mn GB
Mobile menu

ДХБ-ААС МОНГОЛ УЛСЫН ХУДАЛДААНЫ БОДЛОГЫГ ХЯНАН ХЭЛЭЛЦЭВ

DSC 1788

Монгол Улс Дэлхийн худалдааны байгууллага (ДХБ)-ын гишүүн болсноор үндэсний хэмжээнд гадаад худалдааны бодлого, хэрэгжилтийг тус байгууллагаас гаргасан бодлогын баримт бичгийн хүрээнд хэрэгжүүлэх хэрэгцээ шаардлага бий болсон. ДХБ-аас гишүүн орнуудын эдийн засгийн хөгжлөөс хамаарч худалдааны бодлогыг тодорхой хугацаанд хянан үзэж, Тариф, худалдааны ерөнхий хэлэлцээр болон бусад гэрээ, хэлэлцээрийн хэрэгжилтийг үнэлж, дүгнэн, хугацаатай үүрэг өгч ирсэн юм.

Дэлхийн худалдааны байгууллага (ДХБ) 2021 оны 3 дугаар сарын 17-19-ний өдрүүдэд Монгол Улсын худалдааны бодлогыг гурав дахь удаагаа хянан хэлэлцлээ.

Хуралдаанд оролцож байгаа монголын талын төлөөлөгчдийг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг тэргүүлж, хуралдааны даргаар Исланд Улсын Элчин сайд Хералд Аспелүнд, хэлэлцүүлэгчээр Малайз Улсын Элчин сайд Рашиди Саид нар ажиллав.

99999999999999999

Гаалийн байгууллага нь сүүлийн 7 жилд Монгол Улсын авч хэрэгжүүлсэн гадаад худалдааны эрх зүйн орчин, түүнд орсон өөрчлөлт, гаалийн шинэчлэл, гаалийн тарифын болон тарифын бус зохицуулалт, гадаад худалдааг хөнгөвчлөх чиглэлээр зохион байгуулж буй арга хэмжээ болон ДХБ-ын өмнө хүлээсэн үүрэг амлалтын хэрэгжилтийг тус тус нэгтгэн тайланд тусган ажиллав.
ДХБ-ын гишүүн 16 улсаас 300 гаруй асуулт урьдчилан ирүүлснээс гадна хуралдааны үеэр 21 улсын төлөөлөл үг хэллээ.
Гишүүн улс орнууд Монгол Улс нээлттэй, чөлөөт худалдааны бодлого хэрэгжүүлж, олон талт худалдааны тогтолцоог бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулж байгааг үнэлээд, Засгийн газар эдийн засгийг төрөлжүүлэх, худалдааг хөнгөвчлөх, экспортод чиглэсэн үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр идэвхтэй бодлого баримталж ирснийг онцолж байв. Үүний зэрэгцээ хөрөнгө оруулалтын орчин, худалдааны бодлого зохицуулалтын ил тод байдлыг хангах, эдийн засаг дахь төрийн оролцоо мөн худалдаан дахь техникийн зохицуулалтыг сайжруулах, боловсронгуй болгох хэрэгцээ шаардлага байгааг тэмдэглэв.
Дэлхийн худалдааны байгууллага Монгол Улсын худалдааны бодлогыг өмнө 2005, 2014 онуудад тус тус хянан хэлэлцэж байсан болно.

DSC 1791