-
+
=
Шилэн данс
БИДНИЙ ТУХАЙ
БҮТЭЦ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
ЗОРИЛГО ЗОРИЛТ
ТҮҮХ
ГАДААД ХАМТЫН АЖИЛЛАГАА
МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ
Цаг үеийн мэдээ
Фото мэдээ (архив)
Видео мэдээ
Ил тод байдал
САЙТЫН БҮТЭЦ
ХОЛБОО БАРИХ
Утасны жагсаалт
Цахим шуудан
Ажиллах журам
Published by
Editor
on
9-р сар 15, 2023
МОНГОЛ УЛСЫН САЙД, БООМТЫН СЭРГЭЛТИЙН ҮНДЭСНИЙ ХОРООНЫ ДАРГА Б.ТУЛГА ЗАМЫН-ҮҮД БООМТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ 24 ЦАГИЙН ГОРИМД ШИЛЖҮҮЛЭХ АСУУДЛААР ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН УДИРДЛАГУУДТАЙ САНАЛ СОЛИЛЦОВ
Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б. Тулга Гаалийн ерөнхий газрын үйл ажиллагаатай танилцаж, Гаалийн ерөнхий газрын дарга Р.Отгонжаргал болон бусад албаны хүмүүстэй уулзаж цаг үеийн асуудлаар санал солилцлоо.
Уулзалтаар “Шинэ сэргэлтийн бодлогын тэргүүлэх зорилт-Боомтын сэргэлт”-ийн хүрээнд хилийн боомтуудыг өргөтгөх, боомтын дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх, хилийн хяналтын байгууллагуудын ажлын уялдаа холбоог хангаж, боомтын үйл ажиллагааг сайжруулах асуудлыг ярилцсан байна. Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулга хэлэхдээ, “Монгол Улсын гол боомт болох Замын-Үүдийг 24 цагийн горимд шилжүүлэх бэлтгэл ажлыг холбогдох байгууллагууд хамтран хангаж ажиллах нь чухал юм. Энэ хүрээнд гаалийн байгууллагын ажилтнуудын тоог нэмэхээс эхлэн бэлтгэл ажлыг хангах, Замын-Үүд боомтыг 24 цаг болгохын тулд эдийн засгийн хувьд төмөр зам, транзит тээвэр, зорчигчдын ачааллын талаар судалгаа гаргах хэрэгтэй байна” хэмээн онцлов.
Мөн Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б. Тулга Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Гаалийн төв лаборатори, Хяналтын нэгдсэн төвийн үйл ажиллагаатай танилцлаа.
Views:
2
Editor
Related posts
10-р сар 2, 2023
МОНГОЛ УЛСЫН “ҮНДЭСНИЙ ЭКСПОРТЫН СТРАТЕГИ: ХУДАЛДААГ ХӨНГӨВЧЛӨХ СТРАТЕГИ” БОЛОВСРУУЛАХ 2 ДАХЬ ШАТНЫ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Read more
9-р сар 29, 2023
ГЕГ-ЫН ДАРГА Р.ОТГОНЖАРГАЛ ДЭЛХИЙН ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ТЕХНИКИЙН АТТАШЕ ТАКАХИРО МИЗУГУЧИ БОЛОН ЯПОН УЛСЫН ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛЛҮҮДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
Read more
9-р сар 28, 2023
П.СҮХБААТАР: ИРГЭН ХУУЛИЙН ЭТГЭЭД, БАРААГАА ГААЛЬД МЭДҮҮЛЭХЭЭСЭЭ ӨМНӨ БАРААГАА ҮЗЭХ, ХЭМЖИХ, ДЭЭЖ СОРЬЦ АВАХ, МАГАДЛАН ШИНЖИЛГЭЭ ХИЙЛГЭЖ, БИЧИГ БАРИМТТАЙГАА ТАНИЛЦАХ ЭРХТЭЙ
Read more
BUY NOW
0