-
+
=
Шилэн данс
БИДНИЙ ТУХАЙ
БҮТЭЦ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
ЗОРИЛГО ЗОРИЛТ
ТҮҮХ
ГАДААД ХАМТЫН АЖИЛЛАГАА
МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ
Цаг үеийн мэдээ
Фото мэдээ (архив)
Видео мэдээ
Ил тод байдал
САЙТЫН БҮТЭЦ
ХОЛБОО БАРИХ
Утасны жагсаалт
Өргөдөл гомдол Санал
Ажиллах журам
Published by
Editor
on
9 сар 25, 2023
МОНГОЛ УЛСЫН ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР, БНСУ-ЫН СОЛОНГОСЫН ГААЛИЙН АЛБАНЫ ДАРГА НАРЫН 10 ДУГААР УУЛЗАЛТ БНСУ-ЫН СӨҮЛ ХОТНОО ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Монгол Улс болон БНСУ-ын Засгийн газар хооронд “Гаалийн асуудлаар харилцан туслалцах тухай хэлэлцээр” байгуулсаны 30 жилийн ой энэ жил тохиож, хоёр орны гаалийн байгууллагын дарга нарын 10 дугаар уулзалт 2023 оны 9-р сарын 25-27ны өдрүүдэд БНСУ-ын Сөүл хотноо зохион байгуулагдаж байна.
БНСУ-ын гаалийн байгууллагын дарга Кү Гван Хю болон МУ-ын Гаалийн Ерөнхий Газрын дарга Р.Отгонжаргал нар дараах чиглэлд хамтран ажиллахаар хэлэлцэн тохиролцлоо.
Хууль ёсны худалдаа хөнгөвчлөх, хууль бус үйл ажиллагаатай тэмцэхэд мэдээллийг урьдчилан авч, мэдээллийн технологид суурилан дүн шинжилгээнд хийх чадавхыг нэмэгдүүлэх замаар эрсдэлийн удирдлагыг үр дүнтэй хэрэгжүүлэх;
Олон улсын худалдааны бараа нийлүүлэх сүлжээний аюулгүй байдлыг ханган, худалдааг хөнгөвчлөхөд Итгэмжлэгдсэн аж ахуйн нэгжийн хөтөлбөрийн хүрээнд хийгдсэн Харилцан Хүлээн зөвшөөрөх хэлэлцээрийг хэрэгжүүлэх;
БНСУ-ын гаалийн байгууллага гаалийн үйл ажиллагаанд дэвшилтэд технологи, инновацыг нэвтрүүлсэн цахим, дижитал орчин бүрдүүлсэн сайн туршлагаас суралцах;
Мөн хоёр орны гаалийн байгууллагын дарга нарын дараагийн уулзалтыг Монгол улсад ирэх 2024 онд зохион байгуулахаар боллоо.
Views:
2
Editor
Related posts
11 сар 30, 2023
ШУУДАН ИЛГЭЭМЖИЙН ГААЛИЙН ГАЗРААС “ИЛ ТОД, ЭЕРЭГ НӨЛӨӨ” ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Read more
11 сар 21, 2023
БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМНЫ ЦӨМИЙН БОЛОН ЦАЦРАГИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХЯНАЛТЫН ГАЗАР, ЦӨМИЙН ЭНЕРГИЙН КОМИССЫН АЖЛЫН АЛБАНААС ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН АЛБАН ХААГЧ НАРТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Read more
11 сар 17, 2023
“БИОЛОГИЙН ИДЭВХТ БҮТЭЭГДЭХҮҮН, ТҮҮНИЙ ХЯНАЛТ, ОНЦЛОГ” СЭДЭВТ СУРГАЛТ
Read more
BUY NOW
0