх бичвэрийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга буюу оролцогч улсуудын Ассамблейгаас томилсон этгээдэд өгөх бөгөөд тэрээр түүнийг оролцогч бүх улс болон Ассамблейд оролцож буй бусад талд нэн даруй тараана.
- Энэ зүйлийн дагуу оруулсан бөгөөд санал нэгтэйгээр баталж чадаагүй нэмэлт өөрчлөлтийг оролцогч улсуудын Ассамблей буюу Хянан үзэх бага хуралд оролцогч улсуудын гуравны хоёрын саналаар батлана. Тийм нэмэлт өөрчлөлтүүд оролцогч бүх улсын хувьд тэдгээрийг Ассамблей буюу нөхцөл байдлаас шалтгаалан Бага хурал батласнаас хойш 6 сарын дараа хүчин төгөлдөр болно.
- дугаар зүйл Дүрмийг хянан үзэх
1.Энэхүү дүрэм хүчин төгөлдөр болсноос хойш долоон жилийн дараа Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга энэхүү дүрэмд оруулах аливаа нэмэлт өөрчлөлтийг хянан үзэх бага хурлыг хуралдуулна. Тийнхүү хянан авч үзэх явдал нь 5 дугаар зүйлд дурдсан гэмт хэргийн жагсаалтыг, гэвч түүгээр хязгаарлагдахгүй, тусгаж болно. Бага хурал нь оролцогч улсуудын Ассамблейд оролцож буй талуудын хувьд нээлттэй бөгөөд адил нөхцөлтэй байна.
- Оролцогч улсуудын аль нэгний хүсэлтээр болон 1 дэх хэсэгт заасан зорилгоор түүнээс хойш аль ч үед Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга оролцогч улсуудын олонхийн сайшаан дэмжсэнээр Оролцогч улсуудын хянан үзэх бага хурлыг хуралдуулна.
- Дүрэмд оруулахаар Хянан үзэх бага хурлаар авч үзсэн аливаа нэмэлт өөрчлөлтийг батлах болон хүчин төгөлдөр болохын хувьд 121 дүгээр зүйлийн 3-7 дахь хэсгийн заалтуудыг хэрэглэнэ.
- дүгээр зүйл Түр заалт
1 л и и 1 и
12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалтаас үл хамааран аливаа улс энэхүү дүрмийн оролцогч тал болохдоо гэмт хэргийг өөрийнх нь иргэн буюу түүний нутаг дэвсгэрт үйлдсэн гэж үзэж байгаа 8 дугаар зүйлд дурдсан гэмт хэргийн төрлийн хувьд энэхүү дүрэм тухайн улсын хувьд хүчин төгөлдөр болсноос хойш 7 жилийн хугацаанд тэрээр Шүүхээс хэрэг шүүн шийдвэрлэхийг хүлээн зөвшөөрөхгүй тухайгаа зарлаж болно. Энэ зүйлийн дагуу хийсэн мэдэгдлийг ямар ч үед татан авч болно. Энэ зүйлийн заалтуудыг 123 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн дагуу хуралдах Хянан үзэх бага хурлаар хянан үзнэ.
- дугаар зүйл
Гарын үсэг зурах, соёрхон батлах, хүлээн зөвшөөрөх, батлах буюу нэгдэн орох
- Энэхүү дүрэм Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын төв байранд Ром хотноо 1998 оны 7 дугаар сарын 17-ны өдөр гарын үсэг зурахад нээлттэй байна. Түүнээс хойш 1998 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүртэл Ром хотноо Италийн Гадаад хэргийн яаманд гарын үсэг зурахад нээлттэй байна. Энэ хугацаа өнгөрснөөс хойш Дүрэм нь 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Нью-Йорк хотноо Нэгдсэн Үндэстний Байгууллагын төв байранд гарын үсэг зурахад нээлттэй байна.
- Энэхүү дүрмийг түүнд гарын үсэг зурсан улс соёрхон батлах, хүлээн зөвшөөрөх буюу батлах ёстой. Соёрхон батласан батламж жуух бичиг буюу хүлээн зөвшөөрсөн, батласан тухай баримт бичгийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад хадгалуулна.
- Энэхүү дүрэм нь бүх улс нэгдэж ороход нээлттэй байна. Нэгдэн орсон тухай баримт бичгийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад хадгалуулна.
- дугаар зүйл Хүчин төгөлдөр болох
- Энэхүү дүрэм нь 60 дахь батламж жуух бичиг буюу хүлээн зөвшөөрсөн, батласан буюу нэгдэн орсон баримт бичгийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад хадгалуулахаар өгснөөс хойш 60 хоногийн дараахь эхний сарын эхний өдөр хүчин төгөлдөр болно.
- 60 дахь батламж жуух бичиг буюу сайшаах, батлах буюу нэгдэн орох баримт бичгийг хадгалуулахаар өгснөөс хойш дүрмийг соёрхон батласан, хүлээн зөвшөөрсөн, батласан буюу түүнд нэгдэн орсон улс бүрийн хувьд Дүрэм нь тухайн улсын өөрийн соёрхон батласан батламж жуух бичиг буюу хүлээн зөвшөөрсөн, батласан буюу нэгдэн орсон баримт бичгийг өгснөөс хойш 60 хоногийн дараахь сарын эхний өдөр хүчин төгөлдөр болно.
- дугаар зүйл Гарах
- Аль ч оролцогч улс Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад бичгээр мэдэгдэл илгээх замаар энэхүү дүрмээс гарч болно. Гарах явдал нь хэрэв мэдэгдэлд илүү урт хугацаа загаагүй бол тийм мэдэгдэл хүлээн авсан өдрөөс хойш нэг жилийн дараа хүчин төгөлдөр болно.
- Энэхүү дүрмээс гарах нь санхүүгийн аливаа үүргийг оролцуулан тухайн улс энэхүү дүрмийн оролцогч тал байх хугацаанд энэхүү дүрмээс үүссэн үүргийг биелүүлэхээс тухайн улсыг чөлөөлөхгүй. Аливаа улс энэхүү дүрмээс гарах нь, түүнчлэн гарч байгаа улс хамтран ажиллах ёстой болон гарах явдал хүчин төгөлдөр болохоос өмнө эхэлсэн мөрдөн байцаалт болон шүүх хуралдаан явуулах талаар Шүүхтэй хамтын ажиллагааг хэрэгжүүлэхэд нөлөөлөхгүй бөгөөд гарах явдал хүчин төгөлдөр болохоос өмнө Шүүх хянан үзэж байсан аливаа асуудлыг үргэлжүүлэн авч үзэхэд ямар нэг байдлаар хохирол учруулахгүй.
- дугаар зүйл Адил хүчинтэй эх бичвэр
- дугаар зүйл Гарах
Энэхүү дүрмийн англи, араб, испани, орос, франц, хятад хэлээр үйлдсэн эх бичвэр нь адил хүчинтэй байна. Түүнийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад хадгалуулах бөгөөд тэрээр энэхүү дүрмийн баталгаатай хуулбарыг бүх улсад илгээнэ.
Хэмээснийг нотлон өөрийн холбогдох Засгийн газруудаас зохих ёсоор эрх олгогдсон дор гарын үсэг зурагсад энэхүү дүрэмд гарын үсэг зурав.
Ром хотноо 1998 оны 7 дугаар сарын 17-ны өдөр байгуулав.
Дөрөв. ДИПЛОМАТ, КОНСУЛЫН ЭРХ ЗҮЙ
- ДИПЛОМАТ ХАРИЛЦААНЫ ТУХАЙ ВЕНИЙН КОНВЕНЦ
1961 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр баталж, 1964 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр хүчин төгөлдөр болсон [2]
Энэхүү конвенцид оролцогч улсууд,
дипломат төлөөлөгчийн эрх зүйн байдлыг бүх орны ард түмэн эрт дээр үеэс зөвшөөрч ирснийг тэмдэглэн,
улсуудын бүрэн тэгш эрх, олон улсын энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах, үндэстнүүдийн хооронд найрсаг харилцаа хөгжүүлэхэд тус дөхөм үзүүлэх талаар Нэгдсэн Үндэстний Байгууллагын дүрмийн зорилго, зарчмыг анхааран үзэж,
дипломат харилцаа, эрх ямба, дархан эрхийн тухай олон улсын конвенц байгуулах нь улсуудын төрийн болон нийгмийн байгууллын ялгааг үл харгалзан тэдгээрийн хооронд найрсаг харилцаа хөгжүүлэхэд тус дөхөм болно гэдэгт итгэн,
тэдгээр эрх ямба, дархан эрхийг аль нэг хувь хүний ашиг тусын тулд биш, улс гүрнийг төлөөлж байгаа байгууллага болох дипломат төлөөлөгчдийн газрууд үүргээ үр нөлөөтэй биелүүлэх явдлыг хангахад зориулан олгож байгааг ухамсарлан,
энэхүү конвенцоор шууд зохицуулаагүй асуудлыг олон улсын заншлын эрх зүйн хэм хэмжээгээр урьдын адил зохицуулсаар байхыг нотлон,
дараахь зүйпийг хэлэлцэн тохиролцов:
1 дүгээр зүйл
Дор дурдсан нэр томьёо нь энэхүү конвенцид дараахь утга илэрхийлнэ:
(a) “төлөөлөгчийн газрын тэргүүн” гэж томилогч улсаас энэ албан тушаалд ажиллах үүрэг хүлээлгэсэн хүнийг хэлнэ;
- “төлөөлөгчийн газрын гишүүд” гэж төлөөлөгчийн газрын тэргүүн болон мөн газрын бүрэлдэхүүний гишүүдийг хэлнэ;
- “төлөөлөгчийн газрын бүрэлдэхүүний гишүүд” гэж төлөөлөгчийн газрын дипломат бүрэлдэхүүн, захиргаа-техникийн бүрэлдэхүүний болон үйлчлэх бүрэлдэхүүний гишүүдийг хэлнэ;
- “дипломат бүрэлдэхүүний гишүүд” гэж төлөөлөгчийн газрын дипломат зэрэг дэв бүхий гишүүдийг хэлнэ;
- “дипломат төлөөлөгч” гэж төлөөлөгчийн газрын тэргүүн буюу төлөөлөгчийн газрын дипломат бүрэлдэхүүний гишүүнийг хэлнэ;
- “захиргаа-техникийн бүрэлдэхүүний гишүүд” гэж төлөөлөгчийн газрын захиргааны болон техникийн үйлчилгээг гүйцэтгэгч төлөөлөгчийн газрын бүрэлдэхүүний гишүүдийг хэлнэ;
- “үйлчлэх бүрэлдэхүүний гишүүд” гэж төлөөлөгчийн газарт үйлчлэх үүрэг гүйцэтгэж байгаа төлөөлөгчийн газрын бүрэлдэхүүний гишүүдийг хэлнэ;
- “гэрийн хувь ажилтан” гэж төлөөлөгчийн газрын бүрэлдэхүүний гишүүний гэрийн ажлыг хийдэг, томилогч улсын албан хаагч биш хүнийг хэлнэ;
- “төлөөлөгчийн газрын байр” гэж хэн өмчилж буйг үл харгалзан төлөөлөгчийн газрын тэргүүний өргөөг оролцуулан төлөөлөгчийн газрын зорилгод ашиглаж буй барилга буюу барилгын хэсэг, мөн тухайн барилга буюу барилгын хэсгийн эзэлж буй газрыг хэлнэ.
- дугаар зүйл
Улсуудын хооронд дипломат харилцаа тогтоох болон байнгын дипломат төлөөлөгчийн газар байгуулах явдлыг харилцан тохиролцоно.
- дугаар зүйл
- Дипломат төлөөлөгчийн газрын чиг үүрэг inter aliaдор дурдсанд оршино:
- томилогч улсыг хүлээн авагч улсад төлөөлөх;
- томилогч улсын болон түүний иргэдийн ашиг сонирхлыг хүлээн авагч улсад олон улсын эрх зүйн хүрээнд хамгаалах;
- хүлээн авагч улсын засгийн газартай хэлэлцээ хийх;
- хүлээн авагч улсад болж байгаа үйл явдал, нөхцөл байдлыг хууль ёсны бүхий л арга замаар судалж тодруулах, тэдгээрийн тухай томилогч улсын засгийн газарт мэдээлэх;
- томилогч улс болон хүлээн авагч улсын хооронд найрсаг харилцааг хөгжүүлэх, мөн тэдгээрийн хооронд эдийн засаг, соёл, шинжлэх ухааны салбарт харилцаа хөгжүүлэх.
- Энэхүү конвецийн нэг ч заалт дипломат төлөөлөгчийн газраас консулын чиг үүрэг гүйцэтгэхэд саад учруулахгүй.
- дугээр зуйл
- Томилогч улс хүлээн авагч улсад төлөөлөгчийнхөө газрын тэргүүнээр томилох гэж байгаа хүнд хүлээн авагч улс агреман өгснийг лавтай магадлах ёстой.
- Хүлээн авагч улс агреман өгөхөөс татгалзсан бол шалтгаанаа томилогч улсад мэдэгдэх үүрэггүй.
- дугаар зуйл
- Томилогч улс холбогдох хүлээн авагч улсуудад зохих ёсоор мэдэгдэхэд тэдгээрийн аль нь ч татгалзсанаа тодорхой илэрхийлээгүй бол тухайн байдлаас хамааран нэгээс дээш улсад төлөөлөгчийн газрын тэргүүнээ томилон суулгах буюу дипломат бүрэлдэхүүний аль нэгэн гишүүнийг томилж болно.
- Томилогч улс төлөөлөгчийн газрын тэргүүнээ нэг буюу хэд хэдэн улсад томилж байгаа бол төлөөлөгчийн газрын тэргүүний байнга суудаггүй улс тус бүрд түр хамаарагчаар тэргүүлүүлсэн дипломат төлөөлөгчийн газар байгуулж болно.
- Төлөөлөгчийн газрын тэргүүн буюу төлөөлөгчийн газрын дипломат бүрэлдэхүүний аль ч гишүүн олон улсын ямар ч байгууллагын дэргэд томилогч улсын төлөөлөгчөөр ажиллаж болно.
- дугаар зуйл
- дугаар зуйл
Хүлээн авагч улс эс татгалзвал хоёр буюу хэд хэдэн улс нэг хүнийг тэрхүү улсад төлөөлөгчийн газрын тэргүүнээр томилж болно.
- дугаар зуйл
5, 8, 9, 11 дүгээр зүйлийг хэрэглэхийн хамт, томилогч улс төлөөлөгчийн газрын бүрэлдэхүүний гишүүдийг чөлөөтэй томилж болно. Цэргийн, далайн буюу агаарын цэргийн атташе нарын тухайд тэдний нэрийг урьдаас мэдэгдэж зөвшөөрөл авахыг хүлээн авагч улс шаардаж болно.
- дугаар зуйл
- Төлөөлөгчийн газрын дипломат бүрэлдэхүүний гишүүд зарчмын хувьд томилогч улсын иргэн байвал зохино.
- Хүлээн авагч улсын зөвшөөрөлгүйгээр тэр улсын иргэдээс төлөөлөгчийн газрын дипломат бүрэлдэхүүний гишүүнээр томилж болохгүй бөгөөд тийм зөвшөөрлийг хэдийд ч эгүүлэн авч болно.
- Томилогч улсын иргэн биш, гуравдахь улсын иргэдийн хувьд хүлээн авагч улс дээрхийн адил эрх эдэлж болно.
- дугээр зуйл
- Хүлээн авагч улс төлөөлөгчийн газрын тэргүүн буюу төлөөлөгчийн газрын дипломат бүрэлдэхүүний аль нэгэн гишүүнийг persona non grata,эсхүл төлөөлөгчийн газрын бүрэлдэхүүний өөр ямар ч гишүүнийг тааламжгүй этгээд гэж үзэж байгаагаа томилогч улсад шийдвэрийнхээ учир шалтгааныг тайпбарлахгүйгээр хэдийд ч мэдэгдэж болно. Энэ тохиолдолд томилогч улс уг этгээдийг эгүүлэн татах буюу төлөөлөгчийн газарт ажиллуулахыг зогсоох ёстой. Аль нэгэн этгээдийг хүлээн авагч улсын нутаг дэвсгэрт хүрэлцэн ирэхээс нь өмнө non grata буюу тааламжгүй этгээд гэж мэдэгдэж болно.
- Хэрэв томилогч улс энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлэхээс татгалзах буюу боломжийн хугацаанд биелүүлэхгүй бол хүлээн авагч улс уг этгээдийг төлөөлөгчийн газрын гишүүнд тооцохоос татгалзаж болно.
- дугаар зуйл
- Хүлээн авагч улсын гадаад хэргийн яам буюу харилцан тохиролцсон өөр нэг яаманд дараахь зүйлийг мэдэгдэж байна:
- төлөөлөгчийн газрын гишүүдийг томилсон, тэдний хүрэлцэн ирсэн, бүрмөсөн буцсан тухай буюу төлөөлөгчийн газарт ажиллах үүргээ зогсоосон тухай;
- төлөөлөгчийн газрын гишүүдийн гэр бүлд багтах хүмүүсийн ирсэн, бүрмөсөн буцсан тухай, мөн зохих тохиолдолд, төлөөлөгчийн газрын гишүүний гэр бүлийн гишүүн болсон буюу гэр бүлийн гишүүн байхаа больсон тухай;
- энэ хэсгийн (а) дэд хэсэгт заасан хүмүүсийн хөлсөлсөн гэрийн хувь ажилтнууд ирсэн, бүрмөсөн буцсан тухай, мөн зохих тохиолдолд тэднийг ажлаас чөлөөлсөн тухай;
- хүлээн авагч улсад оршин суугч хүмүүсийг эрх ямба, дархан эрх эдлэх эрхтэй төлөөлөгчийн газрын гишүүнээр буюу гэрийн хувь ажилтнаар хөлслөн ажиллуулсан, ажлаас чөлөөлсөн тухай.
- Хүрэлцэн ирэх, бүрмөсөн буцах тухай аль болохоор урьдчилан мэдэгдэж
- Хүлээн авагч улсын гадаад хэргийн яам буюу харилцан тохиролцсон өөр нэг яаманд дараахь зүйлийг мэдэгдэж байна:
байна.
- дугээр зуйл
- Төлөөлөгчийн газрын бүрэлдэхүүний тоог тодорхой тохиролцоогүй бол хүлээн авагч улс өөрийн орны нөхцөл байдал болон тухайн төлөөлөгчийн газрын хэрэгцээг харгалзан төлөөлөгчийн газрын бүрэлдэхүүний тоог зохистой, хэвийн гэж үзсэн хэмжээнд байлгахыг мэдэгдэж болно.
- Түүнчлэн хүлээн авагч улс дээр дурдсан үндэслэлээр, алагчилан үзэхгүйгээр тодорхой зэрэглэлийн албан тушаалтныг хүлээн авахаас татгалзаж болно.
- дугаар зүйл
Томилогч улс хүлээн авагч улсын тодорхой илэрхийлсэн зөвшөөрлийг урьдчилан авахгүйгээр төлөөлөгчийн газар байгуулснаас өөр суурин газруудад төлөөлөгчийн газрынхаа хэсэг болох албан байр байгуулж үл болно.
- дугаар зүйл
- Төлөөлөгчийн газрын тэргүүн хүлээн авагч улсад тогтсон нийтээр нэгэн адил мөрддөг дадлын дагуу итгэмжлэх жуух бичгээ барьснаар эсхүл хүрэлцэн ирснээ мэдэгдэж хүлээн авагч улсын гадаад хэргийн яам буюу харилцан тохирсон өөр нэг яаманд итгэмжлэх жуух бичгийнхээ батламжилсан хувийг гардуулснаар үүрэгт ажилдаа орсонд тооцогдоно.
- Итгэмжлэх жуух бичиг буюу түүний батламжилсан хувийг гардуулах дэс дарааг төлөөлөгчийн газрын тэргүүний ирсэн он, сар, өдөр, цагаар эрэмблэн тогтооно.
- дүгээр зүйл
- Төлөөлөгчийн газрын тэргүүнийг гурван зиндаанд хуваана:
- төрийн тэргүүний дэргэд томилогдсон элчин сайд болон нунцүүд, мөн адилтгах зэрэгтэй бусад төлөөлөгчийн газрын тэргүүний зиндаа;
- төрийн тэргүүний дэргэд томилогдсон элчин болон интернунцийн зиндаа;
- гадаад хэргийн сайдын дэргэд томилогдсон хэргийг хамаарагчдын зиндаа.
- Ахлалын дараалал, ёслолын горимоос бусад зүйвд төлөөлөгчийн газрын тэргүүнүүдийг тэдний зиндаанаас хамааран ялгаварлаж үл болно.
- Төлөөлөгчийн газрын тэргүүнийг гурван зиндаанд хуваана:
- дугаар зүйл
Төлөөлөгчийн газрын тэргүүний хамаарагдах зиндааг улсууд хоорондоо тохиролцсоноор тодорхойлно.
16 дугаар зүйл
1 |
‘ I ‘ (J U 1 Л и и
. Төлөөлөгчийн газрын тэргүүний зохих зиндааны ахлалыг 13 дугаар зүйлийн дагуу чиг үүргээ гүйцэтгэж эхэлсэн он, сар, өдөр, цагаар баримтлана.
- Төлөөлөгчийн газрын тэргүүний итгэмжлэх жуух бичигт орсон өөрчлөлт түүний зиндааг өөрчлөөгүй бол ахлалын эрэмбэд нөлөөлөхгүй.
- Энэ зүйл Гэгээн Ширээт Улсын төлөөлөгчийн ахлалын талаар хүлээн авагч улсад баримталж байгаа дадлыг хөндөхгүй.
- дугаар зүйл
Төлөөлөгчийн газрын дипломат бүрэлдэхүүний гишүүдийн ахлалын эрэмбийг төлөөлөгчийн газрын тэргүүн хүлээн авагч улсын гадаад хэргийн яам буюу харилцан тохиролцсон өөр нэг яаманд мэдэгдэнэ.
- дугаар зүйл
Төлөөлөгчийн газрын тэргүүнийг тухайн улсад хүлээн авах журам нь зиндаа тус бүрт адилхан байна.
- дүгээр зүйл
- Төлөөлөгчийн газрын тэргүүний орон тоо сул, эсхүл төлөөлөгчийн газрын тэргүүн үүрэгт ажлаа гүйцэтгэх чадваргүй байвал төлөөлөгчийн газрын тэргүүний үүргийг хэргийг түр хамаарагч түр гүйцэтгэнэ. Түр хамаарагчийн овог нэрийг хүлээн авагч улсын гадаад хэргийн яам буюу харилцан тохирсон өөр нэг яаманд төлөөлөгчийн газрын тэргүүн өөрөө, хэрэв тэргүүн бололцоогүй бол томилогч улсын гадаад хэргийн яам мэдэгдэнэ.
- Хүлээн авагч улсад төлөөлөгчийн газрын дипломат бүрэлдэхүүний гишүүн нэг ч хүн байхгүй бол томилогч улс хүлээн авагч улсын зөвшөөрснөөр төлөөлөгчийн газрын захиргаа-техникийн бүрэлдэхүүний аль нэг гишүүнийг төлөөлөгчийн газрын захиргааны өдөр тутмын ажил хэргийг хариуцагчаар томилж болно.
- дугаар зүйл
Төлөөлөгчийн газар болон түүний тэргүүн томилогч улсынхаа төрийн сүлд, далбааг төлөөлөгчийн газрын тэргүүний өргөөг оролцуулан төлөөлөгчийн газрын байранд, мөн уналгадаа хэрэглэх эрхтэй.
- дүгээр зүйл
- Томилогч улс төлөөлөгчийнхөө газарт шаардлагатай байрыг хүлээн авагч улсын нутаг дэвсгэрт түүний хуулийн дагуу олж авахад хүлээн авагч улс туслалцаа үзүүлэх буюу өөр арга замаар байр олж авахад нь туслана.
- Мөн хүлээн авагч улс шаардлагатай бол төлөөлөгчийн газруудаас гишүүддээ орон байр олж авахад нь туслана.
- дугаар зүйл
- Төлөөлөгчийн газрын байр халдашгүй байна. Хүлээн авагч улсын эрх мэдэлтэн төлөөлөгчийн газрын тэргүүний зөвшөөрөлгүйгээр тэрхүү байранд орж үл болно.
- Хүлээн авагч улс төлөөлөгчийн газрын байранд элдвээр халдах буюу хохирол учруулахаас хамгаалах, төлөөлөгчийн газрын амгалан тайван байдлыг элдвээр алдагдуулах буюу түүний нэр төрийг доромжлохоос урьдчилан сэргийпэх бүхий л арга хэмжээг авах онцгой үүрэг хүлээнэ.
- Төлөөлөгчийн газрын байр, тавилга, бусад эд хөрөнгө, түүнчлэн төлөөлөгчийн газрын тээврийн хэрэгслийг нэгжих, албадан дайчлах, битүүмжлэх, шийдвэр гүйцэтгэлээс чөлөөлнө.
- дугаар зуйл
- Томилогч улс болон төлөөлөгчийн газрын тэргүүн төлөөлөгчийн газрын
S— (J U U U (J S—
өмчилсөн буюу түрээслэсэн байрны тодорхой төрлийн үйлчилгээний төлбөрөөс бусад улс, муж, орон нутгийн аливаа татвар, хураамжаас чөлөөлөгдөнө.
- Энэ зүйлд заасан татвар хураамжаас чөлөөлөх нь томилогч улс буюу төлөөлөгчийн газрын тэргүүнтэй гэрээ байгуулагч этгээдэд хүлээн авагч улсын хуулийн дагуу ногдуулах татвар, хураамжид үл хамаарна.
- дугээр зуйл
Төлөөлөгчийн газрын архив, баримт бичиг хэзээ ч, хаана ч халдашгүй байна.
- дугаар зуйл
Хүлээн авагч улс төлөөлөгчийн газарт чиг үүргээ биелүүлэхэд нь бүх боломжийг олгоно.
- дугаар зуйл
Улсын аюулгүй байдпын үүднээс нэвтрэн орохыг хориглосон буюу тусгай журмаар зохицуулдаг бүсийн тухай хууль, журамд нь харшлахгүй бол төлөөлөгчийн газрын бүх гишүүнийг нутаг дэвсгэрээр нь чөлөөтэй зорчих эрхийг хүлээн авагч улс хангана.
- дугаар зуйл
- Хүлээн авагч улс төлөөлөгчийн газрын албаны харилцаа холбоог чөлөөтэй зөвшөөрч, хамгаална. Төлөөлөгчийн газар томилогч улсын засгийн газар, хаана ч байгаа бусад төлөөлөгчийн болон консулын газартай харилцахдаа дипломат элч, түүнчлэн нууц түлхүүртэй буюу шифрлэсэн мэдээ зэрэг зохистой бүх арга хэрэгслийг ашиглаж болно. Гэхдээ төлөөлөгчийн газар радио дамжуулагчийг гагцхүү хүлээн авагч улсын зөвшөөрлөөр суурилуулан ашиглаж болно.
- Төлөөлөгчийн газрын албан захидал харилцаа халдашгүй байна. Албан захидал харилцаа гэж төлөөлөгчийн газар, түүний чиг үүрэгт хамаарах бүх захидал харилцааг хэлнэ.
- Дипломат шууданг задалж буюу саатуулж үл болно.
- Дипломат шууданг бүрдүүлж байгаа бүх богц боодол гадна талдаа түүний шинжийг тодорхойлсон үзэгдэхүйц тэмдэгтэй байх бөгөөд түүнд зөвхөн дипломат бичиг баримт болон албан хэрэгцээнд зориулсан эд юмс байж болно.
- Дипломат элч өөрийн эрх зүйн байдал, авч яваа дипломат шуудангийн богц боодлын тоог заасан албан баримт бичигтэй байх бөгөөд албан үүргээ гүйцэтгэх үедээ хүлээн авагч улсын хамгаалалтад байна. Тэрбээр хувийн халдашгүй байх бөгөөд түүнийг аливаа хэлбэрээр баривчилж буюу албадан саатуулж үл болно.
- Томилогч улс буюу төлөөлөгчийн газар дипломат ad hocэлчийг томилж болно. Тийм тохиолдолд энэ зүйлийн 5 дахь хэсэгт заасныг мөн баримтлах боловч тэрхүү элч хариуцаж яваа дипломат шуудангаа зохих газарт нь хүргэмэгц дээрх дархан эрх нь дуусгавар болно.
- Дипломат шууданг нэвтрэн орохыг зөвшөөрсөн буудалд буух иргэний тээврийн нисэх онгоцны даргад хариуцуулан өгч болно. Түүнд хариуцуулсан дипломат шуудангийн богц боодлын тоог заасан албан бичиг олгох боловч түүнийг дипломат элч гэж үзэхгүй. Төлөөлөгчийн газар онгоцны даргаас дипломат шуудангаа шууд саадгүй хүлээн авахаар аль нэг гишүүнээ явуулж болно.
- дугаар зүйл
Албан үүргээ гүйцэтгэх явцдаа төлөөлөгчийн газрын ногдуулах төлбөр хураамж бүхий л татвар, хураамжаас чөлөөлөгдөнө.
- дүгээр зүйл
Дипломат төлөөлөгчийн бие халдашгүй байна. Түүнийг ямар ч хэлбэрээр баривчлах буюу албадан саатуулж үл болно. Хүлээн авагч улс дипломат төлөөлөгчийг зохих ёсоор хүндэтгэж, түүний бие, эрх чөлөө, нэр төрд аливаа ямарваа байдлаар халдахаас урьдчилан сэргийпэх бүхий л зохистой арга хэмжээ авна.
- дугаар зүйл
- Дипломат төлөөлөгчийн хувийн өргөө төлөөлөгчийн газрын байрны нэгэн адил халдашгүй байна.
- Дипломат төлөөлөгчийн бүх бичиг баримт, захидал харилцаа, 31 дүгээр
и и л (J f— и
зүйлийн 3 дахь хэсэгт зааснаас бусад өмч хөрөнгө нь нэгэн адил халдашгүй байна.
- дүгээр зүйл
- Дипломат төлөөлөгч хүлээн авагч улсын эрүүгийн хэргийн харьяаллаас чөлөөлөгдөх дархан эрх эдэлнэ. Мөн дор дурдсанаас бусад тохиолдолд иргэний болон захиргааны хэргийн харьяаллаас чөлөөлөгдөх дархан эрхийг эдэлнэ:
- томилогч улсын өмнөөс төлөөлөгчийн газрын хэрэгцээнд зориулан эзэмшиж байгаагаас бусад хүлээн авагч улсын нутаг дэвсгэр дээр байгаа хувийн үл хөдлөх хөрөнгөд хамаарах эд хөрөнгийн нэхэмжлэл;
- дипломат төлөөлөгч гэрээсийг биелүүлэгч, өвлөх эд хөрөнгийг харгалзагч, өвлөгч буюу өв залгамжлагчийн үүргийг томилогч улсын өмнөөс биш, хувь хүний тухайд гүйцэтгэж байгаа өвийн холбогдол бүхий нэхэмжлэл;
(c) дипломат төлөөлөгчөөс албан үүргийнхээ хүрээнээс гадна хүлээн авагч улсад хэрэгжүүлж байгаа мэргэжлийн буюу арилжааны аливаа үйл ажиллагаатай холбоотой нэхэмжлэл.
- Дипломат төлөөлөгч нь гэрчийн хувьд мэдүүлэг өгөх үүрэггүй.
- Энэ зүйлийн 1 дэх хэсгийн (а), (b), (c) дэд хэсэгт хамаарахаас бусад тохиолдолд дипломат төлөөлөгч хүнд ямарваа гүйцэтгэх ажиллагааны арга хэмжээ авч үл болох бөгөөд арга хэмжээ авч болох тохиолдолд түүний бие буюу өргөөний халдашгүй байдлыг зөрчихгүй байна.
- Дипломат төлөөлөгч хүлээн авагч улсын шүүхийн харьяаллаас чөлөөлөгдөх дархан эрх нь түүнийг томилогч улсын шүүхийн харьяаллаас үл чөлөөлнө.
- дугаар зүйл
- Томилогч улс 37 дугаар зүйлийн дагуу дархан эрх эдэлж байгаа өөрийн дипломат төлөөлөгч болон бусад хүний шүүхийн харьяаллаас чөлөөлөгдөх дархан эрхээс татгалзаж болно.
- Татгалзаж байгааг ямагт тодорхой илэрхийлсэн байвал зохино.
- дугаар зүйл
. 37 дугаар зүйлийн дагуу шүүхийн харьяаллаас чөлөөлөгдөх дархан эрх эдэлж байгаа дипломат төлөөлөгч буюу бусад хүн нэхэмжлэл гаргах тохиолдолд тухайн үндсэн нэхэмжлэлтэй нь шууд холбоотой ямар нэгэн сөрөг нэхэмжлэл гарвал тэрбээр шүүхийн харьяаллаас чөлөөлөгдөх дархан эрхээ алдана.
- Иргэний болон захиргааны хэргийн талаар шүүхийн харьяаллаас чөлөөлөгдөх дархан эрхээс татгалзах нь шийдвэр гүйцэтгэлийн талаар эдлэх дархан эрхээс татгалзаж байгаа хэрэг биш бөгөөд энэ тухайд жич татгалзах шаардлагатай.
- дугаар зүйл
- Энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлах тохиолдолд, дипломат төлөөлөгч нь томилогч улсад гүйцэтгэж буй ажлынхаа тухайд хүлээн авагч улсад хүчин төгөлдөр байгаа нийгэм хангамжийн хууль, журмын үйлчлэлээс чөлөөлөгдөнө.
- Энэ зүйпийн 1 дэх хэсэгт заасны дагуу чөлөөлөлөгдөх нь дипломат төлөөлөгчийн зөвхөн хувийн үйлчилгээнд ажиллаж байгаа гэрийн хувь ажилтанд дор дурдсан нөхцөлд мөн хамаарна:
- хэрэв тэд хүлээн авагч улсын иргэн биш буюу тэнд байнга оршин суудаггүй бол; мөн
- хэрэв тэд томилогч улс буюу гуравдахь улсад дагаж мөрдөж байгаа нийгэм хангамжийн хууль, журамд хамрагдаж байгаа бол.
- Энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу чөлөөлөхөд үл хамрагдах хүнийг хөлсөлж байгаа дипломат төлөөлөгч хүлээн авагч улсад хүчин төгөлдөр байгаа нийгэм хангамжийн хууль, журмаар ажил олгогчдод хүлээлгэсэн үүргийг мөрдөн биелүүлнэ.
- Хэрэв хүлээн авагч улс зөвшөөрвөл энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасны дагуу чөлөөлөгдөх нь тэр улсын нийгэм хангамжийн тогтолцоонд сайн дураар оролцоход саад болохгүй.
- Энэ зүйлийн заалтууд нийгэм хангамжийн талаар урьд байгуулсан хоёр буюу олон талт хэлэлцээрт үл нөлөөлөх бөгөөд хойшид тийм хэлэлцээр байгуулахад саад болохгүй.
- дугээр зуйл
Дипломат төлөөлөгч дор дурдсанаас бусад тохиолдолд хувь хүнд болон эд хөрөнгөнд ногдуулах улс, муж, орон нутгийн бүх татвар, хураамжаас чөлөөлөгдөнө:
- барааны үнэ буюу үйлчилгээний хөлсөнд шингээдэг шууд биш татвар;
- хүлээн авагч улсын нутаг дэвсгэрт байгаа дипломат төлөөлөгчийн хувийн үл хөдлөх хөрөнгийг томилогч улсын өмнөөс төлөөлөгчийн газрын хэрэгцээнд ашиглаж байгаа биш бол түүнд ногдуулах татвар, хураамж;
- 39 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу чөлөөлөгдөхөөс бусад өвлөх буюу өв залгамжлах хөрөнгөнд хүлээн авагч улсаас ногдуулдаг татвар, хураамж;
- хүлээн авагч улсад эх сурвалж нь байгаа хувийн орлогоос авах татвар хураамж, мөн хүлээн авагч улсын арилжааны байгууллагад оруулсан хөрөнгөнд ногдуулах татвар, хураамж;
- тодорхой төрлийн үйлчилгээнээс авах хураамж;
- 23 дугаар зүйлд заасны дагуу чөлөөлөгдөхөөс бусад үл хөдлөх хөрөнгөнд ногдох бүртгэл, шүүх, цэс дансны болон барьцааны татвар, тэмдегтийн хураамж.
- дугаар зуйл
Хүлээн авагч улс дипломат төлөөлөгчдийг иргэний болон улсын албан журмын дайчилгаанаас тэдгээрийн шинж чанарыг үл харгалзан, түүнчлэн хөрөнгө дайчлах, дайны татвар ногдуулах, орон байранд нь цэрэг байрлуулах зэрэг цэргийн албан журмын үүргээс чөлөөлнө.
- дугаар зуйл
- Хүлээн авагч улс хадгалах, тээвэрлэх болон адилтгах үйлчилгээний хураамжаас бусад гаалийн бүх татвар, холбогдох төлбөрөөс дор дурдсан эд юмсыг чөлөөлж оруулахыг өөрөө тогтоох хууль, журмын дагуу зөвшөөрнө:
- төлөөлөгчийн газрын албаны хэрэгцээнд зориулсан эд юмс;
- дипломат төлөөлөгч, түүний хамт амьдран суугаа гэр бүлийн гишүүдийн гэр ахуйд зориулсан эд юмсыг оролцуулан тэдний амины хэрэглээний эд юмс.
- Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу чөлөөлөхөд үл хамаарагдах эд юмс эсхүл хүлээн авагч улсын хуулиар оруулах, гаргахыг нь хориглосон, буюу хорио цээрийн дүрмээр зохицуулагдах ёстой эд юмс дипломат төлөөлөгчийн хувийн ачаа тээшинд байгаа гэж сэрдэх баттай үндэслэл байхгүй бол уг ачаа тээш үзлэгээс чөлөөлөгдөнө. Тийм үзлэг хийх бол гагцхүү дипломат төлөөлөгч буюу түүний бүрэн эрхт төлөөлөгчийг байпцуулан гүйцэтгэнэ.
- Хүлээн авагч улс хадгалах, тээвэрлэх болон адилтгах үйлчилгээний хураамжаас бусад гаалийн бүх татвар, холбогдох төлбөрөөс дор дурдсан эд юмсыг чөлөөлж оруулахыг өөрөө тогтоох хууль, журмын дагуу зөвшөөрнө:
- дугаар зүйл
- Дипломат төлөөлөгчийн хамт амьдран суугаа гэр бүлийн гишүүд хүлээн авагч улсын иргэн биш бол 29-36 дугаар зүйлд заасан эрх ямба, дархан эрхийг эдэлнэ.
- Төлөөлөгчийн газрын захиргаа-техникийн бүрэлдэхүүний гишүүд болон тэдэнтэй хамт амьдран суугаа гэр бүлийн гишүүд хүлээн авагч улсын иргэн биш буюу тэнд байнга оршин суудаггүй бол 29-35 дугаар зүйвд заасан эрх ямба, дархан эрхийг эдэлнэ. Гэхдээ 31 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан иргэний болон захиргааны хэргийн харьяаллаас чөлөөлөгдөх дархан эрх тэдгээр хүмүүсийн албан үүргээ гүйцэтгэхээс гадуур явуулсан үйлдэлд үл хамаарна. Мөн тэдгээр хүмүүс анх төвхнөн суухад холбогдсон эд юмсын тухайд 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх ямбыг эдэлнэ.
- Төлөөлөгчийн газрын үйлчлэх бүрэлдэхүүний гишүүд хүлээн авагч улсын иргэн биш буюу тэнд байнга оршин суудаггүй бол албан үүргээ гүйцэтгэх явцад хийсэн үйлдлийнхээ хувьд дархан эрх эдлэж, албан ажлынхаа хөлсөнд авсан цалин нь татвар, хураамжаас чөлөөлөгдөхөөс гадна 33 дугаар зүйлд дурдсан чөлөөлөгдөх эрх эдэлнэ.
- Төлөөлөгчийн газрын гишүүдийн гэрийн хувь ажилтнууд хүлээн авагч улсын иргэн биш буюу тэнд байнга оршин суудаггүй бол тэдний ажлын хөлсөнд авч байгаа цалин татвар, хураамжаас чөлөөлөгдөнө. Бусад зүйлийн талаар тэдгээр ажилтан зөвхөн хүлээн авагч улсаас тогтоосон хэр хэмжээнд эрх ямба, дархан эрх эдэлнэ. Гэхдээ хүлээн авагч улс төлөөлөгчийн газрын чиг үүргийг хэрэгжүүлэхэд зүй бусаар үл оролцох замаар дээрх хүмүүсийг хуульдаа захируулна.
- дугаар зүйл
- Дипломат төлөөлөгч нь хүлээн авагч улсын иргэн буюу тэнд байнга оршин суудаг хүн байвал хүлээн авагч улсаас олгож болох нэмэгдэл эрх ямба, дархан эрхээс гадна гагцхүү чиг үүргийнхээ дагуу хийсэн албан үйлдлийн тухайд зөвхөн шүүхийн харьяаллаас чөлөөлөгдөх дархан эрх эдэлж, халдашгүй байна.
- Төлөөлөгчийн газрын бүрэлдэхүүний бусад гишүүн болон гэрийн хувь ажилтнууд хүлээн авагч улсын иргэн буюу тэнд байнга оршин суудаг хүмүүс байвал зөвхөн хүлээн авагч улсаас тогтоосон хэр хэмжээгээр эрх ямба, дархан эрх эдэлнэ. Гэхдээ хүлээн авагч улс төлөөлөгчийн газрын чиг үүргийг хэрэгжүүлэхэд зүй бусаар үл оролцох замаар дээрх хүмүүсийг хуульдаа захируулна.
- дүгээр зүйл
- Эрх ямба, дархан эрх эдлэх эрх бүхий хүн бүр албан тушаалаа хүлээн авахаар очихдоо хүлээн авагч улсын нутагт дэвсгэрт орсон мөчөөс, эсхүл нэгэнт тэр улсын нутаг дэвсгэрт байгаа бол түүний томилогдсон тухай гадаад хэргийн яам буюу хэлэлцэн тохирсон өөр нэг яаманд мэдэгдсэн мөчөөс эхлэн уг эрх ямба, дархан эрхийг эдэлнэ.
- Эрх ямба, дархан эрх эдлэгч хүний албан үүрэг дуусгавар болоход тэрхүү эрх ямба, дархан эрх уг хүнийг тухайн улсаас гарсан буюу гарч болох боломжийн хугацаа дууссан мөчөөс эхлэн ердийн байдлаар дуусгавар болох бөгөөд харин тэр хүртэл зэвсэгт мөргөлдөөн гарсан ч хүчинтэй хэвээр байна. Гэхдээ уг хүн төлөөлөгчийн газрын гишүүний хувьд үүргээ гүйцэтгэх үед хийсэн үйвдлийн тухайд дархан эрх хэвээр хадгалагдана.
- Төлөөлөгчийн газрын гишүүн нас барсан тохиолдолд эрх ямба, дархан эрх бүхий түүний гэр бүлийн гишүүд хүлээн авагч улсаас гарч явахад шаардагдах боломжийн хугацаа дуустал уг эрх ямба, дархан эрхээ эдэлнэ.
- Хүлээн авагч улсын иргэн биш буюу тэнд байнга оршин сууж байгаагүй төлөөлөгчийн газрын гишүүн, эсхүл түүний хамт амьдран сууж байсан гэр бүлийн гишүүн нас барвал тухайн улсад худалдан авсан бөгөөд уг хүнийг нас барах үед гадаадад гаргахыг хориглосон аливаа эд хөрөнгөөс бусад хөдлөх эд хөрөнгийг гаргахыг хүлээн авагч улс зөвшөөрнө. Нас барагчийн гагцхүү төлөөлөгчийн газрын гишүүний хувьд буюу түүний гэр бүлийн гишүүний хувьд хүлээн авагч улсад сууж байсантай шууд холбогдон тэнд байгаа хөдлөх хөрөнгөнд өвийн татвар, өв залгамжлалын хураамж ногдуулахгүй.
40 дүгээр зүйл
- Дипломат төлөөлөгч албан тушаалдаа орох буюу уг албандаа эргэн очих, эсхүл эх орондоо буцах замдаа шаардлагатай бол виз олгосон гуравдахь улсын нутаг дэвсгэрийг дамжин өнгөрөх буюу уг нутаг дэвсгэрт байхад тэрхүү гуравдахь улс түүнд халдашгүй байх эрхийг эдлүүлэхийн хамт түүний дамжин өнгөрөх буюу буцахад нь шаардагдах бусад дархан эрхийг эдлүүлнэ. Энэ заалт дипломат төлөөлөгчийг дагалдан яваа, эсхүл түүнтэй нийлэхээр буюу эх орондоо буцахаар тусдаа яваа дипломат эрх ямба, дархан эрх бүхий түүний гэр бүлийн аль ч гишүүнд нэгэн адил хамаарна.
- Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасантай адил нөхцөл байдалд төлөөлөгчийн газрын захиргаа-техникийн буюу үйпчлэх бүрэлдэхүүний гишүүд, тэдний гэр бүлийн гишүүдийг нутаг дэвсгэрээр нь дамжин өнгөрөхөд гуравдахь улс саад хийж үл болно.
- Гурав дахь улс нутаг дэвсгэрээр нь дамжин өнгөрч байгаа нууц түлхүүртэй буюу шифрлэсэн илгээлтийг оролцуулан албан захидал, бусад албан мэдээг хүлээн авагч улсын нэгэн адил хамгаалж, чөлөөтэй нэвтрүүлнэ. Тэдгээр улс хэрэв шаардлагатай бол виз олгосон дипломат элчид, мөн дамжин өнгөрч байгаа дипломат шууданд хүлээн авагч улсын нэгэн адил халдашгүй байх эрх олгож, хамгаална.
- Энэ зүйпийн 1, 2, 3 дахь хэсэгт заасны дагуу гуравдахь улсуудын хүлээх үүрэг нь тэдгээрт дурдсан хүмүүс, албан харилцааны мэдээ, дипломат шуудан гуравдахь улсын нутаг дэвсгэрт давагдашгүй хүчин зүйлийн шалтгаанаар нэвтрэн орсон тохиолдолд нэгэн адил хамаарна.
- дүгээр зүйл
- Эрх ямба, дархан эрх эдлэгч бүх хүн хүлээн авагч улсын хууль, дүрмийг өөрсдийн эрх ямба, дархан эрхэд хохиролгүйгээр хүндэтгэх үүрэгтэй. Тэд мөн тэр улсын дотоод хэрэгт оролцохгүй байх үүрэгтэй.
- Томилогч улсаас хүлээн авагч улстай харилцах талаар төлөөлөгчийн газарт даалгасан бүх албан хэргийг хүлээн авагч улсын гадаад хэргийн яамтай буюу түүгээр дамжуулан, эсхүл харилцан тохирсон өөр нэг яамтай буюу түүгээр дамжуулан явуулна.
- Төлөөлөгчийн газрын байрыг энэхүү конвенц буюу олон улсын нийтлэг эрх зүйн бусад хэм хэмжээ, эсхүл томилогч улс, хүлээн авагч улсын хооронд байгуулсан ямар нэгэн тусгай хэлэлцээрээр тогтоосон төлөөлөгчийн газрын чиг үүрэгт үл нийцэх зорилгод ашиглах ёсгүй.
- дугаар зүйл
Дипломат төлөөлөгч хувьдаа ашиг олох үүднээс хүлээн авагч улсад мэргэжлийн буюу арилжааны ямар нэг үйл ажиллагаа явуулж үл болно.
- дугаар зүйл
Дипломат төлөөлөгчийн чиг үүрэг inter alia дор дурдсан тохиолдолд дуусгавар
болно:
- дипломат төлөөлөгчийн чиг үүрэг дуусгавар болсон тухай томилогч улсаас хүлээн авагч улсад мэдэгдсэнээр;
- хүлээн авагч улс дипломат төлөөлөгчийг 9 дүгээр зүйпийн 2 дахь хэсгийн дагуу төлөөлөгчийн газрын гишүүн гэж хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байгаагаа томилогч улсад мэдэгдсэнээр.
- дүгээр зүйл
Хүлээн авагч улс өөрийн иргэн биш бөгөөд эрх ямба, дархан эрх эдлэгч хүмүүс, мөн аль улсын иргэн гэдгийг үл харгалзан тэдний гэр бүлийн гишүүдийг аль болох түргэн хугацаанд буцаж явахад нь зэвсэгт мөргөлдөөний үед ч шаардагдах дэмжлэг үзүүлэх ёстой. Тухайлбал, шаардлагатай бол зорчих болон ачаа тээшээ тээвэрлэхэд зориулан тэдний мэдэлд тээврийн хэрэгсэл гаргаж өгөх ёстой.
- дугаар зүйл
Хоёр улсын хооронд дипломат харилцаа тасрах эсхүл төлөөлөгчийн газрыг бүрмөсөн буюу түр татан буулгахад хүрвэл:
(a) хүлээн авагч улс зэвсэгт мөргөлдөөний үед ч төлөөлөгчийн газрын орон байрыг эд хөрөнгө, архивынх нь хамт хүндэтгэж, хамгаалах ёстой;
- томилогч улс төлөөлөгчийн газрынхаа байрыг эд хөрөнгө, архивынх нь хамтаар хүлээн авагч улсад тохиромжтой гуравдахь улсын хамгаалалтад итгэн даалгаж болно;
- томилогч улс өөрийнхөө болон иргэдийнхээ ашиг сонирхлыг хамгаалахыг хүлээн авагч улсад тохиромжтой гуравдахь улсад итгэн даалгаж болно.
- дугаар зүйл
Томилогч улс хүлээн авагч улстай урьдчилан тохирсны үвдсэн дээр хүлээн авагч улсад төлөөлөл байхгүй гуравдахь улсын хүсэлт болгосноор тэрхүү улсын болон түүний иргэдийн ашиг сонирхлыг түр хамгаалах үүрэг хүлээж болно.
- дугаар зүйл
- Хүлээн авагч улс энэхүү конвенцийн заалтыг хэрэглэхдээ улсуудыг хооронд нь алагчилан үзэж үл болно.
- Гэвч доорхи тохиолдолд алагчилан үзсэн гэж тооцохгүй:
- томилогч улсын нутаг дэвсгэрт байгаа хүлээн авагч улсын төлөөлөгчийн газрын тухайд энэхүү конвенцийн аль нэг заалтыг хязгаартай хэрэглэсний хариуд хүлээн авагч улс уг заалтыг хязгаартай хэрэглэсэн бол;
- хоёр улс бие биедээ энэхүү конвенцид зааснаас илүү таатай дэглэм олгохоор тохиролцсон буюу тэгж заншсан бол.
- дугаар зүйл
Энэхүү конвенц Нэгдсэн Үндэстний Байгууллагын буюу түүний аль нэг төрөлжсөн байгууллагын гишүүн бүх улс, Олон улсын шүүхийн дүрэмд оролцогч улсууд, түүнчлэн Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейгаас энэхүү конвенцийн оролцогч болохыг урьсан аливаа бусад улс 1961 оны аравдугаар сарын 31- ний өдөр хүртэл Австри Улсын Холбооны гадаад хэргийн яаманд, энэ өдрөөс хойш 1962 оны гуравдугаар сарын 31-ний өдөр хүртэл Нью-Йорк хот дахь Нэгдсэн Үндэстний Байгууллагын Төв байранд гарын үсэг зурахад нээлттэй байна.
- дүгээр зүйл
Энэхүү конвенцийг соёрхон батлана. Батламж жуух бичгийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад хадгалуулна.
- дугаар зүйл
48 дугаар зүйлд дурдсан дөрвөн зэрэглэлийн аль нэгд багтах аливаа улс энэхүү конвенцид нэгдэн орж болно. Нэгдэн орсон тухай баримт бичгийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад хадгалуулна.
- дугээр зуйл
- Энэхүү конвенц хорин хоёр дахь батламж жуух бичиг буюу нэгдэн орсон тухай баримт бичгийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад хадгалуулахаар хүлээлгэн өгсөн өдрөөс хойш гуч дахь өдрөөс хүчин төгөлдөр болно.
- Хорин хоёр дахь батламж жуух бичиг буюу нэгдэн орсон тухай баримт бичгийг хадгалуулахаар хүлээлгэн өгснөөс хойш энэхүү конвенцийг соёрхон батласан буюу түүнд нэгдэн орсон улс бүрийн тухайд уг улс батламж жуух бичгээ буюу нэгдэн орсон тухай баримт бичгээ хадгалуулахаар хүлээлгэн өгснөөс хойш гуч дахь өдрөөс Конвенц хүчин төгөлдөр болно.
- дугаар зуйл
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргаас 48 дугаар зүйлд дурдсан дөрвөн зэрэглэлийн аль нэгд багтах бүх улсад дор дурдсаныг мэдээлнэ:
- 48, 49, 50 дугаар зүйлийн дагуу энэхүү конвенцид гарын үсэг зурсан тухай, түүнчлэн батламж жуух бичиг буюу нэгдэн орсон тухай баримт бичгийг хадгалуулахаар хүлээлгэн өгсөн тухай;
- 51 дүгээр зүйлийн дагуу энэхүү конвенц хүчин төгөлдөр болох он, сар, өдрийн тухай.
- дугаар зуйл
Энэхүү конвенцийн англи, испани, орос, франц, хятад хэлээр үйлдсэн адил хүчинтэй жинхэнэ эхийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад хадгалуулах бөгөөд Ерөнхий нарийн бичгийн дарга түүний баталгаатай хуулбарыг 48 дугаар зүйлд дурдсан дөрвөн зэрэглэлийн аль нэгд багтах бүх улсад илгээнэ.
Хэмээснийг нотлон тус тусын засгийн газраас зохих ёсоор олгосон бүрэн эрх бүхий дор гарын үсэг зурсан төлөөлөгчид энэхүү конвенцид гарын үсэг зурцгаав.
Нэг мянга есөн зуун жаран нэгэн оны дөрөвдүгээр сарын арван наймны өдөр Вена хотноо үйвдэв.
- КОНСУЛЫН ХАРИЛЦААНЫ ТУХАЙ ВЕНИЙН КОНВЕНЦ
1963 оны 4 дугээр сарын 24-ний өдөр баталж, 1967 оны 3 дугаар сарын 19-ний өдөр хучин төгөлдөр болсон [3]
Энэхүү конвенцид оролцогч улсууд,
ард түмний хооронд консулын харилцаа эрт дээр үеэс тогтож ирснийг тэмдэглэн,
улсуудын бүрэн тэгш эрх, олон улсын энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах, улсуудын хооронд найрсаг харилцаа хөгжүүлэхэд тус дөхөм үзүүлэх талаар Нэгдсэн Үндэстний Байгууллагын дүрмийн зорилго, зарчмыг анхааран үзэж,
дипломат харилцаа, дархан эрхийн талаархи Нэгдсэн Үндэстний Байгууллагын Бага хурал 1961 оны 4 дүгээр сарын 18-наас эхлэн гарын үсэг зурахаар нээгдсэн Дипломат харилцааны тухай Венийн конвенц байгуулсныг харгалзан,
консулын харилцаа, эрх ямба, дархан эрхийн тухай олон улсын конвенц байгуулах нь улсуудын төрийн болон нийгмийн байгууллын ялгааг үл харгалзан тэдгээрийн хооронд найрсаг харилцаа хөгжүүлэхэд мөн тус дөхөм болно гэдэгт итгэн,
тэдгээр эрх ямба, дархан эрхийг аль нэг хувь хүний ашиг тусын тулд биш, харин консулын байгууллагууд өөрийн улсын нэрийн өмнөөс чиг үүргээ үр нөлөөтэй биелүүлэх явдлыг хангахад зориулан олгож байгааг ухамсарлан,
энэхүү конвенцоор шууд зохицуулаагүй асуудлыг олон улсын заншлын эрх зүйн хэм хэмжээгээр урьдын адил зохицуулсаар байхыг нотлон,
дараахь зүйлийг хэлэлцэн тохиролцов:
1 дугээр зуйл Нэр томъёо
- Дор дурдсан нэр томьёо нь энэхүү конвенцид дараахь утга илэрхийлнэ:
- “консулын байгууллага” гэж аливаа ерөнхий консулын газар, консулын газар, дэд консулын газар буюу консулын төлөөлөгчийн газрыг хэлнэ;
- “консулын тойрог” гэж консулын байгууллагад консулын чиг үүрэг гүйцэтгэхэд нь зориулан тогтоосон газар нутгийг хэлнэ;
- “консулын байгууллагын тэргүүн” гэж энэ албан тушаалд ажиллах чиг үүрэг хүлээсэн хүнийг хэлнэ;
- “консулын албан тушаалтан” гэж консулын байгууллагын тэргүүнийг оролцуулан энэ албан тушаалд консулын чиг үүрэг гүйцэтгэх үүрэг хүлээсэн аливаа хүнийг хэлнэ;
- “консулын албан хаагч” гэж консулын байгууллагад захиргаа буюу техникийн үүрэг гүйцэтгэж байгаа аливаа хүнийг хэлнэ;
- “үйлчлэх бүрэлдэхүүний гишүүн” гэж консулын байгууллагад үйлчлэх үүрэг гүйцэтгэж байгаа аливаа хүнийг хэлнэ;
- “консулын байгууллагын гишүүд” гэж консулын албан тушаалтан, консулын албан хаагчид болон үйлчлэх бүрэлдэхүүний гишүүдийг хэлнэ;
- “консулын бүрэлдэхүүний гишүүд” гэж консулын байгууллагын тэргүүнээс бусад консулын албан тушаалтан, мөн консулын албан хаагч болон үйлчлэх бүрэлдэхүүний гишүүдийг хэлнэ;
- “гэрийн хувь ажилтан” гэж консулын байгууллагын гишүүнд гагцхүү хувиараа үйлчилж байгаа хүнийг хэлнэ;
(j) “консулын байр” гэж хэн өмчилж буйг үл харгалзан зөвхөн консулын байгууллагын зорилгод ашиглаж байгаа барилга буюу барилгын хэсэг, мөн тэрхүү барилга буюу барилгын хэсгийн эзэлж буй газрыг хэлнэ;
(k) “консулын архив” гэж консулын байгууллагын бүх баримт бичиг, захидал, ном, дүрс бичлэг, авиа бичлэгийн хальс, данс бүртгэл, шифр, нууц түлхүүр, картын сан болон тэдгээрийг хадгалж хамгаалахад зориулсан аливаа тавилга төхөөрөмжийг хэлнэ.
- Консулын албан тушаалтан хоёр зэрэглэлтэй байна, тухайлбал орон тооны консулын албан тушаалтан, өргөмжит консулын албан тушаалтан гэж байна. Энэхүү конвенцийн II бүлгийн заалт орон тооны консулын албан тушаалтны тэргүүлсэн консулын байгуулагад, III бүлгийн заалт өргөмжит консулын албан тушаалтан нарын тэргүүлсэн консулын байгууллагад хамаарна.
- Консулын байгууллагын гишүүд хүлээн авагч улсын иргэн буюу уг улсад байнга оршин суугч байвал тэдний эрхийн байдлыг энэхүү конвенцийн 71 дүгээр зүйлд заасны дагуу зохицуулна.
I бүлэг
КОНСУЛЫН ХАРИЛЦААНЫ ТУХАЙ НИЙТЛЭГ ЗААЛТ
I анги. КОНСУЛЫН ХАРИЛЦАА ТОГТООХ, ХЭРЭГЖҮҮЛЭХ
2 дугаар зүйл Консулын харилцаа тогтоох
- Консулын харилцааг улсууд харилцан тохиролцож тогтооно.
- Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоохыг зөвшөөрснийг хэрэв өөрөөр тайлбарлаагүй бол консулын харилцаа тогтоохыг зөвшөөрсөнд тооцно.
- Дипломат харилцааг таслах нь консулын харилцааг ipso factoтаслахад хүргэхгүй.
- дугаар зуйл Консулын чиг үүрэг гүйцэтгэх
Консулын чиг үүргийг консулын байгууллагууд гүйцэтгэнэ. Эл чиг үүргийг энэхүү конвенцийн заалтын дагуу мөн дипломат төлөөлөгчийн газрууд гүйцэтгэнэ.
- дугээр зуйл Консулын байгууллагыг нээх
- Консулын байгууллагыг хүлээн авагч улсын нутаг дэвсгэрт зөвхөн тэр улсын зөвшөөрлөөр байгуулж болно.
- Консулын байгууллагын байрлах газар, түүний зиндаа, консулын тойргийг томилогч улс тогтоож, хүлээн авагч улс зөвшөөрнө.
- Консулын байгууллагын байрлах газар, түүний зиндаа, консулын тойргийг томилогч улс зөвхөн хүлээн авагч улсын зөвшөөрлөөр цаашид өөрчилж болно.
- Аль нэг ерөнхий консулын газар буюу консулын газар байрлаж байгаагаасаа өөр суурин газарт дэд консулын газар буюу консулын төлөөлөгчийн газар нээхийг хүсвэл хүлээн авагч улсын зөвшөөрлийг мөн авах шаардлагатай.
- Консулын байгууллага байрлаж байгаагаасаа өөр газарт өөрийн албан байр байгуулах бол хүлээн авагч улсын тодорхой зөвшөөрлийг мөн урьдчилан авах шаардлагатай.
- дугаар зуйл Консулын чиг үүрэг
Консулын чиг үүрэгт дор дурдсан ажил орно:
- томилогч улс, түүний харьяат хувь хүн болон хуулийн этгээдийн ашиг сонирхлыг хүлээн авагч улсад олон улсын эрх зүйн хүрээнд хамгаалах;
- томилогч улс, хүлээн авагч улсын хооронд худалдаа, эдийн засаг, соёл, шинжлэх ухааны харилцааг хөгжүүлэхэд тус дөхөм үзүүлэх, мөн тэдгээрийн хооронд найрсаг харилцааг энэхүү конвенцийн заалтын дагуу бусад арга замаар хөгжүүлэхэд тус дөхөм үзүүлэх;
- хүлээн авагч улсын худалдаа, эдийн засаг, соёл, шинжлэх ухааны амьдралд болж байгаа үйл явдал, нөхцөл байдлыг хууль ёсны бүхий л арга замаар судалж тодруулах, тэдгээрийн тухай томилогч улсын засгийн газарт мэдээлэх, сонирхсон этгээдэд мэдээлэл өгөх;
- томилогч улсын иргэдэд паспорт, буцах үнэмлэх олгох, томилогч улсад зорчихыг хүссэн хүмүүст виз буюу зохих бичиг баримт олгох;
- томилогч улсын харьяат хувь хүн болон хуулийн этгээдэд тусламж дэмжлэг үзүүлэх;
- нотариатын үйлдэл хийх, иргэний байдлыг бүртгэх болон ийм төрлийн бусад үүрэг гүйцэтгэх, мөн хүлээн авагч улсын хууль, журамд харшлахгүй бол захиргааны чанартай зарим чиг үүрэг гүйцэтгэх;
- хүлээн авагч улсын нутаг дэвсгэрт mortis causaтохиолдолд өв залгамжлалын асуудал гарвал томилогч улсын харьяат хувь хүн болон хуулийн этгээдийн ашиг сонирхлыг хүлээн авагч улсын хууль, журмын дагуу хамгаалах;
- томилогч улсын харьяат насанд хүрээгүй буюу эрх зүйн бүрэн чадамжгүй бусад иргэдийн ашиг сонирхлыг ялангуяа тэднийг асран хамгаалах, харгалзан дэмжих шаардлага гарвал хүлээн авагч улсын хууль, журмын дагуу хамгаалах;
- хэрэв томилогч улсын иргэд эзгүй байх буюу бусад шалтгаанаар эрх, ашиг сонирхлоо цаг тухайд нь хамгаалж чадахгүй бол тэдний эрх, ашиг сонирхлыг хамгаалах урьдчилсан арга хэмжээ авах шийдвэрийг хүлээн авагч улсын хууль, журмын дагуу гаргуулах зорилгоор хүлээн авагч улсын шүүх, бусад байгууллагын өмнө өөрийн иргэдийг хүлээн авагч улсад тогтоосон журам, дадлын дагуу төлөөлөх буюу тэднийг зохистой төлөөлөх явдлыг хангах;
(j) олон улсын хүчин төгөлдөр гэрээний дагуу, хэрэв тийм гэрээгүй бол хүлээн авагч улсын хууль, журамд үл харшлах аливаа өөр журмаар шүүхийн болон шүүхийн бус бичиг баримт дамжуулах, томилогч улсын шүүхийн даалгавар буюу шүүхэд зориулан мэдүүлэг авах даалгавар гүйцэтгэх;
(k) томилогч улсын харьяалал бүхий хөлөг онгоц, тэр улсад бүртгэлтэй нисэх онгоц, түүнчлэн тэдгээрийн багийг томилогч улсын хууль, журамд заасан эрхийн дагуу хянаж, шалгах;
(l) энэ зүйлийн (k) дэд хэсэгт дурдсан хөлөг онгоц, нисэх онгоц болон тэдгээрийн багт тусламж үзүүлэх, хөлөг онгоцны аялалтай холбогдсон өргөдөл хүлээн авах, хөлгийн бичиг баримтыг хянах, үйлдэх, замд тохиолдсон аливаа хэрэг явдлыг хүлээн авагч улсын эрх бүхий байгууллагын эрх мэдэлд хохирол учруулахгүйгээр мөрдөн шалгах, томилогч улсын хууль, журамд заасны дагуу хөлгийн ахмад, багийн бүрэлдэхүүн, далайчдын хоорондын элдэв маргааныг шийдвэрлэх;
(m) хүлээн авагч улсын хууль, журмаар хориглоогүй буюу хүлээн авагч улс татгалзахгүй бол, эсхүл томилогч улс, хүлээн авагч улсын хооронд мөрдөж байгаа олон улсын хэлэлцээрт заасан бол томилогч улсаас консулын байгууллагад итгэж даалгасан бусад чиг үүргийг гүйцэтгэх.
- дугаар зүйл
Консулын тойргоос гадна консулын чиг үүрэг гүйцэтгэх
Консулын албан тушаалтан онцгой нөхцөл байдалд хүлээн авагч улсын зөвшөөрснөөр консулын тойргоос гадна чиг үүргээ гүйцэтгэж болно.
- дугаар зүйл
Гуравдахь улсад консулын чиг үүрэг гүйцэтгэх
Томилогч улс холбогдох улсуудад мэдэгдэхэд тэдний аль нэг нь илт татгалзахгүй бол өөр улсад консулын чиг үүрэг гүйцэтгэхийг аль нэг улс дахь консулын байгууллагадаа даалгаж болно.
- дугаар зүйл
Гуравдахь улсын өмнөөс консулын чиг үүрэг гүйцэтгэх
Хүлээн авагч улсад зохих ёсоор мэдэгдэхэд тэр улс татгалзахгүй бол томилогч улсын консулын байгууллага хүлээн авагч улсад гуравдахь улсын өмнөөс консулын чиг үүрэг гүйцэтгэж болно.
- дүгээр зүйл Консулын байгууллагын тэргүүний зиндаа
- Консулын байгууллагын тэргүүнүүдийг дараахь дөрвөн зиндаанд хуваана:
- ерөнхий консул
- консул
- дэд консул
- консулын төлөөлөгч.
- Энэ зүйлийн 1 дэх хэсгийн заалт нь хэлэлцэн тохирогч аль нэг тал консулын байгууллагын тэргүүн биш консулын албан тушаалтны зэрэг дэвийг тогтоох эрхийг ямар нэг хэлбэрээр хязгаарлахгүй.
- Консулын байгууллагын тэргүүнүүдийг дараахь дөрвөн зиндаанд хуваана:
10 дугаар зүйл
Консулын байгууллагын тэргүүнийг томилж, үүргээ гүйцэтгэхийг нь зөвшөөрөх
- Консулын байгууллагын тэргүүнийг томилогч улс томилж, хүлээн авагч улс чиг үүргээ гүйцэтгэхийг нь зөвшөөрнө.
- Консулын байгууллагын тэргүүнийг томилж, чиг үүргээ гүйцэтгэхийг нь зөвшөөрөх ёс журмыг энэхүү конвенцийн заалтыг баримтлан томилогч улс, хүлээн авагч улсын хууль, журам, заншлаар тогтооно.
- дүгээр зүйл
Консулын патент буюу томилолтыг мэдэгдэх бичиг
- Томилогч улс консулын байгууллагын тэргүүнийг томилох бүрдээ албан тушаалыг нь нотолж, овог нэр, зэрэглэл, зиндаа, консулын тойрог, консулын байгууллагын байрлах газрыг нийтлэг журмын дагуу заасан патент хэлбэрийн буюу түүнтэй адил баримт бичгийг түүнд олгоно.
- Томилогч улс уг патент буюу түүнтэй адил баримт бичгийг консулын байгууллагын тэргүүн нутаг дэвсгэрт нь чиг үүргээ гүйцэтгэх улсын засгийн газарт дипломат буюу өөр зохих шугамаар илгээнэ.
- Хэрэв хүлээн авагч улс зөвшөөрвөл томилогч улс патент буюу түүнтэй адил бичиг баримтын оронд энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан агуулгатай мэдэгдэх бичгийг хүлээн авагч улсад илгээж болно.
- дугаар зүйл Экзекватур
- Консулын байгууллагын тэргүүн хүлээн авагч улсаас ямар ч хэлбэртэй байж болох экзекватур хэмээх зөвшөөрөл авснаар чиг үүргээ гүйцэтгэж эхэлнэ.
- Экзекватур олгохоос татгалзаж байгаа улс тийнхүү татгалзсан шалтгаанаа томилогч улсад мэдэгдэх үүрэггүй.
- 13, 15 дугаар зүйлд зааснаас бусад тохиолдолд консулын байгууллагын тэргүүн экзекватур хүлээн авахаасаа өмнө чиг үүргээ гүйцэтгэж үл болно.
- дугаар зүйл
Консулын байгууллагын тэргүүнд үүргээ гүйцэтгэхийг түр зөвшөөрөх
Консулын байгууллагын тэргүүнд экзекватур олгохоос өмнө чиг үүргээ гүйцэтгэхийг түр зөөвшөөрч болно. Энэ тохиолдолд энэхүү конвенцийн заалтыг хэрэглэнэ.
- дүгээр зүйл
Консулын тойргийн эрх бүхий байгууллагад мэдэгдэх
Консулын байгууллагын тэргүүнд чиг үүргээ гүйцэтгэхийг түр ч гэсэн зөвшөөрмөгц хүлээн авагч улс консулын тойргийн эрх бүхий байгууллагад нэн даруй мэдэгдэж, консулын байгууллагын тэргүүн албан тушаалынхаа дагуу чиг үүргээ гүйцэтгэх, энэхүү конвенцид заасан онцгой эрх эдлэхэд нь шаардагдах арга хэмжээ авна.
- дугаар зүйл
Консулын байгууллагын тэргүүний чиг үүргийг түр гүйцэтгэх
- Хэрэв консулын байгууллагын тэргүүн чиг үүргээ гүйцэтгэх боломжгүй буюу консулын байгууллагын тэргүүний орон тоо сул байвал консулын байгууллагын тэргүүний чиг үүргийг консулын байгууллагын тэргүүний үүрэг гүйцэтгэгч түр гүйцэтгэж болно.
- Томилогч улсын дипломат төлөөлөгчийн газар, хэрэв уг улс хүлээн авагч улсад төөлөөлөгчийн газаргүй бол консулын байгууллагын тэргүүн буюу хэрэв тэр нь боломжгүй бол томилогч улсын эрх бүхий аливаа байгууллага консулын байгууллагын тэргүүний үүрэг гүйцэтгэгчийн овог нэрийг хүлээн авагч улсын гадаад хэргийн яаманд буюу уг яамны заасан байгууллагад мэдэгдэнэ. Нийтлэг журмын дагуу үүнийг урьдчилан мэдэгдэнэ. Консулын байгууллагын тэргүүний үүрэг гүйцэтгэгч нь томилогч улсаас хүлээн авагч улсад суугаа дипломат төлөөлөгч ч биш, консулын албан тушаалтан ч биш байвал хүлээн авагч улс зөвшөөрөл олгох болзол тавьж болно.
- Хүлээн авагч улсын эрх бүхий байгууллагууд консулын байгууллагын тэргүүний үүрэг гүйцэтгэгчид тусалж, түүнийг хамгаална. Тэрбээр консулын байгууллагыг тэргүүлж байгаа үед энэхүү конвенцийн заалт консулын байгууллагын тэргүүнд хамаардагийн нэгэн адил үндэслэлээр түүнд хамаарна. Гэвч консулын байгууллагын тэргүүний үүргийг түр гүйцэтгэгч гагцхүү зохих нөхцөлд тохирохгүй байгаа бол хүлээн авагч улс түүнд консулын байгууллагын тэргүүний эдэлдэг давуу эрх, эрх ямба, дархан эрхийг олгох үүрэггүй.
- Томилогч улсаас хүлээн авагч улсад суугаа дипломат төлөөлөгчийн газрын дипломат бүрэлдэхүүний гишүүн энэ зүйпийн 1 дэх хэсэгт заасны дагуу консулын байгууллагын тэргүүний үүрэг гүйцэтгэгчээр томилогдоход хүлээн авагч улс татгалзахгүй бол дипломат эрх ямба, дархан эрхээ хэвээр эдэлнэ.
- дугаар зүйл
Консулын байгууллагуудын тэргүүнүүдийн ахлах дараалал
- Консулын байгууллагуудын тэргүүнүүдийн зиндаа тус бүр дэх ахлах дарааллыг тэдэнд экзекватур олгосон он, сар, өдрөөр тогтооно.
- Хэрэв консулын байгууллагын тэргүүнд экзекватур олгохоос өмнө чиг үүргээ гүйцэтгэхийг түр зөвшөөрсөн бол түүний ахлах дарааллыг түр зөвшөөрөл олгосон он, сар, өдрөөр тогтоох бөгөөд энэ дарааллыг экзекватур олгосноос хойш ч баримтална.
- Экзекватур буюу түр зөвшөөрлийг адилхан нэг өдөр хүлээн авсан консулын байгууллагуудын хоёр буюу хэд хэдэн тэргүүний ахлах дарааллыг патент буюу патенттай адил баримт бичиг, эсхүл 11 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан мэдэгдлийг хүлээн авагч улсад ирүүлсэн он, сар, өдрөөр тогтооно.
- Консулын байгууллагуудын тэргүүний үүрэг гүйцэтгэгчид ахлах дарааллын хувьд консулын байгууллагуудын тэргүүнүүдийн дараа орох бөгөөд тэдний өөр хоорондын ахлах дарааллыг консулын байгууллагын тэргүүний үүргийг түр гүйцэтгэж эхэлснийг 15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу мэдэгдсэн он, сар, өдрөөр тогтооно.
- Консулын байгууллагыг тэргүүлж байгаа өргөмжит консулын албан тушаалтнууд дээр дурдсан журмын дагуу тухайн зиндаа тус бүрд консулын байгууллагуудын орон тооны тэргүүнүүдийн дараа орно.
- Консулын байгууллагуудын тэргүүнүүд ахлах дарааллын хувьд тийм эрхийн байдал эдлэхгүй консулын албан тушаалтны түрүүнд байна.
- дугаар зүйл
Консулын албан тушаалтан дипломат ажиллагаа явуулах
- Томилогч улс нь дипломат төлөөлөгчийн газаргүй бөгөөд гуравдахь улсын дипломат төлөөлөгчийн газраар төлөөлүүлээгүй улсад суугаа консулын албан тушаалтан хүлээн авагч улсын зөвшөөрснөөр консулын эрхийн байдалдаа үл нөлөөлөхүйцээр дипломат үйлдэл хийх эрх эдэлж болно. Консулын албан тушаалтан тийм үйлдэл хийх нь дипломат эрх ямба, дархан эрх эдлэх эрхийг түүнд үл олгоно.
- Консулын албан тушаалтан хүлээн авагч улсад мэдэгдэж засгийн газар хоорондын аливаа байгууллагын дэргэд томилогч улсаа төлөөлөн ажиллаж болно. Тийнхүү төлөөлөн ажиллахдаа олон улсын заншлын эрх зүйн дагуу буюу олон улсын гэрээгээр олгодог эрх ямба, дархан эрх эдлэх эрхтэй. Гэхдээ консулын аливаа чиг үүрэг гүйцэтгэхдээ шүүхийн харьяаллаас чөлөөлөгдөх талаар энэхүү конвенцийн дагуу консулын албан тушаалтанд олгосноос илүү дархан эрх эдлэх эрхгүй.
- дугаар зүйл
Хоёр буюу хэд хэдэн улс нэг хүнийг консулын албан тушаалтнаар томилох
Хоёр буюу хэд хэдэн улс хүлээн авагч улсын зөвшөөрснөөр нэг хүнийг тухайн улсад консулын албан тушаалтнаар томилж болно.
- дүгээр зүйл
Консулын бүрэлдэхүүний гишүүдийг томилох
- 20, 22, 23 дугаар зүйлийн заалтыг хэрэглэхийн хамт, томилогч улс консулын бүрэлдэхүүний гишүүдийг чөлөөтэй томилж болно.
- Томилогч улс консулын байгууллагын тэргүүнээс гадна консулын бүх албан тушаалтны овог нэр, зэрэглэл, зиндааг хүлээн авагч улсад тухайн улс хүсвэл 23 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан эрхээ эдлэхэд нь хангалттай хугацаанд мэдэгдэнэ.
- Томилогч улс хууль, журамдаа заасны дагуу шаардлагатай бол консулын байгууллагын тэргүүн биш консулын албан тушаалтанд экзекватур олгохыг хүлээн авагч улсаас хүсч болно.
- Хүлээн авагч улс хууль, журамдаа заасны дагуу шаардлагатай бол консулын байгууллагын тэргүүн биш консулын албан тушаалтанд экзекватур олгож болно.
- дугаар зүйл Консулын бүрэлдэхүүний тоо
Консулын бүрэлдэхүүний тоог тодорхой тохиролцоогүй бол хүлээн авагч улс консулын тойргийн нөхцөл байдал, тухайн консулын байгууллагын хэрэгцээг харгалзан уг тоог зохистой, хэвийн гэж үзсэн хэмжээнээс нь хэтрүүлэхгүй байхыг шаардаж болно.
- дүгээр зүйл
Консулын байгууллагын консулын албан тушаалтнуудын ахлах дараалал
Томилогч улсын дипломат төлөөлөгчийн газар, хэрэв уг улс хүлээн авагч улсад тийм төлөөлөгчийн газаргүй бол консулын байгууллагын тэргүүн нь консулын байгууллагын консулын албан тушаалтнуудын ахлах дараалал, энэ дарааллын аливаа өөрчлөлтийг хүлээн авагч улсын гадаад хэргийн яаманд буюу уг яамнаас заасан байгууллагад мэдэгдэнэ.
- дугаар зүйл
Консулын албан тушаалтны иргэний харьяалал
- Консулын албан тушаалтан нь зарчмын хувьд томилогч улсын иргэн байвал зохино.
- Консулын албан тушаалтныг хүлээн авагч улсын тодорхой илэрхийлсэн зөвшөөрөлгүйгээр тэр улсын иргэдээс томилж болохгүй бөгөөд авсан зөвшөөрлийг хэдийд ч цуцалж болно.
- Томилогч улсын иргэн биш гуравдахь улсын иргэдийн хувьд хүлээн авагч улс дээрхийн нэгэн адил эрхийг эдэлж болно.
- дугаар зүйл
Non grata гэж мэдэгдсэн хүмүүс
- Хүлээн авагч улс консулын аль нэг албан тушаалтныг persona non grata, эсхүл консулын бүрэлдэхүүний аль нэг гишүүнийг тааламжгүй этгээд гэж үзэж байгаагаа томилогч улсад хэдийд ч мэдэгдэж болно. Энэ тохиолдолд томилогч улс уг хүнийг эгүүлэн татах буюу консулын байгууллагад гүйцэтгэх чиг үүргийг нь зогсооно.
- Хэрэв томилогч улс энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлэхээс татгалзах буюу боломжийн хугацаанд биелүүлэхгүй бол хүлээн авагч улс уг хүний экзекватурыг цуцлах буюу түүнийг консулын бүрэлдэхүүний гишүүнд тооцохоо больж болно.
- Консулын байгууллагын ажилтнаар томилогдсон хүнийг хүлээн авагч улсын нутаг дэвсгэрт хүрэлцэн ирэхээс нь өмнө буюу хэрэв уг хүн хүлээн авагч улсад байгаа бол консулын байгууллагад чиг үүргээ гүйцэтгэж эхлэхээс нь өмнө түүнийг тааламжгүй этгээд гэж мэдэгдэж болно. Аливаа ийм тохиолдолд томилогч улс түүний томилолтыг цуцлана.
- Хүлээн авагч улс энэ зүйпийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу шийдвэрлэсэн учир шалтгаанаа томилогч улсад тайлбарлах үүрэггүй.
- дугээр зуйл
Томилогдсон, хүрэлцэн ирсэн, буцсан тухай хүлээн авагч улсад мэдэгдэх
- Хүлээн авагч улсын гадаад хэргийн яаманд буюу уг яамнаас заасан байгууллагад дараахь зүйлийг мэдэгдэж байна:
- консулын байгууллагын гишүүд томилогдсон, консулын байгууллагад томилогдоод хүрэлцэн ирсэн, бүрмөсөн буцсан буюу чиг үүргээ зогсоосон зэрэг консулын байгууллагад ажиллаж байгаа үед нь гарч болох бөгөөд эрхийн байдалд нь нөлөөлсөн бусад өөрчлөлтийн тухай;
- консулын байгууллагын гишүүдтэй хамт байнга амьдран суудаг тэдний гэр бүлийн гишүүн хүрэлцэн ирсэн, бүрмөсөн буцсан, мөн зохих тохиолдолд түүний гэр бүлийн гишүүн болсон буюу гэр бүлийн гишүүн байхаа больсон тухай;
- гэрийн хувь ажилтан хүрэлцэн ирсэн, бүрмөсөн буцсан, мөн зохих тохиолдолд тийм ажилтан ажлаа дуусгасан тухай;
- хүлээн авагч улсад оршин суугч хүмүүсийг эрх ямба, дархан эрх эдлэх эрхтэй консулын байгууллагын гишүүнээр буюу гэрийн хувь ажилтнаар хөлслөн ажиллуулсан, ажлаас чөлөөлсөн тухай.
- Хүрэлцэн ирэх, бүрмөсөн буцах тухай аль болохоор цаг тухайд нь мэдэгдэж
байна.
II анги. КОНСУЛЫН ЧИГ ҮҮРЭГ ДУУСАХ
- дугаар зуйл
Консулын байгууллагын гишүүний чиг үүрэг дуусах
Консулын байгууллагын гишүүний чиг үүрэг inter alia дор дурдсан тохиолдолд дуусгавар болно:
- томилогч улс түүний чиг үүргийг дуусгасан тухайгаа хүлээн авагч улсад мэдэгдсэн;
- экзекватурыг нь цуцалсан;
- хүлээн авагч улс түүнийг консулын бүрэлдэхүүний гишүүнд тооцохоо больсон тухайгаа томилогч улсад мэдэгдсэн.
- дугаар зуйл Хүлээн авагч улсаас буцах
Хүлээн авагч улс консулын байгууллагын гишүүд, хүлээн авагч улсын иргэн биш гэрийн хувь ажилтан, тэдэнтэй хамт амьдран суугаа гэр бүлийн гишүүдэд үүрэгт ажлаа дуусгаснаас хойш аль болох богино хугацаанд бэлтгэж буцаж явахад нь шаардагдах цаг хугацаа, нөхцлийг тэдний иргэний харьяаллыг үл харгалзан зэвсэгт мөргөлдөөний үед ч олгож байна. Тухайлбал, шаардлагатай бол тэдэнд болон хүлээн авагч улсад олж авсан бөгөөд тухайн улсаас гаргахыг хориглосноос бусад эд хөрөнгөө тээвэрлэхэд нь шаардагдах унаа хөсөг гаргаж өгнө.
- дугаар зуйл
Консулын байр, архив, томилогч улсын ашиг сонирхлыг онцгой тохиолдолд хамгаалах
- Хоёр улсын хоооронд консулын харилцаа тасарвал:
- хүлээн авагч улс зэвсэгт мөргөлдөөний үед ч консулын байрыг консулын байгууллагын эд хөрөнгө, консулын архивын хамт хүндэтгэн хамгаална;
- томилогч улс консулын байрыг түүнд байгаа эд хөрөнгө, консулын архивын хамт хамгаалахыг хүлээн авагч улсад тохиромжтой гуравдахь улсын хамгаалалтад итгэн даалгаж болно;
- томилогч улс өөрийнхөө болон иргэдийнхээ ашиг сонирхлыг хамгаалахыг хүлээн авагч улсад тохиромжтой гуравдахь улсад итгэн даалгаж болно.
- Консулын байгууллагыг түр буюу бүрмөсөн хаавал энэ зүйлийн 1 дэх хэсгийн (а) дэд хэсэгт заасныг баримтална. Үүнээс гадна:
- хэрэв томилогч улс хүлээн авагч улсад дипломат төлөөлөгчийн газаргүй боловч түүний нутаг дэвсгэрт өөр консулын байгууллагатай бол хаагдсан консулын байгууллагын байр, тэнд байгаа эд хөрөнгө, консулын архивыг хамгаалах, мөн хүлээн авагч улсын зөвшөөрснөөр уг консулын байгууллагын тойрогт консулын чиг үүрэг гүйцэтгэхийг нөгөө консулын байгууллагад итгэн даалгаж болно; эсхүл
- хэрэв томилогч улс хүлээн авагч улсад дипломат төлөөлөгчийн газар буюу өөр консулын байгууллагагүй бол энэ зүйлийн 1 дэх хэсгийн (в), (с) дэд хэсэгт заасныг баримтална.
II бүлэг
КОНСУЛЫН БАЙГУУЛЛАГА, ОРОН ТООНЫ КОНСУЛЫН АЛБАН ТУШААЛТАН БОЛОН КОНСУЛЫН БАЙГУУЛЛАГЫН БУСАД ГИШҮҮНИЙ ДАВУУ ЭРХ, ЭРХ ЯМБА, ДАРХАН ЭРХ
I анги. КОНСУЛЫН БАЙГУУЛЛАГЫН ДАВУУ ЭРХ, ЭРХ ЯМБА, ДАРХАН ЭРХ
- дугаар зүйл Консулын байгууллагын ажлыг хөнгөвчлөх
Хүлээн авагч улс консулын байгууллагаас чиг үүргээ гүйцэтгэхэд бүх бололцоо олгоно.
- дүгээр зүйл Төрийн далбаа, сүлд хэрэглэх
- Томилогч улс өөрийн төрийн далбаа, сүлдийг хүлээн авагч улсад энэ зүйлд заасны дагуу хэрэглэх эрхтэй.
- Томилогч улсын төрийн далбаа, сүлдийг консулын байгууллага байрлаж байгаа барилга, түүний орц, мөн консулын байгууллагын тэргүүний өргөө болон албан үүргээ гүйцэтгэж яваа үед уналгадаа мандуулж болно.
- Энэ зүйлд заасан эрхийг эдлэхдээ хүлээн авагч улсын хууль, журам, заншлыг баримтлана.
- дугаар зүйл
Байраар хангах
- Хүлээн авагч улс томилогч улсаас консулын байгууллагадаа шаардлагатай байрыг хүлээн авагч улсын нутаг дэвсгэрт түүний хууль, журмын дагуу олж авахад нь дэмжлэг үзүүлэх буюу эсхүл өөр арга замаар байр олоход нь консулын байгууллагад туслалцаа үзүүлнэ.
- Мөн хүлээн авагч улс шаардлагатай бол консулын байгууллагаас гишүүддээ тохиромжтой орон байр олж авахад нь туслалцаа үзүүлнэ.
- дүгээр зүйл Консулын байрны халдашгүй байдал
- Консулын байр энэ зүйлд заасан хэмжээнд халдашгүй байна.
- Консулын байгууллагын тэргүүн, түүний нэр заасан хүн буюу томилогч улсын дипломат төлөөлөгчийн газрын тэргүүний зөвшөөрөлгүйгээр консулын байрны зөвхөн консулын байгууллагын албан ажилд зориулсан хэсэгт хүлээн авагч улсын эрх бүхий байгууллага нэвтрэх эрхгүй. Гэвч гал түймэр буюу хамгаалах арга хэмжээ хойшлуулашгүй авах шаардлагатай гэнэтийн бусад аюул тохиолдвол консулын байгууллагын тэргүүний зөвшөөрөл байгаа гэж үзэж болно.
- Хүлээн авагч улс консулын байранд элдвээр халдах буюу хохирол учруулахаас хамгаалах, консулын байгууллагын амгалан тайван байдлыг элдвээр алдагдуулах, нэр төрийг доромжлохоос урьдчилан сэргийлэх зохистой бүхий л арга хэмжээг энэ зүйпийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан авах онцгой үүрэг хүлээнэ.
- Консулын байр, түүн доторх тавилга эд хогшил, консулын байгууллагын эд хөрөнгө болон унаа хөсөг улсын батлан хамгаалах буюу нийгмийн хэрэгцээний ямар нэг дайчилгаанаас чөлөөлөгдөх дархан эрх эдлэнэ. Хэрэв дээр дурдсан зорилгоор байрыг дайчлах шаардлага гарвал консулын үүрэгт ажлаа гүйцэтгэхэд нь саад болохооргүй боломжийн бүх арга хэмжээг авч, томилогч улсад дүйх хэмжээний нөхөн төлбөрийг нэн даруй төлнө.
- дугаар зүйл
Консулын байрыг татвар хураамжаас чөлөөлөх
- Томилогч улсын буюу түүнийг төлөөлсөн аливаа хүний өмчилсөн буюу түрээсэлсэн консулын байр, консулын байгууллагын орон тооны тэргүүний өргөөг тодорхой төрлийн үйлчилгээний хөлсөөс бусад улс, муж, орон нутгийн бүх татвар, хураамжаас чөлөөлнө.
- Энэ зүйпийн 1 дэх хэсэгт заасны дагуу татвар, хураамжаас чөлөөлөх нь томилогч улс буюу түүнийг төлөөлсөн хүнтэй гэрээ байгуулсан хүн хүлээн авагч улсын хуулийн дагуу ногдуулах татвар, хураамжид үл хамаарна.
- дугаар зүйл
Консулын архив, баримт бичгийн халдашгүй байдал
Консулын архив, бичиг баримт хэдийд ч, хаана ч халдашгүй байна.
- дүгээр зүйл Чөлөөтэй зорчих эрх
Улсын аюулгүй байдпын үүднээс нэвтрэн орохыг хориглосон буюу тусгай журмаар зохицуулдаг бүсийн тухай хууль, журамд нь харшлахгүй бол консулын байгууллагын бүх гишүүнийг нутаг дэвсгэрээр нь чөлөөтэй зорчиж аялах эрхийг хүлээн авагч улс хангана.
35 дугаар зүйл Чөлөөтэй харилцах
- Хүлээн авагч улс консулын байгууллагаас албаны бүх зорилгоор чөлөөтэй харилцахыг зөвшөөрч хамгаална. Консулын байгууллага томилогч улсын засгийн газар, хаана ч байгаа дипломат төлөөлөгчийн газар болон бусад консулын байгууллагатай харилцахдаа дипломат болон консулын элч, дипломат болон консулын битүүмжилсэн шуудан, нууц түлхүүртэй буюу шифрлэсэн илгээлт зэрэг зохистой бүх арга хэрэгсэлийг ашиглаж болно. Гэхдээ консулын байгууллага радио дамжуулагчийг гагцхүү хүлээн авагч улсын зөвшөөрлөөр суурилуулан ашиглаж болно.
- Консулын байгууллагын албан захидал харилцаа халдашгүй байна. Албан захидал харилцаа гэж консулын байгууллага, түүний чиг үүрэгт хамаарах бүх захидал харилцааг хэлнэ.
- Консулын шууданг задалж буюу саатуулж үл болно. Гэвч эл шууданд энэ зүйлийн 4 дэх хэсэгт дурдсан захидал, баримт бичиг, эд юмсаас өөр зүйп байна гэж хүлээн авагч улсын эрх бүхий байгууллага үзэх баттай үндэслэлтэй бол шууданг өөрсдийнх нь дэргэд задлан үзүүлэхийг томилогч улсын эрх бүхий төлөөлөгчөөс шаардаж болно. Хэрэв томилогч улсын эрх мэдэлтэн энэ шаардлагыг биелүүлэхээс татгалзвал шууданг илгээсэн газарт нь буцаан хүргүүлнэ.
- Консулын шууданг бүрдүүлж байгаа бүх богц боодол гадна талдаа түүний шинжийг тодорхойпсон үзэгдэхүйц тэмдэгтэй байх бөгөөд түүнд зөвхөн албан бичиг захидал буюу гагцхүү албан хэрэгцээнд зориулсан баримт бичиг, эд юмс байж болно.
- Консулын элч түүний өөрийн эрх зүйн байдал, авч яваа консулын шуудангийн богц боодлын тоог заасан албан баримт бичигтэй байна. Хүлээн авагч улс зөвшөөрөөгүй бол консулын элч нь хүлээн авагч улсын иргэн байж болохгүй бөгөөд мөн томилогч улсын иргэн биш бол хүлээн авагч улсад байнга оршин суугч байж үл болно. Элч үүргээ гүйцэтгэх үедээ хүлээн авагч улсын хамгаалалтад байна. Тэрбээр хувийн халдашгүй эрхтэй байх бөгөөд түүнийг аливаа хэлбэрээр баривчилж буюу албадан саатуулж үл болно.
- Томилогч улс, түүний дипломат төлөөлөгчийн газар болон консулын
s— и 7 1 u л ■ I ‘ и и и ^
байгууллагууд консулын ad hoc элчийг томилж болно. Тийм тохиолдолд энэ зүйлийн 5 дахь хэсэгт заасныг мөн баримтлах боловч тэрхүү элч хариуцаж яваа консулын шуудангаа зохих газарт нь хүргэмэгц дархан эрх нь дуусгавар болно.
- Консулын шууданг нэвтрэн орохыг зөвшөөрсөн боомтод зогсох хөлөг онгоц буюу нисэх буудалд буух иргэний тээврийн нисэх онгоцны даргад хариуцуулан өгч болно. Түүнд шуудангийн богц боодлын тоог заасан албан баримт бичиг олгох боловч түүнийг консулын элч гэж үзэхгүй. Консулын байгууллага орон нутгийн холбогдох эрх бүхий байгууллагатай тохиролцсоны дагуу шууданг хөлөг онгоцны буюу нисэх онгоцны даргаас шууд саадгүй хүлээн авахаар аль нэг гишүүнээ явуулж болно.
- дугаар зүйл
Томилогч улсын иргэдтэй харилцах, уулзах
- Томилогч улсын иргэдийн талаар консулын чиг үүргийг гүйцэтгэхийг хөнгөвчлөх үүднээс:
- консулын албан тушаалтан томилогч улсын иргэдтэй чөлөөтэй харилцаж, биечлэн уулзаж болно. Томилогч улсын иргэд ч томилогч улсын консулын албан тушаалтантай мөн тийнхүү чөлөөтэй харилцаж, биечлэн уулзаж болно;
- консулын тойрогт томилогч улсын аль нэг иргэнийг баривчилсан, хорьсон буюу шүүх хурал хүртэл цагдан хорьсон, эсхүл ямар нэг өөр хэлбэрээр албадан саатуулсныг уг иргэн шаардвал хүлээн авагч улсын эрх бүхий байгууллага томилогч улсын консулын байгууллагад нэн даруй мэдэгдэнэ. Тэдгээр байгууллага баривчлагдсан, гянданд хоригдсон, цагдан хоригдсон буюу албадан саатуулагдсан хүнээс уг консулын байгууллагад мэдэгдэх гэсэн бүх мэдээг саадгүй уламжилна. Тэдгээр байгууллага энэ дэд хэсэгт дурдсан эрхийг нь уг хүнд нэн даруй мэдэгднэ.
- консулын албан тушаалтнууд хоригдсон, цагдан хоригдсон буюу албадан саатуулагдсан томилогч улсын иргэнтэй уулзаж ярилцах эрхтэй бөгөөд мөн түүнтэй захидлаар харилцах, түүнийг эрх зүйн талаар төлөөлөх арга хэмжээ авах эрхтэй. Тэд мөн өөрийн тойрогт шүүхийн шийдвэрийн дагуу хоригдсон, цагдан хоригдсон буюу албадан саатуулагдсан томилогч улсын аль ч иргэнтэй очиж уулзах эрхтэй. Гэхдээ хоригдсон, цагдан хоригдсон буюу албадан саатуулагдсан иргэн илт татгалзвал консулын албан тушаалтан түүний нэрийн өмнөөс үйл ажиллагаа явуулахаас түдгэлзэх ёстой.
- Энэ зүйпийн 1 дэх хэсэгт заасан эрхийг хүлээн авагч улсын хууль, журмын дагуу хэрэгжүүлэх бөгөөд уг хууль, журам нь энэ зүйлээр олгогдож байгаа эрхийг эдлэхэд чиглэсэн зорилгыг бүрэн хэрэгжүүлэхэд тус дөхөм үзүүлэх ёстой.
- дугаар зүйл
Нас барсан, асран хамгаалагч буюу харгалзан дэмжигч томилсон, хөлөг онгоц болон нисэх онгоц осолдсон тухай мэдэгдэх
Хүлээн авагч улсын эрх бүхий байгууллага зохих мэдээлэлтэй байгаа бол дор дурдсаныг гүйцэтгэх үүрэгтэй:
- томилогч улсын иргэн нас барсан бол түүний нас барсан тойргийг хамаарах консулын байгууллагад энэ тухай нэн даруй мэдэгдэх;
- асран хамгаалагч буюу харгалзан дэмжигчийг томилох нь томилогч улсын харьяат насанд хүрээгүй буюу эрхийн бүрэн чадамжгүй иргэний ашиг сонирхолд нийцэх аливаа тохиолдлын тухай эрх бүхий консулын байгууллагад нэн даруй мэдэгдэх. Гэхдээ ийм мэдээлэл уламжлах нь уг томилолтын талаар хүлээн авагч улсын хууль, журмыг хэрэглэхэд хохирол учруулахгүй байвал зохино;
(c) томилогч улсын харьяалал бүхий хөлөг онгоц хүлээн авагч улсын нутгийн буюу дотоодын усанд осолдсон буюу хайртсан, эсхүл томилогч улсад бүртгэлтэй нисэх онгоц хүлээн авагч улсын нутаг дэвсгэрт осолдсон бол энэ тухай осол гарсан газарт хамгийн ойр консулын байгууллагад нэн даруй мэдэгдэх.
- дугаар зүйл
Хүлээн авагч улсын эрх бүхий байгууллагатай харилцах
Консулын албан тушаалтан чиг үүргээ гүйцэтгэхдээ:
- консулын тойргийнхоо орон нутгийн эрх бүхий байгууллага;
- хүлээн авагч улсын хууль, журам, заншил буюу олон улсын холбогдох гэрээнд заасан түвшинд зөвшөөрсөн бол хүлээн авагч улсын төвийн эрх бүхий байгууллагад хандаж болно.
- дүгээр зүйл Консулын хураамж
- Консулын байгууллага хүлээн авагч улсын нутаг дэвсгэрт консулын үйвдэл хийхдээ томилогч улсын хууль, журамд заасан төлбөр, хураамж авч болно.
- Энэ зүйлийн 1 дэх хэсэгт дурдсан төлбөр, хураамжийн хэлбэрээр авсан мөнгө, мөн ийм төлбөр, хураамж авсан баримт нь хүлээн авагч улсын бүх татвар, хураамжаас чөлөөлөгдөнө.
II анги. ОРОН ТООНЫ КОНСУЛЫН АЛБАН ТУШААЛТАН, КОНСУЛЫН БАЙГУУЛЛАГЫН БУСАД ГИШҮҮНИЙ ДАВУУ ЭРХ, ЭРХ ЯМБА, ДАРХАН ЭРХ
- дүгээр зүйл Консулын албан тушаалтныг хамгаалах
Хүлээн авагч улс консулын албан тушаалтныг зохих ёсоор хүндэтгэж, түүний бие, эрх чөлөө, нэр төрд ямарваа байдлаар халдахаас урьдчилан сэргийпэх бүхий л зохистой арга хэмжээ авна.
- дүгээр зүйл
Консулын албан тушаалтны хувийн халдашгүй байдал
- Хүнд гэмт хэрэг үйлдсэний улмаас шүүхийн эрх бүхий байгууллагын шийдвэр гарснаас бусад үндэслэлээр консулын албан тушаалтныг шүүх хурал хүртэл баривчилах буюу албадан саатуулж үл болно.
- Энэ зүйлийн 1 дэх хэсэгт зааснаас бусад тохиолдолд зөвхөн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гүйцэтгэж байгаа биш бол консулын албан тушаалтныг хорих зэргээр хувийн эрх чөлөөг нь ямар нэг хэлбэрээр хязгаарлаж үл болно.
- Хэрэв консулын албан тушаалтны эсрэг эрүүгийн хэрэг үүсгэвэл тэрбээр эрх бүхий байгууллагад хүрэлцэн очих ёстой. Чингэхдээ шүүх ажиллагааны үед түүний албан байдлыг харгалзан хүндэтгэж, консулын чиг үүргээ гүйцэтгэхэд нь энэ зүйлийн 1 дэх хэсэгт зааснаас бусад тохиолдолд саад учруулахаас аль болохоор зайлсхийнэ. Консулын албан тушаалтныг энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу албадан саатуулах шаардлага гарвал хэргийг аль болох богино хугацаанд үүсгэнэ.
- дугаар зуйл
Баривчилсан, цагдан хорьсон, ялласан тухай мэдэгдэх
Хүлээн авагч улс консулын бүрэлдэхүүний аль нэг гишүүнийг шүүх хурал хүртэл баривчилсан, цагдан хорьсон, эрүүгийн хэрэг үүсгэсэн бол энэ тухай консулын байгууллагын тэргүүнд нэн даруй мэдэгдэнэ. Хэрэв консулын байгууллагын тэргүүн өөрөө ийм арга хэмжээнд өртвөл хүлээн авагч улс энэ тухай томилогч улсад дипломат шугамаар мэдэгдэнэ.
- дугаар зуйл
Хууль зүйн хариуцлагаас чөлөөлөгдөх дархан эрх
- Консулын албан тушаалтан болон консулын албан хаагчид консулын чиг үүргээ гүйцэтгэх үед хийсэн үйлдлийн тухайд хүлээн авагч улсын шүүх буюу захиргааны байгууллагын өмнө хууль зүйн хариуцлага үл хүлээнэ.
2 |
1—’ U О (J и
. Гэхдээ энэ зүйлийн 1 дэх хэсгийн заалт иргэний дараахь нэхэмжлэлд хамаарахгүй:
- консулын албан тушаалтан буюу консулын албан хаагчаас томилогч улсын төлөөлөгчийн хувьд шууд буюу шууд бусаар үүрэг хүлээлгүйгээр байгуулсан гэрээнээс үүдсэн нэхэмжлэл; эсхүл
- хүлээн авагч улсад зам тээврийн хэрэгсэл, хөлөг онгоц буюу нисэх онгоцны ослоос учирсан хохиролтой холбогдуулан гуравдахь этгээдээс гаргасан нэхэмжлэл.
- дугээр зуйл Гэрчийн мэдүүлэг өгөх үүрэг
- Консулын байгууллагын гишүүд шүүхийн буюу захиргааны хэрэг шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр дуудагдаж болно. Энэ зүйлийн 3 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд консулын албан хаагч буюу үйлчлэх бүрэлдэхүүний гишүүн мэдүүлэг өгөхөөс татгалзаж үл болно. Хэрэв консулын албан тушаалтан мэдүүлэг өгөхөөс татгалзвал түүнийг албадах буюу шийтгэх ямар ч арга хэмжээ авч үл болно.
- Консулын албан тушаалтнаас мэдүүлэг авах шаардлагатай байгууллага түүний
и и и Т Т s— U s— и s—
чиг үүргээ гүйцэтгэхэд нь саад учруулахаас зайлсхийнэ. Уг байгууллага боломжтой бол мэдүүлгийг түүний өргөө буюу консулын байгууллагад, эсхүл бичгээр авч болно.
- Консулын байгууллагын гишүүд чиг үүргээ гүйцэтгэхтэй холбогдсон асуудлаар мэдүүлэг өгөх буюу үүрэгтээ хамаарах албан захидал харилцаа, баримт бичгийг үзүүлэх үүрэггүй. Мөн тэд томилогч улсын хууль тогтоомжийг шинжээчийн хувьд тайлбарласан мэдүүлэг өгөх үүрэггүй.
- дугаар зуйл
Эрх ямба, дархан эрхээс татгалзах
- Томилогч улс 41, 43, 44 дүгээр зүйлд заасан консулын байгууллагын гишүүдийн эрх ямба, дархан эрхээс татгалзаж болно.
- Энэ зүйлийн 3 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд тийнхүү татгалзаж байгаагаа тодорхой илэрхийлж, хүлээн авагч улсад бичгээр мэдэгдэнэ.
- 43 дугаар зүйлийн дагуу шүүхийн харьяаллаас чөлөөлөгдөх дархан эрх эдлэх боломжтой консулын албан тушаалтан буюу консулын албан хаагч нэхэмжлэл гаргах тохиолдолд тухайн үндсэн нэхэмжлэлтэй нь шууд холбоотой ямар нэгэн сөрөг нэхэмжлэл гарвал тэр шүүхийн харьяаллаас чөлөөлөгдөх дархан эрхээ алдана.
- Иргэний буюу захиргааны хэргийн харьяаллаас чөлөөлөгдөх дархан эрхээс татгалзах нь шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн талаар эдлэх дархан эрхээс татгалзаж байгаа хэрэг биш бөгөөд энэ тухайд жич татгалзах шаардлагатай.
- дугаар зуйл
Гадаадын иргэдийн бүртгэл, оршин суух зөвшөөрөл авахаас чөлөөлөх
- Консулын албан тушаалтан, консулын албан хаагчид, тэдэнтэй хамт амьдран суугаа гэр бүлийн гишүүд нь гадаадын иргэдийн бүртгэл, оршин суух зөвшөөрөл авах талаар хүлээн авагч улсын хууль, журамд заасан бүх үүргээс чөлөөлөгдөнө.
- Томилогч улсын байнгын албан хаагч биш, эсхүл хүлээн авагч улсад ашиг олохоор хувийн үйл ажиллагаа эрхэлж байгаа консулын албан хаагч, мөн түүний гэр
f— (J и и 1 и
бүлийн аль ч гишүүнд энэ зүйлийн 1 дэх хэсгийн заалт үл хамаарна.
- дугаар зуйл
Ажилд орох зөвшөөрөл авахаас чөлөөлөх
- Консулын байгууллагын гишүүд томилогч улсын төлөө ажил гүйцэтгэхдээ гадаадын хүмүүсийг хөлслөн ажиллуулах тухай хүлээн авагч улсын хууль, журамд заасан ажилд орох зөвшөөрөл авахтай холбогдсон аливаа үүргээс чөлөөлөгдөнө.
- Консулын албан тушаалтны болон консулын албан хаагчдын гэрийн хувь ажилтан хүлээн авагч улсад орлого олохоор хувийн бусад үйл ажиллагаа эрхэлдэггүй бол энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үүргээс чөлөөлөгдөнө.
- дугаар зүйл
Нийгэм хангамжийн хууль, журмаас чөлөөлөх
- Энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлах тохиолдолд, консулын байгууллагын гишүүд томилогч улсад гүйцэтгэж буй ажлынхаа тухайд, мөн тэдэнтэй хамт амьдран суугаа гэр бүлийн гишүүд нь хүлээн авагч улсад хүчин төгөлдөр байгаа нийгэм хангамжийн хууль, журмын үйлчлэлээс чөлөөлөгдөнө.
- Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу чөлөөлөгдөх нь консулын байгууллагын гишүүдийн зөвхөн хувийн үйлчилгээнд ажиллаж байгаа гэрийн хувь ажилтанд дор дурдсан нөхцөлд мөн хамаарна:
- хэрэв тэд хүлээн авагч улсын иргэн биш буюу тэнд байнга оршин суудаггүй бол; мөн
- хэрэв тэд томилогч улс буюу гуравдахь улсад хүчин төгөлдөр байгаа нийгэм хангамжийн хууль, журамд хамрагдаж байгаа бол.
- Энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу чөлөөлөхөд үл хамаарагдах хүнийг хөлсөлж байгаа консулын байгууллагын гишүүд хүлээн авагч улсад хүчин төгөлдөр байгаа нийгэм хангамжийн хууль, журмаар ажил олгогчдод хүлээлгэсэн үүргийг мөрдөн биелүүлнэ.
- Хэрэв хүлээн авагч улс зөвшөөрвөл энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасны дагуу чөлөөлөгдөх нь тэр улсын нийгэм хангамжийн тогтолцоонд сайн дураар оролцоход саад болохгүй.
- дүгээр зүйл Татвар, хураамжаас чөлөөлөх
- Консулын албан тушаалтан, консулын албан хаагчид болон тэдэнтэй хамт амьдран суугаа гэр бүлийн гишүүд дор дурдсанаас бусад тохиолдолд хувь хүнд болон эд хөрөнгөнд ногдуулах улс, муж, орон нутгийн бүх татвар, хураамжаас чөлөөлөгдөнө:
- барааны үнэ буюу үйлчилгээний хөлсөнд шингээдэг шууд бус татвар;
- 32 дугаар зүйлийн заалтыг хэрэглэхийн хамт, хүлээн авагч улсын нутаг дэвсгэрт байгаа хувийн үл хөдлөх эд хөрөнгөнд ногдуулах татвар, хураамж;
- 51 дүгээр зүйлийн (b) дэд хэсэгт заасны дагуу чөлөөлөгдөхөөс бусад эд хөрөнгө, өвлөх, өв залгамжлах, эд хөрөнгийг шилжүүлэхэд хүлээн авагч улсаас ногдуулах татвар, хураамж;
- хүлээн авагч улсад эх сурвалж нь байгаа мөнгөн хөрөнгөөс орох орлогыг оролцуулан хувийн орлогоос авах татвар, хураамж, мөн хүлээн авагч улсын арилжааны буюу санхүүгийн байгууллагад оруулсан хөрөнгөнд ногдуулах татвар, хураамж;
- тодорхой төрлийн үйпчилгээнээс авах хураамж;
- 32 дугаар зүйлд заасны дагуу чөлөөлөгдөхөөс бусад бүртгэл, шүүх, цэс дансны болон барьцааны татвар, тэмдэгтийн хураамж.
- Үйлчлэх бүрэлдэхүүний гишүүд тэдний ажлын цалин хөлсөнд ногдуулах татвар, хураамжаас чөлөөлөгдөнө.
- Хүлээн авагч улсад цалин хөлс нь ашиг орлогын татвараас чөлөөлөгдөхгүй хүмүүсийг хөлслөн ажиллуулж байгаа консулын байгууллагын гишүүд орлогын татварын тухайд хүлээн авагч улсын хууль, журмын дагуу хөлслөн авагчдад хүлээлгэх үүргийг мөрдөн биелүүлнэ.
- дугаар зүйл Гаалийн татвар, үзлэгээс чөлөөлөх
- Хүлээн авагч улс хадгалах, тээвэрлэх болон адилтгах үйлчилгээний хураамжаас бусад гаалийн бүх татвар, холбогдох төлбөрөөс дор дурдсан эд юмсыг чөлөөлж оруулахыг өөрөө тогтоох хууль, журмын дагуу зөвшөөрнө:
- консулын байгууллагын албан хэрэгцээнд зориулсан эд юмс;
- консулын албан тушаалтан, түүнтэй хамт амьдран суугаа гэр бүлийн гишүүдийн гэр ахуйд зориулсан эд юмсыг оролцуулан тэдний амины хэрэглээний эд юмс; Хэрэглээний эд юмсын тоо нь холбогдох хүмүүсийн шууд хэрэгцээнд шаардагдах хэмжээнээс хэтрэхгүй байвал зохино.
- Консулын албан хаагчид энэ зүйпийн 1 дэх хэсэгт заасан эрх ямба, хөнгөлөлтийг анх төвхнөн суурьших үедээ авчирсан эд юмсын тухайд эдэлнэ.
- Консулын албан тушаалтан, тэдний хамт амьдран суугаа гэр бүлийн гишүүдийн авч яваа хувийн ачаа тээш гаалийн үзлэгээс чөлөөлөгдөнө. Энэ зүйлийн 1 дэх хэсгийн (b) дэд хэсэгт зааснаас өөр эд юмс, эсхүл хүлээн авагч улсын хууль, журмаар оруулах, гаргахыг нь хориглосон буюу хорио цээрийн дүрмээр зохицуулагдах ёстой эд юмс ачаа тээшинд байгаа гэж сэрдэх баттай үндэслэл байгаа тохиолдолд л гаалийн үзлэг хийж болно. Тийм үзлэг хийх бол холбогдох консулын албан тушаалтан буюу түүний гэр бүлийн гишүүнийг байлцуулан гүйцэтгэнэ.
- Хүлээн авагч улс хадгалах, тээвэрлэх болон адилтгах үйлчилгээний хураамжаас бусад гаалийн бүх татвар, холбогдох төлбөрөөс дор дурдсан эд юмсыг чөлөөлж оруулахыг өөрөө тогтоох хууль, журмын дагуу зөвшөөрнө:
- дүгээр зүйл
- дугаар зүйл Гаалийн татвар, үзлэгээс чөлөөлөх
Консулын байгууллагын гишүүн, тэдний гэр бүлийн гишүүдийн өв хөрөнгө
Консулын байгууллагын гишүүн, эсхүл түүнтэй хамт амьдран сууж байсан гэр бүлийн гишүүн нас барсан тохиолдолд хүлээн авагч улс:
- хүлээн авагч улсад худалдан авсан бөгөөд уг хүнийг нас барах үед гадаадад гаргахыг хориглосон түүний аливаа бусад хөдлөх эд хөрөнгийг гаргахыг зөвшөөрнө;
- нас барагч гагцхүү консулын байгууллагын гишүүний хувьд буюу түүний гэр бүлийн гишүүний хувьд хүлээн авагч улсад сууж байсантай шууд холбогдон тэнд байгаа хөдлөх эд хөрөнгөнд улс, муж, орон нутгийн өвийн болон өв залгамжлалын ямар нэгэн хураамж, түүнчлэн эд хөрөнгө шилжүүлэх хураамж ногдуулахгүй.
- дугаар зүйл
Иргэний дайчилгаа, төлбөрөөс чөлөөлөгдөх
Хүлээн авагч улс консулын байгууллагын гишүүд, тэдэнтэй хамт амьдран суугаа гэр бүлийн гишүүдийг иргэний болон улсын албан журмын дайчилгаанаас тэдгээрийн шинж чанарыг үл харгалзан, түүнчлэн хөрөнгө дайчлах, дайны татвар ногдуулах, орон байранд нь цэрэг байрлуулах зэрэг цэргийн албан журмын үүргээс чөлөөлнө.
- дугаар зүйл
Консулын эрх ямба, дархан эрх эдлэж эхлэх, дуусах
- Консулын байгууллагын гишүүн бүр албан тушаалаа хүлээн авахаар очихдоо хүлээн авагч улсын нутаг дэвсгэрт орсон мөчөөс, эсхүл нэгэнт тэр улсын нутаг дэвсгэрт байгаа бол консулын байгууллагад үүрэгт ажлаа гүйцэтгэж эхэлсэн мөчөөс эхлэн энэхүү конвенцид заасан эрх ямба, дархан эрхийг эдэлнэ.
- Консулын байгууллагын гишүүний хамт амьдран суугаа гэр бүлийн гишүүд болон гэрийн хувь ажилтан энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу уг гишүүнд эрх ямба, дархан эрх олгосон мөчөөс, эсхүл тэд хүлээн авагч улсын нутаг дэвсгэрт орсон буюу уг гишүүний гэр бүлийн гишүүн буюу гэрийн хувь ажилтан болсон мөчөөс эхлэн эдгээрийн аль нь сүүлд тохиолдсоныг харгалзан энэхүү конвенцид заасан эрх ямба, дархан эрхийг эдэлнэ.
- Консулын байгууллагын гишүүний албан үүрэг дуусгавар болоход уг хүнийг хүлээн авагч улсын нутаг дэвсгэрээс гарсан буюу гарч болох боломжийн хугацаа дууссан мөчөөс эхлэн эдгээрийн аль нь түрүүнд тохиолдсоныг харгалзан түүний эрх ямба, дархан эрх, мөн түүнтэй хамт амьдран суугаа гэр бүлийн гишүүд, гэрийн хувь ажилтны эрх ямба, дархан эрх ердийн байдлаар дуусгавар болох бөгөөд харин тэр хугацааг дуусах хүртэл зэвсэгт мөргөлдөөн гарсан ч эрх ямба, дархан эрх хүчинтэй хэвээр байна. Энэ зүйлийн 2 дахь хэсэгт дурдсан хүмүүсийн тухайд гэвэл тэд консулын байгууллагын гишүүний гэр бүлийн гишүүн байхаа больсон буюу уг гишүүнд хувиар үйлчлэхээ больсон мөчөөс эрх ямба, дархан эрх эдлэх нь дуусгавар болно, гэхдээ тэдгээр хүн хүлээн авагч улсаас боломжийн хугацаанд гарах гэж байгаа бол тэднийг явах хүртэл эрх ямба, дархан эрх нь хүчинтэй хэвээр байна.
- Харин консулын албан тушаалтан буюу консулын албан хаагчид үүрэгт ажлаа гүйцэтгэх үед хийсэн үйлдлийн тухайд шүүхийн харьяаллаас чөлөөлөгдөх дархан эрх нь хугацаагүй хэвээр байна.
- Консулын байгууллагын гишүүн нас барсан тохиолдолд түүнтэй хамт амьдран сууж байсан гэр бүлийн гишүүд нь хүлээн авагч улсаас гарч явах буюу гарах боломжийн хугацаа дуусах мөч хүртэл эдгээрийн аль нь түрүүнд тохиолдохыг харгалзан, олгогдсон эрх ямба, дархан эрхээ хэвээр эдэлнэ.
- дүгээр зүйл Гуравдахь улсын үүрэг
- Консулын албан тушаалтан албан тушаалдаа орох буюу уг албандаа эргэж очих, эсхүл томилогч улсдаа буцах замдаа шаардлагатай бол виз олгосон гуравдахь улсын нутаг дэвсгэрийг дамжин өнгөрөх буюу уг нутаг дэвсгэрт байхад тэрхүү гуравдахь улс түүнд энэхүү конвенцийн бусад зүйлд заасан бөгөөд дамжин өнгөрөх буюу буцахад нь шаардагдах бүх дархан эрхийг эдлүүлнэ. Энэ заалт консулын албан тушаалтанг дагалдан яваа эсхүл түүнтэй нийлэхээр буюу томилогч улсад буцахаар тусдаа яваа түүний хамт амьдран суудаг бөгөөд эрх ямба, дархан эрх бүхий түүний гэр бүлийн аль ч гишүүнд нэгэн адил хамаарна.
- Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасантай адил нөхцөл байдалд консулын байгууллагын бусад гишүүн, тэдэнтэй хамт амьдран суугаа гэр бүлийн гишүүд нутаг дэвсгэрээр нь дамжин өнгөрөхөд гуравдахь улс саад хийж үл болно.
- Гуравдахь улс нутаг дэвсгэрээр нь дамжин өнгөрч байгаа нууц түлхүүртэй буюу шифрлэсэн илгээлтийг оролцуулан албан захидал, бусад албан мэдээг энэхүү конвенцийн дагуу хүлээн авагч улсын нэгэн адил хамгаалж, чөлөөтэй нэвтрүүлнэ. Тэдгээр улс хэрэв шаардлагатай бол виз олгосон консулын элчид, мөн дамжин өнгөрч байгаа консулын шууданд энэхүү конвенцийн дагуу хүлээн авагч улсын нэгэн адил халдашгүй байх эрх олгож, хамгаална.
- Энэ зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт заасан гуравдахь улсуудын хүлээх үүрэг нь тэдгээрт дурдсан хүмүүс, албан харилцааны мэдээ, консулын шуудан гуравдахь улсын нутаг дэвсгэрт давагдашгүй хүчин зүйлийн шалтгаанаар нэвтрэн орсон тохиолдолд нэгэн адил хамаарна.
- дугаар зүйл
Хүлээн авагч улсын хууль, журмыг хүндэтгэх
- Эрх ямба, дархан эрх эдлэгч бүх хүн хүлээн авагч улсын хууль, журмыг өөрсдийн эрх ямба, дархан эрхэд хохиролгүйгээр хүндэтгэх үүрэгтэй. Тэд мөн уг улсын дотоод хэрэгт оролцохгүй байх үүрэгтэй.
- Консулын байрыг консулын чиг үүрэг гүйцэтгэхэд үл нийцэх зорилгод ашиглаж үл болно.
- Энэ зүйпийн 2 дахь хэсгийн заалт нь консулын байр байгаа барилгын хэсэгт өөр салбар, байгууллагын албан байр байрлуулах боломжийг үгүйсгэхгүй бөгөөд тэгэхдээ уг салбар байгууллагад гаргаж өгсөн хэсэг нь консулын байгууллагын ашиглаж байгаа хэсгээс тусгаарлагдсан байвал зохино. Энэ тохиолдолд дээрх албан байр нь энэхүү конвенцийн зорилгод консулын байрны хэсэгт тооцогдохгүй.
- дугаар зүйл
Гуравдахь этгээдэд учруулсан хохирлоос даатгуулах
Консулын байгууллагын гишүүд зам тээврийн хэрэгсэл, хөлөг онгоц, нисэх онгоц хэрэглэснээс үүдэн гуравдахь этгээдэд учирч болох хохирлоос даатгуулах тухай хүлээн авагч улсын хууль, журамд заасан аливаа шаардлагыг биелүүлнэ.
- дугаар зүйл
Ашиг олох зорилгоор хувийн үйл ажиллагаа эрхлэхтэй холбогдсон тусгай заалтууд
- Орон тооны консулын албан тушаалтан хувийн ашиг орлогын үүднээс хүлээн авагч улсад мэргэжлийн буюу арилжааны ямар нэг үйп ажиллагаа эрхлэхгүй.
- Энэ бүлэгт заасан эрх ямба, дархан эрх дараахь хүмүүст хамаарахгүй:
- хүлээн авагч улсад ашиг олох зорилгоор хувийн үйп ажиллагаа эрхэлж байгаа консулын албан хаагч буюу үйлчлэх бүрэлдэхүүний гишүүд;
- энэ хэсгийн (а) дэд хэсэгт дурдсан хүмүүсийн гэр бүлийн гишүүд буюу гэрийн хувь ажилтнууд;
- консулын байгууллагын гишүүний гэр бүлийн гишүүд хүлээн авагч улсад ашиг олох зорилгоор хувийн үйл ажиллагаа эрхэлж байгаа бол.
III бүлэг
ӨРГӨМЖИТ КОНСУЛЫН АЛБАН ТУШААЛТАН, ТЭДНИЙ ТЭРГҮҮЛСЭН КОНСУЛЫН БАЙГУУЛЛАГАД ХАМААРАХ ДЭГЛЭМ
- дугаар зүйл
Давуу эрх, эрх ямба, дархан эрхэд холбогдох нийтлэг заалт
- 28, 29, 30, 34, 35, 36, 37, 38, 39 дүгээр зүйл, 54 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 55 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсгийн заалт өргөмжит консулын албан тушаалтны тэргүүлсэн консулын байгууллагад хамаарна. Мөн ийм консулын байгууллагын давуу эрх, эрх ямба, дархан эрхийг 59, 60, 61, 62 дугаар зүйлээр зохицуулна.
- 42, 43 дугаар зүйл, 44 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 45, 53 дугаар зүйл, 55 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалт өргөмжит консулын албан тушаалтанд хамаарна. Мөн тэдгээр албан тушаалтны давуу эрх, эрх ямба, дархан эрхийг 63, 64, 65, 66, 67 дугаар зүйлээр зохицуулна.
- Энэхүү конвенцид заасан эрх ямба, дархан эрх өргөмжит консулын албан тушаалтны гэр бүл буюу өргөмжит консулын албан тушаалтны тэргүүлсэн консулын газарт ажилладаг консулын албан хаагчийн гэр бүлийн гишүүдэд хамаарахгүй.
- Өөр өөр улсад суугаа өргөмжит консулын албан тушаалтнуудын тэргүүлсэн консулын байгууллагууд хүлээн авагч хоёр улсын зөвшөөрөлгүйгээр хоорондоо консулын шуудан солилцохыг үл зөвшөөрнө.
- дугээр зуйл Консулын байрыг хамгаалах
Хүлээн авагч улс өргөмжит консулын албан тушаалтны тэргүүлсэн консулын байгууллагын консулын байранд элдвээр халдах буюу хохирол учруулахаас хамгаалах, консулын байгууллагын амгалан тайван байдлыг элдвээр алдагдуулах, буюу түүний нэр төрийг доромжлохоос урьдчилан сэргийпэх талаар шаардлагатай бүх арга хэмжээг авна.
- дугаар зуйл
Консулын байрыг татвар, хураамжаас чөлөөлөх
- Өргөмжит консулын албан тушаалтны тэргүүлсэн бөгөөд томилогч улсын өмчилсөн буюу түрээслэсэн консулын байгууллагын консулын байрыг тодорхой төрлийн үйлчилгээний хөлсөөс бусад улс, муж, орон нутгийн бүх татвар, хураамжаас чөлөөлнө.
- Энэ зүйпийн 1 дэх хэсэгт заасны дагуу татвар, хураамжаас чөлөөлөх нь томилогч улстай гэрээ байгуулсан хүн хүлээн авагч улсын хууль, журмын дагуу ногдуулах татвар, хураамжинд үл хамаарна.
- дугээр зуйл
Консулын архив, баримт бичгийн халдашгүй байдал
Өргөмжит консулын албан тушаалтны тэргүүлсэн консулын байгууллагын консулын архив, баримт бичиг нь консулын байгууллагын тэргүүн, түүнтэй хамт ажиллаж байгаа аль ч хүний хувийн захидал, мөн тэдний мэргэжил, эрхэлсэн ажилтай холбогдох материал, ном, баримт бичиг зэрэг бусад баримт бичгээс тусдаа байгаа бол хэдийд ч, хаана ч халдашгүй байна.
- дугаар зуйл Гаалийн татвараас чөлөөлөх
Хүлээн авагч улс өргөмжит консулын албан тушаалтны тэргүүлсэн консулын байгууллагын гагцхүү албан хэрэгцээний дараахь эд юмсыг хадгалах, тээвэрлэх болон адилтгах үйлчилгээний хураамжаас бусад гаалийн бүх татвар, хураамж, холбогдох төлбөрөөс чөлөөлж оруулахыг өөрөө тогтоох хууль, журмын дагуу зөвшөөрнө: төрийн сүлд, далбаа, хаяг, тамга, тэмдэг, ном, албаны хэвлэмэл материал, бичиг хэргийн тавилга, бичиг хэргийн тоног хэрэгсэл болон консулын байгууллагад томилогч улсаас хангаж байгаа буюу шаардан авсан бусад эд зүйл юм.
- дугаар зүйл Эрүүгийн хэрэг
Хэрэв өргөмжит консулын албан тушаалтны эсрэг эрүүгийн хэрэг үүсгэвэл тэрбээр эрх бүхий байгууллагад хүрэлцэн очих ёстой. Чингэхдээ шүүх ажиллагааны үед түүний албан байдлыг харгалзан хүндэтгэж, түүнийг баривчилсан буюу албадан саатуулснаас бусад тохиодолд консулын чиг үүргээ гүйцэтгэхэд нь саад учруулахаас аль болохоор зайлсхийнэ. Өргөмжит консулын албан тушаалтныг албадан саатуулах шаардлага гарвал хэргийг аль болох богино хугацаанд үүсгэнэ.
- дүгээр зүйл
Өргөмжит консулын албан тушаалтныг хамгаалах
Хүлээн авагч улс өргөмжит консулд түүний албан тушаалд нь шаардагдах хамгаалалт үзүүлэх үүрэгтэй.
- дугаар зүйл
Гадаадын иргэдийн бүртгэл, оршин суух зөвшөөрөл авахаас чөлөөлөх
Хүлээн авагч улсад хувийн ашиг олохоор мэргэжлийн болон арилжааны үйл ажиллагаа эрхлэгчдээс бусад өргөмжит консулын албан тушаалтан гадаадын иргэдийн бүртгэл, оршин суух зөвшөөрөл авах талаар хүлээн авагч улсын хууль, журамд заасан бүх үүргээс чөлөөлөгдөнө.
- дугаар зүйл Татвар, хураамжаас чөлөөлөх
Өргөмжит консулын албан тушаалтны консулын чиг үүрэг гүйцэтгэж байгаагийн тухайд томилогч улсаас авч байгаа цалин хөлс, мөнгөн шагналыг бүх татвар, хураамжаас чөлөөлнө.
- дугаар зүйл
Иргэний дайчилгаа, төлбөрөөс чөлөөлөгдөх
Хүлээн авагч улс өргөмжит консулын албан тушаалтнуудыг иргэний болон улсын албан журмын дайчилгаанаас тэдгээрийн шинж чанарыг үл харгалзан, түүнчлэн хөрөнгө дайчлах, дайны татвар ногдуулах, орон байранд нь цэрэг байрлуулах зэрэг цэргийн албан журмын үүргээс чөлөөлнө.
68 дугаар зуйл
Өргөмжит консулын албан тушаалтныг ажиллуулах сайн дурын шинж чанар
Улс бүр өргөмжит консулын албан тушаалтныг томилох буюу хүлээн авах эсэхээ өөрсдөө чөлөөтэй шийдвэрлэнэ.
IV бүлэг НИЙТЛЭГ ЗААЛТУУД
69 дугээр зуйл
Консулын байгууллагын тэргүүн биш консулын төлөөлөгч
- Томилогч улсаас консулын байгууллагын тэргүүнээр томилогдоогүй консулын төлөөлөгчийн тэргүүлсэн консулын төлөөлөгчийн газрыг байгуулах, хүлээн авах эсэхээ улс бүр чөлөөтэй шийдвэрлэнэ.
- Энэ зүйлийн 1 дэх хэсэгт дурдсан консулын төлөөлөгчийн газраас үйл ажиллагаа явуулах нөхцөл, түүнийг хариуцаж байгаа консулын төлөөлөгчийн эдэлж болох эрх ямба, дархан эрхийг томилогч улс болон хүлээн авагч улс хоорондоо тохиролцож тогтооно.
70 дугаар зуйл
Дипломат төлөөлөгчийн газар консулын чиг үүрэг гүйцэтгэх
- Дипломат төлөөлөгчийн газар консулын чиг үүрэг гүйцэтгэхэд энэхүү конвенцийн заалт утгаараа тохирч буй түвшинд хамаарна.
- Консулын хэлтэст ажиллахаар томилогдсон буюу консулын чиг үүрэг гүйцэтгэхийг өөр хэлбэрээр даалгасан дипломат төлөөлөгчийн газрын гишүүдийн овог нэрийг хүлээн авагч улсын гадаад хэргийн яаманд буюу уг яамнаас заасан байгууллагад мэдэгдэнэ.
- Дипломат төлөөлөгчийн газар консулын чиг үүргээ гүйцэтгэхдээ дараахь байгууллагатай харилцаж болно:
- консулын тойргийн орон нутгийн байгууллагууд;
- хүлээн авагч улсын хууль, журам, заншил буюу холбогдох олон улсын гэрээгээр зөвшөөрсөн бол хүлээн авагч улсын төв байгууллагууд.
- Энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан дипломат төлөөлөгчийн газрын гишүүдийн эрх ямба, дархан эрхийг дипломат харилцааны тухай олон улсын эрх зүйн хэм хэмжээгээр үргэлжлүүлэн зохицуулна.
- дүгээр зүйл
Хүлээн авагч улсын иргэд, уг улсад байнгын оршин суугчид
- Хэрэв консулын албан тушаалтан хүлээн авагч улсын иргэн буюу уг улсад байнга оршин суугч бөгөөд хүлээн авагч улс түүнд нэмэлт давуу эрх, эрх ямба, дархан эрх олгоогүй бол тэрбээр чиг үүргээ гүйцэтгэхтэй холбогдсон албан үйл ажиллагааны тухайд гагцхүү шүүхийн харьяаллаас чөлөөлөгдөх дархан эрх, хувийн халдашгүй эрх, мөн 44 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан эрх ямбыг эдэлнэ. Хүлээн авагч улс эдгээр консулын албан тушаалтны хувьд 42 дугаар зүйлд заасан үүргийг мөн биелүүлнэ. Хэрэв уг консулын албан тушаалтны эсрэг эрүүгийн хэрэг үүсгэвэл түүнийг баривчилсан буюу албадан саатуулснаас бусад тохиолдолд байцаан шийтгэх ажиллагааг явуулахдаа консулын чиг үүргээ гүйцэтгэхэд нь саад учруулахаас аль болохоор зайлсхийнэ.
- Хүлээн авагч улсын иргэн буюу уг улсад байнга оршин суугч консулын
f— U f— U ‘ (J U U
байгууллагын бусад гишүүн, тэдний гэр бүлийн гишүүд, мөн энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан консулын албан тушаалтны гэр бүлийн гишүүд гагцхүү хүлээн авагч улсаас тэдэнд олгосон түвшинд давуу эрх, эрх ямба, дархан эрх эдэлнэ. Консулын байгууллагын гишүүний гэр бүлийн гишүүд, гэрийн хувь ажилтнууд хүлээн авагч улсын иргэн буюу уг улсад байнга оршин суугч бол гагцхүү хүлээн авагч улсаас тэдэнд олгосон түвшинд давуу эрх, эрх ямба, дархан эрх эдэлнэ. Гэхдээ хүлээн авагч улс эдгээр хүнд хуулийн дагуу хариуцлага хүлээлгэхдээ консулын байгууллагын чиг үүрэг гүйцэтгэхэд нь саад учруулахгүй байна.
- дугаар зүйл Алагчилан үзэхгүй байх
- Хүлээн авагч улс энэхүү конвенцийн заалтыг хэрэглэхдээ улсуудыг алагчилан үзэж үл болно.
- Гэвч доорхи тохиолдолд алагчилан үзсэн гэж тооцохгүй:
- томилогч улсын нутаг дэвсгэрт байгаа хүлээн авагч улс консулын байгууллагын тухайд энэхүү конвенцийн аль нэг заалтыг хязгаартай хэрэглэсний хариуд хүлээн авагч улс уг заалтыг хязгаартай хэрэглэсэн бол;
- хоёр улс бие биедээ энэхүү конвенцид зааснаас илүү таатай дэглэм олгохоор тохиролцсон буюу тэгж заншсан бол.
- дугаар зүйл
Энэхүү конвенц олон улсын бусад хэлэлцээрт нөлөөлөх эсэх
- Энэхүү конвенцийн заалтууд оролцогч улсуудын хооронд мөрдөж буй олон улсын бусад хэлэлцээрт нөлөөлөхгүй.
- Улсууд энэхүү конвенцийн заалтуудыг бататгасан, түүнд нэмэлт оруулсан, дэлгэрүүлсэн буюу өргөтгөсөн олон улсын хэлэлцээр байгуулахад Конвенцийн нэг ч заалт саад болохгүй.
V бүлэг ТӨГСГӨЛИЙН ЗААЛТ
74 дүгээр зүйл
Гарын үсэг зурах
Энэхүү конвенц Нэгдсэн Үндэстний Байгууллагын буюу түүний аль нэг төрөлжсөн байгууллагын гишүүн бүх улс, эсхүл Олон улсын шүүхийн дүрэмд оролцогч улсууд, түүнчлэн Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейгаас энэхүү конвенцид оролцогч болохыг урьсан аливаа бусад улс 1963 оны аравдугаар сарын 31- ний өдөр хүртэл Бүгд Найрамдах Австри Улсын Холбооны гадаад хэргийн яаманд, энэ өдрөөс хойш 1964 оны гуравдугаар сарын 31-ний өдөр хүртэл Нью-Йорк хот дахь Нэгдсэн Үндэстний Байгууллагын Төв байранд гарын үсэг зурахад нээлттэй байна.
- дугаар зүйл Соёрхон батлах
Энэхүү конвенцийг соёрхон батлана. Батламж жуух бичгийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад хадгалуулна.
- дугаар зүйл
Нэгдэн орох
74 дүгээр зүйлд дурдсан дөрвөн зэрэглэлийн аль нэгд багтах аливаа улс энэхүү конвенцид нэгдэн орж болно. Нэгдэн орсон тухай баримт бичгийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад хадгалуулна.
- дугаар зүйл Хүчин төгөлдөр болох
- Энэхүү конвенц хорин хоёр дахь батламж жуух бичиг буюу нэгдэн орсон тухай баримт бичгийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад хадгалуулахаар хүлээлгэн өгсөн өдрөөс хойш гуч дахь өдрөөс хүчин төгөлдөр болно.
- Хорин хоёр дахь батламж жуух бичиг буюу нэгдэн орсон тухай баримт бичгийг хадгалуулахаар хүлээлгэн өгснөөс хойш энэхүү конвенцийг соёрхон батласан буюу түүнд нэгдэн орсон улс бүрийн тухайд уг улс батламж жуух бичгээ буюу нэгдэн орсон тухай баримт бичгээ хадгалуулахаар хүлээлгэн өгснөөс хойш гуч дахь өдрөөс Конвенц хүчин төгөлдөр болно.
78 дугаар зуйл Ерөнхий нарийн бичгийн даргын илгээх мэдээлэл
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргаас 74 дүгээр зүйлд дурдсан дөрвөн зэрэглэлийн аль нэгд багтах бүх улсад дор дурдсаныг мэдээлнэ:
- 74, 75, 76 дугаар зүйлийн дагуу энэхүү конвенцид гарын үсэг зурсан тухай, түүнчлэн батламж жуух бичиг буюу нэгдэн орсон тухай баримт бичгийг хадгалуулахаар хүлээлгэн өгсөн тухай;
- 77 дугаар зүйлийн дагуу энэхүү конвенц хүчин төгөлдер болох он, сар, өдрийн тухай.
79 дугээр зуйл Адил хүчинтэй эх бичвэрүүд
Энэхүү конвенцийн англи, испани, орос, франц, хятад хэлээр үйлдсэн адил хүчинтэй жинхэнэ эхийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад хадгалуулах бөгөөд Ерөнхий нарийн бичгийн дарга түүний баталгаат хуулбарыг 74 дүгээр зүйлд дурдсан дөрвөн зэрэглэлийн аль нэгд багтах бүх улсад илгээнэ.
Хэмээснийг нотлон тус тусын засгийн газраас зохих ёсоор олгосон бүрэн эрх бүхий дор гарын үсэг зурсан төлөөлөгчид энэхүү конвенцид гарын үсэг зурцгаав.
Нэг мянга есөн зуун жаран гурван оны дөрөвдүгээр сарын хорин дөрөвний өдөр Вена хотноо үйлдэв.
Тав. ОЛОН УЛСЫН ГЭРЭЭНИЙ ЭРХ ЗҮЙ
- ОЛОН УЛСЫН ГЭРЭЭНИЙ ЭРХ ЗҮЙН ТУХАЙ ВЕНИЙН КОНВЕНЦ
1969 оны 5 дугаар сарын 23-ны өдөр баталж, 1980 оны 1 дугээр сарын 27-ны өдөр хучин төгөлдөр болсон[4]
Энэхүү конвенцид оролцогч улсууд
олон улсын харилцааны түүхэнд гэрээ нэн чухал үүрэгтэйг харгалзан,
гэрээ олон улсын эрх зүйн эх сурвалж бөгөөд төр, нийгмийн байгууллагын ялгааг үл харгалзан улс үндэстний хооронд энх тайванч хамтын ажиллагаа хөгжүүлэх хэрэглүүр болохын хувьд ач холбогдол нь улам өсөн нэмэгдэж буйг зөвшөөрч,
чөлөөтэй харилцан тохиролцох, чин үнэнч байх зарчим, pacta sunt servanda хэм хэмжээг бүх нийтээр хүлээн зөвшөөрснийг тэмдэглэж,
гэрээтэй холбогдсон маргааныг олон улсын аливаа маргааны нэгэн адил гагцхүү эв зүйгээр, шударга ёс, олон улсын эрх зүйн зарчмуудын дагуу зохицуулж байх ёстойг нотлон,
Нэгдсэн Үндэстний улс түмэн шударга ёс, гэрээнээс үүдэн гарах үүргийг хүндэтгэх явдлыг сахин мөрдөж болох нөхцөл бүрдүүлэх шийдвэр төгс байгааг дурдаж,
ард түмэн эрх тэгш, өөртөө засан тохинох эрхтэй байх, бүх улс эрх тэгш, тусгаар тогтносон бүрэн эрхтэй байх, тэдгээрийн дотоод хэрэгт хөндлөнгөөс үл оролцох, хүчээр сүрдүүлэх буюу хүч хэрэглэхийг хориглох, хүний эрх, хэн бүхний үндсэн эрх чөлөөг бүх нийтээр хүндэтгэн дагаж мөрдөх зэрэг Нэгдсэн Үндэстний Байгууллагын дүрэмд илэрхийлсэн олон улсын эрх зүйн зарчмыг анхааралдаа авч,
энэхүү конвенцид гэрээний эрх зүйг хуульчилж дэвшилттэйгээр хөгжүүлсэн нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын дүрэмд заасан зорилгыг хэрэгжүүлэх, тухайлбал олон улсын энх тайван, аюулгүй байдлыг хангах, улс түмний хооронд найрсаг харилцааг хөгжүүлэх, тэдгээрийн бие биетэйгээ хамтран ажиллах явдлыг хэрэгжүүлэхэд тус дөхөм болно гэж үзэж,
энэхүү конвенцийн заалтаар зохицуулаагүй асуудлыг урьдын адил олон улсын заншлын эрх зүйн хэм хэмжээгээр зохицуулж байна гэдгийг нотолж,
дараахь зүйлийг хэлэлцэн тохиролцов:
I ХЭСЭГ ОРШИЛ
- дугээр зуйл Энэхүү конвенцийн хамрах хүрээ
Энэхүү конвенцийг улс хооронд байгуулах гэрээнд хэрэглэнэ.
- дугаар зуйл Нэр томъёог хэрэглэх
- Энэхүү конвенцийн зорилгоор:
(а) “гэрээ” гэж нэг баримт бичигт, эсхүл хоёр буюу өөр хоорондоо холбоотой хэд хэдэн баримт бичигт агуулагдаж байгаа эсэх, мөн түүнчлэн түүний тодорхой нэрээс хамаарахгүйгээр улсуудын хооронд бичгээр байгуулсан бөгөөд олон улсын эрх зүйгээр зохицуулагдаж байгаа олон улсын хэлэлцээрийг хэлнэ;
- “соёрхон батлах”, “хүлээн зөвшөөрөх”, “батлах”, “нэгдэн орох” гэж улс гэрээг заавал биелүүлэхээ олон улсын хэмжээнд зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн, тодорхой тохиолдолд тийнхүү нэрлэх олон улсын арга хэмжээг хэлнэ;
- “бүрэн эрхийн итгэмжлэл” гэж өөрийн улсыг төлөөлөн хэлэлцээ хийх, гэрээний эх бичвэрийг батлах буюу жинхлэх, гэрээг заавал биелүүлэх тухай өөрийн улсын зөвшөөрлийг илэрхийлэх буюу гэрээнд холбогдох бусад аливаа үйлдлийг гүйцэтгүүлэх зорилгоор тухайн улсын эрх бүхий байгууллагаас нэг буюу хэд хэдэн этгээдийг томилж байгаа баримт бичгийг хэлнэ;
- “тайлбар” гэж гэрээнд гарын үсэг зурах, гэрээг соёрхон батлах, хүлээн зөвшөөрөх, батлах буюу түүнд нэгдэн орохдоо гэрээний тодорхой заалтуудыг тухайн улсын хувьд хэрэгжүүлэхэд хуулийн үйлчлэлийг нь хасах буюу өөрчлөхийг зорьж уг улсаас аливаа хэллэг, томъёоллоор хийсэн нэг талын мэдэгдлийг хэлнэ;
- “хэлэлцээнд оролцогч улс” гэж гэрээний эх бичвэрийг зохиох, хүлээн зөвшөөрөхөд оролцсон улсыг хэлнэ;
- “хэлэлцэн тохирогч улс” гэж гэрээ хүчин төгөлдөр болсон эсэхээс үл хамааран уг гэрээг заавал биелүүлэхээ зөвшөөрсөн улсыг хэлнэ;
- “оролцогч” гэж гэрээг заавал биелүүлэхээ илэрхийпсэн бөгөөд түүний хувьд тухайн гэрээ хүчин төгөлдөр байгаа улсыг хэлнэ;
- “гуравдахь улс” гэж гэрээнд оролцоогүй улсыг хэлнэ;
- “олон улсын байгууллага” гэж засгийн газар хоорондын байгууллагыг хэлнэ.
- Энэхүү конвенцийн нэр томъёог хэрэглэхтэй холбогдсон 1 дэх хэсгийн заалтууд эдгээр нэр томъёог аливаа улсын дотоодын хууль тогтоомжид хэрэглэх буюу тэдгээрийн утгыг тайлбарлах явдлыг үл хөндөнө.
3 дугаар зүйл
Энэхүү конвенцийн хамрах хүрээнд хамаарахгүй олон улсын хэлэлцээр
Улс болон олон улсын эрх зүйн бусад субъектийн хооронд, эсхүл олон улсын эрх зүйн бусад тийм субъектийн хооронд байгуулсан олон улсын хэлэлцээр, мөн бичгийн бус хэлбэрээр байгуулсан олон улсын хэлэлцээрт энэхүү конвенцийг хэрэглэхгүй байгаа нь:
- тэдгээр хэлэлцээрийн хуулийн хүчин төгөлдөр байдал;
- энэхүү конвенцоос үл хамааран тэдгээр хэлэлцээр Конвенцид заасан аливаа хэм хэмжээний үйлчлэлд олон улсын эрх зүйн нөлөөгөөр хамрагдах үед тэдгээрт уг хэм хэмжээг хэрэглэх явдал;
- олон улсын эрх зүйн бусад субъект мөн оролцож байгаа олон улсын хэлэлцээрийн хүрээнд энэхүү конвенцийг улс хоорондын харилцаанд хэрэглэх явдалд
тус тус үл нөлөөлнө.
- дүгээр зүйл
Энэхүү конвенцийг буцаан хэрэглэхгүй байх
Энэхүү конвенцид заасан бөгөөд Конвенцоос үл хамааран олон улсын эрх зүйн нөлөөгөөр үйлчлэлд нь гэрээ хамрагдах аливаа хэм хэмжээг хэрэглэх явдалд хохирол учруулахгүйгээр, Конвенцийг тухайн улсуудын хувьд хүчин төгөлдөр болсны нь дараа байгуулсан улс хоорондын гэрээнд гагцхүү хэрэглэнэ.
- дугаар зүйл
Олон улсын байгууллагыг үүсгэн байгуулж буй гэрээ, олон улсын байгууллагын хүрээнд батлагдсан гэрээ
Олон улсын байгууллагыг үүсгэн байгуулах баримт бичиг болсон аливаа гэрээ, олон улсын байгууллагын хүрээнд батлагдсан аливаа гэрээнд энэхүү конвенцийг уг байгууллагын холбогдох дүрэмд хохирол учруулахгүйгээр хэрэглэнэ.
II ХЭСЭГ
ГЭРЭЭ БАЙГУУЛАХ, ГЭРЭЭ ХҮЧИН ТӨГӨЛДӨР БОЛОХ 1 дүгээр анги. ГЭРЭЭ БАЙГУУЛАХ
- дугаар зүйл
Улеын гэрээ байгуулах эрхийн чадвар
Улс бүр гэрээ байгуулах эрхийн чадвартай байна.
- дугаар зүйл Бүрэн эрх
- Хэрэв тухайн этгээд гэрээний эх бичвэрийг батлах буюу жинхлэх зорилгоор, эсхүл гэрээг заавал биелүүлэх улсын зөвшөөрлийг илэрхийлэх зорилгоор:
- холбогдох бүрэн эрхээ нотлох, эсхүл;
- уг этгээдийг тэрхүү зорилгоор улсаа төлөөлж байгаа гэж үзэж бүрэн эрхээ нотлохыг шаардахгүй нь холбогдох улсуудын дадал, эсхүл бусад нөхцөл байдлаас илэрхий байвал
- Хэрэв тухайн этгээд гэрээний эх бичвэрийг батлах буюу жинхлэх зорилгоор, эсхүл гэрээг заавал биелүүлэх улсын зөвшөөрлийг илэрхийлэх зорилгоор:
түүнийг улсаа төлөөлж байна гэж үзнэ.
- Дараахь хүмүүсийг гүйцэтгэж буй үүргийнхээ дагуу, бүрэн эрхээ нотлох шаардлагагүйгээр улсаа төлөөлж байгаа гэж тооцно:
- төрийн тэргүүн, засгийн газрын тэргүүн, гадаад хэргийн сайд нар гэрээ байгуулахтай холбогдсон бүх үйлдлийг гүйцэтгэхэд;
- дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нар томилогч болон хүлээн авагч улсын хоорондын гэрээний эх бичвэрийг батлахад;
- олон улсын хурал буюу олон улсын байгууллага, эсхүл уг байгууллагын аль нэг салбар байгууллагад улсаа төлөөлөхөөр томилогдсон төлөөлөгчиц тийм хурал, байгууллага буюу салбар байгууллагад гэрээний эх бичвэрийг батлахад.
- дугаар зуйл
Бүрэн эрхгүйгээр хийсэн үйлдлийг дараа нь нотлох
Улсаа төлөөлж гэрээ байгуулах эрхтэй гэж 7 дугаар зүйлийн үндсэн дээр тогтоогдоогүй этгээд гэрээ байгуулах үйлдэл хийснийг дараа нь тухайн улс нотлоогүй бол эрх зүйн үйлчлэл байхгүйд тооцно.
- дугээр зуйл Гэрээний эх бичвэрийг батлах
- Гэрээний эх бичвэрийг 2 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд түүнийг зохиоход оролцсон бүх улс зөвшөөрсний дагуу батлана.
- Олон улсын хуралд санал хураахад байлцаж, оролцсон улсуудын гуравны хоёрын саналаар өөр журам баримтлахаар шийдээгүй бол эл олонхийн саналаар тухайн гэрээний эх бичвэрийг батлана.
- дугаар зуйл Гэрээний эх бичвэрийг жинхлэх
Гэрээний эх бичвэрийг:
- энэхүү эх бичвэрт заасан буюу түүнийг зохиоход оролцсон улсуудын тохиролцсон журмыг баримталсны дүнд; эсхүл,
- тийм журам байхгүй бол эдгээр улсын төлөөлөгчид гэрээний эх бичвэр буюу түүнийг агуулж буй хурлын төгсгөлийн баримт бичигт гарын үсэг зурах, ad referendumүсэг зурах буюу үзэглэх замаар
жинхэлж, эцэслэнэ.
- дугээр зуйл
Гэрээг заавал биелүүлэх зөвшөөрлөө илэрхийлэх арга
Улс гэрээг заавал биелүүлэх зөвшөөрлөө гэрээнд гарын үсэг зурах, гэрээг бүрдүүлэгч баримт бичгүүдийг солилцох, гэрээг соёрхон батлах, хүлээн зөвшөөрөх, батлах, нэгдэн орох буюу урьдчилан тохиролцсон бусад аргаар илэрхийлнэ.
- дугаар зүйл
Гарын үсэг зурж гэрээг заавал биелүүлэхээ илэрхийлсэн
зөвшөөрөл
- Гэрээг заавал биелүүлэх улсын зөвшөөрлийг тухайн улсын төлөөлөгч уг гэрээнд гарын үсэг зурах замаар илэрхийлнэ. Чингэхдээ:
- гарын үсэг зурснаар тийнхүү хүчинтэй болохыг уг гэрээнд заасан байвал;
- гарын үсэг зурснаар тийнхүү хүчинтэй байх ёстой гэж хэлэлцээнд оролцогч улсууд өөрөөр тохиролцсон байвал; эсхүл,
- гарын үсэг зурснаар тийнхүү хүчинтэй болно гэсэн тухайн улсын чиг санаа төлөөлөгчдийнх нь бүрэн эрхээс үүдэн гарч байгаа буюу хэлэлцээний үед илэрхийлсэн байвал.
- 1 дэх хэсэгт заасан зорилгоор:
- гэрээний эхийг үзэглэх гэж хэлэлцээнд оролцогч улсууд тийнхүү тохиролцсон нь тогтоогдсон бол гэрээнд гарын үсэг зурахыг нотлохыг хэлнэ;
- гэрээнд тухайн улсын төлөөлөгч ad referendumгарын үсэг зурахыг уг улс нотолбол гэрээнд эцэслэн гарын үсэг зурахыг нотлохыг хэлнэ.
- дугаар зүйл
Гэрээг бүрдүүлэгч баримт бичгийг солилцох замаар гэрээг заавал биелүүлэхээ илэрхийлсэн зөвшөөрөл
Улс хоорондын солилцох баримт бичгүүдээс бүрдэж буй гэрээг заавал биелүүлэх улсын зөвшөөрлийг уг баримт бичгүүдийг солилцох замаар илэрхийпнэ. Чингэхдээ:
- баримт бичгүүдийг солилцох нь тийнхүү хүчинтэй байхыг тэдгээр баримт бичигт заасан бол; эсхүл,
- баримт бичгүүдийг солилцох нь тийм хүчинтэй байх ёстойг тэдгээр улс өөрөөр тохиролцсон бол.
- дүгээр зүйл
Соёрхон батласан, хүлээн зөвшөөрсөн буюу батласнаар гэрээг заавал биелүүлэхээ илэрхийлсэн зөвшөөрөл
- Гэрээг заавал биелүүлэх зөвшөөрлөө улс соёрхон батласнаар илэрхийпнэ. Чингэхдээ:
(а) соёрхон батласнаар тийм зөвшөөрлөө илэрхийлнэ гэж гэрээнд заасан бол;
- хэлэлцээнд оролцогч улсууд гэрээг соёрхон батлах шаардлагатай гэж тохиролцсоныг өөрөөр тогтоосон бол;
- тухайн улсын төлөөлөгч соёрхон батлах нөхцлөөр гэрээнд гарын үсэг зурсан бол; эсхүл,
- тухайн улс соёрхон батлах нөхцлөөр гэрээнд гарын үсэг зурах чиг санаатай нь түүний төлөөлөгчийн бүрэн эрхээс үүдэн гарч байгаа буюу энэ тухайгаа хэлэлцээний явцад илэрхийлсэн байвал.
- Гэрээг заавал биелүүлэх зөвшөөрлөө соёрхон батлахтай адил нөхцлөөр улс хүлээн зөвшөөрч буюу баталж илэрхийлнэ.
- дугаар зүйл
Нэгдэн орсноор гэрээг заавал биелүүлэхээ илэрхийлсэн зөвшөөрөл
Гэрээг заавал биелүүлэх зөвшөөрлөө улс түүнд нэгдэн орох замаар илэрхийлнэ. Чингэхдээ:
- тухайн улс ийм зөвшөөрлөө гэрээнд нэгдэн орох замаар илэрхийлж болно гэж гэрээнд заасан бол;
- тухайн улс ийм зөвшөөрлөө гэрээнд нэгдэн орох замаар илэрхийлж болно гэж хэлэлцээнд оролцогч улсууд тохиролцсон нь өөрөөр тогтоогдвол; эсхүл,
- тухайн улс ийм зөвшөөрлөө гэрээнд нэгдэн орох замаар илэрхийлж болно гэж бүх оролцогчид хожим тохиролцсон бол.
- дугаар зүйл
Батламж жуух бичиг болон хүлээн зөвшөөрсөн, батласан буюу нэгдэн орсон тухай баримт бичгийг солилцох буюу эдгээр жуух бичиг, баримт бичгийг хадгалуулах
Гэрээнд өөрөөр заагаагүй бол батламж жуух бичиг, хүлээн зөвшөөрсөн, батласан буюу нэгдэн орсон тухай баримт бичиг нь дор заасан мөчөөс эхлэн гэрээг заавал биелүүлэх улсын зөвшөөрөл болно:
- хэлэлцэн тохирогч улсууд тэдгээр баримт бичгийг солилцсон;
- гэрээ хадгалагчид хадгалуулсан; эсхүл,
- тохиролцсоны дагуу хэлэлцэн тохирогч улсуудад буюу гэрээ хадгалагчид мэдэгдсэн.
- дугаар зүйл
Гэрээний хэсгийг заавал биелүүлэх зөвшөөрөл, гэрээний өөр өөр заалтаас сонгох
- 19-23 дугаар зүйлийг хөндөхгүйгээр, гэрээний хэсгийг заавал биелүүлэх тухай улсын зөвшөөрөл нь гагцхүү тухайн гэрээгээр зөвшөөрсөн буюу хэлэлцэн тохирогч бусад улс үүнийг зөвшөөрч байгаа тохиолдолд хүчин төгөлдөр байна.
- Гэрээний өөр өөр заалтаас сонголт хийхийг зөвшөөрч байгаа гэрээг заавал биелүүлэх улсын зөвшөөрөл нь гагцхүү чухам ямар заалтад нь уг зөвшөөрөл хамаарч байгааг тодорхой заасан тохиолдолд хүчин төгөлдөр байна.
- дугаар зүйл
Гэрээг хүчин төгөлдөр болохоос өмнө түүнийг обьект, зорилгоос нь салгахгүй байх үүрэг
Гэрээг обьектгүй, зорилгогүй болгож болзошгүй үйлдлээс улс түдгэлзэх үүрэгтэй. Чингэхдээ:
- тухайн улс соёрхон батлах, хүлээн зөвшөөрөх буюу батлах нөхцлөөр гэрээнд гарын үсэг зурсан буюу гэрээг бүрдүүлэгч баримт бичгийг солилцсон бол энэхүү гэрээний оролцогч болохгүй гэсэн чиг санаа тодорхой илэрхийлэх хүртэл; эсхүл,
- гэрээ хүчин төгөлдөр болохоос өмнө, мөн тийнхүү хүчин төгөлдөр болох нь хэт удаанаар саатахгүй нөхцөлд түүнийг заавал биелүүлэх зөвшөөрлөө тухайн улс илэрхийлсэн бол.
2 дугаар анги. ТАЙЛБАР
- дугаар зүйл Тайлбарыг томъёолох
Тухайн улс гэрээнд гарын үсэг зурах, соёрхон батлах, хүлээн зөвшөөрөх, батлах, эсхүл нэгдэн орохдоо дор дурдсанаас бусад тохиолдолд тайпбар хийж болно:
- тухайн таййлбарыг гэрээгээр хориглосон бол;
- гагцхүү тодорхой зарим тайлбар хийж болохыг гэрээнд заасан бөгөөд тэдгээрийн тоонд тухайн тайлбар орохгүй бол; эсхүл,
- (а), (b) дэд хэсгийн үйпчлэлд хамаарахгүй тохиолдолд таййлбар нь гэрээний объект, зорилготой нийцэхгүй байгаа бол.
- дугаар зуйл
Тайлбарыг хүлээн зөвшөөрөх, хүлээн зөвшөөрөхөөс татгалзах
- Гэрээгээр тодорхой зөвшөөрсөн тайлбарыг хэлэлцэн тохирогч бусад улс хүлээн зөвшөөрнө гэж гэрээнд зориуд заагаагүй бол цаашид ямарваа байдлаар хүлээн зөвшөөрөх шаардлагагүй.
- Гэрээг бүхэлд нь түүнд оролцогчдын хооронд хэрэглэх явдал оролцогч улс бүр гэрээг заавал биелүүлэх зөвшөөрлийн зайлшгүй чухал нөхцөл болох нь хэлэлцээнд оролцогч улсуудын хязгаарлагдмал тоо, гэрээний обьект, зорилгоос тодорхой харагдаж байвал тайлбарыг бүх оролцогч улс хүлээн зөвшөөрөх шаардлагатай.
- Гэрээ олон улсын байгууллагыг үүсгэн байгуулах баримт бичиг болж байгаа бөгөөд түүнд өөрөөр заагаагүй бол тайлбарыг тухайн байгууллагын эрх бүхий байгууллага хүлээн зөвшөөрөх шаардлагатай.
- Дээрх заалтуудын үйлчлэлд хамаарахгүй бөгөөд гэрээнд өөрөөр заагаагүй бол:
- дараахь улсын тухайд уг гэрээ хүчин төгөлдөр байвал, эсхүл хүчин төгөлдөр болсон үед хэлэлцэн тохирогч өөр нэг улс тайлбарыг хүлээн зөвшөөрснөөр уг тайлбар хийсэн улс нь тайлбарыг хүлээн авсан улсын тухайд гэрээнд оролцогч болно;
- тайлбарыг зөвшөөрөхөөс татгалзагч улс чиг санаагаа өөрчлөхөө тодорхой мэдэгдээгүй бол хэлэлцэн тохирогч нөгөө улс тайлбарыг зөвшөөрөхөөс татгалзах нь тийнхүү татгалзагч улс болон тайлбар хийгч улсын хооронд тухайн гэрээ хүчин төгөлдөр болоход саад болохгүй;
- гэрээг заавал биелүүлэх улсын зөвшөөрлийг илэрхийлсэн бөгөөд тайлбар агуулж буй баримт бичиг хэлэлцэн тохирогч улсуудаас наад зах нь нэг улс уг тайлбарыг хүлээн авмагц хүчин төгөлдөр болно.
- Энэ заалт 2, 4 дэх хэсгийн зорилгод, түүнчлэн гэрээнд өөрөөр заагаагүй бол тухайн улс тайлбарын тухай мэдэгдэл авснаас хойш арван хоёр сар өнгөртөл буюу гэрээг заавал биелүүлэх зөвшөөрлөө илэрхийлсэн өдрөөс өмнө эдгээр хугацааны аль нь сүүлчийнх болохоос хамааран, тайлбараас татгалзахаа илэрхийлээгүй бол түүнийг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.
- дугээр зуйл
Тайлбарын болон тайлбараас татгалзсаны эрх зүйн үр дагавар
- 19, 20, 23 дугаар зүйлийн дагуу нөгөө оролцогчийн тухайд баримталж байгаа тайлбар нь:
(а) тайлбар хийгч улсын тухайд тэрхүү нөгөө оролцогчтой харилцах харилцаанд тайлбар хийсэн гэрээний заалтыг тухайн тайлбарын үйлчлэлийн хүрээнд өөрчилнө;
(b) нөгөө оролцогч улсын тухайд тайлбар хийгч улстай харилцах харилцаанд дээрх заалтыг мөн адил хэмжээгээр өөрчилнө.
- Тайпбар нь бусад оролцогчийн inter seхарилцаанд гэрээний заалтыг өөрчлөхгүй.
- Хэрэв тайлбараас татгалзагч улс тайлбар хийгч улстай байгуулсан гэрээ хүчин төгөлдөр болохоос татгалзахгүй бол тайпбарт хамаарах заалтыг тэр хоёр улсын харилцаанд уг тайлбарын үйлчлэх хүрээнд хэрэглэхгүй.
- дугаар зүйл
Тайлбар болон тайлбараас татгалзсаныг эгүүлэн авах
- Гэрээнд өөрөөр заагаагүй бол тайлбарыг ямар ч үед эгүүлэн авч болох бөгөөд түүнийг эгүүлэн авахад тайлбарыг хүлээн авсан улсын зөвшөөрөл шаардагдахгүй.
- Гэрээнд өөрөөр заагаагүй бол тайлбараас татгалзасныг ямар ч үед эгүүлэн авч
болно.
- Гэрээнд өөрөөр заагаагүй буюу өөрөөр тохиролцоогүй бол:
- тайпбарыг эгүүлэн авах нь гагцхүү хэлэлцэн тохирогч нөгөө улс энэ тухай мэдэгдлийг хүлээн авсны дараа түүнд хамааралтай болно;
- тайлбараас татгалзсаныг гагцхүү тайлбар хийгч улс энэ тухай мэдэгдлийг хүлээн авсны дараа эгүүлэн авч болно.
- дугаар зүйл Тайлбарт хамаарах горим
- Тайлбар хийх, тайлбарыг тодорхой хүлээн зөвшөөрөх, тайлбараас татгалзсаныг бичгийн хэлбэрээр үйлдсэн байх бөгөөд хэлэлцэн тохирогч улсууд болон гэрээнд оролцох эрх бүхий бусад улсын сонорт хүргэвэл зохино.
- Соёрхон батлах, хүлээн зөвшөөрөх буюу батлах гэрээнд гарын үсэг зурах үед тайлбар хийсэн бол түүнийгээ тайпбар хийгч улс уг гэрээг заавал биелүүлэх зөвшөөрлөө илэрхийлэхдээ албан ёсоор нотлоно. Энэ тохиолдолд тайлбарыг нотлосон өдөр хийсэнд тооцно.
- Тайпбарыг нотлохын өмнө түүнийг зөвшөөрсөн буюу татгалзсанаа тодорхой илэрхийлсэн бол тэдгээр үйлдийг нотлох шаардлагагүй.
- Тайпбарыг эгүүлэн авах буюу тайлбараас татгалзсаныг эгүүлэн авахдаа түүнийг бичгийн хэлбэрээр үйлдвэл зохино.
- дугаар зүйл Тайлбарт хамаарах горим
3 дугаар анги. ГЭРЭЭ ХҮЧИН ТӨГӨЛДӨР БОЛОХ, ГЭРЭЭГ ТҮР ХЭРЭГЛЭХ
- дугээр зуйл Хүчин төгөлдөр болох
- Гэрээ нь түүнд заасан буюу хэлэлцээнд оролцсон улсуудын тохиролцсон журам, хугацаанд хүчин төгөлдөр болно.
- Тийм заалт буюу тохиролцоо байхгүй бол хэлэлцээнд оролцогч бүх улс гэрээг заавал биелүүлэхээ илэрхийлмэгц уг гэрээ хүчин төгөлдөр болно.
- Гэрээг заавал биелүүлэх зөвшөөрлөө тухайн улс гэрээг хүчин төгөлдөр болсны дараа ямар нэг хугацаанд илэрхийлсэн тохиолдолд хэрэв гэрээнд өөрөөр заагаагүй бол тухайн улсын илэрхийпсэн хугацаанд уг гэрээ хүчин төгөлдөр болно.
- Гэрээний эх бичвэрийг жинхлэх, гэрээг заавал биелүүлэх улсын зөвшөөрлийг илэрхийлэх, гэрээ хүчин төгөлдөр болох журам буюу хугацаа, тайлбар, гэрээ хадгалагчийн үүрэг, гэрээ хүчин төгөлдөр болохоос өмнө зайлшгүй гарах бусад асуудлыг зохицуулах гэрээний заалтыг гэрээний эх бичвэрийг батласан мөчөөс эхлэн хэрэглэнэ.
- дугаар зуйл
Түр хэрэглэх
- Гэрээ буюу түүний хэсгийг гэрээ хүчин төгөлдөр болохоос өмнө дор дурдсан тохиолдолд түр хэрэглэнэ:
- энэ тухай гэрээнд заасан; эсхүл,
- хэлэлцээнд оролцогч улсууд энэ тухай өөр ямар нэг байдлаар тохиролцсон.
- Гэрээнд өөрөөр заагаагүй буюу хэлэлцээнд оролцогч улсууд өөрөөр тохиролцоогүй бол тухайн улс гэрээнд оролцогч болох чиг санаагүй байгаагаа гэрээг хоорондоо түр хэрэглэж буй бусад улсад мэдэгдвэл гэрээ буюу гэрээний зарим хэсгийг түр хэрэглэх явдал уг улсын тухайд дуусгавар болно.
III ХЭСЭГ
ГЭРЭЭГ МӨРДӨХ, ХЭРЭГЛЭХ, ТАЙЛБАРЛАХ 1 дүгээр анги. ГЭРЭЭГ МӨРДӨХ
- дугаар зүйл Pacta sunt servanda
Аливаа хүчин төгөлдөр гэрээг түүнд оролцогчид заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд түүнийг үнэнч шударгаар хэрэгжүүлнэ.
- дугаар зүйл Дотоодын хууль, гэрээг мөрдөх
Оролцогч улс гэрээг биелүүлэхгүй байгаагаа зөвтгөхийн тулд дотоодынхоо эрх зүйн заалтыг баримтлан зааж үл болно. Энэ журам 46 дугаар зүйлд хохирол учруулахгүйгээр үйлчилнэ.
2 дугаар анги. ГЭРЭЭГ ХЭРЭГЛЭХ
- дугаар зүйл Гэрээ буцаж үйлчлэхгүй байх
Өөр чиг санаа гэрээнээс илрээгүй буюу өөрөөр тогтоогүй бол тухайн оролцогч түүний тухайд гэрээ хүчин төгөлдөр болох хугацаанаас өмнө гарсан аливаа үйвдэл буюу үйл баримтын талаар, эсхүл тэрхүү хугацаанаас өмнө үгүй болсон аливаа нөхцөл байдлын талаар гэрээний заалтуудыг заавал биелүүлэх үүрэггүй.
- дүгээр зүйл Гэрээний үйлчлэх нутаг дэвсгэр
Өөр чиг санаа гэрээнээс илрээгүй буюу өөрөөр тогтоогүй бол гэрээг оролцогч улс бүр бүх нутаг дэвсгэртээ заавал биелүүлнэ.
30 дугаар зүйл
Нэг асуудлаар дараалан байгуулсан гэрээг хэрэглэх
- Нэгдсэн Үндэстний Байгууллагын дүрмийн 103 дугаар зүйлийг мөрдөхдөө нэг асуудлаар дараалан байгуулсан гэрээнд оролцогч улсуудын эрх, үүргийг дараахь хэсгүүдийн дагуу тодорхойлно.
- Гэрээ өмнөх буюу дараагийн гэрээнээс үүдэж байгаа, эсхүл тийм гэрээтэй үл нийцнэ гэж тооцохгүй бол тэрхүү өмнөх буюу дараагийн гэрээний заалт давамгайпах хүчинтэй байна.
- Өмнөх гэрээний бүх оролцогч мөн дараагийн гэрээний оролцогч болсон боловч өмнөх гэрээний үйлчлэлийг 59 дүгээр зүйлийн дагуу бүрмөсөн буюу түр зогсоогоогүй бол түүнийг дараагийн гэрээний заалтуудтай нийцэж буй зөвхөн тэр хэмжээнд хэрэглэнэ.
- Дараагийн гэрээний оролцогчид бүгдээрээ өмнөх гэрээний оролцогч биш байвал:
- аль аль гэрээнд оролцогч улсуудын хооронд 3 дахь хэсэгт заасантай адил журам үйпчилнэ;
- аль аль гэрээнд оролцогч улс болон зөвхөн нэг гэрээнд нь оролцогч улсын хооронд хоёулаа оролцож буй гэрээ тэдгээрийн эрх, үүргийг зохицуулна.
- 4 дэх хэсгийг 41 дүгээр зүйл, түүнчлэн 60 дугаар зүйлийн дагуу гэрээг зогсоох буюу үйлчлэлийг нь түр зогсоох тухай аливаа асуудал, эсхүл аль нэг улс өөр гэрээгээр нөгөө улсын тухайд хүлээсэн үүрэгтэй нь үл нийцэх заалттай гэрээ байгуулсан буюу хэрэглэсний үр дүнд үүдэн гарч болох хариуцлагын тухай аливаа асуудалд хохирол учруулахгүйгээр хэрэглэнэ.
3 дугаар анги. ГЭРЭЭГ ТАЙЛБАРЛАХ
31 дүгээр зүйл Тайлбарлах ерөнхий журам
- Гэрээг агуулгынх нь дагуу гэрээний нэр томьёонд өгч болох ердийн утга болон гэрээний обьект, зорилгын үүднээс үнэнч шударгаар тайлбарлах ёстой.
- Гэрээг тайлбарлахын тулд агуулга нь гэрээний эх бичвэрээс гадна удиртгал, хавсралт зэрэг дараахь зүйлийг хамрана:
- тухайн гэрээг байгуулахтай холбогдуулан бүх оролцогчийн хооронд байгуулсан гэрээнд хамаарах аливаа хэлэлцээр;
- гэрээ байгуулахтай холбогдуулан нэг буюу хэд хэдэн оролцогчийн үйвдсэн бөгөөд бусад оролцогчоос гэрээнд хамааруулахаар хүлээн зөвшөөрсөн аливаа баримт бичиг.
- Агуулгын хамт дараахь зүйлийг харгалзан үзнэ:
- гэрээг тайлбарлах буюу түүний заалтуудыг хэрэглэх талаар оролцогчдын хооронд дараа нь байгуулсан аливаа хэлэлцээр;
- гэрээг тайлбарлах талаар оролцогчдын тохиролцоог тогтоож буй гэрээг хэрэглэх цаашдын дадал;
(c) оролцогчдын хоорондын харилцаанд хэрэглэж буй олон улсын эрх зүйн аливаа хэм хэмжээ.
- Оролцогчид тухайн нэр томъёог тусгай утгаар хэрэглэхийг зорьсон нь тогтоогдсон тохиолдолд тэр утгаар нь хэрэглэнэ.
- дугаар зуйл Тайлбарлах нэмэлт арга хэрэгсэл
Л 1 и и s— и и
31 дүгээр зүйлийг хэрэглэхээс үүдэн гарах утгыг нотлох буюу мөн зүйлийн дагуу тайлбарлахад:
- утга нь бүдэг буюу ойлгомжгүй хэвээр байх; эсхүл,
- огт учир утгагүй буюу ухваргүй үр дүнд хүргэхээр байвал
тайлбарлах нэмэлт арга хэрэгслийг хэрэглэх, түүний дотор бэлтгэл материал болон гэрээ байгуулсан нөхцөл байдлыг эргэн судалж болно.
- дугаар зуйл
Хоёр буюу хэд хэдэн хэлээр жинхэлсэн гэрээг тайлбарлах
- Гэрээний хоёр буюу хэд хэдэн хэлээр жинхэлсэн эх бичвэрүүдийн хооронд зөрүү гарсан тохиолдолд аль нэг тодорхой эх бичвэр давамгайлах хүчинтэй байна гэж гэрээнд заагаагүй буюу оролцогчид тохиролцоогүй бол хэл тус бүр дээрх эх бичвэр адил хүчинтэй байна.
- Гэрээний эх бичвэрийг жинхэлсэн хэлээс өөр хэлээр үйлдсэн гэрээний хувилбарыг гагцхүү гэрээнд заасан буюу гэрээнд оролцогчид тохиролцсон бол адил хүчинтэй гэж үзнэ.
- Гэрээний нэр томъёог жинхэлсэн эх бичвэр бүрд ижил утгатай гэж үзнэ.
- 1 дэх хэсэгт заасны дагуу аль нэг тодорхой эх бичвэрийг давамгайлах хүчинтэй байхаар тогтоосноос бусад тохиолдолд, хэрэв адил хүчинтэй эх бичвэрүүдийг харьцуулахад гарсан утгын зөрөөг 31, 32 дугаар зүйлийг хэрэглэн арилгаж чадахгүй бол гэрээний объект, зорилгыг харгалзан дээрх эх бичвэрийн аль алинд илүү тохирч байгаа утгыг хэрэглэнэ.
4 дүгээр анги. ГЭРЭЭ БОЛОН ГУРАВДАХЬ УЛС
34 дугээр зуйл Гуравдахь улсад хамаатай ерөнхий журам
Гэрээ гуравдахь улсын зөвшөөрөлгүйгээр түүнд үүрэг буюу эрх үл үүсгэнэ.
35 дугаар зүйл
Гуравдахь улсын үүргийг заасан гэрээ
Хэрэв гэрээнд оролцогчид түүний заалтыг гуравдахь улсад үүрэг үүсгэх хэрэгсэл болгохыг зорьж байгаа бөгөөд уг үүргийг бичгээр илэрхий хүлээн зөвшөөрсөн бол гэрээний тэрхүү заалтаас гуравдахь улсын үүрэг үүснэ.
36 дугаар зүйл
Гуравдахь улсын эрхийг заасан гэрээ
- Хэрэв гэрээнд оролцогчид түүний заалтыг хэрэглэн гуравдахь улсад буюу түүний оролцсон бүлэг улсад, эсхүл нийт улсад эрх олгохыг зорьж байгаа бөгөөд гуравдахь улс үүнийг зөвшөөрвөл тэрхүү гэрээний заалтаас түүний эрх үүснэ. Гэрээнд өөрөөр заагаагүй бол сөрөг нотолгоо гарах хүртэл тэр улсын зөвшөөрөл хэвээр байна гэж үзнэ.
- 1 дэх хэсгийн үндсэн дээр эрх эдэлж буй улс гэрээнд заасан буюу гэрээний дагуу тогтоосон уг эрхээ эдлэх болзлыг биелүүлнэ.
37 дугаар зүйл
Гуравдахь улсын үүрэг буюу эрхийг хүчингүй болгох, өөрчлөх
- Хэрэв 35 дугаар зүйлийн дагуу гуравдахь улсын үүрэг үүссэн бөгөөд өөрөөр тохиролцсоныг тогтоогоогүй бол зөвхөн гэрээнд оролцогчид болон гуравдахь улсын зөвшөөрөлтэйгээр уг үүргийг хүчингүй болгох буюу өөрчилж болно.
- Хэрэв 36 дугаар зүйлийн дагуу гуравдахь улсын эрх үүссэн бөгөөд уг эрхийг энэхүү гуравдахь улсын зөвшөөрөлгүйгээр хүчингүй болгох буюу өөрчилж болохгүй гэсэн чиг санаа байсан нь тогтоогдвол оролцогчид түүнийг хүчингүй болгох буюу өөрчилж үл болно.
38 дугаар зүйл
Гэрээнд тусгасан хэм хэмжээ олон улсын заншил үүссэний дүнд гуравдахь улс заавал биелүүлэх хүчинтэй болох
Гэрээнд тусгасан аливаа нэг хэм хэмжээг гуравдахь улс олон улсын эрх зүйн заншлын хэм хэмжээ хэмээн хүлээн зөвшөөрч, заавал биелүүлэх хүчинтэй болоход 3437 дугаар зүйл ямар нэг байдлаар саад болохгүй.
IV ХЭСЭГ
ГЭРЭЭНД НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ, ГЭРЭЭГ ӨӨРЧЛӨХ
- дүгээр зүйл
Гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах ерөнхий журам
Гэрээнд оролцогчдын хооронд тохиролцсоноор нэмэлт өөрчлөлт оруулж болно. Хэрэв гэрээнд өөрөөр заагаагүй бол II хэсэгт заасан хэм хэмжээг уг тохиролцоонд хэрэглэнэ.
- дүгээр зүйл
Олон талт гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах
- Гэрээнд өөрөөр заагаагүй бол олон талт гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулахдаа дор дурдсан заалтыг удирдлага болгоно.
- Бүх оролцогчийн хоорондын харилцаавд үйлчлэх ёстой нэмэлт өөрчлөлтийг олон талт гэрээнд оруулах тухай аливаа саналыг хэлэлцэн тохирогч бүх улсад мэдэгдвэл зохих бөгөөд хэлэлцэн тохирогч улс бүр:
- ийм саналын тухайд ямар алхам хийх тухай шийдвэр гаргахад;
- гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хэлэлцээ хийж, аливаа хэлэлцээр байгуулахад оролцох эрхтэй байна.
- Гэрээнд оролцогч болох эрхтэй улс бүр нэмэлт өөрчлөлт оруулсан гэрээний оролцогч болох эрхийг мөн эдэлнэ.
- Нэмэлт өөрчлөлт оруулах тухай хэлэлцээр нь гэрээний оролцогч боловч түүнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хэлэлцээрийн оролцогч болоогүй улсад заавал биелүүлэх үүрэг үл хүлээлгэнэ; ийм улсын хувьд 30 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн (b) дэд хэсгийг хэрэглэнэ.
- Хэрэв нэмэлт өөрчлөлт оруулах тухай хэлэлцээр хүчин төгөлдөр болсны дараа гэрээнд оролцогч болсон улс өөр чиг санаатайгаа мэдэгдээгүй бол түүнийг:
- нэмэлт өөрчлөлт оруулсан гэрээнд оролцогч гэж үзнэ;
- гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хэлэлцээрээр үүрэг хүлээгээгүй гэрээнд оролцогч аливаа улсын тухайд нэмэлт өөрчлөлт оруулаагүй гэрээнд оролцогч гэж үзнэ.
- дүгээр зүйл
Олон талт гэрээг зөвхөн тодорхой тооны оролцогчдын хоорондын харилцаанд өөрчлөх тухай хэлэлцээр
- Олон талт гэрээний хоёр буюу хэд хэдэн оролцогч зөвхөн өөр хоорондын харилцаанд гэрээг өөрчлөх тухай хэлэлцээрийг дараахь тохиолдолд байгуулж болно:
- тийм өөрчлөлт хийх боломжийг уг гэрээгээр заасан; эсхүл,
- тийм өөрчлөлт хийхийг гэрээгээр хориглоогүй бөгөөд энэ нь:
- бусад оролцогчоос гэрээгээр олгогдсон эрхээ эдлэх, хүлээсэн үүргээ
биелүүлэхэд үл нөлөөлөх; эсхүл,
- гэрээний объект, зорилгыг бүхэлд нь үр ашигтай хэрэгжүүлэх
үүднээс зөрчиж болохгүй заалтыг үл хөндөх.
- Хэрэв 1 дэх хэсгийн (а) дэд хэсэгт заасан тохиолдолд гэрээнд өөрөөр заагаагүй бол тухайн оролцогчид хэлэлцээр байгуулах чиг санааныхаа тухай болон тэрхүү хэлэлцээрээр гэрээнд ямар өөрчлөлт оруулах гэж байгаа талаар бусад оролцогчид мэдэгдэнэ.
V ХЭСЭГ
ГЭРЭЭГ ХҮЧИНГҮЙД ТООЦОХ, ТҮҮНИЙ ҮЙЛЧЛЭЛИЙГ ЗОГСООХ, ТҮР ЗОГСООХ
1 дүгээр анги. ЕРӨНХИЙ ЗААЛТ
- дугаар зүйл
Гэрээ хүчинтэй байх, хүчин төгөлдөр хэвээр байх
- Гэрээ, эсхүл гэрээг заавал биелүүлэх улсын зөвшөөрөл хүчинтэй эсэх талаар зөвхөн энэхүү конвенцийг хэрэглэсний үндсэн дээр маргаж болно.
- Гэрээг зогсоох, цуцлах буюу оролцогч улс түүнээс гарахыг зөвхөн уг гэрээний заалт буюу энэхүү конвенцийг хэрэглэсний дүнд гүйцэтгэж болно. Гэрээний үйлчлэлийг түр зогсооход мөн эл журмыг хэрэглэнэ.
- дугаар зүйл
Гэрээнээс хамаарахгүйгээр олон улсын эрх зүйн үндсэн дээр хүлээх үүрэг
Гэрээг хүчингүйд тооцсон, түүнийг зогсоосон буюу цуцалсан, түүнээс аль нэг оролцогч гарсан, эсхүл түүний үйлчлэлийг түр зогсоосон нь энэхүү конвенц буюу тухайн гэрээний заалтыг хэрэглэсний үр дүн байвал гэрээнээс хамаарахгүйгээр олон улсын эрх зүйн дагуу улс үйпчлэлд нь хамрагдах гэрээнд дурдсан аливаа үүргээ биелүүлэх явдлыг хэрхэвч хөндөхгүй.
- дугээр зуйл Гэрээний заалтын хуваагдах чанар
- Хэрэв гэрээнд өөрөөр заагаагүй буюу түүнд оролцогчид өөрөөр тохиролцоогүй бол гэрээнд заасан буюу 56 дугаар зүйлээс үүдэн гарч буй гэрээг цуцлах, түүнээс гарах буюу түүний үйпчлэлийг түр зогсоох оролцогчийн эрхийг зөвхөн бүхэл гэрээний тухайд хэрэгжүүлж болно.
- Дор дурдсан заалт буюу 60 дугаар зүйвд зааснаас бусад бүх тохиолдолд гэрээг хүчингүйд тооцох, гэрээг зогсоох, түүнээс гарах буюу үйлчлэлийг нь түр зогсоох тухай энэхүү конвенцоор хүлээн зөвшөөрсөн үндэслэлийг гэрээний тухайд зөвхөн бүхэлд нь баримталж болно.
- Хэрэв ийм үндэслэл гэрээний зөвхөн зарим заалтад хамаарч байгаа бол зөвхөн тэдгээр заалтын тухайд дараахь тохиолдолд баримталж болно:
- дурдсан заалтыг гэрээний үндсэн хэсгээс салангид хэрэглэж болох байвал;
- тэдгээр заалтыг хүлээж авах явдал өөр оролцогч буюу бусад оролцогчоос гэрээг бүхэлд нь заавал биелүүлэх зөвшөөрлөө илэрхийлэх чухал үндэслэл байгаагүй нь гэрээнээс үүдэн гарч байгаа буюу өөр байдлаар тогтоогдсон бол;
- гэрээний үлдсэн хэсгийг үргэлжлүүлэн биелүүлэх нь шударга байвал.
- 49, 50 дугаар зүйлийн үйпчлэлд хамаарах тохиолдолд заль мэх буюу хээл
и и и ‘ и и л
хахуулийг зааж нотлох эрхтэй улс үүнийгээ бүх гэрээний тухайд, эсхүл 3 дахь хэсэгт заасан тохиолдолд гэрээний зарим заалтын тухайд хийж болно.
- 51, 52, 53 дугаар зүйлийн үйлчлэлд хамаарах тохиолдолд гэрээний заалтыг хувааж үл болно.
- дугаар зуйл
Гэрээг хүчингүйд тооцох буюу зогсоох, түүнээс гарах буюу үйлчлэлийг нь түр зогсоох үндэслэлийг баримтлах эрхээ алдах
Хэрэв тухайн улсад дор дурдсан үйл баримт тодорхой болсон бол 46-50 дугаар зүйл буюу 60, 62 дугаар зүйлийн үндсэн дээр гэрээг хүчингүйд тооцох буюу зогсоох, түүнээс гарах буюу үйлчлэлийг нь түр зогсоох үндэслэлийг баримтлах эрхгүй:
(a) тодорхой тохиолдлоос хамаарч гэрээ хүчинтэй байх, хүчин төгөлдөр хэвээр байх буюу үйлчлэл нь хэвээр мөрдөгдөхийг тухайн улс илэрхий зөвшөөрсөн байвал; эсхүл,
(b) тодорхой тохиолдлоос хамаарч гэрээ хүчинтэй байх, хүчин төгөлдөр хэвээр байх буюу үйлчлэл нь хэвээр мөрдөхийг тухайн улсын төлөв байдлаар дуугүй зөвшөөрсөнд тооцогдохоор байвал.
2 дугаар анги. ГЭРЭЭГ ХҮЧИНГҮЙД ТООЦОХ
- дугаар зүйл
Гэрээ байгуулах эрх хэмжээний талаархи дотоодын эрх зүйн заалтууд
- Тухайн улс гэрээг заавал биелүүлэх зөвшөөрлөө хүчингүй гэж үндэслэхийн тулд гэрээ байгуулах эрх хэмжээний талаархи дотоодын хуулийн аль нэг заалтыг зөрчиж уг зөвшөөрлөө илэрхийлсэн гэсэн тохиолдолд хэрэв уг зөрчил нь илэрхий биш бөгөөд дотоодын онцгой чухал ач холбогдол бүхий эрх зүйн хэм хэмжээг хөндөөгүй бол тийм чиг баримтлах эрхгүй.
- Тухайн зөрчил энэ асуудлын талаар ердийн дадлын дагуу үнэнч шударга ажиллаж байгаа аливаа улсад бодитой илт байвал түүнийг илэрхий зөрчил гэж үзнэ.
- дугаар зүйл
Улсын зөвшөөрлийг илэрхийлэх эрхийн тусгай хязгаарлалт
Хэрэв тодорхой нэг гэрээг заавал биелүүлэх зөвшөөрлийг илэрхийлэх улсын төлөөлөгчийн эрх нь тусгай хязгаарлалттай бөгөөд хэрэв хэлэлцээнд оролцогч бусад улсад энэ хязгаарлалтыг тухайн улсын төлөөлөгч зөвшөөрлөө илэрхийлэхээс өмнө мэдэгдээгүй бол түүний зөвшөөрлийг хүчингүй гэж үндэслэхийн тулд тэрхүү төлөөлөгч дээрх хязгаарлалтыг дагаж мөрдөөгүйг баримталж үл болно.
- дугаар зүйл
Алдаа
- Гэрээ байгуулах үед байсан гэж тухайн улс үзсэн бөгөөд уг улс гэрээг заавал биелүүлэх зөвшөөрлөө илэрхийлэхэд зайлшгүй чухал үндэс болсон үйл баримт буюу нөхцөл байдалтай холбоо бүхий алдаа гэрээнд байвал уг алдааг гэрээг заавал биелүүлэх зөвшөөрлөө хүчингүй гэж үзэх үндэслэл болгон баримтлах эрхтэй.
- Хэрэв тухайн улс уг алдаа гарахад төлөв байдлаараа дөхөм үзүүлсэн буюу алдаа гарч болзошгүйг анхаарах боломжийн нөхцөл байдалтай байсан бол 1 дэх хэсгийн заалтыг хэрэглэхгүй.
- Гэрээний эх бичвэрийн үг хэллэгт зөвхөн хамаарах алдаа гэрээний хүчинтэй байдалд нөлөөлөхгүй; ийм тохиолдолд 79 дүгээр зүйлийг хэрэглэнэ.
- дүгээр зүйл
Хууран мэхлэх
Тухайн улс хэлэлцээнд оролцогч өөр нэг улсын хууран мэхлэх үйвдлийн нөлөөгөөр гэрээ байгуулсан бол гэрээг заавал биелүүлэх зөвшөөрлөө хүчингүй гэж үзэх үндэслэл болгон тэрхүү хууран мэхлэлтийг зааж өчих эрхтэй.
- дугаар зүйл Улсын төлөөлөгчийг хахуульдах
Хэрэв хэлэлцээнд оролцогч өөр нэг улс төлөөлөгчийг нь шууд буюу шууд бусаар хахуульдсаны үр дүнд гэрээг заавал биелүүлэх улсын зөвшөөрлийг илэрхийлүүлсэн бол уг улс тийм гэрээг заавал биелүүлэх зөвшөөрлөө хүчингүй гэж үзэх үндэслэл болгон тэрхүү хахуулийг зааж өчих эрхтэй.
- дүгээр зүйл Улсын төлөөлөгчийг албадах
Улсын төлөөлөгчийн эсрэг чиглэсэн үйвдэл буюу сүрдүүлгээр түүнийг албадсаны үр дүнд гэрээг заавал биелүүлэх улсын зөвшөөрлийг илэрхийлүүлсэн бол тэр нь хууль зүйн ямар ч ач холбогдолгүй байна.
- дугаар зүйл
Улсыг хүчээр сүрдүүлэх буюу хүч хэрэглэх замаар албадах
Нэгдсэн Үндэстний Байгууллагын дүрэмд заасан олон улсын эрх зүйн зарчмыг зөрчин хүчээр сүрдүүлэх буюу хүч хэрэглэсний үр дүнд байгуулсан гэрээ угаасаа хүчингүй байна.
- дугаар зүйл
Олон улсын нийтлэг эрх зүйн заавал мөрдөх хэм хэмжээ (jus cogens)-^ харшилсан гэрээ
Байгуулагдах мөчдөө олон улсын нийтлэг эрх зүйн заавал мөрдөх хэм хэмжээнд харшилсан гэрээ угаасаа хүчингүй байна. Энэхүү конвенцийн зорилгод, олон улсын нийтлэг эрх зүйн заавал мөрдөх хэм хэмжээ нь түүнээс татгалзаж үл болох бөгөөд адил шинж чанартай олон улсын нийтлэг эрх зүйн дараагийн хэм хэмжээгээр зөвхөн өөрчилж болох хэм хэмжээ гэж олон улсын хамтын нийгэмлэгийн улс нийтээр хүлээн авч, зөвшөөрч байгаа хэм хэмжээ байна.
3 дугаар анги. ГЭРЭЭГ ЗОГСООХ, ТҮҮНИЙ ҮЙЛЧЛЭЛИЙГ ТҮР ЗОГСООХ
- дугээр зуйл
Гэрээний заалтын дагуу буюу оролцогчдын зөвшөөрлөөр гэрээг зогсоох, эсхүл гэрээнээс гарах
Дараахь байдалд гэрээг зогсоох буюу түүнээс оролцогч улс гарч болно:
- гэрээний заалтын дагуу; эсхүл,
- хэлэлцэн тохирогч бусад улстай зөвлөлдөн оролцогч бүх улсын зөвшөөрснөөр хэдийд ч.
- дугаар зуйл
Олон талт гэрээ хүчин төгөлдөр болоход зайлшгүй оролцогчдын тоог цөөрүүлэх
Гэрээнд өөрөөр заагаагүй бол гэрээ хүчин төгөлдөр болоход зайлшгүй оролцогчдын тоо цөөрсөн ганц шалтгаанаар олон талт гэрээний үйлчлэл зогсохгүй.
- дугаар зуйл
Гэрээг зогсоох, цуцлах буюу түүнээс гарах тухай заалт байхгүй гэрээг цуцлах, эсхүл түүнээс гарах
- Гэрээнд түүнийг зогсоох заалт байхгүй бөгөөд гэрээг цуцлах буюу түүнээс гарахыг заагаагүй бол зөвхөн дараахь тохиолдолд түүнийг цуцлахгүй, түүнээс гарч болохгүй:
- оролцогчид цуцлах буюу гарах боломжийг зөвшөөрөх чиг санаатай байсан нь тогтоогдоогүй бол; эсхүл,
- цуцлах буюу гарах эрх нь гэрээний шинж чанараас үүдэн гарахгүй бол.
- Оролцогч улс 1 дэх хэсгийн дагуу гэрээг цуцлах буюу түүнээс гарах саналаа арван хоёр сараас доошгүй хугацаанд мэдэгдэнэ.
- дугаар зуйл
Гэрээний заалтын дагуу буюу оролцогчдын зөвшөөрлөөр гэрээний үйлчлэлийг түр зогсоох
Гэрээний үйлчлэлийг бүх оролцогчийн буюу аль нэг оролцогчийн тухайд:
(а) гэрээний заалтын дагуу; буюу,
(b) хэлэлцэн тохирогч бусад улстай зөвлөлдөн оролцогч бүх улсын зөвшөөрснөөр хэдийд ч түр зогсоож болно.
- дугаар зүйл
Зөвхөн зарим оролцогчийн хоорондын хэлэлцээрээр олон талт гэрээний үйлчлэлийг түр зогсоох
- Олон талт гэрээний хоёр буюу хэд хэдэн оролцогч зөвхөн өөр хоорондын харилцаанд гэрээний заалтын үйлчлэлийг түр зогсоох тухай хэлэлцээрийг дараахь тохиолдолд байгуулж болно:
- тийнхүү түр зогсоох боломжийг гэрээгээр заасан бол; эсхүл,
- түр зогсоохыг гэрээгээр хориглоогүй бөгөөд:
- бусад оролцогч тухайн гэрээнээс үүдэн гарч буй эрхээ эдлэх буюу
үүргээ биелүүлэхэд нөлөөлөхгүй бол;
- гэрээний обьект, зорилготой нийцэж байгаа бол.
- 1 дэх хэсгийн (а) дэд хэсгийн үйлчлэлд хамаарах тохиолдолд, гэрээвд өөрөөр заагаагүй бол дээрх оролцогчид хэлэлцээр байгуулах гэж байгаа болон гэрээний чухам аль заалтын үйлчлэлийг түр зогсоох чиг санаатай байгаагаа оролцогч бусад улсад мэдэгдэнэ.
- дүгээр зүйл
- 1 дэх хэсгийн (а) дэд хэсгийн үйлчлэлд хамаарах тохиолдолд, гэрээвд өөрөөр заагаагүй бол дээрх оролцогчид хэлэлцээр байгуулах гэж байгаа болон гэрээний чухам аль заалтын үйлчлэлийг түр зогсоох чиг санаатай байгаагаа оролцогч бусад улсад мэдэгдэнэ.
Дараагийн гэрээ байгуулснаар гэрээг зогсоох буюу түүний үйлчлэлийг түр зогсоох
- Гэрээний бүх оролцогч мөн адил асуудлаар дараа нь гэрээ байгуулбал түрүүчийн гэрээг дараахь тохиолдолд зогссонд тооцно:
- оролцогчид тухайн асуудлыг дараагийн гэрээгээр зохицуулах гэж байгаа нь уг гэрээнээс үүдэн гарч байгаа буюу өөрөөр тогтоосон бол;
- дараагийн гэрээний заалт нь өмнөх гэрээний заалттай огт нийцэхгүй учир эл хоёр гэрээг нэгэн зэрэг хэрэглэх аргагүй бол.
- Оролцогчид тийм чиг санаатай байсан нь дараагийн гэрээнээс үүдэн гарч байгаа буюу өөрөөр тогтоосон бол өмнөх гэрээний үйлчлэлийг зөвхөн түр зогссонд тооцно.
- дугаар зүйл
Гэрээг зөрчсөний улмаас түүнийг зогсоох буюу түүний үйлчлэлийг түр зогсоох
- Хоёр талт гэрээг аль нэг оролцогч ноцтой зөрчсөн бол нөгөө оролцогч гэрээг зогсоох буюу түүний үйлчлэлийг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн түр зогсоох үндэслэл болгон уг зөрчлийг зааж өчих эрхтэй болно.
- Олон талт гэрээг оролцогчдын нэг нь ноцтой зөрчсөн бол:
- бусад оролцогч санал нэгтэй хэлэлцээр байгуулж,
- өөр хоорондоо болон гэрээг зөрчсөн улстай харилцахад; эсхүл
- бүх оролцогч хоорондын харилцаанд
гэрээний үйпчлэлийг бүхэлд нь буюу түр зогсоох, эсхүл гэрээг зогсоох эрхтэй болно;
- гэрээг зөрчсөний улмаас гоц хохирсон оролцогч гэрээ зөрчсөн улстай харилцахдаа гэрээний үйлчлэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн түр зогсоох үндэслэл болгон уг зөрчлийг зааж өчих эрхтэй болно;
- гэрээ нь түүний заалтыг нэг оролцогч ноцтой зөрчсөн нь гэрээнээс үүдэн гарч буй үүргээ цаашид биелүүлэх оролцогч бүрийн нөхцөл байдлыг үндсээр нь өөрчлөх шинж чанартай байвал гэрээг зөрчигч улсаас бусад аливаа улс уг зөрчлийг өөрийнхөө тухайд гэрээний үйлчлэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн түр зогсоох үндэслэл болгон зааж өчих эрхтэй болно.
- Энэ зүйпийн зорилгод, гэрээг ноцтой зөрчсөн гэж:
- энэхүү конвенцид заасныг хөсөрдүүлэн гэрээнээс татгалзсан; эсхүл
- гэрээний обьект, зорилгыг хэрэгжүүлэхэд зайпшгүй чухал ач холбогдолтой заалтыг зөрчсөнийг хэлнэ.
- Өмнөх заалтууд гэрээг зөрчсөн тохиолдолд хэрэглэх гэрээний заалтыг хөндөхгүй.
5 |
1 (J (J и
. 1-3 дахь хэсгийг хүмүүнлэгийн шинж чанартай гэрээнд тусгагдсан хувь хүнийг хамгаалахтай холбогдсон заалт, ялангуяа тийм гэрээгээр хамгаалагдсан хүмүүсийн талаар хонзогнох аливаа хэлбэрийг хориглосон заалтын тухайд үл хэрэглэнэ.
- дүгээр зүйл
Гэрээг дараа нь биелүүлэх боломжгүй болох
- Гэрээг биелүүлэхэд зайлшгүй шаардлагатай обьект бүрмөсөн алга болсны буюу устсаны үр дүнд гэрээг биелүүлэх боломжгүй болбол оролцогч улс гэрээг зогсоох буюу түүнээс гарах үндэслэл болгон тэрхүү боломжгүй байдлыг зааж өчих эрхтэй. Хэрэв түр зуур тийм боломжгүй болсон бол түүнийг зөвхөн гэрээний үйлчлэлийг түр зогсоох үндэслэл болгон зааж өчих эрхтэй.
- Хэрэв тухайн оролцогч гэрээгээр хүлээсэн үүргээ, эсхүл гэрээний аливаа оролцогчийн өмнө хүлээсэн олон улсын үүргээ зөрчсөний үр дүнд гэрээг биелүүлэх боломжгүй болбол тэрхүү оролцогч тийм боломжгүй байдлыг гэрээ зогсоох, түүнээс гарах, эсхүл түүний үйлчлэлийг түр зогсоох үндэслэл болгон зааж өчих эрхгүй.
- дугаар зуйл
Нөхцөл байдал үндсээрээ өөрчлөгдөх
- Гэрээ байгуулах үед нөхцөл байдал үндсээрээ өөрчлөгдсөн бөгөөд тийнхүү өөрчлөгдөхийг оролцогчид урьдчилан мэдээгүй бол дор дурдсанаас бусад тохиолдолд уг өөрчлөлтийг гэрээ зогсоох, эсхүл түүнээс гарах үндэслэл болгон зааж өчиж үл болно:
- тийм нөхцөл байдал байсан нь оролцогчид гэрээг заавал биелүүлэхээ зөвшөөрсөн заййлшгүй чухал үндэслэл болсон; буюу
- нөхцөл байдлын өөрчлөлтийн үр дагавар гэрээний дагуу биелүүлэх ёстой хэвээр байгаа үүргийн хүрээг үндсээр нь өөрчилж байвал.
- Нөхцөл байдал үндсээрээ өөрчлөгдсөнийг дараахь тохиолдолд гэрээг зогсоох, эсхүл түүнээс гарах үндэслэл болгон зааж өчиж үл болно:
- гэрээгээр хил тогтоож байгаа бол; эсхүл
- гэрээнд оролцогчийн зааж байгаа үндсэн өөрчлөлт уг оролцогч гэрээнийхээ үүргийг буюу, эсхүл гэрээний аливаа оролцогчийн өмнө хүлээсэн олон улсын бусад үүргээ зөрчсөний үр дагавар байвал.
- Хэрэв оролцогч дээрх заалтуудын дагуу нөхцөл байдал үндсээрээ өөрчлөгдсөнийг гэрээ зогсоох, эсхүл түүнээс гарах үндэслэл болгон зааж өчих эрхтэй бол тэрээр энэ өөрчлөлтийг гэрээний үйпчлэлийг түр зогсоох үндэслэл болгон мөн зааж өчих эрхтэй.
- дугаар зуйл Дипломат буюу консулын харилцааг таслах
Дипломат буюу консулын харилцаатай байгаа нь гэрээг хэрэгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай байхаас бусад тохиолдолд оролцогчдын хооронд дипломат буюу консулын харилцааг таслах нь тэдний хооровд гэрээгээр тогтоосон эрхийн харилцаанд нөлөөлөхгүй.
- дүгээр зүйл
Олон улсын нийтлэг эрх зүйн заавал мөрдөх шинэ хэм хэмжээ (jus cogens) үүсэх
Олон улсын нийтлэг эрх зүйн заавал мөрдөх шинэ хэм хэмжээ үүсвэл энэ хэм хэмжээтэй харшилж байгаа ямарваа гэрээ угаасаа хүчингүй болж зогсоно.
4 дүгээр анги. ГОРИМ
- дугаар зүйл
Гэрээ хүчингүй болох, гэрээг зогсоох, түүнээс гарах, эсхүл түүний үйлчлэлийг түр зогсоох үед баримтлавал зохих горим
- Оролцогч улс гэрээг заавал биелүүлэх зөвшөөрлөө мадагтай болсон, эсхүл гэрээ хүчинтэй байхыг маргах, гэрээг зогсоох, түүнээс гарах буюу түүний үйлчлэлийг түр зогсоох үндэслэлийг энэхүү конвенцийн заалтуудын дагуу зааж өчиж байгаа бол өөрийнхөө шаардлагыг бусад оролцогчдод мэдэгдэх ёстой. Тийнхүү мэдэгдэхдээ гэрээний талаар авах гэж байгаа арга хэмжээ, мөн тэдгээрийн үндэслэлийг заана.
- Мэдэгдлийг хүлээж авснаас хойш онц яаралтайгаас бусад тохиолдолд гурван сараас доошгүй хугацаа өнгөрөхөд нэг ч оролцогч улс татгалзсанаа эс илэрхийлбэл мэдэгдэл илгээсэн оролцогч 67 дугаар зүйлээр тогтоосон журмын дагуу санал болгосон арга хэмжээгээ хэрэгжүүлэх эрхтэй.
- Гэвч бусад оролцогчийн аль нэг нь татгалзвал оролцогчид Нэгдсэн
7~ u I—i и и л л и и
Үндэстний Байгууллагын дүрмийн 33 дугаар зүйлд заасан аргуудын тусламжтайгаар асуудлыг зохицуулна.
- Маргааныг зохицуулах талаар оролцогчдын заавал мөрдөх ёстой, хүчин төгөлдөр байгаа аливаа заалтын хүрээн дэх тэдний эрх, үүргийг дээрх заалтуудын аль нь ч хөндөхгүй.
- 45 дугаар зүйлд хохирол учруулалгүйгээр, тухайн улс 1 дэх хэсэгт заасан мэдэгдлийг урьд нь хийгээгүй нь өөр нэг оролцогчоос гэрээг биелүүлэхийг шаардсан буюу түүнийг зөрчиж байгааг мэдэгдсэний хариуд тийм мэдэгдэл илгээхэд саад болохгүй.
- дугаар зүйл
Шүүн хэлэлцэх, арбитраар шийдвэрлүүлэх, эвлэрүүлэх горим
Хэрэв татгалзсанаа илэрхийлсэн өдрөөс хойш 12 сарын хугацаанд 65 дугаар
4J U Л U U U S—
зүйлийн 3 дахь хэсгийн дагуу ямар ч шийдвэрт хүрээгүй бол дараахь горимыг хэрэглэнэ:
- хэрэв талууд харилцан зөвшөөрч маргааныг арбитрт шилжүүлэхээр тохиролцоогүй бол 53 буюу 64 дүгээр зүйлийг хэрэглэх буюу тайлбарлах тухай маргаанд оролцогч аль ч тал өргөдлөө бичгээр үйлдэж Олон улсын шүүхэд өгч болно;
- энэхүү конвенцийн V хэсгийн аль нэгэн зүйлийг хэрэглэх буюу тайлбарлах тухай маргаанд оролцогч аль ч тал Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад хандан зохих хүсэлтээ гаргаж эл Конвенцийн хавсралтад заасан горимыг эхлүүлж болно.
- дугаар зуйл
Гэрээг хүчингүй гэж зарлах, зогсоох, түүнээс гарах, түүний үйлчлэлийг түр зогсоох баримт бичиг
- 65 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт дурдсан мэдэгдлийг бичгээр үйлдэнэ.
- Тухайн гэрээний эсхүл 65 дугаар зүйлийн 2 буюу 3 дахь хэсгийн заалтын дагуу гэрээг хүчингүй гэж зарлах, зогсоох, түүнээс гарах буюу түүний үйлчлэлийг түр зогсоох аливаа үйлдлийг бусад оролцогчидод хүргүүлэх баримт бичгийн хэлбэрээр хийнэ. Хэрэв тийм баримт бичигт төрийн тэргүүн, засгийн газрын тэргүүн буюу гадаад хэргийн сайд гарын үсэг зураагүй бол уг баримт бичгийг хүргүүлэгч улсын төлөөлөгчөөс бүрэн эрхээ нотлохыг шаардаж болно.
- дугаар зуйл
65, 67 дугаар зүйлд заасан мэдэгдэл, баримт бичгийг
эгүүлэн авах
65, 67 дугаар зүйлд заасан мэдэгдэл, баримт бичгийг хүчин төгөлдөр болохоос нь өмнө хэдийд ч эгүүлэн авч болно.
5 дугаар анги. ГЭРЭЭ ХҮЧИНГҮЙ БОЛСОН, ЗОГССОН БУЮУ ТҮҮНИЙ ҮЙЛЧЛЭЛИЙГ ТҮР ЗОГСООСНЫ ҮР ДАГАВАР
- дугээр зуйл
Гэрээ хүчингүй болсны үр дагавар
- Хүчингүй нь энэхүү конвенцийн дагуу тогтоогдсон гэрээ угаасаа хүчингүй байна. Хүчингүй гэрээний заалтууд хуулийн ямар ч хүчгүй байна.
- Гэсэн хэдий ч тийм гэрээний үндсэн дээр үйлдэл хийгдсэн бол:
- уг үйлдэл хийгдээгүй бол тэдгээрийн харилцаанд байж болох байдлыг бололцооны хирээр буй болгохыг оролцогч улс бүр аливаа өөр оролцогчоос шаардах эрхтэй;
- гэрээ хүчингүйг зааж өчихөөс өмнө үнэнч шударгаар хийсэн үйлдлийг зөвхөн гэрээ хүчингүй гэсэн шалтгаанаар хууль бус гэж үзэхгүй.
- 49, 50, 51 буюу 52 дугаар зүйлийн үйлчлэлд хамаарах тохиолдолд хууран мэхэлсэн, хахуульдсан буюу албадсаны төлөө хариуцлага хүлээж байгаа оролцогч улсад 2 дахь хэсгийн заалтыг үл хэрэглэнэ.
- Олон талт гэрээг заавал биелүүлэх аль нэг улсын зөвшөөрөл хүчингүй болсон тохиолдолд дээр дурдсан журмыг энэ улс болон гэрээнд оролцогч улсуудын харилцаанд хэрэглэнэ.
- дугаар зүйл Гэрээ зогсоосны үр дагавар
- Гэрээнд өөрөөр заагаагүй буюу оролцогчид өөрөөр тохиролцоогүй бол гэрээг түүний заалт буюу энэхүү конвенцийн дагуу зогсоосноор:
- гэрээг цаашид биелүүлэх аливаа үүргээс гэрээнд оролцогчдыг чөлөөлнө;
- гэрээг зогсоохоос өмнө түүнийг гүйцэтгэсний үр дүнд үүссэн оролцогчдын эрх, үүрэг буюу эрх зүйн нөхцөлд үл нөлөөлнө.
- Тухайн улс олон талт гэрээг цуцлах буюу түүнээс гарвал тийнхүү цуцалсан буюу гэрээнээс гарсан нь хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн уг улс болон гэрээнд оролцогч бусад улс бүрийн хоорондох харилцаанд 1 дэх хэсгийн заалтыг хэрэглэнэ.
- Гэрээнд өөрөөр заагаагүй буюу оролцогчид өөрөөр тохиролцоогүй бол гэрээг түүний заалт буюу энэхүү конвенцийн дагуу зогсоосноор:
- дүгээр зүйл
Олон улсын нийтлэг эрх зүйн заавал мөрдөх хэм хэмжээнд харшилж буй гэрээ хүчингүй болсны үр дагавар
- Хэрэв гэрээ 53 дугаар зүйлийн дагуу угаасаа хүчингүй байвал түүнд оролцогчид:
- олон улсын нийтлэг эрх зүйн заавал мөрдөх хэм хэмжээнд харшилж байгаа заалтын үндсэн дээр хийсэн аливаа үйлдлийн үр дагаврыг аль болохоор арилгана;
- өөр хоорондын харилцааг олон улсын нийтлэг эрх зүйн заавал мөрдөх хэм хэмжээтэй нийцүүлнэ.
- Хэрэв гэрээ 64 дүгээр зүйлийн дагуу угаасаа хүчингүй болж зогсвол:
- гэрээг цаашид биелүүлэх аливаа үүргээс оролцогч улсуудыг чөлөөлнө;
- гэрээг зогсоохоос өмнө түүнийг гүйцэтгэсний үр дүнд үүссэн оролцогчийн эрх, үүрэг буюу эрх зүйн нөхцлийг хэвээр үлдээх нь олон улсын нийтлэг эрх зүйн заавал мөрдөх шинэ хэм хэмжээнд үл харшлах хэмжээнд тэдгээрийг цаашид үлдээж болох бол уг эрх, үүрэг буюу эрх зүйн нөхцөлд үл нөлөөлнө.
- дугаар зүйл
Гэрээний үйлчлэлийг түр зогсоосны үр дагавар
- Гэрээнд өөрөөр заагаагүй буюу оролцогчид өөрөөр тохиролцоогүй бол гэрээний үйпчлэлийг түүний заалтын дагуу буюу энэхүү конвенцийн дагуу түр зогсоосноор:
- өөр хоорондын харилцаанд нь үйлчлэлийг түр зогсоож байгаа гэрээний оролцогчдыг түр зогсоох хугацааны туршид гэрээг заавал биелүүлэх үүргээс чөлөөлнө;
- оролцогчдын хооронд гэрээгээр тогтоосон эрх зүйн харилцаанд өөрөөр үл нөлөөлнө.
- Гэрээний үйлчлэлийг түр зогсоосон хугацаанд оролцогчид гэрээний үйлчлэлийг сэргээхэд саад болохуйц үйлдэл хийхээс түдгэлзэнэ.
VI ХЭСЭГ БУСАД ЗААЛТ
- дугаар зүйл
Улс эрх залгамжлах, улс хариуцлага хүлээх, байлдааны ажиллагаа эхлэх тохиолдол
Энэхүү конвенцийн заалтууд улсуудын эрх залгамжлах, улсуудын олон улсын хариуцлага буюу улсуудын хооронд байлдааны ажиллагаа эхлэснээс гэрээний тухайд үүдэн гарч болох ямар ч асуудлыг урьдчилан шийдвэрлэхгүй.
- дүгээр зүйл
Дипломат болон консулын харилцаа ба гэрээ байгуулах
Хоёр буюу хэд хэдэн улсын хооронд дипломат буюу консулын харилцаа тогтоогоогүй буюу тасарсан нь тэдгээр улсын хооронд гэрээ байгуулахад саад болохгүй. Гэрээ байгуулах нь дипломат буюу консулын харилцаанд нөлөөлөхгүй.
- дугаар зүйл Түрэмгийлэгч улсын тохиолдол
Энэхүү конвенцийн заалтууд түрэмгийлэгч улсаас үйлдсэн түрэмгийпэлтэй холбогдуулан Нэгдсэн Үндэстний Байгууллагын дүрмийн дагуу авсан арга хэмжээний үр дүвд уг улсын талаар үүдэн гарч болох гэрээний ямарваа үүргийг үл хөндөнө.
VII ХЭСЭГ
ГЭРЭЭ ХАДГАЛАГЧ, МЭДЭГДЭЛ, ЗАЛРУУЛГА, БҮРТГЭЛ
- дугаар зүйл Гэрээ хадгалагч
- Гэрээ хадгалагчийг хэлэлцээнд оролцогч улсууд буюу уг гэрээгээр, эсхүл өөр ямар нэгэн журмаар томилж болно. Гэрээ хадгалагчаар нэг буюу хэд хэдэн улс, олон улсын байгууллага буюу тийм байгууллагын захиргааны гол албан тушаалтан байж болно.
- Гэрээ хадгалагчийн үүрэг олон улсын шинж чанартай бөгөөд гэрээ хадгалагч үүргээ гүйцэтгэхдээ хараат бус ажиллах үүрэгтэй. Тухайлбал, зарим оролцогчийн хооронд гэрээ хүчин төгөлдөр болоогүй буюу аль нэг улс болон гэрээ хадгалагчийн хооронд гэрээ хадгалагчийн үүргийн биелэлтийн талаар саналын зөрүү гарсан нь дээрх үүрэгт үл нөлөөлнө.
- дугаар зүйл Гэрээ хадгалагчийн үүрэг
- Гэрээнд өөрөөр заагаагүй буюу хэлэлцэн тохирогч улсууд өөрөөр тохиролцоогүй бол гэрээ хадгалагч дараахь үүрэгтэй байна:
- гэрээ хадгалагчид хүлээлгэн өгсөн гэрээний жинхэнэ эх, бүрэн эрхийн итгэмжлэлийг хадгалах;
- гэрээний жинхэнэ эхээс баталгаатай хуулбар бэлтгэх, гэрээгээр зааж болох аль нэг өөр хэлээр гэрээний эх бичвэрийг бэлтгэх, түүнчлэн тэдгээрийг оролцогч улсуудад болон оролцогч болох эрх бүхий улсуудад илгээх;
- гэрээнд гарын үсэг зуруулж авах, гарын үсэг зурахтай холбогдсон баримт бичиг, мэдэгдэл, мэдээг хүлээн авч хадгалах;
- гэрээнд хамаарах гарын үсэг, баримт бичиг, мэдэгдэл буюу мэдээ зохих хэлбэр журмаар үйлдэгдсэн эсэхийг судлах, шаардлагатай тохиолдолд энэ асуудлыг холбогдох улсын сонорт хүргэх;
- гэрээнд хамаарах баримт бичиг, мэдэгдэл болон мэдээний талаар оролцогч улсууд болон оролцогч болох эрх бүхий улсуудад мэдээлэх;
- гэрээ хүчин төгөлдөр болоход шаардагдах тооны гарын үсэг, батламж жуух бичиг буюу хүлээн зөвшөөрсөн, батласан буюу нэгдэн орсон тухай баримт бичгийг хүлээн авсан буюу хадгалуулсан тухай гэрээнд оролцогч болох эрх бүхий улсуудад мэдэгдэх;
- Нэгдсэн Үндэстний Байгууллагын Нарийн бичгийн дарга нарын газарт гэрээг бүртгүүлэх;
(h) энэхүү конвенцийн бусад заалтад дурдсан үүргийг гүйцэтгэх.
- Гэрээ хадгалагчийн үүргийг биелүүлэхтэй холбогдон ямар нэгэн улс болон гэрээ хадгалагчийн хооронд зөрөлдөөн гарсан тохиолдолд гэрээ хадгалагч уг асуудлыг гэрээнд гарын үсэг зурсан улсууд болон хэлэлцэн тохирогч улсуудад, эсхүл холбогдох тохиолдолд сонирхогч олон улсын байгууллагын эрх бүхий байгууллагын сонорт хүргэнэ.
- дугаар зүйл Мэдэгдэл
Гэрээ буюу энэхүү конвенцид өөрөөр заагаагүй бол энэхүү конвенцийн дагуу аливаа улсын хийх мэдэгдлийг:
- хэрэв гэрээ хадгалагч байхгүй бол шууд хаягласан улсад, эсхүл гэрээ хадгалагч байвал түүнд илгээнэ;
- хаягласан улс хүлээн авсан, эсхүл тодорхой тохиолдлоос хамааран гэрээ хадгалагч хүлээн авснаар холбогдох улс дээрхийг хийсэнд тооцогдоно;
- хэрэв гэрээ хадгалагчид илгээсэн бол 77 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн (е) дэд хэсгийн дагуу гэрээ хадгалагч хаягласан улсад мэдэгдсэний дараа уг улс дээрхийг хүлээн авсанд тооцно.
- дүгээр зүйл
Гэрээний эх бичвэр буюу баталгаатай хуулбарын алдааг залруулах
- Гэрээний эх бичвэрийг жинхэлсний дараа гэрээнд гарын үсэг зурсан болон хэлэлцэн тохирогч улсууд гэрээний эх бичвэрт алдаа байгааг нийтээр хүлээн зөвшөөрсөн тохиолдолд хэрэв тэд өөр арга хэрэглэхээр шийдвэрлээгүй бол алдааг дор дурдсан замаар залруулна:
- гэрээний эх бичвэрт зохих залруулга оруулж уг залруулгыг зохих ёсоор эрх олгогдсон төлөөлөгчдөөр үзэглүүлэх;
- оруулахаар тохиролцсон залруулга бүхий баримт бичиг бэлтгэх, эсхүл тийм баримт бичиг солилцох; эсхүл
- бүх гэрээний залруулсан эх бичвэрийг жинхэнэ эх боловсруулсантай адил журмаар бэлтгэх.
- Гэрээ хадгалагчид хадгалуулах ёстой гэрээний тухайд бол гэрээ хадгалагч алдааны тухай, мөн алдааг залруулах тухай саналын талаар гэрээнд гарын үсэг зурсан улсууд болон хэлэлцэн тохирогч улсуудад мэдэгдэж, тэрхүү саналаас татгалзаж болох хугацааг тогтооно. Хэрэв энэ хугацааг дуусахаас өмнө:
(a) татгалзаагүй бол гэрээ хадгалагч гэрээний эх бичвэрт залруулга оруулан үзэглэж, залруулсан тухай протокол үйлдэн хуулбарыг гэрээнд оролцогч улсууд болон гэрээнд оролцогч болох эрхтэй улсуудад илгээнэ;
(b) татгалзсан бол энэ тухай гэрээ хадгалагч гэрээнд гарын үсэг зурсан улсууд болон хэлэлцэн тохирогч улсуудад мэдэгдэнэ.
- Хоёр буюу хэд хэдэн хэлээр жинхэлсний дараа тэдгээр эх бичвэрийн хооронд зөрүү гарсан бөгөөд түүнийг гэрээнд гарын үсэг зурсан улсууд болон хэлэлцэн тохирогч улсууд нийтээр залруулах ёстой гэж нийтээр зөвшөөрсөн тохиолдолд 1, 2 дахь хэсэгт дурдсан журмыг мөн хэрэглэнэ.
- Гэрээнд гарын үсэг зурсан улсууд болон хэлэлцэн тохирогч улсууд өөрөөр шийдвэрлэхгүй бол залруулсан эх бичвэр алдаатай эх бичвэрийг ab initioорлоно.
- Бүртгэгдсэн гэрээний эх бичвэрийг залруулсан тухайг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Нарийн бичгийн дарга нарын газарт мэдэгдэнэ.
- Хэрэв гэрээний баталгаатай хуулбарт алдаа илэрвэл гэрээ хадгалагч түүнийг залруулсан тухай протокол үйлдэж, хуулбарыг гэрээнд гарын үсэг зурсан болон хэлэлцэн тохирогч улсуудад илгээнэ.
- дугаар зуйл Гэрээг бүртгүүлэх, нийтлэх
- Гэрээг хүчин төгөлдөр болсны дараа бүртгүүлэх буюу хэрэгт хадгалуулах, тухайн тохиолдлоос хамааран жагсаалтад оруулах болон нийтлүүлэхээр Нэгдсэн Үндэстний Байгууллагын Нарийн бичгийн дарга нарын газарт хүргүүлнэ.
- Гэрээ хадгалагчийг томилсноор дээрх хэсэгт дурдсан үйлдлийг гүйцэтгэх эрхийг түүнд олгоно.
VIII ХЭСЭГ. ТӨГСГӨЛИЙН ЗААЛТ
- дугээр зуйл Гарын үсэг зурах
Энэхүү конвенц Нэгдсэн Үндэстний Байгууллага, түүний аль нэг төрөлжсөн байгууллага буюу Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагийн гишүүн бүх улс, эсхүл Олон улсын шүүхийн дүрэмд оролцогч улсууд, түүнчлэн Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейгаас энэхүү конвенцийн оролцогч болохыг уриалсан аливаа бусад улс 1969 оны арван нэгдүгээр сарын 30-ны өдөр хүртэл Бүгд Найрамдах Австри Улсын Холбооны гадаад хэргийн яаманд, энэ өдрөөс хойш 1970 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр хүртэл Нью-Йорк хот дахь Нэгдсэн Үндэстний Байгууллагын Төв байранд гарын үсэг зурахад нээлттэй байна.
- дугаар зуйл Соёрхон батлах
Энэхүү конвенцийг соёрхон батлана. Батламж жуух бичгийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад хадгалуулна.
- дугаар зүйл Нэгдэн орох
81 дүгээр зүйлд дурдсан зэрэглэлийн аль нэгд багтах аливаа улс энэхүү конвенцид нэгдэн орж болно. Нэгдэн орсон тухай баримт бичгийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад хадгалуулна.
- дүгээр зүйл Хүчин төгөлдөр болох
- Энэхүү конвенц гучин тав дахь батламж жуух бичиг буюу нэгдэн орсон тухай баримт бичгийг хадгалуулахаар хүлээлгэн өгснөөс хойш гуч дахь өдрөөс хүчин төгөлдөр болно.
- Гучин тав дахь батламж жуух бичиг буюу нэгдэн орсон тухай баримт бичгийг хадгалуулахаар хүлээлгэн өгснөөс хойш энэхүү конвенцийг соёрхон батласан буюу түүнд нэгдэн орсон улс тус бүрийн тухайд батламж жуух бичгээ буюу нэгдэн орсон тухай баримт бичгээ хадгалуулахаар хүлээлгэн өгснөөс хойш гуч дахь өдрөөс Конвенц хүчин төгөлдөр болно.
- дугаар зүйл Адил хүчинтэй эх бичвэрүүд
Энэхүү конвенцийн англи, испани, орос, франц, хятад хэлээр үйлдсэн адил хүчинтэй жинхэнэ эх бичвэрийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад хадгалуулна.
Хэмээснийг нотлон тус тусын засгийн газраас зохих ёсоор олгосон бүрэн эрх бүхий дор гарын үсэг зурсан төлөөлөгчид энэхүү конвенцид гарын үсэг зурцгаав.
Нэг мянга есөн зуун жаран есөн оны тавдугаар сарын хорин гуравны өдөр Вена хотноо үйлдэв.
ХАВСРАЛТ
- Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга мэргэжлийн хуульчдаас эвлэрүүлэх зуучлагчдын нэрсийн жагсаалтыг гаргаж хөтөлнө. Эл зорилгоор Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүн буюу энэхүү конвенцид оролцогч улс бүр эвлэрүүлэх зуучлагч хоёр хүнийг томилохыг санал болгох бөгөөд ийнхүү томилогдсон хүмүүсийн нэрсээр дээрх жагсаалтыг гаргана. Гэнэт чөлөөлөгдсөн орон тоог нөхөхийн тулд томилсон эвлэрүүлэх зуучлагчдыг оролцуулан бүх эвлэрүүлэх зуучлагчдыг таван жилийн хугацаагаар томилох бөгөөд энэ хугацааг дахин сунгаж болно. Эвлэрүүлэх зуучлагчийн томилолтын хугацаа дуусахад тэрээр дараахь хэсгийн дагуу сонгогдож биелүүлэх ёстой аливаа үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэх болно.
- Хэрэв 66 дугаар зүйлийн дагуу Ерөнхий нарийн бичгийн даргад хүсэлт ирүүлбэл тэрээр маргааныг дор дурдсан журмаар байгуулагдсан эвлэрүүлэх комисст шилжүүлнэ:
Маргаанд оролцогч нэг тал болох улс буюу улсууд:
- тэрхүү улсын буюу тэдгээр улсын аль нэгний иргэн бөгөөд 1 дэх хэсэгт дурдсан жагсаалтад орсон хүмүүсээс, эсхүл өөр хүмүүсээс эвлэрүүлэх зуучлагч нэгийг томилно;
- тэрхүү улсын буюу тэдгээр улсын аль нэгний иргэн биш бөгөөд дээр дурдсан жагсаалтад нэр нь орсон эвлэрүүлэх зуучлагч нэгийг томилно.
Маргаанд оролцогч нөгөө тал болох улс буюу улсууд дээрхийн адилаар эвлэрүүлэх хоёр зуучлагчийг томилно. Талуудын сонгож авч байгаа эвлэрүүлэх дөрвөн зуучлагч холбогдох хүсэлтийг Ерөнхий нарийн бичгийн дарга хүлээн авсан өдрөөс хойш жаран хоногийн дотор томилогдсон байна.
Эдгээр эвлэрүүлэх дөрвөн зуучлагч тэдний хамгийн сүүлчийнхийг томилсон өдрөөс хойш жаран хоногийн дотор жагсаалтад орсон хүмүүсээс тав дахь эвлэрүүлэх зуучлагчийг томилох бөгөөд тэр нь дарга болно.
Хэрэв дарга буюу эвлэрүүлэх бусад зуучлагчдын аль нэгийг дээр заасан хугацаанд томилохгүй бол уг хугацаа дууссан өдрөөс хойш жаран хоногийн дотор Ерөнхий нарийн бичгийн дарга тэднийг томилно. Даргыг жагсаалтанд орсон хүмүүсээс, эсхүл Олон улсын эрх зүйн комиссын гишүүдээс Ерөнхий нарийн бичгийн дарга томилж болно. Томилолт хийх ёстой аль ч хугацааг маргаанд оролцогч талуудын тохиролцсоноор сонгож болно.
Аливаа сул орон тоог нөхөхдөө анх томилсон журмыг баримтална.
- Эвлэрүүлэх комисс горимоо өөрөө тогтооно. Саналаа амаар буюу бичгээр өгөхийг комиссоос маргаанд оролцогч талуудын зөвшөөрснөөр гэрээний аль ч оролцогчид санал болгож болно. Комисс шийдвэр буюу зөвлөмжийг таван гишүүний олонхийн саналаар гаргана.
- Комисс маргааныг эвээр шийдвэрлэхийг хөнгөвчлөх аливаа арга хэмжээнд маргаанд оролцогч талуудын анхаарлыг хандуулж болно.
- Комисс талуудын мэдүүлгийг сонсож тэдгээрийн гомдол, татгалзах саналыг хэлэлцэхийн зэрэгцээ маргааныг эвээр шийдвэрлэхэд чиглэсэн саналаа талуудад танилцуулна.
- Комисс байгуулагдсан өдрөөсөө хойш арван хоёр сарын дотор таййлангаа гаргах ёстой. Энэхүү тайланг Ерөнхий нарийн бичгийн даргад илгээж маргаанд оролцогч талуудад хүргүүлнэ. Комиссын тайлан болон түүнд дурдсан үйп баримт буюу эрх зүйн асуудлын тухай аливаа дүгнэлт нь талуудын тухайд заавал биелүүлэх хүчингүй бөгөөд зөвхөн маргааныг эвээр шийдвэрлэхийг хөнгөвчлөхийн тулд талуудад хэлэлцүүлэхээр санал болгож буй зөвлөмжийн шинжтэй байна.
- Ерөнхий нарийн бичгийн дарга Комисст шаардагдаж болох тусламж, хангамж олгоно. Комиссын зардлыг Нэгдсэн Үндэстний Байгууллага хариуцна.
Зургаа. ОЛОН УЛСЫН ХУЯЛЛЯЛЛНЫ ЭРХ ЗҮЙ
- ДАЛАЙД ГАРЦГҮЙ УЛСЫН ДАМЖИН ӨНГӨРӨХ ХУДАЛДААНЫ ТУХАЙ КОНВЕНЦ
1965 оны 7 дугаар сарын 8-ны өдөр баталж, 1967 оны 6 дугаар сарын 9-ний өдөр хүчин төгөлдөр болсон
Удиртгал
Энэхүү конвенцид оролцогч улсууд,
эдийн засгийн хөгжлийг дэмжих, олон улсын эдийн засгийн асуудлыг шийдвэрлэх талаар Нэгдсэн Үндэстний Байгууллагын дүрмийн 55 дугаар зүйлд дурдсаныг санаж,
“олон улсын худалдааг хөхиүлэн дэмжих үүднээс далайд гарцгүй улсад дамжин өнгөрөх зохих ёсны нөхцөл олгох шаардлагатай гэдгийг хүлээн зөвшөөрч”, Ерөнхий Ассамблей гишүүн улсуудын Засгийн газарт хандаж “далайд гарцгүй улсын эдийн засгийн хөгжлөөс үүдэн гарах цаашдын шаардлага хэрэгцээг бодолцон, дамжин өнгөрөх худалдааны талаар далайд гарцгүй гишүүн улсуудын хэрэгцээг бүрэн хүлээн зөвшөөрч, үүнтэй холбогдуулан олон улсын эрх зүй болон бодит үйл ажиллагааны үндсэн дээр тэдэнд зохих хөнгөлөлт үзүүлэх”-ийг хүссэн далайд гарцгүй улс болон олон улсын худалдааг өргөтгөх тухай Ерөнхий Ассамблейн 1028/Х1/ дугаар тогтоолыг тэмдэглэн,
ТТ и и и и л и О О ‘
Нээлттэй далайн тухай конвенцийн 2 дугаар зүйлд нээлттэй далай нь бүх улс үндэстэнд нээлттэй байж, түүний аливаа хэсгийг ямар ч улс өөрийн бүрэн эрхэнд хамруулан захирах эрхгүй болохыг заасныг, түүнчлэн уг конвенцийн 3 дугаар зүйлд:
“1. Далай чөлөөтэй байх зарчмын дагуу далайн эргийн улстай адил нөхцлөөр далайн эрэггүй улс далайд чөлөөтэй нэвтэрнэ. Энэ зорилгоор далайн эрэггүй улсаас далай хүрэх зайнд оршдог улсууд тухайн далайн эрэггүй улстай хамтын тохиролцоогоор болон, хүчин төгөлдөр үйпчилж буй олон улсын конвецуудын дагуу түүнд дараахь эрхийг эдлүүлнэ:
- харилцан адил байх зарчмаар өөрийн нутаг дэвсгэрээр чөлөөтэй дамжин өнгөрөхийг далайн эрэггүй улсад зөвшөөрөх;
- далайн боомтонд нэвтрэх болон түүнийг ашиглахад өөрийн эсхүл бусад улсын хөлөг онгоцонд олгодогтой адил нөхцлийг дээрх улсын далбаа бүхий хөлөг онгоцонд олгох зэрэг болно.
- Далайн эрэггүй улсаас далай хүрэх зайнд оршдог улсууд нь хүчин төгөлдөр үйлчилж буй олон улсын конвенцуудад нэгдэн ороогүй тохиолдолд далайн эргийн
* Монгол Улс 1966.05.11-нц нэгдэн орсон
болон дамжин өнгөрүүлэгч улсын эрх, далайн эрэггүй улсын өвөрмөц нөхцөл байдлыг харгалзан үзэж, дамжин өнгөрөх эрх чөлөө болон далайн боомтыг адил тэгш байдлаар ашиглах тухай бүх асуудлыг далайн эрэггүй улстай харилцан тохиролцсоны үндсэн дээр шийдэж байна” гэж тус тус заасныг санаж,
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Худалдаа, хөгжлийн бага хурлаас батласан худалдаа хөгжлийн тухай дараахь зарчмуудыг харилцан уялдаатай бөгөөд зарчим бүр бусад зарчмын агуулгын хүрээнд тайлбарлагдах ёстой гэж ойпгон, дахин нотолж:
- зарчим
Далайд гарцгүй улс бүр далайд чөлөөтэй нэвтрэх эрхийг хүлээн зөвшөөрөх нь олон улсын худалдааг өргөтгөх, эдийн засгийг хөгжүүлэхэд нэн шаардлагатай болно.
- зарчим
Далайд гарцгүй улсын далбаа бүхий хөлөг онгоц нь нутаг дэвсгэрийн болон дотоод далайн усанд зорчихдоо тухайн далайн эргийн улсын хөлөг онгоцыг хамааруулахгүйгээр далайн эргийн бусад улсын далбаа бүхий хөлөг онгоцтой адил эрх, нөхцлөөр хангагдана.
- зарчим
Далайн эргийн улстай адил нөхцлөөр далайд гарах эрх чөлөөг эдлэхийн тулд далайн эрэггүй улс нь далайд чөлөөтэй нэвтрэх гарцтай байвал зохино. Энэ зорилгоор далайн эрэггүй улсаас далай хүрэх зайнд оршдог улсууд нь далайд гарцгүй тухайн улстай хамтын тохиролцоогоор болон хүчин төгөлдөр үйпчилж буй олон улсын конвенцуудын дагуу далайд гарцгүй тухайн улсын далбаа бүхий хөлөг онгоцонд өөрийн эсхүл бусад улсын хөлөг онгоцонд олгосон нөхцлийн адил далайн боомтод нэвтрэх болон ашиглах боломжийг олгоно.
- зарчим
Далайд гарцгүй улсуудын эдийн засгийн хөгжилд бүрэн дүүрэн дэмжлэг үзүүлэх үүднээс бүх улсууд далайд гарцгүй эдгээр улс ямар ч нөхцөлд, аль ч барааны тухайд бүс нутгийн болон олон улсын худалдаанд чөлөөтэй оролцох боломж олгох зорилгоор харилцан адил байх зарчмаар чөлөөтэй бөгөөд хязгаарлалтгүйгээр дамжин өнгөрөх эрхийг олгоно.
Дамжин өнгөрч буй бараанд гаалийн хураамж ногдуулахгүй.
Дамжин өнгөрөгч тээврийн хэрэгсэлд дамжин өнгөрүүлэгч улсын тээврийн хэрэгсэлд ногдуулдагаас илүү татвар буюу хураамжийг ногдуулахгүй.
- зарчим
Дамжин өнгөрүүлэгч улс нь өөрийн нутаг дэвсгэр дээрх бүрэн эрхээ хадгалж, чөлөөтэй бөгөөд хязгаарлалтгүйгээр дамжин өнгөрөх эрхийг хэрэгжүүлэх явцад өөрийн хууль ёсны аливаа ашиг сонирхол ямар нэгэн байдлаар зөрчигдөхгүй байх үүднээс шаардлагатай бүхий л арга хэмжээ авах эрхтэй.
- зарчим
Газар зүйн хувьд өөр өөр байрлалтай далайд гарцгүй улсын худалдаа, хөгжилд тулгарч буй тусгай ба онцгой асуудлуудыг шийдвэрлэх ерөнхий хандлагыг өөрчлөх явцыг хурдасгах үүднээс бүс нутгийн болон олон улсын хэлэлцээр байгуулахыг улс бүр хөхиүлэн дэмжинэ.
- зарчим
Газарзүйн онцгой байрлалыг нь харгалзан далайд гарцгүй улсад үзүүлж буй хөнгөлөлт, тусгай эрх нь үндэсний нэн тааламжтай нөхцлийн үйлчлэх хүрээнд хамрагдахгүй.
- зарчим
Далайд гарцгүй улсын далайд чөлөөтэй нэвтрэх эрхийг зохицуулсан зарчим нь уг асуудлаар хоёр буюу хэд хэдэн талын байгуулсан хүчин төгөлдөр хэлэлцээрүүдийг ямар ч тохиолдолд хөндөхгүй бөгөөд дээрх зарчимд харшлахгүйгээр, тогтоож өгсөн нөхцлийг нь дордуулахгүй байх болзлыг хангасан хэлэлцээрийг цаашдаа байгуулахад саад учруулахгүй хэмээн дараахь зүйлийг хэлэлцэн тохиролцов:
1 дугээр зуйл
Нэр томъёо
Энэхүү конвенцийн зорилгод:
- далаид гарцгүи улс гэж далаин эрэггүи аливаа оролцогч улсыг хэлнэ;
- “дамжин өнгөрөх хөдөлгөөн” гэж далаИд гарцгүИ улсын нутаг дэвсгэрээс эхлэх буюу мөн нутагт дуусах, чингэхдээ өмнө нь эсхүл дараа нь далайгаар хийх тээврийг багтаасан нийт зорчих замын нэг хэсэг нь болж, хэлэлцэн тохирогч улсын нутаг дэвсгэрийг дамжин далай болон далайд гарцгүй улсын хооронд бараа, үүний дотор дангаар яваа тээшийг шилжүүлэн зөөх ажиллагааг хэлнэ. Шилжүүлэн ачих, агуулахад хадгалах, овор ихтэй ачааг жижиглэн хуваах, тээвэрлэлтийн аргыг өөрчлөх, түүнчлэн овор ихтэй ачаа болон машин техникийг угсрах, задлах, дахин угсрах зэрэг ажиллагааг зөвхөн тээвэрлэлтийг хялбар болгох үүднээс явуулж буй тохиолдолд “дамжин өнгөрөх хөдөлгөөн” гэдэг нэр томъёоллоос тусад нь авч үзэж үл болно. Энэ хэсгийн заалтыг хэлэлцэн тохирогч аль нэг улсын нутаг дээр нь ийнхүү угсрах, задлах, дахин угсрах зориулалттай байнгын төхөөрөмж байгуулах буюу байгуулахыг зөвшөөрөх үүрэг ногдуулж байна гэж үзэхгүй;
/ \ 11 \J KJ KJ
- дамжин өнгөрүүлэгч улс гэж далаид гарцгүи улсаас далаид хүрэх заинд оршдог, газар нутгаар нь “дамжин өнгөрөх хөдөлгөөн” хиигдэж баигаа далаин эргиин эсхүл далайн эрэггүй хэлэлцэн тохирогч аливаа улсыг хэлнэ;
- “Тээвриин хэрэгсэл” гэдэг нэр томъёонд:
- төмөр замын хөдөлгөөнт цуваа, далайн ба гол мөрний хөлөг онгоц, авто тээврийн хэрэгсэл;
- орон нутгийн нөхцөл байдлаас шалтгаалж ачигч нар, энгийн хөсөг;
- бусад тээврийн хэрэгсэл, түүнчлэн хэлэлцэн тохирогч холбогдох улсууд харилцан тохиролцсоны үндсэн дээр дамжуулагч хоолой болон байгалийн хий дамжуулах шугам зэргийг дамжин өнгөрөх хөдөлгөөнд энэ зүйпийн агуулгад нийцүүлэн ашиглаж буй тохиолдолд тус тус багтаана.
- дугаар зүйл Дамжин өнгөрөх эрх чөлөө
- Энэхүү конвенцийн заалтын дагуу дамжин өнгөрөх хөдөлгөөн болон тээврийн хэрэгсэлд дамжин өнгөрөх эрх чөлөөг олгоно. Энэхүү конвенцийн бусад заалтын дагуу хэлэлцэн тохирогч улсууд өөрийн нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх тээврийн хөдөлгөөнийг зохицуулах болон хэрэгжүүлэх талаар авах арга хэмжээ нь хэлэлцэн тохирогч тухайн улсуудын харилцан хүлээн зөвшөөрсөн, одоогоор ашиглагдаж буй замын чиглэлийн дагуу дамжин өнгөрөх тээвэр хийхэд тус дөхөм үзүүлэхэд чиглэгдэнэ. Энэхүү конвенцийн заалтын дагуу барааг үйлдвэрлэх, ачих, оруулах, гаргах, хүргэх газар эсхүл түүний өмчлөлтэй холбоотой аливаа нөхцөл байдал болон барааг тээвэрлэхэд ашиглаж буй хөлөг онгоц, хуурай замын буюу тээврийн бусад хэрэгслийн өмчлөл, бүртгэгдсэн газар, аль улсын далбаа бүхий зэргийг үндэслэн алагчилахгүй.
- Хэлэлцэн тохирогч нөгөө улсын газар нутгийн зарим буюу нийт хэсгээр дамжин өнгөрөх тээврийн хэрэгслэлийн ашиглалтын журмыг нэгдэн орсон олон улсын олон талт конвенцуудийг харгалзан үзэж, хэлэлцэн тохирогч холбогдох улсууд харилцан зөвшөөрсний үндсэн дээр тогтооно.
- Хэлэлцэн тохирогч улс бүр дамжин өнгөрөх хөдөлгөөнд оролцох шаардлагатай этгээдэд газар нутгаар нь дамжин өнгөрөх буюу нэвтрэх эрхийг өөрийн хууль тогтоомж, дүрэм, журмын дагуу олгоно.
- Хэлэлцэн тохирогч улсууд нь олон улсын заншлын эрх зүйн зарчим болон олон улсын холбогдох конвенцууд, түүнчлэн дотоодын хууль тогтоомжийн дагуу өөрсдийн газар нутгийн далайн усаар дамжин өнөгөрөх хөдөлгөөн хийхийг зөвшөөрнө.
- дугаар зүйл
- дугаар зүйл Дамжин өнгөрөх эрх чөлөө
Гаалийн хураамж болон дамжин өнгөрүүлэх тусгай төлбөр
Дамжин өнгөрүүлэгч улсын эрх бүхийн байгууллагууд өөрийн газар нутгаар нь дамжин өнгөрөх хөдөлгөөн хийхэд импорт, экспорт болон дамжин өнгөрөх тээвэртэй холбогдсон гаалийн хураамж болон татварыг ногдуулахгүй. Энэхүү дамжин өнгөрөх хөдөлгөөнд гагцхүү хяналт тавих болон зохицуулалт хийхэд гарсан зардлыг нөхөн барагдуулах зорилгоор авах хурамжийг ногдуулж болно. Ийм хураамжийн хэмжээ нь нөхөн төлөх зардлын хэмжээтэй тэнцүү байхаар ойртож очсон байх бөгөөд 2 дугаар
и и 1 и л и и и
зүйлийн 1 дэх хэсэгт заасан алагчмлахгүй байх тухай шаардлагад нийцүүлэн ногдуулна.
- дугээр зуйл Тээврийн хэрэгсэл болон тариф
- Дамжин өнгөрөх хөдөлгөөнийг шаардлагагүйгээр саатуулахгүйн тулд хэлэлцэн тохирогч улсууд бололцоотой бол оруулах, гаргах цэгүүд болон шаардлагатай гэж үзвэл шилжүүлэн ачих цэгүүдэд, зохих тээврийн хэрэгсэл болон ачиж буулгах тоног төхөөрөмжөөр хангах үүрэг хүлээнэ.
- Харилцан тохирогч улс нь дамжин өнгөрөх хөдөлгөөнд өөрийн ажиллуулж буй эсхүл эрх мэдэлд нь байгаа байгууламжуудыг ашиглуулсны төлөөх тариф буюу хураамж ногдуулахдаа тээвэрлэлт хийгдэж буй нөхцөл, зах зээл дахь өрсөлдөөнийг бодолцон үзэж, хэмжээ болон хэрэглэх арга нь зүй зохистой байхаар эдгээр тариф буюу хураамжийг тогтоох үүрэг хүлээнэ. Дамжин өнгөрөх хөдөлгөөнийг хөнгөвчилж, хэлэлцэн тохирогч улсууд далайд гарцтай улс газар нутгаар нь дамжин тээвэр хийхэд ногдуулдаг тариф, хураамжийн хэмжээнээс илүүгүйгээр эдгээр тариф, хураамжийг тогтооно. Тухайн улсын компани, хувь хүн ажиллуулж буй эсхүл улсын мэдэлд байгаа байгууламжийг ашигласны төлөө дамжин өнгөрөх хөдөлгөөнд ногдуулах тариф болон хураамжийг тухайн хэлэлцэн тохирогч улс тогтоох буюу зохицуулж байгаа тохиолдолд энэ зүйлийн заалтууд үйлчилнэ. Энэ хэсэгт орсон “байгууламж” гэдэг нэр томьёонд тариф буюу хураамж ногдуулсан тээврийн хэрэгсэл, далайн боомтын байгууламж, замын чиглэл зэргийг хамруулна.
- Дамжин өнгөрөх усан замын чиглэлийн дагуу дангаараа чиргүүлийн үйлчилгээ үзүүлдэг албыг дамжин өнгөрч буй хөлөг онгоцонд саад учруулахгүй байдлаар зохион байгуулна.
- 2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тусгасан алагчилахгүй байх тухай заасныг баримтлан энэ зүйлийн заалтуудыг хэрэглэнэ.
- дугаар зуйл
Гааль, тээвэр зэрэгт холбогдох аргачлал болон баримт бичиг бүрдүүлэлт
- Хэлэлцэн тохирогч улсууд дамжин өнгөрөх хөдөлгөөнийг чөлөөтэй, тасралтгүй, тогтмол явуулах боломжийг олгосон захиргааны болон гаалийн арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. Шаардлагатай тохиолдолд эдгээр улсууд тухайн дамжин өнгөрөх хөдөлгөөн хийх болон түүнийг хөнгөвчлөх үүднээс авах арга хэмжээний талаар тохиролцоонд хүрэх зорилгоор хэлэлцээ явуулна.
- Хэлэлцэн тохирогч улсууд газар нутгаар нь дамжин өнгөрөх нийт хугацаанд гарч болзошгүй шилжүүлэн ачих, агуулахад хадгалах, овор ихтэй ачааг жижиглэн хуваах, тээвэрлэлтийн аргыг өөрчлөх зэрэг дамжин өнгөрөх хөдөлгөөн хийхтэй холбогдсон баримт бичиг бүрдүүлэхэд хялбарчилсан журам мөрдөх болон гааль, тээвэр болон захиргааны бусад асуудлыг шуурхай шийдвэрлэж байх үүрэг хүлээнэ.
- дугаар зүйл Дамжин өнгөрөх ачааг хадгалах
- Дамжин өнгөрүүлэгч улсын орох, гарах боомт мөн замын дундах цэгүүд дээр дамжин өнгөрч буй ачааг хадгалах нөхцлийг холбогдох улсууд харилцан тохиролцсоны үндсэн дээр тогтоож болно. Дамжин өнгөрүүлэгч улсууд өөрийн улсад оруулж байгаа болон гаргаж байгаа ачааг хадгалах нөхцлөөс дутуугүй тааламжтай нөхцөл олгоно.
- Тариф, хураамжийг 4 дүгээр зүйлийн дагуу тогтооно.
- дугаар зүйл
Дамжин өнгөрөх хөдөлгөөнд учрах саад болон хүндрэл
- Давагдашгүй хүчин зүйпээс бусад тохиолдолд хэлэлцэн тохирогч улсууд дамжин өнгөрөх хөдөлгөөнд саад эсхүл хязгаарлалт учруулахаас зайлсхийх бүхий л арга хэмжээг авна.
- Дамжин өнгөрөх хөдөлгөөнд саад болон өөр төрлийн хүндрэл учирвал түүнийг шуурхай арилгах зорилгоор дамжин өнгөрүүлэгч улс эсхүл улсуудын эрх бүхий байгуулага болон далайд гарцгүй улсын эрх бүхий байгууллага хамтран ажиллана.
- дугаар зүйл
Чөлөөт бүс буюу гаалийн бусад төрлийн хөнгөлөлт
- Дамжин өнгөрөх хөдөлгөөнд таатай нөхцөл бүрдүүлэх үүднээс дамжин өнгөрүүлэгч улс болон далайд гарцгүй улс хоорондоо тохиролцсоны үндсэн дээр дамжин өнгөрүүлэгч улсын орох, гарах далайн боомтуудад чөлөөт бүс болон гаалийн бусад төрлийн хөнгөлөлт бий болгож болно.
- Далайн эрэггүй буюу далайн боомтгүй дамжуулан өнгөрүүлэгч бусад улс далайд гарцгүй улсад зориулан ийм төрлийн хөнгөлөлттэй газрыг байгуулж болно.
- дугээр зуйл
Илүү хөнгөлөлт эдлүүлэх тухай заалт
Энэхүү конвенцид зааснаас илүү хөнгөлөлт эдлүүлэх болон түүний зарчмуудад нийцсэний дагуу хэлэлцэн тохирогч улсууд хоорондоо тохиролцсон, эсхүл хэлэлцэн тохирогч аль нэг улсаас олгосон дамжин өнгөрөх тэээвэрт хөнгөлөлт үзүүлэх эрхийг энэхүү конвенц аль ч тохиолдолд хязгаарлахгүй. Энэхүү конвенц цаашид ийм төрлийн илүү хөнгөлөлт эдлүүлэх эрх олгоход саад учруулахгүй.
- дугаар зуйл
Нэн тааламжтай нөхцлийн талаархи тайлбар
- Далайд гарцгүй улсуудын газарзүйн байрлалын онцлогийг харгалзан эдгээр улсад энэхүү конвенцийн дагуу олгож буй хөнгөлөлт болон тусгай эрх нь нэн тааламжтай нөхцлийн талаархи тайпбарын үйлчлэх хүрээнд хамрагдахгүй хэмээн хэлэлцэн тохирогч улсууд тохиролцов. Энэхүү конвенцид нэгдэн ороогүй далайд гарцгүй улс нь энэхүү конвенцийн дагуу далайд гарцгүй улсад олгох хөнгөлөлт, тусгай эрх эдлэх тухай хүсэлтээ далайд гарцгүй тухайн улс болон ийм хөнгөлөлт, тусгай эрхийг олгож буй хэлэлцэн тохирогч улсын хооронд байгуулсан гэрээний нэн тааламжтай нөхцлийн талаархи тайлбарын үндсэн дээр гаргаж болно.
- Хэрэв хэлэлцэн тохирогч улс далайд гарцгүй аль нэгэн улсад энэхүү конвенцид зааснаас илүү хөнгөлөлт болон тусгай эрх эдлүүлэх бол ийм төрлийн хөнгөлөлт болон тусгай эрх эдлүүлэхээ далайд гарцгүй зөвхөн тухайн улсаар хязгаарлаж болох бөгөөд чингэхдээ далайд гарцгүй өөр улсад ийм төрлийн хөнгөлөлт болон тусгай эрх эдлүүлэхгүй байх нь хэлэлцэн тохирогч улс болон далайд гарцгүй тухайн өөр улс хооронд байгуулсан гэрээний нэн тааламжтай нөхцлийн тухай заалтуудтай харшилахаас бусад тохиолдолд үүнийг зөвшөөрнө.
- дугээр зуйл
Эрүүл мэнд, аюулгүй байдал болон оюуны өмчийг хамгаалах үүднээс Конвенцид хамаарахгүй байх заалтууд
- Энэхүү конвенц нь хэлэлцэн тохирогч аливаа улсад ёс суртахуун, эрүүл мэнд, аюулгүй байдлын үүднээс эсхүл хортон шавьж, ургамал болон амьтны гаралтай өвчнөөс урьдчилан сэргийпэх зорилгоор өөрийн газар нутагтаа хувь хүнийг нэвтрүүлэх эсхүл бараа оруулахыг хориглосон тохиолдолд дамжин өнгөрүүлэх үүрэг хүлээлгэхгүй.
- Хэлэлцэн тохирогч улс хувь хүн эсхүл бараа, үүн дотор ялангуяа монополийн бараа үнэхээр дамжин өнгөрч, тухайн тээврийн хэрэгсэл нь эдгээр барааг шилжүүлэн зөөхөд ашиглагдаж байгаа эсэх, түүнчлэн замын чиглэл болон холбооны хэрэгслийн аюулгүй байдлыг хангах зорилгоор шаардлагатай болон бусад арга хэмжээ авах эрхтэй.
- Хэлэлцэн тохирогч улс оролцож буй дэлхийн эсхүл бүс нутгийн шинж чанартай, энэхүү конвенцийг байгуулахаас өмнө эсхүл дараа нь байгуулагдах олон улсын ерөнхий конвенцийн заалтын дагуу зайлшгүй авах арга хэмжээ дараахь асуудалтай холбоотой бол энэхүү конвенцийн заалтууд түүнд хамаарахгүй:
- Хар тамхи, аюултай эмийн бодис, зэвсэг зэрэг тодорхой төрлийн барааны эскпорт, импорт эсхүл дамжин өнгөрөх тээвэрлэлт;
- аж үйлдвэрийн өмч, уран зохиол буюу уран сайхны бүтээл эсхүл компанийн нэр, барааны гарал үүсэл, үйлдвэрлэсэн газрыг заасан хаяг шошгыг хамгаалах болон шударга бус өрсөлдөөнийг таслан зогсоох зэрэг болно.
- Аюулгүй байдлын язгуур эрх ашгаа хамгаалах үүднээс хэлэлцэн тохирогч аль нэг улс шаардлагатай арга хэмжээ авахад энэхүү конвенцийн заалт саад болохгүй.
- дугаар зуйл
Онцгой үед Конвенц үйлчлэхгүй байх тухай
Улс төрийн оршин тогтнол, аюулгүй байдалд заналхийлсэн онцгой нөхцөл байдлаас улбаалж хэлэлцэн тохирогч аливаа улсын зайлшгүй хэрэгжүүлэх нийтлэг буюу тусгай арга хэмжээ нь дамжин өнгөрөх эрх чөлөөг бололцооны хэмжээнд баримталж байх болзолтойгоор онцгой үед, аль болох богино хугацаанд энэхүү конвенцийн заалтаас гажиж болно.
- дугаар зуйл
Дайны үед Конвенцийг хэрэгжүүлэх
Дайны үед дайтагч талууд болон төвийг сахигч этгээдийн эрх, үүргийг энэхүү конвенцоор тогтоохгүй. Чингэхдээ ийм эрх, үүргийн дагуу олгосон хүрээнд Конвенц нь дайны үед хүчин төгөлдөр хэвээр байна.
- дугээр зуйл
Конвенцийн дагуу хүлээх үүрэг болон Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүдийн эрх, үүрэг
Энэхүү конвенц нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүний хувьд хэлэлцэн тохирогч улсын хүлээсэн эрх, үүргэнд харшлах үүрэг хүлээлгэхгүй.
- дугаар зүйл Харилцан адил байх зарчим
Энэхүү конвенцийн заалтуудыг харилцан адил байх зарчимд тулгуурлан хэрэглэнэ.
- дугаар зүйл Маргааныг шийдвэрлэх
- Энэхүү конвенцийн заалтуудыг тайлбарлах буюу хэрэглэхтэй холбогдон гарсан аливаа маргааныг хэлэлцээ хийх буюу маргааныг эв зүйгээр шийдвэрлэх бусад аргаар есөн сарын дотор шийдвэрлээгүй тохиолдолд аль нэг талын хүсэлтээр арбитрын шүүхэд тавьж шийдвэрлүүлнэ. Арбитрын комисс гурван гишүүнээс бүрдэнэ. Маргаанд оролцогч талууд комиссын тус бүр нэг нэг гишүүнийг томилох бөгөөд даргын үүрэг гүйцэтгэх гурав дахь гишүүнийг талуудын харилцан тохиролцсоны дагуу сонгоно. Хэрэв гурван сарын дотор комиссын гурав дахь гишүүнийг томилох талаар талууд тохиролцож чадахгүй бол гурав дахь гишүүнийг Олон улсын шүүхийн дарга томилно. Гурван сарын дотор аль нэг тал холбогдох томилогоог хийж чадаагүй тохиолдолд Олон улсын шүүхийн дарга сул орон тоог нөхөж томилно.
- Арбитрын комисс асуудлыг энгийн олонхийн саналаар шийдвэрлэх бөгөөд уг шийдвэрийг маргаанд оролцогч талууд заавал биелүүлнэ.
- Энэхүү конвенцийн дагуу маргааныг шийдвэрлэх үүрэг оногдсон арбитрын комисс буюу олон улсын бусад байгууллага нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргаар уламжлан хэлэлцэн тохирогч бусад улсад маргаан үүссэн тухай болон түүний шинж чанар, шийдвэрлэх нөхцлийн талаар мэдээлнэ.
- дугаар зүйл Гарын үсэг зурах
Нэгдсэн Үндэстний Байгууллага эсхүл түүний төрөлжсөн байгууллагын гишүүн улс, Олон улсын шүүхийн дүрэмд оролцогч улс болон Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейгаас энэхүү конвенцид нэгдэн орохыг санал болгосон улсууд гарын үсэг зурахад энэхүү конвенц 1965 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл нээлттэй байна.
- дугаар зүйл
Соёрхон батлах
Энэхүү конвенцийг соёрхон батлана. Батламж жуух бичгийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад хадгалуулна.
- дүгээр зүйл Нэгдэн орох
17 дугаар зүйлд дурдсан дөрвөн ангиллын аль нэгд нь хамаарагдах улс нэгдэн ороход энэхүү конвенц нээлттэй байна. Нэгдэн орсон тухай баримт бичгийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад хадгалуулна.
- дугаар зүйл Хүчин төгөлдөр болох
- Доод тал нь далайд гарцгүй хоёр, дамжин өнгөрүүлэгч далайн эргийн хоёр улс батламж жуух бичиг эсхүл нэгдэн орсон тухай баримт бичгээ хадгалуулахаар өгсөн өдрөөс хойш гуч хоногийн дараа энэхүү конвенц хүчин төгөлдөр болно.
- Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Конвенцийг хүчин төгөлдөр болоход шаардагдах батламж жуух бичиг буюу нэгдэн орсон тухай баримт бичгийг хадгалуулахаар өгснөөс хойш энэхүү конвенцийг соёрхон батласан буюу түүнд нэгдэн орсон тухайн улсын хувьд Конвенц нь батламж жуух бичиг буюу нэгдэн орсон тухай баримт бичгийг хадгалуулахаар өгсөн өдрөөс хойш гуч хоногийн дараа үйлчилж эхэлнэ.
- дүгээр зүйл
Хянан өөрчлөх
Хэлэлцэн тохирогч улсын гуравны нэг нь хүсэлт тавьж, хэлэлцэн тохирогч улсын олонхийн хүлээн зөвшөөрсөнөөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга энэхүү конвенцийг хянан өөрчлөх зорилгоор бага хурлыг зарлан хуралдуулна.
- дугаар зүйл
Ерөнхий нарийн бичгийн даргын мэдээлэл
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга нь 17 дугаар зүйлд дурдсан дөрвөн ангиллын аль нэгд нь хамрагдаж буй бүх улсад:
- 17, 18 болон 19 дүгээр зүйлийн дагуу энэхүү конвенцид гарын үсэг зурж, батламж жуух бичиг буюу нэгдэн орсон баримт бичгийг хадгалуулахаар өгсөн тухай;
- 20 дугаар зүйлийн дагуу энэхүү конвенц хүчин төгөлдөр болох өдрийн
тухай;
- 21 дүгээр зүйлийн дагуу гаргасан хянан өөрчлөх тухай хүсэлтийг тус тус мэдээлж байна.
- дугаар зүйл Адил хүчинтэй эх бичвэрүүд
Энэхүү конвенцийн, англи, испани, орос, франц, хятад хэлээрх адил хүчинтэй жинхэнэ эх бичвэрийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад хадгалуулахаар хүлээлгэн өгөх бөгөөд Ерөнхий нарийн бичгийн дарга түүний баталгаат хуулбаруудыг 17 дугаар зүйлд заасан дөрвөн ангиллын аль нэгд нь багтаж буй бүх улсад илгээнэ.
Хэмээснийг нотолж тус тусын Засгийн газраас зохих ёсоор олгосон бүрэн эрх бүхий дор үсэг зурагчид энэхүү конвенцид гарын үсэг зурав.
Нэг мянга есөн зуун жаран таван оны долоодугаар сарын наймны өдөр Нью Йорк хотноо Нэгдсэн Үндэстний Байгууллагын төв байранд үйлдэв.
- БАРАА ХУДАЛДАХ-ХУДАЛДАН АВАХ ОЛОН УЛСЫН ГЭРЭЭНИЙ ТУХАЙ НЭГДСЭН ҮНДЭСТНИЙ БАЙГУУЛЛАГЫН КОНВЕНЦ
1980 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр баталж, 1988 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр хүчин төгөлдөр болсон
Удиртгал
Энэхүү конвенцид оролцогч улсууд,
Олон улсын эдийн засгийн шинэ дэг журам тогтоох тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 6 дугаар тусгай чуулганаас батласан тогтоолын өргөн цар хүрээтэй зорилгуудыг анхаарч,
тэгш, харилцан ашигтай байх үндсэн дээр олон улсын худалдааг хөгжүүлэх нь улс хоорондын найрсаг харилцааг дэмжихэд чухал хөшүүрэг болно гэж үзэн,
олон улсын хооронд бараа худалдах-худалдан авах гэрээг зохицуулж, нийгэм, эдийн засаг, эрх зүйн өөр өөр тогтолцоог харгалзсан нэгдмэл хэм хэмжээг батлан гаргах нь олон улсын худалдаан дахь эрх зүйн саад тотгорыг арилгах болон олон улсын худалдааны хөгжлийг дэмжихэд тус дөхөм үзүүлнэ гэж найдаж,
дараахь зүйпийг хэлэлцэн тохиров:
I ХЭСЭГ
ХАМРАХ ХҮРЭЭ БА ЕРӨНХИЙ ЗААЛТ
I бүлэг ХАМРАХ ХҮРЭЭ
1 дүгээр зүйл
- Энэхүү конвенц үйл ажиллагаагаа явуулдаг газар нь өөр өөр улсад байгаа талуудын хооронд бараа худалдах-худалдан авах гэрээг:
- тэдгээр улс нь хэлэлцэн тохирогч улс бол; эсхүл
- олон улсын хувийн эрх зүйн хэм хэмжээний дагуу хэлэлцэн тохирогч улсын хуулийг хэрэглэх бол хамруулна.
- Талуудын үйл ажиллагаа явуулдаг газар өөр өөр улсад байгаа гэдэг нь гэрээнээс буюу гэрээ байгуулахын өмнө эсхүл байгуулж байх үед талуудын хооронд хийсэн аливаа хэлцэл буюу солилцсон мэдээллээс харагдахгүй бол талуудын үйп ажиллагаагаа явуулдаг газрууд тийнхүү өөр өөр улсад байгааг хэрэгсэж үзэхгүй.
* Монгол Улс 1997.07.09-нд нэгдэн орсон
(3) Энэхүү конвенцийн хамрах хүрээг тогтоохдоо талуудын харьяалал, талуудын болон гэрээний иргэний буюу худалдааны шинжийг үл харгалзана.
- дугаар зуйл
Энэхүү конвенц нь дараахь барааг худалдахад хамаарахгүй:
- худалдагч гэрээ байгуулахаас өмнө болон гэрээ байгуулах үед хувийн, гэр бүлийн буюу гэр ахуйн хэрэгцээнд зориулан тухайн барааг худалдан авч байгаа гэдгийг мэдээгүй байсан буюу мэдэх ёсгүй байснаас бусад үед дээрх хэрэгцээнд зориулан худалдан авсан бараа;
- үнэ хаялцуулах журмаар худалдсан бараа;
- шийдвэр гүйцэтгэх буюу хуулийн дагуу бусад хэлбэрээр худалдсан бараа;
- үнэт цаас, хувьцаа, хөрөнгө оруулалтын эрхийн бичиг, эргэлтийн баримт бичиг эсхүл мөнгө;
- усан онгоц, завь, хөвөгч хөлөг буюу нисэх онгоц;
- цахилгаан эрчим хүч.
- дугаар зуйл
- Барааг захиалж байгаа тал уг барааг үйлдвэрлэж бэлтгэхэд шаардлагатай материалын үлэмж хэсгийг нийлүүлэх үүргийг хүлээгээгүй бол үйлдвэрлэж, бэлтгэх барааг нийлүүлэхээр хийсэн гэрээг худалдах-худалдан авах гэрээнд тооцно.
- Бараа нийлүүлэгч талын хүлээсэн үүргийн зонхилох хэсэг нь ажил гүйцэтгэх буюу бусад үйлчилгээ үзүүлэхээр байгуулсан гэрээнд энэхүү конвенц хамаарахгүй.
- дугээр зуйл
Энэхүү конвенц нь зөвхөн бараа худалдах-худалдан авах гэрээ байгуулахыг, түүнчлэн уг гэрээгээр худалдагч, худалцан авагчийн эдлэх эрх, хүлээх үүргийг зохицуулна. Энэхүү конвенцид илт өөрөөр заагаагүй бол ялангуяа дараахь зүйлс хамаарахгүй:
- уг гэрээ, түүний аль нэг заалт, эсхүл заншлын аль нэг зүйл хүчинтэй эсэх,
- худалдсан барааг өмчлөх эрхэд уг гэрээний үзүүлэх нөлөө.
- дугаар зуйл
Бараа хүнийг үхэлд хүргэсэн буюу эрүүл мэндэд нь муугаар нөлөөлсөн тохиолдолд худалдагчид ноогдуулах хариуцлагыг энэхүү конвенцоор зохицуулахгүй.
- дугаар зүйл
Талууд энэхүү конвенцийг хэрэглэхгүй байж, эсхүл 12 дугаар зүйлд заасан журмаар түүний аль нэг заалтыг хасч эсхүл үйлчлэлийг нь өөрчилж болно.
II бүлэг ЕРӨНХИЙ ЗААЛТ
- дугаар зүйл
- Энэхүү конвенцийг тайлбарлахдаа түүний олон улсын шинж чанарыг, мөн түүнийг нэг мөр хэрэглэхийг дэмжих болон олон улсын худалдаанд үнэнч шударга байдлыг эрхэмлэх зайпшгүй шаардлагыг харгалзан үзвэл зохино.
- Энэхүү конвенцоор зохицуулсан боловч Конвенцид шууд тусгаагүй асуудлыг Конвенцийн үндэс болсон ерөнхий зарчмуудын дагуу шийдвэрлэх бөгөөд ийм зарчим байхгүй бол түүнийг олон улсын хувийн эрх зүйн хэм хэмжээний дагуу хэрэглэх хуульд нийцүүлэн шийдвэрлэнэ.
- дугаар зүйл
- Энэхүү конвенцийн зорилгын үүднээс, аль нэг талын хийсэн мэдэгдэл, бусад үйвдлийг түүний чиг санааны дагуу тайлбарлах бөгөөд уг чиг санааг нөгөө тал мэдсэн буюу мэдэхгүй өнгөрөөх ёсгүй байна.
- Хэрэв өмнөх (1) дэх хэсгийн заалтыг үл хэрэглэвэл аль нэг талын хийсэн мэдэгдэл, бусад үйлдлийг нөгөө талтай нэгэн этгээд уг нөхцөл байдалд хэрхэн ойлгох байсан бэ гэдэгтэй холбон тайлбарлана.
- Гэрээний аль нэг талын чиг санааг буюу нэгэн адил этгээдийн ойлголтыг тодорхойлохдоо тухайн тохиолдолд холбогдох бүхий л нөхцөл байдал түүний дотор хэлэлцээ, талууд харилцаандаа тогтоосон дадал, заншил болон талуудын дараа дараагийн аливаа үйлдлийг зохих ёсоор харгалзан үзнэ.
- дүгээр зүйл
- Талууд хоорондоо хэлэлцэн тохиролцсон аливаа заншил болон харилцаандаа тогтоосон дадлыг үйл ажиллагаандаа дагаж мөрдөнө.
- Өөрөөр тохиролцоогүй бол талууд гэрээнд буюу гэрээ байгуулахад тэдний мэдэж байсан буюу мэдэх ёстой байсан, мөн олон улсын худалдаанд тухайн тодорхой худалдаанд хамаарах тухайн төрлийн гэрээнд оролцогч этгээдүүд өргөнөөр мэддэг бөгөөд тогтмол дагаж мөрддөг заншлыг хэрэглэж байна гэж үзнэ.
- дугаар зүйл
10 дугаар зүйл
Энэхүү конвенцийн зорилгын үүднээс:
(a) хэрэв гэрээний аль нэг тал үйл ажиллагаа явуулдаг нэгээс дээш газартай бол гэрээ байгуулахаас өмнө буюу байгуулах үед талууд мэдэж байсан эсхүл
төлөвлөж байсан нөхцөл байдлыг харгалзан гэрээ болон түүнийг гүйцэтгэхэд хамгийн ойр харилцах байгууллагыг түүний үйл ажиллагаа явуулдаг газарт тооцно;
(b) хэрэв гэрээний аль нэг тал үйл ажиллагаа явуулдаг газаргүй бол байнгын оршин суугаа газраар нь түүнтэй харилцана.
- дүгээр зүйл
Бараа худалдах-худалдан авах гэрээг заавал бичгээр байгуулах буюу баталгаажуулах хэрэггүй бөгөөд гэрээний хэлбэрт бусад аливаа шаардлага тавихгүй. Гэрээ байгуулснаа талууд ямар ч арга хэрэгслээр түүний дотор гэрчээр нотолж болно.
- дугаар зүйл
Хэрэв талуудын аль нэг нь тус конвенцийн 96 дугаар зүйпийн дагуу мэдэгдэл хийсэн хэлэлцэн тохирогч аль нэг улсад үйл ажиллагаа явуулдаг газартай бол бараа худалдах-худалдан авах гэрээ, түүнд талуудын хэлэлцэн тохиролцсоноор хийх өөрчлөлт, цуцлалт буюу гэрээ хийх аливаа санал, зөвшөөрөл буюу чиг санааны бусад илэрхийллийг бичгээр буюу өөр аль нэг хэлбэрээр гүйцэтгэхийг зөвшөөрч байгаа энэхүү конвенцийн 11, 29 дүгээр зүйлийн эсхүл II хэсгийн аль нэг заалтыг хэрэглэхгүй. Талууд энэ зүйлийг хасч үйлчлэлийг нь өөрчилж үл болно.
- дугаар зүйл
Энэхүү конвенцийн зорилгын үүднээс “бичгээр” гэдэг ойлголтод телеграмм болон телексээр өгсөн мэдээллийг мөн хамаарна.
II ХЭСЭГ ГЭРЭЭ БАЙГУУЛАХ
- дүгээр зүйл
- Нэг буюу хэд хэдэн тодорхой хүнд гэрээ байгуулахаар хандсан санал нь хангалттай тодорхой бөгөөд түүнийг зөвшөөрсөн тохиолцолд заавал биелүүлнэ гэсэн санал гаргагчийн чиг санааг илэрхийлсэн байвал түүнийг гэрээ байгуулах санал гэнэ. Гэрээ байгуулах саналд барааны нэрийг зааж, тоо хэмжээ, үнийг нь шууд буюу шууд бусаар тогтоосон эсхүл тоо хэмжээ, үнийг тодорхойлох журмыг заасан байвал уг саналыг хангалттай тодорхой гэж үзнэ.
- Нэг буюу хэд хэдэн тодорхой этгээдэд хандаагүй саналыг гэрээ байгуулах санал гэж санал гаргагч этгээд шууд заагаагүй бол түүнийг ердөө санал гаргахаар өгсөн урилга гэж тооцно.
- дугаар зүйл
(1) Гэрээ байгуулах санал хүлээн авагч талд очсоноор хүчин төгөлдөр болно.
(2) Гэрээ байгуулах саналыг эгүүлэн авах тухай мэдэгдэл нь саналыг хүлээн авагч тал уг саналыг хүлээн авахаас өмнө нэг зэрэг хүрсэн бол уг санал буцааж авахааргүй байсан ч гэсэн түүнийг эгүүлэн авч болно.
- дугаар зүйл
- Санал хүлээн авагч тал саналыг зөвшөөрөн явуулахаас өмнө тухайн саналыг буцаан авч байгаа тухай мэдэгдлийг хүлээн авсан бол гэрээ байгуулах хүртэл тийнхүү буцаан авч болно.
- Харин гэрээ байгуулах саналыг дараахь тохиолдолд буцаан авч болохгүй:
- хэрэв гэрээ байгуулах саналыг буцаан авахгүй гэдгийг зөвшөөрөл өгөх хугацааг заах замаар буюу бусад хэлбэрээр заасан; эсхүл
- гэрээ байгуулах тухай саналыг буцаан авахгүй санал гэж хүлээн авагч тал итгэх үндэслэлтэй байж, уг саналд итгэснийхээ дагуу үйлдэл хийсэн бол.
- дугаар зүйл
Аливаа татгалзсан мэдэгдэл санал хүлээн авагч талд очсон тохиолдолд тухайн санал буцаан авахгүй байсан ч хүчингүй болно.
- дугаар зүйл
- Хүлээн авагч тал гэрээ байгуулах саналыг зөвшөөрснөө илэрхийлэн мэдэгдэл буюу үйлдэл хийсэн бол түүнийг гэрээний саналыг зөвшөөрсөн гэж үзнэ. Дуугүй байх буюу ямар нэг үйлдэл хийхгүй байх нь дангаараа гэрээний саналыг зөвшөөрсөнд тооцогдохгүй.
- Гэрээ байгуулах санал гаргагч уг саналын зөвшөөрлийг авснаар энэ зөвшөөрөл хүчин төгөлдөр болно. Гэрээ байгуулах санал гаргагчийн тогтоосон хугацаанд, хугацаа тогтоогоогүй нөхцөлд тухайн хэлцлийн нөхцөл байдлыг түүний дотор санал гаргагчийн ашигласан холбооны хэрэгслийн шуурхай эсэхийг зохих ёсоор харгалзаж үзэн боломжийн хугацаанд уг саналын зөвшөөрлийг аваагүй бол энэ зөвшөөрөл нь хүчин төгөлдөр бус байна. Нөхцөл байдал өөрөөр шаардахгүй бол амаар тавьсан гэрээний саналын зөвшөөрлийг тэр дор нь өгөх ёстой.
- Гэвч хүлээн авагч тал гэрээний саналын дагуу буюу талууд хоорондоо тогтоосон дадал буюу ашиглаж ирсэн заншлын дагуу барааг илгээх эсхүл үнийг нь төлөх зэрэг ямар нэгэн үйвдэл хийх замаар санал гаргагч талд мэдэгдэхгүйгээр саналыг зөвшөөрснөө илэрхийлбэл энэ зөвшөөрөл нь дээрх үйлдлийг хийх үед хүчин төгөлдөр болох бөгөөд чингэхдээ уг үйлдлийг дээрх хэсэгт заасан хугацаанд хийх ёстой.
- дүгээр зүйл
(1) Гэрээ байгуулах саналын хариуд уг саналыг зөвшөөрнө гэсэн боловч түүнд нэмэлт, хязгаарлалт, бусад өөрчлөлт агуулсан бол энэ нь саналаас татгалзсан бөгөөд гэрээ байгуулах шинэ санал гаргасан гэж үзнэ.
- Гэхдээ гэрээ байгуулах саналын хариуд зөвшөөрнө гэсэн боловч уг саналын нөхцлийг үндсээр нь өөрчлөөгүй зөвхөн нэмэлт буюу өөр нөхцөл агуулсан бөгөөд хэрэв санал гаргагч хэт удахгүйгээр эдгээр өөрчлөлтөөс амаар татгалзаагүй буюу энэ тухай мэдээлэл илгээгээгүй бол дээрх хариуг зөвшөөрөл гэж үзнэ. Хэрэв санал гаргагч эсэргүүцэхгүй бол уг саналын нөхцлүүд нь зөвшөөрөлд дурдсан өөрчлөлттэйгээр гэрээний нөхцөл болно.
- Барааны үнэ, төлбөр, чанар, тоо хэмжээ, нийлүүлэх газар, хугацаа, гэрээний нэг талаас нөгөө талын өмнө хүлээх хариуцлагын хэмжээ, маргаан шийдвэрлэх зэрэг зүйлтэй холбоотой нэмэлт буюу өөр нөхцөл нь гэрээ байгуулах саналын нөхцлийг үндсээр нь өөрчлөхөд хүргэнэ гэж үзнэ.
- дугаар зүйл
- Гэрээ байгуулах санал гаргагч талын цахилгаан мэдээ буюу захидалд тогтоосны дагуу зөвшөөрөл өгөх хугацааг цахилгаан мэдээ илгээхээр өгсөн цаг мөч буюу захидалд дурдсан өдөр, хэрэв өр тавиагүй бол дугтуй дээр байгаа өдрөөс эхлэн тооцно. Гэрээний санал гаргагч талаас утас, телекс, нэн даруй дамжуулах харилцаа холбооны бусад төхөөрөмж ашиглан мэдэгдсэний дагуу зөвшөөрөл өгөх хугацааг санал хүлээн авагч тал уг саналыг авсан мөчөөс эхэлж тооцно.
- Зөвшөөрөл өгөх хугацааны явцад тохиосон албан ёсны баярын буюу амралтын өдрийг уг хугацаанд оруулан тооцно. Гэвч зөвшөөрөл өгөх хугацааны сүүлийн өдөр нь санал гаргагч талын үйл ажиллагаа явуулдаг газарт албан ёсны баярын буюу амралтын өдөр тохиовол саналыг зөвшөөрсөн тухай мэдэгдлээ тухайн сүүлийн өдөр санал гаргагч талын хаягаар хүргэж өгч чадахгүй нөхцөлд уг хугацааг дараагийн ажлын эхний өдөр хүртэл сунгана.
- дүгээр зүйл
- Саналын зөвшөөрөл хугацаанаасаа хоцорч ирсэн ч гэсэн санал гаргагч тал уг зөвшөөрөл хүчин төгөлдөр байхыг хүлээн авагч талд амаар даруй мэдэгдсэн буюу зохих мэдэгдэл илгээсэн бол дээрх зөвшөөрөл хүчин төгөлдөр байна.
- Хэрэв саналын зөвшөөрлийг хэвийн илгээсэн бол санал гаргагчид зохих хугацаанд хүрэх байсан нөхцөл байдалд илгээсэн нь оройтож ирсэн зөвшөөрөл бүхий захидал буюу бичиг нотлон харуулж байвал дээрх зөвшөөрөл хүчин төгөлдөр хэвээр байх боловч үүнд санал гаргагч тал өөрийн саналыг хүчин төгөлдөр бус тооцсон тухай хүлээн авагч талд амаар даруй мэдэгдээгүй буюу ийм мэдэгдэл илгээгээгүй тохиолдол үл хамаарна.
- дугаар зүйл
- дугаар зүйл
Зөвшөөрлийг эгүүлэн авах тухай мэдэгдэл уг зөвшөөрөл хүчин төгөлдөр болохоос өмнө буюу хүчин төгөлдөр болох үед санал гаргагчид хүрсэн байвал эгүүлэн авсанд тооцно.
- дугаар зүйл
Саналд өгсөн зөвшөөрөл энэхүү конвенцийн заалтын дагуу хүчин төгөлдөр болсноор гэрээ байгуулсанд тооцно.
- дугээр зуйл
Конвенцийн энэ хэсгийн зорилгын үүднээс санал, зөвшөөрлийн тухай мэдэгдэл буюу чиг санаа бусад аливаа илэрхийплийг тухайн этгээдэд амаар өөрт нь, эсхүл бусад аливаа аргаар биечлэн буюу үйл ажиллагаа явуулдаг газарт нь буюу энэ газрын шуудангийн хаягаар, ийм газаргүй буюу шуудангийн хаяггүй бол түүний байнга оршин суудаг хаягаар нь мэдэгдсэн бол “хүрсэн” гэж үзнэ.
III ХЭСЭГ БАРАА ХУДАЛДАХ-ХУДАЛДАН АВАХ
I бүлэг ЕРӨНХИЙ ЗААЛТ
- дугаар зуйл
Талуудын аль нэг нь гэрээ зөрчсөнөөс нөгөө тал гэрээний үндсэн дээр хүлээж байсан зүйпээ үлэмж хэмжээгээр алдахад хүрэхээр хор хохирол учирсан бол уг зөрчлийг ноцтой гэж үзэх боловч үүнд гэрээг зөрчсөн тал энэхүү үр дагаврыг урьдчилан тооцоогүй бөгөөд ийм нөхцөлд нэгэн адил этгээд урьдчилан тооцоолох боломжгүй байсан тохиолдол үл хамаарна.
- дугаар зуйл
Гэрээг цуцлах тухай мэдэгдэл нь энэ тухай нөгөө талд мэдэгдэл хийсэн тохиолдолд гагцхүү хүчин төгөлдөр болно.
- дугаар зуйл
Конвенцийн энэ хэсэгт илт өөрөөр заагаагүй тохиолдолд хэрэв аль нэг тал энэ хэсэгт заасны дагуу мэдэгдэл, хүсэлт буюу бусад мэдээллийг тухайн нөхцөл байдалд тохирох арга хэрэгслээр өгсөн буюу хийсэн бол мэдээллийг дамжуулахад саатал буюу алдаа гарсан эсхүл түүнийг хүргэх газарт нь хүргээгүй нь дээрх мэдээлэлд уг талын үндэслэх эрхийг үгүйсгэхгүй.
- дугаар зуйл
Хэрэв энэхүү конвенцийн заалтуудын дагуу гэрээний нэг тал нөгөө талаас үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй бол шүүх энэхүү конвенцоор зохицуулаагүй худалдах-худалдан авах адилтгах гэрээний хувьд өөрийн хуулийн дагуу үүргийг биет байдлаар гүйцэтгүүлэхээр шийдвэрлэх байснаас бусад тохиолдолд үүргийг биет байдлаар гүйцэтгүүлэх шийдвэр гаргах үүрэггүй.
- дугээр зуйл
(1) Гэрээг талуудын ердийн тохиролцоогоор өөрчилж буюу зогсоож болно.
(2) Бичгээр үйлдсэн гэрээнд түүнийг талуудын бичгээр үйлдсэн тохиролцоогоор өөрчлөх буюу зогсоохыг шаардсан заалт байгаа бол уг гэрээг тохиролцон өөрөөр өөрчилж буюу цуцалж болохгүй. Гэвч нэг талын үйлдэл нь дээрх заалтад үндэслэх боломжийг уг үйлдэлд нөгөө талын найдаж байсан тэр хэмжээгээр алдагдуулна.
II бүлэг ХУДАЛДАГЧИЙН ҮҮРЭГ
- дугаар зуйл
Худалдагч нь гэрээ болон энэхүү конвенцид заасны дагуу барааг нийлүүлэх, түүнд холбогдох аливаа баримт бичгийг хүлээлгэн өгөх, түүнчлэн бараа өмчлөх эрхийг шилжүүлэх ёстой.
I анги
Барааг нийлуулэх, баримт бичиг хулээлгэн өгөх
- дугээр зуйл
Хэрэв худалдагч барааг өөр ямар нэг тодорхой газарт хүргэх үүрэг хүлээгээгүй бол барааг нийлүүлэх түүний үүрэг дараахь зүйлээс бүрдэнэ:
- хэрэв худалдах-худалдан авах гэрээнд барааг тээвэрлэхээр заасан бол – уг барааг худалдан авагчид дамжуулахаар эхний тээвэрлэгчид хүлээлгэн өгөх;
- дээрх дэд хэсэгт хамаараагүй тохиолдолд хэрэв гэрээ нь тодорхой бараатай холбоотой аль эсхүл тодорхой нөөцөөс татах эсхүл бэлтгэх буюу үйлдвэрлэх тодорхой бус бараатай холбоотой бөгөөд гэрээ байгуулах үед талууд уг бараа тодорхой газарт оршин байгааг эсхүл тэнд үйлдвэрлэх буюу бэлтгэхийг мэдэж байсан бол барааг тэрхүү тодорхой газарт нь худалдан авагчийн мэдэлд шилжүүлэн өгөх;
- бусад тохиолдолд – гэрээ байгуулах үед худалдагчийн үйл ажиллагаагаа явуулдаг байсан газарт барааг худалдан авагчийн мэдэлд шилжүүлэн өгөх.
- дугаар зуйл
- Хэрэв худалдагч гэрээ буюу энэхүү конвенцийн дагуу барааг тээвэрлэгчид хүлээлгэн өгсөн бөгөөд хэрэв дээр нь тэмдэглэл хийх, тээврийн баримт бичигт заах буюу бусад аргаар барааг гэрээний зорилгод нарийвчлан тодорхойлоогүй бол худалдагч барааг ачуулсан тухай мэдэгдэлд тухайн барааг тодорхойлон худалдан авагчид өгөх ёстой.
- Хэрэв худалдагч барааг тээвэрлүүлэх үүрэг хүлээсэн бол барааг хүлээн авах газар хүртэл тухайн нөхцөл байдалд тохирсон тээврийн хэрэгслээр болон ийм тээвэрлэлтэд хэрэглэдэг ердийн нөхцлөөр тээвэрлэхэд шаардлагатай гэрээг байгуулах ёстой.
- дугаар зуйл
(3) Хэрэв худалдагч барааг тээвэрлэхтэй холбогдуулан даатгуулах үүрэг хүлээгээгүй бол тэрбээр худалдан авагчийн хүсэлтээр даатгалыг хийхэд шаардагдах боломжтой бүх мэдээллийг худалдан авагчид өгөх ёстой.
- дугаар зуйл
Худалдагч барааг дараахь байдлаар нийлүүлэх ёстой:
- хэрэв барааг нийлүүлэх өдрийг гэрээгээр тогтоосон буюу гэрээнээс тогтоож болохоор байвал уг өдөр;
- хэрэв бараа нийлүүлэх үеийг гэрээгээр тогтоосон буюу гэрээнээс тогтоож болохоор байвал худалдан авагч аль нэг өдөр сонгохыг нөхцөл байдал шаардахаас бусад тохиолдолд тухайн үе дотор аль нэг өдөр;
- аливаа бусад тохиолдолд гэрээ байгуулснаас хойшхи боломжийн хугацааны
дотор.
- дугээр зуйл
Хэрэв худалдагч тухайн бараатай холбоотой баримт бичиг хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн бол гэрээнд заасан хугацаанд болон газарт, мөн гэрээнд заасан хэлбэрээр хүлээлгэн өгөх ёстой. Хэрэв худалдагч баримт бичгийг гэрээнд заасан хугацаанаас өмнө хүлээлгэн өгсөн бол уг хугацаа хүртэл худалдан авагчид учир шалтгаангүй төвөг учруулах буюу үргүй зардал гаргахгүйгээр баримт бичгийн аливаа дутагдлыг арилгаж болно. Харин худалдан авагч энэхүү конвенцийн дагуу хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах аливаа эрхээ хадгална.
II анги
Бараа гэрээнд нийцэх ба гуравдагч этгээдийн шаардах эрх
- дугаар зуйл
- Худалдагч гэрээний шаардлагад нийцсэн тоо, чанар, тодорхойлолт бүхий, мөн гэрээгээр шаардсаны дагуу савлаж, багласан барааг нийлүүлэх ёстой.
- Талууд өөрөөр тохиролцсоноос бусад тохиолдолд, дараахь шаардлагыг хангаагүй барааг гэрээнд нийцээгүй гэж үзнэ:
- уг бараатай ижил тодорхойполт бүхий барааг ердийн байдлаар ашиглах зориулалтад тохирч байх;
- худалдан авагч худалдагчийн ур чадвар болон үнэлгээнд найдаагүй буюу найдах нь ухаалаг бус байх байсныг нөхцөл байдал харуулахаас бусад тохиолдолд гэрээ байгуулах үед худалдагчид шууд болон шууд бус байдлаар ойлгуулсан аливаа тодорхой зориулалтад тохирч байх;
- худалдагчаас худалдан авагчид үлгэр буюу загвар болгон үзүүлсэн барааны чанарыг агуулсан байх;
/ 1 \ (J и (J (J (J и
(d) тухайн төрлийн бараанд нийтлэг хэрэглэдэг аргаар, хэрэв ийм арга байхгүй бол тухайн барааг хадгалж, хамгаалахад зохистой аргаар савлаж, багласан байх.
(3) Гэрээ байгуулах үед худалдан авагч тухайн бараа гэрээнд нийцээгүйг мэдэж байсан буюу мэдэхгүй байх ёсгүй байсан бол тийнхүү нийцээгүйн хариуцлагыг худалдагч дээрх хэсгийн (a)-(d) дэд хэсэгт заасан үндэслэлээр хүлээхгүй.
- дугаар зүйл
- Барааны эрсдэл худалдан авагчид шилжих үед бараа гэрээнд нийцэхгүй байсан бол тийнхүү нийцээгүй нь тэр үеэс хойш илэрсэн ч худалдагч гэрээ болон энэхүү конвенцийн дагуу хариуцлага хүлээнэ.
- Худалдагч мөн дээрх (1) дэх хэсэгт заасан хугацаанаас хойш үүссэн бөгөөд худалдагч аль нэг үүргээ зөрчсөнөөс үүдсэн, түүний дотор тухайн бараа нь тодорхой хугацаанд ердийн болон зарим тодорхой зориулалтад тохирсон хэвээр байх эсхүл тусгайлан тогтоосон чанар буюу шинжээ алдахгүй байх аливаа баталгааг зөрчсөнөөс бараа гэрээнд нийцэхгүйн хариуцлагыг хүлээнэ.
- дугаар зүйл
Худалдагч барааг хугацаанаас нь өмнө нийлүүлсэн бол тэрбээр нийлүүлсэн бараан дахь дутуу хэсгийг нөхөж хүргүүлэх буюу дутуу тоог бурдүүлэх, эсхүл гэрээнд нийцээгүй нийпүүлсэн барааг солих буюу эсхүл уг нийлүүлсэн барааны аливаа дутагдлыг арилгах арга хэмжээг дээрх хугацаа хүртэл авч болох бөгөөд гэхдээ энэ эрхийг хэрэгжүүлэх нь худалдан авагчид учир шалтгаангүй төвөг учруулах буюу үргүй зардал гаргахад хүргэх ёсгүй. Харин худалдан авагч энэхүү конвенцийн дагуу хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах аливаа эрхээ хадгална.
- дугаар зүйл
- Худалдан авагч тухайн нөхцөл байдалд аль болох боломжийн богино хугацаанд бараанд үзлэг хийх буюу үзлэг хийлгэх ёстой.
- Хэрэв барааг тээвэрлэхээр гэрээнд заасан бол бараа хүрэх газраа очтол үзлэгийг хойшлуулж болно.
- Хэрэв худалдан авагч бараанд үзлэг хийх боломжийн бололцоогүйгээр барааг замд явах үед хүлээн авах газрыг өөрчилсөн эсхүл дахин илгээсэн бөгөөд ийнхүү өөрчлөх буюу дахин илгээх явдал гарч болохыг худалдагч гэрээ байгуулах үед мэдэж байсан буюу мэдэх ёстой байсан бол барааг хүлээн авах шинэ газарт очтол нь үзлэг хийхийг хойшлуулж болно.
- дүгээр зүйл
(1) Худалдан авагч бараа гэрээнд нийцээгүйг илрүүлснээсээ хойш буюу илрүүлэх ёстой байснаасаа хойш боломжийн хугацааны дотор тийнхүү нийцээгүй байдлыг тодорхойпсон мэдэгдлийг худалдагчид өгөөгүй бол бараа гэрээнд нийцээгүй гэж үндэслэх эрхээ алдана.
(2) Барааг худалдан авагчид бодитоор хүлээлгэн өгснөөс хойш дээд тал нь хоёр жилийн дотор тэрбээр бараа гэрээнд нийцээгүй талаар худалдагчид мэдэгдээгүй гэхдээ хугацааны энэхүү хязгаар нь баталгааны гэрээт хугацаатай зөрчилдөөгүй байвал худалдан авагч бараа гэрээнд нийцээгүй гэж үндэслэх эрхээ ямар ч тохиолдолд алдана.
- дүгээр зүйл
Бараа гэрээнд нийцээгүй нь худалдагч урьд нь мэдэж байсан эсхүл мэдэхгүй байх ёсгүй байсан бөгөөд худалдан авагчид илчлээгүй өнгөрсөн үйп баримттай холбоотой бол тэрбээр 38, 39 дүгээр зүйлийн заалтад үндэслэх эрхгүй.
- дүгээр зүйл
Худалдан авагч гуравдагч этгээдийн эрх буюу шаардах эрх бүхий барааг авахыг зөвшөөрснөөс бусад тохиолдолд худалдагч нь барааг гуравдагч этгээдийн ямарваа эрх буюу шаардах эрхээс чөлөөтэйгөөр нийлүүлэх ёстой. Гэхдээ гуравдагч этгээдийн ийм эрх буюу шаардах эрх нь аж үйлдвэрийн өмч буюу оюуны бусад өмчид үндэслэсэн бол худалдагчийн үүргийг 42 дугаар зүйлээр зохицуулна.
- дугаар зүйл
- Худалдагч гэрээ байгуулах үед мэдэж байсан буюу мэдэхгүй байх ёсгүй байсан аж үйлдвэрийн өмч буюу оюуны өмчид үндэслэсэн гуравдагч этгээдийн аливаа эрх буюу шаардах эрхээс чөлөөтэйгөөр бараа нийпүүлэх ёстой бөгөөд гэхдээ энэ эрх буюу шаардах эрх нь:
- гэрээ байгуулах үед талууд барааг аль нэг улсад дамжуулан худалдах буюу өөрөөр ашиглана гэж төсөөлж байсан бол барааг тийнхүү дахин худалдах буюу өөрөөр ашиглах тэр улсын хуулиар; эсхүл
- аливаа бусад тохиолдолд худалдан авагчийн үйп ажиллагаа явуулдаг газар байгаа улсын хуулиар
- Худалдагч гэрээ байгуулах үед мэдэж байсан буюу мэдэхгүй байх ёсгүй байсан аж үйлдвэрийн өмч буюу оюуны өмчид үндэслэсэн гуравдагч этгээдийн аливаа эрх буюу шаардах эрхээс чөлөөтэйгөөр бараа нийпүүлэх ёстой бөгөөд гэхдээ энэ эрх буюу шаардах эрх нь:
аж үйвдвэрийн өмч буюу оюуны бусад өмчид үндэслэсэн байх ёстой.
- Дээрх (1) дэх хэсэгт заасан худалдагчийн үүрэг дараахь тохиолдолд хамаарахгүй:
- гэрээ байгуулах үед худалдан авагч гуравдагч этгээдийн эрх буюу шаардах эрхийн талаар мэдэж байсан буюу мэдэхгүй байх ёсгүй байсан; эсхүл
- гуравдагч этгээдийн эрх буюу шаардах эрх нь худалдан авагчийн өгсөн техникийн зураг, төсөл, томъёо буюу бусад сурвалж баримтыг худалдагч баримталснаас үүдсэн.
- дугаар зүйл
(1) Худалдан авагч гуравдагч этгээдийн эрх буюу шаардах эрхийн талаар мэдэж байсан буюу мэдсэн байх ёстой байсны дараа боломжийн хугацааны дотор уг эрх буюу шаардах эрхийн мөн чанарыг тодорхойлон худалдагчиц мэдэгдээгүй бол 41 буюу 42 дугаар зүйлийн заалтад үндэслэх эрхээ алдана.
(2) Худалдагч гуравдагч этгээдийн эрх буюу шаардах эрх, түүний мөн чанарын талаар мэдэж байсан бол дээрх (1) дэх хэсгийн заалтад үндэслэх эрхгүй.
- дүгээр зүйл
39 дүгээр зүйлийн (1) дэх хэсэг, 43 дугаар зүйлийн (1) дэх хэсэгт заасныг үл харгалзан, худалдан авагч шаардлагатай мэдэгдлийг өгөөгүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай бол барааны үнийг 50 дугаар зүйлд заасны дагуу бууруулахаар буюу олох байсан ашгаас бусад хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардаж болно.
III анги
Худалдагч гэрээ зөрчсөн тохиолдолд хэрэглэх эрх зүйн хамгаалалт
- дугаар зүйл
- Худалдагч гэрээгээр эсхүл энэхүү конвенцоор хүлээсэн аль нэг үүргээ гүйцэтгээгүй бол худалдан авагч:
- 46-52 дугаар зүйлд заасан эрхээ хэрэгжүүлж,
- 74-77 дугаар зүйлд заасны дагуу хохирлоо нөхөн төлүүлэхийг шаардаж
болно.
- Худалдан авагч эрх зүйн бусад хамгаалалт хэрэглэх эрхээ хэрэгжүүлснээр хохирлоо нөхөн төлүүлэхийг шаардах талаар эдлэж болох эрхээ алдахгүй.
- Гэрээг зөрчсөнтэй холбогдуулан худалдан авагч эрх зүйн хамгаалалт хэрэглэвэл шүүх буюу арбитрын зүгээс гэрээний үүргээ гүйцэтгэхийг хойшлуулахыг худалдагчид зөвшөөрч үл болно.
- дугаар зүйл
- Худалдан авагч худалдагчаас үүргээ гүйцэтгэхийг шаардаж болох боловч худалдан авагч өөрийн шаардлагад үл нийцэх эрх зүйн хамгаалалт хэрэглээгүй байх ёстой.
- Хэрэв бараа нь гэрээнд нийцээгүй бол худалдан авагч нь орлуулах бараа нийлүүлэхийг шаардаж болох боловч дээрх шаардлагыг бараа гэрээнд нийцээгүй нь гэрээний ноцтой зөрчил болсон бөгөөд орлуулах барааг нийлүүлэх тухай хүсэлтээ 39 дүгээр зүйлд заасан мэдэгдэлтэй нэгэн зэрэг эсхүл түүнээс хойш боломжийн хугацааны дотор гаргасан бол гагцхүү тавьж болно.
- Хэрэв бараа нь гэрээнд нийцээгүй бол уг зөрчлийг засвар хийх замаар арилгах нь бүх нөхцөл байдпыг харгалзан үзэхэд учир шалтгаангүй биш байвал худалдан авагч тийнхүү засвар хийхийг худалдагчаас шаардаж болно. Засвар хийпгэх
и л Г\ KJ KJ и
хүсэлтийг 39 дүгээр зүйлд заасан мэдэгдэлтэй нэгэн зэрэг эсхүл түүнээс хойш боломжийн хугацааны дотор тавих ёстой.
- дугаар зуйл
- Худалдан авагч худалдагчид үүргээ гүйцэтгэхэд нь зориулан боломжийн үргэлжлэл бүхий нэмэлт хугацаа тогтоож болно.
- Ийнхүү тогтоосон хугацааны дотор үүргээ гүйцэтгэхгүй тухай мэдэгдлийг худалдагчаас авснаас бусад тохиолдолд худалдан авагч нь гэрээг зөрчсөнтэй холбогдуулан уг хугацаанд эрх зүйн ямар нэг хамгаалалт хэрэглэж үл болно. Гэхдээ үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлснээс гарсан хохирлыг нөхөн төлүүлэхийг шаардах талаар эдлэж болох эрхээ худалдан авагч ингэснээр алдахгүй.
- дугаар зүйл
- 49 дүгээр зүйлийг мөрдөхийн хамт, бараа нийлүүлэх хугацаа өнгөрсөн ч худалдагч нь удаан саатуулахгүйгээр, худалдан авагчид учир шалтгаангүй төвөг учруулахгүйгээр эсхүл худалдан авагчийн гаргасан зардлыг нөхөн олгохдоо эргэлзээ төрүүлэхгүйгээр үүргээ гүйцэтгээгүйн зөрчлийг өөрийн зардлаар арилгаж чадаж байвал тийнхүү арилгаж болно. Гэхдээ худалдан авагч энэхүү конвенцид заасны дагуу хохирлоо нөхөн төлүүлэхийг шаардах эрхээ хадгална.
- Хэрэв худалдагч нь худалдан авагчаас үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах эсэхээ мэдэгдэхийг хүссэн бөгөөд худалдан авагч уг хүсэлтийг боломжийн хугацааны дотор биелүүлээгүй бол худалдагч үүргээ өөрийн хүсэлтэд заасан хугацааны дотор гүйцэтгэж болно. Худалдан авагч тэр хугацаанд худалдагчийн үүргээ гүйцэтгэхтэй үл нийцэх эрх зүйн ямарваа хамгаалалт хэрэглэж болохгүй.
- Худалдагч үүргийг тогтоосон хугацааны дотор гүйцэтгэхээ илэрхийлсэн мэдэгдэлд дээрх (2) дахь хэсэгт заасны дагуу шийдвэрээ мэдэгдэхийг худалдан авагчаас хүссэн хүсэлт мөн багтана гэж үзнэ.
- Энэ зүйлийн (2) буюу (3) дахь хэсэгт заасны дагуу худалдагчийн гаргасан хүсэлт буюу мэдэгдлийг худалдан авагч хүлээж аваагүй бол уг хүсэлт буюу мэдэгдэл нь хүчин төгөлдөр бус байна.
- дугээр зуйл
(1) Худалдан авагч дараахь тохиолдолд гэрээг цуцласан тухай мэдэгдэж болно:
- худалдагч гэрээ болон энэхүү конвенцийн дагуу хүлээсэн аль нэг үүргээ гүйцэтгээгүй нь гэрээний ноцтой зөрчил болсон; эсхүл
- барааг нийлүүлээгүй тохиолдолд, худалдагч нь 47 дугаар зүйлийн (1) дэх хэсэгт заасны дагуу худалдан авагчийн тогтоосон нэмэлт хугацааны дотор барааг нийлүүлээгүй буюу дээрх байдлаар тогтоосон нэмэлт хугацааны дотор барааг нийлүүлэхгүй тухайгаа мэдэгдсэн.
(2) Харин худалдагч барааг нийлүүлсэн тохиолдолд худалдан авагч гэрээг цуцласан тухайгаа дор дурдсанаас бусад хугацааны дотор мэдэгдээгүй бол тийнхүү мэдэгдэх эрхээ алдана:
- хугацаа хэтрүүлж нийлүүлсний хувьд тийнхүү нийлүүлснийг мэдсэний дараа боломжийн хугацаа; эсхүл
- хугацаа хэтрүүлж нийлүүлснээс бусад аливаа зөрчлийн хувьд:
- зөрчлийг мэдсэн буюу мэдэх ёстой байсны дараа; эсхүл
- 47 дугаар зүйлийн (1) дэх хэсэгт заасны дагуу худалдан авагчийн тогтоосон аливаа нэмэлт хугацаа дууссаны дараа, буюу худалдагч уг нэмэлт хугацааны дотор үүргээ гүйцэтгэхгүй гэдгээ мэдэгдсэний дараа; эсхүл
- 48 дугаар зүйлийн (2) дахь хэсэгт заасны дагуу худалдагчийн тогтоосон нэмэлт хугацаа дууссаны дараа, буюу худалдан авагч гүйцэтгэлийг хүлээж авахгүй тухайгаа мэдэгдсэний дараа боломжийн хугацаа.
- дугаар зүйл
Бараа гэрээнд нийцээгүй бол, түүнчлэн үнийг төлсөн эсэхээс үл хамааран, худалдан авагч үнийг бодитоор нийлүүлсэн барааны үнэ тийнхүү нийпүүлэх үед ямар байсныг гэрээнд нийцсэн барааны үнэ мөн тэр үед ямар байх байсантай харьцуулсан харьцаагаар бууруулж болно. Харин худалдагч 37 буюу 48 дугаар зүйлийн дагуу үүргээ гүйцэтгээгүйн зөрчлийг арилгасан эсхүл худалдан авагч эдгээр зүйлийн дагуу худалдагчийн үүргийн гүйцэтгэлийг хүлээн авахаас татгалзсан бол худалдан авагч үнийг бууруулж болохгүй.
- дүгээр зүйл
- Худалдагч барааны зөвхөн нэг хэсгийг нийлүүлсэн эсхүл нийлүүлсэн барааны зөвхөн нэг хэсэг нь гэрээнд нийцэж байгаа бол 46 буюу 50 дугаар зүйлийг дутуу буюу гэрээнд нийцээгүй хэсгийн хувьд хэрэглэнэ.
- Барааг бүрэн эсхүл гэрээнд нийцүүлэн нийлүүлээгүй нь гэрээний ноцтой зөрчил болсон бол худалдан авагч гэрээг бүхэлд нь цуцласан тухай гагцхүү мэдэгдэж болно.
- дугаар зүйл
- Худалдагч барааг тогтоосон хугацаанаас өмнө нийлүүлбэл худалдан авагч нийлүүлэлтийг хүлээн авч эсхүл хүлээн авахаас татгалзаж болно.
- Хэрэв худалдагч гэрээнд зааснаас илүү хэмжээний бараа нийлүүлбэл худалдан авагч илүү нийлүүлсэн хэсгийн нийлүүлэлтийг хүлээн авч эсхүл хүлээн авахаас татгалзаж болно. Хэрэв худалдан авагч илүү нийлүүлсэн барааг бүхэлд нь эсхүл хэсгийг нь хүлээн авбал үнийг гэрээнд заасан үнэлгээгээр төлнө.
III бүлэг ХУДАЛДАН АВАГЧИЙН ҮҮРЭГ
- дугаар зүйл
Худалдан авагч гэрээ болон энэхүү конвенцид заасны дагуу барааны үнийг төлөх, уг барааны нийлүүлэлтийг хүлээн авах ёстой.
I анги Үнэ төлөх
- дүгээр зүйл
Үнийг төлөх худалдан авагчийн үүрэгт уг төлбөрийг хийхийн тулд гэрээ буюу аливаа хууль, журмын дагуу шаардагдах арга хэмжээг авах, ёс журмыг мөрдөх явдал мөн хамаарна.
- дугаар зүйл
Гэрээг хуулийн хүчинтэй болгож байгуулсан үед түүнд шууд буюу шууд бусаар үнэ тогтоогоогүй эсхүл үнэ тодорхойпох заалт ороогүй бол энэ талаар өөр заалт байхгүй тохиолдолд тухайн худалдааны адилтгах нөхцөл байдалд худалдаж байсан ийм бараанд гэрээ байгуулах үед ерөнхийдөө төлүүлж байсан үнийг талууд шууд бусаар үндэслэсэн гэж үзнэ.
- дугаар зүйл
Үнийг барааны жингээр тогтоосон нөхцөлд эргэлзээ гарвал цэвэр жингээр тодорхойлно.
- дугаар зүйл
- Худалдан авагч үнийг өөр аль нэг тодорхой газарт төлөх үүрэг хүлээгээгүй бол худалдагчид дараахь газарт төлнө:
- худалдагчийн үйп ажиллагаагаа явуулдаг газар; эсхүл
- төлбөрийг бараа буюу баримт бичгийг хүлээлгэн өгөхөд хийх ёстой бол тийнхүү хүлээлгэн өгч буй газар.
- Гэрээ байгуулснаас хойш худалдагчийн үйл ажиллагаагаа явуулдаг газрын байршил өөрчлөгдсөнөөс төлбөр хийхтэй холбогдон нэмэгдэж гарсан зардлыг худалдагч хариуцах ёстой.
- Худалдан авагч үнийг өөр аль нэг тодорхой газарт төлөх үүрэг хүлээгээгүй бол худалдагчид дараахь газарт төлнө:
- дугаар зүйл
(1) Худалдан авагч үнийг өөр аль нэг тодорхой хугацаанд төлөх үүрэг хүлээгээгүй бол гэрээ болон энэхүү конвенцийн дагуу худалдагч тухайн барааг буюу түүний захиран зарцуулалтыг зохицуулах баримт бичгийг худалдан авагчийн мэдэлд шилжүүлэн өгөх үед төлөх ёстой. Худалдагч ийм төлбөрийг бараа буюу баримт бичгийг шилжүүлж өгөх нөхцөл болгож болно.
- Хэрэв гэрээнд барааг тээвэрлэхээр заасан бол үнийг төлснөөс бусад тохиолдолд худалдагч бараа, буюу түүний захиран зарцуулалтыг зохицуулах баримт бичгийг худалдан авагчид хүлээлгэн өгөхгүй гэсэн нөхцөлтэйгээр барааг илгээж болно.
- Барааг нийпүүлэх, төлбөр хийх тухай талуудын тохиролцсон горим нь бараанд үзлэг хийх боломжийг худалдан авагчид олгохтой нийцэхгүй байхаас бусад тохиолдолд тэрбээр ийм боломжтой болтлоо үнийг төлөх үүрэг хүлээхгүй.
- дүгээр зүйл
Худалдан авагч гэрээ болон энэхүү конвенцоор тогтоосон буюу тэдгээрээс тодорхойлж болох хугацаанд барааны үнийг худалдагчийн зүгээс аливаа хүсэлт гаргах буюу аливаа ёс журам мөрдөх шаардлагагүйгээр төлөх ёстой.
- анги
Нийлүүлэлтийг хүлээн авах
- дугаар зүйл
Нийлүүлэлтийг хүлээн авах худалдан авагчийн үүрэг дараахь зүйлээс бүрдэнэ:
- худалдагчид бараа нийлүүлэх боломж олгохын тулд өөрөөс нь хүлээж болох зохистой бүхий л үйвдлийг хийх;
- барааг хүлээж авах.
- анги
Худалдан авагч гэрээ зөрчсөн тохиолдолд хэрэглэх эрх зүйн хамгаалалт
- дүгээр зүйл
- Худалдан авагч гэрээгээр эсхүл энэхүү конвенцоор хүлээсэн аль нэг үүргээ гүйцэтгээгүй бол худалдагч:
- 62-65 дугаар зүйлд заасан эрхээ хэрэгжүүлж;
- 74-77 дугаар зүйлд заасны дагуу хохирлоо нөхөн төлүүлэхийг шаардаж
- Худалдан авагч гэрээгээр эсхүл энэхүү конвенцоор хүлээсэн аль нэг үүргээ гүйцэтгээгүй бол худалдагч:
болно.
- Худалдагч эрх зүйн бусад хамгаалалт хэрэглэх эрхээ хэрэгжүүлснээр хохирлоо нөхөн төлүүлэхийг шаардах талаар эдлэж болох эрхээ алдахгүй.
(3) Гэрээг зөрчсөнтэй холбогдуулан худалдагч эрх зүйн хамгаалалт хэрэглэвэл шүүх буюу арбитрын зүгээс гэрээний үүргээ гүйцэтгэхийг хойшлуулахыг худалдан авагчид зөвшөөрч үл болно.
- дугаар зуйл
Худалдагч худалдан авагчаас үнэ төлөх, нийлүүлэлтийг хүлээж авах буюу бусад үүргээ гүйцэтгэхийг шаардаж болох боловч худалдагч өөрийн шаардлагад үл нийцэх эрх зүйн хамгаалалт хэрэглээгүй байх ёстой.
- дугаар зүйл
- Худалдагч худалдан авагчид үүргээ гүйцэтгэхэд нь зориулан боломжийн үргэлжлэл бүхий нэмэлт хугацаа тогтоож болно.
- Ийнхүү тогтоосон хугацааны дотор үүргээ гүйцэтгэхгүй тухай мэдэгдлийг худалдан авагчаас авснаас бусад тохиолдолд худалдагч нь гэрээг зөрчсөнтэй холбогдуулан уг хугацаанд эрх зүйн ямар нэг хамгаалалт хэрэглэж үл болно. Гэхдээ үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлснээс гарсан хохирлыг нөхөн төлүүлэхийг шаардах талаар эдлэж болох эрхээ худалдагч ингэснээр алдахгүй.
- дугээр зүйл
- Худалдагч дараахь тохиолдлолд гэрээг цуцласан тухай мэдэгдэж болно:
- худалдан авагч гэрээ болон энэхүү конвенцийн дагуу хүлээсэн аль нэг үүргээ гүйцэтгээгүй нь гэрээний ноцтой зөрчил болсон; эсхүл
- худалдан авагч нь 63 дугаар зүйпийн (1) дэх хэсэгт заасны дагуу худалдагчийн тогтоосон нэмэлт хугацааны дотор үнийг төлөх буюу барааны нийлүүлэлтийг хүлээж авах үүргээ гүйцэтгээгүй, эсхүл ийнхүү тогтоосон нэмэлт хугацааны дотор дээрх үүргийг гүйцэтгэхгүй тухайгаа мэдэгдсэн.
- Харин худалдан авагч үнийг төлсөн тохиолдолд худалдагч гэрээг цуцласан тухайгаа дор дурдсанаас бусад хугацааны дотор мэдэгдээгүй бол тийнхүү мэдэгдэх эрхээ алдана:
- худалдан авагч хугацаа хэтрүүлж үүргээ гүйцэтгэсний хувьд тийнхүү үүрэг гүйцэтгэснийг худалдагч мэдэхээс өмнө; эсхүл
- худалдан авагч хугацаа хэтрүүлж үүргээ гүйцэтгэснээс бусад аливаа зөрчлийн хувьд:
- худалдагч зөрчлийг мэдсэн буюу мэдэх ёстой байсны дараа;
- Худалдагч дараахь тохиолдлолд гэрээг цуцласан тухай мэдэгдэж болно:
эсхүл
- 63 дугаар зүйлийн (1) дэх хэсэгт заасны дагуу худалдагчийн тогтоосон аливаа нэмэлт хугацаа дууссаны дараа, буюу худалдан авагч уг нэмэлт хугацааны дотор үүргээ гүйцэтгэхгүй гэдгээ мэдэгдсэний дараа
боломжийн хугацаа.
- дугаар зүйл
- Хэрэв гэрээний дагуу худалдан авагч барааны хэлбэр, хэмжээ, бусад үзүүлэлтийг тодорхойлж өгөх ёстой бөгөөд уг тодорхойлолтыг тохиролцсон хугацаанд буюу худалдагчийн тавьсан хүсэлтийг хүлээн авсны дараа боломжийн хугацаанд хийж өгөөгүй бол худалдагч тодорхойлолтыг эдлэж болох бусад аливаа эрхэндээ хохирол учруулахгүйгээр өөрийн мэдэх худалдан авагчийн шаардлагын дагуу өөрөө хийж болно.
- Хэрэв худалдагч тодорхойлолтыг өөрөө хийж байгаа бол уг тодорхойлолтыг худалдан авагчид нарийвчлан мэдээлэх ёстой бөгөөд худалдан авагчаас өөр тодорхойлолт хийж өгч болох боломжийн хугацаа тогтоох ёстой. Хэрэв ийм мэдээлэл авсны дараа худалдан авагч тийнхүү тогтоосон хугацааны дотор өөр тодорхойлолт хийгээгүй бол худалдагчийн хийсэн тодорхойлолт заавал биелүүлэх хүчинтэй болно.
IV бүлэг Эрсдэл шилжих
- дугаар зүйл
Эрсдэл худалдан авагчид шилжсэний дараа бараа үрэгдсэн буюу гэмтсэнээр худалдан авагч үнийг төлөх үүргээс уг алдагдал буюу гэмтэл нь худалдагчийн үйлдэл буюу эс үйлдлээс шалтгаалаагүй бол чөлөөлөгдөхгүй.
- дугаар зүйл
- Хэрэв худалдах-худалдан авах гэрээнд барааг тээвэрлэхээр заасан бөгөөд худалдагч түүнийг тодорхой газарт хүлээлгэн өгөх үүрэг хүлээгээгүй бол уг барааг худалдан авагчид дамжуулахаар анхны тээвэрлэгчид худалдах-худалдан авах гэрээний дагуу хүлээлгэн өгснөөр эрсдэл худалдан авагчид шилжинэ. Хэрэв худалдагч барааг тээвэрлэгчид тодорхой газарт хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн бол барааг тээвэрлэгчид тухайн газарт хүлээлгэн өгөх хүртэл эрсдэл худалдан авагчид шилжихгүй. Худалдагч барааны захиран зарцуулалтыг зохицуулах баримт бичгийг барьж үлдээх эрхтэй байх нь эрсдэл шилжихэд нөлөөлөхгүй.
- Гэсэн хэдий ч дээр нь тэмдэглэл хийх, тээврийн баримт бичигт заах, худалдагчид мэдэгдэл өгөх буюу бусад аргаар барааг гэрээний зорилгод нарийвчлан тодорхойлох хүртэл эрсдэл худалдан авагчид шилжихгүй.
- дугаар зүйл
Дамжин өнгөрч байхад нь худалдсан барааны хувьд эрсдэл нь гэрээ байгуулсан үеэс эхлэн худалдан авагчид шилжинэ. Гэхдээ нөхцөл байдал тийм бол, тээвэрлэлтийн гэрээг илэрхийлсэн баримт бичиг гаргасан тээвэрлэгчид барааг хүлээлгэн өгсөн үеэс эхлэн худалдан авагч эрсдлийг хүлээнэ. Гэсэн хэдий ч худалдах- худалдан авах гэрээ байгуулах үед худалдагч бараа үрэгдсэн буюу гэмтсэнийг мэдэж байсан буюу мэдэж байх ёстой байсан бөгөөд үүнийгээ худалдан авагчид илчлээгүй бол уг алдагдал буюу гэмтлийн эрсдлийг худалдагч хүлээнэ.
- дүгээр зүйл
- 67, 68 дугаар зүйлийн үйлчлэлд хамаарахгүй тохиолдолд худалдан авагч барааг хүлээн авсан үед, эсхүл хэрэв зохих хугацаанд тийнхүү хүлээн аваагүй бол барааг худалдан авагчийн мэдэлд шилжүүлэн өгсөн бөгөөд тэрбээр нийлүүлэлтийг хүлээн аваагүйгээс гэрээ зөрчсөн үеэс эхлэн эрсдэл худалдан авагчид шилжинэ.
- Гэхдээ худалдан авагч барааг худалдагчийн үйп ажиллагаагаа явуулдаг газраас өөр газарт хүлээн авах үүрэг хүлээсэн бол нийлүүлэх хугацаа нь болсон бөгөөд тухайн барааг уг газарт мэдэлд нь шилжүүлэн өгсөн тухай худалдан авагч мэдсэн үед эрсдэл худалдан авагчид шилжинэ.
- Хэрэв гэрээ нь тухайн үед тодорхойлоогүй бараатай холбоотой бол уг барааг гэрээний зорилгод тодорхойлох хүртэл түүнийг худалдан авагчийн мэдэлд шилжүүлэн өгөөгүй гэж үзнэ.
- дугаар зүйл
Хэрэв худалдагч гэрээг ноцтой зөрчсөн бол 67, 68, 69 дүгээр зүйл нь ийм зөрчилтэй холбогдуулан худалдан авагчийн эдлэж болох эрх зүйн хамгаалалтад нөлөөлөхгүй.
V бүлэг
Худалдагч болон худалдан авагчийн үүргийн талаархи нийтлэг заалт
I анги
Уръдчилан тооцож болох зөрчил болон барааг хэсэгчлэн нийлүүлэх гэрээ
- дүгээр зүйл
- Аль нэг тал үүргийнхээ үлэмж хэсгийг дараахь шалтгаанаар гүйцэтгэхгүй гэдэг нь гэрээ байгуулсны дараа тодорхой болбол нөгөө тал өөрийн үүргийн гүйцэтгэлийг түр зогсоож болно:
- үүргийг гүйцэтгэх чадавхи буюу санхүүгийн чадвар дахь ноцтой доголдол;
- Аль нэг тал үүргийнхээ үлэмж хэсгийг дараахь шалтгаанаар гүйцэтгэхгүй гэдэг нь гэрээ байгуулсны дараа тодорхой болбол нөгөө тал өөрийн үүргийн гүйцэтгэлийг түр зогсоож болно:
эсхүл
- гэрээний үүргийг гүйцэтгэхээр бэлтгэх буюу уг үүргийг гүйцэтгэхэд хийсэн үйлдэл.
- Хэрэв худалдагч дээрх хэсэгт заасан үндэслэл илрэхээс өмнө барааг нэгэнт илгээсэн бол хэдийгээр худалдан авагч барааг авах эрхийг өөрт нь олгосон баримт бичигтэй байсан ч уг барааг хүлээлгэн өгөх явдлыг худалдагч саатуулж болно. Энэ хэсгийн заалт нь зөвхөн худалдан авагч, худалдагч хоёрын хооронд бараанд холбогдох эрхэд хамаарна.
/ \ Т^ KJ KJ KJ KJ s— о s— о
(3) Гүйцэтгэлийг түр зогсоож буй тал ийнхүү зогсоож буйгаа барааг илгээхийн өмнө буюу илгээсний дараагаас үл хамааран нөгөө талд нэн даруй мэдэгдэх ёстой бөгөөд хэрэв нөгөө тал үүргээ гүйцэтгэнэ гэж хангалтай баталгаа гаргавал үүргийн гүйцэтгэлийг үргэлжлүүлэх ёстой.
- дугаар зүйл
/ Л \ Т^ и и и
- Талуудын аль нэг гэрээг ноцтой зөрчих нь гэрээний үүргийг гүйцэтгэх хугацаанаас өмнө тодорхой болбол нөгөө тал гэрээг цуцлах тухай мэдэгдэж болно.
- Хэрэв хугацаа байвал гэрээг цуцлахыг завдаж байгаа тал хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр зохих ёсны баталгаа гаргаж өгөхийг нөгөө талд зөвшөөрөхийн тулд түүнд боломжийн мэдэгдэл өгөх ёстой.
- Хэрэв нөгөө тал хүлээсэн үүргээ гүйцэтгэхгүй гэдгээ мэдэгдсэн бол дээрх хэсгийн заалтыг мөрдөхгүй.
- дугаар зүйл
- Барааг хэсэгчлэн нийлүүлэхээр байгуулсан гэрээний хувьд аль нэг тал нь нэг хэсэг барааны талаар хүлээсэн үүргээ гүйцэтгээгүйгээс тухайн хэсгийн талаархи гэрээг ноцтой зөрчихөд хүрвэл нөгөө тал нь уг хэсгийн тухай, гэрээг цуцалж болно.
- Нэг тал нэг хэсэг барааны талаар хүлээсэн аливаа үүргээ гүйцэтгээгүй нь нөгөө тал дараа нийлүүлэх хэсгийн хувьд ноцтой зөрчил гарна гэж дүгнэх хангалттай үндэслэл болох ба барааг цаашид нийлүүлэх гэрээг цуцлах тухай энэхүү нөгөө тал мэдэгдэж болох бөгөөд энэ мэдэгдлээ боломжийн хугацааны дотор хийнэ.
- Нэгэнт нийлүүлсэн буюу цаашид нийпүүлэх барааны хэсэг харилцан хамааралтайн улмаас гэрээ байгуулах үед талуудын төлөвлөж байсан зорилгод ашиглах боломжгүй бол барааны аль нэг хэсгийг нийлүүлэх тухай гэрээг хүчингүй гэж зарласан худалдан авагч нь бусад хэсгийг мөн нэгэн зэрэг хүчингүй гэж зарлаж болно.
II анги
Хохирол
- дүгээр зүйл
Нэг тал гэрээг зөрчсөнөөс үүсэх хохирол нь гэрээ зөрчсөний улмаас ашгаа алдсаныг оролцуулан нөгөө талд учирсан бүх хохирлын дүнтэй тэнцүү байна. Гэрээг зөрчсөн тал гарч болох гэж урьдаас тооцоолж байсан буюу тооцоолсон байх ёстой байсан нөхцөл байдалд гэрээ байгуулах үед өөрийн мэдэж байсан буюу мэдэж байх ёстой байсан хохирлын хэмжээнээс дээрх хохирол хэтэрч болохгүй.
- дугаар зүйл
Гэрээг цуцалсан бөгөөд үүний дараа зохистой байдлаар боломжийн хугацаанд худалдан авагч өөр бараа худалдан авсан эсхүл худалдагч бараагаа дахин худалдсан бол хохирлоо нөхөн төлүүлэхийг шаардаж буй тал гэрээнд заасан үнэ болон орлуулж хийсэн хэлцэлд төлсөн үнэ хоёрын зөрүү, түүнчлэн 74 дүгээр зүйлийн дагуу нэмэгдэл хохирлыг нэхэмжилж болно.
- дугаар зуйл
- Бараа худалдах-худалдан авах гэрээг цуцалсан барааны хувьд бөгөөд тухайн үеийн үнэ тогтсон байгаа бол хохирлоо төлүүлэхээр нэхэмжилж байгаа тал 75 дугаар зүйлийн дагуу өөр бараа худалдан аваагүй буюу дахин худалдаа хийгээгүй бол гэрээнд заасан үнэ болон гэрээ цуцлах үеийн үнэ хоёрын зөрүү, түүнчлэн 74 дүгээр зүйлийн дагуу аливаа нэмэгдэл хохирлыг нэхэмжилж болно. Гэхдээ хохирол төлүүлэхээр нэхэмжилж байгаа тал барааг хүлээн авсны дараа гэрээг цуцалбал гэрээг цуцлах үеийн үнийн оронд барааг хүлээн авсан үеийн үнийг хэрэглэнэ.
- Дээрх хэсгийн зорилгын үүднээс тухайн үеийн үнэ гэдэгт бараа нийлүүлэх ёстой байсан газарт зонхилж буй үнийг тооцох буюу хэрэв уг газарт тухайн үеийн үнэ байхгүй бол барааны тээвэрлэлтийн зардал дахь зөрүүг зохих ёсоор харгалзаж тооцон бусад ийм газрын тухайн үеийн орлуулах боломжийн үнэ болно.
- дугаар зуйл
Гэрээ зөрчсөний хохирлыг нэхэмжлэгч тал уг зөрчлийн улмаас учирсан алдагдал, түүний дотор ашгийн алдагдлыг хөнгөрүүлэх талаар тухайн нөхцөл байдалд тохирсон зохистой арга хэмжээ авах ёстой. Хэрэв тухайн тал ийм арга хэмжээ аваагүй бол гэрээ зөрчсөн тал төлөх хохирлын хэмжээг алдагдлыг хөнгөрүүлэх боломжийн хэмжээгээр багасгахыг шаардаж болно.
- анги Хуу
- дугаар зуйл
Гэрээний аль нэг тал үнэ буюу бусад аливаа төлбөр төлөөгүй бол нөгөө тал 74 дүгээр зүйлийн дагуу төлүүлэх хохирлыг шаардахад саад болохгүйгээр дээрх төлбөрт хүү нэхэмжлэх эрхтэй.
- анги Хариуцлагаас чөлөөлөх
- дугээр зуйл
- Аль нэг тал үүргээ гүйцэтгээгүй нь түүний хяналтаас гадна орших саад бэрхшээлээс болсон бөгөөд гэрээ байгуулах үед уг саад бэрхшээлийг тооцох, түүнээс зайлсхийх буюу түүний үр дагаврыг нь давж гарах арга замыг урьдчилан тооцох аргагүй байсныг дээрх тал тус тус нотолбол тухайн тал үүрэг гүйцэтгээгүйн хариуцлагыг хүлээхгүй.
- Аль нэг тал гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй нь гэрээг бүхэлд нь буюу түүний хэсгийг гүйцэтгүүлэх үүрэг хүлээлгэсэн гуравдагч этгээд уг үүргийг гүйцэтгээгүйгээс шалтгаалсан бол тухайн тал хариуцлагаас зөвхөн дараахь тохиолдолд чөлөөлөгдөнө:
- дээрх хэсгийн заалтын дагуу чөлөөлөгдвөл; түүнчлэн
- дээрх хэсгийн заалтыг хэрэглэх тохиолдолд үүрэг хүлээлгэсэн этгээд хариуцлагаас чөлөөлөгдөж байгаа бол.
- Хариуцлагаас чөлөөлөх тухай энэ зүйлийн заалт тухайн саад бэрхшээл үргэлжилсэн хугацаанд л хүчин төгөлдөр байна.
- Үүргээ гүйцэтгэж чадаагүй тал үүрэг гүйцэтгэхэд учирсан саадын тухай, уг саад үүргээ гүйцэтгэхэд нөлөөлж байгаа тухай нөгөө талдаа мэдэгдэх үүрэгтэй. Хэрэв уг мэдэгдэл нь үүргээ гүйцэтгээгүй тал саадыг мэдсэн буюу мэдэх ёстой байснаас хойш боломжийн хугацаанд нөгөө талд хүрээгүй бол ийнхүү мэдэгдээгүйгээс учирсан хохирлыг уг мэдэгдлийг өгөх ёстой тал хариуцна.
- Энэ зүйпийн заалт энэхүү конвенцийн дагуу хохирол нөхөн төлүүлэхийг шаардахаас бусад аливаа эрхээ талууд эдлэхэд саад болохгүй.
- дугаар зуйл
Аль нэг талын үйлдэл буюу эс үйлдлээс болж нөгөө тал үүргээ гүйцэтгээгүй бол түүнийг үүргээ гүйцэтгээгүй гэж үзэж үл болно.
V анги
Гэрээ цуцалсны ур дагавар
- дугээр зуйл
- Гэрээ цуцалснаар талууд гэрээгээр хүлээсэн үүргээс чөлөөлөгдөх боловч нөхөн төлөгдөх ёстой хохирлыг төлөх үүрэг хэвээр үлдэнэ. Гэрээ цуцлалт нь талуудын хооронд маргаан шийдвэрлэх тухай заалт болон гэрээ цуцласны дараахь талуудын эрх, үүргийг зохицуулсан бусад аливаа заалад нөлөөлөхгүй.
- Гэрээг бүрэн буюу хэсэгчлэн гүйцэтгэсэн тал гэрээний дагуу нийлүүлсэн буюу төлбөр хийсэн бүх зүйлээ буцааж авахаар нөгөө талаас шаардаж болно. Хэрэв хоёр тал бие биендээ авснаа буцаахад хүрвэл түүнийг нэгэн зэрэг гүйцэтгэнэ.
- дугаар зуйл
- Худалдан авагч худалдан авсан бараагаа анх авсан байдлаар нь буцаах боломжгүй бол тэрбээр гэрээг цуцлах буюу бараагаа сольж авах эрхээ алдана.
- Дээрх хэсгийн заалтыг дараахь тохиолдолд үл хэрэглэнэ:
(a) худалдан авагч барааг буцаах эсхүл барааг анх авсан байдлаар нь эгүүлэн өгөх боломжгүй болсон нь түүний үйлдэл буюу эс үйлдэлтэй холбоогүй бол;
- 38 дугаар зүйлд заасны дагуу хийсэн шалгалтын дүнд бараа буюу түүний хэсэг үрэгдсэн буюу муудсан бол; эсхүл
- бараa гэрээнд нийцэхгүй байгааг илрүүлсэн эсхүл илрүүлсэн байх ёстой байснаас өмнө худалдан авагч бараа болон түүний хэсгийг ажил хэргийн ердийн журмаар худалдсан буюу хэрэглэсэн эсхүл өөрчилсөн.
- дугаар зүйл
82 дугаар зүйлд заасны дагуу гэрээг цуцлах болон худалдагчаас бараа солихыг шаардах эрхээ алдсан худалдан авагч гэрээ болон энэхүү конвенцийн дагуу эрх зүйн хамгаалалтын бусад бүх эрхтэй байна.
- дүгээр зүйл
- Хэрэв худалдагч төлөгдсөн үнийг буцаан өгөх үүрэгтэй бол үнийг төлсөн өдрөөс эхлэн үнийн дүнгээс хүү тооцож төлнө.
- Худалдан авагч дараахь нөхцөлд бараанаас болон түүний хэсгээс олсон бүх орлогыг худалдагчид эгүүлэн төлнө:
- худалдан авагч бараа буюу түүний хэсгийг буцаах үүрэгтэй; эсхүл
- худалдан авагч гэрээг цуцалж эсхүл худалдагчаас барааг солихыг шаардсан тохиолдолд түүний хувьд барааг бүхэлд нь буюу зарим хэсгийг нь буцаах боломжгүй эсхүл барааг бүгдийг нь буюу хэсгийг нь анх хүлээн авсан байдлаар нь буцаах боломжгүй.
VI анги Бараа хадгалах
- дугаар зүйл
Худалдан авагч бараа хүлээн авах хугацааг хэтрүүлсэн эсхүл үнийн төлөлт болон бараа хүлээн авах нь нэгэн зэрэг хийгдэх тохиолдолд худалдан авагч барааны үнийг төлөөгүй бөгөөд худалдагч барааг эзэмшиж байгаа буюу барааны захиран зарцуулалтыг бусад хэлбэрээр хянах боломжтой байгаа нөхцөлд худалдагч бараагаа хадгалах боломжийн арга хэмжээ авна. Гарсан бодит зардлыг худалдан авагчаар нөхөн төлүүлэх хүртэл худалдагч бараагаа эзэмшилдээ байпгах эрхтэй.
- дугаар зүйл
- Худалдан авагч барааг хүлээж авсны дараа гэрээ буюу энэхүү конвенцийн дагуу түүнээс татгалзахаар шийдвэрлэсэн бол уг барааг тухайн нөхцөл байдалд зохих ёсоор хадгалах арга хэмжээ авна. Гарсан бодит зардлыг худалдагчаар нөхөн төлүүлэх хүртэл худалдан авагч уг барааг эзэмшилдээ байлгах эрхтэй.
- Худалдан авагчид илгээсэн барааг хүлээн авах газарт нь түүний мэдэлд шилжүүлэн өгсөн боловч тэрбээр бараанаас татгалзах эрхээ хэрэгжүүлбэл худалдан авагч үнийг төлөлгүйгээр мөн зохисгүй бэрхшээл буюу үр ашиггүй зардал гаргалгүйгээр худалдагчийн өмнөөс барааг эзэмшилдээ байлгана. Худалдагч эсхүл барааг хариуцуулахаар түүний эрх олгосон этгээд бараа хүлээн авах газарт байгаа бөгөөд худалдан авагч зардлыг нь нөхөж буй тохиолдолд энэ заалтыг хэрэглэхгүй. Хэрэв худалдан авагч энэ хэсэгт заасны дагуу барааг эзэмшиж байвал түүний эрх, үүргийг энэ зүйлийн дээрх хэсгийн заалтын дагуу зохицуулна.
- дугаар зүйл
Барааг хадгалах арга хэмжээ авах үүрэгтэй тал уг барааг гуравдагч этгээдийн агуулахад нөгөө талын зардлаар хадгалуулж болох ба чингэхдээ гарах зардал нь боломжийн хэмжээнд байвал зохино.
- дугаар зүйл
- Хэрэв нөгөө тал барааг эзэмшилдээ авах буюу буцаан авах, эсхүл үнэ болон хадгалалтын зардал төлөхийг зүй бусаар саатуулсан бол 85 буюу 86 дугаар зүйлийн дагуу барааг хадгалах үүрэг хүлээсэн тал уг барааг зохих аргаар худалдаж болох боловч барааг ийнхүү худалдахаар завдаж байгаагаа нөгөө талд зохистойгоор мэдэгдсэн байх ёстой.
- Бараа нь түргэн гэмтэх буюу түүнийг хадгалахад зүй бус зардал гарахаар байвал 85 буюу 86 дугаар зүйлийн дагуу барааг хадгалах үүрэг хүлээсэн тал уг барааг худалдахаар зохистой арга хэмжээг авна. Тэрбээр барааг худалдахаар завдаж байгаагаа нөгөө талд боломжийн хирээр мэдэгдэх ёстой.
- Бараа худалдаж байгаа тал олсон орлогоос уг барааг хадгалах ба худалдахад гарсан зүй ёсны зардалтай тэнцүү хэмжээний мөнгийг суутган авах эрхтэй. Тэрбээр үлдсэн мөнгийг нь нөгөө талд шилжүүлэх үүрэгтэй.
IV ХЭСЭГ ТӨГСГӨЛИЙН ЗААЛТУУД
- дүгээр зүйл
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга энэхүү конвенцийн хадгалагч болно.
- дүгээр зүйл
Энэхүү конвенц нь түүний зохицуулах зүйпийн талаар заалт агуулсан нэгэнт байгуулагдсан буюу цаашид байгуулагдах олон улсын аливаа хэлэлцээрийг дагаж мөрдөхөд нөлөөлөхгүй чингэхдээ талуудын үйп ажиллагаа явуулдаг газар эдгээр хэлэлцээрт оролцогч улсуудад байрлана.
- дүгээр зүйл
(1) Энэхүү конвенц нь Бараа худалдах-худалдан авах олон улсын худалдааны тухай гэрээний талаарх Нэгдсэн Үндэстний Байгууллагын Бага хурлын төгсгөлийн хуралдаанд гарын үсэг зурахад нээлттэй бөгөөд 1981 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл Нью-Йорк хот дахь Нэгдсэн Үндэстний Байгууллагын төв байранд бүх улс гарын үсэг зурахад нээлттэй хэвээр байх болно.
- Энэхүү конвенцид гарын үсэг зурсан бүх улс түүнийг соёрхон батлаж, хүлээн зөвшөөрч эсхүл батлана.
- Энэхүү конвенцид гарын үсэг зураагүй бүх улс гарын үсэг зурахад нээлттэй болсон өдрөөс нэгдэн орж болно.
- Энэхүү конвенцийг соёрхон батласан батламж жуух бичиг, хүлээн зөвшөөрсөн, батласан, нэгдэн орсон тухай баримт бичгийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад хадгалуулна.
- дугаар зүйл
- Хэлэлцэн тохирогч улс гарын үсэг зурах, соёрхон батлах, хүлээн зөвшөөрөх, батлах буюу нэгдэн орох үедээ энэхүү конвенцийн II буюу III хэсгийн дагуу үүрэг хүлээхгүй хэмээн мэдэгдэж болно.
- Энэхүү конвенцийн II буюу III хэсгийн талаар дээрх заалтын дагуу мэдэгдэл хийсэн хэлэлцэн тохирогч улс нь мэдэгдэл хийсэн хэсгийн заалтуудаар зохицуулсан асуудалд холбогдох энэхүү конвенцийн 1 дүгээр зүйлийн (1) дэх хэсгийн хүрээнд хэлэлцэн тохирогч улс гэж тооцогдохгүй.
- дугаар зүйл
- Хэлэлцэн тохирогч улс үндсэн хуулийнх нь дагуу нутаг дэвсгэрийн хоёр буюу түүнээс дээш нэгжтэй бөгөөд тэдгээр нэгжид энэхүү конвенцид тусгасан зүйлсийг эрх зүйн өөр өөр системээр зохицуулдаг бол тэр улс энэхүү конвенцид гарын үсэг зурах, соёрхон батлах, хүлээн зөвшөөрөх, батлах буюу нэгдэн орох үедээ энэхүү конвенц нутаг дэвсгэрийнх нь бүх нэгжид эсхүл нэг буюу хэд хэдэн нэгжид хүчинтэй байхыг мэдэгдэж болох бөгөөд мөн аль ч үед дахин мэдэгдэл гаргаж эхний мэдэгдэлдээ нэмэлт өөрчлөлт оруулж болно.
- Эдгээр мэдэгдлийг Конвенц хадгалагчид хүргэх бөгөөд түүндээ энэхүү конвенцийг хэрэгжүүлэх нутаг дэвсгэрийн нэгжийг тодорхой зааж өгнө.
- Энэ зүйлийн дагуу хийсэн мэдэгдлийн улмаас тус конвенц нь хэлэлцэн тохирогч аль нэг улсын нутаг дэвсгэрийнх нь нэг буюу хэд хэдэн нэгжид хүчинтэй байгаа бол уг улсад байрлаж буй аль нэг талын нь үйл ажиллагаа явуулдаг газрыг хэлэлцэн тохирогч улсад оршин байна гэж энэхүү конвенцийн зорилгын үүднээс үзэхгүй ба энэ нь Конвенц хэрэглэгддэг нутаг дэвсгэрийн нэгжид дээрх үйл ажиллагаа явуулдаг газар байрладаггүй тохиолдолд л хамаарна.
- Хэрэв хэлэлцэн тохирогч улс энэ зүйпийн (1) дэх хэсэгт заасны дагуу мэдэгдэл хийгээгүй бол энэхүү конвенцийг нутаг дэвсгэрийнх нь бүх нэгжид хэрэглэнэ.
- дугаар зүйл
- дугээр зуйл
- Энэхүү конвенцоор зохицуулах асуудлын талаар ижил буюу төсөөтэй эрх зүйн хэм хэмжээг баримталдаг хоёр буюу түүнээс дээш хэлэлцэн тохирогч улс нь талуудын үйл ажиллагаа явуулдаг газар эдгээр улсад байгаа тохиолдолд бараа худалдах-худалдан авах гэрээнд буюу ийм гэрээ байгуулахад тус конвенцийг хэрэглэхгүй байх тухайгаа аль ч үед мэдэгдэж болно. Ийм мэдэгдэлийг хамтран эсхүл нэг талын хариу мэдэгдлээр гаргаж болно.
- Энэхүү конвенцоор зохицуулах асуудлын талаар Конвенцид нэгдэн ороогүй нэг буюу хэд хэдэн улстай ижил буюу төсөөтэй эрх зүйн хэм хэмжээ баримталдаг хэлэлцэн тохирогч улс нь талуудын үйл ажиллагаа явуулдаг газар эдгээр улсад байгаа тохиолдолд бараа худалдах-худалдан авах гэрээнд болон гэрээ байгуулахад тус конвенцийг хэрэглэхгүй байх тухайгаа аль ч үед мэдэгдэж болно.
- Дээрх хэсэгт заасны дагуу хийсэн мэдэгдэлд хамаарсан улс хожим нь хэлэлцэн тохирогч улс болбол түүний хувьд энэхүү конвенц хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн уг мэдэгдэл нь энэ зүйлийн (1) дэх хэсэгт заасны дагуу хийсэн мэдэгдлийн адил хүчинтэй байх боловч хэлэлцэн тохирогч шинэ улс нь уг мэдэгдэлд нэгдэх эсхүл нэг талын хариу мэдэгдэл хийнэ.
- дугаар зуйл
Аль ч улс энэхүү конвенцийг соёрхон батласан тухай батламж жуух бичиг, хүлээн зөвшөөрсөн, батласан буюу нэгдэн орсон тухай баримт бичгээ хадгалуулахаар өгөхдөө энэхүү конвенцийн 1 дүгээр зүйлийн (1) дэх хэсгийн (b) дэд хэсгийн заалтын дагуу үүрэг хүлээхгүй хэмээн мэдэгдэж болно.
- дугаар зуйл
Хэлэлцэн тохирогч улсын хууль тогтоомжоор бараа худалдах-худалдан авах гэрээг заавал бичгээр байгуулах тухай заасан бол тухайн улс талуудын хэлэлцэн тохиролцсоноор бараа худалдах-худалдан авах гэрээ, түүнд өөрчлөлт оруулах буюу цуцлах эсхүл гэрээ байгуулах санал, уг саналын зөвшөөрөл болон чиг санааны бусад илэрхийллийг бичгээс өөр бусад ямар ч хэлбэрээр хийж болохыг зөвшөөрсөн Конвенцийн 11, 29 дүгээр зүйл болон II хэсгийн аливаа заалтыг талуудын аль нэгнийх нь үйл ажиллагаа явуулдаг газар тус улсад байгаа үед хэрэглэхгүй хэмээн 12 дугаар зүйлийн дагуу мэдэгдэл хийж болно.
- дугаар зуйл
- Гарын үсэг зурах үеэр энэхүү конвенцийн дагуу хийсэн мэдэгдлийг конвенцийг соёрхон батлах, хүлээн зөвшөөрөх буюу батлах үед нотлоно.
- Мэдэгдэл болон мэдэгдлийн нотолгоог бичгээр үйлдэж Конвенц хадгалагчид албан ёсоор мэдээлнэ.
- Мэдэгдэл нь тухайн улсын хувьд энэхүү конвенц хүчин төгөлдөр болохтой нэгэн зэрэг хүчин төгөлдөр болно. Харин ийнхүү хүчин төгөлдөр болсны дараа мэдэгдлийг хадгалагчид албан ёсоор нотлон мэдэгдсэн бол уг мэдэгдэл нь хадгалагч нотолгоог хүлээн авснаас хойш зургаан сар өнгөрсний дараагийн сарын эхний өдрөөс хүчин төгөлдөр болно. 94 дүгээр зүйлийн дагуу хийсэн нэг талын хариу мэдэгдэл нь конвенц хадгалагч уг мэдэгдлийг хүлээн авснаас хойш зургаан сар өнгөрсний дараагийн сарын эхний өдрөөс хүчин төгөлдөр болно.
- Энэхүү конвенцийн дагуу мэдэгдэл хийсэн аливаа улс конвенц хадгалагчид албан ёсоор бичгээр сонордуулж аль ч үед уг мэдэгдлээсээ татгалзаж болно. Мэдэгдлээсээ татгалзах нь уг сонордуулгыг Конвенц хадгалдагч хүлээн авснаас хойш зургаан сар өнгөрсний дараагийн сарын эхний өдрөөс хүчин төгөлдөр болно.
- 94 дүгээр зүйлийн дагуу гаргасан мэдэгдлээс татгалзах нь хүчин төгөлдөр болсон өдрөөсөө эхлэн тэр зүйлийн дагуу бусад улсын хийсэн аливаа хариу мэдэгдлийн үйлчлэлийг мөн зогсоно.
- дүгээр зүйл
Энэхүү конвенцид шууд тусгаснаас бусад тохиолдолд аливаа нэмэлт тайлбар хийхийг үл зөвшөөрнө.
- дүгээр зүйл
- Энэхүү конвенц нь энэ зүйлийн 6 дахь хэсэгт заасны дагуу соёрхон батласан, хүлээн зөвшөөрсөн, батласан, эсхүл нэгдэн орсон тухай арав дахь баримт бичгийг түүний дотор 92 дугаар зүйлд заасны дагуу хийсэн мэдэгдэл бүхий баримт бичгийг хадгалуулахаар өгснөөс хойш арван хоёр сар өнгөрсний дараагийн сарын эхний өдрөөс хүчин төгөлдөр болно.
- Хэрэв Конвенцийг соёрхон батласан, хүлээн зөвшөөрсөн, батласан эсхүл нэгдэн орсон тухай арав дахь баримт бичгийг хадгалуулахаар өгсний дараа аль нэг улс энэхүү конвенцийг мөн соёрхон батласан, хүлээн зөвшөөрсөн, батласан буюу түүнд нэгдэн орсон бол тухайн улс хүлээн аваагүй хэсгээс конвенцийн бусад хэсэг нь соёрхон батласан, хүлээн зөвшөөрсөн, батласан эсхүл нэгдэн орсон тухай баримт бичгийг хадгалуулахаар өгснөөс хойш арван хоёр сар өнгөрсний дараагийн сарын эхний өдрөөс тухайн улсын хувьд энэ зүйпийн 6 дахь хэсэгт заасныг дагаж мөрдсөн тохиолдолд хүчин төгөлдөр болно.
- Энэхү