ГЕГ-ын Хорио цээрийн хэлтсээс 2023 оны 11 сарын 17-ны өдөр “Биологийн идэвхт бүтээгдэхүүн, түүний хяналт, онцлог” сэдэвт сургалтыг гаалийн газар, хороодын 25 гаалийн улсын байцаагчдыг хамруулан танхимаар зохион байгууллаа.
Сургалтад Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын төлөөлөл болон биологийн идэвхт бүтээгдэхүүний салбар зөвлөлийн шинжээч нар оролцож, биологийн идэвхт бүтээгдэхүүний ангилал, бодлого зохицуулалт, биологийн идэвхт бүтээгдэхүүний бүртгэлийн өнөөгийн байдал, эм эмнэлгийн хэрэгслийн импортын лиценз болон тусгай зөвшөөрлийн асуудал, гаалийн хяналт хийхэд тулгамдаж буй асуудал зэрэг сэдвээр мэдээлэл өгч, цаашид авах арга хэмжээний санал, дүгнэлт гарган ажиллалаа.
Сургалтаар биологийн идэвхт бүтээгдэхүүнтэй холбоотой илэрч буй зөрчил, зөрчлийн шийдвэрлэлт, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ болон хяналт шалгалт хийхэд тулгамдаж буй асуудлуудыг сонсож, эрх зүйн орчны зөрүүтэй байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцож, шийдвэрлэх асуудлуудын талаар харилцан ярилцлаа.