mn GB
Mobile menu

КОВИД-19 ВИРУСИЙН ТҮРГЭВЧИЛСЭН ОНОШЛУУР, НЭГ УДААГИЙН ХАМГААЛАХ ХЭРЭГСЛИЙГ ГААЛИЙН БАЙГУУЛЛАГАД ХҮЛЭЭЛГЭН ӨГӨВ

0826

НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагаас хилийн боомтын хөгжил, шинэчлэлийн хамтын ажиллагааны хүрээнд хилийн гаалийн байгууллагад ажилладаг ажилтан, албан хаагчдад зориулан КОВИД-19 вирусийн түргэвчилсэн оношлуур, нэг удаагийн бээлийг гаалийн байгууллагад хүлээлгэн өгөв.

08261

Монгол Улсад Ковид-19 цар тахлын нөхцөл байдал сүүлийн үед улам хүндэрч, өвчлөл их гарч байгаа тул гаалийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангаж, халдварын эрсдэлтэй орчинд цар тахалтай нүүр тулан ажиллаж байгаа төрийн албан хаагчдыг нэг удаагийн түргэвчилсэн оношлуураар оношилж, ажил үүргээ хэвийн гүйцэтгэх, бараа тээврийн хэрэгслийг хилийн боомтоор шуурхай саадгүй нэвтрүүлэх зайлшгүй шаардлага тулгарч байгаа өнөөгийн нөхцөлд НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагаас энэхүү дэмжлэг, туслалцаа үзүүлсэнд ГЕГ-ын зүгээс талархал илэрхийлж, Монгол Улсын хилийн боомтод ажилладаг хилийн гаалийн байууллагуудад цаг алдалгүй хүргүүлэх болно гэдгийг мэдэгдэв.

ГАДААД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛТЭС