mn GB
Mobile menu

“ГААЛЬ-БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛ”-2020

DSC 0896

         “Гааль-Бизнесийн түншлэл-2020” уулзалт 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхимд /МҮХАҮТ/ амжилттай зохион байгуулагдлаа.

       Энэ удаагийн уулзалтыг Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхим болон Европын Холбооноос Монголын худалдааг дэмжих ТРАМ төсөлтэй хамтран зохион байгуулж төр, хувийн хэвшлийн төлөөллөөс бүрдсэн 100 гаруй хүн оролцов.

      Уулзалтаар “Гаалийн зэрэгцүүлэлт”, “Интернетээр өөрөө мэдүүлэх”, “Интернет бүрдүүлэлтийн ач холбогдол” сэдвээр танилцуулга хийж, “Интернет бүрдүүлэлт”, “Экспорт, импортын бүрдүүлэлт болон гаалийн тариф, татвар”, “Гаалийн үнэлгээ”, “Лабораторийн шинжилгээ”, “Гаалийн шинэчлэл”, “Худалдааг хөнгөвчлөх” гэсэн 6 сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулж, асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар нүүр тулж ярилцсан үр дүнтэй уулзалт болж өндөрлөлөө.

 

DSC 0932

DSC 1042

 

DSC 1002

DSC 0986