mn GB
Mobile menu

ГААЛИЙН БАЙГУУЛЛАГААР ҮЙЛЧЛҮҮЛЭГЧ, ХАРИЛЦАГЧДЫН АНХААРАЛД

viber image 2021-05-05 05-28-14

Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжин Улаанбаатар хотын хөдөлгөөнд хязгаарлалт хийснээс хуримтлагдсан иргэд, аж ахуйн нэгжийн бараа, бүтээгдэхүүний гаалийн бүрдүүлэлтийг шуурхай зохион байгуулж төрийн үйлчилгээг хүртээмжтэй байлгах зорилгоор Улаанбаатар хот дахь гаалийн газар, Буянт-ухаа дахь гаалийн газар, Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газар 2021.05.06 өдрөөс 2021.06.30-ны өдрийг хүртэл 08:30-20:00 цагийн хооронд уртасгасан цагаар ажиллах боллоо.