mn GB
Mobile menu

ДЭЛХИЙН ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ШИНЭЧЛЭН НАЙРУУЛСАН КИОТО КОНВЕНЦИЙН МЕНЕЖМЕНТИЙН ХОРООНЫ 23 ДУГААР ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

wco

 

Дэлхийн Гаалийн Байгууллага (ДГБ)-ын Шинэчлэн найруулсан Киото конвенцийн менежментийн хорооны 23 дугаар хурал 2020 оны 12 дугаар сарын 16-18-ны өдрүүдэд цахим хэлбэрээр зохион байгуулагдсан. Менежментийн хорооны хуралд тус байгууллагын гишүүн орны гаалийн байгууллагын 120 гаруй төлөөлөгчид оролцож, “Шинэчлэн найруулсан Киото конвенцийг бүрэн хэмжээнд хянах эрх мэдэл”-ийг ажлын хэсэгт шилжүүлсэн нь энэ удаагийн хурлын онцлог байлаа.

ДГБ-ын Ерөнхий нарийн бичгийн дэд дарга Ноён Рикардо Тревино Чапа хурлыг нээж “ДГБ Шинэчлэн найруулсан Киото конвенцийн ажлын хэсэг эхний алхамын хүрээнд зөвлөмж боловсруулан, энэ удаагын хуралд танилцуулж, цаашдын үйл ажиллагааны талаар хэлэлцэхээр дараагийн шатанд шилжих зөвлөмж хүлээж байгаа” талаар онцлов.

Өнгөрсөн хугацаанд Шинэчлэн найруулсан Киотогийн конвенцид 3 улс нэгдэн орж, хэлэлцэн тохирогч талын тоо 124 болсон бөгөөд хэд хэдэн улс тус конвенцид шинээр элсэн орох сонирхолтой байгаа талаар танилцуулсан.

Шинэчлэн найруулсан Киотогийн конвенцийг хянан үзэх асуудлыг цаашид Шинэчлэн найруулсан Киотогийн конвенциор байгуулагдсан Менежментийн хороо, ДГБ-ын Нарийн бичгийн даргын газрын “Хууль сахих болон Худалдааг хөнгөвчлөх асуудал эрхэлсэн директорат”-ын Худалдааг хөнгөвчлөх болон горимын асуудал хариуцсан салбар директорат үргэлжлүүлнэ.

Гурван өдрийн үр дүнтэй хуралдааны үеэр ажлын хэсгийн эцсийн тайланг, зөвлөмжийн хамт баталсан. Мөн хуралдааны үеэр Шинэчлэн найруулсан Киото конвенцийн "дөрвөн үе шаттай" үйл ажиллагааны үргэлжлүүлэх бизнес кейсийг хэлэлцэж, III, IV алхмын баримт бичгийг боловсруулах замаар дараа дараагийн хуралдаанаар дэмжиж ажиллахаа илэрхийлсэн.