-
+
=
Шилэн данс
БИДНИЙ ТУХАЙ
БҮТЭЦ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
ЗОРИЛГО ЗОРИЛТ
ТҮҮХ
ГАДААД ХАМТЫН АЖИЛЛАГАА
МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ
Цаг үеийн мэдээ
Фото мэдээ (архив)
Видео мэдээ
Ил тод байдал
САЙТЫН БҮТЭЦ
ХОЛБОО БАРИХ
Утасны жагсаалт
Цахим шуудан
Ажиллах журам
Published by
Editor
on
5-р сар 3, 2023
Э.ЛХАГВАСҮРЭН : ГАДААД ХУДАЛДАА 7.7 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРЧ, ӨНГӨРСӨН ОНЫХООС 2.6 ТЭР БУМААР ӨССӨН БАЙНА
Гадаад худалдааны нийт бараа эргэлт 2023 оны эхний 4 сарын гүйцэтгэлээр 7.7 тэрбум ам.долларт хүрч өнгөрсөн оны дүнгээс 50.4 хувиар буюу 2.6 тэрбум ам.доллараар өссөн байна. Үүнд экспортын 2.3 тэрбум ам.доллар импортын 0.3 тэрбум ам.доллар нөлөөлжээ.
Экспортын дүн импортын дүнгээс 2.4 тэрбум ам.доллараар давж, гадаад худалдааны баланс эерэг гарлаа.
Монгол улс дээрх хугацаанд дэлхийн 125 улстай худалдаа хийснээс 54 улсад бараагаа экспортолж, 121 улсаас бараа импортолсон байна.
Чулуун нүүрсний хувьд эхний 4 сарын байдлаар 19.0 сая тонн экспортолсон нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 15.2 сая тонноор буюу 5.0 дахин өссөн байна. Тухайлбал,
Гашуунсухайт боомтоор 10.4 сая тонн экспортолсон байна энэ нь өмнөх оноос 8.3 сая тонноор буюу 5 дахин өссөн,
Шивээхүрэн боомтоор 4.8 сая тонн,
Ханги боомтоор 1.6 сая тонн экспортолсон өмнөх оноос 1.3 сая тонноор буюу 5,3 дахин өссөн,
Булган боомтоор 809.1 мянган тонн экспортолсон өмнөх оноос 58.8 мянган тонноор буюу 7.8 хувиар тус тус өссөн байна.
Зэсийн баяжмалын хувьд эхний 4 сарын байдлаар 483,3 мянган тонныг экспортолсон нь 2022 оны мөн үеэс 14,1 мян.тн-оор буюу 3,0 хувиар өссөн байна.
Views:
2
Editor
Related posts
10-р сар 2, 2023
МОНГОЛ УЛСЫН “ҮНДЭСНИЙ ЭКСПОРТЫН СТРАТЕГИ: ХУДАЛДААГ ХӨНГӨВЧЛӨХ СТРАТЕГИ” БОЛОВСРУУЛАХ 2 ДАХЬ ШАТНЫ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Read more
9-р сар 29, 2023
ГЕГ-ЫН ДАРГА Р.ОТГОНЖАРГАЛ ДЭЛХИЙН ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ТЕХНИКИЙН АТТАШЕ ТАКАХИРО МИЗУГУЧИ БОЛОН ЯПОН УЛСЫН ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛЛҮҮДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
Read more
9-р сар 28, 2023
П.СҮХБААТАР: ИРГЭН ХУУЛИЙН ЭТГЭЭД, БАРААГАА ГААЛЬД МЭДҮҮЛЭХЭЭСЭЭ ӨМНӨ БАРААГАА ҮЗЭХ, ХЭМЖИХ, ДЭЭЖ СОРЬЦ АВАХ, МАГАДЛАН ШИНЖИЛГЭЭ ХИЙЛГЭЖ, БИЧИГ БАРИМТТАЙГАА ТАНИЛЦАХ ЭРХТЭЙ
Read more
BUY NOW
0