mn GB
Mobile menu

ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА Б.АСРАЛТ СҮХБААТАР ДҮҮРГИЙН 20 ДУГААР ХОРООНД АЖИЛЛАВ

C8711B74-9221-4733-B0B7-A902EBF939E4

Улсын онцгой комиссын даргын тушаалаар байгуулагдсан Ажлын хэсэг буюу Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан, Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралт Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Б.Ганзориг нар өнөөдөр Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороонд ажиллалаа.

Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ хугацаанд тус хороонд коронавируст халдвартай тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр Засгийн газар, Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийн хэрэгжилт, батлагдсан тохиолдлын эмчилгээ үйлчилгээ болон бусад хүнд өвчтэй иргэддээ эмнэлэгийн шаардлагатай тусламж үйлчилгээг цаг алдалгүй үзүүлэх асуудлаар санал солилцож тулгамдаж буй асуудлуудын талаар мэдээлэл авлаа.

Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо 4400 гаруй иргэнтэй бөгөөд 7 хүн корона вирусын халдвар авч, гэрээр тусгаарлагдан эмчлүүлж байна. Өнөөдрийн байдлаар халдвар авсан иргэдийн биеийн байдалд ямар нэгэн хүндрэл гараагүй аж.

Уулзалтаар Ковид-19-ийн нөхцөл байдал хүндэрч, өдрөөс өдөрт цар тахлын халдвар нэмэгдсээр байгаа энэ цаг үед эрсдэлээс өөрийгөө болон гэр бүлээ хамгаалж ГЭРТЭЭ байхыг уриаллаа.

118F1613-7A0C-468B-B351-5E565CBA798D