-
+
=
Шилэн данс
БИДНИЙ ТУХАЙ
БҮТЭЦ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
ЗОРИЛГО ЗОРИЛТ
ТҮҮХ
ГАДААД ХАМТЫН АЖИЛЛАГАА
МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ
Цаг үеийн мэдээ
Фото мэдээ (архив)
Видео мэдээ
Ил тод байдал
САЙТЫН БҮТЭЦ
ХОЛБОО БАРИХ
Утасны жагсаалт
Өргөдөл гомдол Санал
Ажиллах журам
Published by
Editor
on
9 сар 25, 2023
АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСЫН ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ЭКСПЕРТ КИЙТ БАРКЕР АЛБАНЫ ЭРЭЛЧ НОХОЙН ЧИГЛЭЛЭЭР ХЭРЭГЦЭЭНД ТУЛГУУРЛАСАН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ БОЛОМЖТОЙ ЭСЭХ ТАЛААР ДҮГНЭЛТ ГАРГАХААР АЖИЛЛАВ
2023 оны 09-р сарын 16-наас 2023 оны 09-р сарын 26 ний өдрүүдэд Дэлхийн гаалийн байгууллагын хууль сахиулах газрын техникийн атташе Юн Вонг, Америкийн нэгдсэн улсын гаалийн байгууллагын эксперт Кийт Баркер нар Монгол Улсын гаалийн ерөнхий газар болон Эрэлч нохойн сургалтын төвд ажиллаа.
Төлөөлөгч нар Гаалийн ерөнхий газрын удирдлагууд болон гаалийн байгууллагад эрэлч нохойн чиглэлээр ажиллаж байгаа албан хаагч нартай уулзаж, эрэлч нохойн сургалт болон бусад чиглэлээр цаашид хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцлоо.
Уулзалтын дараа гаалийн шинэчлэлийн хүрээнд Төв аймгийн сэргэлэн сумын 4-р баг, хөшгийн хөндийд шинээр баригдсан “Эрэлч нохойн сургалтын төв”-ийн барилга байгууламжууд болон сургалт зохион байгуулж байгаа хэлбэр, эрэлч нохдыг сургаж БЭЛТГЭХ аргачлал, үржлийн хөтөлбөрийн хэрэгжилт, арчилгаа маллагаа, хооллолт, тээвэрлэлт, эрэлч нохойн ашиглалт зэрэгтэй танилцаж үйл ажиллагааны хүрээг тодорхойлох, цаашид албаны нохойн хэрэгцээнд тулгуурласан сургалтуудыг хийх боломжтой эсэх талаарх судалгааг хийсэн байна.
Views:
4
Editor
Related posts
11 сар 30, 2023
ШУУДАН ИЛГЭЭМЖИЙН ГААЛИЙН ГАЗРААС “ИЛ ТОД, ЭЕРЭГ НӨЛӨӨ” ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Read more
11 сар 21, 2023
БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМНЫ ЦӨМИЙН БОЛОН ЦАЦРАГИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХЯНАЛТЫН ГАЗАР, ЦӨМИЙН ЭНЕРГИЙН КОМИССЫН АЖЛЫН АЛБАНААС ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН АЛБАН ХААГЧ НАРТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Read more
11 сар 17, 2023
“БИОЛОГИЙН ИДЭВХТ БҮТЭЭГДЭХҮҮН, ТҮҮНИЙ ХЯНАЛТ, ОНЦЛОГ” СЭДЭВТ СУРГАЛТ
Read more
BUY NOW
0