-
+
=
Шилэн данс
БИДНИЙ ТУХАЙ
БҮТЭЦ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
ЗОРИЛГО ЗОРИЛТ
ТҮҮХ
ГАДААД ХАМТЫН АЖИЛЛАГАА
МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ
Цаг үеийн мэдээ
Фото мэдээ (архив)
Видео мэдээ
Ил тод байдал
САЙТЫН БҮТЭЦ
ХОЛБОО БАРИХ
Утасны жагсаалт
Өргөдөл гомдол Санал
Ажиллах журам
Published by
Ulziibayar D
on
10 сар 19, 2023
ГААЛЬ, ТАГНУУЛ, ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГА ХАМТАРСАН ТУСГАЙ АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
Улсын хилээр хууль бусаар эд зүйл нэвтрүүлэх хэрэг зөрчилтэй тэмцэх чиглэлээр тусгайлсан чиг үүргийн байгууллагууд хамтран ажиллаж эхэллээ. Гаалийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар хамтран улсын хилээр хууль бусаар
#хар_тамхи
, мансууруулах бодис нэвтрүүлж болзошгүй сувгуудыг олж тодорхойлох, хяналтад авах “Суваг-1” тусгай ажиллагааг зохион байгуулж байна.
Үндэсний аюулгүй байдалд нөлөөлж болзошгүй хил дамнасан гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэхэд гаалийн байгууллага бусад хууль сахиулах байгууллагатай хамтарч тэмцэх нь гэмт хэргийн эзэн холбогдогчийг бүрэн олж тогтооход илүү үр дүнтэй бөгөөд дээрх байгууллагууд харилцан мэдээлэл солилцох, хамтран ажиллах чадавхыг дээшлүүлэх, хамтын уялдаа холбоог сайжруулах, хойшлуулшгүй ажиллагааг шуурхай, оновчтой явуулах зэргээр хамтын ажиллагаагаа өргөжүүлж байна.
Хамтарсан байгууллагуудын тусгай ажиллагааны үеэр хар тамхи, мансууруулах бодисыг улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан 10 гаруй хууль бус үйлдлийг таслан зогсоожээ. Тодруулбал, Суваг-1 ажиллагааны хүрээнд 2600 хүн тун буюу их хэмжээний хар тамхи, мансууруулах бодисыг илрүүлэн, хураан аваад байна.
Хууль сахиулах гааль, тагнуул, цагдаагийн байгууллагаас цаашид энэ төрлийн гэмт хэргийг таслан зогсоох чиглэлд тасралтгүй тусгай ажиллагааг үргэлжлүүлэн зохион байгуулах юм.
Views:
1
Ulziibayar D
Related posts
11 сар 30, 2023
ШУУДАН ИЛГЭЭМЖИЙН ГААЛИЙН ГАЗРААС “ИЛ ТОД, ЭЕРЭГ НӨЛӨӨ” ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Read more
11 сар 21, 2023
БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМНЫ ЦӨМИЙН БОЛОН ЦАЦРАГИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХЯНАЛТЫН ГАЗАР, ЦӨМИЙН ЭНЕРГИЙН КОМИССЫН АЖЛЫН АЛБАНААС ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН АЛБАН ХААГЧ НАРТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Read more
11 сар 17, 2023
“БИОЛОГИЙН ИДЭВХТ БҮТЭЭГДЭХҮҮН, ТҮҮНИЙ ХЯНАЛТ, ОНЦЛОГ” СЭДЭВТ СУРГАЛТ
Read more
BUY NOW
0