mn GB
Mobile menu

ХИЛИЙН ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ХОЛБОО БАРИГЧ НАРТАЙ ЦАХИМ УУЛЗАЛТ ХИЙВ

1999

Монгол Улсын ГЕГ-ын харьяа хилийн гаалийн газар, хороод болон ОХУ, БНХАУ-ын гаалийн байгууллага хоорондын хил орчмын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, мэдээлэл солилцоог тогтмолжуулах, тулгамдаж байгаа асуудлаар санал солилцох зорилгоор ГЕГ-ын Гадаад хамтын ажиллагааны хэлтсээс хилийн гаалийн газар, хороодын холбоо баригч албан тушаалтан нартай 2021 оны 7 дугаар сарын     28-ны өдөр цахим уулзалт хийв.

Уулзалтыг нээж ГЕГ-ын дэд дарга Ц.Гэндэнцэвээн хэлсэн үгэндээ “Монголын гаалийн байгууллагын хувьд хөрш орны гаалийн байгууллагуудтай хамтын ажиллагааг бүх түвшинд, ялангуяа хилийн боомтод, хилийн гаалийн байгууллагуудын хооронд тасалдуулахгүй байх, ямагт хөгжүүлж, идэвхтэй ажиллах шаардлагатай” гэдгийг онцлов.

 

Тус уулзалтад ГЕГ-ын ГХАХ болон ШХГГ, ДоГГ, ГАГХ, СШГГ, БиГГ-ын удирдлагууд, түүнчлэн хилийн гаалийн газар, хороодын холбоо баригч нар оролцов.

1956666

 

Тус уулзалтын үеэр ГЕГ-ын ГХАХ-ийн ГУАБ Ц.Баярмаа, ГУАБ Д.Цэндсүрэн нар “Монгол-Оросын гаалийн хамтын ажиллагаа” сэдвээр, “МУ-ын ГЕГ болон БНХАУ-ын ГЕГ-ын хоорондын хамтын ажиллагаа” сэдвээр тус тус танилцуулга хийв.

Уулзалтад оролцсон хилийн гаалийн газар, хороодын холбоо баригч нарт Хилийн боомтод ажиллаж байгаа холбоо баригч албан тушаалтны анхаарах зүйлс, тэдний гүйцэтгэх чиг үүрэг, хөрш орнуудын хилийн хамтын ажиллагааны ач холбогдол, Монгол-Оросын, Монгол-Хятадын хоёр талт бичиг баримтуудын талаар тойм мэдээлэл өгөв.

Цаашид хилийн гаалийн газар, хороодын холбоо баригч албан тушаалтнуудыг хариуцсан ажлын хүрээнд тогтвортой, хариуцлагатай ажиллаж, ГЕГ-ын ГХАХ-тэй ажлын уялдаа холбоотой ажиллахыг уулзалтад оролцогчдоос хүсэв.

654242

ГАДААД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛТЭС