mn GB
Mobile menu

НИЙТ ГААЛИЙН ХАРИЛЦААНД ОРОЛЦОГЧ НАРТ

logo


Засгийн газрын 191 дүгээр тогтоолоор шинэчлэн баталсан “Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжиж ажлын байрыг нэмэгдүүлэх, импортыг орлох, экспортыг дэмжсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоор импортоор оруулж байгаа жижиг, дунд үйлдвэрийн үйлдвэрлэлийн зориулалт бүхий тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл”-ийн жагсаалтыг үндэслэн аж ахуйн нэгж, байгууллага, иргэнийг эрхлэх үйл ажиллагааны чиглэл, салбар, хувь хүн, хуулийн этгээд харгалзахгүйгээр гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлж байгаа билээ.

Жижиг дунд үйлдвэрийн тоног төхөөрөмж импортоор оруулж ирэхэд гаалийн бүрдүүлэлтийг хийх аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээнд “жижиг дунд үйлдвэрлэгч” гэсэн тэмдэглэгээг шаардан аж ахуйн нэгж, иргэдэд хүндрэл учруулсан Гаалийн газар хороод, Гаалийн улсын байцаагч нарт хариуцлага тооцон ажиллахаар боллоо.

1405584605