mn GB
Mobile menu

Гаалийн байгууллагын удирдах ажилтны зөвлөлгөөн дээр ГЕГ-ын дарга О.Ганбатын өгсөн албан даалгавар

1303120001   

  Монгол Улсын Гаалийн байгууллагын үйл ажиллагааг олон улсын жишигт ойртуулан сайжруулах зорилгоор 2013 оны Удирдах ажилтны зөвлөлгөөнд оролцогчдод даалгах нь:

Нэг. ГЕГ-ын дотоод бүтийн нэгж,  дэргэдэх байгууллага болон Гаалийн газар хороодын дарга нарт:

 

1.      Гаалийн байгууллагын бүх нэгж, салбаруудын дунд гаалийн тухай багц хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн талаар санал, асуулга авах аян өрнүүлж, гаальчдыг өргөнөөр хамруулах арга хэмжээ авч, ирүүлсэн саналыг нь нэгтгэн дүгнэж, Сангийн яам бусад газруудад хүргүүлэх;

2.      Гаалийн хяналтад эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэхдээ гадаад худалдааг хөнгөвчлөх бодлогын арга хэмжээнүүд, хяналт шалгалтын ажиллагаа хоорондын тэнцвэрийг алдагдуулахгүй байхад анхаарч, улсын төсвийн өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлэхийн төлөө чармайн ажиллах;

3.      Гаалийн байгууллагын хэмжээнд багаар ажиллах, хамтын хариуцлага тооцох арга механизмуудыг нэвтрүүлэх аргазүйн зөвлөгөөг нэгж тус бүрийн онцлогт тохируулан боловсруулж, мөрдүүлэх;

4.      Иргэнлэг, оюунлаг гаальчдыг төлөвшүүлэн хөгжүүлэх, сэтгэлзүйн чиг хандлагыг бий болгох төрөл бүрийн арга хэмжээнүүдийг санаачлан зохион байгуулах;

5.      Авлигагүй гааль хөдөлгөөнийг хариуцсан нэгжийнхээ хүрээнд өрнүүлэх тусгай төлөвлөгөө боловсруулан, мөрдөн ажиллах;

6.      Хариуцсан нэгжийнхээ үйл ажиллагаанд дотоод хяналтын механизмуудыг чадварлагаар ашиглаж, алдаа дутагдлаа цаг алдалгүй олж тодруулснаар байгууллагынхаа хэвийн ажиллагааг хангаж ажиллах;

7.      Хариуцсан ажлын чиглэлээр Гаалийн газар хороодтой нягт холбоотой ажиллаж, Гаалийн төв байгууллага анхан шатны нэгжүүдийн үйл ажиллагааны тасалдал гаргахгүй байхад анхаарах.

Хоёр. Гаалийн улсын байцаагч нарт:

    Өргөсөн тангарагтаа үнэнч байж, сахилгын болон ёс зүйн аливаа зөрчил гаргалгүй ажиллах;

2.      Гаалийн харилцаанд оролцогчдод хүнд суртал гаргалгүй хөнгөн шуурхай, харилцааны өндөр соёлтойгоор үйлчлэх хатуу шаардлагыг мөрдөн ажиллаж, Гаалийн байгууллагын нэр хүндэд сөргөөр нөлөөлж буй буруу арга барилыг арилгахад онцгой анхаарах;

    Төрийн тусгай албаны удирдах, удирдуулах зарчмыг хатуу сахин мөрдөж, эх орны хэрэгцээт газар мэргэжил, мэдлэг чадварынхаа дагуу ажиллах;
    Ажиллаж, амьдарч буй цаг үеийнхээ шаардлагад өөрийгөө нийцүүлэн хөгжүүлж, ГЕГ-ын даргын нэрэмжит түвшин тогтоох 2013 оны ээлжит шалгалтын бэлтгэлийг бүрэн ханган, амжилттай дүн үзүүлэх.

Гурав: ГЕГ-ын Төрийн захиргаа удирдлагын газар болон Хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газарт

Энэхүү албан даалгаврын биелэлтийг хагас бүтэн жилээр дүгнэн, Гаалийн байгууллагын удирдлагад танилцуулах.