Гаалийн ерөнхий газраас авлигын эсрэг хууль тогтоомжийг сурталчлах, соён гэгээрүүлэх, авлигаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг тодорхойлох, хүнд суртлыг бууруулах чиглэлээр Гаалийн ерөнхий газрын харьяа Улаанбаатар хот дахь гаалийн газраар үйлчлүүлэгч 54 иргэн, аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөлтэй 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар хот дахь гаалийн газарт зохион байгуулан ажиллаа.
Уг арга хэмжээг нээж Гаалийн ерөнхий газрын Захиргааны удирдлагын газрын дарга Б.Хосбаяр үг хэлэхдээ Монгол Улсын Засгийн газраас 2023-2024 оны “Авлигатай тэмцэх жил” болгон зарласантай холбогдуулан Гаалийн байгууллагаас 5 зорилтын хүрээнд 16 арга хэмжээ бүхий “ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН 2023 ОНЫ АВЛИГЫН ЭСРЭГ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ”-г батлан хэрэгжилтийг ханган ажиллаж байна.
Гаалийн байгууллагаас төрийн үйлчилгээг цахимжуулах, ил тод, нээлттэй, түргэн шуурхай болгох зорилгоор иргэд, аж ахуйн нэгжүүдэд зориулан www.gaali.mn системийг нэвтрүүлж гаалийн байгууллагаас үзүүлж буй гаалийн бүрдүүлэлт, төлбөр тооцоо, лавлагаа, тодорхойлолт, хүсэлт шийдвэрлэх, зөвшөөрөл, гадаад худалдааны барааны статистик мэдээлэл зэрэг иргэнд 13, аж ахуйн нэгжүүдэд 33 үйлчилгээг цахимаар авах боломжийг бүрдүүлсэн талаараа онцлон тэмдэглэсэн.
Гаалийн ерөнхий газрын Эрсдэлийн удирдлагын хэлтсийн дарга Д.Цэндсүрэн “Эрсдэлийн удирдлагад суурилсан гаалийн хяналт”, Гаалийн ерөнхий газрын хорио цээрийн хэлтсийн гаалийн улсын ахлах байцаагч Т.Төмөрбаатар “Гаалийн хорио цээрийн хяналт, Гаалийн ерөнхий газрын Зөрчилтэй тэмцэх, аюулгүй байдлын газрын гаалийн улсын ахлах байцаагч Г.Ганзориг “Гаалийн зөрчил, түүнээс урьдчилан сэргийлэх, цаашид анхаарах асуудал” Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн комиссар Ж.Мөнхжаргал, А.Тунамал-Эрдэнэ нар “Авлигаас урьдчилан сэргийлэхэд хувийн хэвшлийн анхаарах асуудал” сэдвээр тус тус танилцуулга, мэдээлэл хийж иргэд, аж ахуйн нэгжүүдийн сонирхсон асуултад хариулт өглөө.