“Цахим бүрдүүлэлтийн нэгдсэн төв”-ийн үйл ажиллагааг ирэх 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Улаанбаатар хот дахь Гаалийн газар туршилтаар нэвтрүүлж байна. Иймд таны бараа дараах гаалийн хяналтын бүсэд буусан бол мэдүүлэг бичихдээ Гаалийн байгууллагыг “02222 – Бүрдүүлэлтийн нэгдсэн төв” КОДЫГ СОНГОЖ ИЛГЭЭХИЙГ АНХААРНА УУ.Үүнд:Бүрдүүлэлтийн 1 дүгээр албаАмгалан ложистик дахь гаалийн хяналтын бүсИнтердесижн дэх гаалийн хяналтын бүсМонгол транс дахь гаалийн хяналтын бүсТолгойт дахь гаалийн хяналтын бүсУлаанбаатар импекс дэх гаалийн хяналтын бүсЭринтранс дахь гаалийн хяналтын бүс