-
+
=
Шилэн данс
БИДНИЙ ТУХАЙ
БҮТЭЦ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
ЗОРИЛГО ЗОРИЛТ
ТҮҮХ
ГАДААД ХАМТЫН АЖИЛЛАГАА
МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ
Цаг үеийн мэдээ
Фото мэдээ (архив)
Видео мэдээ
Ил тод байдал
САЙТЫН БҮТЭЦ
ХОЛБОО БАРИХ
Утасны жагсаалт
Өргөдөл гомдол Санал
Ажиллах журам
Published by
Ulziibayar D
on
11 сар 2, 2023
МОНГОЛ УЛС, БНХАУ-ЫН ХИЛИЙН ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ХОЛБОО БАРИГЧ ДАРГА НАРЫН 2023 ОНЫ ХУРАЛДААН ЗАМЫН-ҮҮДЭД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Хуралдаанаар Замын-Үүд Эрээний автозамын хилийн боомтын үйл ажиллагааг 24 цагийн горимд шилжүүлэхтэй холбоотой асуудлаар хэлэлцэж, Хятадын талаас хийх судалгаа, үнэлгээ, төлөвлөгөөний явцын үр дүнг харгалзан дахин хэлэлцэж тохирохоор боллоо.
Мөн Улаанбуудайн хивгийг Замын-Үүд-Эрээний автозамын хилийн боомтоор нэвтрүүлэх асуудлаар санал солилцож, Монголоос улаанбуудайн хивэг экспортлох эрсдэлийн үнэлгээ хийх талаар хамтран ажиллах, ирэх 12 дугаар сардаа багтаан статистик зэрэгцүүлэлт хийхээр тохиролцлоо.
Энэ үеэр Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй гаалийн шинэчлэлийн хүрээнд Замын-Үүд боомтыг өргөтгөж, зорчигч болон ачааны терминалыг шинэчилсэнтэй холбогдуулан БНХАУ-ын Хөх хотын гаалийн байгууллагын дэд дарга Ванг Хуа тэргүүтэй төлөөлөгч нарт Замын-Үүд дэх гаалийн газраас боомтын үйл ажиллагааг танилцууллаа.
Хуралдаанд ГЕГ-ын Хяналт, бүрдүүлэлтийн газрын дарга Б.Даваасүрэн тэргүүтэй төлөөлөгч нар, БНХАУ-ын Хөх хотын гаалийн байгууллагын дэд дарга Ванг Хуа тэргүүтэй төлөөлөгч нар тус тус оролцлоо.
Views:
3
Ulziibayar D
Related posts
11 сар 30, 2023
ШУУДАН ИЛГЭЭМЖИЙН ГААЛИЙН ГАЗРААС “ИЛ ТОД, ЭЕРЭГ НӨЛӨӨ” ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Read more
11 сар 21, 2023
БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМНЫ ЦӨМИЙН БОЛОН ЦАЦРАГИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХЯНАЛТЫН ГАЗАР, ЦӨМИЙН ЭНЕРГИЙН КОМИССЫН АЖЛЫН АЛБАНААС ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН АЛБАН ХААГЧ НАРТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Read more
11 сар 17, 2023
“БИОЛОГИЙН ИДЭВХТ БҮТЭЭГДЭХҮҮН, ТҮҮНИЙ ХЯНАЛТ, ОНЦЛОГ” СЭДЭВТ СУРГАЛТ
Read more
BUY NOW
0