mn GB
Mobile menu

МЭНДЧИЛГЭЭ

international customs day 2021   

   Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд онцгой үүрэг гүйцэтгэдэг Монголын гаалийн байгууллагын нийт бие бүрэлдэхүүн Та бүхэнд “Олон улсын гаалийн өдөр”-ийн баярын мэндийг дэвшүүлье.

  Өнөөдөр Дэлхийн гаалийн байгууллагын гишүүн 183 оронд бидэнтэй ижил чиг үүрэг гүйцэтгэгч буй 830,000 гаалийн албан хаагч нар хамтран ажиллаж “Хилийн хяналтын албадыг манлайлж ажиллах, инноваци, технологийг дэмжих”-ээ илэрхийлэн, “Хэвийн байдлыг эргэн тогтоох арга хэмжээг гаалийн зүгээс дэмжин ажиллах”-д “Өөрчлөлтийн төвд "ХҮН“ байх уриа дэвшүүлсэн байна.
  Бидний хувьд гаалийн шинэчлэлийн үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлж, түүнийгээ улам батжуулах “Ухаалаг гаалийн хяналт”-ийг нэвтрүүлэх томоохон ажил биднийг хүлээж байна. Энэхүү өөрчлөлтийн төвд “Гаальчид” Та бүхэн мэдлэг, мэргэшил, ур чадвараар манлайлан ажиллана гэдэгт итгэлтэй байна.
  Монгол Улсын хилийн боомт, гүний гаалийн хяналтын цэгт үүрэг гүйцэтгэж байгаа эрхэм хүндэт гаальчид, ахмад гаальчид, Та бүхний гэр бүлд эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!!!