-
+
=
Шилэн данс
БИДНИЙ ТУХАЙ
БҮТЭЦ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
ЗОРИЛГО ЗОРИЛТ
ТҮҮХ
ГАДААД ХАМТЫН АЖИЛЛАГАА
МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ
Цаг үеийн мэдээ
Фото мэдээ (архив)
Видео мэдээ
Ил тод байдал
САЙТЫН БҮТЭЦ
ХОЛБОО БАРИХ
Утасны жагсаалт
Өргөдөл гомдол Санал
Ажиллах журам
Published by
Ulziibayar D
on
10 сар 25, 2023
АВЛИГЫН ЭСРЭГ НӨЛӨӨЛЛИЙН АРГА ХЭМЖЭЭГ УЛС ХООРОНДЫН ШУУДАН ИЛГЭЭМЖИЙН ГААЛИЙН ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛЖ, 32 АЖ АХУЙН НЭГЖИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЖ, МЭДЭЭЛЭЛ СОЛИЛЦЛОО
Монгол Улсын Засгийн газраас 2023 оныг “Авлигатай тэмцэх жил” болгон зарласантай холбогдуулан Гаалийн байгууллага 5 зорилтын хүрээнд 16 арга хэмжээг төлөвлөн “Гаалийн байгууллагын 2023 оны авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөө”-г батлан хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Тус төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Авлигын эсрэг нөлөөллийн арга хэмжээг өнөөдөр (2023.10.25) Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газар зохион байгуулж тус газраар үйлчлүүлэгч 32 аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй уулзаж, мэдээлэл солилцлоо.
Тус уулзалт, хэлэлцүүлэг Авлигын эсрэг хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийг сурталчлах, Авлигаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг тодорхойлох, хүнд суртлыг бууруулах гэсэн хоёр үе шаттайгаар зохион байгуулагдав.
Гаалийн байгууллагын зүгээс нийт албан хаагчдын өдөр тутмын үйл ажиллагаанд авлигын эрсдэлийг бууруулах, нүүр тулсан харилцааг багасгах төрийн үйлчилгээг цахимжуулах, ил тод, нээлттэй, түргэн шуурхай болгох зорилгоор гаалийн байгууллагаас аж ахуйн нэгжид үзүүлдэг 33 үйлчилгээ, иргэнд үзүүлдэг 14 үйлчилгээг
www.gaali.mn
системээр олгосон байна.
Мөн Засгийн газрын 11-11, Авлигатай тэмцэх газрын 110 тусгай дугаараас гадна Гаалийн байгууллага нь 1800-1281 тусгай дугаарт иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас гаалийн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой санал, хүсэлт гомдлыг хүлээн авч тухай бүр шийдвэрлэн ажиллаж байна.
Views:
3
Ulziibayar D
Related posts
11 сар 30, 2023
ШУУДАН ИЛГЭЭМЖИЙН ГААЛИЙН ГАЗРААС “ИЛ ТОД, ЭЕРЭГ НӨЛӨӨ” ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Read more
11 сар 21, 2023
БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМНЫ ЦӨМИЙН БОЛОН ЦАЦРАГИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХЯНАЛТЫН ГАЗАР, ЦӨМИЙН ЭНЕРГИЙН КОМИССЫН АЖЛЫН АЛБАНААС ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН АЛБАН ХААГЧ НАРТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Read more
11 сар 17, 2023
“БИОЛОГИЙН ИДЭВХТ БҮТЭЭГДЭХҮҮН, ТҮҮНИЙ ХЯНАЛТ, ОНЦЛОГ” СЭДЭВТ СУРГАЛТ
Read more
BUY NOW
0