Гаалийн байгууллагын хүний нөөц, захиргаа удирдлагын чиг үүрэг хариуцсан удирдлагад зориулсан энэхүү сургалтыг Дэлхийн гаалийн байгууллага, Швейцарын Хамтын Ажиллагааны Газраас хамтран “Глобаль худалдааг хөнгөвчлөх хөтөлбөр”-ийн санжүүжилтээр энэ сарын 6-наас 10-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Уг сургалтаар Ковид цар тахлын дараагаас ажлын ачааллыг зохистой хуваарилах, ажиллах орчны хэвшмэл байдлыг өөрчлөх, ажилтныхаа ажил, амьдралын тэнцвэрийг бүрдүүлэх зэрэгт анхаарч, энэ чиглэлд шинэ зохион байгуулалт хийх, тэдний чадавхыг бэхжүүлэх тал дээр анхаарч, ээлтэй орчин цогцлоох хөтөлбөр, стратеги боловсруулахад шинэ сургалтын хөтөлбөрийг боловсруулах ач холбогдолтой юм.
Ажил амьдралын ээлтэй орчин бүрдүүлснээр байгууллагын ажилтны өсөж хөгжих, ажилдаа чин сэтгэлээсээ хандах хандлага нэмэгдэж, хүний нөөцийн тогтвортой байдал бий болохоос гадна ажлын гүйцэтгэлийн үр нөлөө дээшлэх эерэг нөлөөтэй.