mn GB
Mobile menu

ОРОСЫН ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ТАМОЖНЯ СЭТГҮҮЛИЙН СҮҮЛИЙН ДУГААРЫН 44 ДҮГЭЭР СЭДЭВИЙГ ОРЧУУЛАН ХҮРГҮҮЛЖ БАЙНА.

123

     Монгол Улсын Гадаад харилцааны яамтай зөвшилцсөний дагуу Орос Монголын хил дээр ачааны тээврийг нэвтрүүлэх коридорыг нээсэн билээ. Ингэсэнээр ОХУ-ын Хиагт хилийн боомт дахь гаалийн ажилтнууд нэг өдөрт дамжин өнгөрөх болон экспортын ачаатай 90 тээврийн хэрэгсэлд гаалийн бүрдүүлэлт хийжээ. Түүнээс гадна тус боомт дахь гаалийн албан хаагчид нэн тэргүүний шаардлагатай (эм, эмийн бүтээгдэхүүн, хиймэл амьсгалын аппарат төхөөрөмж гэх мэт) дамжин өнгөрөх барааг тээвэрлэн хүргэх цаг хугацааг багасгах зорилгоор 23 удаагийн ачилтад гаалийн бүрдүүлэлт хийж Монгол Улсад гаргасан байна.

    Бүгд Найрамдах Буриад Улсын Засгийн газар, Монгол-Оросын худалдаа, аж үйлдвэрийн танхим болон тээврийн компаниуд, Монгол-Оросын төмөр замын ажилтнууд, Буриадын гаалийн байгууллагын төлөөлөгчдийг оролцуулсан нэн яаралтай, өргөтгөсөн видео хуралдаанаар ачаа барааг автозамын тээврийн хэрэгслээс төмөр замын тээвэрт шилжүүлэн ачих тухай асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн.

    Энэхүү шийдвэрийг биелүүлэх ажлыг Буриадын төмөр замын байгууллага хариуцахаар болж, харин Улаан-Үд хотын Тальцы өртөөн дахь Улаан-Үдийн гаалийн газарт барааны гаалийн бүрдүүлэлтийг хийх ажлыг Буриадын гаалийн байгууллага зохион байгуулж ажиллав. Гаалийн ажилтнуудыг түргэн шуурхай ажилласныг хөрш орны албаны хүмүүс онцлон тэмдэглэв. Монголын тээвэр зуучлалын "ТУУШИН" компани өөрийн нэрийн өмнөөс болон үйлчлүүлэгчдийнхээ өмнөөс Монгол Улсад тээвэрлэгдэн хүрэх дамжин өнгөрөх ачааны бүрдүүлэлтийг зохион байгуулахад дэмжлэг туслалцаа үзүүлж ажилласанд Буриадын гаалийн байгууллагад талархал илэрхийлжээ.