mn GB
Mobile menu

АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН ГААЛИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН СЕМИНАРТ МОНГОЛ УЛС ЭРЭЛЧ НОХОЙН САЙН ТУРШЛАГАА ХУВААЛЦАЖ АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

IMG 0722

Бүгд Найрамдах Солонгос улсын гаалийн байгууллагын “Эрэлч нохойн сургалтын төв" нь Ази, Номхон далайн бүс нутгийн сургалтын төв болж байгаатай холбогдуулан Дэлхийн гаалийн байгууллагын бүс нутгийн чадавхыг бэхжүүлэх төвтэй хамтран Ази, Номхон далайн бүс нутагт орших улс орнуудын гаалийн байгууллагуудын эрэлч нохойн сургалтын төвүүдийг хамарсан цахим семинарыг 2021 оны 06-р сарын 08-10-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

Тус семинарт Ази, Номхон далайн бүс нутгийн 21 гишүүн орны нийт 60 гаруй төлөөлөл оролцсон бөгөөд Монгол улсыг төлөөлөн Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Эрэлч нохойн сургалтын төвийн дарга Б.Наранбадрах, Гаалийн улсын ахлах байцаагч Я.Мөнхнасан болон холбогдох албан хаагчид оролцож зэрлэг ан амьтан, ургамлын хууль бус худалдаа, хар тамхи мансууруулах бодис, тэсэрч дэлбэрэх бодис зэрэг улсын хилээр хориглосон болон хязгаарласан бараа бүтээгдэхүүн олж илрүүлэх өөрийн орны сайн туршлагаа хуваалцаж, бусад орны контрабандтай тэмцэхэд албаны эрэлч нохойн чадавхыг дээшлүүлэх бодлогын талаар туршлагыг судалж, амжилттай оролцлоо.
Нээлтийн ажиллагааны үеэр Дэлхийн гаалийн байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга ноён Кунио Микурия Бүгд Найрамдах Солонгос улсын гаалийн байгууллагад талархал илэрхийлж үг хэлсэн бөгөөд энэхүү семинар нь зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэхэд эрэлч нохойн чадварыг нэмэгдүүлэх, бүс нутгийн болон Олон улсын түвшинд гэмт хэрэгтэй тэмцэх шилдэг туршлагыг хуваалцахад томоохон хөрөнгө оруулалт болж байна хэмээн онцолсон юм.
Мөн семинарт оролцогч Гаалийн байгууллагуудын удирдлагууд болон төлөөлөгчид Эрэлч нохой нь өөрөө зөрчил илрүүлэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх шилдэг аргуудын нэг болохыг батлан өөрсдийн орны туршлагыг хуваалцлаа.

IMG 0753

IMG 0741

IMG 0771

IMG 0745

IMG 0697

IMG 0734