mn GB
Mobile menu

ДЭЛХИЙН ГААЛИЙН БАЙГУУЛЛАГААС ЗОХИОН БАЙГУУЛДАГ ГЭРЭЛ ЗУРГИЙН УРАЛДААНД ПЕРУ УЛСЫН ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН “ГААЛИЙН БАЙЦААГЧИЙН ХУРЦ НҮД” ШАЛГАРЛАА

1323131313

Дэлхийн Гаалийн Байгууллагаас Гишүүн орнуудын дунд гэрэл зургийн уралдааныг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай. ДГБ-ын 2021 оны гэрэл зургийн уралдааныг “Бараа нийлүүлэх сүлжээний тогтвортой байдлыг хангах зорилгоор Сэргээн босгох, Шинэчлэх, Хэвийн байдлыг эргэн тогтоох арга хэмжээг гаалийн зүгээс дэмжин ажиллах” болон “Гаалийн үйл ажиллагаа газар дээрээс” гэсэн уриан дор зохион байгуулсан. Уралдаанд 54 гишүүн орнуудын Гаалийн байгууллагаас агаар, ус, авто, төмөр замын боомт, гүний гаалийн хяналтын бүс, бусад гаалийн хяналтын орчинд, цаг агаар, газар зүйн нөхцөлийг үл харгалзан гаалийн хяналтыг зохион байгуулж буй гэрэл зургийг ирүүлсэн байна.

Эцсийн сонгон шалгаруулалтад Перу Улсын Гаалийн байгууллагын эмэгтэй гаалийн байцаагчийн далайн түвшнээс дээш 4900 метрийн өндөр Андын нуруунаас цаг агаарын нөхцөл байдлаас үл хамааран, ажил үүргээ гүйцэтгэн, барааг хууль бусаар хилээр нэвтрүүлж буйг илрүүлсэн “Гаалийн байцаагчийн хурц нүд” нэртэй гэрэл зураг шалгарсан байна.