mn GB
Mobile menu

“САРУУЛ МОНГОЛ” АЯНД ГААЛИЙН БАЙГУУЛЛАГА НЭГДЛЭЭ.

0J8A9341

Жил бүрийн 6-р сарын 26-ний өдрийг дэлхий даяар “Мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм тарианы зохисгүй хэрэглээ, хууль бус худалдааны эсрэг” тэмцэн өнгөрүүлдэг.

0J8A9261

Үүнтэй холбоотойгоор “Саруул Монгол” олон нийтийн аяныг энэ сарын 23-29-ний өдрийн хооронд нийт 7 хоногийн хугацаатай зохион байгуулж өндөрлөлөө.

0J8A9222

Энэхүү аянд Эрүүл Мэндийн Яам, Гадаад Харилцааны Яам, Гаалийн Ерөнхий Газар, Цагдаагийн Ерөхий Газар болон Монголын Сагсан Бөмбөгийн Холбоо, Дугуйн Холбоо, Таеквондогийн холбоо зэрэг байгууллагууд нэгдэн ажиллаж 2014 оны 06-р сарын 29-ний өдөр Чингисийн талбай дээр олон нийтийг хамарсан өдөрлөг зохион байгууллаа.

0J8A9216

Уг арга хэмжээнд Гаалийн Ерөнхий Газар ихээхэн ач холбогдол өгч оролцсон бөгөөд хүүхэд залуусыг хар тамхины хор аюулаас сэргийлэх, гаалийн хяналт шалгалтын явцад хар тамхи мансууруулах бодисыг илрүүлэх үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч ажиллалаа.

0J8A9089

Гаалийн байгууллагын нийгмийн хүлээсэн үүрэг, хууль тогтоомжоор оногдуулсан чиг үүргийн хүрээнд улсын хилээр мансууруулах бодис нэвтрүүлэхийн эсрэг тууштай тэмцэн ажиллах чадварыг уг арга хэмжээн дээрээс иргэд сонирхон үзсэн юм.

0J8A9111