mn GB
Mobile menu

ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРААС НИЙТЭЭР ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТӨСЛҮҮДЭД САНАЛ АВЧ БАЙНА

logo blue

Гаалийн ерөнхий газраас нийтээр дагаж мөрдөх журмын төслүүдэд санал авч байна. 

САНАЛ ӨГӨХ

ГААЛЬ-БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛ 2018

logo blue“Гааль-Бизнесийн зөвлөлдөх уулзалт” 2018 оны 12 сарын 14-ний өдөр 10.00 цагт “Чингис Хаан” зочид буудалд зохион байгуулагдана. Гадаад худалдааг хөнгөвчлөх, бизнесийн таатай орчинг бүрдүүлэх чиглэлээр зохион байгуулагдах уг уулзалтанд Гадаад худалдаа эрхлэгч иргэн, ААН та бүхнийг хүрэлцэн ирж оролцохыг урьж байна.

САНГИЙН САЙДЫН НЭРЭМЖИТ "СПОРТ НААДАМ-2018" ТЭМЦЭЭНД ДЭД БАЙР ЭЗЭЛЛЭЭ

DSC 6229

Санхүү, эдийн засгийн салбарын төрийн байгууллагуудын дунд явагддаг “Спортын наадам-2018” тэмцээн энэ жил 11-р сарын 21-25 өдрүүдэд зохион байгуулагдлаа. Уг тэмцээнд 13 байгууллага спортын 6 төрөлд хурд хүчээ сорьсноос багийн нийт дүнгээр 1-р байранд Монгол банк, 2-р байранд ГЕГ, 3-р байранд Төрийн банк тус тус байр эзэллээ.

Дэлгэрэнгүй: САНГИЙН САЙДЫН НЭРЭМЖИТ "СПОРТ НААДАМ-2018" ТЭМЦЭЭНД ДЭД БАЙР ЭЗЭЛЛЭЭ

МОНГОЛ УЛС, БНХАУ-ЫН ГААЛИЙН БАЙГУУЛЛАГА ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ҮР ДҮНГЭЭ ХАРИЛЦАН ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРНӨ

viber image

   Монгол Улс, БНХАУ-ын Гаалийн байгууллагын Хилийн хамтарсан шалгалтын ажлын хэсгийн есдүгээр хуралдаан БНХАУ-ын Тяньжин хотноо боллоо.

Дэлгэрэнгүй: МОНГОЛ УЛС, БНХАУ-ЫН ГААЛИЙН БАЙГУУЛЛАГА ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ҮР ДҮНГЭЭ ХАРИЛЦАН ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРНӨ

МОНГОЛ УЛСЫН ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР БОЛОН ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ХОЛБООНЫ ГААЛИЙН АЛБАНЫ ГААЛИЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ЗӨРЧИЛТЭЙ ТЭМЦЭХ АЖЛЫН ХЭСГИЙН ХОЁРДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО

123456

Монгол-Оросын гаалийн байгууллагууд гаалийн хууль тогтоомжийн зөрчилтэй тэмцэх чиглэлээр 2017-2018 онуудад хийсэн ажлын дүнг хэлэлцэх, цаашид энэ чиглэлээр хийх ажлын талаар харилцан санал солилцох, зарим асуудлыг шийдвэрлэх зорилгоор зохион байгууллагдсан Монгол Улсын Гаалийн ерөнхий газар, ОХУ-ын Холбооны гаалийн албаны ажлын хэсгийн Хоёрдугаар уулзалт Улаанбаатар хотноо 2018 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр болов.

Дэлгэрэнгүй: МОНГОЛ УЛСЫН ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР БОЛОН ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ХОЛБООНЫ ГААЛИЙН АЛБАНЫ ГААЛИЙН...

ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН АЛБАН ХААГЧДАД ТӨРИЙН АЛБАНЫ ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГААР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

IMG 0151

        2018.11.07-ны өдөр Хуулийн хэлтсийн ГУАБ Ч.Тамираа, Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн ГУАБ Д.Цэндсүрэн нар “Төрийн албаны тухай хуулийн товч танилцуулга”, Хүний нөөцийн хэлтсийн ГУБ Б.Сумъяасүрэн “Төрийн албаны тухай хуулийн зарим хэсгийн мэдээлэл”, Мэдээллийн технологийн төвийн дарга Б.Ганзориг “Компьютерийн тест” сэдвүүдээрГаалийн ерөнхий газрын зохион байгуулалтын нэгж, дэргэдэх байгууллагын 95 албан хаагч, Улаанбаатар хот дахь гаалийн газрын 177 албан хаагч, Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын 45 албан хаагч, Буянт-Ухаа дахь гаалийн газрын 25 албан хаагч, нийт 342 албан хаагчид сургалт зохион байгууллаа.

Дэлгэрэнгүй: ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН АЛБАН ХААГЧДАД ТӨРИЙН АЛБАНЫ ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГААР СУРГАЛТ...

ДГБ-ЫН УДИРДЛАГЫН МАНЛАЙЛАЛ ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨР” ҮНДЭСНИЙ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

IMG 0121Монголын гаалийн байгууллага ДГБ-ын “Удирдлагын манлайлал, хөгжлийн хөтөлбөр” хэмээх нэр хүндтэй сургалтыг үндэсний хэмжээнд зохион байгуулах хүсэлтийг ДГБ-ын Нарийн бичгийн дарга нарын газарт илэрхийлсний дагуу 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс 11 дүгээр сарын 9-ний өдрүүдэд Улаанбаатар хотодзохион байгуулж байна.

Дэлгэрэнгүй: ДГБ-ЫН УДИРДЛАГЫН МАНЛАЙЛАЛ ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨР” ҮНДЭСНИЙ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

ИХ ХЭМЖЭЭНИЙ ВАЛЮТЫГ ГААЛИЙН БАЙГУУЛЛАГАД МЭДҮҮЛЭХЭЭС ЗАЙЛСХИЙЖ ХИЛЭЭР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДЖЭЭ

20181012 114725

     Буянт-Ухаа дахь “Чингис хаан” олон улсын нисэх буудалд 2018 оны аравдугаар сарын 12-ны өдөр Бээжин-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн зорчигчийн гар тээшнээс их хэмжээний бэлэн валют илэрсэн байна. Тодруулбал, зорчигчдын гар тээшийг гаалийн хяналтын бүсийн рентгэн аппаратаар шалгах үеэр БНХАУ-ын нэгэн иргэний гар тээшийг гаалийн мэргэжилтнүүд эрсдэлтэй гэж үзжээ.

Дэлгэрэнгүй: ИХ ХЭМЖЭЭНИЙ ВАЛЮТЫГ ГААЛИЙН БАЙГУУЛЛАГАД МЭДҮҮЛЭХЭЭС ЗАЙЛСХИЙЖ ХИЛЭЭР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДЖЭЭ

“ЗЭРЛЭГ АМЬТНЫ ХИЛ ДАМНАСАН ХУУЛЬ БУС ХУДАЛДААГ БУУРУУЛАХ, ХИЛ ОРЧМЫН ИРГЭДИЙГ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ” ТӨСӨЛ ЭРСДЭЛ БҮХИЙ ХОЁР ХИЛИЙН БООМТОД ХЭРЭГЖИНЭ

DSC 5972     Лондоны амьтан судлалын нийгэмлэг нь Их Британийн Засгийн газрын санхүүжилтээр “Зэрлэг амьтны хил дамнасан хууль бус худалдааг бууруулах, хил орчмын иргэдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх” төслийг Гаалын ерөнхий газартай хамтран хэрэгжүүлж эхлээд байна.Тус төсөл нь 2018-2021 онд хэрэгжих бөгөөд Замын-Үүд дэх Гаалийн газар болон зэрлэг амьтны эд, эрхтэн, бүтээгдэхүүн хууль бусаар хил нэвтрэх эрсдэл бүхий хоёр хилийн боомтод төвлөрөн үйл ажиллагаа явуулна.

Дэлгэрэнгүй: “ЗЭРЛЭГ АМЬТНЫ ХИЛ ДАМНАСАН ХУУЛЬ БУС ХУДАЛДААГ БУУРУУЛАХ, ХИЛ ОРЧМЫН ИРГЭДИЙГ ГЭМТ ХЭРГЭЭС...

ГААЛИЙН УЛСЫН БАЙЦААГЧ НАРЫН ДУНД “ТАНИН МЭДЭХҮЙН ЦЭНГЭЭНТ АХА-2018 ТЭМЦЭЭН” ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

medee 2

Гаалийн байгууллага үүсэн байгуулагдсаны түүхт 106 жилийн ойн баярын хүрээнд нийт гаалийн улсын ахлах байцаагч, гаалийн улсын байцаагч нарын албаны ёс зүй, мэдлэг чадвар, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлж, танин мэдэхүйг идэвхжүүлэн, нөхөрсөг өрсөлдөөнийг бий болгох зорилготой АХА тэмцээнийг 2018 оны 10 дүгээр сарын 15 –ны өдөр зохион байгууллаа. Оролцогч нарт Гаалийн Ариун шударга ёсны тухай Дэлхийн гаалийн байгууллагын Арушагийн тунхаглал, 2019 оны 01-р сарын 01-ээс шинээр мөрдөгдөж эхлэх “Монгол улсын Төрийн албаны тухай хууль”, “Монгол улсын Зөрчлийн тухай хууль” гэх мэт арав гаруй хуулийн хүрээнд асуултууд тавигдсан юм. Тэмцээнд УХШИГГ-ын 50 гаруй албан хаагч оролцож 3 байр шалгарсан байна.

Дэлгэрэнгүй: ГААЛИЙН УЛСЫН БАЙЦААГЧ НАРЫН ДУНД “ТАНИН МЭДЭХҮЙН ЦЭНГЭЭНТ АХА-2018 ТЭМЦЭЭН” ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА