mn GB
Mobile menu

ДГБ-ын гишүүн орнуудын гаалийн байгууллагын дарга нарын 123/124 дэх чуулга уулзалт

council session 123 124

ДГБ-ын гишүүн орнуудын гаалийн байгууллагын дарга нарын 123/124 дэх чуулга уулзалт 2014 оны 6 дугаар сарын 26-28-ны хооронд Брюссель хотноо зохион байгуулагдав. Хэдийгээр төсөв санхүүгээс шалтгаалан Монголын гаалийн байгууллага тус чуулга уулзалтад оролцож чадаагүй боловч чуулганы үеэр гарсан шийдвэрүүд болон чухал сэдвүүдийг тоймлон хүргэж байна.

Энэ удаагийн чуулга уулзалт ДХБ-ын Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр, Гааль-бизнесийн түншлэл, зэрлэг ан амьтдын хууль бус худалдаа зэрэг сэдвийг онцлон авч үзлээ. ДГБ-аас Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийг хэрэгжүүлэхэд гишүүн орнууддаа дэмжлэг болох зорилгоор Меркатор хөтөлбөрийг эхлүүллээ.

ДГБ Бүс нутгийн гаалийн лабораторийг Японд, Бүс нутгийн эрэлч нохой сургалтын төвийг Германд байрлуулахаар Японы болон Германы гаалийн байгууллагатай тус тус гэрээ байгууллаа. БНСУ-ын гаалийн байгууллага Гаалийн хамтын ажиллагааны сангаа өргөжүүлэх гэрээнд гарын үсэг зурж, БНХАУ Гаалийн хамтын ажиллагааны сантай болохоор ДГБ-тай гэрээ байгуулав.

Бруней Даруссалам улс БТКУС-ийн тухай конвенцид нэгдэн орсноор тус конвенцийн 150 дахь гишүүн орон болов. Чуулга уулзалтаар Зэрлэг ан амьтны хууль бус худалдааны эсрэг тунхаглалыг 100%-ийн саналтайгаар баталж, гаалийн байгууллагууд энэ төрлийн гэмт хэрэгтээ тэмцэхээ илэрхийлэв.