mn GB
Mobile menu

ДЭЛХИЙН ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН 138 ДУГААР ЧУУЛГАН ХУРАЛДАЛАА

138

Дэлхийн гаалийн байгууллага (ДГБ)-ын 138 дугаар Чуулган 2021 оны 6 дугаар сарын 24-26-ны өдрүүдэд цахим хэлбэрээр амжилттай зохион байгуулагдаж, гишүүн 130 гаруй орнуудын Гаалийн байгууллагын дарга нар, хамтран ажилладаг байгууллагын төлөөлөл оролцлоо.

 Чуулганы хуралдааныг ДГБ-ын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Доктор Кунио Микуриа нээж “Дэлхий даяар үргэлжилж буй КОВИД-19 цар тахал нь эм, вакцин болон бусад нэн шаардлагатай барааны хил дамнасан хөдөлгөөнийг хөнгөвчлөх зорилгоор олон улсын бараа нийлүүлэх сүлжээний тасралтгүй үйл ажиллагаа”-г хангахад гаалийн байгууллагын оролцоо чухал байгааг онцолсон. Мөн тэрээр Чуулганы үеэр цар тахлын дараах гишүүн орны гаалийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг сэргээн босгох төлөвлөгөө болон гишүүн орны гаалийн байгуулллагын шинэчлэл зэрэг чиглэлүүдэд Нарийн бичиг нарын газраас цаашид дэмжлэг үзүүлэн ажиллахад бэлэн гэдгээ цохон тэмдэглэв.

Чуулганаар ДГБ-ын гишүүн орны гаалийн байгууллагууд хамтран ажиллаж хил дамнасан эм, эмийн бүтээгдэхүүн, түүний дотор вакцины хөдөлгөөнд тавих хяналтыг хялбаршуулахад онцгойлон анхаарахаас гадна, уламжлалт байгууллагын чадавх, гарал үүслийн дүрэм, гаалийн үнэ үнэлгээ, барааны ангилал, хууль сахилт, худалдааг хөнгөвчлөх, төсвийн орлого бүрдүүлэх асуудалд гол анхаарлаа хандуулан ажиллаж байгаа талаар хэлэлцүүлэг өрнүүлэв.

Чуулганаар “Аюулгүй Байдлын 2021 оны багц стандарт; Ковид 19 вируст цар тахлын ДГБ-ын үйл ажиллагааны төлөвлөгөө (Гамшгийн үеийн менежмент болон бараа нийлүүлэх сүлжээг тасралтгүй байдлыг хангах ДГБ-ын удирдамж); Цахим худалдааны багц” зэрэг баримт бичгийг шинэчлэн батлан гаргасан.

Ийнхүү Чуулган амжилттай зохион байгуулагдаж, 2022 оны 139/140 дүгээр Чуулганы хуралдааныг 2022 оны 6 дугаар сарын сүүлээр зохион байгуулахаар товлосон.

Монголын Гаалийн байгууллага Чуулганаас гарсан бодлого, чиглэлийг өөрийн үйл ажиллагаандаа баримтлан ажиллах болно.

111111111111