Гаалийн аливаа асуудлаар хийгдэх судалгааг хөхиүлэн дэмжих, гааль судлалыг хөгжүүлэх, шинжлэх ухаан, баримт нотолгоонд тулгуурлан оновчтой бодлого боловсруулах, шийдэл олоход нь шийдвэр гаргагч, гаалийн ажилтнуудад дэмжлэг үзүүлэх, гаалийн үйл ажиллагаатай холбоотой судалгааны хэрэгцээ, цаашдын шаардлагатай чадавхийг тодорхойлох, эрдэмтэн, судлаач, гаалийн ажилтны хувь нэмэр, оролцоог нэмэгдүүлэх, бүтээлээс гарсан санал, үр дүнг практикт хэрэгжүүлэхэд оршино.
Хуралд хэлэлцүүлэх илтгэл, тус илтгэлийн хураангуй (хамгийн ихдээ 500 үг) илтгэл ирүүлэгчийн зураг, 250 хүртэл үгтэй товч танилцуулга зэргийг файл хэлбэрээр trainingcenter@customs.gov.m цахим хаягаар 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдриын 17 цаг 30 минут хүртэл хүлээн авна.
Эрдэм шинжилгээний хурал 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 09.00-12.00 цагт Гаалийн ерөнхий газрын 9 давхрын хурлын танхимд зохион байгуулагдана.