-
+
=
Шилэн данс
БИДНИЙ ТУХАЙ
БҮТЭЦ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
ЗОРИЛГО ЗОРИЛТ
ТҮҮХ
ГАДААД ХАМТЫН АЖИЛЛАГАА
МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ
Цаг үеийн мэдээ
Фото мэдээ (архив)
Видео мэдээ
Ил тод байдал
САЙТЫН БҮТЭЦ
ХОЛБОО БАРИХ
Утасны жагсаалт
Цахим шуудан
Ажиллах журам
Published by
Ulziibayar D
on
8-р сар 24, 2023
БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод Монгол, Хятадын хилийн боомтын менежментийн хамтын ажиллагааны комиссын тавдугаар хуралдаан болж байна
ГЕГ-ын дарга Р.Отгонжаргал БНХАУ-ын гаалийн байгууллагатай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, боомтын нэвтрэлтийг сайжруулахаар Хөх хотод болж буй Монгол, Хятадын хилийн боомтын менежментийн хамтын ажиллагааны тавдугаар комиссын хуралдаанд оролцож байна.
Уг хуралдаанаар боомттой холбоотой 40 асуудлыг шийдвэрлэхээр тохиролцов.
Манай улс БНХАУ-тай гадаад худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэх зорилт дэвшүүлсэн. Зорилтын хүрээнд БНХАУ-ын Гаалийн байгууллагатай нягт уялдаатай ажиллаж, гаалийн холбогдох хяналтын талбайн бүтээн байгуулалтыг асуудлыг нааштайгаар шийдвэрлэхээр боллоо.
Мөн үеэр химийн хорт болон тэсэрч дэлбэрэх аюултай бодис, тэсэлгээний хэрэгсэл, химийн урвалж тээвэрлэх боомтуудыг тодорхой болгох саналыг Монголын талаас тавьж, Хятадын тал боомтын холбогдох чиг үүргийг өргөжүүлэхийг дэмжиж, хилийн боомтоор шаардлага хангасан импорт, экспортын бараа нэвтрүүлэхийг идэвхтэй дэмжихээ илэрхийлээд байна.
Views:
1
Ulziibayar D
Related posts
10-р сар 2, 2023
МОНГОЛ УЛСЫН “ҮНДЭСНИЙ ЭКСПОРТЫН СТРАТЕГИ: ХУДАЛДААГ ХӨНГӨВЧЛӨХ СТРАТЕГИ” БОЛОВСРУУЛАХ 2 ДАХЬ ШАТНЫ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Read more
9-р сар 29, 2023
ГЕГ-ЫН ДАРГА Р.ОТГОНЖАРГАЛ ДЭЛХИЙН ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ТЕХНИКИЙН АТТАШЕ ТАКАХИРО МИЗУГУЧИ БОЛОН ЯПОН УЛСЫН ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛЛҮҮДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
Read more
9-р сар 28, 2023
П.СҮХБААТАР: ИРГЭН ХУУЛИЙН ЭТГЭЭД, БАРААГАА ГААЛЬД МЭДҮҮЛЭХЭЭСЭЭ ӨМНӨ БАРААГАА ҮЗЭХ, ХЭМЖИХ, ДЭЭЖ СОРЬЦ АВАХ, МАГАДЛАН ШИНЖИЛГЭЭ ХИЙЛГЭЖ, БИЧИГ БАРИМТТАЙГАА ТАНИЛЦАХ ЭРХТЭЙ
Read more
BUY NOW
0