mn GB
Mobile menu

“КОВИД-19 БА ВАКЦИНЫ ТЭНЦВЭРТЭЙ БАЙДАЛ”-ЫГ ХАНГАХАД ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ГҮЙЦЭТГЭХ ҮҮРЭГ

1233

 

Дэлхийн худалдааны байгууллага (ДХБ)-аас зохион байгуулж “КОВИД-19 ба Вакцины тэнцвэртэй байдал” сэдвийн хүрээнд бизнес эрхлэгчидтэй хийсэн уулзалт 2021 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр боллоо. Уулзалтад Дэлхийн гаалийн байгууллага (ДГБ)-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Доктор Кунио Микурио оролцсон юм.

Доктор Кунио Микурио уулзалтын үеэр КОВИД-19 вируст халдварын эсрэг вакцин нийлүүлэлтэд Гаалийн байгууллагууд гол үүрэгтэй оролцохыг онцоллоо. Тэрээр Вакцины нийлүүлэлттэй холбоотой “Хугацаа болон тээвэрлэлийн онцгой нөхцөл шаардах; Хязгаарлагдмал нийлүүлэлттэй, өндөр үнэтэй; Өмнө нь тохиолдож байгаагүй түгээлт” гэсэн гурван хүндрэлтэй асуудалтай бид тулгараад байна.

 Энэхүү хүндрэлтэй асуудлыг даван туулахын тулд

 Гаалийн бүрдүүлэлтийг тэргүүн эгнээнд хийх, бараанд хийх шалгалтыг зөвхөн шаардлагатай тохиолдолд хийх;

 Бараа нийлүүлэх сүлжээний аюулгүй байдлыг хангах;

Хилийн хяналтын үйл ажиллагааг оновчтой, түргэвчилсэн байдлаар зохион байгуулах чадавхыг бэхжүүлэхийн зэрэгцээ тээвэрлэгч байгууллагын тусгай тээврийн хэрэгслийг хэрэглэхийг уриалсан байна.