mn GB
Mobile menu

ГААЛИЙН ТӨВ ЛАБОРАТОРИЙН 25 ЖИЛИЙН ОЙН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

IMG 2305

   Гаалийн төв лаборатори үүсэн байгуулагдсаны 25 жилийн ой энэ оны 11 дүгээр сарын эхээр тохиож энэхүү ойн арга хэмжээний хүрээнд дараах ажлыг зохион байгууллаа.

  Улаанбаатар хот дахь гаалийн газар, Чингис хаан олон улын нисэх буудал дахь гаалийн газар, Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын гаалийн улсын байцаагч нарт Гаалийн төв лабораторийн барилга байгууламж, шинжилгээний өрөө тасалгааны зохион байгуулалт, хөдөлмөр хамгааллын хэрэгслүүд, шинээр суурилуулж ашиглалтад оруулсан тоног төхөөрөмжүүдийг танилцуулж, гаалийн төв лабораторийн үйл ажиллагааг сурталчиллаа.

  Тус үйл ажиллагаанд Гаалийн ерөнхий газрын удирдлага, Улаанбаатар хот дахь гаалийн газар, Чингис хаан олон улын нисэх буудал дахь гаалийн газар, Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын 70 гаруй албан хаагчид оролцлоо.

  Арга хэмжээнд оролцсон нийт алба хаагчдын барааны ангиллын талаарх мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор Гаалийн төв лабораторийн магадлан шинжилгээнд хамрагдсан зарим бараа, бүтээгдэхүүний дээжээр “Барааг хэрхэн зөв таних вэ?” сэдэвт хөгжөөнт тэмцээн зохион байгуулж гаальчдынхаа мэдлэгт нэмэр болж далайд дусал нэмлээ.

 

1vvv

Улаанбаатар хот дахь гаалийн газрын гаалийн улсын байцаагч нарт “Тамхи татагч машин” танилцуулж байна.

2vvvv

Улаанбаатар хот дахь гаалийн газрын гаалийн улсын байцаагч нарт “Нил улаан туяаны спектрометр” багаж танилцуулж байна.

3vvv

Улаанбаатар хот байрладаг харъяа гаалийн газрын гаалийн улсын байцаагч нарт “Тасралтын үеийн бөх, бат байдлыг тодорхойлох төхөөрөмж” танилцуулж байна.

4vvvv

“Барааг хэрхэн зөв таних вэ?” хөгжөөнт тэмцээн. Улаанбаатар хот дахь гаалийн газрын гаалийн улсын байцаагч нарт БТКУС-ийн 51-60 дугаар бүлгийн барааг таниулж байгаа нь.

5vvvv

“Барааг хэрхэн зөв таних вэ?” хөгжөөнт тэмцээн. Улаанбаатар хот дахь гаалийн газрын гаалийн улсын байцаагч нарт БТКУС-ийн 27.01-27.04 зүйлд хамаарах барааг таниулж байгаа нь.

vvvvv

“Барааг хэрхэн зөв таних вэ?” хөгжөөнт тэмцээн.Чингис хаан олон улын нисэх буудал дахь гаалийн газар, Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын гаалийн улсын байцаагч нарт БТКУС-ийн 27.01-27.04 зүйлд хамаарах барааг таниулж байгаа нь.

7vvvvvv

“Барааг хэрхэн зөв таних вэ?” хөгжөөнт тэмцээн. Чингис хаан олон улын нисэх буудал дахь гаалийн газар, Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын гаалийн улсын байцаагч нарт БТКУС-ийн 25.29 зүйлд хамаарах барааг таниулж байгаа нь.