mn GB
Mobile menu

ДЭЛХИЙН ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН “СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨР” (FELLOWSHIP PROGRAMME 82) ЭХЭЛЛЭЭ

WCO bilingual white background

Дэлхийн Гаалийн Байгууллага 1985 оноос тус байгууллагын гишүүн хөгжиж буй орны гаалийн албан хаагчдын гаалийн мэргэшлийн чадавхыг бэхжүүлэх зорилго бүхий “Солилцооны хөтөлбөр”-ийг жил бүр англи, франц, испани хэл дээр зохион байгуулахаар эхэлсэн. Тус хөтөлбөрт өнөөдрийн байплаар 142 орны 900 албан хаагч (англи, франц, испани хэл) хамрагдаад байна.

Дэлхийн Гаалийн Байгууллагын англи хил дээрх 82 дахь удаагийн “Солилцооны хөтөлбөр”-ийг 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр цахим хэлбэрээр эхлүүлсэн. Хөтөлбөрийн нээлтэд Дэлхийн Гаалийн Байгууллагын Чадавхыг бэхжүүлэх газрын даргаНоён Тайел Канг нээж “Юуны өмнө хөтөлбөрийн сонгон шалгаруулалтад тэнцсэн 16 орны гаалийн албан хаагч (Монгол, Армен, Багам, Бангладеш, Камбож, Камерун, Гамби, Гүрж, Иран, Кени, Либери, Малави, Нигери, Филиппин, Танзани, Тайланд) нарт талархал илэрхийлье. Энэ удаагийн хөтөлбөр COVID-19 вируст халдвар тархаж цар тахлын хэмжээнд хүрсэн тул оролцогчид шинэ байдлаар буюу эхний шатанд цахим, сүүлийн хоёр шатанд хилийн хязгаарлалтын хугацаанаас хамааран биет хэлбэрээр оролцох болно.” хэмээн онцолсон.

82nd Fellowship Programme 1

Хөтөлбөрийн эхний шатанд оролцогчид Дэлхийн Гаалийн Байгууллагаас хэрэгжүүлж буй санаачилгын талаар ерөнхий мэдлэг эзэмшинэ. Түүнчлэн оролцогчид өөрийн орны гаалийн байгууллагад тулгамдаж буй асуудлаар судалгааны ажлыг өөрийн удирдагч багшийн удирдлага дор хийж гүйцэтгэнэ.

Энэхүү хөтөлбөр нь Дэлхийн Гаалийн Байгууллагын “Гаалийн өөрчлөлт, шинэчлэлийн хөтөлбөр”-ийн хүрээнд энэ гишүүн орнуудын гаалийн байгууллагын чадавхыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх ажлын нэг хэсэг юм. Дэлхийн Гаалийн Байгууллагаас гаргасан олон улсын стандарт, бусад арга хэрэгслийн тусламжтай “Гаалийн хяналт, удирдлагын манлайлал хөгжил, шинэчлэл”-ийг нэвтрүүлэхэд дэмжлэг болох мэргэшлийн мэдлэг, чадварыг оролцогчид эзэмших болно.

Монголын Гаалийн байгууллагаас уг хөтөлбөрт 11 албан хаагч (франц 4, англи 7) сонгон шалгаруулалтад тэнцэн оролцож, гаалийн байгууллагын өөрчлөлт, шинэчлэлийн үйл ажиллагаанд дэмжлэг болон ажиллаж байна.  

82nd Fellowship Programme 2