mn GB
Mobile menu

НҮБ-ЫН ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙ БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧТЭЙ АЖЛЫН УУЛЗАЛТ ХИЙВ

viber image 2021-08-09 09-34-46-150

ГЕГ-ын дэд дарга Ц.Гэндэнцэвээн НҮБ-ын Шилжилт хөдөлгөөний байгууллагын хөтөлбөрийн удирдагч Виктор Лутенкотой 2021.08.05-ны өдөр уулзаж, Гаалийн Ерөнхий Газар болон НҮБ-ын Шилжилт хөдөлгөөний байгууллага хоорондын цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов. Тус уулзалтын үеэр НҮБ-ын Шилжилт хөдөлгөөний байгууллагын зүгээс хилийн боомтод ажилладаг төрийн байгууллагуудтай хамтарч ажилладаг тухай танилцуулж, цаашид гаалийн байгууллагыг дэмжиж ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн.

Ийнхүү тус байгууллагаас эрсдэлтэй бүсэд ажиллаж байгаа гаалийн байгууллагын албан хаагчдын аюулгүй байдлыг хангах, эрсдэлийг урьдчилан тооцоолон ажиллах хүчний нөөцийг төлөвлөн ажиллах зорилгоор КОВИД-19 цар тахлын үед ашиглах нэг удаагийн түргэвчилсэн оношлуурыг хилийн гаалийн байгууллагын албан хаагчдад олгохоор болсонд ГЕГ-ын дэд дарга Ц.Гэндэнцэвээн НҮБ-ын Шилжилт хөдөлгөөний байгууллагын хөтөлбөрийн удирдагч Виктор Лутенко-д талархал илэрхийлж, цаашид хамтран ажиллахад бэлэн байгаа гэдгийг онцлон тэмдэглэв.

viber image 2021-08-09 09-34-45-537