-
+
=
Шилэн данс
About us
БҮТЭЦ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
ЗОРИЛГО ЗОРИЛТ
ТҮҮХ
ГАДААД ХАМТЫН АЖИЛЛАГАА
News
Цаг үеийн мэдээ
Фото мэдээ (архив)
Видео мэдээ
Ил тод байдал
САЙТЫН БҮТЭЦ
ХОЛБОО БАРИХ
Утасны жагсаалт
Цахим шуудан
Ажиллах журам
Published by
Editor
on
April 7, 2023
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭД БОЛОВСРУУЛАХ ЗОРИУЛАЛТТАЙ ШИНЭ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ-ИЙН ИМПОРТЫН ГААЛИЙН ТАТВАРЫГ ДАРАА ЖИЛИЙН ЭХНИЙ УЛИРАЛД БУЦААН ОЛГОНО
Монгол Улсын Их Хурлын 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр баталсан “Гаалийн албан татварыг хөнгөлөх тухай” хуулиар Хүнс, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд боловсруулах зориулалттай, тухайн үйлдвэрийн үндсэн хөрөнгөөр бүртгэгдэх шинэ тоног төхөөрөмжийг импортын барааны ГААЛИЙН АЛБАН ТАТВАРААС 100 ХУВЬ ХӨНГӨЛЖ, Монгол Улсын Засгийн Газар 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Дугаар 107 тоот “Жагсаалт батлах тухай” тогтоолоор хөнгөлөгдөх барааны жагсаалтыг баталсан.
https://legalinfo.mn/mn/detail?lawId=16532003526601
https://legalinfo.mn/mn/detail?lawId=16758771816061
Хүнс, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд боловсруулах зориулалттай, тухайн үйлдвэрийн үндсэн хөрөнгөөр бүртгэгдэх 19 салбарын шинэ тоног төхөөрөмжийг 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд импортын барааны гаалийн албан татвараас хөнгөлөх ба тоног төхөөрөмжид тухайн онд НОГДУУЛАН ТӨЛСӨН ГААЛИЙН АЛБАН ТАТВАРЫГ дараагийн төсвийн жилийн эхний улиралд ТАТВАР ТӨЛӨГЧИД БУЦААН ОЛГОХООР ХУУЛЬЧИЛСАН байна.
Иймд импортлогч та бүхэн хүнс, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд боловсруулах зориулалттай, өөрийн үйлдвэрийн ҮНДСЭН ХӨРӨНГӨӨР бүртгэгдэх ШИНЭ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ-ийн импортын гаалийн татварыг дараа жилийн эхний улиралд БУЦААН АВАХ БОЛОМЖТОЙ байдлаар хуульчилсныг ГААЛИЙН БАЙГУУЛЛАГА хэрэгжүүлэн ажиллаж байгааг АНХААРНА УУ!!!
Татвараас хөнгөлөгдөх тоног төхөөрөмжийн жагсаалттай дараах холбоосоор орж танилцана уу.
https://legalinfo.mn/mn/detail?lawId=16758771968081…
Views:
2
Editor
Related posts
October 2, 2023
МОНГОЛ УЛСЫН “ҮНДЭСНИЙ ЭКСПОРТЫН СТРАТЕГИ: ХУДАЛДААГ ХӨНГӨВЧЛӨХ СТРАТЕГИ” БОЛОВСРУУЛАХ 2 ДАХЬ ШАТНЫ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Read more
September 29, 2023
ГЕГ-ЫН ДАРГА Р.ОТГОНЖАРГАЛ ДЭЛХИЙН ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ТЕХНИКИЙН АТТАШЕ ТАКАХИРО МИЗУГУЧИ БОЛОН ЯПОН УЛСЫН ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛЛҮҮДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
Read more
September 28, 2023
П.СҮХБААТАР: ИРГЭН ХУУЛИЙН ЭТГЭЭД, БАРААГАА ГААЛЬД МЭДҮҮЛЭХЭЭСЭЭ ӨМНӨ БАРААГАА ҮЗЭХ, ХЭМЖИХ, ДЭЭЖ СОРЬЦ АВАХ, МАГАДЛАН ШИНЖИЛГЭЭ ХИЙЛГЭЖ, БИЧИГ БАРИМТТАЙГАА ТАНИЛЦАХ ЭРХТЭЙ
Read more
BUY NOW
0