mn GB
Mobile menu

“ГААЛЬ-БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛ 2021” ЦАХИМ ФОРУМ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

viber image 2021-06-18 10-59-08

“Гааль-Бизнесийн түншлэл-2021” цахим форумыг “Бараа нийлүүлэх олон улсын сүлжээний тасралтгүй үйл ажиллагааг хангахад Гааль-Бизнесийн түншлэлийг чиглүүлэх нь” уриан дор Гаалийн ерөнхий газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхим, Европын Холбооны Монголын худалдааг дэмжих ТRАМ төсөлтэй хамтран 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдөр амжилттай зохион байгууллаа.

Энэ удаагийн цахим уулзалтад Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхим, Европын Холбооноос Монголын худалдааг дэмжих ТRАМ төслийн баг болон төр, хувийн хэвшлийн төлөөллөөс бүрдсэн 200 гаруй хүн оролцов.
Уулзалтаар “Эм, эмийн хэрэгслийн гаалийн хяналт, шалгалт”, “Интернэт бүрдүүлэлт /Автомашин импортлогч/”, “Итгэмжлэгдсэн аж ахуйн нэгжийн хөтөлбөр” гэсэн 3 сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулж, асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар санал солилцож, ярилцан зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэсэн үр дүнтэй уулзалт болж өндөрлөлөө.

Д

all in one

Duuren 2

IMG 0835