mn GB
Mobile menu

ОХУ-ЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭРГҮҮН М.В.МИШУСТИН ОХУ-ЫН ХОЛБООНЫ ГААЛИЙН АЛБАНЫ ДАРГА В.И.БУЛАВИНТАЙ УУЛЗАВ

Picture1

ОХУ-ын Засгийн Газрын тэргүүн М.В.Мишустин ОХУ-ын Холбооны гаалийн албаны дарга В.И.Булавиныг 2021 оны 8 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч уулзав.

Тус уулзалтаар Холбооны гаалийн алба (цаашид “ХГА”)-ны 2021 оны эхний хагас жилд хийсэн ажлын үр дүнгийн талаар ярилцсаны сацуу ОХУ-ын холбооны төсөвт татварын орлого төвлөрүүлэхэд гаалийн байгууллагаас хийж байгаа ажилд онцгой анхаарал хандуулав.

ОХУ-ын Засгийн Газрын тэргүүн М.В.Мишустин хэлсэн үгэндээ: “Гаалийн байгууллага бол улсын төсөв бүрдүүлдэг байгууллагын хувьд энэхүү ажилд маш чухал үүрэг гүйцэтгэж байна. Гаалийн байгууллагын ажлын үр дүн, үр өгөөжөөс улсын төсвийн тэнцвэртэй байдал болон бусад олон зүйл хамааралтай байдаг. Юуны түрүүнд, гаалийн байгууллагаас төвлөрүүлдэг гаалийн болон бусад албан татварыг үүнд тэмдэглэхийг хүсч байна.” гэжээ.

ОХУ-ын ХГА-ны дарга В.И.Булавин хэлсэн үгэндээ: “Гадаад худалдааны бараа эргэлт 2021 оны эхний хагас жилд 340 тэрбум ам.долл.-т хүрсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 27%-иар өссөн” гэдгийг онцлов. Мөн “Машин техник, механизм, үйлдвэрлэлийн технологийн шугамууд, түүнчлэн хуванцар эдлэл, бараа бүтээгдэхүүнийг ихээр оруулах импортын чиг хандлага ажиглагдаж байна. Энэ бүгд нь манай эдийн засаг сэргэж байгааг илтгэж байна. Иймд гадаад худалдааны бараа эргэлт энэ онд 2019 оны түвшинд хүрнэ гэж бид үзэж байна” гэдгийг онцлон тэмдэглэв.

            ОХУ-ын гаалийн байгууллагаас 2020 онд хэрэгжүүүлж дууссан “Гаалийн шинэчлэл” хөтөлбөрийн тухай, түүнчлэн гаалийн бүрдүүлэлтийн горимуудыг тоонд шилжүүлэх болон автоматжуулахад гарсан амжилт, хүрсэн үр дүнгийн талаар ОХУ-ын Засгийн Газрын тэргүүн М.В.Мишустин, ОХУ-ын ХГА-ны дарга В.И.Булавин нар тус уулзалтаар илүү дэлгэрэнгүй ярилцав. Ийнхүү ОХУ-ын ХГА-аас хэрэгжүүлсэн тус ажлын үр дүнд харьяа гаалийн байгууллагуудыг удирдлагаар хангах байдал сайжирсан, шийдвэрүүд нэг мөр, ойлгомжтой гардаг болсон, түүнчлэн гаалийн болон авилгын эрсдэл мэдэгдэхүйцээр буурсан байна.

            Уулзалтын төгсгөлд “Цаашид ОХУ-ын ХГА-аас хилийн хяналтын байгууллагууд бүгд хамтран ашиглах боломжтой тоон платформ бүхий “Ухаалаг боомт”-ыг байгуулах, түүнчлэн эрсдэлийн удирдлагын системийг боловсронгуй болгох, мэдээлэлд боловсруулалт хийх өөрийн дата төвийг барьж байгуулах, гаалийн зорилгоор рентген тоног төхөөрөмжийн тусламжтай авсан дүрс зураг бүхий мэдээллийг уншдаг, түүнд анализ хийх төслийг автоматжуулах зэрэг ажлуудыг 2021 онд үргэлжлүүлэн хийхээр төлөвлөж байна.” гэдгийг ОХУ-ын ХГА-ны дарга В.И.Булавин тэмдэглэн хэлэв.

эх сурвалж: customs.ru