-
+
=
Шилэн данс
БИДНИЙ ТУХАЙ
Бүтэц зохион байгуулалт
Түүх
ГАДААД ХАМТЫН АЖИЛЛАГАА
МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ
Цаг үеийн мэдээ
Фото мэдээ (архив)
Видео мэдээ
Ил тод байдал
САЙТЫН БҮТЭЦ
ХОЛБОО БАРИХ
Утасны жагсаалт
Цахим шуудан
Ажиллах журам
Published by
Editor
on
2-р сар 16, 2023
ГААЛИЙН БАЙГУУЛЛАГА АВИЛГААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР АТГ-ТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
Улсын хилээр төрийн хяналт дор нэвтрүүлэх лицензийн зөвшөөрөл шаарддаг экспорт, импортын бараанд тавьж буй гаалийн хяналтад тандалт судалгаа хийх, албан үүргээ хэрэгжүүлж байх үед учирч болзошгүй эрсдлийг тодорхойлох, зөвлөн туслах зорилгоор Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэсийн ажлын хэсэг Гаалийн ерөнхий газарт 14 хоног ажиллаа.
Ажлын хэсгийн албан хаагчид өнөөдөр Гаалийн ерөнхий газрын удирдах албан тушаалтнуудтай уулзаж мэдээлэл өглөө. Авилгын хуулийн 6.1.9 төрийн байгууллага тухайн салбарын албан хаагчийн ёс зүйн дүрмийг батлан гаргахын өмнө Авлигатай тэмцэх газраас санал авах, сахилгын хорооны үйл ажиллагааг сайжруулах талаар ярилцлаа. Мөн байгууллагын шудрага байдлын үнэлгээ хангалтгүй байгаа нь ёс зүйн асуудлыг шийдвэрлэж хариуцлага тооцох, ажлын байрны сонгон шалгаруулалт, өгсөн үүрэг даалгаврын биелэлт буюу дотоод хяналтыг сайжруулах шаардлагатай байгаа талаар танилцууллаа.
ГЕГ-ын дарга Р.Отгонжаргал, төрийн албан хаагчдын ёс зүй, сахилга хариуцлагыг сайжруулахад ямарч төсөв хөрөнгө шаардагддаггүй ажил гэдгийг онцоллоо. Нэг албан хаагчийн ёс зүйн алдаа, сахилга хариуцлагын асуудлаас болж гаалийн нийт 2326 албан хаагчийн нэр хүнд сэвтэж, байгууллагын шударга байдлын үнэлгээнд муугаар нөлөөлж байна. Тиймээс цаашид гаалийн цахим үйлчилгээг улам нэмэгдүүүлж, зөвшөөрлийн системтэй холбоотой асуудалд онцгой анхаарна. Авилгатай тэмцэх газартай гаргасан зөвлөмжийн дагуу байнгын холбоотой хамтран ажиллана гэдгээ илэрхийллээ.
Views:
2
Editor
Related posts
3-р сар 20, 2023
МОНГОЛ УЛСААС АНХ УДАА ГААЛИЙН ТӨВ ЛАБОРАТОРИ НЬ БНХАУ-ЫН ИТГЭМЖЛЭГДСЭН ЛАБОРАТОРИЙН ЭРХИЙГ АВЛАА
Read more
3-р сар 17, 2023
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ТАТВАРЫН ОРЧИН
Read more
3-р сар 17, 2023
С.АРИУНХҮҮ: ӨМНӨ НЬ ЭКСПОРТЫН ГЭРЧИЛГЭЭ, ИМПОРТЫН МЭДҮҮЛГИЙГ 7-10 ХОНОГТ ОЛГОДОГ БАЙСАН БОЛ ЦАХИМД ШИЛЖСЭНЭЭР 1-2 ХОНОГТ ОЛГОДОГ БОЛСОН
Read more
BUY NOW
0