mn GB
Mobile menu

БУЯНТ-УХАА ДАХЬ ШУУДАН ИЛГЭЭМЖИЙН ГААЛИЙН САЛБАРТ ШИНЭ ПРОГРАММ НЭВТРҮҮЛЛЭЭ

0J8A9480

Буянт-Ухаа дахь Шуудан Илгээмжийн Гаалийн салбар дахь гаалийн бүрдүүлэлтийн цаг хугацааг багасгаж, хяналт шалгалтыг сайжруулах, мэдээлэл солилцоог идэвхжүүлж, гаалийн харилцаанд оролцогч аж ахуйн нэгж, иргэдэд түргэн шуурхай үйлчлэх зорилгоор гар ажиллагааг автоматжуулахаар шинээр программыг нэвтрүүллээ.

Энэхүү программыг нэвтрүүлснээр гаалийн бүрдүүлэлтийн явцад цаасыг гараар тоолж, цаг хугацаа их ордог, олон үе шат дамжлагатай ажлуудыг бүрэн автоматжуулах боломжийг олгож байгаа юм. Буянт-Ухаа дахь Шуудан Илгээмжийн Гаалийн салбарын үйл ажиллагаанд бар кодыг нэвтрүүлсэн нь гаалийн бүрдүүлэлтийг олон улсын жишигт хүргэх нэг алхам боллоо.

0J8A9502

Энэхүү программ нэвтэрч, дараах боломжуудыг бий болгож байна. Үүнд:

• Тухайн “airway bill”-ийг үндэслэн хилийн гаалийн Cargo терминалаас мастер манфестийг гүний гаалийн DHL салбарт илгээх замаар тухайн ачаанд бүрэн хяналт тавих боломж бүрдсэн.
• Нэг “airway bill”-тэй мастер манифестад тухайн “airway bill”-ийн задаргааг нэг удаа хавсаргах боломжийг бүрдүүлсэн.
• Манифестад автоматаар ГУБ томилогдож задаргаанд хяналт тавих боломжийг бүрдүүлсэн
• Задаргааг ялгах, түүнд хяналт тавихад ГУБ нарын ажлыг хөнгөвчилж, баар код уншигч болон touch дэлгэцийг шинээр байршуулсан.
• Саатуулагдсан илгээмжид дахин автоматаар ГУБ хуваарилалтыг хийж мэдүүлэг болон маягт хоёр бичих боломжийг бүрдүүлсэн.

0J8A9521

Цаашид анхаарах зүйлс:

• Илгээгч талаас ирж буй илгээмж тус бүрийг баар кодтой болгох.
• Илгээмжийн задаргааг гаалийн байгууллагад web service ашиглан онлайн байдлаар өгөх боломжийг бүрдүүлэх.
• Дагалдах илгээмжийн баримт дээр мэдээлэлээ үнэн зөв бүрэн гүйцэд тусгасан байх, энэ нь гаалийн товч мэдүүлэг болно. /иймд тээвэрлэгч компаниудын үүрэг тул товч мэдээлэлээ бүрэн гүйцэт зөв бичсэн байх/
• Барааг дагалдаж ирсэн баримтуудыг бүрэн дугаарлаж гаалийн байгууллагад хүлээлгэн өгч байх. Жиш: 2 хуудастай баримтыг 1/2, 2/2
• Шуудангийн дагалдах хуудас дээр тэмдэглэгээг бүрэн хийлгэх /хилийн болон гүний гаалийн хяналтын тэмдэгүүд/

0J8A9441

0J8A9450

0J8A9490

0J8A9494

0J8A9513

0J8A9538