-
+
=
Шилэн данс
БИДНИЙ ТУХАЙ
БҮТЭЦ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
ЗОРИЛГО ЗОРИЛТ
ТҮҮХ
ГАДААД ХАМТЫН АЖИЛЛАГАА
МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ
Цаг үеийн мэдээ
Фото мэдээ (архив)
Видео мэдээ
Ил тод байдал
САЙТЫН БҮТЭЦ
ХОЛБОО БАРИХ
Утасны жагсаалт
Цахим шуудан
Ажиллах журам
Published by
Ulziibayar D
on
9-р сар 12, 2023
ГААЛИЙН БАЙГУУЛЛАГАД АЖИЛЛАХЫГ УРЬЖ БАЙНА
Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журмын 4 дүгээр зүйлийн 4.2-т заасны дагуу төрийн өөр байгууллага, нэгж хооронд шилжин ажиллахыг хүссэн төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИД дараах албан тушаалд холбогдох материалаа цахим шуудангаар ирүүлэхийг урьж байна.
Тавигдах болзол, шаардлага:
төрийн жинхэнэ албан тушаалд зохих ёсоор томилогдсон байх;
зарлагдсан албан тушаалтай адил төрөл болон адил ангилалд ажилладаг байх;
зарлагдсан албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангасан байх.
БҮРДҮҮЛЭХ бичиг баримт:
1. Хүсэлт;
2. Төрийн албан хаагчийн анкет (шинэчлэгдсэн);
3. Иргэний үнэмлэхийн хуулбар;
4. Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг (диплом), хэрэв гадаад улсад их, дээд сургууль төгссөн бол боловсролын баримт бичгийн баталгаат орчуулгыг хавсаргах;
5. Мэргэшүүлэх сургалтад хамрагдсаныг гэрчлэх баримт бичиг;
6. Нийгмийн даатгалын дэвтэр (Хөдөлмөрийн дэвтэр)-ийн хуулбар, цахим лавлагаа;
7. Албан тушаалд томилогдсон, чөлөөлөгдсөн тушаал, шийдвэрийн хуулбар;
8. Төрийн жинхэнэ албаны тангараг өргөсөн “Тангаргийн хуудас” хуулбар;
9. Сүүлийн гурван жилийн төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлсэн илтгэх хуудас, төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний үнэлгээ;
10. Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон байсан эсэх тухай тодорхойлолт (e-mongolia–аас татан авах);
Сахилгын шийтгэлтэй эсэх тодорхойлолт (2023 оны байдлаар сахилга, ёс зүйн зөрчил гаргаж арга хэмжээ авагдсан эсэх талаарх байгууллагын хүний нөөцийн нэгжийн даргын тодорхойлолт);
11. Сэтгэцийн эрүүл мэндийн тодорхойлолт;
Цэргийн жинхэнэ алба хаах үүрэг хүлээсэн иргэний хувьд цэргийн үүрэгтний үнэмлэхний хуулбар.
МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ, ДУУСАХ ХУГАЦАА:
Бүртгэлийг 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 17:00 цаг хүртэл цахимаар хүлээн авна.
Хүлээж авах цахим хаяг: customs.TAZ02@gmail.com
Холбоо барих утас: 11352776,
Гаалийн ерөнхий газар болон харьяа газар хороодын төрийн жинхэнэ албан тушаалд шилжүүлэн авах ажлын байрны жагсаалт
https://www.customs.gov.mn/%D1%81%D1%83%D0%BB-%D0%BE%D1…/
Views:
5
Ulziibayar D
Related posts
10-р сар 2, 2023
МОНГОЛ УЛСЫН “ҮНДЭСНИЙ ЭКСПОРТЫН СТРАТЕГИ: ХУДАЛДААГ ХӨНГӨВЧЛӨХ СТРАТЕГИ” БОЛОВСРУУЛАХ 2 ДАХЬ ШАТНЫ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Read more
9-р сар 29, 2023
ГЕГ-ЫН ДАРГА Р.ОТГОНЖАРГАЛ ДЭЛХИЙН ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ТЕХНИКИЙН АТТАШЕ ТАКАХИРО МИЗУГУЧИ БОЛОН ЯПОН УЛСЫН ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛЛҮҮДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
Read more
9-р сар 28, 2023
П.СҮХБААТАР: ИРГЭН ХУУЛИЙН ЭТГЭЭД, БАРААГАА ГААЛЬД МЭДҮҮЛЭХЭЭСЭЭ ӨМНӨ БАРААГАА ҮЗЭХ, ХЭМЖИХ, ДЭЭЖ СОРЬЦ АВАХ, МАГАДЛАН ШИНЖИЛГЭЭ ХИЙЛГЭЖ, БИЧИГ БАРИМТТАЙГАА ТАНИЛЦАХ ЭРХТЭЙ
Read more
BUY NOW
0