mn GB
Mobile menu

ШВЕЙЦАРЫН ЭДИЙН ЗАСГИЙН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН НАРИЙН БИЧИГ НАРЫН ГАЗАР (SECO) – ДЭЛХИЙН ГААЛИЙН БАЙГУУЛЛАГА (ДГБ) ХАМТАРСАН ОЛОН УЛСЫН ХУДАЛДААГ ХӨНГӨВЧЛӨХ (GTFP) ХӨТӨЛБӨР НЭГ ЖИЛЭЭР СУНГАГДЛАА

GTFP

    Швейцарийн эдийн засгийн асуудал эрхэлсэн нарийн бичгийн дарга нарын газар болон Дэлхийн гаалийн байгууллага хамтарсан олон улсын худалдааг хөнгөвчлөх хөтөлбөрийг сунгахаар болсон нь уг хөтөлбөр амжилттай хэрэгжиж байгаагийн илрэл юм.

    Олон улсын худалдааг хөнгөвчлөх хөтөлбөр нь 2018 оны 12 дугаар сараас дөрвөн улс орнууд (Боливи, Колумб, Перу, Узбекистан)-ыг хамарч эхэлсэн бөгөөд Серби, Украйн ашиг хүртэгч орнууд болсон.  Мөн Гватемал, Бангладеш нь Худалдааг хөнгөвчлөх тодорхой сэдвээр тусгай арга хэмжээ бүхий 2 төрлийн богино хугацааны хөтөлбөрт нэгдэж ашиг хүртэгч орон болсон. Уг хөтөлбөр нь худалдаа эргэлтэд тулгарч буй саад бэрхшээлийг зохицуулах гурван зорилготой юм. Үүнд:

  1. Байгууллагын хөгжил-Гаалийн шинэчлэлийн тогтвортой менежментээр ашиг хүртэгч гаалийн байгууллагуудын бүтэц байгууллагыг хөгжүүлэх;
  2. Худалдааг хөнгөвчлөх-Олон улсын стандарт, шилдэг туршлагад нийцсэн орчин үеийн гаалийн үйл ажиллагаагаар үр ашигтай худалдааг хөнгөвчлөх, сайжруулах;
  3. Гүйцэтгэлийн хэмжүүр-Гаалийн байгууллагад зориулсан гүйцэтгэлийг хэмжих иж бүрэн арга хэрэгслийг боловсруулах.

   Одоогийн байдлаар уг хөтөлбөр 3 дахь жилдээ хэрэгжиж байгаа бөгөөд нийт төлөвлөсөн үйл ажиллагааны 45 гаруй хувийг амжилттай хэрэгжүүлж, хөтөлбөрийн зорилт, үр дүнд томоохон ахиц дэвшил гаргасан. Хүлээгдэж буй дөрвөн үр дүнгээс хоёр үр дүнгийн 50 гаруй хувийг биелүүлж, байгууллагын хөгжил, худалдааг хөнгөвчлөх ажлын үр дүнгийн 25%-д хүрээд байна.

   Цар тахлын дараа хэвийн байдалдаа эргэн орж нүүр тулсан үйл ажиллагааг эхлүүлэх итгэл найдвараар анх тавьсан зорилгодоо хүрэх төлөвлөгөөтэйгөөр хөтөлбөрийг дахин нэг жилээр сунгасан байна. 

   Швейцарийн эдийн засгийн асуудал эрхэлсэн нарийн бичгийн дарга нарын газар, Дэлхийн гаалийн байгууллагын хамтарсан олон улсын худалдааг хөнгөвчлөх хөтөлбөрийн баг нь ашиг хүртэгч орон тус бүртэй хамтран ажиллах хөтөлбөрийн үндсэн зорилт болох Гаалийн байгууллагуудыг бүтэц зохион байгууллага, дэд бүтцийг чадавхижуулах, бие даасан, эрх бүхий байдлаар хөгжүүлэх эерэг шийдэл юм.